Нью Йорк Никс 2015-2016 GOTHAM

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Тэд Зэн багшийг багтаа авчирж чадах болов уу?

1. Чадна
5
23%
2. Чадахгүй
17
77%
 
Total votes : 22

Нью Йорк Никс 2015-2016 GOTHAM

Postby MJ » Wed Sep 30, 2009 8:17 pm

Нью Ёрк Никс багийн түүх
НБА гийн хамгийн үнэтэй буюу 608 сая долларийн үнэтэй Нью Ёрк багийн түүхийг 3 хэсэгт хуваан үздэг. Эхний үе нь 1950 иад оны үе бөгөөд тэд НБА гийн аваргын төлөөх тулаанд 3 удаа шалгаран үлдэж байжээ. Харин 1970аад оны үеийг тэдний алтан үе гэх бөгөөд НБА гйин Халл оф фэймд нэрлэгддэг Уиллис Рийд, Уолт Фрейзер,Дейв Бóшиеðр (DeBusschere), Эрл Монро, Билл Брэдли нарын шилдэгүүдээр ахлуулсан хүчирхэг багийг бүрдүүлж 2 ч удаа НБА гийн аврага багаар тодорч байв. Сүүлчийн гялалзсан амжилт үзүүлж байсан үе нь алдарт Патрик Ивинг тэй салшгүй холбоотой бөгөөд НБА гийн финалд 1994,1999 онуудад шалгарсан ч аврага авч чадаагүй юм.

1949-1951:Америкийн Сагсанбөмбөгийн Холбоонд(BAA-Basketball Association of America)
Никс болон бусад 10 багийг бүрдүүлсэн НБА гийн үндэс болох АСХ 1946 оны 6сарын 6нд анхны хуралаа хийв. Багуудыг 2 бүст хуваасан бөгөөд Зүүн бүст Нью Ёрк Никэрброкэрс (Буюу Нью Ёркийн иргэд), Бостон Сэлтикс, Филадэлфиа Вариорс, Провидэнс Стиймроллэрс, Вашингтон Капитолс ба Торонто Хаскиис гэсэн багуудаас бүрдэх бөгөөд Баруун бүст нь Питсбүрг Айронмэн, Чикаго Стагс, Дэтройт Фалконс, Сэйнт Лүйс Бомбэрс болон Клэвланд Ребелс багууд багтсан байна.
Никс Лигийн түүхэндэх анхны тоглолтоо 1946 оны 11сарын 1д Торонто Хаскийс багийн эсрэг Мапл Гардэн талбайд нь зочлон тоглож 68-66 ийн харьцаатай өрсөлдөгчөө хожсон бөгөөд дасгалжуулагч Нейл Кохлан нь Осси Шэктмэн,Стан статз,Жэйк Вэбэр, Ралф Каплоуитз ба Эйс хочит Лео Готтлиеб нарыг гарааны бүрэлдэхүүнд багтаасан байдаг. Алдарт Мэдисон Скүэр Гарданд мэргэжлийн хокэй болон Коллэжийн сагсан бөмбөгийн тоглолтууд шахуу хуваарьтай болдог байсны улмаас Никс өөрийн талбайдах тоглолтоо ихэвчлэн 69р Рэгимэнт Арморид хийдэг байв.
Тэд 11 сарыг 10хожил 2 хожигдол гэсэн амжилтаар эхэлсэн бөгөөд энэхүү амжилт нь багийн түүхэндэх хамгийн амжилттай сараар нэрлэгдэн үлджээ. Харин тэд анхны улиралаа 33 хожил 27 хожигдолтой дуусгаж байв. Сүүлд нь НБА гийн Алдрын танхимд нэрлэгдсэн Жо Лапчик Кохланы оронд дасгалжуулагчын албыг залгамжилсан бөгөөд багаа тогтмол амжилттай тоглуулж 9 улирал дарааллан Плэй Оффт шалгаруулж байжээ.

1949-1951: Никс анх удаа НБА гийн Финалд хүрсэн нь
Өмнөх 1949-1950 оны улиралд АСХ нь Үндэсний Сагсанбөмбөгийн Лигтэй нэгдсэн бөгөөд 6 багийг ҮСЛээс сонгон авч нийт 17 баг 3 бүст хуваагдсан. Харин үүний дараа улирал болох 1950-1951 оны улиралд Никс улиралын турш 36 хожиж 30 хожигдолтойгоор Зүүн бүсийн 3т орсон амжилтаар Плэй оффт үлдэж улмаар анхны удаа НБА гийн финалд шалгарав. Тэд анхны Африкийн Америк тоглогчид буюу хар арьст тоглогч болох Сүитватэр хочит Натаниел Клифтоныг багтаа элсүүлсэн байна. Тэд Плэй оффт Бостон той таарч тоглосон бөгөөд Финалд Рочэстэр Роялс багтай шалгарж эхний 3 тоглолтод хожигдоод байв. Дараагийн 3 тоглолтод Никс хожил авч шийдвэрлэх сүүлийн тоглолтод хүч тэнцүү өрсөлдсөн ч 40 сэкунтэд Рочэстэрийн хийсэн 2 торгуулийн шидэлт, болон цаг дуусах мөчид хийсэн онооны улмаас 75-79 ийн харьцаатай ялагдсан байна.
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby MJ » Wed Sep 30, 2009 8:23 pm

1951: Нью Ёркийн Анхны Сүпэр одууд
Нью Ёркийн анхны од нь 1951 онд цэрэгт алба хаагаад тоглож чадаагүй Карл Браун бөгөөд 13 улиралын турш 13,5 оноог дунджаар авч байсан ба 1947-1948оны улиралд Провидэнс багийн эсрэг 47 оноос авсан амжлилтаараа анхны 47 оноо авсан тоглогчоор нэрлэгддэг. Мөн түүний анхны жилдээ үзүүлсэн (Rookie year) энэхүү гайхамшигт амжилт нь 47 жилийн дараа л эвдэгдсэн байдаг. Тэрээр багийн түүхэнд хамгийн их оноо буюу 10449 оноо авсан амжилттайгаар тамирчны замналаа төгсгөсөн бөгөөд түүний амжилтыг сүүлд нь Уиллис Рийд, Уолт Фрэзэр , Патрик Ивинг нар давж гарсан байна. Браун, Морь хочит Харри Галлатин болон холбогч Дик Мкгуаир нар 1950 аад оны Никсийн од тоглогчид байсан бөгөөд Галлатин, Мкгуаир 2 нь Нэйсмитийн Алдрын Танхимд нэрээ мөнхөлсөн байна. Галлатин нь 610 тоглолтод оролцож 1953-1954 онд самбараас бөмбөг авалтаар НБА г тэргүүлсэн бөгөөд дундажаар 15,3 удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлттэйгээр Бүх НБА гийн 1р багт нэрлэгдэж байсан.
Харин Мкгуаир 9 жил Никст хүчин зүтгэсэн ба багаа 6 улиралын турш ашигтай дамжуулалтаар хошуучилж, 5 удаа Бүх НБА гийн 1р багт нэрлэгдэж 1950-1951 оны улиралд Бүх НБА гийн 2р багт нэрлэгдсэн удаатай. Харин тамирчны замналаа дуусгасны дараа ерөнхий дасгалжуулагч, туслах дасгалжуулагч, ахлах хайгуулч(Scout) зэрэг алба хашиж байсан ба 1992 онд түүний 15 дугаарыг мөнхөлсөн байна.

1951-1953: Хөгийн (Darn) Лакэрс :mrgreen: (юу гэхээ мэдсэнгүй үнэндээ)
Нью Ёрк Никс баг 1950 аад оны эхэн үед 3 удаа финалд шалгарсан ба Рочэстэрт хожигдсоны дараа жил Финалд Миннеаполис Лакэрс тай хүч үзэж мөн л шийдвэрлэх 7 дахь тоглолтод ялагдаж азгүйтсэн билээ.
Гялалзсан амжилтаар дүүрэн 1952-1953 онд тэд 47 хожиж 23 хожигдсон бөгөөд тэдний гялалзсан амжилттай эхэлсэн улирал нь гарааны тоглогчдын гэмтэл бэртэлийн улмаас Финалд түрүү жилийн аврага Миннеаполис Лакэрст ердөө 5хан тоглолтын дараа ялагдал хүлээсэнээр өндөрлөсөн юм.

1953-59: Хэзээ ч мохохгүй
1959-60 оны улиралаас эхлэн 1965-66оны улирал хүртэл тэд төдийлөн амжилт гаргаж гавихгүй байсаар хэд хэдэн дасгалжуулагчын ч удирдлага дор тоглож үзэв. Эдгээр дасгалжуулагчидын дунд Винс Борила,Фаззи Лэвэин, Карл Браун, Эдди Донован, Дик Мкгуаир нар байв. Тэд маш муу амжилттай тоглож байсан ч үзүүштэй тоглолт гаргаж тоглогчид нь хувийн амжилтаар НБА г тэргүүлсээр байв. Шидэгч Ричи Гүэрэн нь 6 улирал Бүх оддын багт багтаж, Никст байсан 8 жилдээ 10392 оноо, тоглолтод дунджаар 20,1 оноо авсан үзүүлэлтээр багийн шилдэг 5т аль аль үзүүлэлтээр багтсан байна. 12 сарын 11д Сайракус багийн эсрэг авсан 57 оноогоороо Никсийн анхны 50 оноо авсан тоглогчоор мөн тодорсон бөгөөд энэ нь түүний нийт 11 тоглолтод 40өөс дээш оноо авсан гэсэн үзүүлэлтийнх нь нэгт ордог байна. Мөн 1958 оны 12сарын 12нд Сэйнт Луис Хаукс ийн эсрэг тоглохдоо багийн түүхэнд нэг тоглолтод 21 ашигтай дамжуулалт өгсөн гэсэн амжилтыг үзүүлж байсан.

Үргэлжлэл бий...
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby MJ » Wed Sep 30, 2009 8:32 pm

1959-1967: Тэмцэлийн үе
1959-1960 онд Нью Ёрк 27 хожиж 48 хожигдсон ч 117,3 оноо дунджаар авч байсан ба багийн түүхэндэх хамгийн өндөр үзүүлэлт нь ч энэ юм. Гүэрин 21,8 оноо дундажаар авсан үзүүлэлтээр шилдэг 10 оноо авсан тоглогчид шалгарсан ба 12сарын 11 Сайракус багийн эсрэг Никс багийн түүхэндэх хамгийн олон оноо авсан үзүүлэлт болох 152 оноог авчээ. Тэдний өрсөлдөгчид нь ч улиралд дундажаар 119,6 оноог нэг тоглолтод авч байв.


Энэ үед Никс сайнгүй амжилттай тоглож байсан ба 1960-1961 онд түүхэндэх хамгийн муу амжилтаа буюу ердөө 21хэн хожил авав. 1960 оны 11р сарын 15нд Лос Анжэлс Лакэрс багийн Элжин Бэилор 71 оноо Нью Ёрк багийн эсрэг авч байв. Мөн зул сарын өдөр Сайракус багийн эсрэг тоглохдоо 162-100ийн харьцаагаар хожигдож багийн түүхэндэх хамгийн том хожигдолоо амссан байна.
1961-1962 онд мөн л 29 хожил 51 ялагдалтай улиралыг амжилтгүй дуусгав. Гүэрин 1948-85 оны улиралд Бэрнард Кингийг эвдэх хүртэлх 23 жил эвдэгдээгүй нэг тоглолтод 29,5 оноог дундажаар авсан байна. 1989-1990 онд Патрик Ивингийг эвдэх хүртэл30 жил эвдэгдээгүй 2303 оноог нийт Гүэрин авсан бөгөөд Бостоны эсрэг нэг тоглолтод 23 оновчтой шидэлт хийсэн үзүүлэлтийг мөн үзүүлж байв. Никс ээс Гүэрин, Науллс, Жонни Гриин гэсэн 3 тоглогч 1962 оны Бүх Оддын тоглолтод оролцож байсан.
НБА гийн түүхэндэх хамгийн алдартай тоглолт болох Нью Ёрк - Филадэлфиа Вариорс ийн тоглолт бөгөөд Пэннсилванн мужийн Хэшлид болж ширүүн өрсөлдөөний эцэст 169-147гийн харьцаатай дууссан уг тоглолтод Никсийн 3н ч тоглогч тун гайхалтай сайн тоглож Гүэрин (39), Клэвлэнд Бакнэр(33), Науллс (31оноо) тус бүр авсан ч Филадэлфиагийн Уилт Чэмбэрлин НБА гийн түүхэндэх нэг тоглолтод хамгийн олон оноо авсан үзүүлэлт болох 100 оноог авч багаа ялалтад хүргэсэн билээ.
1962-1963 онд амжилт нь улам буурч 21 хожил 59 хожигдолтой байсан бол дараа улиралд нь 22хожил 58 хожигдолтой дуусгав. Байдал 1964-1965 оны улиралаас өөрчлөгдөж эхлэв, учир нь тэд Драфтаар Уиллис Риид ийг багтаа элсүүлсэн явдал байв.
Image
Риид Никс ийн өмнөөс хамгийн анхны Оны Шилдэг Залуу Тоглогчын(Rookie of the Year) шагналыг хүртсэн тоглогч болсон ба 3сард Лос Анжэлстэй хийсэн тоглолтод 46 оноо авч анхны улиралдаа авсан хамгийн өндөр онооны үзүүлэлтээр багийн түүхэнд 2т бичигдэв. Улиралын төгсгөл гэхэд нэг тоглолтод 19,5 оноо авсан үзүүлэлтээр НБА гийн оноо авагчидын 7р байранд жагссан бол 14,7 удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлтээр 5т жагсаж байв. Мөн багийн амжилт ахиж 31 хожил 49 хожигдолоор улирлыг дуусгаж Жим Барнэс болон Ховард Комивэс нар Риид ийн хамт НБА гийн Шилдэг Залуу тоглогчдын багт багтав.
Image
1965-66онд тэд 30 хожил50 хожигдолтой улирлыг дуусгасан ба Шилдэг Залуу тоглогчын шагналыг мөн л Нью Ёркын Дик Ван Арсдэил авав.Бас Лос Анжэлс ээс Дик Барнэтийг Боб Бүүзэрээр сольж авав. Тэд 1966-67онд амжилтаар багаар ахиулж 36 тоглолтод хожиж 45 хожигдсон бол Рийд Бүх НБА гийн 2р багт нэрлэгдэв. Тэд 1959 оноос хойш ийнхүү анх удаагаа Плэй Оффт шалгарсан хэдий ч Бүсийн хагас шигшээд Бостонд ялагдсанаар улирлыг төгсгөж байжээ.
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby MJ » Thu Oct 01, 2009 5:27 pm

1967-69: Нью Ёрк Холзмэн ийг авав.
1967-1968 оны улиралын дунд үед дасгалжуулагч Дик Мкгуэир ийг Улаан хочит Виллиам Холзмэн ээр солих хүртэл баг хангалттай бүрэлдэхүүнтэй болж амжаагүй байв. Мкгуэир ийн удирдлага дор хагас улиралд 15 хожил 22 ялагдал амсаад байсан Никс чууд үлдсэн тоглолтууддаа 28 ялж 17 хожигдол авч улиралыг 43 хожил 39 ялагдалтайгаар дуусгасан ба 1958-59оны улиралаас хойø анх удаа хожил нь хожигдолоосоо давсан тохиолдол байв.
Image
Бага багаар бүх зүйл зөв голдиролруугаа орж байв. Риид болон Барнэтт НБА ийн 1968оны Бүх оддын тоглолтод оролцож, улиралын эцэст Уолт Фрэизэр ба Фил Жаксон нар НБА гийн Шилдэг Залуу Тоглогчдын багт нэрлэгдэв. Баг зөв наймаа болон Драфтаар хийсэн ухаалаг сонголтыхоо ачаар гайхалтай бүрэлдэхүүнийг байгуулав.
1968-1969 онд Нью Ёрк 58 хожилтой Зүүн Бүсийн 3т буюу Балтимор Буллэтс болон Филадэлфиа 76чуудын ард жагсан улиралыг дуусгасан ба 12сарын 19нд Уолт Бэллами, Ховард Комивэс нарыг Дэтроит Пистонсын Дэив ДэБушэрээр сольсон байна. Уг солилцоог хийсний маргааш нь тэд Пистонсыг 135-87ийн харьцаатай буулган авч багийн түүхэндэх хамгийн их онооны зөрүүгээр буюу 48 онооны зөрүүгээр хожсон гэсэн амжилтыг үзүүлэв. Тэд 12сарын 17 оос нэг сарын 4 хүртэл 10 тоглолт, 1сарын 25 аас 2сарын 15 хүртэл 11 тоглолт дараалан ялалт байгуулж байжээ.
Тэд энэ улиралд 105,2 оноог дундажаар авч байсан ба энэ нь НБА ийн нэгт бичигдэх амжилт байв. Түүнчлэн Уиллис Риид багийн түүхэндэх нэгэн шинэ амжилтын эзэн болсон бөгөөд энэ нь 1191 удаа самбараас бөмбөг (14,5удаа нэг тоглолтод) авсан бол Уолт Фрэйзэр ашигтай дамжуулалтаар(нэг тоглолтод 7.9 удаа) НБА ийн 3т жагссан байна. Тэд Бүсийн хагас шигшээд Балтиморрыг хожсон боловч Бүсийн аваргын төлөө Бостонд 6 тоглолтын дараа хожигдсон.

1969-1970: Риидээр ахлуулсан Никс чүүд аваргын төлөө


Энэ улиралд тэд НБА ийн түүхэнд анх удаа 60 хожил авч лигийг тэргүүлсэн бөгөөд 18 тоглолт дарааллан ялалт байгуулсан гэсэн амжилтыг 10сарын 24 өөс 11сарын28 хүртэлх хугацаанд үзүүлжээ. Риид, Фрэйзэр,ДеБушэр нар Бүх Оддын тоглолтод оролцсон бол Риид Бүх Оддын тоглолтын Шилдэг тоглогч болов. Зүүн бүсийн тэргүүн багаар 60 хожил 22 хожиглол гэсэн үзүүлэлтээр шалгарсан байна.
Image
Плэй Оффт Балтимоыг 7, Миллуаки Баксыг 5 тоглолтыг дараа буулган авсанаар Финалд Жэрри Вэст,Уилт Чэмбэрлин нараар ахлуулсан Лакэрс тай шалгарав. Финал маш ширүүн өрсөлдөөнтөй болж 3,4 дэх тоглолтууд нэмэлт цаг сунгаснаар хувь заяа шийдэгдсэн боловч 5сарын 8нд НБА гийн түүхэндэх хамгийн шуугиант үе, Никсийн багийн ахлагч, төвийн тоглогч Риид 5дах тоглолтод хөлдөө гэмтэл авчээ. Үүний улмаас Лакэрс өрсөлдөгчөө 135-113аар амархан ялсан бөгөөд энэхүү цуврал тоглолтод Риид дахин тоглохгүй гэсэн таамаглал байсан юм. Гэсэн ч шийдвэрлэх 7 дахь тоглолтод тэр талбайдаа эргэн ирж эхний 2 довтолгоог амжилттай гүйцэтгэсэн ба энэ нь тэдний багийнханä хэрэгтэй байсан урам зоригыг эргэн бадраасан юм.

Фрэйзэр 36 оноо авсан ба 19 ашигтай дамжуулалт өгч, 12 удаа торгуулийн шидэлт шидэж 12 оруулсан бөгөөд тэд өрсөлдөгчөө 113-99 өөр буулган авсан билээ.
Риид Улирлын Шилдэг Тоглогч, Бүх Оддын тоглолтын Шилдэг Тоглогч, Финалын Шилдэг Тоглогч болсон бол Фрэйзэр Бүх НБА гийн 1р багт нэрлэгдэв. Энэ амжилт нь 1953-54онд Харри Галлатины үзүүлсэн ээс хойш анхных байв. Мөн Рэд Холзмэн Улирлын Шилдэг Дасгалжуулагч болсон бөгөөд Никсийн энэхүү гайхалтай амжилтын нууц нь нийт багийн хүч хөдөлмөрийн үр шим байсан юм.
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby MJ » Thu Oct 01, 2009 6:16 pm

1970-72: 70 аад оны Одууд
Хамгаалагч Уолт Фрэзэр ийг НБА гийн Драфтийн 5 аар сонгон авав. Тэр НБА д тоглох хугацаандаа 7 удаа НБА гийн Бүх Оддийн Тоглолтод оролцож, 6 удаа Бүх НБА гийн 1 шигшээ багт нэрлэгдэж, Никсийн түүхэнд Патрик Ивингийн үзүүлсэн амжилтийн дараа орох амжилт буюу 759 тоглолтод оролцож 28995 минутийг талбайдээр өнгөрүүлж, 4791 ашигтай дамжуулалт, 14617 оноо авсан үзүүлэлтта зодог тайлж байсан
Image
Тэр Никст байхдаа 10 улиралын турш нэг тоглолтод дундажаар 19.3 оноо авсан гэсэн амжилт үзүүлсэн бөгөөд сагсанбөмбөгчний замналаа 1980 онд Клэвлэндэд тоглосноор өндөрлөсөн юм. 1979 онд түүний 10 дугаарыг Нью Ёрк Никс мөнхөлсөн байдаг ба Алдрын танхимд 1986 онд нэрийг мөнхжүүлсэн байна.



Үсрэлттэй шидэлтийг нэрийн хуудасаа болгосон Дик Барнэтт НБА дэх эхний 5 жилээ Сайракус болон Лос Анжэлст өнгөрүүлсэн бөгөөд 1965 онд Никсм нэгдсэн байна.
Image
Никсийн төлөө хүчин зүтгэсэн 9 жилдээ тэрээр 15.6 оноо дундажаар авч байсан ба түүний 12 дугаарыс 1990 онд Никс мөнхөлсөн байдаг.


Багийн гол ноён нуруу болох Уйллис Рийд нь 10 жил Никст тоглохдоо 7 удаа Бүх Оддын тоглолтод оролцон 1964-65 онд Улиралын Шилдэг Залуу тоглогч,1969-70 Улиралын Шилдэг тоглогч,1970,73 онуудад Плэй Оффын Шилдэг тоглогчоор тус тус шалгарч байв. Тэр зодог тайлах үедээ 8414 удаа самбараас бөмбөг авч, 12183 оноог нийт авсан үзүүлэлтээр багийнхаа бүх цаг үеийн дээд амжилтыг үзүүлж байсан ба түүний энэ амжилтыг сүүлд ньУолт Фрэзэр, Патрик Ивинг нар давуулсан байдаг байна.Мөн 18.7 оноо дундажаар авч байсан ба 1976 онд түүний 19 дугаарсг мөнхөлсөн нь Никсийн хамгийн анх тоглотгчийхоо дугаарысг мөнхөлсөн тохиолдол нь байлаа.
Тэр багаа 1970 аад оны сүүлээр 11 жил дасгалжуулсаний дараа Нью Жэрси Нэтс ийн Гүйцэтгэх захиралаар шилжин ажиллажээ. 1981 онд Алдрыс танхимд нэрийг н оруулсан байна.

Image
Дэв ДэБүшэрр 1968-69 оны улиралд Никст нэгдсэнээр НБА гийн Бүх хамгаалагчдийн 1р багт 5 удаа багтаж, 6 удаа бүх оддын тоглолтод шалгарах хүртэлээ 12 жил НБА д тоглосон бөгөөд үүний дараа АСХы гүйцэтгэх захиарлааж сонгогдон ажиллаж байсан. Түүний 22 дугаарыг 1981 онд мөнхөлсөн ба дараа жил н Алдрын танхимд түүний нэрийг оруулсан байдаг.



1967 онд Билл Брэдли НБАд орсон бөгөөд тэрээр тийм алдартай, авяслаг нэгэн байгаагүй ч Никсийн төлөө 10 улирал хүчин зүтгэж, ухаалаг тоглолтоороо олонд нэртэй болжээ. Түүний нэрийг Алдрын Танхимд 1982 онд мөнхөлсөн бол 2 жилийн дараа түүний 24 дугаарыг Никс мөнхөлсөн юм.


1970-71 оны улиралд Никс 52 хожиж 30 хожигдсон бөгөөд Атлантик Бүсийг тэргүүлсэн байна. Плэй Оффт Атлантаг эхний 5 тоглолтын дараа буулган авч зүүн бүсийн аваргын төлөө Балтиморт цуврал 7 тоглолтын дараа ялагдаж байсан ба сүүлийн тоглолтод Бүллэтс чүүд ердөө 2хон онооны зөрүүгээр Никс ийг төрөлх Мэдисөн Скүэр Гардэнд нь хожиж байжээ.
1971-72 оны улиралд Никсчүүд довтолгоонд илүү анхаарах хэрэгтэй байсан учраас Сувд (Pearl) хочит Эрл Монрог багтаа элсүүлж түүний оронд Тайк Риордан,Дэйв Сталлуорт нарыг Балтиморлуу явуулав.
Монро н гайхалтай бөмбөг эзэмшилт, уран гоё шидэлт зэрэг маш үзүүштэй тоглолт гаргадаг байсан ба өөрийн байнга хийдэг эргэлттэй хууралтаараа (reverse-spin move) олонд алдаршжээ. Тэр 4 жил Балтиморт тоглосны дараа Никсийг сонгон 9 гайхалтай улиралыг энэ багт өнгөрүүлсэн юм. Энэ хугацаанд тэр дундажаар 16.2 оноо авч, 2 ч удаа НБА гийн Бүх Оддын тоглолтод оролцсон байна. Багийн түүхэнд 6д (тухайн үедээ 5д бичигдэж байсан) бичигдэх 9679 оноог авсан амжилттайгаар 1980 онд зодог тайлсан ба 1986 онд баг бь түүний 15 дугаарыг мөнхөлсөн юм. Харин Алдрын Танхимд 1989 онд нэрлэгдэж байжээ

Монро ирсэнээр 1971-72 оны улиралд 48 хожиж 34 ялагдсан амжилтаар Плэй Оффт шалгарч хүчтэй өрсөлдөгчид болох Балтимор, Бостонг ялан Финалд хүрэв. 114-92 гэсэн онооний харьцаагаар ялсан эхний тоглолтийн дараа 4 дарааллан ялагдаж аварга болж чадсангүй.
Last edited by MJ on Fri Oct 02, 2009 8:43 am, edited 2 times in total.
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby ODOM » Thu Oct 01, 2009 6:17 pm

чи чинь нэгэл таньл байх чинь МЖ гэж сайхан сэдэв нэээжээ :-D өшөө сайхан мэдээ тавиарай...
ODOM
 
Posts: 6
Joined: Thu Oct 01, 2009 6:07 pm

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby MJ » Thu Oct 01, 2009 6:32 pm

1972-76: Эхлээд аваргалж дараа нь........
1972-73 онд тэд дахин аваргалав. Улиралыг 57 хожил 25 хожигдолтой дуусгаж 68 хожиж 14 хожигдсон Бостоны ард бичигдсэн бөгөөд Плэй Оффт эхний шатуудад Балтимор, Бостонг ядах юмгүй хожиж 3 дахь удаагаа Лакэрс тэй аваргын төлөө хүч үзсэн юм. Тэд эхний тоглолтод хожигдсон ч дарааллан 3 хожиж, 5 дахь тоглолтод 102 -93 ийн харьцаагаар ялсанаар түүхэндээ 2 дахь удаагаа Аварга хэмээх эрхэм цолийг хүртсэн бөгөөд үүнээс хойш дахин аварга болж чадаагүй бгаа билээ.
Үүний дараах жилүүдэд тогтворгүй, амжилт муутай тоглох болов. 73-74 онд 49 хожил 33 хожигдон 6 жил дарааллан 5дах удаагаа хүчирхэг хамгаалалтаараа тэргүүлсэн ч Зүүн бүсийн аваргын төлөө Бостонд ялагдсан юм. Улирал дууссаны дараа Уйллис Рийд тамирчны замналаа өндөрлөсөн бөгөөд дараа улирал нь 40 хожиж 42 ялагдсан нь сүүлийн 8 жилд хожигдол н хожлоосоо давсан эхний тохиолдол болов. Уолт Фрэзэр 6 дахь удаагаа Бүх Оддын тоглолтод шалгарсан бөгөөд Бүх Оддын тоглолтын шилдэг тоглогч болсон юм.

1975-76 онд амжилт нь улам буурч 38 хожиж 44 хожигдон улиралыг өндөрлөсөн ба ганц гялалзсан амжилт гаргасан тоглогч нь Билл брэдли байсан ба тэр дундажаар 0.878 гэсэн хувьтай чөлөөт шидэлт шидэж энэ үзүүлэлтээр тогтоосон дээд амжилтг эвдсэн юм. 1976-77 онд уржнан жил н үзээлсэн 40-42 гэсэн амжилтаар улиралыг дуусгаж Плэй Оффт шалгарч чадаагүй байна.
Last edited by MJ on Fri Oct 02, 2009 8:43 am, edited 1 time in total.
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby Chin-T-Mac » Thu Oct 01, 2009 6:45 pm

:eek:
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8319
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby MJ » Thu Oct 01, 2009 7:02 pm

1976-78: Рэд явж, Рийд ирэв
Никсийг хоёронтоо авргалахад багийг удирдаж байсан дасгалжуулагч Холзманыг халж Уйллис Рийд ыг 1977-78 улирал эхлэхийн өмнө дасгалжуулагчын албанд томилов. Рийд багийн амжилтыг дээшлүүлэн 43 хожуулсан ба Боб Мкдо 26.6 оноо дундажаар авч багаа тэргүүлсэн бөгөөд 70 аад оний сүүл үед багийн түлхүүр тоглогч нь байв.

1978-83: Рийд явж, Рэд ирэв
1978-79 оны улиралыг 6-8 гэсэн амжилтаар эхлүүлсэн тул багийн удирдлагууд Рийд ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Ред Холзманыг эргүүлэн авчирсан ч 31-51 гэсэн амжилтаар улиралыг дуусгаж НБА гийн Бүх Оддын тоглолтод нэг ч тоглогч нь шалгараагүй анхны тохиолдол болов.

1979-80 онд 39-43 гэсэн үзүүлэлттэй тоглосон ба 78 онд Драфтын 4т бичигдэн Никст нэгдэж байсан Майкл Рэй Ричардсон лигиг нэг тоглолтод 10.1 удаа ашигтай дамжуулалт хийсэн, 3.23 удаа бөмбөг тасалсан гэсэн үзүүлэлтээр тэргүүлсэн юм. Мөн 7 удаа трибл дабл хийжтүүний багийн анд залуу тоглогч Билл Картрайд НБА гийн Бүх Шилдэг Залуу тоглогчдын багт Шидэт Эрвин Мэжик Жонсон,Ларри Бөрд, Калвин Нэтт, Дэвид Грийнвүүд нарын хамт багтсан байна.
Энэ үе н тэдний хожигдолын үе байсан ба ихэнх улирал плэй оффсг өнжиж байв.
Холзман 1980 онд 50 хожин Плэй Оффт шалгарсан ч Чикаго Буллз д ялагдсан.

1981-82 онд ердөө 33 хожисон ба улиралын дараа Багийн түүхэндэх багаа хамгийн олон хожилд хүргэсэн (613-484) дасгалжуулагч Холзман ажлаа хүлээлгэн өгсөн юм.
Тэр НБА гийн аваргыг Никс багийн хамт 1970,1973 онуудад тус тус хүтрсэн бөгөөд 1969-70 оны Шилдэг Дасгалжуулагчаар шалгарч, дасгалжуулагч хийх явцдаа нийт 696 тоглолтод ялалт байгуулсан ба НБА гийн түүхэндэх хамгийн олон хожил авсан 10 дасгалжуулагчийн нэгд багтсан(одоо 11т бичигддэг).


1983-85: Кинг НБАг удирдаж байна
Image
1980 аад оны амжилт муутай жилүүдийн төгсгөл ирж шинэ дасгалжуулагч Хабби броун багтаа олон ялалтыг авчирсан бөгөөд 1983-84 онд Бэрнард Кинг ийг Майкл Рэй Ричардсон оор солин багтаа элсүүлэв. 47-35 гэсэн амжилттайгаар Плэй Оффт шалгарсан ч Бүсийн хагас шигшээд тэр жилийн аварга болсон Бостонд хожигдов. Кинг НБА гийн 1р багт орж, Даррэл Уолкэр Шилдэг Залуу тоглогчоор шалгарсан юм.


1984-85 онд Кинг Никсийн өмнөөс тоглон НБА г оноогоороо тэргүүлсэн анхны тоглогч болсон бөгөөд 32.9 оноо дундажаар авч, 1961-62 онд Ричи Гүэрин ий үзүүлсэн 29.5 гэсэн багийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Зул сарын өдөр хийсэн Нью Жэрсигийн эсрэг тоглолтод тоглолтод 60 оноо авч багийн түүхэндэх дээд амжилтыг мөн шинэчлэв. Харин 3 сарын 23д энэхүү гайхалтай улиралд азгүйтэл ирсэн н Кансас Ситигийн эсрэг улиралын 55дахь тоглолтод Кинг бэртэж 24 сарын турш талбайд эргэн гарах боломжгүй болов.
Үүнээс хойш Нью Ёрк 12 тоглолтод нэг ч хожил авч чадаагүй ба энэ нь 3 сарын 23 аас 4 сарын 13 хүртэл үргэлжилсэн юм.
Last edited by MJ on Fri Oct 02, 2009 8:42 am, edited 1 time in total.
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby Должко » Thu Oct 01, 2009 8:55 pm

За багын түүхийгч ёстой нэг гайхалтай бичич байна гээч.Удахгүй гарааны 5 нтр танилцуулаарай. :eek:
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby MJ » Thu Oct 01, 2009 9:02 pm

1985-89: Нью Ёрк Драфтын хамгийн эхэнд сонголт хийх эрхтэй боллоо

НБА гийн Плэй Офф оос хасагдсан 7 багаас Драфтийн эхэнд сонголт хийх эрхийг тэд олж авсан бөгөөд 1985 оны Драфтаар хамгийн түрүүнд Патрик Ивинг ийг Жоржтгун Сургуулийн багаас сонгов.
Image
Энэ жилийн Драфтаар сүүлд нь нэрээ мөнхөлсөн олон шилдэг тоглогчид НБА д Драфтлагдан орж ирсэн байдаг. Эдгээр тоглогчидод:
Хавиер Мкданиел(4т), Крис Маллин(7), Дэтлиф Шрэмп(8), Чарльз Оакли(9), Карл Мэлон(13), Жо Думас(18), Эй Си Грийн(23), Тэрри Портэр(24) т тус тус эрэмблэгдэн НБА д элсэж байжээ.
1985-86 онд 23-59 гэсэн маш муу амжилттай тоглосон ба тэдний залуу тоглогч Ивинг 32 тоглолтод дундажаар 20 оноо авсан, 9 удаа самбараас бөмбөг авалт8гэсэн үзүүлэлтээрээ НБА гийн Бүх Оддын тоглолтод оролцохоор сонгогдсон боловч бэртэлийн улмаас тоглож чаадгүй байна. Харин улиралын Шилдэг Залуу тоглоглогч шагналыг 1964-65 онд Уйллис Рийд авсанаас хойш авсан анхны тоглогч болов.
Дараа улирал нь 24-58 гэсэн мөн л тааруу амжилттай улиралыг өндөрлөсөн ба гэхдээ байдал арай нааштайгаар эргэж байлаа. 1987-88 онд дасгалжуулагч Рик Патиног авч ажилуулсан ба тэд өмнөх улиралаас 14 хожил илүү авч 38-44 гэсэн амжилттай улиралыг дуусгав. Улиралын хамгийн сүүлийн өдөр, сүүлийн тоглолтод Плэй Оффт орох эрхээ авсан ч эхний шатанд л Бостонд 3-1 гэсэн цувралын харьцаагаар ялагдав. Багийн амжилт Патрик ын амжилт дээр суурилр байсан ба залуу тоглогч Марк Жэксон ч гайхалтай сайхан тоглолтыг үзүүлж дундажаар 10.6 удаа ашигтай дамжуулалт өгөн Никсийн түүхэндэх нэгэн шинэ дээд амжилтын эзэн болсон юм.
Image
1988-89 онд хамгийн сүүлд аварга авсан жил буюу 1972-73 он; үзүүлсэн амжилт болох 52-30 гэсэн амжилтыг давтаж , 26 тоглолтод талбайдээрээ ялалт байгуулсан гэсэн дээд амжилтыг мөн тогтоов. 1970-71 улиралаас хойш анх удаа Атлантик Бүсийг хожлоороо тэргүүлсэн тохиолдол болсон ба Плэй Оффын эхний шатанд Филаделфиаг 3-0 гэсэн цэврал тоглолтын харьцаагаар ялсан боловч Чикаго Буллзд 4-2 гэсэн цуврал тоглолтын харьцаагаар хожигдов.
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby MJ » Thu Oct 01, 2009 9:39 pm

1989-91: Чарльз ын мөлөөх өрсөлдөөн
Удирдалгын зүгээс Патрикын хүсэлтийг хүлээн авч Чикаго гоос Чарльз Оаклиг Билл Картрайд аар солин авав. Оакли самбараас бөмбөг авалтаар НБА г 2 жил тэргүүлээд байсан юм.
Image
(бас л ширүүн,бүдүүлэг тоглолттой гар даа)
1989-90 онд Рик Патиног халж Стү Жэксонг авсан ба 45-37 гэсэн амжилтаар улиралыг дуусгаж Плэй Оффын 2 дахь шатанд Дэтрөид д ялагдсан байна. Патрик ын хэвьд тун амжилттай тоглосон улирал байсан юм. Тэрээр 2347 оноо авч, 28 тоглолтод 20оос дээш оноо авсан гэсэн үзүүлэлтээр багийн дээд амжилт тогтоов. Мөн нэг улиралд 327 хаалт тависан бөгөөд Бостоны эсрэг 51 оноо авсан нь түүний хувьд нэг тоглолтод хамгийн их оноо авсан тоглолт гэж үздэг. Тэр НБА г оноо авалт, хаалт тавилт,амжилттай довтолгооний хувь зэргээр тэргүүлж НБА гийн 1р багт нэрлэгдэв.
1990-91 онд дахин дасгалжуулагч Жэксоныг Жон Мклоуд аар солисон ч бүүр тааруу амжилт үзүүлж 39-43 гэсэн хожилын харьцаатай улиралыг өндөрлүүлэв

1991-92: ПАТ ИРЛЭЭ :sup: :gold
Image
3сарын 1 д багийн шинэ Ерөнхийлөгч энэ улиралд багийг удирдах дасгалжуулагчаар Пат Ралиг сонгов. Өмнө нь 9 жил ЫБА д байхдаа Пат Рали Лос Анжэлс Лакэрс багтайгаа 9 удаа Пасифик Дүсийн аварга, 4 удаагийн НБАгийн аварга(1982,1985,1987,1988) цолуудийг хүтрээд байсан юм.
Энэ үед түүний хожлийн хувь нь 0.735 байсан ба энэ нь НБА гийн түүхэнд бичигдэн үлдсэн нэгэн дээд амжилтад тооцогддог. Түүний удирдлага дор Лакэрс хэзээ ч 50 аас цөөн хожиж байгаагүй бөгөөд 6 улиралд 60 аас олон хожсон гэсэн гайхалттай амжилттай байлаа.
Image
Пат багийг удирдан 51-31 гэсэн үзүүлэлттэй тоглуулж Бостон той хамт Атлантик бүсийг хожлоороо тэргүүлэв. 3сарын 31; Чикаго гийн эсрэг хийсэн тоглолтод хамгаалагч Жон Старкс 8 удаа 3 онооны шидэлт амжилттай гүйцэтгэн бас нэгэн дээд амжилтын эзэн болсон байдаг. Аль хэдийн Никсийн хөгжөөн дэмжигчдийн хайртай тоглогч болоод байсан тэрээр анх НБА д дарфтлагдан орж чадалгүй 1988-89онд чөлөөт агэнтаас Вариорс багт орохоор болсон ч зарим нэг асуудлийн улмаас нэг улирал өнжин 1990-91 онд Никст хүчин зүтгэхээр гэрээнд гарын үсэг зурсан байна.
Харин дараа улиралд л тэр 3 ийн зайн шидэлтийн хувь,тэмцэгч чанарыхаа хүчээр Улиралын Шилдэг 6 дах тоглогч хэбээх эрхэм шагналыг хүртэж байсан түүхтэй. Харин Патрик ийн хувьд авсан оноо самбараа бөмбөг авалт, хаалт тавих зэрэг үзүүлэлтүүдээр НБА г тэргүүлэгч 10 тоглогчын дунд багтсан ба дундажаар 24 оноо авч(НБА д 5д),11.2 самбараас бөмбөг авч(НБА д 8т), 2.99 (НБА д 4т) удаа хаалт тавьсан байна. Тэд Плэй Оффт Зүүн Бүсийн хагас шигшээд Чикаготой тааран 7дахь тоглолт хүртэл хүч үзсэн ч сүүлийн тоглолтод 110-81 ээр ялагдан Плэй оффоос хасагдав.

Старкс ч миний хайртай тоглогч доо
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby MJ » Thu Oct 01, 2009 10:12 pm

1992-93: Никс 60 хоксон ч Буллз дахин аварга болов.
Тэд улирал эхлэхээс өмнө 7 тоглогчыг багтаа элсүүлж авсан ба тэдний дунд Чарльз Смнт, Док Ривэрс, Бо Кэмпбэл нар байсан ба Марк Жэксонг Лос Анжэлс рүү зарав. Энэ улиралд тэд түүхэндээ 2 ах удаагаа 60 хожил авсан юм. Дасгалжуулагч Пат Рали гайхалтай сайн ажиллаж энэхүү амжилтанд хүрсэн бөгөөд хамгаалалтад маш сайн анхаарч байсан гэдэг. Тэр хэдий ийм өндөр амжилт үзүүлж чадсан ч Улиралын Шилдэг Дасгалжуулагчын шагналаа Хьюстон Рокэтсийн Рүди Томянович; алдсан юм.
Никс Плэй Оффт Индиана Пэйсэрс, Шарлот Хорнэтс ийг буулгаж авсан ч алдарт Майкл Жордан аар ахлуулсан Чикаго Буллз д Дүсийн аваргийн төлөө тоглон 4-2 гэсэн хожлийн харьцаагаар ялагдалаа.

1993-94: Зүүн Бүсийн Араатнууд
Домогт майкл Жордан сагсанбөмбөгийн замналаа дуусгаж НБА г орхиж байгаагаа заралсаны дараа Зүүн Бүсээс гол олны анхааралд байсан баг нь 4 жил дарааллан Жорданы Чикаго Буллзд хожигдоод байсан Нью Ёрк Никс байлаа.
Тэд хүчний тоглолт, хүчирхэг хамгаалалтаараа амжилттай тоглон Атлантик Бүсийг 57 тоглолт хожин тэргүүлэв. Улирал дөнгөж эхэлж байх үед буюу 12 сард бэртлийн улмаас гол тоглогч Док Ривэрс ээ алдсан ч түүнийг орлуулахаар Даллас Маурикс аас Дэрэк Харпэрийг авчирч тоглуулсан бөгөөд Улиралын дундуур болдог Бүх Оддын Тоглолтод Патрик Ивинг, Жон Старкс нар сонгогдон оролцсон юм. Плэй Оффт Нью Жэрсиг 4-0 оор бут ниргэн Бүсийн хагас шигшээд Чикаго Буллз тай тоглов. Энэ удаад тэд 4-0 ээр хялбархан ялж Индиана Пэйсэрс тэй Бүсийн шигшээд таарсан ба 7 тоглолтын дараа буулган авч Финалд хүрэв.
ImageImage Image
Хьюстоны эсрэг Финалын 6 дах тоглолт эхлэхэд тэд цувралын харьцааг 3-2 оор хошуучилж байсан ч уг тоглолтын цаг дуусах мөчид Жон Старксийн шидэлтийг Хаким Олажуан хаалт тавин тасалсанаар тоглолт 86-84 ийн харьцаагаар өндөрлөж шийдвэрлэх 7 дах тоглолт болохоор болов. Ийнхүү Никс аваргын төлөө НБА гийн түүхэндэх Шилдэг 10 төвийн тоглогчийн нэг болох Хаким Олажуан ахлагчтай Хьюстон Рокэтс той өрсөлдөн 7 тоглолт үргэлжилсэн цувралын эцэст Хьюстон Рокэтс түүхэндээ анх удаа НБА гийн аваргацолийг хүртсэн юм. Сүүлийн шийдвэрлэх тоглолтод дасгалжуулагч Пат Рали тоглолтийн турш 18 шидэлтээс ердөө 2хоныг амжилттай гүйцэтгэсэн Жон Старксыг сэлгээнд суулгалгүй тоглуулсаны улмаас багийн довтолгоо амжилтгүй байж 90-84 ийн харьцаагаар хожигдсон байна.


1994-95: Довтолгоонд муу анхаарсанаар амжилт уруудав
55-27 гэсэн үзүүлэлттэй улиралыг дуусган Плэй оффт шалгарсан ч Финалд хүрэх хувь дутсан юм. Зүүн Бүсийн хагас шигшээд Индиана Пэйсэрс тэй таарч ширүүн өрсөлдөөнтэй цуврал болов. Өмнөх жилийн бүсийн аваргын төлөөх 7 тоглолтын дараанаас энэ 2 баг нь Ривал болоод байсан бөгөөд энэ удаагын тэмвэл ч үүнийг нь баталж байв. Эхний тоглолтоос Ширүүн тэмцэлийн эхлэлсэн бөгөөд тоглолт дуусахаас 16хан сэкүндийн өмнө 5 оноогоор илүү байсан Нью Ёрк хожригдсон байна. Индианагийн Рижи Миллэр өөрт оногдсон 8хан сэкүнддээ 8 оноог авч чадсан юм.

Никс гайхалтай хамгаалалтаараа шагшигдаж байсан ч довтолгоонд гаргасан алдаануудаасаа болж амжилтаа ахиулж чадаагүй ба үүгээр ч зогсолгүй дасгалжуулагч Пат Рали НБА гийн Финал болсны дараа өдөр н л ажлаас гарах өргөдлөө өрж багыг орхин түүний орыг Дон Нэлсөн залгав
Last edited by MJ on Fri Oct 02, 2009 8:41 am, edited 3 times in total.
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby MJ » Thu Oct 01, 2009 11:07 pm

1995-96: Нэлсон удсангүй

Энэ бол тэдний хувьд томоохон өөрчлөлт хийсэн жил байлаа.
Тэд өрсөлдөөнд үлдэж чадсан ч 47-35 буюу 5 улиралын дараа дахин 50 аас цөөн хожил авсан юм. 2 сариын 8 аас өөрчлөлтүүд эхлэв. Чарльз Смит ийг залуу тоглогч Монти Виллиамсаар (Сан Антониогоос) сольж, үүнээс 10 өдрийн дараа Хэрб Виллиамс, Дог Кристи нарыг Торонто гийн Вилли Андэрсөн, Виктор Алэксандр нараар солив. 3 сарын эх гэхэд л Нэлсөнг түүний туслах Жэфф Ван Гандигаар солин үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Шинэ дасгалжуулагч анхны жилдээ л 13-9 гэсэн сайнгүй амжилттай улиралыг дуусгав. Плэй Оффт Клэвлэнд тэй таарч юу ч болголгүй 3 тоглолтод бут ниргэсэн ч дахин Жордан аар ахлуулсан Чикаго Буллз тай таарч ялагдал хүлээсэн юм. Энэ цуврал тоглолт нь тэдний сүүлийн үзүүлсэн өндөр амжилт н болсон бөгөөд Дэрэк Харпэр,Хюбэрт Пэвис,Энтони Мэсөн нарыг чөлөөт агэнт луу алдсан ч Шарлот Хорнэтс оос Ларри Жонсонг авчирч Ван Ганди гийн удирдлага дор итгэл дүүрэн шинэ үерүү алхан оров.

1996-97: Атлантик дахь Шинэ Никсийн Шуурга
Ларри Жонсон, Аллан Хьюстон, Крис Чайлд, Бак Виллиамс зэрэг шинэ залуу оддоор хүчээ зузаатгаж, Патрик Ивинг, Жон Старкс, Чарльз Оакли нарын хашир туршлагатай, чадварлаг тоглогчдоор багаа бүрдүүлсэн Никсийхэн 57 хожнл байгуулав.
Тэд залуу тоглогчид болох Жон Виллиамс, Уолтэр Мккарти 2 ийг эгнээндээ элсүүлээд байсан ба 11 сарын 19ий Орландогийн эсрэг хийсэн тоглолтийн дараа 200000 оноо авсан гэсэн үзээлэлтээр Патрик Ивнг НБА гийн түүхэндэх хамгийн олон оноо авсан тоглогчдийн 23т эрэмблэгдсэн байна. Мөн 12 сарын 30д Нэтсийг хожсоноор түүхэндэх 2000 дахь хожлоо авч байжээ. Дундажаар 22.4 оноо авч, 10.7 самбараас бөмбөг авч, 2.42 хаалт тавьсан гэсэн үзүүлэлттэй тоглосон тэрээр 11 дэх удаагаа Бүх Оддын тоглолтод шалгаран оролцов. Жон Старкс ч энэ улиралд чамгүй сайн тоглон Улиралын Шилдэг 6 Дахь тоглогч шагналыг дахин хүртлээ. Залуу тоглогчид боло Хьюстон,Жонсон,Чайлдс нар багтаа хэрэгтэй гэдгээ батлан харуулсан байна.
Плэй Оффт өст Чикагог буулган авах зорилготой байсан ч 2дах шатанд Миами г ялж чадалгүй бүдрэв. Никсийн 4 тоглогч(Патрикыг оролцуулаад) Миамигийн эсрэг 5 дах тоглолтод зодоон хийсэн хэрэгээр толголтод орох эрхээ хасуулсан ба 6 дах тоглолтод ялалт байгуулсан Миами баг НБА гийн түүхэнд цуварлыг бүрэн тоглолгүйгээр буюу 3-1 гэсэн харьцаагаар цааш шалгарч тоглосон 6 дахь багаар тодорсон ажээ. (учир н Никсийн тоглогчдийн тоо хүрэхгүй байсан бололтой)

1997-98: Никс Ивингүйгээр
12 сард ахлагч патрик Ивинг бугуйн бэртлээс болон тоглох боломжгүй болсон бөгөөд 43-39 гэсэн амжилттайгаар улиралыг дуусгасан бана. Түүний орыг залуу тоглогч Аллан Хьюстон, Ларри Жонсон нар залгаж тун амжилттай тоглож байв. багийн бас нэгэн чухал тоглогч болох Старкс ч сайн тоглож байсан ба 1 сарын 29 д Милуаки Бакс ын эсрэг тоглолтод 3 зайн шидэлтийг 9/12 гэсэн үзээлэлттэй шидэж багийн түүхэнд бас нэгэн шинэ дээд амжилт тогтоов.
Багийн холбогч Чарли Уард гараанд багтан тоглож дундажаар 7.8 оноо, 5.7 ашигтай дамжуулалт, 1.76 таслалт гэсэн амжилттай тоглосоно бол Оакли 6.4 удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлтээр багаа хошуучиллаа. Патрик бэртэхээсээ өмнөхөн 12 сарын 16д Дэтрөит доо тоглон НБА гийн түүхэндэх 22000 дах оноогоо авсан байна.
Тэд Зүүн Бүсий 7д жагсан Плэй Оффт шалгарч Миами тай таарсан ба ширүүн өрсөлдөн ялсан ч Ларри Бөрд дасгалжуулагчтай Индиана тай таарлаа. Ахлагч Патрик 2 дах тоглолтод багтаа эргэн ирсэн ч онц нөлөө үзүүлж чадалгүй 5 тоглолтын дараа тэд гэртээ харих хэрэгтэй болов.

1998-99: Финалын төлөөх мартаж боломгүй тулаан
Никс 2 том наймаа хийсэн нь Голдэн Стэт Вариорс оос Лэтрэл Сприйвэл ийг авч Жон Старкс болон Крисс Миллс, Тэрри Каммингс нарыг явуулав,Торонто гоос Маркус Кэмбиг Чарльз Оакли гээр солисон явдал байлаа. Энэхүү томоохон солилцооний дараа баг тогвортой тоглоход баггүй хугацаа шаардагдав.
Image
Никс Плэй Оффын эхний шатанд Миами тай таарч шийдвэрлэх 5 дах тоглолтод Аллан Хьюстоны 0.8 сэкүндэд оруулсан бөмбөгийн ачаар цааш шалгарсан юм.

Атланта тай 2 дах шатанд тоглосон ба 1999 онд Плэй Оффт гайхалтай сайн тоглож өөрийгөө харуулсан Маркус Кэмбигийн ачаар тэд цувралд ялж Зүүн Бүсийн аваргын төлөө Индиана тай тоголлоо. 2дахь тоглолтод багийн ахлагч Ивингийн өмнө н авсан бэртэл сэдэрч тоглолтыг орхисон ба 3 дахь тоглолтод хожлын 4 оноо авчир багаа ялалтад хүргэсэн Жонсон 6 дах тоглолтод хөлдөө бэртэл авсанаар мөн л тоглох боломжгүй болов. Сприйвэл, Хьюстон нарын ачаар Финалд Сан Антонио той тоглох эрхээ авсан ч багийн төвийн тоглогч Патрик гүйгээр Спүрсийн 2 цамхаг хэмээн нэрлэгддэг Тим Данкэн, Дэвид Робинсон нарыг зогсоож чадалгүй ялагдал хүлээв.
Last edited by MJ on Fri Oct 02, 2009 8:42 am, edited 1 time in total.
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby MJ » Thu Oct 01, 2009 11:32 pm

1999-2000 : Зүүн Бүсийн тулаан удаан үргэлжилсэнгүй
12 дахь удаагаа 50 хожил авсан тэд Атлантик бүсийн 2т эрэмблэгдэн Плэй Оффт тоглох болов. Никс чүүд шинээр төрөн гарч буй одууд болох Трэси Мкгрэди,Винс Картэр нарын Торонто Рэпторсыг 3-0 гэсэн цуврал тоглолтын харьцаагаар бут ниргэн Пат Рали гаар удирдуулсан Мнами Хит тэй таарч тоглон хожив. Гэвч тэдний энэхүү аз нь энд хүрээд өндөрлөсөн бөгөөд Рижи Миллэр ахлагчтай Индиана Пэйсэрс баг 6 тоглолтын дараа цааш тоглох эрхээ авч Финалд тэр жилийн аварга Лос Анжэлс Лакэрс тай аваргын титэм булаалдсан байна.
ЭНэ улиралд Аллан Хьюстон анх удаа Бох Оддын тоглолтод оролцож байжээ.


2000-2001: ИВИНГИЙН ЭРИН ТӨГСЛӨӨ :sad::
Image
Image
Улирал эхлэхийн өмнө багийн домогт ахлагч ПАТРИК ИВИНГ ийг Сиетл Сүпэрсоникс руу явууллаа. Энэ нь НБА долон Никс ийн хөгжөөн дэмжигчдийг гайхашруулсан тун гэнэтийн наймаа болсон бөгөөд Никст түүний оронд Глэн Райс, Лүк Лонгли, Трэвис Найт нар ирэв. Мөн улирал дундын цолилцоогоор Жорданы эсрэг тулаанд гар бие оролцож явсан Марк Жэксонг эргүүлэн авсан юм. Багийн түлхүүр тоглогч нарын бэртэлээс болоод Жэфф Ван Ганди 19 өөр гарааний бүрэлдэхүүн сольж, туршин тоглуулхад хүрсэн байна. 2008 оны 12 сарийн 18 өдөр тэр ажлаасаа гарах хүсэлт гаргаж түүний туслах Дон Чэниг багийн дасгалжуулагчаар сонгов. Элниралын эцэст 48-34 гэсэн амжилтаар Атлантик Бүсийн 3т жагсан 14 дэх удаагаа НБА гийн Плэй Оффт шалгаран үлдлээ. 9 Улирал дарааллан хагас шигшээд шалгараад байсан тэд эхний шатанд л Торонтод 3-0 ийн харьцаатай хожигдон гутамшигтайгаар ялагдал амсав.
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby MJ » Fri Oct 02, 2009 8:49 am

За Багийн түүхийг нэлээд хэд хоног ажлийнхаа цаг ийг хугаслан барин орчууллаа.
Source: nba.com , wikipedia.com


Орчуулгын алдаа нэлээд бгаа бхаа зарим өгүүлбэрүүдийн утга санааг н бүрэн оновчтэй Монголруу хөрвүүлж чадсангүй, бас найруулга нтр гэж бхгүй шууд л санаагаараа бичээд сүүлд нь гальтхан хянасан.
Одоо нэрний үүсэл, өмнөх жилүүдийн стат зэрэг бас түүхтэй холбоотой ганц нэг баримтуудийг хагас хугас орчуулмаар аядсан бгаа тэрийг оруулаад орчин цаг руу орно доо :D
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby MJ » Fri Oct 02, 2009 9:32 am

Яагаад Никэрбокэрс (Нью Ёркийн Иргэд) гэж?
Нэрний учир.............
Никэрбокэр гэдэг нэр нь бүр 1600 онд Шинэ Ертөнцөд, Нью Ёркт ирж сууршиж байсан Голландчуудаас үүдэлтэй юм. Энэ нэр н тэдний өмсдөг өмдний загвараас анх үүдэн гарсан гэх бөгөөд өвдөг хүртэлээ дээш нугалан шуусан өмд өмсдөг тэднийг Никэрбокэрс буюу Никэрс гэж нэрлэж байв. Түүхийн урт хугацааний явцад Голландаас ирсэн оршин суугчдийн нэр болох Никэрбокэрс нь Ыью Ёрк хот гэсэнтэй ижил утгатай болсон юм. 19,20 зуунд хотын нэрт бэлэг тэмдэг болсон Никэрбокэрийн Эцэг нь даавуун хиймэл үстэй, 3 булан бүхий бүрх малгайтай, оломтой гуталтай, мөн мэдээж нугалсан өмдттэй хүний зураг байжээ. Никэрбокэр гэдэг нэрийг 1845 онд Алэксандр Картайтын нэрэмжит түүхэндэх хамгийн анхны Бэйсболлын баг, Нью Ёрк Никэрбокэрс буюу 9 никэрбокэр гэдэг баг спортын тэмцээнд анх ашигласан байдаг. Америкийн Сагсанбөмбөгийн Холбоо 1946 онд байгуулагдах үед Нью Ёрк хотийнхон болон багийн үүсгэн байгуулагч Нэд Айриш багаа Никэрбокэр хэмээн нэрлэж байжээ. Багийн үүсгэн байгуулагчдийн нэг, Мэдисөн Скүэр Гардэн ий гүйцэтгэх захиралын албыг олон жил гүйцэтгэсний эцэст 1999 онд 86 настайдаа таалал төгссөн Фрэд Полеста багийн нэрийг малгайндээр үндэслэн өгсөн хэмээн дурсаж байжээ.

Айриш, Лэстэр Скот, Полеста болон хэд хэдэн ажилчид нийлэн оффист сууж байгаад энэхүү нэрийг бодож олсон гэдэг.
Никэрбокэр гэдэг нэр н нь сүүлд товчлогдон Никс болж хувирчээ. Нью Ёрк багийнхний эрхэмлэдэг өнгө нь уламжлагдаж ирсэн улбар шар,цэнхэр,цагаан гэсэн өнгөнүүдийн хослол бөгөөд энэ нь Нью Ёрк хотын мөн сүлд өнгө билээ.

Багын Лого буюу Бэлэг тэмдэг
Никэрб окэрийн Эцэгийн Лого
Анхны Лого нь 1946-47 оны улиралаас 1963-64 оны улитал хүртэл хадгалагдан ашиглагдаж байсан ба энэ нь Нью Ёрк Дэлхийн Дэлхийн Сэтгүүлийн Спортын зураач Уллиард Мүллингийн зурсан Никэрбокэрийн Эцэг бөмбөг залж буйгаар дүрсэлсэн зураг байлаа. Image

1964-65 оны улиралд Никс өөрийн Роундболл буюу Дугуй Бөмбөгний хэлбэртэй Логог үүсгэсэн ба Ж.Си. Булл гэх зар сурталчилгааны агентлагын зураач бүтээжээ. Уг логог тэд НБА д 2 удаа Аварга цол хүртэхдээ ашиглаж байсан бөгөөд дараа нь 1960 аад онү эцэс, 70 аад оны эхэн үед Хайрцаган доторх бөмбөгний зурагтай логог багийн тоглолтын билэт, зар сурталчилгаандаа ашиглаж эхэлсэн байна.
2 дахь Лого
Image
1992 оны 6 сарын 17д Никс өөрийн Логоны шинэчлэсэн загварыг гаргаасан бөгөөд энэ нь гурвалжин дүрсэндээр шинэ загвараа багийн нэрийг бичин дор нь бөмбөг дүрсэлсэн байна. Уг гурвалжин дүрс нь Никсийн үндсэн лого болсон ба үүнээс хойш Багийн ойн баярт зориулсан логог 1996-97 онд, 1999-2000 онд тус тус зориулан ашигласан удаатай.
Image
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby MJ » Fri Oct 02, 2009 9:44 am

Дугаарыг нь мөнхөлсөн тоглогч


10 Уолт Фрэзэр – 1967-1977
1979.12.15 д мөнхөлсөн

12 Дик Барнэтт – 1965-1974
1990.3.10 д мөнхөлсөн
15 Эрл Монро – 1972-1980
1986.3.1 д мөнхөлсөн
15 Дик Мкгүэр – 1949-1957
1992.3.14 д мөнхөлсөн
19 Уйллис Рийд – 1964-1974
1976.10.21д мөнхөлсөн

22 Дэв ДэБүшэрр – 1967-1977
1979.12.15 д мөнхөлсөн
24 Билл Брэдли – 1967-1977
1984.2.18 д мөнхөлсөн
33 Патрик Ивинг – 1985-2000
2003.2.18 д мөнхөлсөн
613 Рэд Холзман – Дасгалжуулсан: 1967-1977 ба 1978-1982
(613 улиралын тоглолтод ялалт байгуулсан)
1990.3.10 д мөнхөлсөн
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby ТӨӨГӨӨ » Fri Oct 02, 2009 11:14 pm

Эм жэй тасархай бичжээ :eek:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby Tomroo_Kop » Fri Oct 02, 2009 11:17 pm

:eek: Гайхалтай...Их хөдөлмөр гаргасан байна шүү
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby WALCOTT » Sun Oct 04, 2009 3:06 pm

тоглогчдийн хоч никнэймэс......

Eddy Curry - EC, ECity, McCurry

Darko Milicic - Darko, The Human Victory Cigar,serbian gangsta, :lol:

Jordan Hill - JHill

David Lee - DLee , Da White Howard, Doorman

Al Harrington - Free Candy, Big Al, No Sharrington

Jared Jeffries - JJ, Ared Effries, Mr. Indiana, Fish Lips :-o

Wilson Chandler - Ill Will, Will the Thrill, WILSON!

Danilo Gallinari - Gallo, The Big Cock, The Rooster

Larry Hughes - L-Boogie, Phughes

Nate Robinson - Nate the Great, Lil Nate, Kryptonate

Chris Duhon - Du, Doo Doo, Du-Du, Dookie, I'm That Deep (new insert), DUU!

Toney Douglas - TD, Dougie, Clamps

сонирхолтой никтэй гарууд ч их байндаа :lol:
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby Chin-T-Mac » Sun Oct 04, 2009 3:13 pm

WALCOTT wrote:тоглогчдийн хоч никнэймэс......


David Lee - Da White Howard

Wilson Chandler - WILSON!

Larry Hughes - Phughes

:eek:
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8319
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby Black Mamba » Tue Oct 06, 2009 8:42 pm

Big Al
Big Cock
садар хочтой айн ?
:mrgreen:
User avatar
Black Mamba
 
Posts: 31
Joined: Sat Sep 26, 2009 1:16 pm
Location: Монгол Улс

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby MJ » Fri Oct 09, 2009 5:47 pm

Та бүхэн мэдэж байгаа сүүлийн хэдэн жилд бид айхтар амжилт үзүүлж чадаагүй. Плэй Оффт шалгаралгүй удлаа. Мэдээж гол буруутан нь Азиа Томас гэж бүгд хэлэх байх. Харин одоо тэр байхгүй харин бидэнд ирээдүйтэй залуус байгаа.
Эдди Карри бэртэл гэмтлээс болоод өөрийн тоглолтыг гаргаж чадалгүй маш олон тоглолтыг өнжиж байгаа нь амжилтанд сөрөгөөр нөлөөлж байгаа. Гэхдээ одоо тэр энэ багаа амжилтанд хүргэхийн тулд бие даачилаж тоглох цаг болсон.
Ларри Хьюгс болон Ал харрингтон нар ч олон жилийн туршлагатай сайн тоглогчид учир багтаа гол үүргийг хүлээн тоглох болно. Мөн бидэнд байгаа бас нэг сайн тоглогч бол Дарко Миличич, ер нь бол тэр ирсэнээр тоглолт арай ондоо болж ирнэ гэж бодож байна.

Өнгөрсөн улиралд бид Карри, Мобли зэрэг тоглогчдын бэртэл гэмтэл зэргээс болоод мөн сайн учираа олж чадахгүй байсаар 32-50 гэсэн хожлын харьцаатайгаар улиралыг дуусгаж Плэй Оффт шалгарч чадаагүй. Миний хувьд энэ жил 45 аас дээш хожил авч Плэй Оффт шалгарах гэсэн том зорилго л энэ багт бий гэж бодож байна. Мэдээж Плэй Оффт шалгарчлаа гээд ялагдахгүй нь тодорхой, гэхдээ манай бүрэлдэхүүн Атлантик Дивизоныг хожлоороо тэргүүлэх, Зүүн Бүсийн Финалд шалгарах зэрэгт тийм хангалттай биш байгаа. Тэгхээр илүү олон хожил авч, Плэй оффт шалгаран залуучуудад туршлага хуримтлуулах нь эхний ээлжинд тавигдах зорилт. Харин ирэх жилээс бүрэлдэхүүнээ илүү зузаатгаад тогловол өндөр амжилт үзүүлэх шаанс бий.
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: NEW YORK KNICKS 09-10 Coming to Rule over the NBA

Postby MJ » Fri Oct 09, 2009 6:10 pm

Нью Ёрк Никс 2008-09 оны Улиралд


Дасгалжуулагч: Майк ДиАнтони
Тоглолт: 32 хожил 50 Хожигдол
Байр: Атлантик Бүст-5
Зүүн Бүст 14т орсон бөгөөд Плэй Оффт шалгараагүй.

Онцлох Үйл Явдалууд

Патрик 9ссарын эхээр Нэйсмит ийн Алдрын Танхимд нэрээ мөнхөлсөн. Түүний хамт Хаким Олажуон, Пат Рали нар нэрээ мөнхөлсөн байна.
6сарын 26: НБА Драфт Нью Ёрк хотод болсон
11сарын 21: Марди Коллинс, Зак Рэндалф нарыг Лос Анжэлс Клиппэрсрүү үдэж оронд нь Тим Томасыг болон Каттино Моблиг авсан. Мөн Жамал Крауфордыг Голдэн Стэйт Вариорсын Ал Харрингтон оор сольж авсан.
2сарын 19: Жэром Жэймс, Антони Робэртсон, Тим Томас нарыг Чикаго Буллзын Ларри Хьюгс ээр солж явуулсан ба Оклохама Сити Тундр ийн Крис Вилкоксыг Малик Роуз өөр сольсон.
2сарын 25: Waivd Marbury - Одоо юу гэдгийн түүний гэрээг цуцалсан гэх юм уу даа
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Next

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests