San Antonio Spurs 2018-2019:

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby El Payaso » Sun Dec 17, 2017 3:09 pm

Saiza wrote:40тэй шт күүр чинь

Ахиад нэг баззер шаачлаа ш дээ күүр чинь... :ногоон:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40716
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby space1985 » Fri Dec 22, 2017 1:50 pm

Кавайтай 1-3 болов оо
space1985
 
Posts: 1531
Joined: Thu Apr 26, 2012 5:43 pm

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby Zo7i » Wed Dec 27, 2017 6:07 pm

2-3 боллоо :))
Go Spurs Go! & GGMU!
User avatar
Zo7i
 
Posts: 397
Joined: Sun Jul 21, 2013 9:51 pm

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby Zo7i » Fri Jan 05, 2018 1:38 pm

Сан Антонио Спөрс багийн Монгол дахь фэн клубын 6-н жилийн ой 01-20 нд болох гэж байна.
Мөн энэ жил хүүхдүүдэд чиглэсэн сайн үйлсийн аян зохиох гэж байгаагаараа онцлог болж байгаа.
Спөрсийг дэмждэг болон сагсанбөмбөг сонирхогч хэн бүхэнд нээлттэй шүү!

“San Antonio Spurs fan group Mongolia”
Spurs family – 6 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр

Хаана: Room500 cocktail bar & lounge, Мон Алтиус спорт цогцолбор – 2018.01.20
09.00 – Сан Антонио Спөрс – Торонто Рэпторс тоглолт үзэх / Room500 /

12:00 – 15:00 Spurs Family – Спорт өдөрлөг
- 3 vs 3 сагсан бөмбөгийн тэмцээн
- Spurs fan group Mongolia cares арга хэмжээ
- 3 онооны шидэлтийн тэмцээн

19:00-22:40 “ San Antonio Spurs fan group Mongolia ” -ийн 6 жилийн ойн үдэшлэг
19:00 Нээлт
19:10-19:30 Зураг авхуулах үйл ажиллагаа
19:30-20:00 Оройн зоог
20:00-20:20 Хөгжөөнт тоглоом – шагналтай
20:20-20:40 Амьд хөгжмийн хамтлаг
20:40-20:50 3 vs 3, 3 онооны шидэлтийн тэмцээний шагнал гардуулах
20:50-21:10 Хөгжөөнт тоглоом
21:10-21:40 Ойн баярын азтан шалгаруулах
21:40-22:40 Хаалт
Go Spurs Go! & GGMU!
User avatar
Zo7i
 
Posts: 397
Joined: Sun Jul 21, 2013 9:51 pm

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby Гансүх » Mon Jan 08, 2018 11:16 am

Кавайн мөрний шөрмөс тасарсан гэнэ үү. Энэ улиралд тоглохнуу.
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7723
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby El Payaso » Mon Jan 08, 2018 2:00 pm

Урагдсан л гэсэн шиг бна... ер нь энэ улирал худлаа л болж бх шиг бна... тэр муу Зазагаас нэг боллоо шүү ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40716
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby meesh » Mon Jan 08, 2018 2:32 pm

Ману маань сэлгээнээс 20+ оноо авсан анхны 40 гарсан тоглогч болсон гэв үү.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby El Payaso » Mon Jan 08, 2018 2:35 pm

Хоёр дараалж 20 нэмэх хийсн анхны тоглогч боллоо... бас хамгийн өндөр оноо авсн тоглогч болох шиг боллоо... Картерийн амжилтыг даваад... нэмээд дөч гарсан хойноо 20 нэмэх дараалж хоёр тоглолт хийсэн хоёр л тоглогч бдын бна... Жо, Жаббар хоёр гэв үү дээ... гэхдээ тэр хоёр гараанаас...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40716
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby Boogey » Mon Jan 08, 2018 9:59 pm

40-тэйдөө сэлгээнээс 20+ оноо авсан анхдагч нь Винс :RD . Бусад хөгшчүүлдээ ингээд урам өгж байгаам л даа гол нь :ногоон:
"The journey is always the sweetest part of any achievement"
User avatar
Boogey
 
Posts: 2111
Joined: Tue Dec 30, 2014 9:36 am

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby Zo7i » Mon Jan 08, 2018 10:43 pm

Boogey wrote:40-тэйдөө сэлгээнээс 20+ оноо авсан анхдагч нь Винс :RD . Бусад хөгшчүүлдээ ингээд урам өгж байгаам л даа гол нь :ногоон:

Винс бишээ өөр 1 тоглогч байсан нэрийг нь санахгүй байна дээр үеийн тоглогч
Go Spurs Go! & GGMU!
User avatar
Zo7i
 
Posts: 397
Joined: Sun Jul 21, 2013 9:51 pm

POP /Saint Pop of San Antonio geeessshhhhhh/

Postby Shinebayar17 » Tue Jan 09, 2018 1:03 am

Грэгг Попович
Чөлөөлт нэвтэрхий толь Википедиагаас
Gregg Popovich

Поп 2011 оны 3-р сард, during his tenure with the San Antonio Spurs.
San Antonio Spurs
Албан тушаал: Ахлах дасгалжуулагч/сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч
Лиг: NBA

Хувийн мэдээлэл
Төрсөн огноо: Нэгдүгээр сарын 28, 1949 (нас 67)
Индиана Мужийн, Зүүн Чикаго хот

Иргэншил: Америк
Хувийн замнал
Ахлах сургууль: Merrillville (Merrillville, Indiana) Индиана мужийн Меррилвил ахлах сургууль
Коллеж: Air Force (1966–1970)

Дасгалжуулагчийн замнал: 1973–оноос
Дасгалжуулагчийн замнал
Дасгалжуулагчаар:
1973–1979 Air Force (туслах)

1979–1986 Pomona-Pitzer

1986–1987 Kansas (сайн дурын туслах.)

1987–1988 Pomona-Pitzer
1988–1992
San Antonio Spurs (туслах)

1992–1994
Golden State Warriors (туслах)

1996–present
San Antonio Spurs
Замналын “өндөр гэрэл” ба шагнал
Ахлах дасгалжуулагчаар:
• 5× NBA аварга (1999, 2003, 2005, 2007, 2014)
• 3× NBA оны дасгалжуулагч (2003, 2012, 2014)
• 4× All-Star Game ахлах дасгалжуулагч (2005, 2011, 2013, 2016)


Грэгг Чарлес Попович (1949 оны нэгдүгээр сарын 28-нд төрсөн,) нь Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Сан Антонио Спэрс багийн ахлах дасгалжуулагч юм.
1996 онд Спэрсийн дасгалжуулагч болсоноос хойш НБА болон америкийн гол спортын лигүүдийн хамгийн удаан дасгалжуулагч /одоо ажиллаж байгаа/ м. Түүнийг ихэвчлэн дасгалжуулагч ПОП эсвэл зүгээр л Поп гэж дууддаг.
Попович нь НБА-ын түүхийн хамгийн агуу дасгалжуулагчдын нэгд тооцогддог. Тэрээр одоогийн байдлаар Пат Райлитай хамт 19 улиралын турш дасгалжуулсанаар Фил Жаксонны 20 жилийн турш дасгалжуулсаны ард 2т бичигддэг.
Тэрээр НБА аваргыг 5 удаа авсан ахлах дасгалжуулагч /Бүгд Спэрстэй хамт/ бөгөөд НБА-ын түүхэнд бусад 4 дасгалжуулагчийн хамт энэхүү амжилтанд хүрсэн нэгэн юм. /Фил Жаксан, Рэд Аорбач, Пат Райли, Жон Кундла/
Мөн тэрээр НБА-ын 1000 хожил авсан 9н дасгалжуулагчийн нэг юм.
Бага нас ба боловсрол
Грэгг Чарлес Попович (1949 оны нэгдүгээр сарын 28-нд) Индиана мужийн Зүүн Чикаго хотод төрсөн, Түүний аав нь Серб, Ээж нь Хорват
Түүний сагсан бөмбөгийн замнал Бидди сагсаг бөмбөгийн багт тоглосноор эхэлсэн ба 1960 онд Гари Бидди Сагсан бөмбөгийн бүх оддын багийг “Дэлхийн цуврал”-д 3т оруулсан, мөн Гаригийн Дурсгалын танхимд мөнхлөгдсөн юм.
Тэрээр Меррилвил ахлах сургуулийг дүүргэж, мөн 1970 онд Нэгдсэн Улсын нисэх хүчний академийг дүүргэсэн байна.
Тэрээр академд байхдаа 4 улирлал сагсан бөмбөг тоглосон ба төгсөх жилдээ багийн ахлагч, онооны лидер болж байжээ.
Тэрээр бакалаврын зэргээ Зөвлөлт улс судлалаар хамгаалж нисэх хүчний ур чадварыг олж авсан байна.
Нэг зүйл тэмдэглэж хэлэхэд Поповичийг Тагнуулын төв газарт ажиллуулахаар тооцож байжээ.
Попович Нэгдсэн Улсын нисэх хүчинд 5 жил ажилласан ба ажиллах хугацаандаа зүүн европ, зөвлөлт улсад Нэгдсэн Улсын армийн сагсан бөмбөгийн багтай очиж байжээ.
1972 онд Армийн багийн ахлагч болсон ба Насанд хүрэгчдийн хөнгөн атлетикийн холбооны аварга болж байжээ.
Энэхүү амжилт нь түүнийг 1972 онд Нэгдсэн Улсын олимпийн сагсан бөмбөгийн багт дуудагдах урилга ирүүлэхэд хүргэсэн байна.
Попович Нисэх хүчний академидаа буцаж ирэн туслах дасгалжуулагчаар Хэнк Эганы удирдлаган дор 6 жил ажилласан байна.
Эган сүүлд нь Сан Антонио Спэрс багийн туслах дасгалжуулагчаар Попын удирдлаганд ажиллаж байсан юм.
Нэгдсэн Улсын нисэх хүчний академийн дасгалжуулагчаар ажиллаж байх хугацаандаа Попович Денверийн их сургуулийн мастер зэргийг физик судлал ба спортын шинжлэх ухаан сэдвээр хамгаалжээ. /physical education and sports sciences энийг лав туучих шиг боллоо хаха/
1979 онд тэрээр Помона-Питцерийн эрэгтэйчүүдийн багийн шилдэг ахлах дасгалжуулагчаар нэрлэгдсэн. Попович Помона-Питцерийн эрэгтэйчүүдийн багийг 1979-1988 онд дасгалжуулж байсан ба 68 жилийн хугацаанд анхны онооны лидер баг болгосон юм.
Помона-Питцерийн ахлах дасгалжуулагч байхдаа хугацаандаа Канзасын их сургуулийн ахлах дасгалжуулагч Ларри Браунтай найз мөн сайн шавь нь болсон юм.
Попович 1985-1986 онд Помона-Питцер багаас Канзасын сайн дурын туслах дасгалжуулагч болсон ба шууд Брауны удирдлаганд ирсэн юм. Дараа жил нь Помона-Питцерийн ахлах дасгалжуулагчаар эргэн ирсэн билээ.
2008 оны 4-р сарын 4-нд Нэгдсэн Улсын Нисэх Хүчний академийн Нэрд гарсан алдартай төгсөгчдийн шагналыг ирж авсан юм. Тухайн үедээ НБА-ын 4 удаагийн аваргыг авсан тэрбээр энэ тухай хэлэхэдээ: Миний авч байсан хамгийн онцгой, утга учиртай шагнал байлаа гэжээ.
Замнал
1987-1988 онд Попович Ларри Браунтай нэгдэж Сан Антоно Спэрс багийн туслах дасгалжуулагчдын ахлажээ. 1988-1992 онд Поп Брауны гол туслагч болж, РС Буфорд, Алвин Жэнтри, Эд Маннинг нарыг ирэхээс өмнө Экс эзэн Рэд МакКомбсийн үед нэгдэж байжээ. Попович удалгүй Голден Стэйт Варриорс багийн туслах дасгалжуулагчаар ирээдүйн алдрын танхимын гишүүн Дон Нелсоны туслахаар иржээ. Мөн түүнтэй хамт Спэрсээр хасагдсан Авери Жонсоныг авчирчээ.

Сан Антонио

Поп 2010 онд
1994 онд одоогийн багийн эзэн Петер Холт багийг худалдаж авсаны дараа Попович Сан Антониодоо Багийн ерөнхий менежер, Багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлэгчөөр эргэн ирлээ.
Попович хамгийн түрүүнд Авери Жонсонтой гэрээлж, түүний онооны хамгаалагч, гарааны тоглогчоор авчирлаа.
Мөн Поповичийн анхны наймаа нь Деннис Родманыг Чикаго Булссээс авчирч Вилл Пердуг явуулжээ. Гэвч Родман Поп-д дуртай байгаагүй ба энэ тухай өөрийнхөө анхны ном “Би муу залуу байхыг хүсч байна” номондоо бичжээ.
1996-97 оны улирал баг 3-15 гэсэн эхлэл, Дэвид Робинсоны улиралын өмнө авсан бэртлээс ирсний дараа Боб Хилл дасгалжуулагчийг халж өөрийгөө ахлах дасгалжуулагчаар болгосон юм.
Гэсэн хэдий ч Робинсоны хөл 6-хан тоглолтын дараагаар гэмтэж улиралыг орхисон юм.
Сийн Эллиот гэмтлийн улмаас 39 тоглолт хийж, Чак Персон, Винни Дэл Нигро нарыг гэрээний тохиролцооны улмаас алдсан юм.
Тоглогчдоо алдсан Спэрс улирларын тоглолтонд 17хон хожиж лигийн рекорд муу амжилт үзүүлж 20-62 гэсэн амжилт үзүлсэн юм.
Гэсэн хэдий ч гайтай улиралын үр дүнд НБА Сугалаанаас 1-р сонголтоор Вэйк Форестын их сургуулиас Тим Данканыг сонгосон юм.
Спэрсийн цэцэглэлт үүгээр эхэлж 6.11 инч Данкан, 7.1 инч Давид нар нэгдэж тэр хоёрт хамгаалалт, довтолгооны ихэр цамхаг нэр өгчээ.
Эргэн сэргэлтийн дараагаар Данканы анхны жил 56 ялалт байгуулж дасгалжуулагч поп анх удаагаа бүтэн улирал дасгалжуулж, улмаар Спэрс 1999 онд НБА-ын анхны цомоо авсан юм.
2002 онд Попович өөрийн ерөнхий Менежер албан тушаалаа Буфордод өгч багийн ахлах скаут болжээ. Поп болон Буфорд нар хамтдаа 1988 онд Брауны удирдлаганд хамтдаа туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.
Попович Спэрс багтай хамт 1999, 2003, 2005, 2007, 2014 онуудад аварга, 2003, 2012, 2014 онуудад НБА-ын оны шилдэг дасгалжуулагчийн шагналыг хүртсэн юм.
Попович замналынхаа турш 500 дахь ялалтаа 2006 оны 3 сарын 2-нд авсан ба НБА-ын түүхэнд хамгийн хурдан 500 ялалт авсан статистикийг үзүүлсэн 4 дэх дасгалжуулагч болсон юм.
Попович 100 дахь плэйоффын ялалтаа 2008 оны 3-р сарын 19-нд Нью Орлеан Хорнетс багийн эсрэг аялан тоглолтоор авсан юм. Тэрээр энэ үзүүлэлтээр бүх цаг үеийн плэйоффын ялалт авсан дасгалжуулагчийн 3т өөрийн найз, багш Ларри Браунтай зэрэгцсэн юм.
2012 оны 5-р сарын 2-нд НБА-ын шилдэг дасгалжуулагчийн шагналаа 2 дахь удаагаа гардан авсан юм.
2012 оны 11-р сарын 29-нд Попович багийн гарааны тоглогч Данкан, Паркер, Жинобили, Грийн нарыг үндэсний тв-ээр дамжуулах тоглолтонд Миами Хийт багийн эсрэг амраасан юм.
Попович өөрийн гарааны тоглогч нараа плэйоффт бэлдэж хангалттай амраах үүднээс тус аялан тоглолтонд оролцуулаагүй байна. Спэрс нь тухайн үедээ лийгийн хамгийн хөгшин багуудын нэг байсан юм.
НБА –ын коммиссар Давид Штерн энэ тухай хэлэхдээ тус үйлдэл нь зөвшөөрөгдөөгүй мөн бодитой хориг тавихад бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.
Ингээд тус сарын 30-нд Штерн Спэрс багийг 250 мянган доллараар торгосон ба үүнийгээ лигийг болон фэнүүдийг хүндлээгүй үйлдэл хэмээн хэлжээ.
Штерний хэлснээр Поп Хийт баг, лиг болон медиа хэвлэлүүдэд энэхүү 4 тоглогч Миами руу явахгүй тухай мэдэгдээгүй байна.
Штерний шийдвэр шүүмжлэл дагуулсан ба Яахоо спортын сэтгүүлч Адриан Вожнаровскийн хэлсэнээр Штерн өөрийн лигийн бодит байлдыг мэдэхгүй байна, зөвхөн гадаад байдалд нь анхаарч байна гэжээ.
2013 оны 3-р сарын 22 өдөр Спэрс баг Юта Жазз багийг хожсоноор Поп НБА-ын түүхэнд улиралын 900 тоглолтонд хожсон 2 дахь ахлах дасгалжуулагч болсон юм.
Поп Спэрс багтайгаа 2013 оны финалд Миами Хийт багтай нүүр тулсан юм. Цуврал 7 тоглолтонд хүрсэн ч Спэрс баг хожигдож Поп-ын дасгалжуулагчийн замнал дахь анхны финалын хожигдолыг нь өгсөн юм.
Харин 2014 оны 4-р сарын 22 өдөр Поп НБА-ын оны шилдэг дасгалжуулагчийн Рэд Аорбачын цомыг авсан ба энэ нь түүний замналын 3 дахь нь байжээ. Тэрээр багтайгаа финалд Миами Хийт багийг 4-1-ээр буулган авч НБА-ын аваргыг 5 дахь удаагаа хүртэж, финалын рекорд нь 5-1 болсон юм.
2015 оны 2-р сарын 9 өдөр Спэрс Индиана Пэйсирс багийг 95-93-р хожисноор Поп НБА-ын түүхэнд 1000 дахь хожил авсан 9 дэх дасгалжуулагч болсон юм. Мөн Жэрри Слоан тэр 2 НБА-ын түүхэнд 1000 хожилыг 1 багтайгаа авсан 2хон дасгалжуулагч юм.
2015 оны 8-р сарын 1-нд Поп НБА Африкын багийн үзүүлэн тоглолтын үеэр Африкын багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан юм.
2016 онд Поп Спэрс багаа удирдаж багийн түүхэн дэхь хамгийн олон буюу 67 хожлийг авсан ч Баруун бүсийн хагас финалд ОКС багт 4-2-р хожигдсон юм.
Нэгдсэн Улсын багийн замнал
Поп 2002 оны FIBA буюу дэлхийн аваргын тэмцээнд Нэгдсэн Улсын багт зүтгэж, Жорж Карлын туслахаар ажилласан юм. 2003 онд Америк тивийн Эрэгтэйчүүдийн олимпын эрх олгох цуврал болон 2004 оны Олимпын тоглолтуудад орж Мөнгөн медаль авч шигшээ багтай хамт зүтгэжээ.
2015 оны 10-р сарын 23 өдөр Поп Нэгдсэн Улсын шигшээ багийн дараагийн ахлах дасгалжуулагчаар нэрлэгдсэн бөгөөд 2016 оны олимпын дараагаар Майк Шишейвскийгээс ахлах дасгалжуулагчийн халааг авах юм.

:sanji:
Shinebayar17
 
Posts: 1
Joined: Tue Jan 09, 2018 12:59 am

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby meesh » Tue Jan 09, 2018 10:07 am

:eek:
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby Boogey » Tue Jan 09, 2018 9:59 pm

Zo7i wrote:
Boogey wrote:40-тэйдөө сэлгээнээс 20+ оноо авсан анхдагч нь Винс :RD . Бусад хөгшчүүлдээ ингээд урам өгж байгаам л даа гол нь :ногоон:

Винс бишээ өөр 1 тоглогч байсан нэрийг нь санахгүй байна дээр үеийн тоглогч


Энэ гадны стат хөтөлдөг нөхдүүд худлаа хэлэхгүй байлгүй дээ хө. Винс сая Кавсын эсрэг 24 оноо авахад нь 40-ээс дээш настай сэлгээний тоглогч 20+ оноо авсан анхны тохиолдол боллоо л гэлцэж байлаа даа.
"The journey is always the sweetest part of any achievement"
User avatar
Boogey
 
Posts: 2111
Joined: Tue Dec 30, 2014 9:36 am

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby Zo7i » Wed Jan 10, 2018 12:24 am

Boogey wrote:
Zo7i wrote:
Boogey wrote:40-тэйдөө сэлгээнээс 20+ оноо авсан анхдагч нь Винс :RD . Бусад хөгшчүүлдээ ингээд урам өгж байгаам л даа гол нь :ногоон:

Винс бишээ өөр 1 тоглогч байсан нэрийг нь санахгүй байна дээр үеийн тоглогч


Энэ гадны стат хөтөлдөг нөхдүүд худлаа хэлэхгүй байлгүй дээ хө. Винс сая Кавсын эсрэг 24 оноо авахад нь 40-ээс дээш настай сэлгээний тоглогч 20+ оноо авсан анхны тохиолдол боллоо л гэлцэж байлаа даа.

Би уншсанаа хольж хутгасан шиг байна өө
Go Spurs Go! & GGMU!
User avatar
Zo7i
 
Posts: 397
Joined: Sun Jul 21, 2013 9:51 pm

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby meesh » Wed Jan 24, 2018 11:18 am

Талбайдаа Кавсыг нухаж л байна.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby Zo7i » Wed Jan 24, 2018 12:13 pm

Муррэй Кавсын эрлэг нь юм биш үү ххэ
Кайл ч бас кавсын эсрэг ер нь сайн тоглох юм аа
Go Spurs Go! & GGMU!
User avatar
Zo7i
 
Posts: 397
Joined: Sun Jul 21, 2013 9:51 pm

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby Цоомоо » Wed Jan 24, 2018 3:38 pm

Kawhi rumour uud neleen yavaad bh chin.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby Zo7i » Thu Feb 08, 2018 2:11 pm

Спөрс өнөөдөр Сансыг хожсоноор ПОП болон ТП хамтдаа 850 хожил байгууллаа.
Үүнээс илүү хожил байгуулсан хослол байгаа нь Тимми болон ПОП билээ
Go Spurs Go! & GGMU!
User avatar
Zo7i
 
Posts: 397
Joined: Sun Jul 21, 2013 9:51 pm

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby Гүртэн » Thu Feb 08, 2018 6:53 pm

Кавай тоглох сураг байна уу?
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby rednasca » Thu Feb 08, 2018 9:27 pm

40 оноогоор хожиж байхдаа Моррега гэв үү, туслахаараа удирдуулаад зөрүү 50 гарч явж байгаад хожлоо...
Поп залгамжлагчдаа бэлдээд л өгөөжтэй, мундаг юмөө...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby ider » Fri Feb 09, 2018 8:54 am

50 хожилтой улирлын цуврал энэ жил тасрах магадлал их болчихоод байгаан байна.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby Zo7i » Sat Feb 10, 2018 1:42 pm

50 хожилд хүрэхийн тулд 26 тоглолтоос 15 хожих хэрэгтэй байна даа
Ядаж энэ Rodeo Road Trip - н хувиар нь яасан ч хүнд юм...
Go Spurs Go! & GGMU!
User avatar
Zo7i
 
Posts: 397
Joined: Sun Jul 21, 2013 9:51 pm

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby Shaggy » Tue Feb 13, 2018 12:33 pm

3-0
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby Гүртэн » Wed Feb 21, 2018 2:39 pm

Зөнөг өвгөн Кавайг хэзээ тоглуулах гээд байна аа. 50+ хожил цуврал өвгөнд ч хамаагүй л байх даа.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby space1985 » Sun Mar 04, 2018 12:48 pm

плэй оффын байрлалаас мултрахад маш ойрхон болчихлоо
space1985
 
Posts: 1531
Joined: Thu Apr 26, 2012 5:43 pm

PreviousNext

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 22 guests