Нью Орлеанс Пеликанс 2015-2016 THE FUTURE

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Нью Орлеанс Пеликанс 2015-2016 THE FUTURE

Postby Должко » Sun Oct 04, 2009 3:21 pm

Image
Нью-Орлеан Хорнетс баг шинэхэн сэдэв энэ сэдвийг авч явах мөн нээх хүнгүй учраас би нээчлээ.Яриагаа мэдээч Емека Окафорыг авчирсан талаар ярьсан дээр байхаа.Тайсон Чандлерыг Чарлотте Бобкатс руу явуулсан юм шууд эргүүлээд Емека Окафорыг багтаа элсүүлж чадсан явдал юм энэ нь багын амжилтанд маш томоор ахьц гархаар ашигтай зүйлс болсон юм.Тайсон Чандлер хувьд бол сайн Полтой сайн хамтарч оноог түүдэг самбар доор бол мангас л гэсэн үн Нью-Орлеан яг таарсан тоглогч байсан энэ тоглогчоо өвлын солилцоогоор явуулаад иргээд авч байсан санагдаж байна биеийн байдал муу гэсэн учраас угаасаа Нью-Орлеан удирдлагууд явуул өөр төв авах бодолтой байсан байжээ энэ зун сольж чадсан байгаа.Энэ баг энэ жилийн өрнөд бүсийн шилдэг 4 баг нэгээр шалгарсан байгаа.Пол чадвар нь өдрөөс өдөрт өссөөрл Пежа, Вест,Окафор гэсэн хослолоор энэ жил аваргын төлөө хүчтэй тэмцэл үзүүлэх болотой.
Гарааны 5 миний бодлоор
emeka okafor
Image
2004 - драфтын 1 тойргийн (2оор) Charlotte Bobcats ирсэн.1992оны 9 сарын 28 төрсөн. Career дундаж оноо 14, самбар 10,7 үнхээр гайхалтай үзүүлэлт байна.Шинэ багтаа сайн тоглоорой үнхээр шилдэг тоглогч шүү.
David West
Image
2003 - драфтын 1 тойргийн (18 аар) New Orleans Hornets баг ирсэн.1980оны 8 сарын 29 төрсөн 29 залуу байна.Драфтын18 гэхэд маш сайн сонгол болж чадсан энэ драфт үнхээр гайхалтай драфт байсан гэдгээ одоог хүртэл харуулсаар 18 West гайхалтай одоог хүртэл багтаа үнэнч зүтгэсээр л... Career дундаж оноо 15.4, самбар 7.2 юм байнаа.Энэ жил бас л зүтгэлтэй сайхан тоглоорой.
Peja Stojakovic
Image
1996 - драфтын 1 тойргийн (14өөр) Sacramento Kings багт ирсэн.1977 онын 6 сарын 9 төрсөн 32 настай тоглогч байнаа.2007 онд энэ багтаа хүчин зүтгэхээр болсон. Career дундаж оноо 17.8, самбар 4.9 хийдэг байжээ.3 шидэлтийн мастер маань энэ жил сайн тоглоно гэж найдаж байна
Morris Peterson
Image
2000 - драфтын 1 тойргийн (21ээр) Toronto Raptors багт ирж байжээ.Мөн л 2007 оноос энэ багтаа зүтгэж ирсэн тоглогч байнаа.1977 онын 8 сарын 27 төрсөн залуу байна энэ жил 32 той. Career дундаж оноо 11.0 самбар 3.6 юм байнаа.Давгүй тоглогч байгаа.
Chris Paul
Image
2005 - драфтын 1 тойргийн (4өөр) New Orleans багт ирж байсан.1985 оны 5 сарын 6 өдөр төрсөн 24 настай залуу хөөрхөн хурдтай чадварлаг тоглогч байнаа илүүц тайлбар хэрэггүй биз бүгд мэдхээс хойш. Career дундаж оноо 19.4 оновчтой дамжуулалт 9.9 юм байнаа.
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby WALCOTT » Sun Oct 04, 2009 3:39 pm

ROBERT PACK
Image

шинээр туслах дасгалжуулагч хийхээр болжээ

сүүлд нью жэрсид тоглож байсан байхаа өнгөрсөн жил Д лийг буюу хөгжлийн лийгт баг дасгалжуулж байсан юм байна
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby aapyyl » Wed Oct 14, 2009 3:55 pm

dolchko wrote:[img]Тайсон Чандлерыг Чарлотте Бобкатс руу явуулсан юм шууд эргүүлээд Емека Окафорыг багтаа элсүүлж чадсан явдал юм.........


Чандлераар Окафорыг солисон...... гэсэн нь уншихад эвтэй байна.
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby Должко » Wed Oct 14, 2009 3:56 pm

aapyyl wrote:
dolchko wrote:[img]Тайсон Чандлерыг Чарлотте Бобкатс руу явуулсан юм шууд эргүүлээд Емека Окафорыг багтаа элсүүлж чадсан явдал юм.........


Чандлераар Окафорыг солисон...... гэсэн нь уншихад эвтэй байна.

заааз энэ багын фанатууд ер байдиймуу уул нь сайхан багшд
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby aapyyl » Wed Oct 14, 2009 4:13 pm

Гарааны 4 нь тасарчихсан баг.
Бобкатсыг хэдэн жил чирсэн хамгаалалтын мастеруудийн нэг Окафор ирсэн нь энэ багийн Амжилтад эерэгээр нөлөөлөх биз. Зүтэгвэл оолстар ч ойрхон дөө.
Вист гэдэг ур чадвар нь улирал тутам нэмэгдэж байгаа тоглогч. Бэртэлийн уламаас драфтийнхаа онжавуудаас арай сүүлдэж тоглолт нь орсон байх.
Пежа гэдэг нөхөр одоо ч хуучны тоглолтийг нь хүлээгээд хэрэггүй байх. Эсрэгээрээ Посий гэж хамгаалалт сайтай шидвэл шиддэг нөхөр байна.
Бууддаг хамгаалагчын байрлалд асуудалтай баг байсан, байсаар ч байна.
Холбогч бол НБАд №1 нь байна. Уул нь SG дээр гайгүй хувьтай 3аас шиддэг хамгаалагч эднийд ирвэл LAL юу юм бэ гэх багдаа. Самбар доор дутаад байсан хамгаалатыг Окафор арай дээр болгох байх. /Чандлер хамгаалалт муутай, Вист бас байсан/
Миний бодолоор бистийн эхний 3т зогсох байх..........
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby Должко » Wed Oct 14, 2009 4:45 pm

Окафор сайн шүү хөөрхий бэртэл авцан сурагтай байсан Улирал эхэлхээр нэг мөсөн талбайдаа гарна байх Peja энэ жил их найдлага өгөөд драфтлаад авцан ядаж байхад сайн тоглоно гэж найдаж байгаа бэртэл гэмтэл одоо ирэх бүш зөв зөв зүгээр болоод лаана байх
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby Цоомоо » Thu Oct 22, 2009 12:01 am

Түрүү жил улирлын өмнө ингэж бичиж байжээ.
Яахуу, НБА дээр гарсан preview харьцуулаад, өөрийн саналаа нэмээд...
Уншсан чинь сонирхолтой л байна.


Нью Орлеанс Хорнетс – Улирлын өмнө

Нью Орлеанс Хорнетс үнэн хэрэгтээ өсөн дэвжиж эхлээд тийм ч удаагүй байгаа. Ердөө 4-хөн улирлын өмнө 64 хожигдож байсан ч өнөөдөр тэд лигийн аварга болох магадлалтай цөөхөн багийн нэг болоод байна. Тэд яг л холбон тоглогч Крис Пол шигээ хурдтайгаар лигийн оргил өөд тэмүүлж байна. Крис Пол улирлын шилдэг шинэ тоглогчоос улирлын 2 дахь хамгийн үнэ цэнэтэй тоглогч болоод байна, одоогоор. Хорнетсийн бүрэлдэхүүн ч тун баланс сайтай, байрлал бүрдээ жигд. Тэд өнгөрсөн улиралд нэг тоглолтонд авсан болон алдсан дундаж оноогоороо сайн довтолгоотой 5 дахь баг, сайн хамгаалалттай 8 дахь баг болсон байна.

56-26 гэсэн амжилт нь 1-т орсон Лейкерсээс ердөө ганц хожлын дутуу бөгөөд конференцийн хагас шигшээд 7 тоглолт хийсэн нь өмнөх улиралд нь плей-оффт ороогүй багийн хувьд болон ерөөс залуу багийн хувьд ихээхэн том амжилт юм. Өмнөх улирлаасаа 17 хожил илүү авсан тэд хэдий Бостон шиг жилийн өмнөхөөсөө орвонгоороо өөрчлөгдөж, лигийн аварга болоогүй ч магадгүй өнгөрсөн улирлын хамгийн том сюрприз амжилт үзүүлсэн баг нь байсан байх. Бостоны супер бүрэлдэхүүн бүрдэхэд л бүгд л аварга цол авч чадах эсэх тухай ярьж байсан болохоор Селтиксийн амжилт бол сюрприз биш байсан. Харин Хорнетсыг лигийн топ багийн нэг болно гэж өнгөрсөн улирлын өмнө хэр олон хүн тооцож байсан бол?

Энэ улиралд топ баг хэвээр байхыг нь харин хүн бүр хэлж чадна. Энэ улирлаар зогсохгүй нэлээн хэдэн улирал лигийн аваргын гол нэр дэвшигч байх ч боломжтой. Учир нь Хорнетсын гол 3 тоглогч Крис Пол, Дэвид Уэст, Тайсон Чандлер нар бүгдээрээ 30-аас доош настай, ялангуяа Полд лигийг 10 жил байлдан дагуулах нас байна. Өнгөрсөн улиралд нэг тоглолтонд дунджаар 21.1 оноо авч, жижиг тоглогчийн хувьд өндөрт тооцогдох 48.8 хувийн оновчтой довтолж, лигийг оновчтой дамжуулалт, бөмбөг таслалтаараа тэргүүлж, зун олимпийн аварга болсон “CP3″ одоогоор байрлалдаа лигт номер 1, мөн өнөөдрийн лигийн хамгийн шилдэг 3-4 тоглогчийн нэг. Дөнгөж 23 настай ч Полыг лигийн бүх цаг үеийн түүхэн дэх шилдэг холбон тоглогч болох боломжтой, тэр уг түүхийг бичээд эхэлчихсэн гэх нэгэн ч байна. Оргүй ч бас биш юм шүү. Полын ур чадвар, туршлага дээд цэгтээ тулаагүй, өсөлт үргэлжилсээр л байгаа гэхээр тэр үнэхээр агуу тоглогч болох нь гарцаагүй байх. Би Полын фэн биш ч тэр талбай дээр маш амархнаар бүгдийг хийж чаддаг. Гайхалтай.
Image
Дэвид Уэст Полын дамжуулалтаар оноо авч чаддаг, Чандлер самбартаа ноёлж чаддаг, Пежа болон Петтерсон нар сайн шидэгчид, бас муугүй хамгаална.

Энэ зун Жеймс Позиг Хорнетс авсан. Хорнетс Позигийн туршлага, аваргын нэр сүрийг 4 жилд 25 сая доллараар үнэллээ. Пози бол Моррис Петерсон, Пежа Стоякович нарын найдвартай, итгэлтэй замен байх болно. Пози холын зайнаас оновчтой шидэж чадахын зэрэгцээ ямаршуу сайн хамгаалж чаддаг гэдгийг бид энэ 6-р сард хангалттай харсан. Тиймээс Хорнетсынхон Позиг Селтикс болон Хитэд хийж байсан зүйлээ энд ч хийж чадна гэдэгт найдаж байгаа. Пози уг 2 багийг аваргалахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

Пози хамгийн чухал нөөц тоглогч нь бол түүнээс гадна Майк Жеймс, Жулиан Райт, Хилтон Армстронг гэсэн залуус бас байгаа. Мөн тэдэнтэй хоёронтаа Дорнод конференцийн аварга болж байсан Байрон Скотт хэмээх сайн дасгалжуулагч цуг бий, энэ зун гэрээгээ 2 жилээр сунгасан. Ерөнхийдөө аваргын төлөө өрсөлдөх боломжтой баг.

Гэхдээ өнөөдөр NBA-д, NBA-ын багуудад маш олон “хэрэв” гэдэг үг эргэлдэж байна. Хорнетст ч бас энэ үг хэрэглэгдэнэ. Хэрэв гарааны тоглогчид гэмтвэл яах вэ?

Жаннеро Парго Орос явсан, тэгэхээр Крис Полыг Майк Жеймс юм уу Девин Браун орлоно. Гэхдээ тэд найдваргүй. Уэст, Чандлер нарыг Мелвин Эли, Хилтон Армстронг нар орлоно. Мөн л итгэхэд хэцүү. 2006-2007 оны улирлыг санацгаавал энэ баг гэмтэлд хэрхэн нэрвэгдэж байсныг мэдэж болно. Пежа нурууны гэмтлээс болж бараг тоглоогүй, Уэст тохойны гэмтлээс 30 тоглолт өнжсөн, Пол шагайны гэмтлээр 18 тоглолт өнжсөн. Тухайн үед 39-43 амжилтаар плей-оффын гадна үлдэж байсан.

Тэгэхээр гэмтэл гэдэг гэнэтийн аюулыг бас тооцох хэрэгтэй болов уу.

Эцэст нь тэдэнтэй холбоотой зарим нэгэн статисткаас сонирхуулъя.

- 19.3: Хорнетс өрсөлдөгч багтаа нэг тоглолтонд дунджаар ийм тооны торгуулийн шидэлт хийх боломж олгож байсан нь лигийн хамгийн бага үзүүлэлт

- 1426: Пежа Стоякович кареертаа NBA-д ийм тооны холын зайн шидэлтийг амжилттай гүйцэтгэжээ. Энэ нь 6-10-аас (ойролцоогоор 208 см) өндөр тоглогч нарын хувьд хамгийн өндөр үзүүлэлт юм.

- 11.2: Крис Пол ийм тооны оновчтой дамжуулалтыг плей-оффт өгсөн нь Тим Хардуэйтэй адил байсан ба анх удаагаа плей-оффт тоглосон тоглогчийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт юм.

- 62.3: Тайсон Чандлерийн довтолгооны амжилт. Сүүлийн 2 жилийн лигийн хамгийн өндөр үзүүлэлт.

www.sportnews.mn
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby Должко » Thu Oct 22, 2009 12:39 pm

Өнгөрсөн жилийн юмуу тийм байхаа уншаад байсан чинь сонин болоод явцан юм энэ жил Өрнөдийн эхны 4 байраар гарчих байх
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby mig28 » Thu Oct 22, 2009 10:57 pm

Хорнэтс яг одоогоор миний дэмждэг баг энэ улиралд хамгаалалтаа сайжруулах юм бол нэлээн дээгүүр тоглох байх гэж найдаж байна. Өнгөрсөн жилийн хувьд маш орон гаран тоголсон гэмтэл бэртлээс болсон байх, тэр Плэй Оффд довтолгоо хамгаалалт аль аль нь ёстой хог байсаан.
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby AG » Thu Oct 22, 2009 11:34 pm

Айхтар ч гавихгүй байхаа. Пол жоол галзуурна байх
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby Chin-T-Mac » Sun Oct 25, 2009 1:14 am

багууд нэг тэсрээд л тогтчихдог энэ баг бас тогтчихшиг боллоо... тэгэхээрээ л худлаа болчдог юм дахиад л хүч нэмэх хэрэгтэй... бэртдэг Окафорыг шинэчлэл гэх хэцүүдээ Чандлераас тэгж нэх дээрдээд байж чадахгүй л байх... харжил байя...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8319
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby WALCOTT » Tue Nov 03, 2009 10:43 pm

пол ууртай байна!

Image

багийхаа тоглолтонд хангалуун бус байна гэдгээ мэдэгдсэн байна хэдийгээр тэр 30 он,10ас, байнга үзүүлдэг ч тодорхой амжил гаргахийг амжилтанд хүрэхийг хүсэж байгаа юм байна...
Last edited by WALCOTT on Wed Nov 04, 2009 12:43 pm, edited 1 time in total.
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby Цоомоо » Wed Nov 04, 2009 12:28 am

Рондотой нэлээн толхилцоод авсан. Бостоны локер рүүм рүү Пол Рондогийн араас ороход нь Бостоны туслах коач болиулсан гэж байгаа. Энэ хэргийг НБА шалгаж байгаа. Пол тоглолт өнжиж магадгүй..
Рондо бол Бостонд Их гуравтай хамт тоглодог азтай гар гэсэн бол Рондо Полыг: "Тэр байнга л бөмбөг эзэмшиж байдаг учраас тийм өндөр статистик үзүүлдэг" гэж.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby Chin-T-Mac » Wed Nov 04, 2009 12:42 pm

Үнэндээ бол Рондо **н** бацааншд... өөртөө итгэлтэй байдал нь их 3 холбогч хийхэд хэрэг болсон ч... Өөрөө одоо бүр тэрэндээ хэт итгээд дүрдээ орцон... Рэй Аллентэй хүртэл муудалцаж байсан өөрийгөө аймар гээд бодцон хөөрцөн гар... Их 3-валаас салаад ассист нь өндөр байхыг нь харах юмсан... сайн төвүүд нь хашихгүй бол тэрний самбараас авахыг нь бас харах юмсан... Док-н үгэнд бас ордоггүй гэгдээд энэ зун солилцоогоор явуулах гэж үзээд байсан... болохгүй бол ер нь үнэтэй байгаа дээр нь энэ жилийг дуусгаад зарсан дээр...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8319
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby Наагий » Wed Nov 04, 2009 1:30 pm

ugaasaa rondo odoo hen boloo ooriigoo hen gej bodsiin!! PAUL goy helsen bn lee, cp3t yagad ch hurehgui ym baij . .

nodnin jil KOBE-iin oodoos bas hereldeed baisan. . .
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby Бээгий » Tue Nov 10, 2009 1:54 pm

НОХ Клипэрсээр тоглоод хаячихлаашдээ.Браун их сайн тогложээ.Мөн СП 3 маш байжээ.Одоо ингээд 2-5 болж бна
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby Должко » Tue Nov 10, 2009 4:47 pm

Рондо хүссэн гэрээгээ хийсэн гээ биз дээ.....Полтой харьцуулашгүй муушдээ.....Яаж ч бодсон арайл **н** үйлдэл хийх юм даа.....Хэний ачаар НБА аварга цол авчаад тэрийгээ мэдэж л байх хэрэгтэй..... хэрвээ их гурьал ирээгүй бол тэр тэндээ хог болоол дуусах байсан байх их гурвал ирээл тоглолтын ур чадвар нь сайжраал.....Оновчтой дамжуулалт нтр өсөөл ирсэн их гурвалтай нэгдээл олон түмэнд танигдсаншд Рондо гэхдээ яахвээ гаагүй..... :mrgreen:
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby Chin-T-Mac » Tue Nov 10, 2009 6:54 pm

Рондо бол Тэйлфайрын сэлгээнд хатах байсаншд...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8319
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby Должко » Tue Nov 10, 2009 9:38 pm

Нью-Орлеан Хорнетс яагаад муу тоглоо байнаа.....Окафор хамгаалалт л гэхээс биш довтолгоонд бол хангалттгүйл тоголж байнлээ.....Энэ наамай хэр сайн наамай болсон гэдэг хэцүү л юм шиг.....Чандлер яг л энэ багт тохирсон тоглогч шүү дээ.....Пол, Чандлер хоёр гоё хосолдог байсан.....Пол, Окафор одоогоор сайн хосолж чадахгүйл байна даа.....Пэжа хэрэг алга дөө үе үе л нэг гаагүй тоглох юм тэрнээс болч.....Вест бол хийдгээ хийгээл.....Гол нь сэлгээ муу юм даа энэ баг.....
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby Jo_amka » Fri Nov 20, 2009 11:50 am

tday harin narnuudiig hojchloo peja aljee 25pt 13reb
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby Chin-T-Mac » Fri Nov 20, 2009 12:01 pm

За Хатан зөгийнүүд маань ойрын үед тоглолтууд нь нэг л болж өгөхгүй байсан билээ... багийн лидер Пол сайн тоглож байсан ч Пежа, Вэст нар нь маш муу дээр нь сэлгээ ч хангалтгүй тоглолтыг үзүүлж байсан билээ мөн дасгалжуулагчаа халсан нь нөлөөлсөн биздээ... Өмнөх тоглолтонд Ганц гялтайх Пол нь хөлөндөө эвгүй бэртэл авсанаар бараг сар гариу тоглохгүй болсон нь муу амжилттай яваа эдний багийн хувьд бүр хүнд цохилт байлаа...

Өнөөдөр тэд талбай дээрээ, өөрсдийнхөө эсрэгээрээ маш сайн Формтой байгаа нарнуудыг хүлээн авсан (10-2) ба Полыг орлон залуу тоглогч энэ жилийн Драфтын №21 Коллинсон гарчээ... тэд маш сайхан тоглолтыг эхлүүлэн буулган авлаа... ямартай ч багтаа сэтгэл дундуур байгаа Пол өөрийг нь орлож гарсан Коллинсон шийдвэрлэх бөмбөгүүдийг хийж байхад сэлгээний суудлаас хазганан алга ташиж байгаа нь харагдлаа... эдний багт нилээн том итгэл өгсөн байхаа... өнөөдөр муугаараа дуудуулж олигтой тоглохгүй сэлгээрүү хүртэл шидэгдээд байсан Пежа маш сайн тоглон 3-аас 7 зоожээ... шийдвэрлэх үед 3 дараалалан маш эвгүй байдлаас нөгөө нь бүр холоос 28 пүүд шидэн хийв... үлдсэн шийдвэрлэх оноог нь Залуу Коллинсон хийж байв...

Пежа - 25 оноо 13 самбар :-D
Девин Бравн - 19 оноо 6 самбар 5 ассист :eek:
Коллинсон - 15 оноо 5 самбар 5 ассист 1 стил (Шийдвэрлэх үед ихэнх оноогоо авсан) :)(
нөгөө рүүкие Маркус Торнтон - 19 оноо 4 самбарыг (20 хон минутанд гүйцэтгэсэн) :eek:
Лидер гэгдэх Вест - 6 оноо 5 ассит 4 самбар (11 довтол 2 нь амжилттай) :!:

Зөгийнүүд - (5:8)
Нарнууд - (10:3)
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8319
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby Бээгий » Fri Nov 20, 2009 1:54 pm

НОх өнөөдөр Нарнуудыг 110 103 аар хожжээ.Пэжа Браүн Торнтон нтр сайн тогложээ.Чоорт хэрэггүй Пэжаг зарж.Полын эзгүй сайн бна аа.
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby B29 » Sat Nov 28, 2009 11:57 pm

Пол хэзээ орж ирэх гээд байнаа.
B29
 
Posts: 100
Joined: Wed Jan 23, 2008 1:15 pm
Location: UB

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby RBK » Sun Nov 29, 2009 3:03 pm

B29 wrote:Пол хэзээ орж ирэх гээд байнаа.

Хаалга онгойхоор...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: NEW ORLEANS HORNETS 09-10

Postby Наагий » Tue Jan 05, 2010 5:14 pm

энэ багийг уул нь сайн явах байх гэж бодсон жаахан тиймэрхүү л байна гэхдээ плаёфф-т орвол бас орчихоор байгаа

өнөөдөр CP3 сайн найз мөнхийн өрсөлдөгч DERONiixoo эсрэг тоглож хожсон байна :-D
cp3 - 12pts 6rebs 9 asts
deron- 17pts 3rebs 11asts
нэгэн үеийн түүх бичилцэх 2 залуу гэж боддиймшд
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Next

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 14 guests