Орландо Межик 2015-2016 O-TOWN

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Орландо Межик 2015-2016 O-TOWN

Postby J@x » Fri Dec 16, 2011 12:26 am

ImageImage
1989 онд дэлхийн талыг эзэлж явсан Чингисийн нутаг Монголд миний бие төрж байхад бөмбөрцгийн нөгөө талд дэлхийн өнөөгийн тэргүүлэгч гүрэнд Мэргэжлийн сагсан бөмбөгийн Орландо Мэжик баг маань мөн анх байгуулагдаж байжээ гэж...

Орландо хотын танилцуулга.
Image

Орландо (Англи хэл: Orlando) нь Америкийн Нэгдсэн Улсын Флорида мужийн төвд орших хот юм. Газар зүйн байршлын хувьд «Оринж» хязгаарын харъяа болон 2,082,628 хүн амаараа Америкийн Нэгдсэн Улсдаа 27 дугаарт эрэмбэлэгдэх метрополитан «Их Орландогийн» зүрхэн хэсэгт байрладаг. Тус хотод 235,860 хүн оршин суудаг ба хотын хүн амын суурьшлаараа улсдаа 80 дугаарт бичигддэг бол Флорида муждаа тавдугаарт бичигддэг. Орландо хот нь Нэгдсэн улсын бүрэлдэхүүнд 1875 оны долоодугаар сарын 15-нд багтаж, 1885 онд хотын статустай болжээ.

Орландо Мэжик багийн танилцуулга

Орландо Мэжик нь Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт 1989 онд Charlotte Hornets, Miami heat, Minnesota timberwolves зэрэг багуудтай хамтдаа элсэн орсон НБА-н отгон багуудын нэг юм. Багийн дасгалжуулагч нь цагтаа НБА-н аварга авч явсан Стэн Ван Ганди бөгөөд тус лигийн тэргүүлэх зэрэглэлийн тамирчидтай билээ.

Бүс Дорно бүс
Дивизон Зүүн Өмнөд
Байгуулагдсан 1989
Ордон Амвай Арена
Хот Флорида муж улс, Орландо
Багийн өнгө Хөх
Хар
Цагаан
Саарал
Ерөнхий менежер Отис Смит
Ерөнхий дасгалжуулагч Стан Ван Ганди
Image


Аварга 0
Бүсийн аварга 2 (1995, 2009)
Дивизонны аварга 5 (1995, 1996, 2008, 2009, 2010)

Түүхэн замнал

НБА-д 23 дах улиралдаа тоглох гэж байгаа бөгөөд энэ хугацаанд 13 удаад нь Плэй Оффд орж байсан амжилттай. 2 удаад нь бүсийн аварга болж НБА-н финалд үлдэж байсан.
ImageImage

Багийн түүхэн дэх 2 том сонголт нь Шакил Онил, Дуайт Ховард нар юм.а НБА-н түүхэн агуу 2 төвийн тоглогчийг 1992, 2004 онуудад драфтын 1ээр сонгож байсан ба 2лаа багаа ахалж тус бүр 1 1 удаа бүсийн аварга болсон. Тухайн үеийнхээ дийлдэшгүй аваргууд болох Жордонгийн Буллс, Бостонгийн их 3луудыг хожиж байж. Мөн бас нэг сонирхолтой стат нь 2 тоглогчийг 2ланг сонгох үед Орландо драфтын 1-г сонгох магдлал маш муу байсан ч сугалаанд азтай байж чадсан явдал юм.
ImageImage
Энэ 2 тоглогчдын үед мандан бадарч явсан бөгөөд одоо ч Ховардын үе үргэлжилж байгаа билээ. Баг Шакыг алдаж байсан алдаагаа Дуайт дээр гаргахгүйг хичээж байгаа бөгөөд түүнд аварга авахад нь туслах зорилгоор Картер, Аренас зэрэг шилдэг тамирчдыг авчирч байсан ч хараахан үр дүнд хүрэхгүй байгаа билээ.
Last edited by J@x on Thu Oct 31, 2013 12:23 pm, edited 1 time in total.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Orlando Magic 2013-14

Postby J@x » Fri Dec 16, 2011 12:27 am

Тоглогчид

Image

Dwight Howard
Төрсөн он сар-12/08/1985
НБА-д тоглосон жил-7
Номер-12
Кареер стат-18.2 оноо 12.9 самбар 2.2 блок
Бүх оддын тоглолт- 5 удаа
--Сүүлийн 3 жил дараалж шилдэг хамгаалан тоглогч болж байгаа бөгөөд энэ амжилтаараа НБА-д анхдагч нь болж байгаа юм.
--6 улирал дараалж 1000+ самбар 100+ блок хийснээрээ НБА-н түүхэнд 2д байгаан байна. 1д Мосэс Мэлон 7 улирал дараалсан үзүүлттэй байгаа. (Энийг эвдэнэ гэдэг нь бол мэдээж ойлгомжтой гэж бодож байсан гайтай юм шиг ажил хаялтаас болж эвгүйдэж мэдэхээр байна)
--Хамгийн залуудаа 1000, 2000, 3000, 4000, 5000, 6000, 7000дах самбарын эзэн
--2009, 2010, 2011 онд МВП-н өрсөлдөөнд топ 3т шалгарсан
- Бүх оддын тоглолтын түүхэнд бичигдсэн хамгийн өндөр хувьтай шидэлт буюу .810 хувьтай довтолсон тоглогч.
--НБА-н Финальд хамгийн их буюу 9 удаа блок шот
--Олимпийн алт, дэлхийн аваргын хүрэл медал
--2008 оны Слам данкын аварга

Яах аргагүй өнөө цагийн дэлхийн төвийн тоглогч бол Ховард юм. Өмнөд Атлантагийн Христийн сургуулийг төлөөлөн 2004 оны драфтын нэгээр гарч Мэжикт элссэнээс эхлээд тоо томшгүй олон рекордуудыг үзүүлж, багаа удирдан НБА-н финал хүртэл явж чадсан билээ. Түүнд болоод багт ганцхан хүсэл байгаа бөгөөд тэр зүйлийнхээ төлөө энэ жил багтайгаа ахин нэг дайралт хийхээр болоод байгаа билээ. Д12 маань Орландотойгоо цуг аваргын бөгж зүүх мөч удахгүй биз ээ.
Image
Jameer Nelson
Төрсөн он--02/09/1982
НБА-д тоглосон жил--7
Дугаар-14
Кареер стат- 14.5 оноо 4.9 оноо
Бүх оддын тоглолт-- (2009)

Стэн Ван Гандигийн хайртай шавь Жамеер нь яах аргагүй Орландогийн ноён нуруу билээ. Бэртэл гэмтлээс хойш хүссэн хэмжээнт тоглож Ховардад хань болж чадахгүй байгаа ч түүнд Орландаг аварга болоход туслах хангалттай фотенциал бий. Итгэж байна.
[img]
http://dimemag.com/wp-content/Images/pl ... %20NBA.jpg[/img]
Hedo Turkoglu
Төрсөн он--03/19/1979
НБА-д тоглосон жил-11
Дугаар-15
Кареер стат-- 12 оноо, 4 самбар, 3 ассист, 1 бөмбөг таслалт
--НБА-н ур чадвар нь ахисан тоглогч шагнал--2008
--2010 оны Дэлхийн аваргын мөнгөн медалт

НБА-н финалд 2 дох удаагаа шалгарахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн тоглогчдын нэг бол Хедо маань билээ. Түүний тоглолтыг унших чадвар болон, шидэлт, дамжуулалт, хамгаалалт нь Ховард болон Рашард Луйс нартай гайхалтай зохицож байсан ч удирдлагын буруу шийдвэрийн улмаас 2009 онд Картэрээр солигдон явсан билээ. Түүнийг явсны дараа хичнээн чухал тоглогч байсныг баг эргэн ухаарч өнгөрсөн өвөл багтаа эргүүлж авсанаар ахин Орландогийн төлөө хүчин зүтгэх болсон.

Image
Jason Richardson
Төрсөн он--01/20/1981
НБА-д тоглосон жил--10
Дугаар-23
Кареер стат--18 оноо, 5 самбар, 3 ассист, 1 бөмбөг таслалт
NBA All-Rookie First Team (2002)
NBA Rookie Challenge MVP (2003)
NBA Slam Dunk Champion (2002–2003)

Энэ жил Орландотой 4 жилийн 25 саяын гэрээ хийсэн нь багт маш ашигтай үйл явдал болсон. Рийч шиг драфтын номер 1, сайн тоглогчийг бага цалингаар багтаа тоглуулна гэдэг бүрэлдэхүүнээ сайжруулах хангалттай боломж. Орландод ирээд хагас улирал л болсон бөгөөд цаашид олон жил биднийгээ баярлуулах биз.

Image
Glen Davis
Кареер статТөрсөн он--01/01/1986
НБА-д тоглосон жил--4
Дугаар-
Кареер стат--7.6 оноо 4самбар

Энэ улирлын анхны наймаа болж Бассаар солигдон Бостонгоос ирсэн билээ.Дэвис ирснээр манай хамгаалалтын шугам мэдэгдэхүйц сайжрах болно. Дээр нь ирээдүйтэй залуу тоглогч элсүүлж чадсан нь том боломж юм. Шинэ өнгө төрх нэмэх нь дамжиггүй биз.

Image
Ryan Anderson
Кареер статТөрсөн он--05/06/1988
НБА-д тоглосон жил--3
Дугаар-33
Кареер стат--8.6 оноо, 4.5 самбар

Тааруухан өнгөрсөн өмнөх жилийн нэг чимэг нь болсон тоглолт үзүүлж итгэл олж чадсан билээ. Сэлгээндээ оноо авч чадах ийм тоглогчтой байна гэдэг азтай хэрэг. Энэ жил өөрийгөө улам ихээр харуулах байх гэж найдаж байгаа.

Image
J.J. Redick
Кареер статТөрсөн он--06/24/1984
НБА-д тоглосон жил--5
Дугаар-7
Кареер стат--10.1 оноо

Тоглолтын хэмнэлд өөрчлөлт оруулж хожигдож буй үед тоглолт эргүүлэх чадвартай тоглогч. Ялангуяа 4р үед ихэнх оноогоо авдаг нь багийн чухал тоглогчдын нэг болгосон. Коллежд тоглодог байсан шигээ тоглоод эхэлвэл хамгаалагч нарын шүдний өвчин болно доо.

Image
Quentin Richardson
Төрсөн он-04/13/1980
НБА-д тоглосон жил-11
Дугаар-5
Кареер стат-- 10.6 оноо, 5самбар


Image
Malik Allen
Төрсөн он--06/27/1978
НБА-д тоглосон жил--10
Дугаар-15

[img]
http://a.espncdn.com/combiner/i?img=/i/ ... =350&h=254[/img]
Earl Clark
Кареер статТөрсөн он--01/17/1988
НБА-д тоглосон жил--2
Дугаар-3

Image
Chris Duhon
Кареер статТөрсөн он--08/31/1982
НБА-д тоглосон жил--7
Дугаар-25
Last edited by J@x on Mon Oct 28, 2013 10:16 am, edited 2 times in total.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Orlando Magic 2011-12

Postby J@x » Fri Dec 16, 2011 12:33 am

Image
Сайн байна уу Монголчуудаа
Энэ үг бүгдэнд нь танил сонсогдох билээ. Учир нь 2011 оны 9сард НБА-н одуудаас хамгийн анх Ховард Монголд зочилж 2 хоногийг бидэнтэй хамт өнгөрүүлсэн билээ. Хэзээ ч мартагдахгүй нандин дурсамжийг бидэнд болон өөртөө үлдээгээд ахиж ирэхийн ерөөл тавиад буцсан даа.

Шүтээнээ амьдаар нь харсан манай багийн фенүүд азтай :ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Orlando Magic 2011-12

Postby J@x » Fri Dec 16, 2011 12:48 am

2012 онд фрий агент болох Ховардыг НБА-н дөмөгхөн шиг бүх багууд шилсээ гоожуулан сонирхож байгаа билээ. Миами, Никс, Бостон гээд нүдэн дээр их гурвалуудыг үүсгэж амжилт үзүүлж байгаа нь Ховард шиг сүпер старын хувьд болоод багт тийм ч сайн зүйл биш гэдэг нь ойлгомжтой. Иймдээ ч баг Ховардад хамтрагч олж өгөх гэж олон жил хичээж байгаа ч төгс хамтрагч олж чадаагүй билээ.
Үүнийхээ ч горыг амс ч энэ жил Ховардыг алдах аюул нүүрлэсэн ч Ховард өөрөө энэ жилдээ явахгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. Одоо манайд сонголт байхгүй Кливленд шиг юу ч үгүй хоосон хоцрох уу, эсвэл эцсээ хүртэл үзэж Ховардын хүсдэг хамтрагчдыг авчирч аваргын төлөө өрсөлдөх потенциалтай баг гэдгээ харуулах гэсэн 2хон сонголт л үлдлээ.

Баг хэдийн 2дох сонголтыг хийгээд эхэлсэн бөгөөд НБА-н шинэ дүрмийн дагуу Аренасын гэрээг цуцалж асар том цалингийн цэсийг сулалж чадсан. Мөн Ж.Ричардсоны гэрээг шинэчилж цалинг нь 2 дахин багасгаж 4 жилээр гэрээг сунгасан явдалууд нь том нэр авчрах эхлэл гэдэг нь ойлгомжтой байгаа юм.
Хэдий СП3, Дерон 2 ирэх боломжгүй ч хөгжөөн дэмжигч биднийгээ баярлуулахаар солилцоо хийх нь нэгэнт тодорхой болсон. Одоо хүлээгээд сууж байдаг байх даа :ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Orlando Magic 2011-12

Postby Saiza » Fri Dec 16, 2011 12:54 am

J@x wrote:Image
Сайн байна уу Монголчуудаа
Шүтээнээ амьдаар нь харсан манай багийн фенүүд азтай :ногоон:

чамаас илүү би болон админууд азтай л даа хаха...
Гэхдээ Орландо-н үнэнч фэн Монголд алга гээд гомдсон л бх даа хөөрхий.. ганц ч түүний жерситэй хүн бас харагдаагүй л дээ..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Orlando Magic 2011-12

Postby J@x » Fri Dec 16, 2011 12:59 am

Saiza wrote:чамаас илүү би болон админууд азтай л даа хаха...
Гэхдээ Орландо-н үнэнч фэн Монголд алга гээд гомдсон л бх даа хөөрхий.. ганц ч түүний жерситэй хүн бас харагдаагүй л дээ..

Харин тиймээ. Надад ч Орландогийн жерси байдаггүй л дээ. Тедигийн гадаа л царайг нь харсан. Тэгээд ажилтай зав гараагүй л дээ.

Цэвэр Орландогийн фен ч Монголд ер нь цөөн л дөө. Энд л гэхэд бараг би л ганцаараа байна. Тэгээд байгаа би нь Челсигийнхээ хажуугаар л дэмждэг гэж байгаа ккк. Яг ч тийм аймар галзуу фанат биш л дээ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Orlando Magic 2011-12

Postby Бээгий » Fri Dec 16, 2011 1:04 am

Манай нэг найз байдын.. Форумд Мажикал гээд ордог гэхдээ юм бичдэггүйн :Р
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Orlando Magic 2011-12

Postby J@x » Fri Dec 16, 2011 8:49 am

Нодинон нэг орж ирээд идэвхтэй байна нтр гэчихээд таг болсон нөхөр байна шдээ кк
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Orlando Magic 2011-12

Postby madrid@spurs » Fri Dec 16, 2011 8:54 am

Жаксынхаа багт амжилт сэдвээ сайхан нээжээ :-D
GO GO SAN ANTONIO SPURS and REAL MADRID
User avatar
madrid@spurs
SAS fan
 
Posts: 1408
Joined: Thu Oct 08, 2009 12:36 am
Location: Ulaanbaatar

Re: Orlando Magic 2011-12

Postby J@x » Sun Dec 18, 2011 11:02 am

За маргаашнаас халаалтын тоглолт эхлэнэ дээ. Миамитай 2 тоглоно гоё доо гоё. Өнгөрсөн жил 4 тоглоод 3 хожигдсон байх аа. Бас л улирлын эхэнд тоглож байсан одоо халаалтанд үзэх нь. Миамид ч гэсэн шалгуур л болох байх.

Sun 18 @ Miami Preseason
Wed 21 vs Miami Preseason

Тэгээд дараа нь улирал Оклахоматай тоглосноор эхлэнэ дээ. Дуайт Дурант, Перкинс Давис гэсэн дүэлүүд болох биз
Sun 25 @ Oklahoma City
Mon 26 vs Houston
Thu 29 vs New Jersey
Fri 30 @ Charlotte
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Orlando Magic 2011-12

Postby J@x » Sun Dec 18, 2011 11:47 am

Image
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Orlando Magic 2011-12

Postby J@x » Sun Dec 18, 2011 12:01 pm

Кларктай гэрээгээ шинэчилж 2 жилийн гэрээ байгуулж. Агентийнх нь яриагаар хаппи байгаа л гэнэ. :eek:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Orlando Magic 2011-12

Postby J@x » Mon Dec 19, 2011 8:55 am

Миамиг ч бархгүй байна өө. Шинэ цус л хэрэгтэй байна. Бодож байсан ч лан. андерсон, Рэдик 2 маань энэ улирал тэсэрч мэдэх нь. Гэхдээ л...
Жамеер бол би Ховардад тусалж аварга авч чадахгүй шүү гэж үнэнээ хэлж байгаам шиг тоглож байна шдээ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Orlando Magic 2011-12

Postby J@x » Mon Dec 19, 2011 10:44 am

Миамид шүүрдүүлж. Ховард нэг их хичээгээгүй бололтой. Жамеер ч хог байна. Ингэж багийн эздэд мэссэж хүргэхгүй бол болохгүй байгаамаа.
3 хоногийн дараа ахиж тоглоно хэрхэн өөрчлөгдсөнийг нь харна даа. Тэгээ л шуд улирлын тоглолт эхэлнэ.

Багийн ирээдүй болсон 2 залуу байна 2л;аа +20 оноо авч :eek:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Orlando Magic 2011-12

Postby Gooner » Mon Dec 19, 2011 7:10 pm

J@x wrote:Image

Зүүн гар талынх нь баагий тэр доор нь ш** гээд бичцэн байшд.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Orlando Magic 2011-12

Postby J@x » Fri Dec 23, 2011 2:46 pm

Миамиг юутай ч талбай дээрээ хожиж :eek:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Orlando Magic 2011-12

Postby J@x » Sun Dec 25, 2011 11:14 pm

Сүүлийн 4 жилд улиралд болоод плай оффод ялсан ялалтуудаараа тус бүрд нь ЛАЛ, Бостон 2н ард 3 дээр байгаам байна. Бас өнгөрсөн жилийн хамгаалалт НБА-д 4т орохоор үзүүлэлт байж :eek:

Өнөө орой ч НБА-н топ 8 баг хоорондоо тулна гэж байгаа. Тандер ч энэ жил аварга авна л гэж дайрах баг даа.
Манайх ч Миамитай 2 гөвөлцсөнийх муу сайнаа сайн мэдэлцсэн биз.

Их юм шийдэх улирал болохоор хожлоор эхлүүлээсэй :-D
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Orlando Magic 2011-12

Postby J@x » Mon Dec 26, 2011 11:15 am

Тандерт алуулжийна даа. Бүгд шээрэгнээд сул гарчихаад байх даа хүртэл бие биедээ пасслаад байх юм.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Orlando Magic 2011-12

Postby J@x » Mon Dec 26, 2011 11:39 am

Андерсон л байлаа даа. Хэрэгтэй үед Ховардаас өөр надивартай оноо авдаг, довтолгоо з.б-даг хүн дутагдаад байна.
Өнөөдөр угаасаа баг их муу байлаа. Ирээдүй бол үнэртэж л байна

Ховард өнөөдөр их муу байсан нь аргагүйм байна. Крисмасын баяраар 7.7 оноо дундажладаг юм байна шдээ :ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Orlando Magic 2011-12

Postby J@x » Fri Dec 30, 2011 1:13 pm

Андерсон, Рэдик 2 энэ жил яах аргагүй тэсрэх нь дээ. Ялангуяа Андерсон :eek:
Жамеер бага зэрэг гэмтэл авсан бололтой.

Аренас явсанаар Духонд хангалттай тоглох боломж олдож байна. Мань хүн ч дажгүй л тоглож байна.

Эхний 3 тоглолтыг хараад байхад Жамеер довтолгоогоо багасгаж илүү холбогч талдаа ажиллаж байгаа нь таалагдаж байна
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Orlando Magic 2011-12

Postby J@x » Sat Dec 31, 2011 10:45 am

Бобкэтсийг хожсоноор дараалсан тоглолтуудаас хожигдолгүй гарч ирж чадлаа.
Ховард 20 оноо 24 самбар 4 блок үзүүлж лаажээ.

За тэгээд багийнхандаа шинэ оны мэнд. Аваргын бөгж энэ улирал авах болтугай :gold
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Orlando Magic 2011-12

Postby kb_Anny24 » Mon Jan 09, 2012 8:54 am

Ховард 3 р үе дуусаж байхад, 7 мин тоглосон, 0 оноо, 0 самбар, 4 алдаа. Ёстой час өдөр гэж энэ байхдаа.
User avatar
kb_Anny24
 
Posts: 220
Joined: Thu Apr 10, 2008 5:59 pm

Re: Orlando Magic 2011-12

Postby Бээгий » Mon Jan 09, 2012 5:32 pm

Бусад нь тоглоод хожчихвол ч Ховард заавал сайн стат үзүүлэх хэрэггүй байлгүй дээ
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Orlando Magic 2011-12

Postby J@x » Mon Jan 09, 2012 8:19 pm

Бээгий wrote:Бусад нь тоглоод хожчихвол ч Ховард заавал сайн стат үзүүлэх хэрэггүй байлгүй дээ

Харин тийм ээ. Энэ жил залуучууд их дажгүй тоглож байна. Ховардын оноо, самбар, хамгаалалтгүйгээр хожиж болно, тоглож чадна гэдгээ харуулаад л байна.
Андерсон, Редик 2 бол огцом сайжирлаа. Дэвис ч бас удахгүй эвээ олчихно. Бостонд байхад нь тоглолт нь таалагддаг байсан. Ричардсон форм сайтай дээр нь Жамеер холбогч гэдгээ илүү мэдэрч тоглоод байгаа. Ирээдүй бол харагдаа л байгаа.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Orlando Magic 2011-12

Postby Гансүх » Fri Jan 13, 2012 2:22 pm

Супермэн жинхэнэ лааж байна аа...
45 оноо 23 самбар 4 хулгай...
39 торгуул шидсэн ч байх шиг..
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7717
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Next

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 12 guests
cron