Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Тэд бэк-тү-бэк финалд хүрч чадсан. Тэгвэл одоо бэк-тү-бэк Чампс болож чадах уу?

Тийм
27
50%
Үгүй
27
50%
 
Total votes : 54

Ready or not, the Kawhi Era in San Antonio 2016-2017:

Postby hosko » Tue Oct 28, 2014 12:15 am

Image

Салхи зөөлнөөр сэрчигнэж, шувууд энд тэндгүй жиргээд л... Хэзээ ч жинхэнэ өнгөө үзүүлэхгүй мэт байдаг Гуулин улсын гуулин тэнгэр энэ өдөр цэв цэнхрээр туяарах нь юусан билээ...

...САН АНТОНИО СПЭРС баг НБА-д 5 дахиа манлайлан, дэмжигч биднийгээ баяр бахдалд умбуулж, олон жил шархалсан зүрхийг минь эдгээж өгсөн учраас тэр биз ээ...

Шархалсан зүрх... 2007 онд 4 дэх аваргаа авсанаас хойш бүтэн 7 жил бид олон ч зүйл үзсэн дээ... Өст Даллас болон Лэйкерст хожигдож, Нарнуудад шүүрдүүлж, 8-аар гарч ирсэн Баавгайнуудад 1-ээр гарсан хэдий ч дэвслүүлж, дараа нь Аянганд ниргүүлж, тэгээд Туяадуулсан (Рэй Аллен) гээд л...


Эдгээр он жилүүдэд би гэгч этгээд орчлонгийн хаахна талд, яажшуухан сууж байсан билээ гэсэн нэгэн бодол толгойд зурсхийн орж ирсэний учир өнгөрсөн жилүүдийг эргэн санах гэж үзлээ... Мэдээж яг тодорхой он сар өдрүүдийг эргэн нэг нягталсан буй за... Санана, санана гэхэд хүн бас тийм юм санаад хэрэггүй л дээ... Багаа аварга болсонд нийт фэнүүддээ баяр хүргэхийн зэрэгцээ, шинэ улирал эхлэхийн өмнөхөн та бүхэнд энэхүү нийтлэлийг хүргэж байна... Та бүхний ихэнх нь өөрсдийнхөө талаар уншиж буй мэт санагдах болов уу хэмээн бодном...


May 29, 2008 руу:

Image

Цаг хугацааны манан будан дундуур бэдчин явсаар би түүнийг ямартай ч олж харлаа... Тэр Баянхошуунаас Ард кино театрын зүг яваа автобусны хамгийн арын суудал дээр суусан байх агаад дотроо тун их бухимдалтай байгаа нь түүний нүдний харцнаас илт мэдрэгдэж аж... Хэдийгээр тэрээр надаас нэлээд туранхай харагдаж байгаа ч миний толинд туссан дүрс гэхэд хэн ч эргэлзэхгүй... Үнэндээ тэр нүүр бол минийх биш л дээ... Минийх бол баяр хөөрөөр дүүрэн нүүр... Миний хамгийн хайртай баг Сан Антонио Спэрс эцсийн эцэст зорилгодоо хүрсэн... Уртаас урт 7 жилийн дараа тэд 5 дахь аваргын бөгжөө зүүсэн... Харин түүний Спэрс бол эсрэгээрээ... Учир нь түүний баг 2008 оны Өрнөд бүсийн финалд заналт дайсан Лэйкэрсчүүдэд хожигдиж, аваргаа хамгаалах 4 дэх удаагийн оролдлого нь бүтэлгүйтсэн юм...


Би аажуухан явсаар түүний хажууд очиж суунгаа, түүн рүү гараараа дохиж мэндлэв...


"Би чамайг мэдэх билүү?" хэмээн тэрээр тун дурамжхан амаа ангайв. "Намайг тайван орхи."


"Чи намайг мэдэхгүй ээ" хэмээн би хариуллаа... –"Гэхдээ би чамтай адилхан Спэрсийн фэн... Би энд чиний алдуурсан итгэлийг сэргээхээр ирсэн... Яг одоо чиний Спэрс дахин хэзээ ч түрүүлж чадахгүй мэт чамд мэдрэгдэж буй, дахин уулын оргилд гарах нь боломжгүй болсон гэж чи бодож байгаа"...


Тэр над руу дуугүй гөлрөн ширтэх хэдий ч амаа огт нээгээгүй нь миний хэлсэн үнэн гэдгийг илтгэнэ... Түүний доод зовхи орчим үл ялиг хөх туяа харагдах нь шөнө орой болтол сууж багийнхаа талаар судалдаг, бас стресст өртсөн болохыг нь батлах...


"Кобиг хожих бол асуудал биш ээ... Бидний Спэрс наад Кобиг чинь үеэ өнгөрөөчихсөн явахад нь ч аваргаа авчихсан л явж байх болно... Бид хэдэн жилийн дараа Лэйкерстэй ПО-д таарч, тэднийг бүрэн утгаар нь булшилна, тэгээд түүний дараа жил нь АВАРГА болно "...


"Тэгэхээр бид жил бүр л аваргын төлөө өрсөлдөөнд байна гэсэн үг ?"


"Би тэгж хэлээгүй ээ... Харин чамайг өөртөө итгэлтэй байгаарай л хэмээн хэлж байна"...


Тэрээр дурамжхан гэгч нь амаа ангайн, "Бидний хамгийн сүүлчийн боломж 2007 он байсан гэдэгтэй бид бараг л эвлэрээд байгаа шүү" хэмээн уйтгартайгаар хариулаад, " Бидний хүч суларч буйн хэрээр Лэйкерсийн бүрэлдэхүүн чангарч байна... Манугаас гэмтлийн асуудал салахгүй, Тимми хөгширсөөр л, Тони харин үүнээс цааш хөгжихгүй биз дээ... Майкл Финли болон Роберт Орри нарын хувьд бол тэд хэдийнээ мумми болсон... Гэйм-4-ийн сүүлчийн хоромд Брент Берригийн шидэлт дээр Фишерийн хийсэн алдааг шүүгч зүгээр өнгөрүүлж биднийг булшилсан... Тэгсэн хэрнээ дараа нь тэрхүү алдааг тооцох байсан хэмээн лигийн зүгээс албан ёсоор зарласан нь биднийг тайтгаруулах бус улам илүүгээр бухимдал төрүүлсэн шүү дээ... Бид ЛА-д хийсэн эхний 2 тоглолтондоо тааруухан байсаны шалтгаан нь Хорнетсын залуустай 7 тоглолт хүртэл ноцолдсонтой холбоотой... Бид дараа жил тэднийг хожиж чадна гэдэгт итгэхэд бэрх... Ийм л учраас цаашид бидний аварга авах боломж бүрэн дууссан гэдгийг би танд хэлээд байна шүү дээ "...


Эдгээр үгсийг хэлж дуусахтай нь зэрэгцээд би түүний нүүрэн дундуур чангахан гэгч ёворч аваад, хариу үйлдэл хийхээс нь өмнө автобуснаас нь буулган, бидэнд очих газар байгааг түүнд хэлэв...


May 9, 2010 руу:

Image

... Бид тэр даруйд л дуут дохио хангинаж хүн зон хөлхөлдсөн нэгэн газар ирлээ... Энэ бол БНСУ-ын Тэгү хот дахь КТХ хурдан галт тэрэгний буудал... Хүлээлгийн танхимын урт суудал дээр сууж буй хүмүүсийн дунд нэгэн залуу тун уравгар, бас дээр нь өөртөө итгэж ядсан царайтайгаар утсаа ширтэн суух аж... Уг нь энэ залуу Солонгост ирж хэлний бэлтгэлээ бараг л дуусгаад байгаа бөгөөд докторт элсэх сургуулиа хайхаар нэгэн сургуулийн алдартай профессортой уулзахаар явах галт тэргээ хүлээн суугаа нэгэн... Түүний сэтгэлийг юу ингэтлээ зовоосон юм бол доо??? Магадгүй элсэлттэй холбоотой дээрх уулзалт юм болов уу??? Үгүй аж...


Түүний утасны дэлгэц дээр Спэрс баг Стив Нэш тэргүүтэй Сансчуудад шүүрдүүлэх нь тодорхой болж буй мөч гарна...


“ Чи надад үүнийг л харуулах гэж өөртөө итгэлтэй бай гэсэн хэрэг үү?” хэмээн хамт ирсэн залуу над руу хашгирлаа... "Биднийг хэзээ ч хожиж байгаагүй багт шүүрдүүллээ гэж үү дээ?!"


Тэр мөчид утасны дэлгэцээ ширтэн доош харж суусан мөнөөх эр дээш харав. "Та 2 чинь хэн билээ?"


“Би бол чи, гэхдээ өнгөрсөнөөс ирсэн” хэмээн хамт ирсэн залуу маань ширүүндүү хэлэв... “ Би надтай хамт яваа энэ нөхрийг сайн мэдэхгүй, гэхдээ энэ хүн надад Спэрсийг дахин аварга болох болно хэмээн батлан хэлсэн ”...


Энэ үед сууж байсан залуу тун ёжтойгоор чангаар инээв... " Та нар энэ тоглолтыг үзэж байна уу? Нэш багийг маань нэг нүдгүй тоглоод л хожиж байна... Бидний драфтаар сонгож авсан залуу болох Горан Драгич биднийг булшиллаа... ПОП-д ямар ч хариулт алга байлаа шүү... Манай пост хамгаалалтыг нэг хөлтэй Данкан, сульдаа Боннер, тэгээд 80 настай Антонио МкДайс нар бүрдүүлж байна... Хасагдах аюул дээр ирсэн амин чухал тоглолтонд Ману 2-11 гэсэн довтолгооны үзүүлэлттэй байлаа... Үнэндээ бидний амжилтын он жилүүд ингээд дууссан нь тодорхой боллоо...


Магадгүй энэ бүхний ан цав, дохио нь өнгөрсөн жил (2009 он) нэгэнт эхэлсэн байх... Ману гэмтлийн улмаас ПО-г өнжиж, биднийг Далласын эсрэг 1-р раундад шүүрдүүлэхээс Дрю Гүүдэн хэмээх худлаа гар аварсан гээд л... Тони 30 насны босго руу дөхөж ирж буй энэ үед түүнийг харьцангуй үнэ хүрэх боломжтой байгаа дээр нь зарчихмаар байна... Магадгүй Тимми дээр ч боломжийн санал ирвэл зөвшөөрөхөд ч гэмгүй мэт..."


Энэ үгсийг сонсонгуутаа би үнэхээр тэвчсэнгүй түүний нүүрэн дундуур буулгаад авлаа... “Гарцгаая” хэмээн би хашгиран хэлэв... "Би чамд итгэл үнэмшил гэж юу болохыг үзүүлэх болно..."


April 29, 2011 руу:

Image

Гадагшаа гарсан даруйдаа л бид өөр нэг залууг олж харав... Хөлсний байрны жижигхэн өрөөний голд байх матрас дээр сандайлан суусан түүний өмнөх намхан ширээн дээр нэгэн лаптоп байх агаад Өрнөд бүсийн тэргүүн багийг 8-аар гарсан Баавгайнууд ядах юмгүй арчсан мөчийн дараа Зак Рандольф сэтгүүлчид ярилцлага өгч буй мөчийг харан суух түүний царай... 2011 оны энэ улирал бидний хувьд жинхэнэ тарчлал байсан л даа...


Би түүний хажууд зэрэгцэн очиж суулаа... “Чи хэн бэ?” хэмээн тэр тун их тээршаасан байдалтай асуув. "Бас та 2 юун хүмүүс вэ?"


"Тэд бол чи" хэмээн би хариулав. "Би чамтай л адил Спэрсийн фэн бөгөөд энд чамд Тим Данкан дахин нэг удаа Спэрсийн хамтаар аварга авч чадна гэдгийг хэлэх гэж ирлээ..."


Тэр гартаа барьсан байсан маузаа тун ууртайгаар газарт шидлэв... "Тимми төгсгөл болсон... Бүх зүйл дууссан... Манай багийн цөмөөс юу ч үлдсэнгүй... Бидэнд одоо живэх өөр зай үлдсэнгүй, учир нь бид хэдийнээ далайн гүн ёроолд нь ирчихээд байна... Эхлээд '08-д Лэйкерс, тэгээд '09-д Далласт хожигдож, дараа нь өнгөрсөн жил Нарнуудад шүүрдүүлэхийн муухайгаар шүүрдүүлчихсэн... Аварга байсан он жилүүдэд минь бидний хөлд үрэгдэж байсан багууд биднээс ээлж дараалан хариугаа авч байна... Тэгээд эцэст нь одоо энэ... Сүүлийн 3 жилд баг маань ердөө ГАНЦХАН л цувралд ялалт байгууллаа... Багийн бүрэлдэхүүн хангалттай бус байна... Одоогоор их-3-лаас гадна Жорж Хилл, Ричард Жефферсон, Гари Нийл нарт л найдахаас өөр арга алга... Баг 4-р сард л гэхэд 6 дараалж хожигдсон... Би ийм зүйл өмнө нь хэзээ ч харж байгаагүй... Үнэндээ энэ бүхэн ингээд дууслаа... Тимми зодог тайлах байх, Ману ч ч мөн адил тийм алхам хийхийг үгүйсгэхгүй байна... Өөрөө хэлбэл бидэнд ямар ч гэрэл гэгээ алга байна."


"Би ч бас яг тэгж бодож байлаа" хэмээн би хариулахын зэрэгцээ тун тайван гэгч нь түүн рүү харав... "Бид драфтын #15-аар Сан Диего Стэйтийн нэгэн залууг авна... Тэр залуу хэдхэн жилийн дараа финалын МВП болно...


"Баг маань 1997 оноос хойш тийм урдуур сонголт хийж байсан удаа байхгүй." Залуу бидэн рүү итгэж ядсан харцаар харан, "тэгвэл бид дараа жил драфт лоттерид орно гэсэн үг үү?" хэмээн асуув... "Үгүй ээ. Сонс доо, өнгөрсөн жил бид Өрнөдийн 6-гаар гарч байсан" тийм биз хэмээн би түүнд сануулав... "Харин энэ жил Өрнөдийг тэргүүлсэн... Ямар нэгэн зүйл дээшээ чиглэлтэй явж байна гэсэн үг... Доош биш шүү!!!"


-Хм, энэ жил 1-ээр гарахгүй байсан нь дээр байсан юм... Арай доогуур байраар гараад Баавгайнуудад ингэж хожигдсон бол яг одоогийн байгаагаас хамаагүй бага доромжлолыг мэдрэх байлаа...


"Би ч мөн адил ингэж л бодож байлаа"...


"Тиймээ," хэмээн тэр тун санаашрангуй хэлэхэд, дэргэд зогсох 2 ч толгой дохин байлаа... "Би ялагдлын талаар яриагүй байна. Бидэнд аль болох л дээгүүр плэйоффын байрлал, талбайн давуу тал хэрэгтэй... Яагаад гэвэл Ларриг СА-д авч ирэхэд энэ нь нэгэн гол хүчин зүйл болох юм... "


"Чи солиотой юмуу?" хэмээн тэр над руу уурсан харав. "Бид дахиж ПО-д тийм хол явж чадахгүй! Магадгүй дараа жил ПО-д ч орж чадахгүй байж мэднэ!"


Энэ үед би түүний нүүрэн дундуур чангаар тасхийн цохиход, жижигхэн өрөөнд цуурай хадан байв... Залууг хариу үйлдэл хийж амжихаас нь өмнө бид түүнийг эгнээндээ нэгтгэн, дараагийн зогсоолдоо нэгэнт ирлээ...


June 6, 2012 руу:

Image

Энд үйл явдал арай өөрөөр өрнөж байх аж... 4 дэх залуутай уулзахаар ирээд буй маань энэ... Тэр 2 гараараа шилэн хүзүүгээ базлан гаслан сууна... Түүний Спэрс 20 дараалан ялж, Өрнөд бүсийн финалд гарч ирэх замдаа таарсан 2 ч өрсөлдөгчөө шүүрдсэн тийм л баг 2012 оны Өрнөд бүсийн финалд ОКС-тэй тааран тоглосон...


"Энэ л чиний надад хэлэх гээд байсан өөртөө итгэх итгэл гэж үү!" хэмээн эхний залуу над руу чарлав...


"Бас итгэл үнэмшил!" гэж 2 дахь нь над руу муухай харав...


"Талбайн давуу тал маань Тандерын эсрэг туслаж байгаа нь энэ үү?" гэсэн үгсийг 3 дахь нь нэмэрлэв...


Энэ бүхнийг сонссон 4 дэх залуу суудлаасаа босч ирээд, "Энд яг юу болоод байна?" хэмээн шаардангуй асуув...


"Энэ нэг **н** нөхөр Данкан болон Спэрсийг хамтдаа дахин нэг удаа аварга болно гэж батлаж байгаа!" гэж эхний залуу хэлэв..."Энэ үнэн гэж үү?" хэмээн тэрбээр улаанаар эргэлдсэн нүдээрээ над руу эргүүлэв... "Тэд дахин нэг удаа ялж чадна гэж үү?"


"Гарцаагүй үнэн," гэж би инээмсэглэн хэллээ. "Ердөө л итгэлээ алдалгүйгээр багтаа итгэ."


"Үгүй ээ..." гээд тэр толгойгоо сэгсрэв.... "Би үнэндээ чадашгүй нь... Бид залуухан Тандерчуудыг 2-0-ээр тэргүүлж яваад, 4 дараалан хожигдчихлоо... Чи ойлгохгүй байна гэж үү? Тэд Дюрант, Уэстбрүүк болон Хардентай тэмцэж чадахаасаа нэгэнт өнгөрсөн... Кавай хэзээ нэгэн цагт хамгааллатын тун сайн тоглогч болох нөөц байгаа ч тэр шидэж чаддаггүй... Бас тэрээр биднийг энэ цувралд ялагдалд хөтөлсөн Хардены тэрхүү алсын зайн шидэлтийг хамгаалж чадаагүй...


Бид 4-р сар болон ПО-г нийлүүлээд 20 дараалан ялсан ч НБА-гийн финалд гарч ирж чадсангүй!!!"


"Чи финалд гарч ирэхийн тулд заавал 20 дараалсан ялалт байгуулах шаардлагагүй," гэж би тайван өгүүлэв... "Гэхдээ бид аварга болох жилдээ улирлын тоглолтонд 19 дараалан ялж багийнхаа рекорд амжилтыг үзүүлэх болно... . Манай залуу тоглогчид хэнээс ч дутахгүйгээр НБА-г эзэгнэнэ... Тэдний даль жигүүр нь урган гүйцэхэд багахан хугацаа л хэрэгтэй бөгөөд тэр үед цом биднийх болно."


Залуу тун гайхсан байдалтай харж байснаа, "БҮХ ЗҮЙЛ ДУУССАН!" хэмээн бувтнав...


"Энэ баг төгсгөл болсон! Тимми, Ману болон ТП нар үеэ өнгөрөөсөн! Лиг, аваргын цом энэ бүхэн одоо өөр бусад багуудад л хамааралтай! Чи үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй !" хэмээн 4 залуу бүгд ам уралдан над руу дайрцгаалаа...


Энэ үед би тэднийг дараагийн жил рүү явахыг санал болгоод хаалганы зүг явлаа...


"Бид хаашаа явна гэж ?" гэж тэд эсэргүүцсэн ч дуртай дургүй араас сажилцгаав...


"Хаа нэгтээ."

June 20, 2013 руу:

Image

Нүсэр том төхөөрөмжүүд, ширээн дээгүүр эгнүүлэн тавьсан багажаар дүүрсэн лабораторийн өрөөнд надтай насаар нэлээн ойролцоо залуу сууж харагдана...


Тэрбээр энэ тоглолтыг үзэхийн тулд 2 шөнө дараалан ажлаа хийж, өөртөө цаг гаргачихаад үзэж байгаа нь энэ...


Түүний нүүрэнд аймшгийн л гэж хэлж болохуйц хувирал тодорсон байгаа нь яавч сайн зүйл тохиогоогүйг гэрчилнэ...


Ердөө л 28-хан секундын өмнө түүний баг 2013 оны НБА-гийн финалын цувралын ялагч болох нь ГАРЦААГҮЙ мэт байсан бус уу???


5 дахь аваргын бөгж гарт зүүгдэх нь тодорхой шахуу болсон энэ үед тэрбээр багаа хамтран дэмждэг найзуудын хамтаар фэйсбүүк бүлгэм дээр өөр хоорондоо "Бид чадлаа ." хэмээн бичилцэж байсан... Гэвч даанч нь тийм зүйл болсонгүй... Спэрсийн хамгийн сүүлчийн, бас хамгийн магадлал бүхий боломж ийнхүү хийсэн одлоо...


Тэрбээр мэдээ алдсан шахуу байгаа биеэ хөдөлгөн, "Чи хэн бэ ?" гэж дуулдах төдий асуулаа...


"Энэ чиний буруу гэдгийг хангалттай баталлаа!" хэмээн 4 дэх залуу тун шаралхсан байдалтай над руу харснаа, "Энэ бүхний эцэст тэд бас л чадсангүй!" гэж хэлээд бусад руугаа харлаа... "Чиний 'АВРАГЧ' чинь ч туслаж барсангүй!" гэж 3 дахь залуу нэмэрлэв. "Сан Диего Стэйтээс ирсэн #15 сонголт бол Брюс Бовены талд нь ч хүрэхгүй амьтан байна... "Яг одоо түүний үсний стил ч новшийн харагдаж байна."


Эхний болон 2 дахь залуус нэгэн зэрэг шахуу "Энэ үнэхээр гайхалтай байлаа," гэж хүйтэн өнгөөр хэлцгээв... "Бид ямартай ч финалд эргэн ирсэн л дээ."


"Гэхдээ юу ч үгүй л хоцрох нь?" хэмээн 2 дахь залуу хэлэв... "Бид дахиад л хожигдлоо... Гэхдээ энэ удаад бүр байж болох хамгийн аймшигтайгаар хожигдлоо..."


Би тэднийг чимээгүй болгоод, ширээний ард сууж буй 5 дахь залууд хандан, "Битгий бууж өгөөрэй," гээд мөрөн дээр нь гараа тавив..."Бид финалд эргэн ирэх болно, тэгэх тэгэхдээ Миами болон Лебронтой дахин тулна... Харин дараа удаагийн тэрхүү цувралд 6 дахь тоглолт гэж байхгүй... Бид Миами Хитийг финалын түүхэнд байгаагүй хол онооны зөрүүгээр тасчин хаяна... Үүнээс болиод золбин Леброн нутаг буцаж, Кайри Ирвинг болон Кевин Лаав гэсэн залуухан амрагуудаар Уэйд болон Бошийг солино... Жилийн дараа л гэхэд бид баяраа тэмдэглэн Риверуолкын хажуугаар алхах болно."


"Дээр нь нэмж хэлэхэд, бид зөвхөн аварга болоод ч зогсохгүй," хэмээн би үргэлжлүүлэн ярих зуураа ард буй залуус руу эргэн хараад, "Баг маань энэ бүх хугацаанд ялагдсан өрсөлдөгч бүрээсээ өшөөгөө авна." гэж итгэлтэйгээр батлан хэлэв...


Би эхний залуу руу хараад, "Чи энэхүү 2013 оны ПО-ийн эхний шатанд баг чинь Лэйкерсийг зөвхөн хожих бус ШҮҮРДЭХ-ийг харсан, тийм биз??? Тэгвэл тэд дараа жил ПО-д ч орж чадахгүй..."


2 дахь залуу руу хандан, "Миамиг тасчин хаяж аварга болохоосоо өмнө чиний баг Даллас Маверикс болон Дирктэй уулзаж тэднийг тоглолтоос гаргах болно."


Харин 3 дахь эрд, "2013 оны финалд үлдэхээсээ өмнө бид Мемфистэй таарч, тэднийг ШҮҮРДЭЖ, Зак Рэндолфыг 11-хэн оноо л дундажлуулсаныг чи харсан... Үнэн биз..."


Тэгээд эцэст нь 4 дэх залууд, "Тэд дараа жил аварга болох замдаа Тандерыг хожно... Яаж гэж үү??? ОКС-г буулган авах цувралын сүүлчийн тоглолтын 2-р хагаст Тони Паркер гэмтлийн улмаас тоглохгүй ч хожиж дөнгөнө... Үүгээрээ бид зэрлэг Өрнөд дэх хамгийн шилдэг баг гэдгээ батлах болно..."


"Ингэхэд залуу минь чи өөрийгөө сонсч байна уу?" хэмээн ширээний ард сууж байсан 5 дахь залуу ууртай нь аргагүй яриаг минь таслав... " Биднийг энэхүү 2013 оны финалд ирэхэд ямар их АЗ ивээсэн болохыг ойлгоогүй гэж үү дээ??? Лэйкерс гэмтлийн үүр болж, тахир дутуу хүн шиг л байсан... Уэстбрүүкийн гэмтэл ОКС-г өрөөсөн гаргүй болгосон... Голден Стэйтийн эсрэг тоглолтонд 4 минут үлдсэн байхад бид 16 онооны ард байсан ч аз дахин нэг удаа ивээж, ард нь гарсан... Тэгээд финалын тоглолтын эхний гэймийг Тонигийн хийсэн гайхалтай төгсгөлөөр авч, улмаар Данни Грийн финалын түүхэн дэх алсын зайн шидэлтийн рекорд амжилтыг эвдээд байхад л баг аварга болж чадсангүй...


"Тиймээ маргаангүй үнэн! Бидэнд энэ жил зарим нэгэн аз олон тохиолдсон байж болно, гэхдээ дараагийн удаад бидэнд ямар нэгэн аз хэрэггүйгээр бид аваргаа авна."


Өрөөнд буй хүн бүр намайг үгүйсгэх гэж уралдан хашгиралдаж эхлэх үест би "Муу хулчгарууд!" хэмээн маш чангаар орилов... " Та нар бүгд энэ багийг дунд сургуульд байхаасаа эхлэн дэмжиж эхэлсэн! Дэвид Робинсон болон Эвери Жонсон нар олон жил лүүзерүүд хэмээн дуудуулж байсан ч эцэст нь аварга болохыг чи харсан!!! Бидний Их гурвал саад болгоныг хэрхэн давдаг болохыг ч харсан!!! Чи 3-р дивизонд ажиллаж байсан дасгалжуулагчаа эхний жилдээ Жон Стоктон, Карл Мелоун нарт хэрчүүлсэний дараа халмаар байна хэмээн чарлаж байсан бол түүнийг Коби болон Шак, Дирк болон Нэш, Ларри Брауны Пистонс, Д'Антонигийн Санс, Крис Полын Хорнетс, Газол болон Ховард нарыг хожиход магтаж, тэгээд НБА-гийн финалд залуухан Леброн, Уэйд, Бош гэсэн гурвалтай ана мана үзэж байхад нь яагаад яагаад муулж эхлэж байгаа юм бэ??? Гэйм-6-ын төгсгөлд Тиммиг суулгасан ПОП-ын шийдвэрийг шүүмжлэх эрх чамд байхгүй... Тэр юу хийхээ мэдэж л байсан... Муу хулчгаруудаа, ЭР ХҮН ШИГ БАЙ Л ДАА!!!"


... Энэ бүхний эцэст эдгээр 5-н залуусыг би 2012 онд Тандерт ниргүүлсэн тэрхүү өрөө рүү авч явлаа...

June 15, 2014 руу:

Image

Тэд над руу баяр бахдал дүүрэн нүдээр харцгааж, зурагтын өмнө бүжиглэн хөөрч, 5 дахь аваргын цомын баяраа тэмдэглэцгээж эхлэв... Хүн удаан хүлээсэн зүйл нь эцсийн эцэст гарт нь орж ирэхэд ийн баярладаг ажээ...


Энэ үед би тэдэнд хандан бас нэг зүйлийг хэлмээр санагдлаа...


"Та нар бас л эргэлзэж байсан шүү дээ," хэмээн би тэдэнд хэлэв... " Улирлын дунд бидний 19 дараалсан ялалтын цувралыг ОКС зогсооход чи багтаа эргэлзсэн... Бид ОКС болон Пуужингуудтай улиралд таарахдаа тус бүрт нь 0-4 гэсэн үзүүлэлттэй дуусгахад чи эргэлзсэн... Эхний раундад учраа таарсан Даллас биднийг 2-1-ээр тэргүүлж эхлэх үед чи багтаа мөн л эргэлзсэн... Ибака гэмтлээс эргэн ирээд, Спэрс 2 тоглолт дараалан Аянганд ниргүүлэхэд бас л эргэлзсэн... 2012 он яг давдагдах нь хэмээн чи маш олон удаа зүрхэндээ хэлсэн... Гэйм-2 дээр Миами хожил аваад, тэдний талбайд хийх 2 тоглолт эхлэх үед чи багтаа мөн л эргэлзсэн..."


" Гэхдээ л зогсолтгүй итгэсэний эцэст би зохих шагналаа хүртлээ" хэмээн 2 дахь залуу хариулав... "Хэзээ ч битгий ЭРГЭЛЗ гэдэг үгийг би одоо л ойлголоо ," хэмээн 3 дахь эр хэлэв...


"Одоо бид 6 дахь цомоо хүртэж чадна!" гэж 4 дэх залуу батлав... "Тимми минь Карийм болон МЖ-тэй зэрэгцэж чадна!"


Энэ үед эхний залуу "Аваргаа хамгаалах бас нэгэн боломж!" хэмээн гараа зангидав...


"Тимми, Ману нарын гэрээ ирэх жил хүчинтэй байгаа," хэмээн 5 дахь залуу хөөрөн хэллээ... "Одоо бид Патти Миллс, Борис Диав нарыг багтаа үлдээгээд, аварга авсан багаа тэр чигээр нь дараа жил сойх боломж бий, үүнийг хийцгээе! Гөү Спэрс Гөү!"


...6 дахь аваргын цом, 3 дараалсан финалын талаар сонсох үед миний өөртөө итгэх итгэл алдран, өмнө нь гарч ирдэг байсан тэрхүү мэдрэмжүүд тархинд харваж, "Үгүй ээ, ийм хурдан биш..." гэж миний ам чичирхийлэн хэлэв... Гэтэл хаанаас ч юм нэгэн гар миний нүүрэн дундуур гал манартал цохин авлаа... Эргэн тойрноо манаралтын байдалтайгаар шалган харахад хэн ч байсангүй ээ... Би өрөөнийхөө голд охиноо мөрөн дээрээ суулгаад, миний Спэрс аваргын цомоо гардаж, аваргын баннераа ордондоо өлгөхийг хараад сууж байв... Зовсоны эцэст бус тэмцсэний эцэст л жаргал ирдэг... Миний, чиний, бидний СПЭРС энэ долоон жил нуруугаа авахуулсан морь адил тэмцсэн... Үр дүнд нь ялсан...


Хэн нэгэн хаанаас ч юм, "САН АНТОНИО СПЭРС БАГТ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ЭРГЭЛЗ" хэмээн зүрхэнд минь шивнэх ажээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15211
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby madrid@spurs » Tue Oct 28, 2014 12:36 am

Gaihaltai saihan bichjee..Hosko bayrlalaa
GO GO SAN ANTONIO SPURS and REAL MADRID
User avatar
madrid@spurs
SAS fan
 
Posts: 1408
Joined: Thu Oct 08, 2009 12:36 am
Location: Ulaanbaatar

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby rednasca » Tue Oct 28, 2014 12:52 am

Пээ...
Алаад хаялаа...
Олон Хоско дунд нь төөрөнгөө алдлаа... Хэхэ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20567
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby Funky » Tue Oct 28, 2014 2:52 am

goy boljee mundag

Sent from my SOL25 using Tapatalk
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9340
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby hosko » Tue Oct 28, 2014 9:11 am

http://nba-stream.com/live/nba-tv-live- ... channel-1/

За манай аваргуудын талаарх нэвтрүүлэг НБА ТВ-гээр гарч эхэллээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15211
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby zorigtsaikhan » Tue Oct 28, 2014 10:20 am

Хоско найздаа маш их байрлалаа...
Би ч мөн чиний адилаар ганцаараа дотороо шанлан хэнтэй энэ бүх бухимдалаа хувалцах вэ гэж бодон суудаг байж билээ... Адмирал мань анханы цомоо өргхөд ямар их баяр хөөрөөр дүүрсэн бэ... Тэгсэн дараа дараагийн жилүүд манай ээлтэй байж манай СПҮРС гэж цээжж дэлсэн бахархалтайгаар хэлэх олон тамирчин болон найз нөхөдтэй боллоо... :beer ... Энэ бүх зүйлийг даван гарсаны дараа одоо дахиад нэг гэсэн нууцхан хүсэл бодол минь зүрх тархи 2 минь амар тайван байлгахгүй зовоож байна... Гэхдээ би хэзээд ч багтаа эргэлзэхгүй!!! ГОҮ СПҮРС ГОҮ!!!
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3599
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby zoba » Tue Oct 28, 2014 10:50 am

:eek:
Бие бөх бөгөөс ганцыг ялна.
Сэтгэл бөх бөгөөс олныг ялна.
User avatar
zoba
 
Posts: 686
Joined: Wed Sep 16, 2009 2:34 pm
Location: UB

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby Saiza » Tue Oct 28, 2014 11:09 am

Поп зодог тайвал одоо энэ МанЮ шиг болох болов уу яах бол?

Бас Кавай чинь үнэд ороод эхэлжээ.. Парсонс шиг том гэрээ л хүсч байгаа юм байна.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17013
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby BJcorp » Tue Oct 28, 2014 11:16 am

Гайхалтай бичжээ.
2 b GNUS
BJcorp
 
Posts: 1015
Joined: Tue Aug 15, 2006 3:51 pm
Location: UB

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby Takanohana_Nowitzki » Tue Oct 28, 2014 11:25 am

Гоё бичжээ. Гэхдээ одоо танайх болноо :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16599
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby Tdi » Tue Oct 28, 2014 11:39 am

:eek:
User avatar
Tdi
 
Posts: 1249
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby Чуугий » Tue Oct 28, 2014 11:49 am

Kawhi Leonard and Tiago Splitter will both miss tomorrow's season opener against the Mavericks.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18311
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby hosko » Tue Oct 28, 2014 12:23 pm

Saiza wrote:Поп зодог тайвал одоо энэ МанЮ шиг болох болов уу яах бол?

Бас Кавай чинь үнэд ороод эхэлжээ.. Парсонс шиг том гэрээ л хүсч байгаа юм байна.


МанЮ болох нь бараг тодорхой биз дээ... Хэр удах юм байгаан...

Кавай бол угаасаа энэ ТВ гэрээ энэ тэрээс болооод угаасаа ахиухан л хийхээр болчихлоо лоо... Нээх ийш тийшээ явчихгүй байлгүй дээ... Авахаа л жаахан нэмэх гээд байгаа байх... 10-н сарын 31 гэхэд тохиролцоонс хүрээд амжвал уг нь дараа жил багуудаас санал сонсохгүй давуу талтай юм даа... Хэрвээ тийм дээрээ тулвал Парсонс байтугай л санал сонсох биз... Асуудлыг уг нь нээх тэр болтол нь аваачмааргүй л байгаа юм... Одоо л амжуулмаар байна...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15211
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby hosko » Tue Oct 28, 2014 12:36 pm

Image

Image

Image

Image
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15211
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby meesh » Tue Oct 28, 2014 1:10 pm

:eek:
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 7052
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby El_nino » Tue Oct 28, 2014 2:09 pm

:-D Mанайх 5 дахь түрүүгээ авах хүртэл Хоско ах 5 удаа бие хүн болж хуваагдсан байнашдээ.ккк
Жингийн цуваа явж л байдаг замын ноход хуцаж л байдаг
User avatar
El_nino
 
Posts: 408
Joined: Wed Jan 28, 2009 9:28 pm
Location: UB

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby meesh » Wed Oct 29, 2014 9:53 am

Manu manu goy bn daa. Saihan l uzej bn.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 7052
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby hosko » Wed Oct 29, 2014 10:44 am

За нээлтийн тоглолт сайхан боллоо...

Манугаас тоглолтын төгсгөлд Алдриж асууж байна... - Улирлын өмнхө тоглолтуудад тун тааруу байж байснаа өнөөдөр гэнэт сайн тоглолоо гэсэн чинь манай хүн би энэ баннер энэ тэр өлгөгдөхийг хараад сэтгэл хөөрөөд тэгэх шиг боллоо л гэнэ хаха
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15211
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby meesh » Wed Oct 29, 2014 10:52 am

Bas l evguitlee shuu saihan hojil Hosko minii bichleg bahan orchihoj tseverlechiheerei.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 7052
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby zorigtsaikhan » Wed Oct 29, 2014 11:28 am

За ямартай ч хожилоо!!! :-D :-D :-D
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3599
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby zorigtsaikhan » Wed Oct 29, 2014 11:45 am

Борис мань Новицкиг яасан бэ? лолз...
Image
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3599
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby zorigtsaikhan » Wed Oct 29, 2014 11:53 am

Танилц Жордан "THE CLAW" пүүз... KL гэсэн лого бас л сэтгэсэн байна шүү...
Image
Last edited by zorigtsaikhan on Wed Oct 29, 2014 4:31 pm, edited 1 time in total.
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3599
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby Гансүх » Wed Oct 29, 2014 11:59 am

Энэ гоё лого байна лээ. Гарууд сэтгэх юмаа. Поп Данканы эрэнд улирлын нээлт 17-1 аймааар
Миний өөртөө итгэх итгэл чиний эргэлзээнээс илүү хүчтэй - Dwyane Wade
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 6942
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby Zulaa Tulip » Wed Oct 29, 2014 12:12 pm

Hosko shan bichseeen... :D
Go Spurs Go!!!
Zulaa Tulip
 
Posts: 6
Joined: Wed Oct 29, 2014 12:08 pm

Re: Сан Антонио Спэрс 2014-15: Another Championship...

Postby hosko » Wed Oct 29, 2014 1:15 pm

За Зулаа энд ороод ирсэн үү? Сайн байна... Тавтай морил... :beer
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15211
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Next

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests