Түрүү жил улирлын өмнө ингэж бичиж байжээ.
Яахуу, НБА дээр гарсан preview харьцуулаад, өөрийн саналаа нэмээд...
Уншсан чинь сонирхолтой л байна.
Нью Орлеанс Хорнетс – Улирлын өмнөНью Орлеанс Хорнетс үнэн хэрэгтээ өсөн дэвжиж эхлээд тийм ч удаагүй байгаа. Ердөө 4-хөн улирлын өмнө 64 хожигдож байсан ч өнөөдөр тэд лигийн аварга болох магадлалтай цөөхөн багийн нэг болоод байна. Тэд яг л холбон тоглогч Крис Пол шигээ хурдтайгаар лигийн оргил өөд тэмүүлж байна. Крис Пол улирлын шилдэг шинэ тоглогчоос улирлын 2 дахь хамгийн үнэ цэнэтэй тоглогч болоод байна, одоогоор. Хорнетсийн бүрэлдэхүүн ч тун баланс сайтай, байрлал бүрдээ жигд. Тэд өнгөрсөн улиралд нэг тоглолтонд авсан болон алдсан дундаж оноогоороо сайн довтолгоотой 5 дахь баг, сайн хамгаалалттай 8 дахь баг болсон байна.
56-26 гэсэн амжилт нь 1-т орсон Лейкерсээс ердөө ганц хожлын дутуу бөгөөд конференцийн хагас шигшээд 7 тоглолт хийсэн нь өмнөх улиралд нь плей-оффт ороогүй багийн хувьд болон ерөөс залуу багийн хувьд ихээхэн том амжилт юм. Өмнөх улирлаасаа 17 хожил илүү авсан тэд хэдий Бостон шиг жилийн өмнөхөөсөө орвонгоороо өөрчлөгдөж, лигийн аварга болоогүй ч магадгүй өнгөрсөн улирлын хамгийн том сюрприз амжилт үзүүлсэн баг нь байсан байх. Бостоны супер бүрэлдэхүүн бүрдэхэд л бүгд л аварга цол авч чадах эсэх тухай ярьж байсан болохоор Селтиксийн амжилт бол сюрприз биш байсан. Харин Хорнетсыг лигийн топ багийн нэг болно гэж өнгөрсөн улирлын өмнө хэр олон хүн тооцож байсан бол?
Энэ улиралд топ баг хэвээр байхыг нь харин хүн бүр хэлж чадна. Энэ улирлаар зогсохгүй нэлээн хэдэн улирал лигийн аваргын гол нэр дэвшигч байх ч боломжтой. Учир нь Хорнетсын гол 3 тоглогч Крис Пол, Дэвид Уэст, Тайсон Чандлер нар бүгдээрээ 30-аас доош настай, ялангуяа Полд лигийг 10 жил байлдан дагуулах нас байна. Өнгөрсөн улиралд нэг тоглолтонд дунджаар 21.1 оноо авч, жижиг тоглогчийн хувьд өндөрт тооцогдох 48.8 хувийн оновчтой довтолж, лигийг оновчтой дамжуулалт, бөмбөг таслалтаараа тэргүүлж, зун олимпийн аварга болсон “CP3″ одоогоор байрлалдаа лигт номер 1, мөн өнөөдрийн лигийн хамгийн шилдэг 3-4 тоглогчийн нэг. Дөнгөж 23 настай ч Полыг лигийн бүх цаг үеийн түүхэн дэх шилдэг холбон тоглогч болох боломжтой, тэр уг түүхийг бичээд эхэлчихсэн гэх нэгэн ч байна. Оргүй ч бас биш юм шүү. Полын ур чадвар, туршлага дээд цэгтээ тулаагүй, өсөлт үргэлжилсээр л байгаа гэхээр тэр үнэхээр агуу тоглогч болох нь гарцаагүй байх. Би Полын фэн биш ч тэр талбай дээр маш амархнаар бүгдийг хийж чаддаг. Гайхалтай.
Дэвид Уэст Полын дамжуулалтаар оноо авч чаддаг, Чандлер самбартаа ноёлж чаддаг, Пежа болон Петтерсон нар сайн шидэгчид, бас муугүй хамгаална.
Энэ зун Жеймс Позиг Хорнетс авсан. Хорнетс Позигийн туршлага, аваргын нэр сүрийг 4 жилд 25 сая доллараар үнэллээ. Пози бол Моррис Петерсон, Пежа Стоякович нарын найдвартай, итгэлтэй замен байх болно. Пози холын зайнаас оновчтой шидэж чадахын зэрэгцээ ямаршуу сайн хамгаалж чаддаг гэдгийг бид энэ 6-р сард хангалттай харсан. Тиймээс Хорнетсынхон Позиг Селтикс болон Хитэд хийж байсан зүйлээ энд ч хийж чадна гэдэгт найдаж байгаа. Пози уг 2 багийг аваргалахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
Пози хамгийн чухал нөөц тоглогч нь бол түүнээс гадна Майк Жеймс, Жулиан Райт, Хилтон Армстронг гэсэн залуус бас байгаа. Мөн тэдэнтэй хоёронтаа Дорнод конференцийн аварга болж байсан Байрон Скотт хэмээх сайн дасгалжуулагч цуг бий, энэ зун гэрээгээ 2 жилээр сунгасан. Ерөнхийдөө аваргын төлөө өрсөлдөх боломжтой баг.
Гэхдээ өнөөдөр NBA-д, NBA-ын багуудад маш олон “хэрэв” гэдэг үг эргэлдэж байна. Хорнетст ч бас энэ үг хэрэглэгдэнэ. Хэрэв гарааны тоглогчид гэмтвэл яах вэ?
Жаннеро Парго Орос явсан, тэгэхээр Крис Полыг Майк Жеймс юм уу Девин Браун орлоно. Гэхдээ тэд найдваргүй. Уэст, Чандлер нарыг Мелвин Эли, Хилтон Армстронг нар орлоно. Мөн л итгэхэд хэцүү. 2006-2007 оны улирлыг санацгаавал энэ баг гэмтэлд хэрхэн нэрвэгдэж байсныг мэдэж болно. Пежа нурууны гэмтлээс болж бараг тоглоогүй, Уэст тохойны гэмтлээс 30 тоглолт өнжсөн, Пол шагайны гэмтлээр 18 тоглолт өнжсөн. Тухайн үед 39-43 амжилтаар плей-оффын гадна үлдэж байсан.
Тэгэхээр гэмтэл гэдэг гэнэтийн аюулыг бас тооцох хэрэгтэй болов уу.
Эцэст нь тэдэнтэй холбоотой зарим нэгэн статисткаас сонирхуулъя.
- 19.3: Хорнетс өрсөлдөгч багтаа нэг тоглолтонд дунджаар ийм тооны торгуулийн шидэлт хийх боломж олгож байсан нь лигийн хамгийн бага үзүүлэлт
- 1426: Пежа Стоякович кареертаа NBA-д ийм тооны холын зайн шидэлтийг амжилттай гүйцэтгэжээ. Энэ нь 6-10-аас (ойролцоогоор 208 см) өндөр тоглогч нарын хувьд хамгийн өндөр үзүүлэлт юм.
- 11.2: Крис Пол ийм тооны оновчтой дамжуулалтыг плей-оффт өгсөн нь Тим Хардуэйтэй адил байсан ба анх удаагаа плей-оффт тоглосон тоглогчийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт юм.
- 62.3: Тайсон Чандлерийн довтолгооны амжилт. Сүүлийн 2 жилийн лигийн хамгийн өндөр үзүүлэлт.
www.sportnews.mn