aapyyl wrote:Edniih chimeegui baij baigaad Hamgiin heregtei bairlal deeree ireeduitei zaluug avchihlaa gej. MJ ah chinmeegui baij baigaad laitai naimaa hiigeed bna.
солилцоо наймаанд co-owner Майкл Жордан ямар хамаа байна вэ?
бүхэлдээ буурал толгойт Ларри Брауны л мэдэл шүү дээ. Угаасаа түүний очсон баг бүрт түүнд ийм эрхийг нь өгчихдөг. Тэр ямар шийдвэр гаргана тоглогч тийм л байх ёстой. бүгд хүлээн зөвшөөрсөн ийм нөхцөлд тэр ажлаа маш сайн гүйцэтгэдэг.
Энэ жил энэ багийн хувьд эхний хэдэн тоглолтонд үнэхээр явахгүй байсан, хамгаалалт чанга байсан ч гэлээ довтолгоонд хүч хүрэхгүй байсан. Үүнийг Ахмад Жак буюу Стэфэн Жаксоныг авчирч байж дажгүй болгосон. Энэ нөхөр бол Аллен Айверсон талдаа боловч ихэнхи оноогоо оролт, хүчирхэг тоглолтоос биш шидэлтээр түүдэг тул хөгшрөх тусмаа тоглолт нь жигдэрч байгаа хүн. Голден Стэйтийг ахлаж байсан туршлага нь Бобчуудад хэрэг болж байгаа. Түүний шидэлт, мөн дабл тим өөр дээрээ үүсгээд давуу талаа ашиглаж өөрийн хүнээ сул гаргадаг чадвар нь довтолгоонд их хэрэг болдог гэж би боддог юм.
Саяны хэдэн наймаанд Бобчууд маш том хожлоо. Сэлгээний хамгаалагч Флип Муррий гэж залууг явуулсаныг эс тооцвол. Түүн дээр ашиглахгүй байсан Эси Лав, тэгээд драфтын эрхээ өгөөд Чикаго Буллсаас ашиглагдахгүй байсан хүчний довтлогч Тайрус Томас гэж залууг авчирсан.
Бас Сан Антониогоос Тео Ратлифф гэж цагтаа бол Ларри Брауны цэрэг байсан хөгшин залууг авчирсан.
Тайрус Томас бол ер нь Кэнион Мартин маркын хүн. Хүчтэй данк, оролтоороо тоглолт сэргээж, багийхандаа болон үзэгчдийг сэргээдэг, тоглолтын уур амьсгалыг өөрчилдөг. Дээр нь мэдрэмжтэй бөгөөд босоод уухайлмаар сайхан блок шот хийдэг. Хамгийн гол нь бидний дутагдаж байсан самбар доорх тоглолтыг тэр сайжируулж байгаа юм /оноо авалт, хамгаалалт/ Томас ирсэнээр Жералд Уоллес заавал самбар доор алалцах шаардлагагүй болсон тул түүний самбарын үзүүлэлт буурах болов уу!. Хамгийн гол нь бэртэл авах магадлал багасна.
Тео Ратлифф бол аль ч багт ахмад тоглогч онцгой үүрэгтэй байдаг, ялангуяа шийдвэрлэх мөчид. Энэ жишгээр ахмад төвийн тоглогч блок мастер маань тоглох бизээ. Тайсон Чандлер, Назр Мохамед зэрэг төвүүдийн араас зарим үед шийдвэрлэх хамгаалалтанд Тайрус Томасын хамт зогсох байх.
За тэгэхээр баг бол ерөнхийдөө А ба Б гэсэн хувилбараар тоглох болов уу гэж би бодож байна.
А хувилбар нь
Рэймонд Фелтон
Стэфэн Жаксон
Жералд Уоллес
Тайрус Томас
Тайсон Чандлер
Сэлгээнээс Д.Ж Айгустин, Борис Даюү, Назр Мохамед, Тео Ратлифф гэх мэт
Б хувилбар нь
Рэймонд Фелтон
Стэфэн Жаксон
Жералд Уоллес
Борис Даюү
Тайрус Томас
Сэлгээнээс Айгустин, Чандлер, Мохамед, Ратлифф
Багийн хувьд хамгаалалт бол бүр онц сайн болчихлоо. Чандлер эрүүл байвал эдний будгаар оноо авна гэж ёстой харанхуйд зүү эрэхтэй адил болов. Жаахан холоос буудах дуртай төвийн тоглогч, дундаас мангасддаг самбар доорх довтлогчдыг бол Уоллес, Томас хоёр дагаж гүйгээд орж ирсэнийг нь Ратлифф, Чандлер блокдоод байвал. Оноо авалтын хамгийн найдвартай хэсэг нь будаг байдаг. Будагтай талбайгаас сайн оноо түүвэл ялах магадлал төдий чинээ ихэсдэг. Үүнийг Ларри Браун надаар хэлүүлтгүй мэдэж байгаа нь тодорхой юм.
Довтолгоо тал дээр С+ байсанаас Б болж ирлээ. Тайрус Томасыг авсанаар энэ баг яг өөрт дутагдаж байсан самбар доорх оноо авалтыг гүйцээх нэг мангастай болоод авчээ л гэсэн үг. Томас гэм нь шидэлт байхгүй.
Юм гэдэг хоёр талтай байдаг. Хэдий наймаа болсон ч хамгаалагч Флип Муррийг явуулсанаар Бобчууд албан ёсоор найдвартай гурваас хийдэг хоёрхон тоглогчтой болов. Нэг нь мэдээж Ахмад Жак бол нөгөөх нь Д.Ж Айгустин. Дээр нь Флипийн чухал үед хэрэгтэй оноог авдаг чадвар нь дутагдах байх даа.
Айгустин бол орон гаран тоглогч. Энэ нь маш осолтой. Өнөөдөр сайн тоглож хэд гурав хийлээ ч маргааш нойл заах үе бий.
За тэгээд Майкл Жордан эзэнтэй, Ларри Брауны хүүхдүүд энэ улиралд сайн явах болтугай. Улиралын үлдсэн тоглолтуудад сайн туувал таваар ч гарах бололцоо байгаа юмаа.
Миний хүслээр бол Клевланд нэгээр гарвал Бобчууд наймаар гараад энэ хоёр тулвал тэр жилийн Далласын түүх давтагдаж болох юм. Одоогоор улиралд 3 - 0 болчихоод байгаа нь Леброн Жэймст дургүй надад бол арааны шүлс асгаруулам.