Юта Жазз - 2019/2020 Era of Jazz

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Tue Jul 30, 2013 9:52 am

Ian Clark-тай гэрээлэхээр болжээ. Гэхдээ албан ёсоор зарлагдаагүй. 2 жилийнх гэсэн сурагтай.

Image

Зуны лигийн финалд 3-с 7 хийж, 33 оноо авч гялалзсан залуу чөлөөт агент байж.
Дайчдын залуустай нэг баг болж 7 хожихдоо 12.4 оноог /шидэлтийн хувь .478, 3-с .485 (16-33)/ 21.6 минутанд дунджилсан.
Мөн өмнөхөн нь болоод өнгөрсөн Орландо-н зуны лигт Хит-н залуустай хамт дажгүй тоглосон. 16,4 дундаж оноогоор багаа тэргүүлж, тэр лигтээ 6т бичигдэж.
Белмонт их сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр 4 жил сурч төгсөж байгаа. Сургуулийнхаа 3-с олон хийсэн, өөрийн үеийн дээд оноочин нтр стат-г тэргүүлдэг. SG гэхэд ассист бага л өгдөг байж, дунджаар 2.
2013 онд драфтлагдаагүй.
Сэлгээнээс Корвер шиг ашиглах гэж үзэх нь дээ.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Shaggy » Tue Jul 30, 2013 10:53 am

Дараа жил нээрээ үзээгүй юмаа үзэх байхаа хэхэ одоо мо явчуул хамгийн туршлагатай лаг нь марвин виллиамс уу хэхэ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Fri Aug 02, 2013 10:15 am

Image

21 настай, Франц руки залуу. 216 см /7ф1инч/ өндөр, 100 кг жинтэй. Драфт-р 1р тойргийн 27-р Наггетс авсныг өөрсдийн 46-р авсан Эрик Грийн + кэш гэж наймаалцаж авсан.
Драфтыг урт өндрийн хэмжээсээр тэргүүлсэн. :D
Гараа алдлахад бараг 2,4 м, дээшээ 2,9 м-т хүрнэ. Энэ нь цагирагнаас 13 см доор гсн үг.
Нэг жилийн гэрээ хийсэн.
Уг нь өмнөх улиралд драфтлагдах сонирхолтой байсан, гэхдээ туршлагажихаар Францын Cholet Basket багтаа үлдсэн. Жаззтай гэрээ хийхийн тулд хуучин багийн нэг жилийн гэрээгээ худалдаж авах ёстой бололтой.
Goaltending-н дүрэм ялгаатай нь хэцүү байлаа, одоо гэхдээ дасаж байна. Агаар дээр бөмбөг рүү явж байтал багийнхан "Хөөе, наад бөмбөгөндөө хүрч болохгүй" гээд орилохоор ч хэцүү шүү гэж ярьсан байна лээ.
Зуны лигт 2 тоглолтонд 6 оноо, 4 самбар, 2,5 хаалт дунджаар хийсэн. "The Stifle Tower" гээд хочтой болжээ. Өндөр гэхэд үсрэлт сайтайм байна лээ. НБА-н зарим аналистууд энэ жил тэсрэх руки нарын дунд нэр нь явж байгаа харагдсан. Тэр нь юу л бол. Гэхдээ Фаворс, Кантер, Биедринш нар алдааны асуудалд ордог. Тэхээр өөрийгөө харуулах хугацаа чамгүй олдох байхаа.
Хэлний хувьд ирэхдээ асуудалтай байж, нилээд чармайсны эцэст ойлголцоход асуудалгүй, хөөрхөн франц аялгатай англи хэлтэй болжээ. Мөн хүчний бэлтгэл, довтлогоогоо сайжруулах тал дээр илүү анхаарч бэлтгэл хийж байгаа гэнэ.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Thu Sep 26, 2013 3:10 pm

Image

Jerel McNeal гэж хавар 10 хоногийн гэрээ хийгээд улмаар улирал дуустал гэрээлсэн 26 настай холбогч залуу багаас хасагджээ. Д-Лигийн Жам багаасаа анх дуудаж байсан ч үндсэн багт ганц ч тоглолтонд гараагүй.
Одоо 13 тоглогчтой үлдсэн.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Fri Sep 27, 2013 9:59 am

Зөрүүлээд Mike Harris /SF/, Scott Machado /PG/, Dominic McGuire /PF/ гэж 3 чөлөөт агенттай бэлтгэл хийхээр болж.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Wed Oct 02, 2013 1:05 pm

Image

Lester Hudson гэж 29 настай хамгаалагч залууг бэлтгэлд дуудаж, гэрээ зуржээ.
Гризлис, Селтикс гэх мэт лигийн багуудаас гадна хятадын лиг, Д-Лиг-н бараг 10 гаруй баг дамжиж тоглож байсым байх.
Уг нь стат харахад бусад хэсмэл гаруудаас арай өөр юм. Кавальерст 2 жилийн өмнө 13 тоглолтонд 24 минутанд 12.7 оноо, 3.5 самбарь 2.7 о.д, 1.1 булаалт дунджилж нтр...
NCAA 1-р дивизионд куадрабль-дабль хийсэн /2007 он/ анхны тоглогч болж байж. /25 оноо, 12 самбар, 10 о.д, 10 булаалт/

Бэлтгэл эхэлжээ.
10 сарын 8нд Дайчидтай улирлын өмнөх эхний тоглолтоо хийнэ.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby El Payaso » Wed Oct 02, 2013 2:14 pm

Анхны бөгөөд сүүлчийнх юм биш үү... энэ Лестор амьсгаа чинь хоёр жилийн өмнө намайг фэнтэзид жинхэнэ алсан даа... зүгээр Кэвст хэдэн долоо хоногийн ч билээ гэрээ байгуулж ирэнгүүтээ чунаглаад хаячихдаг юм... Плэй Оффот надтай үзэж байсан гарт байсан... намайг жинхэнэ амьсгаа болгож билээ... тэгсн яг надтай тоглоод дууссан чинь Кэвс гэрээгүй сунгалгүй жийдийм даа...

Apr 11 IND L 98-104 33:36 8 20 40.0 1 9 11.1 2 2 100.0 1 5 6 2 6 0 1 5 19
Apr 10 CHA W 103-90 36:13 9 18 50.0 2 7 28.6 5 5 100.0 1 7 8 6 4 1 1 2 25
Apr 8 @BKN L 117-122 28:54 9 22 40.9 6 12 50.0 2 2 100.0 1 3 4 3 3 2 0 4 26
Apr 6 @TOR W 84-80 31:57 6 14 42.9 0 4 0.0 11 13 84.6 0 2 2 7 1 3 0 3 23
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Wed Oct 02, 2013 2:18 pm

Тийм байна.
Иймэрхүү авъяаслаг гарууд ч зан ааш муутайдаа хол явдаггүйм шиг байгаая.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby El Payaso » Wed Oct 02, 2013 2:21 pm

авьяаслаг ч гэж дээ... яг тэр үед нь Кайри, Гибсон, Энтони Паркер бүгд гэмтчихээд нөхрөөс өөр тоглох хүн байгаагүй л дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Wed Oct 02, 2013 2:33 pm

Хятадад бараг 30 оноо дунджилж байсым байна. НБА-д дундаж түвшинд тоглочихоор л потенциалтай бололтой.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Thu Oct 31, 2013 2:55 pm

Гол тоглогчдыг эс тооцвол багийн эзэн, дасгалжуулагч, талбай, лого, симбол гээд бараг бүх юм хуучнаараа, амжилтын ерөнхий зорилт ч сэдвийн нэртэйгээ үргэлжлүүлэн нийцэж байгаа учраас сэдвээ шинээр нээхгүйгээр тоглогчдын өөрчлөлт болон бусад мэдээллийг хальт оруулаад үргэлжлүүлээд явъя даа...

Явсан тоглогчид:

Тооноос гадна чанарын хувьд тун чухал үзүүлэлт гарна. /2012-2013 оны улирлын үзүүлэлт/
C* - Ол Жефферсон Шартотт руу /17.8 оноо, 9.2 самбар, 2.1 о.д 78 тоглолт гараа/
PF* - Пол Миллсап Атланта руу /14.6 оноо, 7.1 самбар, 2.6 о.д 78 тоглолт гараа/ Драфтаасаа хойш 7 жил Жазз-д тоглосон.
PG* - Мо Уиллиамс Портленд руу /12.9 оноо, 6.2 о.д, 2.4 самбар 46 тоглолт/
SG* - Рэнди Фое Денвер лүү /10.8 оноо, 2.0 о.д, 1.5 самбар 82 тоглолт/ Улирлын турш 178 удаа 3-с хийж /41%/ багийн рекордыг тогтоосон.
SF - ДиМейр Кэррол Атланта руу /6.0 оноо, 2.8 самбар, 0.9 о.д 66 тоглолт/
PG - Ийрл Уатсон Портленд руу /2.0 оноо, 4.0 о.д, 1.8 самбар 48 тоглолт/
PG - Кэвин Мөрфи Страссбург /Франц/ руу тус тус явжээ.

* - Гарааны тоглогч

Фое, Мөрфи хоёр Наггетс, Уорриорстой хийсэн наймаагаар явсан. Бусадтай нь ч баг гэрээгээ сунгахыг нээх хүссэнгүй бололтой.

Жерел МкНийл хасагдсан.

Ирэгсэд:
C - Андрис Биедринс Голден Стейт-с
SF - Ричард Жефферсон Голден Стейт-с
SG - Брендон Раш Голден Стейт-с наймаагаар авсан. Ирэх оны драфтын эрхтэй.

PG - Жон Лукас 3
PG - Жамаал Тинсли
SF - Майк Харрис
SG - Иан Кларкыг /руки/ нарыг чөлөөт агентаас,

PG* - Трей Бөрки
C - Руди Гоберт нарыг Драфтын оройн наймаанаас тус тус багтаа элсүүллээ.

Марвин Уиллиамс, Деррик Фаворс*, Энэс Кантер*, Гордон Хэйуард*, Жереми Эванс, Алек Бөркс гэсэн хууччуултайгаа энэ улирлыг эхлүүлж байна.

Гарааны 80% шинэчлэгдсэн. Жинхэнэ утгаараа залуус багийн цөмийг бүрдүүлж байна.
Зарим экспертүүд 20-62 гсн хожил хожигдол энэ улиралд үзүүлнэ гэсэн байна лээ. Ядаж 30 хожил авах байлгүй дээ гэж найдж байгаа. Манайх чинь түүхэндээ улирлын тоглолтонд 60 хожигдол амсаж үзээгүй 3хан багийн нэг шүү дээ...

Улирлын өмнөх тоглолтод 1 хожиж, 7 хожигдсон.
Залуусын тоглолтыг үзэх урамтай байгаа ч үр дүн тааруухан байгаад байгаа.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby hosko » Thu Oct 31, 2013 2:58 pm

Бибби админы тусламжтайгаар багийн чинь гоё логог нь харагддаг болгосон шүү... кк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Thu Oct 31, 2013 3:00 pm

hosko wrote:Бибби админы тусламжтайгаар багийн чинь гоё логог нь харагддаг болгосон шүү... кк

Тийм байна. Бичиж бичиж байгаад гараад харсан чинь лого харагддаг болчиж... Лого харагдтал бичиж дээ гэж бодоод сууж байлаа. :ногоон:
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Thu Oct 31, 2013 3:24 pm

Гарааны хэдээ зурагтай нь оруулчи даа.

Trey Burke /PG/

Image


Gordon Hayward /SG, SF/

Image


Richard Jefferson /SF/

Image


Derrick Favors /PF/

Image


Enes Kanter /C/

Image
кккк
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby hosko » Thu Oct 31, 2013 3:27 pm

Энэ рүүкий залуу 8-12 вийк гэж байсан хугацаа нь наашилсан юмуу?

Би тийм юм олж хараагүй юм... Тэгсэн Тиймээ л эрт ирнэ гэсэн гээд нэг лиг дээрээ дараад байх юм...

:smile:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2013-2014

Postby Yes Man » Thu Oct 31, 2013 3:32 pm

Бэлтгэлдээ орсон гэсэн... Дараа долоо хоног гэхэд нилээн нааштай болох сурагтай.... Тэр 8-12 вийк гэсэн чинь цуурхалаа гээд өөрөө тветер дээрээ бичсэн байсан шдээ..... гээд хэлээд байхад кк......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2013-2014

Postby hosko » Thu Oct 31, 2013 3:33 pm

Тиймүү... За за эргүүлээд авахаас даа... хаха
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2013-2014

Postby Yago » Thu Oct 31, 2013 3:37 pm

Би бас дараад л байгаа. Сүүлийн бэлтгэл дээр хуруундаа чиг модгүй ирсэн гсн мэдээ байсан. Энэ нь анх гарсан мэдээнээс бараг 2 долоо хоног хожиж байгаам шиг байна билээ.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2013-2014

Postby hosko » Thu Oct 31, 2013 3:41 pm

Өө сая яахоо руу ороод харсан мэдээ нь шинэчлэгдээд нээрээ нааштай юм бичиж шүү...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2013-2014

Postby Yago » Thu Oct 31, 2013 3:49 pm

Бүтэн тоглосон улирлын өмнөх ганц тоглолтондоо дажгүй тоглосон.
Гэхдээ драфтын үеэрх тоглогчдын давуу, сул талыг харуулсан видеог үзсэн чинь урам хугарсан шүү.

Сул тал гсн чинь бие жижиг гээд шахуулаад хамгаалж барку, буруу шийдвэр оновчгүй цагт гаргадаг...ч билүү баг нь хожиж байхад 3-н зурааснаас метр зайнаас довтолгооны хугацаа 23 секунд дутуу байхад шидэж ч байх шиг /хэд хэдэн удаа/... Пик'н ролл дээр хамгаалах гэж тэнэгтээл...
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2013-2014

Postby hosko » Thu Oct 31, 2013 3:53 pm

Ээ угаасаа тэр видеоний эхлээд сул талыг нь үзээд, дараа нь давуу талыг нь үзэх хэрэгтэй...

Тэгэхгүй бол зэвүүн баагий байна даа гэсэн дүүрэн итгэл рүү шууд ус цацна...

Бөркед бол би энэ 76-гийн холбогчоос ч бараг илүү итгэж байгаа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2013-2014

Postby Yago » Thu Oct 31, 2013 4:04 pm

За баярлалаа. Сайхан урам байна. :)
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2013-2014

Postby Yes Man » Thu Oct 31, 2013 8:10 pm

Манай хүнийг бол яаж барахав дээ...... Адаглаад Картер Уильямс 6.6 фүүт өндөртэй чунаг гар шдээ ккк.......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2013-2014

Postby kayo » Fri Nov 01, 2013 8:50 am

Хог гэж, хаячихсан байгаад алдчихлаа шүү
kayo
Барса фэн
 
Posts: 8904
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2013-2014

Postby Yago » Wed Nov 06, 2013 4:13 pm

Зиа 0-4 гсн амжилт /гэх үү/ хийгээд явж байна гэж.
Тандер, Санс, Роккетс, Нетст нухуулав. Одоо 3 тоглолт эвэй хийнэ, Рэпторс л арай шаанстай байж магад.
Эхний 3 тоглолтонд хожих боломж өндөр байсан ч аргагүй л туршлага, холбогч дутлаа даа.
Жерри Слоан буцаж ирэх сураг гарсан. Тай Корбиныг мяалсан хүмүүс л их байна.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

PreviousNext

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests