Филадельфи 76 2019-2020 Trust the Process

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Филадельфи 76 2019-2020 Trust the Process

Postby Чуугий » Fri Oct 01, 2010 11:29 am

Шинэ улирал дөхсөнтэй холбогдуулан багийнхаа шинэ сэдвийг нээлээ.
Өнгөрсөн улиралд 27-55 гэсэн тааруухан амжилт үзүүлсэн бид энэ улиралд шинэ эрч хүчээр энэ улиралд үзэх болно.
Last edited by Чуугий on Sun Oct 27, 2019 12:19 am, edited 4 times in total.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Philadelphia 76ers

Postby Чуугий » Fri Oct 01, 2010 11:36 am

Энэ зуны манай хамгийн том ололт драфт #2 Эван Турнер түүний тоглолтыг Брэндон Роётой адил тоглолттой хэмээн үзэж байгаа бөгөөд тэрээр шинэ улиралд сэлгээнээс тоглолтыг эхлүүлэх болсон.Мэдээж хэрэг сайн тогловол гарааны эрх нээлттэй.
Энэ зуны хувьд манайхан нэлээд хэдэн солилцоо хийгээд амжлаа.
Төвийн тоглогч Самуел Далембертыг Хаадуудад өгч оронд нь. Спенсер Хоовс,Андрес Носиони 2г авчирсан.
Мөн Уилли Грийн,Жэйсон Смит нарыг Зөгийнүүдэд өгч Дариус Сонгайла,Грэйг Бракинс хэмээх 2 нөхрийг авчраад байна.
Фрий агентаас ахмад тоглогч Тони Бэтти болон холбогч Крис Күйн нар манай ростерт багтаад байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Philadelphia 76ers

Postby Чуугий » Fri Oct 01, 2010 11:38 am

Хоовс/Спэйтс/Бэтти
Брэнд/Сонгайла/Бракинс
Янг/Носиони/Капоно
Игги/Турнер/Мийкс
Холидэй/Луй/Күйн
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Philadelphia 76ers

Postby Чуугий » Fri Oct 01, 2010 11:42 am

Яг одоогоор манай ростерт байгаа тоглогчид.
Elton Brand
Andre Iguodala
Andres Nocioni
Thaddeus Young
Louis Williams
Jrue Holiday
Spencer Hawes
Marreese Speights
Evan Turner
Jodie Meeks
Tony Battie
Graig Brackins
Chris Quinn
James Florence
Trent Plaisted
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Philadelphia 76ers

Postby Yes Man » Fri Oct 01, 2010 11:45 am

Чуугий нөхөр сэдэв нээж байгаам бол зураг хөрөгтөй гоё оруулаач..... Ямар ч өнгө алга шаасан....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Philadelphia 76ers

Postby Чуугий » Fri Oct 01, 2010 11:48 am

Улирлын өмнөх тоглолтуудын хуваарь.

Tues., Oct. 5 New Jersey Roanoke, VA Roanoke Civic Center 7:00 p.m.
Wed., Oct. 6 Boston Boston, MA TD Garden 7:30 p.m.
Sat., Oct. 9 New Jersey Newark, NJ Prudential Center 1:00 p.m.
Tues., Oct. 12 Boston Philadelphia, PA Wells Fargo Center 7:00 p.m.
Wed., Oct. 13 Toronto Toronto, ON Air Canada Centre 7:00p.m.
Tues., Oct. 19 Cleveland Cincinnati, OH U.S. Bank Arena 7:00 p.m.
Wed., Oct. 20 New York Philadelphia, PA Wells Fargo Center 7:00 p.m.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Philadelphia 76ers

Postby Чуугий » Fri Oct 01, 2010 11:50 am

Шинэ улиралын хуваарь.
October
Wed. 27 Miami 7:00
Fri. 29 Atlanta 7:00
Sat. 30 AT Indiana 8:00

November
Tue. 2 AT Washington 7:00
Wed. 3 Indiana 7:00
Fri. 5 Cleveland 7:00
Sun. 7 AT New York 12:00
Wed. 10 AT Oklahoma City 7:00
Fri. 12 AT Dallas 7:30
Sat. 13 AT San Antonio 7:30
Tue. 16 AT Cleveland 7:00
Wed. 17 Toronto 7:00
Fri. 19 Milwaukee 7:00
Tue. 23 AT Washington 7:00
Wed. 24 AT Toronto 7:00
Fri. 26 AT Miami 7:30
Sat. 27 New Jersey 7:30
Tue. 30 Portland 7:00

December
Fri. 3 AT Atlanta 7:30
Sat. 4 Charlotte 7:30
Tue. 7 Cleveland 7:00
Thu. 9 Boston 8:00
Sun. 12 New Orleans 12:00
Tue. 14 AT New Jersey 7:00
Wed. 15 L.A. Clippers 7:00
Fri. 17 L.A. Lakers 7:00
Sat. 18 AT Orlando 7:00
Tue. 21 AT Chicago 7:00
Wed. 22 AT Boston 7:30
Sun. 26 AT Denver 6:00
Mon. 27 AT Golden State 7:30
Wed. 29 AT Phoenix 7:00
Fri. 31 AT L.A. Lakers 7:30

January
Mon. 3 AT New Orleans 7:00
Wed. 5 Washington 7:00
Fri. 7 Chicago 7:00
Sat. 8 AT Detroit 7:30
Tue. 11 Indiana 7:00
Fri. 14 Milwaukee 7:00
Mon. 17 Charlotte 2:00
Wed. 19 AT Orlando 7:00
Thu. 20 AT Charlotte 7:00
Sat. 22 Utah 7:30
Mon. 24 Phoenix 7:00
Wed. 26 AT Toronto 7:00
Fri. 28 Memphis 7:00
Sun. 30 Denver 6:00

February
Wed. 2 AT New Jersey 7:00
Fri. 4 New York 7:00
Sun. 6 AT New York 12:00
Tue. 8 AT Atlanta 7:00
Wed. 9 Orlando 7:00
Fri. 11 San Antonio 7:00
Sat. 12 AT Minnesota 7:00
Tue. 15 AT Memphis 7:00
Wed. 16 AT Houston 7:30
Wed. 23 Washington 7:00
Fri. 25 Detroit 7:00
Sun. 27 AT Cleveland 5:00

March
Tue. 1 Dallas 7:00
Fri. 4 Minnesota 7:00
Sun. 6 Golden State 6:00
Tue. 8 AT Indiana 7:00
Wed. 9 Oklahoma City 7:00
Fri. 11 Boston 7:00
Sat. 12 AT Milwaukee 7:00
Mon. 14 AT Utah 7:00
Wed. 16 AT L.A. Clippers 7:30
Fri. 18 AT Sacramento 7:00
Sat. 19 AT Portland 7:00
Wed. 23 Atlanta 7:00
Fri. 25 AT Miami 7:30
Sun. 27 Sacramento 12:00
Mon. 28 AT Chicago 7:00
Wed. 30 Houston 7:00

April
Fri. 1 New Jersey 7:00
Sat. 2 AT Milwaukee 7:30
Tue. 5 AT Boston 7:30
Wed. 6 New York 7:00
Fri. 8 Toronto 7:00
Mon. 11 Orlando 7:00
Wed. 13 Detroit 8:00
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Philadelphia 76ers

Postby Чуугий » Fri Oct 01, 2010 12:09 pm

Далембертийн солилцоогоор авсан залуу хэр тоглохыг цаг хугацаа л харуулна.
Image
Манай хүн зун жин нэлээн хассан буцаад хуучны тоглолтоо үзүүлнээ л гээд байгаа.
Image
Манай ахлагч сая Туркт өндөрлөсөн ДАШТ-д АНУ-н шигшээ багтай хамт аваргалсан.
Image
Драфт #2
Image
Холидэй.Өнгөрсөн улиралд НБЭ-н хамгийн залуу тоглогч байсан тэрээр хамгаалалт,шидэлт гээд холбогч хүнд байх ёстой бүх чанарууд түүнд байгаа.
Image
Коллинс түүнийг гараанд гаргана гээд байгаа муу тоглох л юм бол түүний ар дээр Эван Турнер гээд залуу түүнийг сэлгээнд суулгахад бэлэн байгаа тийм болохоор тэрээр өөрт байгаа бүхнээ гаргаад сайн тоглох хэрэгтэй.
Image
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Philadelphia 76ers

Postby Чинзо » Fri Oct 01, 2010 12:44 pm

Спэйнсэр Хэйвсд потенциал байгаа. Тэхдээ шууд гараанд гаргах биш минутыг нь ихэсгэж тоглуулаад байвал ирээдүйн Брэд Миллэр шүү дээ наадах чинь.
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Re: Philadelphia 76ers

Postby Saiza » Sat Oct 02, 2010 11:56 pm

Philadelphia 76ers багийн ахлах дасгалжуулагч Doug Collins энэ жилийн драфтын №2 сонголт болох Evan Turner-г гамнах бодолтой байгаа гэнэ. Түүнийхээр бол шинэ, залуу тоглогчыг олон минут тоглуулах нь гэмтэл бэртэл дээрээс нь өөртөө итгэх итгэлийг нь алдагдуулах бөгөөд сэлгээнээс тоглолтонд оролцуулна гэдгээ мэдэгджээ. Тэгэхээр Iggy дахиад л хамгаалагчын байрлалд тоглоно гэсэн үг болж таарлаа. Харин Philly-н бусад байрлалд Jrue Holiday (холбогч), Thaddeus Young (довтлогч), Elton Brand (хүчний довтлогч), Spencer Hawes (төвийн тоглогч) нар гарах гэнэ.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Philadelphia 76ers

Postby Цоомоо » Sun Oct 03, 2010 2:24 pm

Нийт рүки фантазичдад бяцхан мэдээ дуулгая.
Даг Коллинс энэ сисонд Жруе Холидэйг 35 минут дунджаар тоглуулна, лигийн топ 5 холбогчийн нэг болно гэсэн байна.
15 орчим оноо, 7-8 асс, 1.5 стл хийж слипр болох байх.
Би форумын дээд лигтээ авмаар л байна.
Даанч Рондо, Кидд, Коллисон гээд 3 холбогчтой байгаа учраас чадахгүй нь лол.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16682
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Philadelphia 76ers

Postby Чуугий » Mon Oct 04, 2010 9:31 am

Улирлын өмнөх таамаг: Филадельфи 76
Өнгөрсөн улирал: Тэд 27-55 амжилт үзүүлж олныг гайхшаруулсан. Тэд Нетс, Тимбервульвзаас муу байгаагүй л дээ. Гэхдээ тэд арай өөр зиндааны баг баймаар юм.
Ерөнхий дасгалжуулагч: Даг Коллинз.
Гол гарз: Самуэль Далемберт, Аллен Айверсон, Родней Карней түүнээс гадна Элтон Брэндийн сүр хүч…
Гол олз: Эван Төрнер, Спэнсер Хоос, Андрес Носиони… Гол ачаа Төрнерийн нуруун дээр ирэх болов уу…
Байж болох хамгийн сайн зураглал: Үнэхээр ахиц гарна. Тэд өнгөрсөн улиралд яаж муудсан талаарх харьцуулалтыг харъя. 100 удаа бөмбөг эзэмшихдээ 108,9 оноо авдаг байсан бол өнгөрсөн улиралд 106,1 болж буурсан, харин 100 удаа бөмбөг эзэмшихдээ 107,8 оноо алддаг байсан бол 110,3 оноо алддаг болсон. Энэ улиралд тэд энэ тоог дахиад эсрэгээр нь тавих боломжтой. Эван Төрнер өөрийн мэргэжлийн лигт тоглох эхний улиралдаа багтаа том тус хүргэж чадах ба тэр довтолгоо, хамгаалалтанд жигд тоглодог тоглогч билээ. Түүнчлэн Андре Игуодолатай нийлснээр шилдэг хамгаалалтын хослол болох ч боломжтой.
Игуодала илүү их боломжийг өөртөө гаргаж тоглох бол Жрю Холидэй өөрийн чадах юмаа энэ улиралд л гаргаж тоглоно. Довтолгоо бол Элтон Брэнд, Маррис Спейтс, Спэнсер Хоовс нарын өөрсдийн урсгалаар л явах болов уу. 76 тийм сайн тоглохгүй ч зөв гольдролоороо явж байгаа баг гэдгийг бусад нь харах биз.
Юу болох бол? Төрнер энэ зуны лигийн тоглолтонд тааруухан тоглосноо худлаа байсан юм шүү гэдгээ харуулах хэрэгтэй. Тэр НБА-д аль хэдийнэ бэлтгэгдсэн тоглогч, Сиксерсийн драфтын сонголт ч худлаа биш байсан гэдгийг харуулах шаардлагатай. Тэр өөрийн боломжоо ашиглаж сайн тоглосон ч 76 тийм ч сайн тоглохгүй л байх.
Жрю Холидэйгийн урд тун сайхан улирал хүлээж байна. Түүний эхний улирал тийм ч муу байгаагүй. Одоо тэр багийн гол холбогч болж эхний улиралтайгаа золгох гэж байна. Тодорхой эх сурвалжуудын мэдээлж буйгаар Жрю Холидэйд бусад багууд онцгой анхаарлаа хандуулах цаг нь нэгэнт болжээ.
Самуэль Далембертийн орыг залгахаар авчирсан Спенсер Ховсийг дурдахгүй байхын аргагүй. Самуэль өнгөрсөн улирал тийм сайн тоглоогүй ч Ховс түүний түвшинд тоглодог болто бас ч гэж зай байгаа байх. Ялангуяа самбарт. Ховс довтолгоонд бол их авьяастай тоглогч. Тэр самбараас авах чадвар болон самбар дор хамгаалах чадвараа сайжруулах аваас түүнд багийн гараанд найдвартай багтах боломж бүрэн байгаа.
76 юутай илүү адил байх вэ? Жрю Холидэй энэ улирал эрс сайжирч өөрийгөө бүрэн харуулах, Андре Игуодола өнгөрсөн улирлыг бодвол илүү сайжрах байх.
Энэ хоёр тоглогчийн ард олон зүйл оршиж буй. Үндсэндээ багийн хоёр багана гэсэн ч болохоор. Харин Төрнер өөрийгөө нээж, Ховс самбараас авч, Брэнд хуучны Брэнд байж, Спейтс бөмбөгөө дамжуулж, Носиони хангалттай түвшинд тоглож, Луи Уильямс олон олддог боломжоо чулуу болгоод байвал энэ багт боломж ч бий шүү. Даг Коллинз тоглогч бүр онооны төлөө тэмцэж, оноо алдахгүйн тулд хамгаалалтанд зүтгэдэг болговол сайхан л баг.
76 өнгөрсөн улирал тун муу байсан. Энэ улирал тэдэнд Эван Төрнер бий.
Таамаглал: 28 ялна. Тун сонирхолтой залуу бүрэлдэхүүн. Тэдний багийн лидер нь Андре Игуодала. Тэд дахиж гурван ийм түвшний тоглогчтой байж дээд түвшинд үзнэ. Багийн өсөн дэвжих үйл явц үргэлжилсээр.

sportnews.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Philadelphia 76ers

Postby aapyyl » Tue Oct 05, 2010 5:34 am

ИГГИ сф дээрээ тоглоод сг дээр холоос зоодог гартай болж байж явах байх. УГААСАА Игги сф-ийн тоглогч. Дюрантийг дасгалжуулагч нь ноднин сг-гээс сф-рүү шилжүүлээд яаж балай авлаа. Манай хүнийг таарахгүй байрлал дээр нь хариулт явсанаас хойш зүтгүүллээ дээ.
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: Philadelphia 76ers

Postby Чуугий » Wed Oct 06, 2010 10:21 am

Улиралын өмнөх анхны тоглолтондоо Нетст 103:96р хожигдож.
Манайхаас Спэйтс сэлгээнээс 19 оноогоор багаа тэргүүлж Брэнд,Турнер,Холидэй,Луй гэсэн нөхдүүд 10с дээш оноо авсан ч хожигдсон байхийм.
Турнер 12 оноо авсныхаа 10г нь торгуулийн шидэлтээр авч дундаас 6 шидэж ердөө 1г л оруулсан байхийм.
Холидэй нийт 5 удаа бөмбөгөө алдаж манайх багаараа 9 удаа алдаж.
Эсрэг багаас Брүүк Лопез,Терренсе Уиллиямс 2 нийлээд 44 оноо авсан байна.
Мөн 2 багийм талбай дээр гарсан бүх тоглогчид нь оноо авч.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Philadelphia 76ers

Postby Чуугий » Thu Oct 07, 2010 12:10 pm

Присийсоны 2 дахь тоглолтоо Бостонтой хийж 93:65р хожигдлоо.
Янг,Мийкс,Холидэй,Луй 10с дээш оноо авсан ч бусад нь хангалтгүй байжээ.
Манайх багаараа 27%тай довтолж 3с 12%тай муу л шидээд байна даа.
Турнер нэг л болж өгөхгүй байна.Ихэнх оноонуудаа торгуулиас л авч байна.Довтолгооны хувь маш муу байна.
Гэхдээ удахгүй гайгүй болох байлгүй дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Philadelphia 76ers

Postby God_Moon_Bloom » Thu Oct 07, 2010 1:29 pm

Еван Тарнер их муу шидээд байна даа. Уг нь шидэлт харин ч сайн баймаар юм. Рижжи Миллер хүртэл хичээл заагаа биз дээ?. Бодвол сэтгэлзүй тааруу байгаа бололтой.
Би тэр цагаан мантуунаас илүү Мареес Спэйкт хүүг илүүд үзэж байгаа. Довтолгоо, шидэлт, хамгаалалт бол тун дажгүй хүү дээ. Одоо өөрийгөө харуулах цаг нь болсон.
Ногоон ургамал
User avatar
God_Moon_Bloom
 
Posts: 322
Joined: Sat Feb 20, 2010 8:31 pm

Re: Philadelphia 76ers

Postby Kobe Bean Bryant » Sat Oct 09, 2010 12:31 am

Турнер харин суга үсрээд байнаа. Шидэлт нь орохгүй байлаа гэхэд самбар, дамжуулалт хийгээд явах байх гээд харахаар баахан алдаа, бөмбөг алдалт хийгээд л яваад байна. Жаахан дасж өгөхгүй л байгаад байх шиг байна. Гэхдээ яаг албан ёсны тоглолтууд эхлэхээр өөр үзэх бизээ.
On your feet, time to greet your Los Angeles Lakers.
User avatar
Kobe Bean Bryant
 
Posts: 137
Joined: Fri Jun 27, 2008 10:53 pm

Re: Philadelphia 76ers

Postby Чуугий » Sun Oct 10, 2010 10:39 am

Нетсд 90:89р хожигдлоо.Одоогоор присисонд 0-3 гэсэн тааруухан амжилттай явж байна.
3р үе дуусахад 9 оноогоор хожиж байсан хэрнээ хожигдсон байх юм.Сүүлд Грахам баззер хийж.
Турнер гараанд гарч тоглон 14оноо 6с.б.а 7о.д 6тас 1блок хийж.
Игги 20оноо 7с.б.а 2о.д 3тас хийсэн байна.
Янг 16оноо 7с.б.а 4о.д
сэлгээнээс Луй 15оноо 2с.б.а хийсэн байна.Бусад нь жоохон тааруухан байсан бололтой.
Эсрэг багаас Брүүк Лопез 23оноо 7с.б.а-р багаа тэргүүлж мөн Аутлав,Морроу,Фармар нар 10с дээш оноо авцгааж.
Дараагийн тоглолт Селтикстэй 13нд
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Philadelphia 76ers

Postby Yes Man » Sun Oct 10, 2010 9:19 pm

Еван Тарнер балласан байна шдээ..... оноо авч чаддаггүймаа гэхэд бусад юмандаа ингээд идэвхитэй тоглоод байх хэрэгтэй л дээ, оноо бол яахав тоглолтоос тоглолтонд сайжрах зүйл.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Philadelphia 76ers

Postby Funky » Sun Oct 10, 2010 10:23 pm

16 блок гэж андаарагүй биздээ :aain:
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Philadelphia 76ers

Postby Чуугий » Sun Oct 10, 2010 10:25 pm

Funky wrote:16 блок гэж андаарагүй биздээ :aain:

1 блок.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Philadelphia 76ers

Postby Funky » Sun Oct 10, 2010 10:27 pm

хэхэ тийм бна шд халит харахаар 16
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Philadelphia 76ers

Postby Чуугий » Wed Oct 13, 2010 9:40 am

Селтиксийг 103:92 хожиж присисоны анхны хожлоо авлаа.Селтиксээс Пирс,Аллен,Гарнетт,Рондо 4 тоглосонгүй.
Манай 7 тоглогч 10с дээш оноо авж үүнээс 4 сэлгээний тоглогчид байна.
Спэйтс 19оноо 6с.б.а
Луй 16оноо 2с.б.а 5о.д
Холидэй 12оноо 7с.б.а 7о.д
Капоно 12оноо 4о.д
Янг 10оноо 4с.б.а 3о.д
Игги 10оноо 3с.б.а 3о.д
Носиони 10оноо
Турнер 5оноо 4с.б.а 6о.д хийж.
Эсрэг багаас Робинсон 26оноогоор багаа тэргүүлсэн ч хожигдож.
Дараагийн тоглолт маргааш Рэпторстой.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Philadelphia 76ers

Postby Чуугий » Thu Oct 14, 2010 10:01 am

Рэпторстой алалцаж байнаа.Үндсэн цагт 96:96р дуусаж нэмэлт цагт 106:106р ахиад л тэнцлээ.Одоо 2 дахиа цаг сунгаж байна.Холидэй трипл-дабль хийлээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Philadelphia 76ers

Postby Чуугий » Thu Oct 14, 2010 10:25 am

Рэпторстой 2 ч удаа цаг сунгасны эцэст 119:116р хожигдлоо.
Сүүлд Луй 3с шидэж алдаснаар хожигдов.Манайхаас 6 тоглогч 10с дээш оноо авлаа.
Гараанд гарсан тоглогч нараас
Холидэй 18оноо 11с.б.а 12о.д 3тас
Турнер 13оноо 12с.б.а
Брэнд 12оноо 6с.б.а 2блок
сэлгээнээс
Бракинс 15оноо
Мийкс 12оноо
Луй 10оноо 4с.б.а 5о.д хийлээ.Мөн талбай дээр гарсан бүх тоглогчид оноо авсан бөгөөд бүгд 10с дээш минут тоглоцгоолоо.
Эсрэг багаас Жак,ДеРозан,Барнъяни,Барбоза нар сайн байлаа.Ялангуяа Жак 2 дахь нэмэлт цаг дээр 3с хийж алдаатай оролт гүйцэтгэн сүүлд Амир Жонсонд оновчтой дамжуулалт өгч багаа ялалтанд хүргэлээ.

3р үеийн сүүл хэсэгт Спэйтс хөлөө эвгүй болгочих шиг боллоо гэхдээ гайгүй байхаа.
Турнер 2 дахь нэмэлт цагт 6 дахь алдаагаа гарган талбайг чөлөөллөө.Ер нь 4р үе болон нэмэлт цагт тун хангалтгүй байлаа.
Холидэй харин эсрэгээрээ тун сайн байлаа шийдвэрлэх үед дундын шидэлтүүдийг өөртөө их итгэлтэй хийж байна лээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Next

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests