Moderator: Сагсан бөмбөг модууд
Boogey wrote:Харин сэлгээ л гэцүү байх. Тэрнээс гарааны 5-ыг нь харахад бол ГС-ийн гараатай үзэлцэнэ ээ үзэлцэнэ.
Яахав Роберсон л довтолгоон дээр икс фактор болж чадах хэрэгтэй болох байх. Хамгаалалт дээр мань хүн бол маргаангүй КД дээр л төвлөрөх биз. Бусад нь харин яг л бие биенээ хамгаалаад ерөнхийдөө л тэнцүү байна дөө. Клэй-ПЖ, Мэло-Грийн, Уэстбрүүк-Көрри, Заза-Адамс...
Клэйг Уэстбрүүк дээр гэхэд ПЖ Көрри дээр тоглочино гэх мэтээр аль ч талаараа үзэлцэж болохоор зэвсэгүүд байна одоо. Мэло, ПЖ аль аль нь л Грийнийг гадагш гаргаж талбайг аль болох тэлж тоглож чадна. Дасгалжуулагч л чухам бүтээлч байхаас шалтгаална дөө.
Ер нь бол ГС ч саяын улиралд сэлгээ олигтой байгаагүй байж л гарааны хэдийнхээ хүчээр аллаа шд. Кэррийн бүтээлч чадвар л даа. Тэгэхээр тэрэнтэй адил яагаад болж болохгүй гэж..