Юта Жазз - 2019/2020 Era of Jazz

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Юта Жазз - 2019/2020 Era of Jazz

Postby Yago » Wed Oct 31, 2012 9:06 pm

Image
Conference: Western Conference
Division: Northwest Division
Founded: 1974
History: New Orleans Jazz /1974–1979/, Utah Jazz /1979–present/

General manager: Dennis Lindsey
Image
Энэ зун боломжийн хэдэн наймаанд оролцсон...

Head coach: Tyrone Corbin /Utah Jazz 44 хожил - 50 хожигдол/
Image

Тэрээр 16 жилийн тоглогчийн карьертаа 11 баг /бүгд НБА/ дамжин 10 орчим оноо дундчилж байсан. Харин 2004 оноос багт Слоаны туслахаар ажиллаж байгаад ’11 оноос ерөнхий дас болсон. Түүнд итгэх хүн цөөн байсан. Жерри өвгөний ажлыг авсны дараа бол шалиагүй /8-20/. Харин өнгөрсөн улиралд залуусаас гол цөмөө бүрдүүлсэн багийг 36 хожил, 30 хожигдолтойгоор ПО-т хүргэсэн. Харамсалтай нь эхний шатанд САС-т шүүрдүүлсэн. За тэр ч яахав.

Arena: EnergySolutions Arena /19.9 мянган үзэгч/

Image

WORLD’S LOUDEST ARENA гэж фенүүд баннердах дуртай.
Image

Талбай дээрээ сайн тоглодог нь тэдэнтэй маш их холбоотой.

City: Salt Lake City, Utah USA

Багийн түүхэн дэх амжилт
Conference titles: 2 (1997, 1998)
Division titles: 8 (1984, 1989, 1992, 1997, 1998, 2000, 2007, 2008)

Явсан тоглогчид:

C.J. Miles. 2005 онд багийг бараг шинээр бүрдүүлж байхад багийн түүхэнд хамгийн залуу драфт-пик болж орж ирсэн залуу маань 6 жил тоглосны эцэст багаа орхилоо. Драфтын эхний 2 жил арай балчирдаж, ДЛигт 2 ч улирал орон гаран тоглосон тэрээр ’08 оноос үндсэн багийн 6 дахь тоглогч болж чадсан.
Image
Солгой, хулгай сайн хийдэг, боломжийн шидэлттэй, үзүүштэй оролт хийдэг...тоглолтыг нь үзэхэд урамтай, хэлбэртэй. Карьер-хай 40 оноо авч байсан. 2008 онд багтай хийсэн 4 жилийн /14,8 сая доллар/ гэрээ нь дуусаж, энэ зун Кавальерстай гэрээ үзэглэсэн. Амжилт хүсье.

Ража Белл-г түр орхиё. Би зарим юмыг нь ойлгохгүй байгаая. Дургүй хүрээд хайсан ч үгүй. Тоглохгүй нь тодорхой болохоор энд оруулчи.

Жош Ховард. Цагтаа цалгиж, цалингаа буухаар наргиж гэдэг шиг Далласт бүтэн улирал /2007 он/ гараанд тоглож, бараг 20 оноо дундчилж байсан Бүх Од ветеран өнгөрсөн жил 1 жилийн 3 саяын гэрээ хийсэн. Гараанд гарсан. Гэвч бэртэл гэмтлээс болж орон гаран тоглосоор улирлыг барсан. Сунгахгүй байлгүй дээ.

Девин Харрис. Өнгөрсөн улирлын гарааны холбогч. Уржнан 2 драфт эрх, Фэйворсын хамт Дероны наймаанд солигдож ирсэн тэрээр нийт 80 орчим тоглолтонд /бараг бүгдэд гараа/ орж, 12 орчим оноо, 5 о.д дундчилсан нь чамлалттай. Харин энэ зун АК, СЖ Майлс явснаас шалтгаалж СФ шаардлагатай болсон, мөн угаасаа эхэлсэн байсан ротэйшнд орж Атланта Хаукстай хийгдсэн наймаагаар Марвинаар солигдсон.

Андрей Кириленко. :sad::
Image
АК-47. 2 удаагийн НБА финалын бүтэлгүйтлийн дараа жил драфтаар /24-өөр/ орж ирсэн ч Оростоо 2 жил тоглоод буцаж ирсэн. Бүх Од /2004/, Хамгаалалтын 1-р баг /2006/, 3.3 блок дундчилж лигийг тэргүүлж /2005/, Руки-1р багт нэрлэгдэж байсан... Юу ч ярихав дээ. Гайхалтай тоглогч. Чононуудтай хүрч чадаагүй амжилтандаа хүрэхийг хүсье. :-D :russia

Кирило Фесенко. 216 см өндөр, 127 кг жинтэй Украйн аварга эр. Ер нь бол өнгөрсөн улиралд Индиана-д очиж байсан. Гэхдээ хийснийг нь үнэлээд :ногоон: энд оруулчи.
Image
Энэ жил Бухнуудтай бэлтгэлд гарсан боловч хасагджээ. ’10-’11 улиралд Окурыг бэртэйлтэй байхад ПО-д гараанд гарч, ЛАЛ-ын томуудтай сайн үзэж, Фил Жексон, Жорж Карл-д чамгүй үнэлэгдээд амжсан.


Ирсэн тоглогчид:

Марвин Уиллиамс.
Image

206 см өндөр, 111 кг. Жижиг довтлогч. 2005 онд North Caroline-тай NCAA-н аварга болж /багийн 6 дахь тоглогч байж/, тэр жилээ НБА драфтын 2-оор /үнэхээр тийм байсым байх даа/ Хаукст очсон. Би саяхан цонхын ФЛОП тоглогчид сэдэв дээр оруулж бичиж байсымдаг. Гэхдээ бэртэл гэмтэл тойроогүй ээ. Улирлын өмнөх тоглолтонд 11 оноо, 3.5 самбар 23 минутанд дундчилсан. АК, Майлс явахад байрлалын хувьд гарцаагүй байдлаар радарт орсон гэж болно. Үнэнийг хэлэхэд энэ тонтгор нөхрийн тоглолтыг дэмжээд байж байна гэж төсөөлөөгүй явж дээ. Атланта-с том гэрээний дундуур ирж байгаа, дүйцэхүйц тоглолт үзүүлэх байх гэж найдъя. Сүүлийн хэдэн жил багийн асуудал болоод байгаа холын шидэлтэнд нэмэр үзүүлэх байх. Гэхдээ олон талтай тоглоно оо.

Мо Уиллиамс.
Image
185 см, 88 кг. Холбогч. Анх 2003 оны драфтаар Жаззын гишүүн болж энэ лигт орж ирсэн ч нэг жил тоглоод багаас хасагдсан. Бакс-тай гэрээлсэн. Улмаар ’08 оноос Кавальерт, ’11 оноос Клипперст тоглоод, Даллас, Хьюстон нар оролцсон 4 багийн наймаагаар Солт Лэйк рүү зүглэлээ. ’09 онд Кинг Жеймстэй Зүүн бүсийн аваргын төлөө тоглож Шидтэнүүдэд хожигдсон, тухайн жилийн Бүх Од. Мөн миний харж байгаагаар дундын болон холын шидэлтэнд чухал үүрэгтэй. Залууст харамгүй өгөх туршлага бий. Улирлын өмнөх 5 тоглолтонд 24 минут дунджаар тоглож, 11.6 оноо, 6 дамжуулалт хийжээ. Дэвин Харрисаас илүү байх, гэхдээ мэдэхгүй. Ард нь Тинсли, Уатсон нар байгаа гэхээр гараа бол бат биз.

Рэнди Фое.
Image
193 см, 97 кг. Холбогч, Хамгаалагч. Мо-той чацуу 29-тэй. Яг ирэхэд нь сэдэв дээр хальт танилцуулга бичиж байсан болохоор залхуурчихъя. Сэлгээнээс Хэйвард, заримдаа Мо-г амраах үйлчилгээ үзүүлнэ. Нээх холбоод байсныг нь мэдэхгүй юм. Ер нь шидэлт нь байхгүй бол миний дэмжих хүн биш дэг ээ. Зүрх нь баруун талдаа байдаг юм шиг байна лээ гэж хэлсэн. Өөр ч юу байхав дээ. Сайн тоглоод байвал залхуурсан юмнуудаа бичнэ ээ.

Кевин Мөрфи.
Image
Руки. 198 см, 84 кг. Хамгаалагч. Энэ жил яг юу хийхийг нь мээээдкү. Улирлын өмнөх 6 тоглолтонд сэлгээнээс 4 оноо дундчилсан. Гэхдээ 50-аас дээш хувьтай шидсэн. Ер нь дажгүй шиддийм байна лээ, зуны Орландо-н цугларалтанд тоглохыг нь хэд хэд харсан.

За тэгээд эцсийн бүрэлдэхүүн дээрх хэдээс гадна доорх хэд гэж ойлголоо. Тэн хагас нь 3-аас доош жил тоглож байгаа.

10 Alec Burks
Image
Сэлгээний жижгүүдийн нэг. 2 дахь жилдээ тоглоно.

3 DeMarre Carroll
Image
СЖ, СФ гэж тоглоод байдаг. СФ дээр их цагийг өнгөрөөх байх. Шидэгч. Цэмбэгэр тоглогч.

40 Jeremy Evans
Image
Слэм данкын аваргад энэ жил ч мөн л минут бага олдох байх.

15 Derrick Favors
Image
Хамгийн их хүлээлт үүсгэж байгаа сэлгээний Хүчний довтлогч. Энэ жил хүлээлтээс давах байхаа.

20 Gordon Hayward
Image
Цасанцагаан. Юу гэж хэлэх вэээ. Мундаг тоглогч болж яваа.

25 Al Jefferson
Image
Яах аргагүй гарааны гол тоглогч. Төв. Анх ирэхдээ түр зуур гаргана гсн чинь одоо ч бүр тэнд нь зоочих шиг боллоо. Өөр төв байхгүй.

0 Enes Kanter
Саналаа доор бичье.

24 Paul Millsap
Image
Миллсап багтаа хамгийн удаан буюу драфтлагдсанаасаа хойш тоглож байна. Харькээд, айлгаад байгаа. Гарааны хүчний довтлогч.

6 Jamaal Tinsley
Image
Дамжуулалт тал дээр ярих зүйлгүй. Шидэхийг нь харахаар эвгүй байды.

11 Earl Watson
Image
Энэ мексик царайтны туршлага хэрэгтэй.

Лигийн аналистууд бол манай багийг яаж ч магадгүй, цочир амжилт үзүүлж мэдэх, за за ер нь мэдкү гсн прогноз хийж байна лээ.
Би бол энэ улиралд дахин ПО-т тоглоно гэж найдаж байгаа. Гарааны хэд боломжийн тоглоод байвал сэлгээнийхэн бол санаа зовоохгүй байх аа. Дивизионоороо ПО-д мөргөлдөх байх.

...
Ялангуяа энэ залууг цахиур хагална гэж найдаж байна. Өнгөрсөн жил арай удаан, алдаа ихтэй тоглож байсан тэрээр 12 орчим кг жин хаясан нь тоглолтонд нь үнэхээр сайнаар нөлөөлснийг зуны лиг, урьдчилсан тоглолтууд дээр харсан.
Image
Энэс Кантер.

Цасанцагаан улам сайн тоглолт үзүүлнэ. Бөркс-г энэ жил сайн тоглох байх гэж гадуур шуугиж байна /Зуны лигийг бараг 30 оноо дундчилж тэргүүлчвүү яав/. Фаворс тодорхой. Карролын шидэлт ч сайн байгаа. Бараг аварга авчих юм биш үү. :ногоон:

За тэгээд эцэст нь На на раа На на наааааа.
Image
Image

Манай багийг дэмжих нээх олон хүн байхгүйм шиг байгаая. Дэмжихгүй ч гсн санал бодлоо хуваалцаж байхыг гишүүдээсээ хүсье.
Буруу зөрүү юм байвал уучлаарай. Засаж залруулна уу.
Дутуу дулимаг юм байвал нэмж тусалж дэмжээрэй. :eek:
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Wed Oct 31, 2012 10:28 pm

Маргааш улирл-н эхний тоглолт болох гээд жоохон яарч нээлээ. Улирл-н өмнөх тоглолтууд, тур гэрээтэй залуус, хасагдсан тоглогч нар-н талаар огт оруулаагуйм бна.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Thu Nov 01, 2012 12:10 pm

Зиа, улирлын эхний тоглолт талбайдаа Даллас Маверикс-г хүлээн авч тоглоод 113-94 -өөр хожлоо. Гараа сайн бол бариа сайн.
Зочид 2 германгүйгээр тоглосон нь олз боллоо. Самбарт 61-40, мэдээж энэ давуу талаа ашиглан шит-ний ойроос 44-30 гсн харьцаатай оноо авсан нь түлхүүр үзүүлэлт юмуу даа. Шинэ цэргүүд болох 2 Уиллиамс тус бүр 21 оноо, Миллсап /13 о, 15 с/, Ол /12 о, 14 с/ нар дабль дабль хийжээ. Гэхдээ шидэлтүүд чухал байлаа. Мо 3-р үед 2 дараалж 3-с, удалгүй Марвин 3-с хийсэн нь оноо тасрах нөхцөл болсон. Цаашид сайн хамгааллаа. :-D
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby El Payaso » Thu Nov 01, 2012 12:52 pm

гуравдугаар үед аймаар ран хийсэн шүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby tim » Thu Nov 01, 2012 1:00 pm

Яаго :eek:
Шинэ улиралд амжилт хүсье.
GO SA SPURS&GUNNERS
tim
 
Posts: 349
Joined: Wed Mar 05, 2008 11:22 pm

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Thu Nov 01, 2012 1:03 pm

tim wrote:Яаго :eek:
Шинэ улиралд амжилт хүсье.

:eek:
Танайхтай таартал манайхыг дэмжээрэй. :ногоон:
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby tim » Thu Nov 01, 2012 1:58 pm

Тэгнээ хө. Танайхаас Gordon Hayward чинь л их таалагдаад байгаа.
Манайх авчдаггүй юм байх даа ккк
GO SA SPURS&GUNNERS
tim
 
Posts: 349
Joined: Wed Mar 05, 2008 11:22 pm

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Адмирал » Thu Nov 01, 2012 2:14 pm

сайн сайн..
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Mon Nov 05, 2012 10:07 am

Зиа, өчигдөр, уржигдар 2 тоглолт хийж хожигдлоо.
Эхнийх нь НОХ. Манай том хүмүүс сайн л гээд байдаг, Робин Лопес-г үнэхээр барсангүй. Чухал үед сайн тоглосон.
Ихэнхдээ дутуу, өгөө аваатай явсаар цаг дуусахаас нэг секундын өмнө Васкүйз лей-ап хийчихлээ. Тухайн үед хамгаалж таарсан Цасхан бүдрээд уначды. 88-86. Харамсалтай л юм. Төгсгөл байхгүй, Фое цоо шинэ хүүхэд шиг л сандарч байна лээ. Уг нь 20 оноо авчихсан байсан.

Өчигдөр САС-д будаа болж эхлээд...
3-р үед Пол, Мо 2 сайн тоглож 24-5 ран хийж 79-79 тэнцүүлэвшд. Сүүлийн нь 2 минутанд Мо 11 оноо ганцаараа авсан. Даанч 4-р үе дээр дабль хамгаалуулаад...Ол жоохон үзээд хүч хүрсэнгүй. 100-110. Төгсгөл бол үнэхээр хийж чадахгүй байна даа. Эсрэг багаас Данкан, Паркер 2 эхний хагаст галзуу, сүүлд бусад нь сайн, ер нь жигд тоглосон. Мо 29 оноо. Пол 3-с 2 хийсэн нь онцлог байлаа.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Thu Nov 08, 2012 12:43 pm

Ёоо, нэг юм хожлоо. ЛАЛ-ыг. Сайхан байна нтр.
ЛАЛ 4 хүн банзан дээрээсээ босгосон нь нийт 12 оноо л авч. Харин эсрэг баг нь 5 хүн гаргаад 46 оноо авчээ. Түлхүүр үзүүлэлт гэвэл энэ байлгүй дээ. Фое 17 онооныхоо 15-г нь аркнаас.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Shaggy » Thu Nov 08, 2012 1:53 pm

Фой галзуурчлаа л даа мо эдэр манай оноо явуулдаг хүн болцон гэхээр л
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Shaggy » Fri Nov 09, 2012 3:11 pm

Мехмет окур зодогоо тайллаа...
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Fri Nov 09, 2012 4:34 pm

Харин тийм байна. 7 жил тоглож, хэсэг хугацаанд багийн гол тоглогч байж, Бүх Од болж байсны хувьд талархах ёстой доо. Орчин үеийн НБА-н том тоглогчдын шиддэг байх мөн шидэлт хамгаалах чадвартай байх тал дээр хувь нэмэр оруулсан тоглогч гэж боддог. Амжвал бяцхан нийтлэл бичиж оруулах ёстойм байна даа.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Гүртэн » Sat Nov 10, 2012 1:49 pm

Favours block party хийх нь дээ гэж байсан чинь суулгачихлаа ш дээ. Гарч ирээд 10 минутад 5 блок, 5 оноо,4 самбартай байхад нь хэтэрхий удаан суулгаад эргэж гарч ирээд эхнийх шигээ үр дүнтэй тоглолт үзүүлж чадсангүй ээ.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby slo mo jones » Tue Nov 13, 2012 11:09 am

хэдэн удаа цаг сунгачваа
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby slo mo jones » Tue Nov 13, 2012 11:15 am

Миллсап 3с 3 шидэж 3 оруулсан, Ол Жефферсон 2 шидэж нэг оруулсан гээд энэ бигменүүд нь юу болчоовэ
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Nobun@g@ » Tue Nov 13, 2012 11:20 am

Милсап ч яахав бас шиддэг биз дээ...
Ал харин бүр сүүлийн мөчид оруулж тэнцүүлсэн шд ккк
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Thu Nov 15, 2012 11:58 am

Репторсыг талбайд нь 3 удаа цаг сунгаж сайхан хожсон. Өнөөдөр бас цаг сунгах боломж хайж тоог тэнцүүлэхээр Мо холоос шидсэн ч чадсангүй. Уг нь 10 онооны зөрүүг Фое 2 удаа холоос хийж ойртуулсан.
Самбарт, ялангуяа довтолгооны самбарт хамаагүй илүү байсан ч ашиглаж чадсангүй. Эсрэгээрээ хурдан довтолгоогоор илүү оноо алдлаа.
3-р үед Рондо шагайндаа бэртэл авч талбайг орхисон. Гэхдээ гайгүй юм шиг байна лээ. Хэдий өрсөлдөгч ч гсн бэртэл гэмтлээс хол байхыг хүсэлгүй яахав. 32 дахь тоглолтоо дараалан 10+ ассист хийчээд байгаам байна лээ. Бас нэг рекорд руу л тэмүүлж яваа. За тэр яахав.
Гарнетт-н талбай дахь цагийг манай гарааныхнаас бага зэрэг зөрүүлж, сэлгээтэй нилээд тоглуулсан нь тэдний хожлын гол шалтгаан байх. Грийн, Барбоса-г үр ашигтай тоглоход нөлөөлсөн.
Турк залуу маань нэг л явахгүй болчихлоо. :smile:
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Thu Nov 15, 2012 12:12 pm

Уатсон 6 сарын дараа өвдөгний бэртлээс эргэн ирэх гэж байгаам байна. Бүтэн бэлтгэл хийж эхэлсэн ч Корбин тоглолтонд оролцуулах эсэхээ шийдээгүй байна. Өнгөрсөн жил Дэвин Харрис-н сэлгээ болж 20 минут дунджаар тоглосон. Энэ жил Мо байгаа, өөрөө бэртэлтэй байгаагаас шалтгаалж арай багасах магадлалтай байх.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Гүртэн » Thu Nov 15, 2012 12:13 pm

Милсапп явах сураг байна уу? Хурдан яваасай. Тэгвэл Фаворсын маань стат нэмэгдэнэ.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Thu Nov 15, 2012 12:20 pm

Милсапын гэрээ ирэх жил дуусах шиг санагдаж байна. Тгд явахым болов уу дөө, бараг худлаа биз. Сая зун нэг том шуум гараад л алга болсон.
Фаворс ч аймар амьтан болж байна даа.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Гүртэн » Tue Nov 20, 2012 12:31 pm

Өнөөдөр Фаворс, Фой 2 гараанд гарч, Хейворд, Ма.Виллиамс 2 сэлгээнд суулаа. Энэ чигээрээ Фаворсыг гараанд гаргаад байгаасай.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Tue Nov 20, 2012 1:54 pm

Фаворс гараанд гараад эхний минутанд 2 алдаа хийдэг байшд. Сэтгэлзүй нь жоохон тогтворгүй юм шиг байгаая. Сэлгээнээс гаргахаар л НАМАЙГ СЭЛГЭЭНД СУУЛГАХ НЬ БУРУУ ДАА гэж байгаам шиг аймар тоглоно.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Fri Nov 30, 2012 4:18 pm

Тойм моймыг ч 7 хоногоор нь оруулдаг болж дээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Кингстэй дараалсан 2 тоглолт хийж гэр гэртээ хожил авлаа. Тааруухан байгаа багийг илүүрхэж чадаагүй, арай гэж хожиж, зөрүүтэй хожигдсон. Коузинс, Эванс 2 нь сайн байгаа.
Бас Игуодола-г 3-р үед хөөгдүүлэн барин Денвер-г гэртээ хожлоо.
За тгд Хорнетс-д зочлон тоглож хожлоо. Улирлын өмнөх дээр Робин Лопест элэглүүлснээ нилээн тооцож тоглосон. Гэхдээ Руки №1 нь байгаагүй. Эрик Гордон эрлэг нь байхгүй болохоор бас учиртай байлаа.

Мо Уиллиамс Кингстэй тоглож байхдаа хөлөндөө бэртэл авсан, 3 тоглолт өнжөөд байна.
Тинсли гараанд гарч дажгүй байгаа. Гэхдээ Мо шиг оноо авах байгалийн чадвар байхгүй нь таагүй. Мо-н бэртэл угаасаа эргэж ирэх дөхөөд байсан Уатсоны хуваарийг наашлуулж, хүчээр шахуу тоглуулаад эхэллээ. 3 тоглолтонд 20 орчим минут дунджаар тоглоод байгаа. Мо, Жамаал 2ын яг голын ур чадвартай, харьцангуй жигд дамжуулж, хааяа шидэж байна лээ.
Гараанд Фое гарч Цасхан тоглолтыг сандал дээрээс эхлүүлж байгаа. Гэхдээ 2ула хийдгээ хийж байна. Сүүлийн хэдэн тоглолтонд Биг Ол харин боломжийн тоглолоо. 10+ 10+ дабль дабль хийгээд байснаа 20+ 10- болгож өөрчилсөн нь бас л өнөөх Мо-той холбоотой байх. Оноонд нь хүч хаяулж, самбарын тэмцэлд нь Фаворс, Милсап, Энэс 3-ыг их зүтгүүлж байх шиг... :smile:
Марвин гараандаа эргэн ирсэн. Бараг 3-с 2 шидэж, 10+ оноо аваад байгаа. Гэхдээ сүүлийн тоглолтонд /НОХ/ 2р үе дээр доргилт авсан, гайгүй байх аа.
Фаворс, Цасхан 2 сэлгээнээс сайн байна.
Руки Мөрфи-г Д-Лигийнхээ баг руу явуулсан. Тэр нь ч дээр биз.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Юта Жазз - ШИНЭ ҮЕ 2012-2013

Postby Yago » Tue Dec 04, 2012 1:39 pm

American Airlines Arena, MSGarden, Energysolutions Arena гсн талбайнуудад өөрийн баг нь хожигдоогүй явсан ч өнөөдөр AAA, MSG хоёр үлдлээ. ЛАК-т Юта Жазз талбай дээрээ хожигдлоо гэнэ дээ.
Мо ирсэн ч Ма.Уиллиамс /доргилт/ болон Д.Фаворсгүй /хөл/ 105-104 харьцаатай хожигдлоо. Тоглолтын турш илүү явж байгаад, сүүлийн 2 минутанд нухуулчлаа. Хог юмаа. Улирлын өмнөхөд ч бас иймэрхүү байдлаар хожигдсон. Эцсийн мөчид Холлинс нь Фое-н лей-апыг үзэгчид хүртэл блокдож билээ. Сүүлийн 2 жил ЛАК-г барахгүй талдаа боллоо. Ноднин бас талбайдаа хожигдсон. Тэр нь олон жил болж байгаагүй үзэгдэл болж байсан санагдана.
Зун сайн байсан ч албан ёсны тоглолтонд гарахгүй байсан Бөркс, Эванс хүүхдүүд гарч дажгүй тоглолоо. Эвансын аали-үүүүп-г харах сайхан байв.
Уржигдар Хьюстонд очиж хожигдсон. 9 хожил, 10 хожигдол...
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Next

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 15 guests
cron