MIAMI HEAT 2015-2016 FIREPOWER

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

MIAMI HEAT 2015-2016 FIREPOWER

Postby Батгэрэл » Fri Nov 01, 2013 10:52 am

Image
Дорнод бүс
Сөүтийст дивизон
1988 онд байгуулагдсан
Arena American Airlines Arena, Miami, Florida

Өмсгөлийн өнгө Хар, Тод улаан, Цагаан, Улбар шар
Багийн эзэн Micky Arison
Ерөнхий менежер Pat Riley
Багийн дасгалжуулагч Erik Spoelstra
Хөгжлийн лигийн баг Sioux Falls Skyforce
2 НБА-ийн удаагийн аварга (2006, 2012)
3 удаагийн бүсийн аварга (2006, 2011, 2012)
9 удаагийн дивизоны аварга (1997, 1998, 1999, 2000, 2005, 2006, 2007, 2011, 2012)

Албан ёсны вэб сайт http://www.heat.com


Eastern конфренцийн Southeast дивизоны Флорида мужийн Майами Хит баг нь 1988 онд үүсгэн байгуулагджээ. Өөрсдийн талбай Американ Эйрлайнес Арена, багийн эзэн Мики Арисон, ерөнхий дасгалжуулагчаар Эрик Споестра, ерөнхий менежерээр Пэт Раяли ажиллаж байна. Байгуулагдсан цагаасаа хойш 16 удаа плэйоффт шалгарсан бөгөөд 9 удаа дивизоны аваргаар, 3 удаа конфренцийн аваргаар, 2006 онд Даллас Мавериксийг 4-2, 2012 онд Оклахама Сити Тандерийг 4-1-р тус тус ялж НБА-ийн аварга болсон. 2010 онд Форбес сэтгүүлийн гаргасан багийн үнэлгээ 425 сая орчим ам.доллар.

1987–1995: Эхэн үе
Image
1988–1999 оны улиралд тоглож байсан МайамиАрена ордон


1987 оны үед Флорида муж НБА-ийн баггүй байсан бөгөөд Орландо, Тампа, Сэйнт Петерсбург, Майамихотууд баг байгуулахаар шургуу хөөцөлдөж байсан аж. Улмаар алдрын танхимын гишүүн Billy Cunningham, Спортын агент байсан Lewis Schaffel, Carnival Cruise Lines-ий үүсгэн байгуулагч Ted Arison тэргүүтэй хүмүүс МайамиСпорт хариуцсан байгууллагыг үүсгэн байгуулжээ. Улмаар 1987 онд НБА-г өргөжүүлэх хорооны зүгээс 1988-89 оны улиралаас Шарлот Хорнетс, МайамиХит 1989-90 оны улиралаас Миносота Тимбэрволвэс, Орландо Мэжик багуудыг тоглуулах шийдвэр гаргав.
Хит НБА-д тоглосон анхны жилдээ рүүкий тоглогчид болох Rony Seikaly, Kevin Edwards, Grant Long, Sylvester Gray, ахмад тоглогч Rory Sparrow, Jon Sundvold, Pat Cummings, Scott Hastings,Dwayne "Pearl" Washington, Billy Thompson гэсэн бүрэлдхүүнтэйгээр өрнөд бүсийн Midwest дивизонд харьяалагдаж эхний 17 тоглолт дарааллан хожигдож, улмаар улирлыг 15 хожил 67 хожигдолтойгоор дуусгаж түүхэн дэх хамгийн муу ажилттай тэнцэх үзүүлэлттэй дуусгасан байна.

Image
1988–1999 оны улирал хүртэлх багийн лого

1989 оны НБА-ийн драфтаар Мичиганы Их сургуулийн од Glen Rice-г эхний тойргийн 4-р сонголтоор багтаа элсүүлсэн байна. Мөн түүнчлэн энэ улиралаас Хит Дорнод бүсийн Атлантик дивизонд харьяалагдаж болжээ. Гэсэн хэдий ч багийн амжилт сайжирсангүй улирлыг 18 хожил 64 хожигдолтойгоор дуусгаж драфтын 3-р тоглогч авах эрхээ 9,12-р сонголтоор сольж Willie Burton, Alec Kessler нарыг сонгосон ч дараагийн улиралд амжилттай тоглоогүй 24 хожил 58 хожигдолтойгоор Атлантик дивизоны сүүл мушгив. 1991 оны драфтаас 5-р сонголтоор Хит Стив Смитийг сонгосноор шинэ эрин эхэлсэн гэж хэлж болно. Улмаар улиралд 38 хожил байгуулж Рүүки Смит, илүү туршлагжсан Глен Райс нар багаа анх удаа плэйоффт шалгаруулан лигийн шилдэг амжилтын эзэн Бухнуудад 3 тоглолтонд хожигджээ. Тухайн улиралд Стив Смит бүх Рүүкийнүүдийн багт, Райс оноо авалтаар лигт 10-т орсон байна.

Image
Glen Rice 1989-1995 оны улиралуудад Хитэд тоглож байсан.

1992-93 оны улиралд Смит өвдөгний бэртлийн улмаас тоглоогүй бөгөөд 13-27 гэсэн тааруу эхлэлийг тавьж улирлыг 36-46 гэсэн амжилттай дуусгаж Плэйоффт шалгарч чадсангүй. Дараа улиралд нь багийн гол тоглогчид бэртлээс холуур байснаар 42 хожил байгуулж багийн дээд амжилтыг тогтоож, Плэйоффт 8-р шалгарч, Бүсийн тэргүүн Атланта Хавксыг цувралд 2:1-р хожиж эхэлсэн ч 2 дарааллан хожигдож улирлыг дуусгав. Стив Смит Бүх оддын тоглолтонд оролцож, 1994 оны Торонтод болох дэлхийн аваргад оролцох Мөрөөдлийн баг 2-т дуудагдав. 1994-95 оны улиралд Хитийн удирдлагууд гэнэтийн шийдвэр гаргаж Seikaly,Steve Smith, Grant Long нарыг Kevin Willis болон Billy Owens нараар сольж фэнүүдийг дургүйцлыг ихээр хүргэжээ.

1995-2001: Аялан тоглолтын ангууч

Billy Cunningham, Lewis Schaffel нар Хитийн эзэмшлийн хувиа зарах сонирхолтой болж эхлэв. Энэ үед багийн гол хувьцаа эзэмшигч Ted Arison өөрийн хувийг хүү Micky Arison-д шилжүүлж , 2-р сарын 13-нд Хитийг худалдаж авснаар, Арисоны гэр бүлийн хяналт тогтов. Арисон Dave Wohl-г багийн ерөнхий менежер болгож, Kevin Loughery –г ерөнхий дасгалжуулагчийн ажлаас халж Alvin Gentry 17 хожил 29 хожигдолтой багийн шинэ дасгалжуулагч болсноор улирлыг 32 хожил 50 хожигдолтой дуусгав. Gentry Хитийн дасгалжуулагч болсноор тухайн улиралдаа Клипперсийг 126-83-р хожиж багийн рекорд тогтоон, Глен Райс Орландогийн эсрэг 56 оноо авч, Бүх оддын тоглолтын 3 онооны шидэлтийн аварга болж, Harold Miner цагираган дээрээс довтлох тэмцээнд түрүүлэв. Хит НБА-д тоглосон 7 жилийнхээ 5-д нь плэйоффт шалгарч чадаагүй байсан ч Арисон Хитийг аваргын төлөө өрсөлдөхүйц баг болгохоор ажиллаж эхлэв. Энэхүү төлөвлөгөөгөө 1995 оны зун хийж эхлэв....

1995-1996: Пэт Райлли ирсэн нь

Image
Багийн ерөнхийлөгч бөгөөд ерөнхий менежер Пэт Райлли 2006 онд Хитийг дасгалжуулж аварга болсон.

Арисон энэхүү төлөвлөгөөгөө Нью Никсийн дасгалжуулагч Пэт Райллиг Хитийн ерөнхий дасгалжуулагч болон ерөнхийлөгчөөр томилсноор эхлэв. Нарлаг Майами Райллиг парад хийн сүр дуулиантай угтан авчээ. Үүний дараагаар Лэйкэрст Райллигийн туслах дасгалжуулагч байсан Randy Pfund-ийг үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилов. Ингээд Glen Rice, Matt Geiger болон бусад 4 тоглогчийг Хорнетсруу илгээж Бүх одод төвийн тоглогч Алонзо Моурнинг солилцоогоор авлаа. Улмаар улирлын эхний 14 тоглолтонд 11 хожил байгуулав. Гэсэн ч багийн амжилт муудан 2 сарын сүүл гэхэд 24-29 болсноор Райлли дахин сэргээхээр шийдэж 10 тоглогчид оролцсон 3 удаагийн солилцоогоор Tim Hardaway, Chris Gatling, Walt Williams нарыг Голден Стэйт Уарриорсоос эгнээндээ элсүүлж чаджээ. Солилцоо үр дүнгээ өгч Буллзыг 113-104 хожжээ. /Тухайн улиралд Буллз 72-10 амжилт үзүүлсэн./ Моурнинг болон Хардуэй нарын шинэ хослол НБА-д амжилттай тоглож Хит улирлыг 42-40 гэсэн амжилттайгаар дуусгаж 3 дахь удаагаа плэйоффт шалгарсан ч эхний тойрогт Жордангоор ахлуулсан бухнуудад шүүрдүүлжээ.

1996-1997: Бүсийн финалд шалгарав

1996 оны зун Хит бүрэлдхүүнээ сайжруул Tyrone Corbin, Terrence Rencher, Tony Smith, Gatling, Williams болон Chapman нарыг солилцоогоор явуулж Juwan Howard, PJ Brown-ийг авсан ч лигийн зүгээс Ховардын наймааг зөвшөөрөөгүй ч шинээр гэрээ хийснээр багт элсүүлжээ.Мөн Voshon Lenard болонDan Majerle нарыг авч 3-ын шидэлтээ сайжруулав. Хамгийн сүүлд Райлли Jamal Mashburn-ийг багтаа нэмснээр аваргын төлөө өрсөлдөхүйц бүрэлдхүүнтэй болжээ. 1996-1997 оны улиралд Хит айлын талбай дээрээс 32 хожил 9 хожигдол авснаар “Аялан тоглолтын дайчид” гэх нэрийг хүртэв. Мөн түүнчлэн 61 хожил байгуулснаар өмнөх улирлаас хамгийн амжилт нь ахисан баг болж, анх удаагаа Атлантик дивизоныг тэргүүлэн бүсийнхээ 2-р байраар плэйоффт шалгарсан байна. Улмаар эхний шатанд Penny Hardaway, Darrell Armstrong тэргүүтэй Орландог 5 тоглолтонд/Пенни 5 дахь тоглолтонд цаг дуусч байхад шидсэн шидэлтээ алдснаар хожигдсон/ буулган авч, анх удаагаа дараагийн шатанд шалгарав. 5-р сард Пэт Райлли оны шилдэг дасгалжуулагч болсноор 3 өөр багийг дасгалжуулж тус шагналыг хүртсэн анхны хүн болжээ. Бүсийн хагас шигшээд гол өрсөлдөгч Никстэй таарав. Эхний тоглолтонд Патрик гайхалтай тоглолт үзүүлэн 24 оноо авч багтаа ялалтыг авчирсан бол 2 дахь тоглолтонд Тим Хардуэй 34 оноогоор багаа тэргүүлж цувралыг тэнцүүлсэн хэдий ч Никс цувралын 3,4 дэх тоглолтонд талбай дээрээ ялалт байгуулснаар Хит хүнд байдалд оров. 5 дахь тоглолтонд Хит ялж энэхүү тоглолтын үеэр болсон P.J. Brown болон Charlie Ward нарын зодоон цувралыг үндсэндээ шийдсэн гэхэд хилсдэхгүй. Энэхүү зодооны улмаас Броун цувралд тоглох эрхгүй болсон бол Никсээс Вард, Хьюстэн нар 6 дахь тоглолтонд, Ларри Жонсон, Жон Старкс нар 7 дахь тоглолтонд оролцох эрхгүй болсноор Хит хүнд хэцүү 7 тоглолтонд Никсийг буулган авав.

Image

Ингээд бүсийн шигшээд бухнуудтай таарахад эхний 3 тоглолт хожигдсон Хит Моурнингийн гайхалтай тоглолтын ачаар 4 дэх тоглолтыг өөрийн болгосон ч Моурнинг Пиппенийг тохойдож 5 дахь тоглолтонд оролцох боломжгүй болж Хит 4-1-р ялагдаж улирлыг өндөрлүүлжээ. Гэсэн ч энэхүү гайхалтай улирал Хитийн хувьд аваргын төлөө өрсөлдөх эхлэл байсан юм.

1997-1999: Нью Иоркд даруулсан жилүүд

Хит 10 жилийнхээ ойн дээр 1998 оны 1-р сарын 27-нд шинэ ордон болох American Airlines Arena-ны суурийг тавив. 1997-98 оны улиралд 55-27 гэсэн амжилтыг үзүүлж дахин Атлантик дивизоны аварга болж 2-р байраар плэйоффт эхний шатанд өнөөх мөнхийн өрсөлдөгч Никстэй таарав. 1,3 дахь тоглолтонд Хит, 2 ба 4 дэх тоглолтонд Никс ялалт байгуулсан ба 4 дэх тоглолтын төгсгөлд Alonzo Mourning болон Larry Johnson нарын зодоон мөн л цувралд нөлөөлсөн нь дамжиггүй юм./Жефф Ван Гандигийн Моурнингийн хөлнөөс тэвэрдгээр та бүхний санаанд үлдсэн байх/



Лэрри Жонсон цувралыг 4 дэх тоглолтонд шийдсэн гэхэд хилсдэхгүй ба энэхүү зодооны үр дүнд Моурнинг шийдвэрлэх 5 дахь тоглолтонд тоглох эрхгүй болж Хит 5 дахь тоглолтонд хожигдов. 1997-98 оны улирлын дараагаар Жордан, Пиппен, Фил Жэксон нар Буллзыг орхисноор Майамид Дорнод бүсийн аварга болох боломж гарч ирэв. Гэсэн ч НБА-ийн ажил хаялтын улмаас 1998-99 оны улирал 1999 оны 2-р сарын 9-нд эхлэлж улирлын 50 тоглолттойгоор маш шахуу хуваарьтай болохоор болов. 33 хожил 17 хожигдолтойгоор Дорнод бүсийн Нэгээр шалгарч, Зо лигийг блок шотоор тэргүүлж Шилдэг хамгаалан тоглогч болж НБА-ийн нэгдүгээр багт Шакийг ардаа орхин орж, МVP-ийн өрсөлдөөнд Карл Мэлоний ард 2т бичигдэв. Хэрэв Зо MVP болсон бол шилдэг хамгаалан тоглогч, Үнэ цэнэтэй тоглогчоор зэрэг шалгарсан 3 дахь тоглогч болох байв/Жордан, Хакийм/. Плэйоффын эхний шатанд дахин заналт Никстэй таарав. Цувралын 1,3 дахь тоглолтонд Никс, 2,4 дэх тоглолтонд Хит ялалт байгуулав. Шийдвэрлэх 5 дахь тоглолтонын цаг дуусах мөчид Терри Портерийн хатгаж гаргасан бөмбөгийг шүүгч нар Никсд үлдээснээр Алан Хьюстэн хожлын бөмбөгийг хийж 8-р гарсан баг 1-р гарсан багийг хожсон 2 дахь тохиолдол болов. Никс цаашаа НБА-ийн финалд Сан Антониод хожигдсон билээ.



1999-2000 оны улиралд Хит багийн логогоо шинэчлсэн ба AmericanAirlines Arena ашиглалтанд оруулав. Улирлыг 52 хожилтойгоор дуусгаж 4 улирал дарааллан дивизоны аварга болж бүсийн 2-р байраар плэйоффт шалгаран Зо лигийг дахин блок шотоор тэргүүлж шилдэг хамгаалан тоглогч болов. Плэйоффын эхний шатанд Тим Хардуэйгээр Детройтыг шүүрдэж дараагийн шатанд өнөөх л Нисктэй/4 дарааллан плэйоффт/... Майамид болсон эхний тоглолтонд Тим Хардуэй бэртлээс эргэн ирсэн ба тус тоглолтонд Зо 26 оноо авч ялалт байгуулав. 2 дахь тоглолтонд Никс 6 оноогоор Хитийг талбай дээр нь ялсан бол 3 дахь тоглолтонд нэмэлт цагт Хит, 4 дэх тололтонд Никс, 5 дахь тоглолтонд Хит ялснаар цувралыг 3-2-р тэрүүлж эхлэв. Гэсэн ч Никс 6 дахь тоглолтонд хожиж 7 дахь тоглолт Майамид болоход цаг дуусах мөчид Clarence Weatherspoon шидэлтээ алдснаар Никс 1 оноогоор хожиж бүсийн финалд үлджээ.

2000-2001: Уналтын эхлэл

3 плэйофф дарааллан Никст ялагдсны дараагаар Пэт Райлли Торонтогоос Трэйси МкГрэйдиг авах гэж оролдсон ч Орландо Мэжикт алдсан тул П.Броун, Ж.Машбурн нарыг солилцоогоор явуулж Шарлот Хорнетсоос Эдди Жонес, Антони Мэсон, Рики Дэвис нарыг солилцоогоор мөн Брайн Грантыг/7жилийн 56 сая ам.доллар/ авч ирэв. Тим, Зо нар 2000 оны Сиднейн олимпд шигшээ багт дуудагдан алтан медаль хүртэв. Олимпоос ирсний дараа Зогийн хөл хавдав. Улмаар 2000 оны 10-р сарын 16-нд бөөрний архаг өвчтэй болсныг зарлаж 2000-2001 улиралд тоглохгүйг зарлажээ. Тим Хардуэйгаар тэргүүлсэн Хит улиралд 50 хожил байгуулан дорнод бүсийн 3-р Плэйоффт шалгарав. Эхний шатанд экс Хитүүд болох Машбурн, Броун тэргүүтэй Шарлотын эсрэг тоглон 3-0-р шүүрдүүлжээ. Үүний дараагаар Майамигийн хар улиралууд эхэлсэн юм.....

2001–2003: Плэйоффыг өнжсөн нь

Дараагийн 2 улиралууд Хитийн хувьд хамгийн муу улирлуудын нэг байв . Пэт Райлли дасгалжуулагчийн хувиар анх удаагаа плэйоффоос мултрав. Хит залуу өсөх ирээдүйтээ Рики Дэвисийг драфтын бус тоглогчид болох in Malik Allen, Mike James нараар солисон нь шүүмжлэлийн гол бай болоод байв. Улирлыг 36–46 гэсэн амжилттайгаар дорнод бүсийн 11-т бичигдэж плэйоффоос мултрав. 2002 оны драфтаас Карон Батлер, Рассел Батлер нарыг сонгож 2002-2003 оны улиралд Зо бөөрнийхөө асуудлаас болж, Эдди Жонес шагайны бэртлээс болж ихэнх тоглолтонд өнжснөөр рүүкий Карон Батлер багийн лидер болж улирлыг 57 хожигдолтойгоор дуусгаснаар Райлли ажлаа өгөв.

2003-2006: АВАРГЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨНД

2003–2004: Двэйн Уэйд ирэв

Image
Dwyane Wade 2003 оны драфтын 5. 2006 оны финалын үнэ цэнэтэй тоглогч.

Ирэх улирал Алонзо Моурнингийн том гэрээний хугацаа дуусч, Хитэд цалингийн зай гарснаар дахин шинэ баг босгох боломжтой болсон ч Энтони Картертай байгуулсан гэрээнээс шалтгаалж хангалттай цалингийн зай гарсангүй. Хит чөлөөт агент Элтон Брэндэд 6 жилийн 82 сая ам.долларын санал тавьсан ч Клипперсд алдснаар өөр чөлөөт агентын эрэлд гарч Ламар Одом, Рафер Олстнтой гэрээ байгууллаа. Хамгийн гол 2003 оны драфтаас 5-р сонголтоор Marquette-ийн Их сургуулийн Двэйн Уэйд, драфтын бус тоглогч Удонис Хаслем нарыг багтаа нэгтгэв. 2003-04 оны улиралд Стэн Ван Ганди Хитийн шинэ дасгалжуулагчаар ирсэн ба экспертүүд Хитийг тухайн улиралд лигийн хамгийн муу ажилтыг үзүүлнэ гэж таамаглаж байв. Гэсэн ч Уэйдээр тэргүүлүүлсэн Хит 42 хожил байгуулан дорнодын 4-р байраар плэйоффт шалгаран эхний шатанд Нью Орлеансыг 4-3р хожин, дараагийн шатанд Индианад 4-2-р хожигдлоо.

2004–2005: Шак ирж, Райлли эргэн нэгдэв

Image

Ингээд зуны солилцоогоор Лэйкэрсээс Сүпэрстар төвийн тоглогч Шакил О’нилыг Карон Батлер, Ламар Одом, Брайн Грант зэрэг тоглогчдоор авс ирснээр Майамид шинэ сүпэр хослол үүсэв. Энэхүү солилцоонд Карл Мэлонэ оролцохоор байсан хэдий ч 2003-04 оны финалд Детройтод ялагдсан нь зодог тайлахад хүргэсэн байна. Мөн хуучин Хитүүд болох Стив Смит, Алонзо Моурнинг нар эргэн нэгдэв. Улмаар улиралд 59 ялалт байгуулж багийн түүхэнд 2-т орох амжилт үзүүлж дорнодын нэгээр плэйоффт шалгарав. Нетс, Визардсыг 4-0,4-0-р шүүрдэж бүсийн финалд аваргаа хамгаалахаар тоглож буй Детройт Пистонстой нүүр туллаа. 5 дахь тоглолтонд Хит ялалт байгуулж цувралыг 3-2-р тэргүүлж эхэлсэн ч Уэйд тус тоглолтонд Рашийд Уоллэстай мөргөлдөж хавиргаа гэмтээсэн нь 6 дахь тоглолтонд оролцох боломжгүй болж Пистонс 91-66-р хожин, цувралыг тэнцүүлж шийдвэрлэх 7 дахь тоглолт Майамид боллоо. Уэйд бэртлээс ирж 20 оноо авав. Хит тоглолт дуусахад 3 минут дутуу байхад 6 оноогоор тэргүүлж байлаа. Гэсэн хэдий ч дараалласан олон шидэлтээ алдаж Детройт 88-82 харьцаатай хожиж финалд шалгарчээ.



2005-2006: Аваргууд

Улирал дууссаны дараагаар НБА-ийн түүхэн дэх 5 багийн 13 тоглогч оролцсон хамгийн том наймааг хийж, Rasual Butler, Qyntel Woods нарыг явуулан экс бүх одод Antoine Walker, Jason Williams, James Posey нарыг багтаа элсүүлэв. Мөн түүнчлэн Гэри Пэйтон, Жэсон Капоно, Wayne Simien, Damon Jones нартай гэрээ байгуулав. Гэсэн ч улирлыг 10 хожил 11 хожигдол гэсэн тааруу амжилттай эхэлж, Ван Ганди гэр бүлийн шалтгааны улмаас ажлаа хүлээлгэн өгнсөөр 2005 оны 12-р сарын 12-нд Пэт Райлли эргэн ерөнхий дасгалжуулагчаар ирлээ. Райлли ирсэн ч Хит аваргаа хамгаалж буй Сан Антониод 2, Санст 2, орон даяар гарсан Далластай хийсэн тоглолтонд 36 оноогоор хожигдов. 2,3-р саруудад багийн уур амьсгал сайжирч 16 тоглолтоос 15 хожил байгуулж эргэн ирэлтийг хийж 52 хожил 30 хожигдолтойгоор Дорнодын 2-р шалгарав.

Эхний шатанд Буллстай таарч 6 тоглолтонд буулган авч, дараагийн шатанд Нетстэй таарахад эхний тоглолтонд талбай дээрээ ялагдал хүлээв. Гэсэн ч 4 дарааллан ялж өмнөх жил бүсийн финалд ялагдсан Пистонстой нүүр тулав. Эхний тоглолтонд Хит айлын талбайн давуу талыг үгүй хийж ялалт байгуулснаар өөрийн талбай дээр 1-1 харьцаатай очиж дарааллан хожсноор цувралыг 3-1р тэргүүлж эхлэв. 5 дахь тоглолтонд Пистонс талбай дээрээ ялалт байгуулсан ч Хит 6 дахь тоглолтонд ялалт байгуулснаар НБА-ийн финалд анх удаагаа шалгарч Дирк тэргүүтэй Далластай тоглохоор болов.

Хит Далласт болсон эхний 2 тоглолтонд хожигдсоныхоо дараагаар 4 дарааллан хожсноор НБА-ийн аварга хэмээх эрхэм цолыг анх удаагаа хүртэж, Уэйд Билл Расселийн нэрэмжилт финалын үнэ цэнэтэй тоглогч болсон ба 0-2-с 4 хожиж түрүүлсэн 3 дахь баг болон түүхэнд үлдэв. /1969 онд Boston Celtics, 1977 онд Portland Trail Blazers/



Моурнинг, Пэйтон, Жэйсон Уиллиамс, Уолкэр зэрэг ахмад тоглогчид анх удаагаа аварга болсон ба Моурнинг, Пэйтон нар гэрээгээ сунгав. Райлли 7 дахиа аварга болсон ба дасгалжуулагчийн хувиар 5 дахиа, Шак 4 дэх удаагаа аварга авав.

2006-2007: Аваргаа хамгаалахаар тэмцсэн нь

Аваргаа хамгаалах нээлтийн тоглолтонд Хит Буллзд 108-66 харьцаатайгаар 42 онооны зөрүүтэй хожигдож анти рекордын эзэд болов. Шак бэртлийн улмаас 30 гаруй тоглолт өнжиж, Райлли тодорхойгүй хугацаагаар багаа орхиж, Уэйд шууны бэртэл, Посей, Уолкэр нар жингийн асуудлууд ар араасаа гарч ирэв. Шак 1-р сард, Райлли улирлын хагаст эргэн ирэв. 2007 оны 2-р сарын 21-ны өдөр Хит Хьюстон Рокетсийн эсрэг тоглолтын үеэр Уэйд зүүн мөрөө гэмтээж тэргэнцэр дээр сууж талбайг орхив. Улмаар хагалгаа хийлгэх шаардлагатай болсон Плэйоффт ирэх магадлалтай гэсэн мэдээг албаныхан өглөө. Түүнийг бэртсний дараагаар Хитийн амжилт эрс буурна гэж таамаглаж байсан ч 14 тоглож 11 ялалт байгуулав. Хагалгаа амжилттай болж тэрбээр 4-р сарын 9-нд эргэн ирсэн юм. Уэйдийг бэртлээд ирээд удаагүй байхад Шакийн өвөө нас барж 2 тоглолт, Хаслем, Пэйтон нар бэрлтийн улмаас тоглосонгүй. Улирлыг 44 хожил 38 хожигдолтой өндөрлүүлж 4-р плэйоффт шалгарч, нээлтийн тоглолтонд уншуулсан Бухнуудтай таарч, тэдний эсрэг юу ч хийж чадсангүй 4-0-р шүүрдүүлэв. Энэ нь 1957 оноос хойших аваргаа хамгаалж буй баг эхний шатанд шүүрдүүлсэн анхны тохиолдол болсон юм.

Image

2007–2010: Шинэчлэл

Image
Michael Beasley Хитийн түүхэнд хамгийн дээгүүр сонгогдсон тоглогч. 2008 оны драфтын №2.

Зун нь драфтаас 20-р сонголтоор Жэйсон Смитийг авч 21-р 76-чуудын сонгосон Дикуан Күүкээр солив. Мөн Капоног Рапторст, Посейг Селтикст алдав. Смаш Паркер болон Пеннитэй гэрээ байгуулж, Шак, Пенни 2 дахин нэг багт тоглохоор болжээ. /Гэсэн ч түүнийг 12-р сард багаас хассан/ 2007 оны 12-р сарын 19-нд Атлантагийн эсрэг Моурнинг бэртэл авснаар улирлыг өндөрлүүлэв. 2008 оны 2-р сард Райлли Шакийг Сансын Шон Мэрион, Маркус Бэнксээр сольсноор Уэйд Шакийн эрин энд хүрээд өндөрлөв. Хит улирлыг 15 хожилтойгоор дуусгаж бас нэгэн анти рекорд тогтоов./Ирэх драфтад Роуз, Бийзли орох байсантай холбоотой байж болзошгүй./ Уэйд 2008 оны 3-р сарын 10-нд мөр, өвдөгний бэртлийн улмаас улирлын үлдсэн тоглолтуудад тоглохгүй болсныг мөн Смаш Паркерийг багаас хасаж богино хугацааны гэрээг Бобби Жонестой хийв. 2008 оны 4-р сарын 28-нд Райлли багийн ерөнхий дасгалжуулагчийн ажлаа 37 настай туслах дасгалжуулагч Эрик Споестрад хүлээлгэн өгөв. Райлли өөрийн кареертаа 1210 ялалт байгуулснаар Ленни Вилкинс, Дон Нелсон нарын араас 3 бичигдсэн юм. 2008 оны драфтын лоттери болж Хит 2-р сонгох эрх авлаа. Буллз Роузыг авч Хит Майкл Бийслиг сонгов. Мөн 2009 оны 2-р тойргийн эрхээр Миносотагаас NCAA-ийн аварга Марио Чалмерсийг авав. Мөн алингийн цэстээ тааруулан Жэймс Жонес, Якуба Диавара, Жамаал Маглойр, Шон Ливингстон нарыг багт нэмэв. 2008 оны 9-р сарын 29-с багийн ерөний менежер Randy Pfund ажлаа хүлээлгэн өгснөөр Райлли түүнийг ажлыг хүлээн авав. Рүүкий Чалмерс 2008 оны 11-р сарын 5-нд 76-ын эсрэг тоглолтон дээр 9 бөмбөг таслалт хийж, Тим Хардуэйгийн тогтоож байсан Хитийн рекордийг шинэчлэв. 2009 оны 2-р сарын 13-нд Шон Мэрион, Маркус Бэнкс нарыг Торонторуу явуулж Жэрмэйн О’нил, Жамаари Мүүн нарыг авч ирэв. Улмаар улиралд 43 хожил байгуулж Плэйоффт шалгарсан нь 1968 оны СанДиего Рокетсоос хойших өмнөх улиралд нь 15 хожилтойгоор дуусгаж дараагийн улиралд Плэйоффт орсон анхны баг болов. Гэсэн ч эхний шатанд 4-р байраар шалгарсан Атлантад 7 тоглолтонд ялагдсан юм. Уэйд НБА-ийн оноо авалтыг 30.2 оноогоор тэргүүлсэн нь Майамигийн түүхэнд анхных болов. 2009-2010 оны улиралд 47 хожил 35 хожигдол байгуулсан ба Плэйоффт Бостонд 5 тоглолтонд хожигджээ.

2010–с одоо: Их Гурвалын Эрин

Image

2010-2011 оны улирлыг 12 центийн сул цалингийн зайтай эхлүүлэв. Энэ нь 2010 оны сүпер чөлөөт агентууд болох Леброн Жэймс, Крис бошийг эгнээндээ нэгтгэсэн мөн түүнчлэн багийн ахлагч Уэйдийн гэрээг 6 жилээр сунгахад 107.6 сая ам.доллар зарцуулсантай холбоотой. Майамид орох шийдвэрээ ESPN-ий “Шийдвэр” нэвтрүүлгээр шууд дамжуулан зарласнаар Кавсын эзэн Дэн Гилбертийг ихэд уурлуулсан билээ. Тэрбээр Леброны “шийдвэр”-ийн дараа Клевланд Леброноос түрүүлж аварга авах болно гэж мэдэгдэв. Мөн тэр орой нь Хит Бийслиг Миносотаруу хоёрдугаар тойргийн 2 эрх болон бэлэн мөнгөөр солилцоолов. 7-р сарын 9-нд Хит 4 нэгдүгээр тойргийн эрх, 2 хоёрдугаар тойргийн эрхээр Бош, Леброныг албан ёсоор багтаа авч 2лантай нь 110.1 сая ам.долларын гэрээ хийлээ. Хэвлэл мэдээллээр Буллзын алдарт 72-10 ажилтыг эвдэх талаар ярилцаж, нээлтийн тоглолт каблийн телевизээр хамгийн их хүн үзсэн рекорд тогтоов. Улмаар тус тоглолтонд ялагдаж, улирлыг 9 хожил 8 хожигдолтойгоор эхлүүлсэн нь Споестраг халж, Райлли ирэх ёстой гэсэн яриа хүчтэй тарав. Үүний дараагаар зөвхөн тоглогчдын дунд уулзалт хийж, 12 дараалласан ялалт байгууллаа. 2011 оны 1-р сард Уэйд, Леброн нар Бүх оддын тоглолтын Дорнод бүсийн гараанд сонгогдсон бол Бош дараахан нь сэлгээнд дуудагдав. Улирлын турш Хит Буллз, Бостоны ард 3-т бичигдэж байсан ч улирлын төгсгөлийг гайхалтай хийснээр 58 хожилтойгоор дуусгаж, улмаар Үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан Рөүзийн Бухнуудын араас 2-т бичигдлээ. Ингээд Плэйоффын эхний шатанд 76, Бүсийн хагас шигшээд Бостон, Бүсийн финалд Буллзыг тус бүр 5 тоглолтонд буулгаж хүсэн хүлээсэн аваргын төлөө 2006 оны финалд тоглосон Далластай таарав. Цувралыг 2-1-р тэргүүлж эхэлсэн ч 3 дарааллан хожигдож, Леброн 4-р үед 3 оноо дунджаар авснаар маш их шүүмжлэлд өртсөн билээ. Түүний хувьд финалд 17.8 буюу улирлын амжилтаасаа 8.9-р бага оноо авав.

Ажил хаялтын улмаас 66 тоглолт болсон 2011-12 оны улиралд Хит Норрис Коул, Шэйн Баттиераар хүчээ зузаатган, эхний хагасыг 27 хожил 7 хожигдолтойгоор гайхалтай эхлүүллээ. Мөн Уэйд, Леброн, Бош нар 2 дарааллан бүх оддын тоглолтонд шалгарав. Гэвч улирлын сүүлийн хагаст 19 хожил 13 хожигдол байгуулснаар 46 хожилтойгоор Дорнодын 2-р шалгарлаа. Плэйоффын эхний шатанд Никсийг 4-1-р хожиж, Индианатай дараагийн шатанд таарав. Эхний тоглолтонд талбай дээрээ ялалт байгуулсан ч Крис Бош гэдсэндээ гэмтэл авснаар цувралын үлдсэн тоглолтуудад тоглох боломжгүй болсон юм. Дараагийн тоглолтонд талбай дээрээ Индианад болсон 3 дахь тоглолтонд ялагдаж, Уэйд 3 тоглолтонд Споестратай маргалдаж шүүмжлэлд хүчтэй автлаа. Уэйд өөрийн хуучин коллежийн дасгалжуулагчтай дараагийн тоглолтонд очин, Уэйд Леброн нар нийлээд 3 тоглолт дарааллан 70 оноо дунджилснаар Индиаг мулталж, Бүсийн финалд Бостонтой... Эхний 2 тоглолтонд ялалт байгуулав. Бостонд болсон дараагийн 2 тоглолтонд ялагдаж, 5 дахь тоглолтонд Бош бэртлээс эргэн ирсэн ч дийлсэнгүй хожигдох эрхгүй боллоо. 6-р сарын 7-нд Бостонд болсон тоглолтонд Леброн дийлдэшгүй байж 45 оноо 15 самбараас бөмбөг авалт хийснээр 98-79-р буулгаж авав. Шийдвэрлэх 7 дахь тоглолт Майамид болж, эхний хагас Бостоны олон онооны давамгайллаар дууссаны дараагаар Хит эргэн ирэлтийг хийж 101-88-р ялалт байгуулан 2 жил дарааллан финалд үлдэж, залуу Оклахамигийн эсрэг тоглохоор болов. Эхний 2 тоглолт Оклахамад болоход 2 дахь тоглолтонд ялалт авч, улмаар талбай дээрээ болсон дараагийн 3 тоглолтонд буулгаж авч НБА-ийн аварга болж Леброн Жэймс анх удаа түрүүлж, Улирал, Финалын MVP-р шалгарав. Мөн Хит Плэйоффын 3 өөр цувралд ялагдаж яваад аварга болж чадсан анхны баг болсон билээ. (Индианад 1-2,Бостонд 2-3, Оклахамад 0-1).
Image


Last edited by Батгэрэл on Wed Oct 29, 2014 5:38 pm, edited 3 times in total.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby Батгэрэл » Fri Nov 01, 2013 10:57 am

Image
2012-13 оны улиралд

66 хожил 16 хожигдол
First in Southeast Division
First in Eastern Conference
NBA Champions


Хэрэв Крис Бош самбараас аваагүй бол хэрэв Рэй гайхалтай шидэлт хийгээгүй бол хэрэв Уэйд өвчнөө тэвчин тоглоогүй бол хэрэв Леброн Жэймс үсрэлттэй шидэлтээрээ эцсийн цэгийг тавиагүй бол БҮХ ЗҮЙЛ өөрөөр эргэж, 2 дарааллан АВАРГА авахгүй байлаа.

http://www.youtube.com/watch?v=paJWuS0VykY


Бүрэлдхүүн 2013-2014


Center: Chris Bosh, Chris Andersen, Greg Oden, Joel Anthony

Forward: LeBron James, Udonis Haslem, Shane Battier, Michael Beasley, Rashard Lewis

Guard: Mario Chalmers, Dwyane Wade, Ray Allen, Norris Cole, James Jones, Roger Mason Jr.

Хэдийгээр энэ зун шилдэг сэлгээ Майк Миллерийг явуулсан ч Райли зүгээр суусангүй 2007 оны драфтын Нэг, 2008 оны драфтын Хоёрыг авсан.

Ирсэн: Greg Oden, Michael Beasley, Roger Mason Jr.
Явсан: Mike Miller, Juwan Howard

SF LeBron James

Image
Age: 28.

Pro: 11th season.

Энэ жил багаа манлайлан 4 дарааллан НБА-ын финалд шалгарсан Бостон Селтикс (1984-87) Лэйкэрс (1982-85) болон 3 дарааллан түрүүлсэн Буллс(1991-93, 1996-98) Лэйкэрс(2000-02) багуудын үзүүлсэн амжилтын төлөө тоглоно. Мөн энэ зун түүний тоглолт нь илүү сайжирсан гэж яригдаад байгаа ба 3 дахь дараалласан MVP, шилдэг хамгаалан тоглогчийн шагнал авахаар үзнэ.

PPG RPG APG
12-13 26.8 8.0 7.3
Career 27.6 7.3 6.9

C/PF Chris Bosh


Image
Age: 29.

Pro: 11th season.

Манай хүн улирлын өмнөх тоглолтонд багаа оноо, самбар, довтолгооны хувиар тэргүүлсэн.

PPG RPG APG
12-13 16.6 6.8 1.7
Career 19.5 8.9 2.1

PF Udonis Haslem

Image
Age: 33

Pro: 11th season.

Энэ улирал Хаслем дахин хүчний довтлогчоор гараанд гарч байгаа. Сүүлийн 4 улирал 36 минутад 10+ самбар дунджилж байгаа.

PPG RPG APG
12-13 3.9 5.4 0.5
Career 8.9 7.7 1.0

SG Dwyane Wade

Image

Age: 31.

Pro: 11th season.

Энэ зун эрчимтэй бэлтгэл хийсэн. Гэхдээ улирлын тоглолтонд нөөж, ПО-д эрүүл Уэйдийг харах байх.


PPG RPG APG
12-13 21.2 5.0 5.1
Career 24.7 5.1 6.1

PG Mario Chalmers

Image
Age: 27.

Pro: 6th season.

Энэ зун эрүүл хооллолт, фитнесээр хичээллэж биеийн жиндээ анхаарал хандуулсан. Илүү хөнгөн болсон.

PPG RPG APG
12-13 8.6 2.2 3.5
Career 8.4 2.3 3.6

SG Ray Allen

Image
Age: 38.

Pro: 18th season.

Хөгширч байгаа болохоор формоо алдахгүйн тулд хоол хүнсэндээ ихээхэн ахнаарч буй бөгөөд цэвэр байгалийн гаралтай хоол, хүнс хэрэглэж байгаа.

PPG RPG APG
12-13 10.9 1.7 2.7
Career 19.4 4.1 3.4

PF Shane Battier

Image
Age: 35.

Pro: 13th season.

PPG RPG APG
12-13 6.6 2.3 1.0
Career 9.0 4.4 1.8

PF Chris Andersen

Image
Age: 35.

Pro: 12th season.

Өнгөрсөн улирлын гол нууц зэвсэг болсон.

PPG RPG APG
12-13 4.9 4.1 0.4
Career 5.4 5.1 0.5

PG Norris Cole

Image
Age: 25.

Pro: 3rd season

Багийн хамгийн залуу тоглогч.

PPG RPG APG
12-13 5.6 1.6 2.1
Career 6.1 1.5 2.0
PF Rashard Lewis

Image
Age: 34.

Pro: 16th season.

Энэ улирал тоглоод зодог тайлна гэж яригдаад байгаа. Ирсэн хэргээ гаргаарай залуу минь.

PPG RPG APG
12-13 5.2 2.2 0.5
Career 15.5 5.4 1.7

SF James Jones

Image
Age: 33.

Pro: 11th season.

Споестрагийн итгэлийг авахын тулд сайн л нүүлгэх хэрэгтэй учир нь сэлгээнд сонголт бий.

PPG RPG APG
12-13 1.6 0.6 0.3
Career 5.7 2.1 0.6

PG Roger Mason Jr.

Image
Age: 33.

Pro: 10th season.

Өнгөрсөн улиралд 3-с 41.5 хувьтай шидсэн, шидэлтээ барьчихвал хэрэг болно.

PPG RPG APG
12-13 5.3 1.9 1.1
Career 6.5 1.8 1.3

SF Michael Beasley

Image
Age: 24.

Pro: 6th season.

Марихуанны асуудлаас болоод Сансын бүрэлдхүүнээс хасагдаж, хуучин багтаа эргээд ирлээ. Их итгэл хүлээлгэж байгаа Брон, Уэйдийг амраах сайн сэлгээ болох байх. Даруухан л байгаарай даа залуу минь.

PPG RPG APG
12-13 10.1 3.8 1.5
Career 14.1 5.2 1.4

C Joel Anthony

Image
Age: 31.

Pro: 7th season.

PPG RPG APG
12-13 1.4 1.9 0.2
Career 2.4 3.2 0.2

C Greg Oden

Image
Age: 25.

Pro: 3rd season.

Удаан ч гэсэн Оден бага багаар формондоо орж байгаа гэнэ. Түүнийг авчирсан гол шалтгаан Плэйоффт ашиглах. Нас залуу цус шингэн байна эрүүл байвал нураана аа.

PPG RPG APG
12-13 0.0 0.0 0.0
Career 9.4 7.3 0.6
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby Батгэрэл » Fri Nov 01, 2013 11:05 am

Image
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby Гансүх » Fri Nov 01, 2013 11:11 am

:eek:


Image

Энэ жилийн аваргын бөгж...

Image
Миний өөртөө итгэх итгэл чиний эргэлзээнээс илүү хүчтэй - Dwyane Wade
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 6942
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby Reebok » Fri Nov 01, 2013 11:21 am

Сайн уу Сарнай...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby Брон » Fri Nov 01, 2013 12:39 pm

Батгэрэл маань сэдвээ нээсэн болохоор баттай түрүүлэх нь тодорхой боллоо ккк
LeBron James - 3 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1667
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby Гансүх » Sat Nov 02, 2013 11:09 am

Нетстэй гоё тоглолт боллоо шүү...
Сүүлд барьчих газар буруу шийдвэрүүд гаргаад хусуулчихлаа...
Рэй 2 торгуулийнхаа 1-г алдаагүй болч...
2 дараалаад хусуулчихлаа шүү...
Миний өөртөө итгэх итгэл чиний эргэлзээнээс илүү хүчтэй - Dwyane Wade
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 6942
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby WALCOTT » Sat Nov 02, 2013 11:17 am

iim l yum bolloo

Allen: Trying to make the ft, missed. Bosh: Trying to miss the ft, made.
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3404
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby Брон » Sat Nov 02, 2013 11:34 am

Брүүклинтэй присийзонд 2 таараад 2ланд нь бүр тархиа савуулсныг бодоход энэ удаад харин ч гайгүй тоглолоо. За улирал ч яахав плэйоффт л тархийг нь хага савах такчикаа эртнээс төлөвлөж байхгүй бол...
LeBron James - 3 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1667
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby Saiza » Fri Nov 08, 2013 10:03 am

Энэ танай бөмбөгтэй хүн дээр 2 хүн шууд очдог хамгаалалт гоё бна даа ай... хурдтай шилжилттэй хүнүүстэй болохоор хийж чадаад байна шт..
Манай Нэш нтр бол бөмбөгөө алдсаар байгаад таарах юм бна
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17013
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby Гансүх » Sun Nov 10, 2013 11:03 am

Хаха Бостонд элгийн хожигдлоо доо...
1 сек дутуу 2 оноогоор хожиж явахад Уэйд дээр алдаа гаргаад 0.6 сек үлдээд Уэйд эхний торгуулиа алдаад сүүлийнхийгээ зориуд самбарлуу чулуудаж бөмбөгөө хураалгаад Бостон тайм аваад Грийн 3-аас хусаад дуусгалаа даа...Уэйд ёстой **н** алдаа гаргалаа даа... (mannn
Иймэрхүү багуудтай нэг л бассан тоглолт хийх юмаа манайх кккк...
Миний өөртөө итгэх итгэл чиний эргэлзээнээс илүү хүчтэй - Dwyane Wade
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 6942
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby WALCOTT » Sun Nov 10, 2013 11:09 am

Manai esreg baguud amia tavih yumdaa.. Wade odoo kolitsoogoo onchihgui rookie aldaa gargaj bh yum..Bron ih uurlaj bh shig bsn shuud garaad yavj bga haragdsan
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3404
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby Батгэрэл » Fri Nov 15, 2013 9:51 am

9 настай Lebron James Jr. баллаад эхэлж. 25 оноо 8 самбар 8 о.дамжуулалт.
Брон инста дээрээ.
"Bronny went for 25-8-8 tonight. He getting better and better. Couple euro steps looking like @dwyanewade and what I like most is his unselfishness #HeGotNext #StriveForGreatness. "
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby Гансүх » Thu Nov 21, 2013 12:31 pm

Орландог амархаан хожлоо...Эднийх манайхтай хөөрхөн үзээд байдаг өнөөдөр арчаад гарлаа...
Самбартаа илүүрхлээ ш дээ Жаксаа... :ногоон:
Люис замналынхаа 1000 дахь тоглолтыг хийсэн бол Брон замналдаа 5000 дахь торгуулийн шидэлтээ хийлээ...Мань хүн 507 дахь тоглолтондоо дараалж 10+ оноо авснаар Кариймийг гүйцэхэд ганц тоглолт дутуу боллоо... агуу МЖ-ийн 866 тоглолт дараалж 10+ оноо авсан амжилтруу явна гэж байгаа...
Манай Марио нээрээ үнэхээр гоё болж байна аа...Хамгаалалт довтолгоо гээл...Анх Брон манайд ирэхэд ойлголцохгүй мөн ч их загнуулдаг байсан даа...Одоо бол харцаараа л ойлголцдог болж дээ...
Ахлагч маань 2 тоглолт дараалаад өнжлөө...Нөгөө л гайтай өвдөг... :sad: За яахав ПО-д л бэлэн байхад болж байгаа юм...
Миний өөртөө итгэх итгэл чиний эргэлзээнээс илүү хүчтэй - Dwyane Wade
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 6942
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby Гансүх » Thu Nov 28, 2013 2:29 pm

Клевлендэд ялалт байгуулсанаар 8 дараалсан хожлоо авлаа...
Леброн Миамид очсоноос хойш Клевлендийн эсрэг 11 тоглож 10-т нь хожил байгуулаад байна...
Эдгээр тоглолтуудад Брон 26.5 оноо 6.9 самбар 7.3 дамжуулалт 1.27 хулгай хийсэн...
Өнөөдрийн тоглолтонд Брон 28 оноо 8 самбар 8 дамжуулалт
Уэйд 22 оноо /FG 10-14/ Бийзли 17 оноо 9 самбар авсанаар амархан хожил байгууллаа...

Манай 2 хөгжилдсөөр...


https://www.youtube.com/watch?v=GSrJf1M6HYY
Уржигдар Сансыг талбайдаа хожсоны дараа...



https://www.youtube.com/watch?v=kVLCI95aC3s

Өнөөдрийн тоглолтын дараа Брон хариугаа авсан...
Миний өөртөө итгэх итгэл чиний эргэлзээнээс илүү хүчтэй - Dwyane Wade
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 6942
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby hosko » Thu Nov 28, 2013 2:31 pm

peace5 wrote:Орландог амархаан хожлоо...Эднийх манайхтай хөөрхөн үзээд байдаг өнөөдөр арчаад гарлаа...
Самбартаа илүүрхлээ ш дээ Жаксаа... :ногоон:



Бараг л шаах шахлаа гэж хэлүүлэлтгүй баталгаатай хуссан болтой юмаа... :D
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15211
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby Гансүх » Thu Nov 28, 2013 2:33 pm

Жакс өөрөө мэдэж байгаа байлгүй дээ ...
Нөгөөдөр нь ахиж тоглоход бас хөөрхөн эсэргүүцсээн ккк...
Миний өөртөө итгэх итгэл чиний эргэлзээнээс илүү хүчтэй - Dwyane Wade
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 6942
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby J@x » Thu Nov 28, 2013 2:35 pm

За дараа нь танайх бараг шаалгуулсан дөө хэхэ. Оладипо сул шидэлтээ алдаагүй бол шаачихгүй юу
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 12980
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby J@x » Thu Nov 28, 2013 2:36 pm

Хөөрхөн нтр гэчижээ. гачин болж байж нэг хожсон дог hehe
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 12980
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby hosko » Thu Nov 28, 2013 2:36 pm

Одоо манайх энэ бараг л шаадаг багийн талбай дээр очно ш дээ нээрээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15211
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby Гансүх » Thu Nov 28, 2013 2:38 pm

Хаха эднийх 2 дахь тоглолтон дээр манайхыг бараг л шаангаа алдсан даа...
Миний өөртөө итгэх итгэл чиний эргэлзээнээс илүү хүчтэй - Dwyane Wade
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 6942
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby Гансүх » Thu Nov 28, 2013 2:39 pm

hosko wrote:Одоо манайх энэ бараг л шаадаг багийн талбай дээр очно ш дээ нээрээ...


Наадуул чинь танайхыг бараг л шаана даа... :D
Миний өөртөө итгэх итгэл чиний эргэлзээнээс илүү хүчтэй - Dwyane Wade
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 6942
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby J@x » Thu Nov 28, 2013 2:44 pm

Бэйби ирсэн бараг биш жинхэнээсээ шаах гэж үзнэ дээ хэхэ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 12980
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby Гансүх » Mon Dec 02, 2013 11:18 am

Шарлоттой алалцаж байж хожлоо...
4-р үед 10-н оноо дутуу 3 гаран минут үлдсэн байхад Бош 3 дараалж аркны араас зоогоод 13 оноо дараалж авсанаар сайхан хожил авлаа... :-D Ингэснээр 10 дараалсан хожил байгуулаад байна...
Муурнууд ч энэ жил арай өөр болжээ...

Image
:eek:
Миний өөртөө итгэх итгэл чиний эргэлзээнээс илүү хүчтэй - Dwyane Wade
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 6942
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: MIAMI HEAT 2013-2014 : HERE TO THREEPEAT

Postby crusader » Mon Dec 02, 2013 1:06 pm

Уэйдийн энэ үзүүлэлт мундаг үзүүлэлт байна шүү. Ид үедээ ч төвийн тоглогчдийг л өөдөөс нь үсрээл нам блокддог байсан даа
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6699
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Next

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests