NBA-ийн СОНИН САЙХНААС...

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Дорнод бүсийн аваргаар аль баг тодрох вэ?

1. Фила 76
1
7%
2. Келтүүд
2
13%
3. Рэпторс
4
27%
4. Бакс
8
53%
 
Total votes : 15

Postby Жавхлан » Tue Feb 13, 2007 11:06 pm

Gray wrote:Paul Pierce Nets-tei togloh tulaadn ergen ireh booltoi ... :)


irsen ch bas l husuulchihsan, azgui tahianuud yum daa!
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Gray » Sat Feb 17, 2007 1:57 pm

Boston Celtics hojil avlaa ... :beer
Bagiin ahlagch Paul Pierce, ergen irsen 2 dahi togloltondoo hojil avchirlaa ... Tuunii zuun tohoi zoviurtai heveer bolovch hundchihgui bol togloj bolj bga yum bna ... Iimes ter Reb zeregt yavahgui bga yum bna ...
Boston 117 : 97 Milwaukee ...
Tolgolt-n 2-ar uyes Boston chud ilt davamgailjee ...
Odoo l neg Boston shigee naadaj bna ... Tonny Allen- orond garch bga Gerald Green yer ni Paul-d neleen tuslah dur buteeh bololtoi ... 8-)
Эрүүл хүн 100 зорилготой,
Өвчтэй хүн нэг л зорилготой
Gray
Player of the game
 
Posts: 1374
Joined: Fri Dec 02, 2005 8:17 pm
Location: Ulaanbaatar

Postby Жавхлан » Sat Feb 24, 2007 2:58 am

NBA-гийн 2006-07 оны улирал ид дундаа орсон энэ үед эхний хэдэн сард чухам юу болж өнгөрснийг тоймлохыг хичээе. “Даллас Маверикс”, “Финикс Санс” одоогийн байдлаар лигийн хамгийн шилдэг багууд болон цойлж, “Атлантик” дивизионд маш муу баг тэргүүлж, өнгөрсөн жилийн драфтын тоглогчид ойрын хэдэн жилийн хамгийн муучууд гэдэг нь илт болж, холбон тоглогчид урьд өмнө байгаагүйгээр тоглолтод давамгайлаж, сайн төвийн тоглогчид бараг “устах” дөхөж, довтолгоо голлосон тоглолт эргэн “моодонд орж” буй нь анзаарагдаж байна. Эдгээр өөрчлөлтийн дунд хэн гээч тоглогч онцгойрон ялгарч буйг сонирхоё. Улирлын эцэст олгодог шагналуудыг улирлын эхний байдлаар тоймлон олговол та бүхэнд сонирхолтой санагдаж болох юм.

Хамгийн үнэ цэнэтэй тоглогч: Стив Нэш
Тун гайхалтай тоглож буй Д.Новицки, К.Брайант хоёрыг MVP-ийн төлөө өрсөлдөөнд С.Нэш ялж байгаа юм. Энэ улиралд С.Нэшийн тоглож буй түвшинд хүрэхээр тоглолт үзүүлсэн холбон тоглогч лигийн түүхэнд цөөхөн байдаг билээ. Тэрбээр тоглолтыг маш хялбар болгон хувиргадаг нь “Санс”-ын тоглогчид бараг довтолгоо бүрээ амжилттай болгох нөхцөл бүрдүүлж өгдөг юм. Дундын, холын шидэлт, бөмбөг залах чадвар, солгой гарын залалт, тоглолтын нууцыг, өрнөлийг айхтар ойлгож чаддаг чанарууд нь түүнийг хамгаалахад тун бэрх болгож байгаа юм.

“Маверикс”-ыг энэ улирлын шилдэг баг болгоход нөлөөлсөн гол тоглогч бол мэдээж Дирк. Хоёр метр өндөртэй атлаа бөмбөг залалт, оновчтой шидэлтэд нь хамгаалагч ч атаархмаар. Зөвхөн холын, дундын шидэлтдээ найдахаа больж, оролт хийх болсноор ямар ч нөхцөлд давамгай тоглох болоод байгаа.

Хэзээ тоглолтын санаачилгыг гартаа авах вэ, хэзээ багийн нөхдөдөө итгэх вэ гэдгээ ойлгох болсноор Коби бараг ганц дутагдлаа үгүй хийж чадсан. Тэрбээр зөвхөн оноо түүх гэсэн бодлоо толгойноосоо авч хаяснаар баг нь хүчирхэг “Өрнөд” дивизионд амжилт арвин явж буй. Түүний шидэлтийн тоо нэг тоглолтод дунджаар долоогоор буурсан ч довтолгооныхоо 47 хувийг оновчтой гүйцэтгэх болсноор асар идэвхтэй, ашигтай тоглогч болжээ. Мөн багийн лидерийн үүргээ талбайн гадна, дотно гялалзтал биелүүлж байна.

Бусад нэр дэвшигч: Д.Уэйд (Майами), К.Гарнетт (Миннесота), Г.Аренас (Вашингтон)

Шилдэг шинэ тоглогч: Андреа Барняни
Сулхан драфтаас ганц гайгүйг нь олж сонгосон бололтой, “Рэпторс”-ийн удирдлага. Тоглох цаг нь нэмэгдэхийн хэрээр энэ залуу тоглогч улам сайжирч байна. Гурван онооны шидэлт хийнэ, шидэлт, оролт сайтай. Статистик үзүүлэлт нь даруухан ч (10 оноо, 4 самбар) их ирээдүйтэй гэдгээ харуулж байна.

Түүний гол өрсөлдөгч бол дунджаар 15 оноо авч буй Брэндон Рой юм. Өсгийний гэмтлийн улмаас 20 тоглолт өнжсөн. “Портлэнд”-ийн ирээдүйн найдваруудын нэг. “Шарлотт”-ын А.Моррисон нэлээдгүй их оноо авч буй ч (13.5) тун оновчгүй довтолгоотой тул энэ хоёртой олигтой өрсөлдөхгүй (37.7 хувь)
Бусад нэр дэвшигч: Пол Миллсап (Юта), Рэнди Фойе (Миннесота), Жордан Фармар (Лейкерс)

Шилдэг дасгалжуулагч: Фил Жексон
Ф.Жексоныг “Лейкерс”-т ирэх үед тэднийг аваргын төлөө өрсөлдөх хүч ортол нэлээд хэдэн жилийн зай бий гэж шинжээчид үзэж байсан. Гэтэл одоо тэд мундаг баг болжээ. Плей-оффт тэдэнтэй учрах хүсэлтэй баг нэг ч байхгүй нь тодорхой. Тэрбээр багаа удирдан залж, урьдынх шигээ нөөцийн тоглогчдоо тун сайн ашиглаж байна. Л.Уолтон, С.Паркер, С.Вуячич, Р.Туриаф, Ж.Фармар, М.Эванс зэрэг тоглогчид бүгд түүний хүчинд сайн тоглож байгаа юм.

Түүний дараа Э.Жексон, Ж.Слоун хоёрыг нэрлэх нь зөв болов уу. Хоёр жилийн өмнө “довтлоод, шидээд” гэсэн чиг хандлагатай байсан багийг өөрчлөн шинэчлэх ажлаа Э.Жонсон үргэлжлүүлсээр “Даллас”-ыг хамгаалалт сайтай, лигийн хамгийн тогтвортой тоглолттой баг болгон хувиргалаа. Хоёр тааруухан улирлыг үдсэн Ж.Слоуны “Юта” эдүгээ тун “эвгүй” баг болсон нь түүний гавъяа.
Бусад нэр дэвшигч: Э.Жордан (Вашингтон), М.Д‘Антони (Санс), Ж.Ван Ганди (Хьюстон)

Шилдэг зургаа дахь тоглогч: Леандро Барбоза
“Буллз”-ын үндсэн бүрэлдэхүүнд тоглох болсноор Б.Гордон энэ номинациас хасагдав. Тиймээс бидний сонголт “Нарнууд”-ын эрч хүч болсон Л.Барбоза дээр тогтож байна. Тэрбээр талбайн баруун, зүүн аль ч захаар асар хурдтай довтлох “шидтэй” бөгөөд гажиг харагдах шидэлт нь тун ч үр дүнтэй аж. Тэрбээр довтолгооныхоо 46 хувийг оновчтой болгож, дунджаар 16 оноо авч байна. Тэрбээр К.Маггетт, И.Бойкинс, К.Корвер нарыг ялж байгаа юм. Энэ гурван тоглогчийн баг олигтой амжилт үзүүлэхгүй байгаа нь бразил тоглогчид боломж олгож байгаа билээ.
Бусад нэр дэвшигч: Б.Бэрри (Спэрс), М.Эванс (Лейкерс)

Амжилт нь ахисан тоглогч: Люк Уолтон
Өнгөрсөн зун жингээ хассанаар хурд нь нэмэгдэж, улмаар довтолгоонд идэвхтэй оролцох болсон. Ялангуяа гурван онооны шугамаас тун оновчтой (39 хувь) довтолж байна. Л.Одом гэмтсэнээр Л.Уолтон “Лейкерс”-ийн хоёр дахь гол тоглогч болж, багаа лигийн шилдэг 5-6 багийн тоонд ороход асар их үүрэг гүйцэтгэв.

Түүнчлэн Д.Уильямс (Юта), К.Мартин (Сакраменто) хоёрыг дурдах хэрэгтэй. Д.Уильямсын дамжуулалтууд “Жаз”-ыг лигийн топ багуудын нэг дахин болоход ихээхэн нөлөөлсөн. Тэрбээр оноо авч, дамжуулалт ч өгч чадахын дээр алийг нь хийхээ зөв сонгож чаддаг. Олны анхааралд төдий л өртдөггүй К.Мартин энэ жил “Оддын тоглолт”-д оролцох хэмжээний тоглолт үзүүлж буй. Нэг тоглолтод дунджаар 20.6 оноо авч буйн дээр асар оновчтой (49.6 хувь) довтолж байгаа. Түүний хурд ихэнх хамгаалагчдыг айлгадаг юм.
Бусад нэр дэвшигч: С.Паркер (Лейкерс), Ж.Ховард (Даллас), М.Кэрролл (Шарлотт)

Шилдэг ерөнхийлөгч: Кевин О`Коннор
Түүний оновчтой нүүдлийн хүчинд “Жаз” сайн нөөцийнхөн, бие бялдар сайтай тоглогчидтой болсон. Драфт болсон өдөр тэрбээр Р.Брюэр, П.Миллсапийг сонгосон. Солилцоогоор Д.Фишерийг олж авснаар түүний “төсөл” амжилттай өндөрлөжээ.

Түүний удаад А.Айверсоныг авчирч, дамжуулалт өгөх үүрэгтэй С.Блэйкийг солилцоогоор авсан “Денвер”-ийн М.Варкенштейн орно. Мөн Ти.Жэй.Форд болон хилийн чанадаас Э.Паркер, Х.Гарбахосаг авчирсан “Торонто”-гийн Б.Коланжело ч О`Коннорын хүчтэй өрсөлдөгч.
Бусад нэр дэвшигч: К.Даусон (Рокитс)

Tavan Tsagarig soninoos avav.
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby meesh » Thu Mar 08, 2007 7:22 pm

Блог харж яваад оллоо.Зарим нэг мундаг экспертүүд бурру байвал доор нь засна биз.
Ингээд тоглолтын үед өргөн хэрэгллэдэг үгнүүдийг тайлбарлаж тавьж байнаа.

1.Air ball - A SHOT attemt that didn't hit the rim of the BASKET. буюу бөмбөг чинь ядаж кольцоогоо ч оносонгүй
2.Alley-oop - тоглогч бөмбөгийг агаарт байхад нь барьж аваад SLAM DUNK
3.Backcourt - бол сагсны талбайн тал буюу багийн өөрийгөө хамгаалж тоглодог хэсэг
4.Bank shot - Бөмбөг сагсны шийдний самбарт ойн гоал орохыг хэлнэ.
5.Bench players - Сэлгээний тоглогчид
6.Big man -Багийн төвийн тоглогч
7.Bomb - 3н онооны шугамаас юмуу холын зайнаас шидэх
8.Bonus (shot) -нэмэлт шидэлт буюу ихэнхдээ тэнцссэн тохиолдолд
9.Break the ice -1т удаан хугацаанд оноо аваагүй байж байгаад авах 2-т тоглолтын анхны оноог авах эсвэл 3-т тэнцээний үед шидэж илүү оноо авах.
10.Brick - тоглогч бөмбөгөө хэтэрхий хүчтэй шидэж самбараа онож буцаж ойх.
11.Bunny -хамгаалт байхгүй нээлттэй үед LAYUP or DUNK хийх.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9101
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby meesh » Thu Mar 08, 2007 7:24 pm

1.Cherry picking - тоглогч ойсон бөмбөгийг барьж авах юмуу эвсэл талбайн бүр хол төгсгөлд зогсон оноо авхад хамгийн тохиромжтой байрлалд байхыг хэлнэ.
2.Coast-to-coast - талбайн нэг хэсгээс нөгөө хэсэг хүрэх
3.Cold -Тоглогч олон удаа бөмбөг авч шилэж байгаа боловч сагсруу оруулж чадахгүй байвал
4.Dead ball - Бөмбөг тоглолтонд ороогүй үед жишээ нь цаг авсаны дараа г.м
5.Death Valley -сагсанд бөмбөг орох хамгийн муу магадлалтай талбайн хэсэг
6.Deny the ball -шууд ойлгомжтойгоор нь заслаа тавих гадаг байхаа
7.Dipsy-doo -бөмбөг эзэмших үедээ үзүүлэн тоглолт хийх гэхүү дээ
8.Disqualification -энэ үед тоглогч тоглоомыг орхих ёстой. Учир нь тоглогчын хувийн алдаа 6 болсон эсвэл техникийн алдаа 2 болсон гэсэн үг
9.Double team - нэг тоглогчын эсрэг 2 хамгаалагч тоглохыг
10.Draft - NBAийн багууд өөрийн багтаа шинэ тоглогч сонгох ү.а
тоглогчдоо коллеж их сургууль зэргээс сонгоно


Posted by Jenni http://erdenekhuu.blogspot.com/
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9101
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

About Nike

Postby Жавхлан » Mon Mar 19, 2007 7:56 am

Image

Миний мэдэхээр дэлхийн том брандуудын нэг бөгөөд тэр тусмаа спотрын ертөнц-д хамгийн том байр суурь эзэлдэг бранд бол яах аргагүй NIKE. Энэ брандын логог 1971 онд Carolyn Davidson гэдэг нэгэн дизайны ангийн оюутан зохиож байсан ба тэр үедээ энэ логоог зохиосныхоо төлөө 100н долларын шагнал авч байжээ.Анх 1964 онд Америкийн нэгдсэн улсын Оригон муж-д Blue Ribbon Sport нэртэй компани үйл ажиллагаа эхэлж байсан бөгөөд 1971 онд анхны Swoosh logo Nike фирмийн гуталнууд дээр гарч эхэлсэн байна.Анхны гуталыг нь "Moon Shoe"гэдэг нэртэй байсан бөгөөд тэр үедээ олимпийн гүйлт хайралтын төрөлд оролцогсод өмсөж байжээ.1981 оны 12 сарын 31с эхлэн компани нэр нь өөрчлөгдөн Nike Inc, болсон бөгөөд түүнээс хойш энэ нэрээрээ алдар нэр олсон.1984 онд алдларт Micheal Jordan тэй гэрээ байгуулж Air Jordan -г түүнд зориулж зохион бүтээж худалданд гаргасан байна.1988 онд тэдний алдарт уриа болох Just Do IT нь олны танил болжээ.1990 онд Portland хот-д анхны Nike Town дэлгүүр нээлтээ хийж ашиг орлого маш өндөртэй байлаа. Одоо уг фирм спортын бүх төрөлийн хувцас хэрэглэл хийдэг бөгөөд жишээ нь алдарт сагсчин Lebron James л гэхэд Nike тай 87 сая долларын гэрээ байгуулж тэдний пүүзийг рекламддаг ажээ.Энэ мэтчилэн тэдний бүтээгдхүүнийг дэлхийн шилдэг тоглогч нар болон багууд хэрэглэж амжилтаар дүүрэн байдаг байна.Би ч гэсэн хувьдаа Nike н улаан фэн нь.

http://erdenekhuu.blogspot.com/search/label/Basketball
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Chinbaa » Sat Mar 24, 2007 11:09 am

Hen negen ni NBAdraft2007 gej sedev neegeech.... Tegeed englishtei hen negen ni http://www.nbadraft.net-ees ter mock draft ba busad humuusiin medeelliiig orchuulaad englishgui zarim negdee tavij uguurei!!!
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby Nomer 7 » Sat Mar 24, 2007 6:05 pm

Kobe ah neeree aiamr bna aa unuudur ahiaad 50 pts awsan bna shd.Iim baidaltai bol yun Jo bolloo shd ee
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Жавхлан » Sat Mar 24, 2007 11:34 pm

Image

Америкийн мэргэжлийн сагсан бємбєгчдийн олонх нь харууд агаад дийлэнх нь ядуусын хороололд єссєн учраа танхайдуу хvмvvжилтэй байдаг тэднээс “Сакраменто кингс” багийн тоглогч рактан Рон артест “зодоонч” гэдгээрээ алдартай.
Чухам тvvний гарт домогт “Нисдэг” Жордан єртєж хавиргаа хугалуулж байлаа. Тэр байтугай Рон артест vзэгчид рvv дайрч зодоон гаргаж байсан нэгэн.

-2001 онд чи домогт Майкл Жорданы хавиргыг хугалсан. Юу болсон юм бэ?
-NBA-ийн маш олон сагсчид ядуусын хороололд тєрж єссєн, тэнд дандаа л зодоон гарч байдаг би ч оролцож байсан. 3арим хороололд бvр жинхэнэ дайн болдог юм шvv дээ. Майклыг би гэмтээсэн нь vнэн. Тvvндээ их харамсдаг. Хэрэв жордан гэмтээгvй бол NBA-д удаан тоглох байсан байх. Тэгэхэд би залуухан дєнгєж 22 хvрч байлаа. Бидний тоглолт их ширvvн сэтгэлийн хєдєлгєєн ихтэй болсон л доо.

-Тэмцээний vеэр та єрсєлдєгчєє єдєж сэдэг нь таны зуршил уу?
-Заримдаа л дтэгдэг. Ер нь бол єрсєлдєгчийг єдсєн vйлдлийн хариуг нь барьдаг гэхэд болно. Сагсчид ерєєсєє бие биенээ их єддєг, зарим нь бvр дэндvv “чалчдаг” юм.

-2007 онд та Детройтод vзэгчид рvv яагаад дайрч зодоон гаргасан юм бэ?
-Шар айрагны лааз шидсэн vзэгч єєрєє л буруутай. Би vнэхээр тэсээгvй юм. Тэр нєхєр єєрєє л гайг дуудсан шvv дээ.

-Хэрэв єєр vзэгч тан руу ийм оролдлого дахин хийвэл та бас л зодох уу?
-Vгvй, би тэсээд л єнгєрнє.

-Яагаад?
-Детройтын тэр этгээдээс болж би 73 тоглолтод орох эрхээ хасуулсан. Цалингаа ч алдсан. Намайг даанч харгис шийтгэсэн юм даа. Хамгийн гол нь бидэн шиг ядуусын хороололд тєрж єссєн нийгмийн доод давхаргаас гаралтай сагсан бємбєгчдийг “айлгах”-ын тулд хянаж байх, гэж намайг тэгж хатуу шийтгэсэн гэж боддог. Тийм учраас би єдєєн хатгалгад дахин автахгvйг хичээх болно.

-Таныг авъяаслаг тоглогч бус зодоонч гэсэн ойлголтыг та юу гэж vзэх вэ?
-Хvмvvс намайг юу гэж дvгнэх нь хамаагvй.

-NBA-ийн сагсчдын гудамжны шинжийг арилгаж чадах болов уу?
-Тэгвэл NBA маш олон шилдэг тоглогчдоо л алдана гэсэн vг. Тийм учраас єє сэвгvй цэвэрхэн лиг бvрдvvлнэ гэдэг амаргvй.

-Та 201 см єндєр, 118 кг жинтэй. Бие бялдар хvч бяраараа NBA хvчирхэгт орно?
-Би штанга єргєх дуртай. Бас шидэлтийн дасгал их хийж усан спортоор хичээллэдэг. Одоо бvр боксоор оролдоод эхэлсэн. NBA-r орхисныхоо дараа боксчин ч болж магадгvй. Аавыг минь залуу байхад домогт боксчин Мохамед Алигийн дасгалжуулагч А.Данди бокст оруулах гэж их ятгадаг байсан юм. Ер нь намайг мэргэжлийн бокст орвол гайхах хэрэггvй.

-Бокс тогловол та амжилт олж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм уу?
-Ямар ч гэсэн сагсны талбай дээрхээс л хавьгvй амар. Жингээ жаахан нэмэхэд л би бэлэн болчихно. Хэрвээ ихээхэн мєнгє амлавал би тоглоно. Ялахын тулд єєрєєсєє хамаарах бvхнээ хийнэ.

Тэргvvн
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby a_odko » Sun Apr 08, 2007 7:35 pm

Алдарт дасгалжуулагч Фил Жаксон-г Алдарын танхимд орох болсонтой холбогдуулан дээхэн бичиж байсан зүйлээ дахин постлож байна.
[align=center]Image

1945 оны есдугээр сарын 17нд Монтана хотод төржээ. Дакатогииг их сургуульд сагс тоглож эхэлсэн ба 66-67 оны улиралд дунджаар 27.4 оноо авч баисан нь түүний шилдэг үзүүлэлт... Анх НБА-д 69 оны драфтын хоёрдугаар бусиин 17-оор шалгарч Нью Иорк Никс багт очсон тэрээр 72-73 оны лигиин аварга. 73-74 оны улиралд 11.1 оноо авч баисан нь NBA дахь Фил-ийн дээд амжилт...Никст 78 он хуртэл тоглоод Нью Жерси Нетс багт тоглогч дасгалжуулагчаар ажиллаж баисан... Лигт 13 жил тоглосны эцэст 1980 онд зодог таилсан... Узуулэлт нь 6.7 оноо, 4.3 удаа самбраас бембег авсан бегеед 807 тоглолт хиисэн. Зодог таилсныхаа дараа телевизид таилбарлагч, Пуэрто Рикод дасгалжуулагч хииж баигаад тивиин сагсан бөмбөгиин CBA холбооны Albany patroons багииг удирдах болсон ба амжилттай ажиллаж CBA-иин аварга, оны шилдэг дасгалжуулагчаар шалгарч улмаар 1987 оноос Чикаго Буллз-ын туслах дасгалжуулагчаар, 89 оноос Еренхии дасгалжуулагчаар ажиллах болсон.... Чикаго Буллз-ыг Есен жил удирдахдаа зургаан удаа аваргалсан.... (1991, 1992, 1993, 1996, 1997, 1998) 99 оноос Лос Анжелес Леикерс багииг удирдаж 2000, 2001, 2002 онд лигиин аварга болгосон. NBA-ын туухэнд улирлын тоглолтын хожилиин хувь 72,5%...... плеиоффт баигуулсан ялалт 175...... хожлын хувиар тэргуулдэг 71.7%
95-96 оны улирлын NBA-гын оны шилдэг дасгалжуулагч. ...Дасгалжуулагчиин хувиар плеиоффт 14 удаа шалгарч, дивизионы аваргаар 10, конференциин аваргаар 10 удаа тодорчээ. Дасгалжуулж баисан одууд: Жордан, Пиппен, Родман, Кукоч, Грант, Армстронг, Шак, Раис, Коби, Мэлоун, Пеитон. Буддын шашны зен урсгалыг шутдэг. Леикерсиин эзэн Бассын охин Жинитэи уерхдэг. Коллежид баих уеиин хоч нь the Mop, NBA-ын хоч нь Head’n Shoulders
[/align]
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby spain man » Sun Apr 08, 2007 8:12 pm

a_odko wrote:.
[align=center]Image

. Леикерсиин эзэн Бассын охин Жинитэи уерхдэг.[/align]

:-o
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby 1220 » Wed Apr 11, 2007 9:50 am

Artest bol zugeer ni teneg gar. Boxing-d durtai baij bolno. Bi l durtai geed hunii havirga hugalaad uzegch zodood baival yahav. Ter ch dendenee. Jishee ni Larry Jonhson geed goe PF bailaa shtee. Suuldee New York-d togloj baigaad zodog tailsan. Ter ch gesen boxing-d uhaangyi durtai gehdee artest shig avirladaggyi l baihgyi yu
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby a_odko » Fri Apr 13, 2007 9:43 pm

Сүүлийг үед гараад байсан ЛАЛ-н Люк Валтонг сүүлийн үед таагүй асуудалд орооцолдоод байгаа Бритни Спеарс-н шинэ найз залуу, болздог болсон гэсэн яриаг Люк өөрөө үгүйсгэжээ...
Би түүнийг хувь хүн утгаар нь мэднэ. Мэдээж сайхан эмэгтэй. Өөр зүйл байхгүй...Энэ бүх яриа хаанаас гарсныг мэдэхгүй байна. Би одоо нэгэн сайхан бүсгүйтэй найзалж байгаа. Бидний харьцаа маш амжилттай байна. гэжээ...

Түүний найзалж буй бүсгүй нь Аризона-н их сургуулийн гарбөмбөгийн багын тоглогч асан Бре Ладд ажээ... Сүүлд Спеарс-г ЛАЛ-н тоглолтыг үзэхэд хажууханд нь сууж байсан гэнэ.
Last edited by a_odko on Fri Apr 13, 2007 11:40 pm, edited 1 time in total.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Nomer 7 » Fri Apr 13, 2007 11:38 pm

Би нэг зvйл гайхаад байх юм.Одоо тэр Жэнитэй veрхдэг юм уу? :smile:
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby traffic » Tue Apr 24, 2007 6:04 am

Ter 2 uerheed olon jil bolj baina.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby Жавхлан » Wed Apr 25, 2007 6:28 am

Image

Бостон Сэлтикс багийн хамгаалагч Себастиан Тeлфeйр баричлагджээ. Учир нь тэрээр зєвшєєрєлгvй галт зэвсэг хадгалсан бололтой. Машинаас нь олдсон буу олсон гэнэ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Wed Apr 25, 2007 6:54 am

Image

Торонто Рептoрсын ерєнхий дасгалжуулагч Сэм Митчэллийг ''Оны Шилдэг Дасгалжуулагч''-ийн шагналыг авна гэж цєєхєн хvн таамаглаж байсан байх. Юyтай ч гэсэн тэрээр 394 оноогоор энэхvv шагналыг хvртжээ. Харин тvvний араас Юта Жаззийн дасгалжуулагч Жерри Слоан 301, Даллас Мавериксын дасгалжуулагч Эвэри Жонсон 268 оноогоор удаалсан байна. Тун олон хvн энэ жил Далласыг гайхалтай амжилт vзvvлэхэд чухал хувь нэмэр оруулсан Жонсоныг авах байх гэж бодож байсан ч Сэм илvv оноо авч чадлаа. Тэрээр єнгєрсєн нэг сард багаа амжилттай тоглуулж сарын шилдэг дасгалжуулагчаар тодорч байсан юм. Харин онгорсон улиралд тvvний баг 27-55 гэсэн тааруухан амжилт vзvvлж байсан боловч энэ улиралд тэрээр багаа 47-35 гэсэн боломжийн амжилт гаргахад томоохон хувь нэмэр оруулсан байна. Улмаар Торонто Плэй Офф-д 3-р байраар шалгаад байгаа билээ. Дашрамд сонирхуулахад Митчэлл НБА-д 13 жил тоглосон туршлагатай тоглогч байсан юм байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Цоомоо » Thu Apr 26, 2007 12:40 pm

Тэлфайрыг Бостон багаасаа хассан байна лээ.
Уг нь түүнийг маш сайн холбогч болно гэж үнэлж байсан даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16706
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby csc » Thu Apr 26, 2007 1:35 pm

Ларри Брауныг Мeмфис Гризлэс бараг авч байгаа юм байна одоо гэрээний заалтуудаа л тохирох нь vлдсэн байна... Гризлэс 3 сард єєрсдийн дасгалжуулагч Фратeлє г халсанаас хойш дасгалжуулагчгvй байсан юм.

Ларри ирчихвэл ч Мeмфис сэргээд л явчихна шvv угаасаа нэг их муу баг биш... Драфтаар Одeныг авчихна Газол тэр 2 доороо тоглочихно... Руди Гэй, Хаким Варрик 2 маш сайжирч байгаа.... дээрээс нь Ларри ирчихсэн болохоор Биллапс ирч магад одоо зун ФА болж байгаа болохоор бас Ларри Браун АК д их дуртай vнэлдэг гэдгээ урд нь нэг бус удаа хэлж байсан болохоор АК ийн багтайгаа дасгалжуулагчтайгаа таарамж муутай байгааг далимдуулаад авна гэж vзэж болох л юм... АК Биллапс 2 ирчихвэл ч жинхэнэ эвгvй дeфeнсe тэй баг гарч ирнэ дээ... тэгвэл ч бараг л чампионшип контэндэр баг гарч ирэх нь дээ....
Миллэр бараг зун Орландо явж таарна байх

Индиана ийн дасгалжуулач Рик Карлайл ажлаасаа халагдлаа... vнэхээр сайн дасгалжуулагч ДEТ ийг жинхэнэ босгосон хvн... тасархай сайн дасгалжуулагч Сакрамeнтє авч магадгvй гэж яригдаад байна...
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Postby Khosoo » Thu Apr 26, 2007 5:34 pm

Телфэйр ч нөгөө thru the fire л гэдэг болсон байнадаа. хэхэ... Уг нт их л ирээдүйтэй нөхөр дөө...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Khosoo » Thu Apr 26, 2007 5:36 pm

Оден ирвэл Газоль зун явах байхаа.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Tsomoo » Fri Apr 27, 2007 4:52 pm

Golden State Warriors bagiin hamgaalagch Monta Ellis onii Most Improved Player shagnaliig 352 onoogoor hyrtjee.....Tyynii araas Sacramento Kings bagiin Kevin Martin 349 onoo avch udaalsan baina.....M.Ellis ene ulirald talbaid 34.3 minutiig ongoroon toglohdoo dundjaar 16.5 onoo avchee!!!!
Сан Антониогын Давируулууд урагшаа!!!
User avatar
Tsomoo
 
Posts: 94
Joined: Thu May 25, 2006 8:30 pm
Location: аt&t

Postby RBK » Fri Apr 27, 2007 6:11 pm

CSC хөөе, энэ хэн ийн???

Image
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Postby Tsomoo » Sat Apr 28, 2007 9:33 pm

Denver Nuggets bagiin toviin toglogch Marcus Camby onii shildeg hamgaalan toglogchiin ( defensive player of the year) shagnaliig 431 onoogoor hyrtjee......Tyynii araas San Antonio Spurs bagiin toglogch Bruce Bowen 206 onoo, San Antonio Spurs bagiin toglogch Tim Duncan 158 onoogoor tus tus udaaljee.......
Сан Антониогын Давируулууд урагшаа!!!
User avatar
Tsomoo
 
Posts: 94
Joined: Thu May 25, 2006 8:30 pm
Location: аt&t

Postby Nomer 7 » Sat Apr 28, 2007 11:40 pm

Khosoo wrote:Оден ирвэл Газоль зун явах байхаа.



Лэйкэрс Гарнеттыг авч чадахгvй бол бараг Газолыг авах юм бна даа. :smile:
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

PreviousNext

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests