ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2016: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Лэйкэрсийн дараагийн дасгалжуулагч хэн бэ?

Люк Уолтан
11
92%
Эттор Мессина
0
No votes
Марк Жексон
1
8%
Кевин Оллие
0
No votes
Жефф Ван Ганди
0
No votes
 
Total votes : 12

ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2016: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby Соёлоо » Tue Oct 29, 2013 11:51 pm

Image

*БАГИЙН ТҮҮХЭЭС

“Лос Анжелес Лейкерс” НБА-ийн баруун конференцийн Номхон далайн бүсэд тоглодог, АНУ-ын Калифорн мужийн Лос Анжелес хотын баг.

Талбайдаа хийх тоглолтыг Стэйплс Центр-т явуулдаг бөгөөд тус талбайд өрсөлдөгч баг болох Лос Анжелес Клипперс, Үндэсний Хоккейн холбооны Лос Анжелес Кингс, мөн WNBA-ийн Лос Анжелес Спаркс гэсэн эмэгтэйчүүдийн баг тоглодог. 2010 оны байдлаар Лейкерс 16 удаа аваргалсан нь Бостон Селтиксийн (17)дараа орох амжилт.

2012 оны байдлаар Лейкерс /Forbes-ийн судалгаагаар/ НБА-ийн хамгийн өндөр цалин олгодог баг/900 сая доллар/.
Тус клуб 1946 онд Детройт хотод Detroit Gems нэртэйгээр байгуулагдаж Үндэсний сагсан бөмбөгийн лигт тоглож байв. Жилийн дараа Миннесота мужийн Миннеаполист нүүн очиж, мужийнхаа нэрэнд тохирсон Миннеаполис Лейкерс хэмээх нэрийн эзэн болов./ Land of 10,000 lakes-10000 нуурын нутаг /

Лейкерс Миннеаполист байхдаа 5 удаа аваргалав. Тухайн багийн төвийн тоглогч Жорж Майкен Лигийн албан ёсны сайтад дурдсанаар НБА-ийн түүхэн дэх шилдэг одоор тодорч байжээ.

1950-аад оны төгсгөл дэх санхүүгийн хүндрэлээс шалтгаалан Лос Анжелес руу нүүх хэрэгцээ гарч, 1960/61 оны улирлаас эхлэн одоогийн нэртэйгээр тоглох болжээ.

Элжин Бейлор, Жерри Уэст нар алдрын танхимд багтсан тухайн үед ЛАЛ НБА-ийн шигшээд 6 удаа шалгарсан боловч Бостонд 6 удаа дийлджээ. Лейкерс 1968 онд НБА-ийн 4 удаагийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч Уилт Чемберлен хэмээх төвийн тоглогчийг багтаа авчээ.

Уилтийн үед 1969, 1970 онд тус баг шигшээд шалгарсан боловч, харин 3 дахь оролдлогоороо л Чемберлентэй Лейкерс НБА-ийн аварга хэмээх цолыг хүртжээ.

Энэ бол 6 дахь аваргын титэм бөгөөд Лос Анжелест нүүн ирж, шинэ ерөнхий дасгалжуулагч Билл Шерманы удирдлагаар тоглосон цаг үеийн анхны цом.

Уэст, Чемберлен нарыг явмагц, ЛАЛ төвийн од тоглогчийн уламжлалаа хадгалан Карим Абдул Жаббарыг багтаа элсүүлэв. Карим НБА-ийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор хэдэнтээ шалгарч байсан боловч шигшээ тоглолтын хувь заяаг ганцаараа шийдэх тавилан түүнд тохиосонгүй. Лейкерс 1980-аад онд Мэжик Жонсоны тоглолтын ачаар Show time хэмээх алдартай ч болж амжив.

Жаббар-Жонсоны хослол НБА-ийн аваргын титмийг Лейкерст 5 удаа авчирч өглөө. 1985 онд НБА-ийн шигшээгийн цувралд Селтиксийг буулган авсан анхны ялалтыг тооцвол энэ бол бүхэл бүтэн 9 жилийн хөдөлмөр.

Энэ багаас Жонсон, Жаббар, Жеймс Уорти, ерөнхий дасгалжуулагч Пэт Райли нар алдрын танхимд мөнхөд заларчээ.

Райли болон бусад голлох тоглогчид явсанаар багийн хурц оддын замналын төгсгөл ирэв. Шакил О`Нил, Коби Брайнт нартай 1996 онд гэрээ байгуулж, Фил Жексоныг ерөнхий дасгалжуулагчийн албанд тохоон томилсноор шинэ эрин эхэллээ. Тухайн баг НБА-ийн аваргын цомыг 3 дараалан гардаж, алтан хэт-трикийн эзэн болов. Мөн, бас нэг удаа шигшээд шалгарав/2004/. Үүний дараа О`Нил багаа орхин, Жексон ч нэг жил шилрэв.

Фил Жексон ерөнхий дасгалжуулагчийн албандаа эргэн ирлээ. Улмаар ЛАЛ НБА-ийн финалд 2 дахь удаагаа 3 дараалан шалгарав. Үүнээс 2008 онд л Селтикст хожигдсон түүхтэй.

Лос Анжелесийн хамт олон ч тасралтгүй хамгийн урт үргэлжилсэн ялалтын цувралын эзэн болов/1971/72 оны улиралд 33 тоглолт/.

Эдгээрээс гадна 6 тоглогч, 4 ерөнхий дасгалжуулагч алдрын танхимд заларлаа. Лейкерсийн төлөө хүчин зүтгэдэг 4 тоглогч НБА-ийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртэв. Эдгээр нь Карим Абдул Жаббар, Мэжик Жонсон, Шакил О`Нил, Коби Брайнт. Тэд 8 цомын эзэн гээд бод доо.

*БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

Хувийн дугаар-Нэр-Байрлал-Өндөр-Жин-Төрсөн он сар өдөр
35 Крис Каман ТӨВИЙ ТОГЛОГЧ 213 120 1982-04-28
16 По Газол ХҮЧНИЙ ДОВТЛОГЧ 213 113 1980-07-06
2 Уэсли Жонсон ЖИЖИГ ДОВТЛОГЧ 201 90 1987-07-11
24 Кобе Брайнт ХАМГААЛАГЧ 198 93 1978-08-23
10 Стив Нэш ХОЛБОГЧ 191 81 1974-02-07
7 Шоуни Уильямс ХҮЧНИЙ ДОВТЛОГЧ 206 102 1986-02-16
19 Эрик Боатенг ХҮЧНИЙ ДОВТЛОГЧ 208 116 1985-11-20
2 Райн Келли ХҮЧНИЙ ДОВТЛОГЧ 211 104 1991-04-09
27 Жордан Хилл ХҮЧНИЙ ДОВТЛОГЧ 208 106 1987-07-27
1 Дариус Моррис ХАМГААЛАГЧ 193 86 1991-01-03
50 Роберт Сакре ТӨВИЙН ТОГЛОГЧ 213 112 1989-06-06
0 Элиас Харрис ЖИЖИГ ДОВТЛОГЧ 203 108 1989-07-06
40 Маркус Лэндри ЖИЖИГ ДОВТЛОГЧ 201 104 1985-11-01
1 Ник Янг ХАМГААЛАГЧ 198 91 1985-06-01
5 Стив Блэйк ХОЛБОГЧ 191 78 1980-02-26
20 Жоди Микс ХАМГААЛАГЧ 193 96 1987-08-21
0 Эндрю Гуделок ХАМГААЛАГЧ 191 90 1988-12-07
29 Дариус Жонсон-Одом ХАМГААЛАГЧ 188 98 1989-09-28
2 Жордан Фармар ХОЛБОГЧ 188 82 1986-11-30
14 Дэн Газурич ТӨВИЙН ТОГЛОГЧ 211 109 1978-02-02

*БАГИЙН ЭНЭ УЛИРЛЫН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ(82 ТОГЛОЛТ):

30.10.2013 10:30 Лос Анжелес Лейкерс - Лос Анжелес Лейкерс Клипперс - : -
31.10.2013 10:30 Голден Стэйт Уорриорс - Лос Анжелес Лейкерс - : -
02.11.2013 10:30 Лос Анжелес Лейкерс - Сан-Антонио Спёрс - : -
04.11.2013 10:30 Лос Анжелес Лейкерс - Атланта Хоукс - : -
06.11.2013 10:30 Даллас Маверикс - Лос Анжелес Лейкерс - : -
08.11.2013 10:30 Хьюстон Рокетс - Лос Анжелес Лейкерс - : -
09.11.2013 09:00 Нью-Орлеан Пеликанс - Лос Анжелес Лейкерс - : -
11.11.2013 10:30 Лос Анжелес Лейкерс - Миннесота Тимбервулвс - : -
13.11.2013 11:30 Лос Анжелес Лейкерс - Нью-Орлеан Пеликанс - : -
14.11.2013 10:00 Денвер Наггетс - Лос Анжелес Лейкерс - : -
16.11.2013 11:30 Лос Анжелес Лейкерс - Мемфис Гриззлис - : -
18.11.2013 10:30 Лос Анжелес Лейкерс - Детройт Пистонс - : -
23.11.2013 11:30 Лос Анжелес Лейкерс - Голден Стэйт Уорриорс - : -
25.11.2013 10:30 Лос Анжелес Лейкерс - Сакраменто Кингс - : -
27.11.2013 08:00 Вашингтон Визардс - Лос Анжелес Лейкерс - : -
28.11.2013 08:30 Бруклин Нетс – Лос Анжелес Лейкерс - : -
30.11.2013 08:30 Детройт Пистонс – Лос Анжелес Лейкерс - : -
02.12.2013 10:30 Лос Анжелес Лейкерс - Портленд Трэйл Блэйзерс - : -
07.12.2013 11:00 Сакраменто Кингс – Лос Анжелес Лейкерс - : -
09.12.2013 10:30 Лос-Анжелес Лейкерс - Торонто Рэпторс - : -
11.12.2013 11:30 Лос-Анжелес Лейкерс - Финикс Санс - : -
14.12.2013 09:00 Оклахома-Сити Тандер – Лос Анжелес Лейкерс - : -
15.12.2013 08:00 Шарлотт Бобкэтс – Лос Анжелес Лейкерс - : -
17.12.2013 08:30 Атланта Хоукс – Лос Анжелес Лейкерс - : -
18.12.2013 09:00 Мемфис Гриззлис – Лос Анжелес Лейкерс - : -
21.12.2013 11:30 Лос Анжелес Лейкерс - Миннесота Тимбервулвс - : -
22.12.2013 11:30 Голден Стэйт Уорриорс – Лос Анжелес Лейкерс - : -
24.12.2013 11:00 Финикс Санс – Лос Анжелес Лейкерс - : -
26.12.2013 06:00 Лос Анжелес Лейкерс - Майами Хит - : -
28.12.2013 10:00 Юта Жаз – Лос Анжелес Лейкерс - : -
30.12.2013 10:30 Лос Анжелес Лейкерс - Филадельфи Сиксерс - : -
01.01.2014 11:30 Лос Анжелес Лейкерс - Милуоки Бакс - : -
04.01.2014 11:30 Лос Анжелес Лейкерс - Юта Жаз - : -
06.01.2014 10:30 Лос Анжелес Лейкерс - Денвер Наггетс - : -
08.01.2014 09:30 Даллас Маверикс – Лос Анжелес Лейкерс - : -
09.01.2014 10:30 Хьюстон Рокетс – Лос Анжелес Лейкерс - : -
11.01.2014 11:30 Лос Анжелес Клипперс – Лос Анжелес Лейкерс - : -
15.01.2014 11:30 Лос Анжелес Лейкерс - Кливленд Кавальерс - : -
16.01.2014 11:00 Финикс Санс – Лос Анжелес Лейкерс - : -
18.01.2014 08:30 Бостон Селтикс – Лос Анжелес Лейкерс - : -
19.01.2014 02:00 Торонто Рэпторс – Лос Анжелес Лейкерс - : -
21.01.2014 09:00 Чикаго Буллс – Лос Анжелес Лейкерс - : -
24.01.2014 09:00 Майами Хит – Лос Анжелес Лейкерс - : -
25.01.2014 08:00 Орландо Мэжик – Лос Анжелес Лейкерс - : -
27.01.2014 04:30 Нью-Йорк Никс – Лос Анжелес Лейкерс - : -
29.01.2014 11:30 Лос Анжелес Лейкерс - Индиана Пэйсерс - : -
01.02.2014 11:30 Лос Анжелес Лейкерс - Шарлотт Бобкэтс - : -
05.02.2014 09:00 Миннесота Тимбервулвс – Лос Анжелес Лейкерс - : -
06.02.2014 08:00 Кливленд Кавальерс – Лос Анжелес Лейкерс - : -
08.02.2014 08:00 Филадельфи Сиксерс – Лос Анжелес Лейкерс - : -
10.02.2014 04:30 Лос Анжелес Лейкерс - Чикаго Буллс - : -
12.02.2014 11:30 Лос Анжелес Лейкерс - Юта Жаз - : -
14.02.2014 11:30 Лос Анжелес Лейкерс - Оклахома-Сити Тандер - : -
20.02.2014 11:30 Лос Анжелес Лейкерс - Хьюстон Рокетс - : -
22.02.2014 11:30 Лос Анжелес Лейкерс - Бостон Селтикс - : -
24.02.2014 10:00 Лос Анжелес Лейкерс - Бруклин Нетс - : -
26.02.2014 08:00 Индиана Пэйсерс – Лос Анжелес Лейкерс - : -
27.02.2014 09:00 Мемфис Гриззлис – Лос Анжелес Лейкерс - : -
01.03.2014 11:30 Лос Анжелес Лейкерс - Сакраменто Кингс - : -
04.03.2014 11:00 Портленд Трэйл Блэйзерс – Лос Анжелес Лейкерс - : -
05.03.2014 11:30 Лос Анжелес Лейкерс - Нью-Орлеан Пеликанс - : -
07.03.2014 11:30 Лос Анжелес Лейкерс – Лос Анжелес Клипперс - : -
08.03.2014 10:00 Денвер Наггетс – Лос Анжелес Лейкерс - : -
10.03.2014 03:30 Лос Анжелес Лейкерс - Оклахома-Сити Тандер - : -
14.03.2014 09:30 Оклахома-Сити Тандер – Лос Анжелес Лейкерс - : -
15.03.2014 08:30 Сан-Антонио Спёрс – Лос Анжелес Лейкерс - : -
20.03.2014 10:30 Лос Анжелес Лейкерс - Сан-Антонио Спёрс - : -
22.03.2014 10:30 Лос Анжелес Лейкерс - Вашингтон Визардс - : -
24.03.2014 09:30 Лос Анжелес Лейкерс - Орландо Мэжик - : -
26.03.2014 10:30 Лос Анжелес Лейкерс - Нью-Йорк Никс - : -
28.03.2014 07:00 Милуоки Бакс – Лос Анжелес Лейкерс - : -
29.03.2014 08:00 Миннесота Тимбервулвс – Лос Анжелес Лейкерс - : -
31.03.2014 09:30 Лос Анжелес Лейкерс - Финикс Санс - : -
02.04.2014 10:30 Лос Анжелес Лейкерс - Портленд Трэйл Блэйзерс - : -
03.04.2014 10:00 Сакраменто Кингс – Лос Анжелес Лейкерс - : -
05.04.2014 10:30 Лос Анжелес Лейкерс - Даллас Маверикс - : -
07.04.2014 04:30 Лос Анжелес Клипперс – Лос Анжелес Лейкерс - : -
09.04.2014 10:30 Лос Анжелес Лейкерс - Хьюстон Рокетс - : -
12.04.2014 10:30 Лос Анжелес Лейкерс - Голден Стэйт Уорриорс - : -
14.04.2014 09:30 Лос Анжелес Лейкерс - Мемфис Гриззлис - : -
15.04.2014 09:00 Юта Жаз – Лос Анжелес Лейкерс - : -
17.04.2014 08:00 Сан-Антонио Спёрс – Лос Анжелес Лейкерс

*БАГИЙН ТВИТТЕР

Image

- ЛЕЙКЕРС ЛЭНДРИГЭЭС ТАТГАЛЗЛАА
Лейкерс 9-р сард гэрээнд гарын үсэг зурсан 27 настай довтлогч Маркус Лэндригээр үйлчлүүлэхээс татгалзлаа хэмээн Yahoo! Sports мэдээлж байна. Мань эр өнгөрсөн хугацаанд үндсэн бүрэлдэхүүнд багтаж чадахгүй байсаар байгаа юм. Лэндри өмнөх улиралд “D” лигт Рено Бигхорнс багт хүчин зүтгэсэн билээ. Нью-Иорк, Сакраменто, Финиксийн төлөө НБА-д тоглож байсан туршлага түүнд бий.

- КОБИГИЙН ШИЛДЭГ ХАМТРАГЧ

Лос Анжелес Лейкерсийн хамгаалагч Коби Брайнт өөрийнх нь сагсан бөмбөгчний замналынх нь бүх цагийн турш дахь шилдэг хамтрагч бол холбогч Дерек Фишер юм гээд, Фишерийг Лейкерсдээ ирээсэй гэж хүсдэг хэмээн мэдэгдлээ.

“Миний хамгийн шилдэг хамтрагч бол Дерек Фишер. Багийн хамгийн дотны анд бөгөөд карьераа дуустал хамт байхын тулд түүнийг Лейкерст тоглож байхыг харахыг хүсч байна”.

Брайнт, Фишер нар 1996-2004 онд, мөн 2007-2012 онд Лейкерст хамтдаа хүчин зүтгэж, нийт аваргын 5 титэм хүртэж байлаа.

Image

- БРАЙНТ: ЛЕЙКЕРСИЙН ЗОРИЛГО БОЛ ТОГЛОЛТООС ТОГЛОЛТОД УЛАМ ТӨГӨЛДӨРЖИЖ, ЗӨВХӨН ЦОЛ ХЭРГЭМИЙН ТУХАЙ БОДОХ.

Лейкерсийн хамгаалагч Коби Брайнт багийнх нь хувьд энэ улиралд тавигдаж буй зорилго бол урьдын адил аваргын титэм авах хэмээн мэдэгдлээ. Тэрбээр гэмтлээ бүрэн эдгээж амжаагүй байгаа хэдий ч, формдоо ороход нэг ч их хугацаа хэрэггүй гэж үзэж байна.

“Улирлын өмнө манай багийн зорилго ямагт тодорхой, адилхан байдаг. Тоглолтоос тоглолтод улам чангарч, ингэхдээ оюун бодлоосоо аваргын титмийг огт салгахгүй байх явдал. Хэн юу гэх нь чухал биш. Бидний зорилго л энэ.

Формдоо ороход нэг их хугацаа шаардлагагүй. Би ч шаргуу ажиллаж байгаа. Талбайд эргэн ирэхдээ л тоглолтонд аль хэдийн бэлэн болчихсон байх болно. 100% бэлэн байж өнгөрүүлсэн улирлаа санахгүй байна. 70-80% л хангалттай шүү дээ хэмээн НБА-н албан ёсны сайтад Коби Брайнт өгүүлжээ.

Image

- КОБИ БРАЙНТЫН ТУХАЙ ТАНЫ ҮЛ МЭДЭХ ЦӨӨН ХЭДХЭН БАРИМТ:

- Коби 16 настайдаа анх аавыгаа давж гарчээ.
- Коби ээжийнхээ дээгүүр одоог хүртэл тохож чадаагүй байна.
- Коби тэртээ 98 онд л Мэлоуныг галзууруулж байжээ.
- Коби бүр 17 нас хүрсэн хойноо л Загалмайлсан эцэг-ийг анх үзжээ.
- Коби хичээлийн дараа нэмэлт давтлаганд суудаг байжээ.
- Коби хүүхэд ахуйдаа хаалганд зогсдог байв.
- Коби Шакийн цомгийн нэг дууг дуулдаг.
- Коби сургуульд сурч байхдаа аавтайгаа бэлтгэл хийдэг байв.
- Коби Год Шэммгодын зарим трюкийг дуурайдаг байв.
- Кобиг Лейкерс сонгомогц, мань эр Мэжикийн албан өрөө рүү утасдаад хамт бэлтгэл хийхийг шаарджээ.
- Коби сагсан бөмбөгийн Миланы фэн.
- Аймшигийн киноны улаан фанат.
- Коби бусдын адил клубынхэнтэйгээ ч зодолдож байжээ.
- Коби Чикаготой хийх солилцоонд хаалт болж байв. Лейкерс уг хэлцэлд Луол Денгийг багтаахыг шаардаж байсан юм.
- Коби 80аад оны ялагдалын төлөө Деннис Жонсоноос хонзонгоо авахыг хүсч байсан.
- Коби 11 настай байхдаа Брайн Шоуг H-O-R-S-E-д хожиж байв.
- Коби багийнхнаасаа давж гарахын тулд бэлтгэлийн дараа ч тэднийг мөшгөдөг байв.
- Коби хонхны баяртаа Брэндитэй очиж байв.
- Коби 98 онд Анферни Хардауэг солиоруулж байв.
- Коби хөлбөмбөгийн пүүзээс уйдан, гүйлтийн гутлын загвар зохиож байв.
- Кобигийн дуртай реппер нь Canibus.
- Коби өөрийгөө дүрэм нууцаар зөрчилтийн шинжээч гэж үздэг.
- Коби “түүний тоглолт”-д Исус Шатлсвортийн дүрд тоглохоос татгалзжээ.
- Коби долоовол хуруугаа хугалчихаад шидэлтээ өөрчилжээ.
- Кобигийн аав ээж нь латин америк бүсгүйтэй ханилах болсонд нь дургүйцэж, хуримынх нь дараа Кобитой огтхон ч харьцаагүй гэнэ.
- Кобиг 11-тэй байхад “Виртус” баг гэрээ санал болгож байв.
- Коби Стив Стаутыг анхны цомгийн бичлэгээ хийлгэж байхад нь тэднийд амьдарч байв. Харин түүний анхны клипийн зургийг Хайп Уильямс авчээ.
- Коби хоолой нь хатаад ирэхээр майкаа хөхдөг.
- Коби хүүхэд ахуйдаа Каратегаар хичээллэж байв.( одоо ч хичээллэдэг)
- Коби Италиас ирсэн даруйдаа ганц ч оноо авч чаддаггүй байжээ.
- Коби сургуулийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд хугархай хамартай оролцож байв.
- Коби 3-4 тоглолт бүрт нэг пүүз сольдог.
- Кобиг Ракер паркт “гурван тамга” гэж дууддаг байв.
- Клипперс шившиг болохгүйн тулд 7-р пикийн Кобиг аваагүй гэнэ.
- Коби Destiny’s Child-ийн клипэнд зураг авахуулсан.
- Коби драфтын өмнөх бэлтгэл дээр Лэрри Дрю, Майкл Купер нарыг үнсэн товрог болгосон.
- Шарлотт Лейкерт хэнийг өгөх ёстойгоо мэдээгүй.
- Коби сургуульд байхдаа аавынхаа 33 дугаартай тоглож байв.
- Коби саяхныг хүртэл түргэн хоолны /FAST FOOD/-ийн мангас байв.
- Коби Брюс Лиг шүтдэг.
- Коби яагаад ч юм бэ АНУ-ын шигшээ багийн бэлтгэлээс 7 цагийн өмнө очиж байв.
- Коби хүүхэд ахуйдаа Миланы хөгжөөн дэмжигч байжээ.
- Кобигийн дотны анд нарын нэг нь зэвсэгт дээрэм хийн 5 жилийн ял авчээ.
- Коби 2000 онд слэм-данкийн тэмцээнд оролцох ёстой байсан ч татгалзжээ.
- Коби Майкл Жексоны ойр дотны анд нөхөр байв.
- Коби өөрийн видеотоглоомын 3 хувилбарыг гаргасан.
- Коби эхнийхээ шивээсийг эхнэртээ зориулан хийлгэжээ.
- Коби Фил Жексоныг томилогдох хүртэл Тэкс Винтертэй харилцсаар байв.
- Коби яагаад ч юм бэ, Элвин Уильямсийг рэп-тулаанд дуудчихав.
- Коби бүх оддын тоглолтонд дараалан орсон дээд амжилтын эзэн.
- Коби-үхрийн махны нэг төрлийнх нь нэр.


ЛАЛ-ийнхан шинэ сонин, содон мэдээ, мэдээж гайхамшигт ялалтуудаар фанатуудынхаа урмыг сэргээсээр байх болно гэдэгт итгэл дүүрэн байна. Сагсан бөмбөгийн бурхад зүүрмэглээд сэрлээ. Зөвхөн ялалтыг, аваргын цомыг, бөгжийг авах үүрэгтэй, зорилготой улирал эхэллээ.

АМЖИЛТ ХҮСЬЕ, НУУРЫНХААААААААААААААААААААААААААААААААААН!!!
Last edited by Соёлоо on Fri Nov 01, 2013 10:29 pm, edited 1 time in total.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Nobun@g@ » Wed Oct 30, 2013 10:37 am

Гоё нээсэн байна. Одоо Мэргэн тоглолтын тоймуудаар дүүргээд энэ жил ч сэдэв сайхан байх байх даа.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7491
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Saiza » Wed Oct 30, 2013 10:42 am

гоё нээлт ах...
хуучин сэдэв түгжсэн байгаа.. тэндээс хэрэгтэй мэдээллээ хуулчихаж болно..
Тоглолт ч эхэллээ..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17185
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Барнаба » Wed Oct 30, 2013 11:38 am

Нэш 3-с нэг аймаар хусваа. дажгүй л байна шт манай баг, бас манай Каман. :ногоон:
Барнаба
Legend
 
Posts: 13359
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Saiza » Wed Oct 30, 2013 11:49 am

Гриффин ч суга юмаа.. энэ жил Алл Стар гарааны 5-д оронд нь өөр хүн гараасай
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17185
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Барнаба » Wed Oct 30, 2013 11:50 am

Үсэрхээс өөр юу мэддэг юм наад цагаан арьс нөмөрсөн хар чинь. :ногоон:
Барнаба
Legend
 
Posts: 13359
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby hosko » Wed Oct 30, 2013 12:13 pm

Санасанаас бас дажгүй л үзэж байна... Газол маань өнгөрсөн жил үзүүлсэн статаа хагас цагаар л хийж байна... :eek:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15211
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Jo_amka » Wed Oct 30, 2013 12:19 pm

Сайхан тоглож байнаа... Гриффин нээрээ муу юмаа...
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 3925
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Mojul » Wed Oct 30, 2013 12:22 pm

edu tv gargaj bgaamuu? Miamigiin tuhai yum garaad baih yum
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 13646
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Saiza » Wed Oct 30, 2013 12:41 pm

Одоо энэ ДеАндре дээр нь алдаа хийж ФТ шидүүлж хүнүүсийн фантази-г ч алаад бас суулгаап хаячихгүйм бх даа хэхэ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17185
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Jo_amka » Wed Oct 30, 2013 12:50 pm

Сэлгээний хэд маань лааж байна дөө
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 3925
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Saiza » Wed Oct 30, 2013 12:53 pm

Чшшшшшшшш
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17185
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Барнаба » Wed Oct 30, 2013 12:55 pm

Гараагаа сайхан тавьчихвал сайхан шүү. Фармар чинь харин сайхан байх чинь вэ. Мийкс энэ улирал х-фактор болчихоор харагдаж байна шүү. Хилл бас сайн тоглож байна.
Барнаба
Legend
 
Posts: 13359
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Saiza » Wed Oct 30, 2013 1:03 pm

The Lakers' bench (Farmar, Meeks, Henry, Johnson and Hill) have outscored LAC (mostly starters) 33-12 in the 4th Q. Lead is 17, 2:43 left.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17185
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Saiza » Wed Oct 30, 2013 1:04 pm

The Lakers have 18 offensive rebounds so far.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17185
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Saiza » Wed Oct 30, 2013 1:05 pm

Image
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17185
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Saiza » Wed Oct 30, 2013 1:07 pm

Career-high 20 points for Xavier Henry off the bench tonight. It’s official. This kid is a STUD!
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17185
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Барнаба » Wed Oct 30, 2013 1:08 pm

Хэнри нээрээ улирлын өмнөх тоглолтуудад л давгүй тоглоод байсан, энэ улирал бас давгүй дэм болох шинжтэй шүү.
Барнаба
Legend
 
Posts: 13359
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Saiza » Wed Oct 30, 2013 1:09 pm

"Clippers should have worried about covering the Lakers, not their banners." LOL #imdead

Reggie Miller on X. Henry: "Another man's trash is another man's treasure." A compliment?
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17185
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Saiza » Wed Oct 30, 2013 1:14 pm

76 bench points by the Lakers.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17185
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Барнаба » Wed Oct 30, 2013 1:15 pm

Сэлгээгээрээ л хөршийн нуснуудыг хожийштээ. :ногоон:
Сайхан эхлэл, өөр юу хүсхэв. :eek:
Барнаба
Legend
 
Posts: 13359
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Saiza » Wed Oct 30, 2013 1:15 pm

Даам уу даам... 10 хүнээр 24, 24 мин тоглуулаад байхад болхым бна гэшш...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17185
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Saiza » Wed Oct 30, 2013 1:17 pm

Image

Image
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17185
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Мэргэн » Wed Oct 30, 2013 1:27 pm

Бужигнууллаа дөө. Сүүлийн 15 минут сэлгээнийхэн маань гарааныхны эсрэг. Хэнригийн энэ зоригтой оролтууд гоё байна даа. Газол ч улирлын өмнө өнгөлөг байсан. Өөрөө ч өнгөрсөн жилийнхээс хамаагүй илүү байгаа, бяр амтагдаад байна л гэж байна лээ. Хилл нээрээ будагтай талбайг эзэгнэв ээ. Довтолгооны самбарыг авах шиг л боллоо. Оноогоор тасарсан гол шалтгаан байлаа. Яахав өнөөдөр хожсон ч ийм бужигнасан тоглолтоор хол явахгүй л байх. Байнга бүгд цоорно ч гэж байхгүй. Гэхдээ л Клипперсийг бут ниргэх сайхан байна ш дээ.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: САЛХИ ЭРГЭЛЭЭ.

Postby Saiza » Wed Oct 30, 2013 3:29 pm

бүгд Х Фактор юмуу хаашайн хаха
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17185
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Next

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest