Шарлотт Хорнетс 2015-2016 A SERIOUS BUZZ

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Шарлотт Хорнетс 2015-2016 A SERIOUS BUZZ

Postby Mr.Sex » Thu Aug 27, 2009 12:52 am

Энэ жавхаа олон сэдэв нээчихээд тэрнийгээ авч явахгүй залхуу хог юм...... өмнөх сэдвийг нь устгачихаараа чуугий хэмээгээд шинэ сэдвээ нээе.... Ганц үнэнч фэн нь байна даа.... болохгүй юу байхав......

Image
Зиак.... Миний муу ядарсан хэдэн Ларри Брауны хөвгүүдийн тухай хүүхдүүд ам чөлөөгүй чалчих сэдэв нь байдаггүй юм байна.... Би итгэж байна Ларри Браундаа гээд энэ сэдвийг нээе дээ....

Багын гол хүн бол Ларри Браун... Тэгээд Майкл Жордон....
Image
Ларри Браун... Энэ жил 69 настай настай.... Байрлал холбогч... 5 фүүт 9 инч буюу 1.75 см өндөртөй, шидэлт сайтай холбогч.... Түүний IQ дэлхийд гайхагддаг.. Хэцүү араншинт...Ямарч багын дасгалжуулагчтай таарахгүй, талбай дээрх хамгийн олон текникийн алдаа авдаг тоглогч..... НБАд 49 жил зүтгэж буй залуу тоглогч...
Түүний өнгөрсөн жилийн статс...
49.1 оноо, 60.2 дамжуулалт, 14.5 бөмбөг булаалт, 21.0 самбараас авалт....
Image
Майкл Жордан... НБАгын зургаан удаагын аварга... Энэ жилээс дахин талбайд гарахаар бэлтгэл хийж буй......

За тэгээд багын бүрэлдхүүнд бол Рэймон Фелтон, Борис Даюү, Ража Белл, Жералд Уоллис....
Энэ жил Эмэка Окофор гэж царай муутыг гэмтлийн уурхай Тойсон Чандлераар сольсон, Ларри Браун Айверсоныг урьсан, Рэймонд Фелтоныг явуулахаар зэхэж буй, драфтаас Дуке их сургуулын чөтгөрүүдийн нэг Жералд Хендэрсон гэх хамгаалагчыг авсан гэх мэт сониноор дүүрэн шүү л байх шив дээ.....

АСУУЛТАД БИЧСЭН ӨӨРИЙН ЗҮЙЛСЭЭ КОПИДОЖ АВЛАА.....
Mr.Sex
 

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Mr.Sex » Thu Aug 27, 2009 12:53 am

Welcome Tyson
Image
За ингээд нэгэн залуугаа хүлээж авцгаая.... Тиймээ энэ бол Тойсон Чандлер.... Энэ жил 26 настай,2001 оны драфтын дэд тэргүүн.... Чикаго Буллс болон Нью Орленс Хорнец багуудад хүчин зүтгэж ирсэн..... 7 фүүт 1 инч өндөр ч овоо хурдан, байрлал төвийн тоглогч... Нэрийн хуудас самбараас бөмбөг авалт, хурдтай данк, блок шот, гэмтэл бэртлийн их уурхай.... Кареерийнхаа түүхэнд 1000 аас дээш оноо авч үзээгүй, 926 оноо нэг улиралд авсан нь түүний хувьд хамгийн их... Гэхдээ ганцхан удаа.... Харин сүүлийн гурван жилд 900+ самбараас авалт хийгээд буй.....
Mr.Sex
 

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Mr.Sex » Thu Aug 27, 2009 12:54 am

Одоо ингээд бигмэний асуудал но проблем буюу орчуулвал асуудалгүй болж хувирлаа....
7 фүүт 1 инчтэй өндөр Тойсон Чандлерийн дургүй хүрч, гэмтлийн орон дээр дассан газрын даавуу зөөлөн гээд хэвтээд өгвөл араас нь ядуу африкын унаган нигга ДиСагана Диоп гэж даруухан хар хүү байгаа..... Түүний блок шот бол гайхамшиг..... Тиймээ бас түүний эрхтэн ч гайхамшиг....

Image
26 настай, Кливланд, Даллас, Нью Жэрсид тоглогч байсан.... 7 фүүт өндөртөй.....Нэрийн хуудас тас хар, блок мангас.....
Image
Бүүр болохоо байлаа гэхэд ахмад Назр Мохамед гэж залуу байгаа.. 6-10 өндөр 77 оных...

Төв - Хамгаалалт дажгүй, довтолгоо нойл.......
Mr.Sex
 

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Mr.Sex » Thu Aug 27, 2009 12:55 am

Image
Манай бусад мангасуудын хувьд лигийн шилдэг хамгаалалт, үсрэлттэй довтолгоотой Жералд Уоллис гэж хүү байгаа..... Мөн л 82 оных... Энэ жил өөрийн кареерийн оргил жилдээ хүрнэ гэж найдаж буй... Түүний ур чадварлаг хамгаалалт, данкуудын тухайд хэлэх ч үг байхгүй...... Зүгээр л гайхамшиг....
Image
Хамгийн тэгш тоглогч манайд бий.... Тэр бол Франц..... Тэр бол Борис.... Чонон Борис... Түүний оноо авах чадвар тийм ч өндөр биш боловч самбараас авалт гайхамшигтай биш ч байж болох ч тэрбээр тэгш тоглогч.......
Image
Рэймонд Фелтон.... Лигийн шилдэг холбогчдын нэг.....
Mr.Sex
 

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Mr.Sex » Thu Aug 27, 2009 12:55 am

Image
Одоо ирээдүйнхээ талаар ярилцая.....Дииииииииииииииии Жиииииииииииии Айгустен......184 см 6 инч... Холбогч..... Өнгөрсөн жилийн драфтын 9 өөр манайд ирсэн..... 22 настай.... Анхны улиралаа 11 оноо дунджилсан..... Ер нь онооны мангас болох бүрэн боломжтой, гурваас туйлын сайн шиддэг..... Түүний ур чадвар энэ жил бүр л их өсөх болноо....
Image
Фрааанц гэж байгаа..... Алекс Ажинса гэж ажилсаг чөргөр хар хүү бий..... 21 настай.... Жаахан махтай шөлтөй бариатай туршлагатай болоод ирэхэд самбар доор алахгүй гэсэн баталгаа байхгүй.... 7 фүүт өндөр....
Image
Манай энэ жилийн сонголт.... Хэндэрсон...
Mr.Sex
 

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Mr.Sex » Thu Aug 27, 2009 12:56 am

http://hoopshype.com/salaries/charlotte.htm
За бидний цалин хөлсний арга хэмжээ нэг иймэрхүү.....
Mr.Sex
 

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Mr.Sex » Thu Aug 27, 2009 12:56 am

Image
Манайх энэ жил Sean May гэж ирээдүй гэж худлаа гошгоруулсан, тарган махлаг, залхуу залуугаа Хаад руу фрее агентаар явуулчихсан.... Энэ залуу бол самбар доор азарга болон тэсрэхэд гайхах зүйлгүй гэж хэдэн жил яригдсан юмаа... Харамсалтай нь гэмтэл бэртлээс болоод нэг их онцгой оцоорч онгодсонгүй... Кареертаа гурван жил болоод 82 тоглолт оролцсон гэхээр ямар олиг байхав... Гэхдээ муу тарган, залхуу гэмгүй залуудаа Хаадад нь шинэ амжилтыг хүсэе...
Мөн Тойсоныг авснаар аль зун эхэлсэнээс хойш Далембэртийг авч магадгүй гэсэн ярианд цэг тавьсан бололтой... Ууг нь дундын шидэлт, блок шот, самбараас авалтаар Тойсонгоос нэг их дутахааргүй жаахан IQ, хурд муутайг л эс тооцвол... Одоо гэхдээ манайд ирэхээргүй болчихсоон...

Image
Рэймон Фелтоныг үлдээх тал дээр манайх хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа бололтойм... Ер нь бол Эмэка Окофорын араас явуулж мэдэхээр л байгаа.... Мань эрийн агент бол урт хугацааны гэрээ хийчих санаа байх шиг, харин түүний гэрээ ирэх жилээс төгсгөл болох учиртай.... Зарьяаа гэвэл дараа жилийн супер одуудыг авчрахаар нойр хоолоо хасаж буй багууд дунд нь яс хаясан ноход шиг булаацалдаад л авах юм уг нь......

Өөрөөр ч энэ тэр гэсэн яриа хөөрөө одоохондоо алгаа..... Ларри Брауныг минь бурхан өршөөг...
Mr.Sex
 

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Mr.Sex » Thu Aug 27, 2009 12:57 am

Image
За ингээд..... Манай багын ганц амьд домог болсон дасгалжуулагч Ларри Брауныхаа талаар ганц нэг юм бичий даа......
Тэр бол 1940 оны 9 сарын 14ны намрын дунд сард Америкийн Нэгдсэн Улсын Нью Ёорк мужын алдарт Брүүклин дүүрэгт анх эхээс мэндэлжээ... Бүтэн нэр нь Лаврэйнс Хэрвэй Ларри Браун... Америкын үндэсний сагсан бөмбөгийн лигийн ахлах дасгалжуулагч, одоогоор Шарлотт Бобкетс багыг ахлаж буй.....
Ларри Браун шилдэг дасгалжуулагчаас гадна, тэр өөрөө ч шилдэг холбогчдын нэг байлаа.... НБАгын өмнөх буюу АБА гэж нэртэй холбоо байхад тэрбээр тоглогчын гараагаа эхэлж байсан юм...... Тэрбээр 1964 оны Олимпд 23хан настайдаа оролцож багынхаа хамтаар Олимпын алтан медал зүүж байжээ... 1963 оны АБАгын драфтын 7 дугаар тойрогт, одоогын Вашингтон Визардс багын өвөг эцэг болох Балтимор Буллец багт сонгогдож байв.... 5 фүүт 11 инч буюу ердөө 175 см өндөртөй тэрбээр талбайд 11 дугаартай, холбогчын байрлалд гардаг байв...
Тэрбээр АБАд таван жил болохдоо таван өөр багт тоглогч байжээ... 1968 онд Нью Орленсийн багт тоглож байхдаа АБАгын аваргаар шалгарч, мөн үнэ цэнэтэй тоглогчоор тодорч байв.... Мөн гурваг удаа АБАгын бүх ододын тоглолтонд нэрлэгдэж, 73,75 ба 76 онуудад АБАгын шилдэг дасгалжуулагчын шагнал хүртсэн байдаг....
Харин НБАд дасгалжуулагчын гараагаа 1976 оноос эхэлж Денверийн Шижир Алтнууд багыг дасгалжуулж байв... Ердөө л эхний улиралдаа түүний удирдсан Денверчүүд 50 ялалт авч Баруун бүсдээ хоёрт орсон ч хагас шигшээд ялагдал хүлээжээ... Денверт тэр 3 жил болсон ч эхний улирал шигээ онцгойрч чадсангүй, жил бүр амжилт нь муудсаар сүүлийнхээ жилд ПОын ч бараа харсангүй....
Ичиж үхэхээ дөхсөн Ларри Браун НБАгээс завсарлага авч НСАА буюу Оуютаны лигт дасгалжуулагч хийв.... Тэрбээр 79-81 оны хооронд UCLA г удирдаж нэг удаа финалд хүргэсэн ч аваргалж чадсангүй... Үүнийхээ дараа Нью Жэрсид эргэн ирж эхний улиралдаа 44 ялалт авч ПОд эхний тойрогт хусуулсан бол дараачын улиралд 76 тоглолтоос 47 ялалт авсан ч халагджээ.....
Үүний дараа 83-88 он хүртэл НСААд Канзас багыг дасгалжуулсан юм.... Тэр энд чамгүй амжилт олжээ.... НСААд түрүүлж финал дөрөвт ялалт байгуулна гэдэг НБАд түрүүлэхээс ч хэцүү ажил бөгөөд ихэнх Америкийн иргэд жинхэнэ сагсан бөмбөг энд болдог гэж үздэг билээ.....
Image
Гол тоглогч Дэнни Маннингийн хамтаар тэрбээр 88 онд НСААгын аварга цол хүртэж, нийт 135-44 амжилт үзүүлжээ.....Дэнни Маннинг нь 88 оны драфтын нэгээр сонгогдож хожимоо 93-94 оны бүх ододын тоглолтонд нэрлэгдэж байжээ.....
Их амжилтынхаа дараа Ларри Браун НБАд буцаж ирлээ.... Түүний дараагын сонголт бол Сан Антони Спурс баг байв.... Энд тэрбээр гурван жил хагас болсон... Түүний удирдлага дор эхний улиралаа өнгөрөөсөн Сан Антонио 88-89 онд ердөө 21хэн ялалт авчээ....
Дараа жил нь драфтаас Давид Робинсоныг авчээ...
Энэ үед түүний гол хөзөр нь төвийн тоглогч хожимоо ихэр цамхаг болсон "Адмирал" Давид Робинсон байв.... Түүний их амжилтуудын талаар ганцхан жишээ дурдахад л хангалттай..... Тэр 1992, 1996 онуудад болсон Барселон болон Атлантагын Олимпд Америкийн нэгдсэн улсын шигшээд ид үе гэж болох Мөрөөдлийн багт багтаж Олимпын аварга болсоноос гадна, 1986 онд болсон ДАШТ дээрээс алт авч байжээ... Мөн Давид Робинсон хожимоо НБАгын 50 шилдэг тоглогчдын тоонд багтаж, 1995 онд улиралын үнэ цэнэтэй тоглогчоор тодорч, 1999, 2003 онуудад НБАгын цомыг гардаж авч байсан билээ....
Робинсон дээр багаа тулгуурласан Сан Антонио илт сайжирч 56 ялалт авчээ.... Давид Робинсон 24 оноо, 12 самбар, 4 блок шот эхний улиралаа дунджилж шилдэг шинэ тоглогчын шагнал хүртлээ.... Баруун бүсээс ялалтынхаа тоогоор гуравт орсон ч Ларри Браун шилдэг дасгалжуулагчын шагналыг авч чадсангүй.. Түүний өмнө энэ удаад Лос Анжлес Лэйкерсийг удирдаж 63 ялалт авхуулсан Пэт Райли зогсжээ....
ПОд эхний шатанд харьж яваа супер од Алекс Энглиш тэргүүтэй Денверийн Шижир Алтнуудыг юм болгосонгүй, 3-0 оор буулгаж авчээ... Гэсэн ч хагас шигшээд тэр үед баруун бүсийнхээ аваргаар тодорсон Портландад 7 тоглолтоор их ширүүн өрсөлдөж ялагджээ...
90-91 оны улиралд Ларри Браун, Давид Робинсон тэргүүтэй Сан Антониочууд 55 ялалт авчээ... Ялалтынхаа тоогоор баруун бүсдээ 3т зогсож ПОд орсон ч эхний даваанд л Дон Нелсон дасгалжуулагчтай Крис Мулли, Тим Хардвай зэрэг олон шилдэг тоглогчидтой Алтан Мужын Дайчдад 3-1ээр хожигджээ...
Ингэсэнээр 91-92 оны улиралтай золгож, Ларри Браун тал улирал ажилаад ажилаа хүлээлгэж өгчээ.... Тэрбээр 21 ялалт 17 ялагдлаар Сан Антониог орхисон юм.... Харин түүний дараагын баг нь нэг улиралд хоёр дасгалжуулагчаа халаад байсан Лос Анжлес Клипперс байлаа... Энэ баг өмнөх улиралд нь 31 ялж, Ларриг ажилаа авахад л аль хэдийн ялагдал нь ялалтаасаа илүү гарсан байв.. Клипперст түүний коллежийн багт тоглож байсан Дэнни Маннинг болон Рон Харпер нар тоглож байв..... Ларри энд хүрч ирээд 23 ялж 12 ялагдаж ПОд багаа оруулж чадав.... 7оор арайхийж гарч ирсэн Клипперс баруун бүсийнхээ дэд тэргүүн агуу Жон Стоктон ба Карл Мелоун нарын хослол бүхий Юта Жаззтай энэ тэнцүү үзэлцэж 3-2оор ялагджээ.... Дараа жил нь Клипперс тийм ч сайн байж чадсангүй..... 41-41 гэсэн дундаж амжилт үзүүлж, мөн л ПОд 7оор шалгарч Хакеем Олажуван тэргүүтэй Хиюстоны Пуужингуудад 3-2 оор хожигдсоноор Калифорниа мужд өнгөрүүлсэн түүний кареер өндөрлөсөн юм.... Сонирхолтой нь түүнийг явсаны дараа Клипперс 27 ялалт авч байв....
Түүний дараагын нүүдэл нь Зүүн бүсийн дундаж багуудын нэг Индиана байлаа..... Индианад түүнийг холын зайн шидэлтээрээ алдартай мэргэн буудагч Рижжи Миллер хүлээж авсан юм.... Рижжи Миллер бол аваргын бөгж авч үзээгүй л болохоос 90ээд оны үед гялалзагч одуудын нэг байлаа.... Ларри Браун удирдсан анхны жилээ Рижжи Миллер улиралд 19.9 оноо дунджилж, 47-35 ялалтаар ПОд таваар шалгарч эхний даваанд үлэмж биет Шакын баг болох Орландог 3-0 оор бут ниргэж, дараачын даваанд Зүүн бүсээ тэргүүлсэн Атланта Хаукс багыг 4-2 оор хожиж улмаар 19 жил хүлээсэн Зүүн бүсийн финалд тэр жилийн дэд аварга, Пэт Рэйли дасгалжуулагчтай Патрик Евинг, Жон Старкс нараар ахлуулсан Нью Ёорк Никстэй 7 тоглолт гаргаж ялагджээ... 94-95 онд Ларри Браун ба Рижжи Миллер тэргүүтэй Индианачууд улиралд 52 ялалт авч зүүн бүсдээ 2т жагсжээ.... Эхний даваанд Атлантаг 3-0, хагас шигшээд Нью Ёорк Никсээс өмнөх жилийнхээ хариуг авч 4-3 аар ялж хоёр жил дараалж зүүн бүсийн финалд шалгарав..... Гэсэн ч залуу Шак тэргүүтэй Орландод 7 тоглолтоор ялагдаж гэртээ харьсан юм....
95-96 онд Индиана улиралд өмнөх жилийнхээ амжилтаа давтаж 52 ялалт авч, Рижжи Миллер 21 оноо дунджилж багаа тэргүүлж байв.... Энэ жил алдарт Чикагогын Бухнууд баг 72-10 гэж хэзээ ч эвдэгдэхээргүй мөнхийн гэх амжилт тогтоож, залуу Шакын Орландо 60 ялалтаар удаалж, гурваар Индиана 52 ялалтаар зогсож байсан юм.... Гэлээ ч энэ жилийн ПОд өмнөх амжилтаа ахиулах байтугай давтаж ч амжсангүй... Сүүлийн хоёр улиралд мөрөөдлийг нь үгүй хийсэн Атланта Хаукс хор шартай үзсээр заналт дайснаа 3-2 оор буулгаж авчээ...
96-97 онд Ларри Браун тэргүүтэй Индиана, Рижжи Миллер урьдын адил 21 оноо дунджилж, багт нэг их өөрчилт гараагүй ч ердөө 39 ялалт авч ПОоос мултарсан юм......
Image
Цагаан толгойт өвгөний дараагын баг нь Филаделфиа 76чууд байлаа..... Энэ баг бол ПОын бараа харалгүй олон жил болсон, сүүлийн хэдэн жил лигийн хамгийн муу амжилттай явсан, 96 оны драфтын нэгээр Аллен Айверсоныг авчирсан ч төдийлөн өөдлөхгүй байсан баг юм....
Өөдлөхөө байсан багт өөрчлөлтийг авчирхаар өвгөн багш ирэв.... 97-98 онд Айверсон тэргүүтэй залуухан 76чууд өвгөн багш Ларри Брауны дор анхны улиралаа өнгөрөөсөн боловч дөнгөж 31 ялж ПОын тоглолтонд оролцох байтугай зүүнийнхээ доороос 2т оржээ.... Гэвч энэ амжилт нь 76чуудын хувьд сүүлийн таван жилд хамгийн их ялалт авсан улирал болов...... 98-99 онд үндэсний сагсан бөмбөгийн лигт ажил хаялт зарлагдсанаас улиралын тоглолт дундаасаа эхэлж 76чууд 28 ялалт, 22 ялагдалтай улиралыг дуусгав..... Ингэсэнээр залуу Айверсоны хүсэл биелж, 7 жил хүлээсэн ПОын барааг харцгаав.... Айверсон улиралд 26.8 оноо дунджилж онооны лидер болсон юм..... ПОд 6аар шалгарсан 76чууд эхний даваанд Шак явж Анферний Хардвай үлдсэн Орландочуудыг 3-1ээр ялав...... Харин дараа нь Ларри Бирд коуч хийж, Рижжи Миллерээр ахлуулсан Индианад 4-0 оор арчуулаад өнгөрөв....
99-00 он бол 76чуудын хувьд багагүй итгэл найдвар тээсэн жил байв... Тэд өнгөрсөн жил тасалдаад байсан ПОд орж, эхний даваанд ялалт авсан, гэлээ ч энэ бол дундуур тоглолттой болсон улирал.... Харин бүтэн улиралын турш 82 тоглолтоос энэ жил 49 ялалт авсан Ларри Брауны хүүхдүүд ПОд 4оор гарч ирж таваар шалгарсан Шарлотт Хорнец багтай өрсөлдөв.... Энэхүү Шарлотт Хорнец багт та бүхний сайн мэдэх мэргэн бууч Эдди Жонес болон 76чуудад Айверсоны хамтрагч, Ларри Брауны шавь байсан Дэррик Коулмэн нар голлох тоглогч нь байж, Паул Силас ахлах дасгалжуулагчаар ажиллаж байв..... Улиралд энэ баг 49 ялалт авсан юм..... Харин ПОд Айверсон тэргүүтэй 76чууд 3-1ээр ойролцоо өрсөлдөгчөө буулгаж авч, 2 дахь жилээ дараалж хагас шигшээд шалгарав..... Өнөөх л Рижжи Миллер, Ларри Бирд тэргүүтэй Индианад дахиад л хожигдлоо... Авууштай нь өмнөх улиралаа бодвол 4-2оор ялагдсан юм..... Айверсон 28.4 оноо дунджилж, бүх америкын хоёрдугаар багт нэрлэгдэв......
2000-2001 он бол НБЭд Аллен Айверсон хамгийн тодоор гялалзаж, 76чууд том цохилт хийсэн, Ларри Брауны анхны гэсэн он жилүүд байлаа....... Энэ улиралд 76чууд 56 ялалт авсанаар Ларри Браун анх удаагаа оны шилдэг дасгалжуулагчын шагналын эзэн болов..... 76чуудын шагнал бөөндөлт үүгээр дууссангүй, жижиг биетэй, аймшиггүй хурдтай, оноог голчилдог гол тоглогч Аллен Айверсон нь 31.1 оноо дунджилж онооны лидерээр 2 дахь удаагаа нэрлэгдээд зогссонгүй, 2.5 бөмбөг булаалтаар лигийг тэргүүлж, Вашингтонд болсон Бүх Ододын тоглолтонд МВП болж, тэр ч байтугай улиралын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарав..... Самбараас бөмбөг авалтын дундажыг 76чуудад улиралын дундуур ирсэн Дэкэмбэ Мотомбо 13.5 аар тэргүүлж, тал улирал 76д зүтгэсэн төвийн тоглогч Тео Ратлифф 3.7 блок шотоор мөн л лигийг тэргүүлсэн юм..... Шагналын хур үүгээр дуусаагүй, Дэкэмбэ Мотомбо шилдэг хамгаалан тоглогч болж, Аарон МкКэй шилдэг нөөц тоглогчоор шалгарсан юм....
Ларри Браун ба 76чууд зүгээр ч нэг шагнал бөөндсөнгүй, Зүүн бүсийг улиралд тэргүүлсэн төдийгүй ПОын эхний даваанд 2 жил өөрсдийг нь мулталсан өнөөх Рижжи Миллерийн Индианаг 3-1 ээр хожиж урамшив..... Дараа нь Винс Картер тэргүүтэй Торонтог 4-3 аар ялж 15 жилийн дараа Зүүн бүсийн финалд шалгарч үлдэв..... Улмаар Зүүн бүсийн финалд Рэй Аллен, Глен Робинсон, Сэм Касселл тэргүүтэй Милвайкее Баксыг 4-3 аар ялж Ларри Браун өөрийн дасгалжуулагчын түүхэндээ анх удаагаа НБАгын финалд шалгарч үлджээ..... Энэ нь 76чуудын хувьд 17 жилийн дараа болж буй баяр юм..... Гэсэн ч финалд алдарт Шак, Кобигын хослол болох Лос Анжлес Лэйкерст 4-1ээр хожигдсон билээ.... Энэ нэг хожил нь Лэйкерсийн хувьд ПОд амссан анхны хожигдол байсанаараа онцлог юм......
01-02 онд Айверсон 31.4 оноо дунджилж лигийг дахин оноогоор тэргүүлж бүх америкын хоёрдугаар багт нэрлэгдсэн боловч 76чуудын багын амжилт өмнөхөө яаавч гүйцэхгүй байв.... Энэ жил тэд 43 ялалт авч Зүүн бүсийнхээ зургаад орсон боловч гуравт нэрлэгдсэн Пол Пирс ба Энтони Уолкер нарын хослол бүхий Бостон Селтикстэй 5 тоглолтонд гурав хожигдоно гэртээ буцсан юм...... Энэхүү уруудах болсонд шалтгаан бий, тэр нь юу гэвэл гэмтэл бэртэл.... Гол тоглогч Айверсон 22 тоглолт өнжсөн бол хамгаалагч Эрик Снов 21 тоглолт, шилдэг нөөц Аарон МкКэй 34 тоглолт гэх мэтээр нөлөөлж эхэлсэн юм....
02-03 он бол Ларри Браун ба Аллен Айверсон хоёрын хамтралын эцсийн жил байлаа, энэ онд Дэкэмбэ Мотомбо багаасаа явж, Кет Ван Хорн ирсэн юм.... Тэд өмнөхөөсөө арай дөнгүүр оролцож, улиралд 48 ялалт авч, бүсдээ 4т орж ПОын эхний шатанд Нью Орленс Хорнец багтай таарчээ..... Тэр үед Нью Орленс тун хүчтэй баг байлаа, холбогч Барон Давис, довтлогч Жамаал Машбурн, хамгаалагч Давид Уэйсли, довтлогч П.Ж.Браун, төвийн тоглогч Жамаал Маглойре нар бол тухайн цаг үедээ тун сайн тоглож байв..... Айверсон улиралын 82 тоглолтонд бүгдэд нь тоглож, 27 оноо дунджилж, 2.7 бөмбөг булаалтаар хоёр дахь удаагаа лигийг тэргүүлсэн юм... Мөн бүх америкын хоёрдугаар багт дахин оров.... Энэ улиралаас эхэлж НБЭ дүрмэндээ өөрчлөлт оруулж эхний шатанд таарсан баг урьд нь хэн түрүүлж гурав хожсон нь шалгардаг байсан бол одооноос хэн түрүүлж дөрөв хожсон нь шалгардаг одоогын жишиг тогтжээ.... Айверсонтой 76чууд Нью Орленсыг 4-2 оор буулгаж авсан ч зүүн бүсийг тэргүүлэгч Детройт Пистонсд 4-2оор хожигдсон билээ.... Ингээд Ларри Браун багаа орхив..... Түүний талаар алдарт Аллен Айверсон хэлэхдээ тэр бол энэ дэлхийн хамгийн шилдэг дасгалжуулагч гэж хэлжээ......
2004 - Их оргилын замд......
Image
НБАд тоглодог, ямар нэгэн багтай холбоотой, эсвэл үзэх дуртай үзэгчидийн хувьд өөрийн гэж өмчилдөг баг нь аваргын бөгж, алдар цом мөрөөдөх нь зүйн хэрэг билээ.... Үргэлж амжилт муутай багыг өөд нь татаж, эхнээс нь эцсээ хүртэл тэмцэж ирсэн Ларри Браун хамгийн олон жил ажилсан 76чууддаасаа гараад өмнөх жил нь өөрсдийг нь мулталсан, алдарт Детройт Пистонс багт, Рик Карсли ын оронд хүрч ирэв.... Түүний олон жил ажилсан туршлага энэ багт хэрэгтэй байлаа.... Тэд хэн байв???..... Хожимоо Детройтын алдарт тавт гэж нэрлэгдсэн Чонси Биллапс, Ричард Хамилтон, Рашеед, Биг Бэн болон Таушин Принц тавтаар толгойлуулсан Детройтийн муу залуус.... Тэдэнд дасгалжуулчын хүч хэрэгтэй байв.... Сүүлийн хэдэн жилд тун сайн тоглосон, гэлээ ч мөрөөдөлдөө хүрч чадахгүй байв.... Үүнийг нь гүйцэлдүүлэхээр Ларри Браун иржээ....
03-04 оны улиралын тоглолтонд хэн нь хэнээсээ ч гэдэггүй Детройт Пистонс ядах юмгүй 54 ялалт авчээ.... Бүсдээ гуравт бичигдэж 6 аар гарч ирсэн Милвэйкее Бакс багтай ПОын эхний даваанд таарчээ..... Майкл Редд, Кет Ван Хорн тэргүүтэй Эр бугнуудыг 4-1ээр гэрт нь хариулж дөнгөв......
Харин хагас шигшээд зүүнийхээ луухаруудын нэг Нью Жэрситэй таарав.... Жэйсон Кидд Кэнион Мартин тэргүүтэнгүүд өмнөх хоёр улиралд аваргын төлөө шалгарч үлдсэн мундагчууд байлаа.... Тэдэн дээр аварга болохыг мөрөөдөгч Аланзо Морнинг, залуу довтлогч Ричард Жэффэрсон гээд л шилдэгүүд байлаа даа..... Ядаж байхад өнгөрсөн жилийн зүүний финалд тус хоёр баг таараад Нью Жэрси нь хожиж байсан түүхтэй..... Өнгөрсөн жилийнхээ хожигдолын өршөөг авах гэсэн хүн төрөлхтөний бичигдээгүй хууль аар Пистонсын муу залуус тэмцэж, харин энэ удаад тэд ялж чадав....
Ингэсэнээр тэд хоёр дахь жилээ дараалж Зүүн бүсийн финалын төлөө тоглох гэж буй нь энэ юм....... Зүүн бүсийн финалд Ларри Брауны хуучин баг хүлээж байлаа тэднийг.... Энэ бол Рижжи Миллер тэргүүтэй Индиана.... Рик Карсли багыг дасгалжуулж 61 ялалт авч зүүнийг тэргүүлсэн төдийгүй одоо Зүүн бүсийн финалд гарч ирээд буй нь энэ аж... Индианагын энэ удаагын бүрэлдхүүнд Жэйрмани Онил, Рон Артест, Олл Харрингтон, Рижжи Миллер, Жамаал Тинсли зэрэг шилдэг тоглогчид байсан юм.... Гэвч аварга болох ерөөлтөй Ларригийн Детройт 4-2 оор бүсийнхэ хамгийн гол өрсөлдөгчөө хожив.... Уг нь Рик Карсли Детройтийг хоёр жил удирдаж багыг Зүүн бүсийн финалд хүргэж байсан хүн, тэр ажилаа өгөөд л Ларри залгасан, тоглогчдыг гарынхаа арван хуруу шиг л мэддэг.. Гэвч энэ удаад Ларри Брауны хур их туршлага тус болж тэд 13 жилийн өмнө НБАгын аварга авч байсан Детройтийн Муу Залуусыг дахин санагдуулам финалд хүрчээ.. 13 жилийн дараа Детройт финалд шалгарч байгаа бол өвөө Ларри Брауны анхны финал юм.... Энэ нь түүний чадвар муу байсантай холбоотой бус харин тэр үргэлж муу багыг сонгож сайжируулж, өөрөөр хэлвэл өөрийн гэрээ эхнээс нь барьж босгож гоёдог байсантай холбоотой юм..... Тэр үргэлж Фил Жексон шиг тогтвортой нэг багт дасгалжуулагч хийж, сайхан зассан, төгс гарааны бүрэлдхүүнтэй багыг удирдаж байсан бол өнөөдөр хэд хэдэн удаа аваргын бөгжтөй болох байсаан гэдэгт би огтхон ч эргэлздэггүй....
За энэ ч яахав....
Финалд Баруун бүсээс гарч ирсэн баг бүгдийг ялж тэд сүүлийн таван жилд дөрөвдахь удаагаа түрүүлнэ гэж яригдаж байлаа.... Тэд бол Яао Минг, Стив Францис тэргүүтэй Хиюстоныг 4-1ээр, Тим Данкан тэргүүтэй Сан Антониог 4-2, Кевин Гарнэтт Сэм Касселлаар толгойлуулсан Миннисатог 4-2 оор гэрт нь хариулсан бас болоогүй сүүлийн 4 жилд 3 түрүүлсэн, тэр тусмаа 00-01 онд 76чуудыг финалд хожиж байсан өнөөх л алдарт Шак Кобигын хамтрал болох Лос Анжлес Лэйкерс байв...... Тэдний гурав дараалсан түрүүнд Тим Данкан тэргүүтэй Сан Антонио өнгөрсөн жил завсар оруулж тэр уурандаа мань Нуурынхан аваргын бөгж мөрөөдсөн хөгшин одуудаар багаа чимж эргэн ирэхээр оролджээ.... Эд бол олон жил Ютад тоглосон супер од Карл Мелоун, мөн Гэри Пэйтон хоёр байв..... Тийм ч учираас үзэгчид, мэргэлжилтэнгүүд Лос Анжлесийг ямарч баг гарч ирсэн 4 дахь аваргын цомоо гэртээ залах болно гэж бодож, ярьж байлаа...
Харин бодит амьдрал дээр өөр хэрэг ажээ.... Бөөн бөөн сүр жавхаа болсон Холливүүдийн одод шиг Лэйкерсийн эсрэг дундаж тоглолттой, хэн нь хэнээсээ ч гэдэггүй, оцойж овойсон нэр сүлдгүй таван зүгээр л муу залуус тоглож байв.... Тэдний гайхамшигт хана хэрэм мэт хамгаалалт гайхагдаж байсан ч хүн бүхэн эсрэг багыг нь түрүүлнэ гэж байлаа.... Гэвч...
Детройтийн муу залуус энэ цувралд илт илүүрхэж 4-1ээр ялалт авлаа.... Амьдралд боломжгүй зүйл гэж байдаггүйг үлгэр жишээчээр харуулсан үйл явдал бол энэ.... Чонси Биллапс финалын МВП болж алдарт Лос Анжлес чухам энэ үеээс тарах болсон билээ..... Талбайд таван од биш, харин бие биенээ гүйцэд ойлгодог таван залуу тоглох хэрэгтэйг, тоглолтонд довтолгоо биш хамгаалалт их чухал болохыг хүн бүхэнд ойлгуулсан, шинэ уур амьсгалыг авчирсан финал болсон билээ.... Хожимоо Ларри Браун нэгэн сонинд Детройт бол миний мөрөөдлийн баг байсан гэж дурдсан билээ...
04-05 онд Ларри Браун Детройтод дахин нэг аваргын бөгж рүү дайралт хийхээр оролдов.... Улиралд тун гайхалтай тоглож 54 ялалт авсан, тэд зүүн бүсдээ хоёрт бичигдэв.... ПОд эхний даваанд хуучин баг болох 76чууд Аллен Айверсон ба Крис Уэббэрийн хослол бүхий багыг 4-1 ээр арчив... Түүний дараа мөн л шавь нь байсан Рижжи Миллер тэргүүтэй Индианаг 4-2 оор мулталсан юм.... Үүний дараа Рижжи Миллер 18 жил сагс тоглосон спортоосоо хөндийрсөн билээ.... Улмаар зүүний аваргын төлөө Шак - Уэйдийн хослол бүхий Миайми Хитийг 4-3аар ялж 2 дахь жилдээ дараалж финалд шалгарсан юм.....
Финалд Сан Антониотой аваргын бөгж булаацалдаж 4-3 аар хожигдсон юм......
Ингэсэнээр Детройтийн муу залуустай хамтарч ажилсан түүний хугацаа дуусаж дараа жилд нь Нью Ёорк Никсийг дасгалжуулжээ...... Энд тэр сайнаа үзсэнгүй.... 23хан ялалт авч өөрийн кареерийн хамгийн муу амжилтуудынхаа нэгийг өнгөрөөжээ.....
Улмаар 2 жил завсарлага авсан тэрбээр өнгөрсөн жилээс одооны багаа дасгалжуулж байгаа бөгөөд 35 ялалт авсан юм..... Энэ нь шинэ багынх нь хувьд рекорд юм....
Ларри Браун 2002 онд Үндэсний сагсан бөмбөгийн лигийн алдрын танхимд нэрээ мөнхөлсөн юм.....
Мөн тэрбээр НБАд 1045 ялалт авч 847 ялагдал хүлээж байв.....
Mr.Sex
 

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Mr.Sex » Thu Aug 27, 2009 12:58 am

Sw4T wrote:Alexis Ajinca C
D.J. Augustin G
Raja Bell G
Derrick Brown F
Tyson Chandler F-C
Boris Diaw F-C
DeSagana Diop C
Raymond Felton (FA) G
Gerald Henderson G
Juwan Howard (FA) F
Dontell Jefferson G
Cartier Martin (FA) F
Nazr Mohammed C
Vladimir Radmanovic F
Sean Singletary (FA) G
Gerald Wallace F

Яг одоогийн байдлаар. Нэг иймэрхүү байна даа. Энэнээс миний бодлоор:

Tyson Chandler F-C
Boris Diaw F-C
Gerald Wallace F
Gerald Henderson G
Raymond Felton (FA) G

Иймэрхүү гарааны 5 гарна байх гэж бодож байна.

ESPN теле сувгийн вэб сайт дээрээс үзвэл ийм гараа буюу арын хүмүүс байна...
Төв - Тойсон Чандлер/ДеСагана Диоп
Хэрвээ гэмтэл бэртлээс холхон байж чадвал энэ байрлалд бид санаа зовохгүй байж болно... Ялангуяа Чандлер бол гэмтэхгүй бол хурдтай овоо хамгаалалтай самбарт зүтгэдэг сайн тоглогч... Диоп болохоор хамгаалалт сайтай... Харин хоёууллаа өөрсдөө зүтгэж будган дээрээс, самбар доороос оноо авах чадвараар тааруу, үнэхээр шилдэг холбогч байх юм бол....

Хүчний довтлогч - Борис Дайю/Дэррик Браун
Энэ байрлалд сайн арын хүн хэрэгтэй.... Ер нь бол Борис тийм ч сайн хүчний довтлогч байхаар хүн биш, яг л Одомын арай туранхай хувилбар, бөмбөг залах гарын дүй сайтай, тэгээд IQ өндөр, бараг холбогчын хэмжээнд дамжуулалт өгдөг... Оноо авах тал дээр бас маруухан... Энэ байрлалд тийм ч сайн хамгаалж чадахгүй байх.. Дэррик Брауны тухайд одоо хэлэхэд их хэцүү юм, учир нь тэр шинэ тоглогч... Ямарч байсан өндөр харвал тийм ч сайн биш, 6 фүүт 8 инчтэй хүн...

Довтлогч - Жералд Уоллис/Владимар Радманович
Манай хамгийн шилэн хүн Жералд... Тэр бол лигийн шилдэг хамгаалалттай, сайн довтлогч нарын нэг... Окофор явсанаар одоогын байдлаар түүн дээр л багын бүх амжилт тохогдож буй... Түүний лидершип хэр болохыг ирэх улиралд харцгаая... Радма бол сайн довтлогч, шидэлт сайтай оноо түүх чадвартай... Онцлог нь их өндөр довтлогч 6 фүүт 10 инч... Орландогын Рашад Лиюс шиг заримдаа самбар дор зогсож болох юм....

Хамгаалагч - Ража Белл/Жералд Хендэрсон
Манайд лигийн шилдэг хар ажилчин хамгаалагчдын нэг, басхүү гурваас сайн чулууддаг, туршлагатай хамгаалагчдын нэг Ража Белл байнам... Насны доройтолд орохгүй нэг жил 10 оноо 2 булаалт өлхөн хийчих байх.... Энэ жил 33-34 хүрч байгаа хүмүүн... Түүний араар манай гол найдвар болсон Жералд гарна... 10+ оноо дунджилаасай л гэж хүсэж байна...

Холбогч - Д.Ж.Аугестин/Донтелл Жэффэрсон
Рэймон Фелтон багын бүрэлдхүүнд байгаа ч гарааны хэдэд байтугай араар ч алга... Угаасаа манай найдвар бол шинээр гарч ирж буй холбогч Д.Ж... Түүний оноо авах, шидэх чадвар нь Ларрид бага ч гэсэн найдлага төрүүлээ бизээ... Харин Рэймон Фелтоныг яаж ийгээд нэг сайхан оноо түүдэг довтлогчоор солих хэрэгтэй... Донтелл Жэффэрсон бол өнгөрсөн жилээс манайд 6 тоглолт хийж 4.8 оноо, 1.5 дамжуулалт хийсэн, 83 оны гар... Уг нь насны хувьд тун дажгүй боловч тоглолтыг нь үзээгүй болохоор мэдэх ч юм алга.. Тэр жилийн Рамон Сессионс шиг тэсрэлт хийх болно гэж найдхаас...

Фелтоныг хэнээр сольх нь вэ харьяа.... Манайд шинэ ирээдүйтэй холбогч байгаа учраас түүнийг бөглүү зайгаа бөглүүлэх нөхөөс болгоно ашиглах нь зүйн хэрэг...
Mr.Sex
 

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Mr.Sex » Thu Aug 27, 2009 12:59 am

Image
Зиак... НБАгийн хамгийн залуу баг маань 64 дахь удаагаа явагдах гэж буй ирэх улиралын тоглолтуудын хуваарь нь бусдын адил гарсан байна.....
Улиралын анхны тоглолтоо Бостон Селтикстэй 10 сарын 28нд хийнээ.... Өнгөрсөн улиралд бид алалдаж билээ....
Харин гэртээ хийх анхны тоглолт нь 10 сарын 30нд түвшин ойролцоо Нью Ёорк Никстэй хийнээ.... Харин 2 сарын 6нд Эмэка Окофор маань шинэ багтайгаа хуучин багынхаа эсрэг гэртээ "comeback" хийх юм байна.... Мөн улиралын хамгийн сүүлчийн тоглолтоо 4 сарын 10нд Чикаго Буллстай хийж өндөрлөх юм байна....
Хожлоор эхлээд, хожлоор төгсөх болтугай гэсэн ерөөлийг өөд нь өргөнө дэвшүүлж байна....

Ларри Брауныг минь бурхан ивээх болтугай.....
Mr.Sex
 

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Mr.Sex » Thu Aug 27, 2009 12:59 am

Image
Энэ жил миний таамаглалаар Шарлотт 32-35 ялна гэж бодож буй... Тааруухан л үзүүлэлт, гэхдээ яг одоогын багын бие бүрэлдхүүн бол ийм л байна.... Яг тогтвортой амжилттай тоглож чадахаар бүрэлдхүүнтэй бол болчихоогүй байна......
Лидер - ээс жишээ авья л даа..... Манай Ж бол яг үнэндээ лидершип тун тааруу нөхөр.... Үсрэлт, уран гоё данк, хурц хүчирхэг тоглолт, хамгаалалт сайтай, хүн нь үнэн, энийг үгүйсгэхгүй гэхдээ л үсрээд багын хоёрдугаар хүний дүрд манай хүн тун чадварлаг тоглож чадна л даа..... Ахиад нэг one of the best пойнт гуард хэрэгтэй байгаа юм..... Манай Ж бол тэгээд нэг улиралд 10 тоглолт дор хаяаад гэмтэнэ, тэгээд шидэлт бол ер нь тааруу даа тааруу.... Сайхан биеээ яайран болтол данк хийнэ..... Өнөө жил л харьяа.... Яг л багын лидер, толгойлогч гэгдээд авч үүрэх хариуцлага нь хар толгой дээр нь ирчихээд байгаа.....
Нөгөө one of the best point guard нь одоогын байдлаар Д.Ж.Аугестин гэгдээд байгаа.... Рүүкий жилдээ давгүй боломжын тоглочихсон.... Гэхдээ энэ залуу хэт намхан, яахав Айверсон, Крис Пол шиг намхан нуруунд баригдашгүй суперууд болох боломжтойг үгүйсгэхгүй, гэхдээ л тоглолтын арга барил нь шидэмтгий, оноо түүх дуртай.... Айверсон шиг их хурд, аугаа хууралттай бол бас яахав..... Жаахан өндөр байсан бол гэж бодох л юм...... Ядаж 6-3 тай Бэн Гордон маягтай байсан бол ч.....Яг холбогчын чадвараар харах юм бол Рэймонд Фелтон илүү ч юм шиг...... Гэхдээ эр өсөж эсгий сунадаг нь жамтай..... Жилийн өмнө тэр рүүкий байсан, жилийн дараа түүний хэн болохыг таашгүй... Дийлдэшгүй болоод багаа удирдаад итгэл найдвар даагаад яваасай гэж хүсэж байнам......
Тойсон Чандлер бол за тэгээд нэг багт бол баттай гарааны тавт...... Түүн шиг 7 фүүт 1 инчтэй, тийм хурдан довтолгоонд сайн, чөргөр бие хаатай самбарт сайн явдаг төвийн тоглогч гэхдээ харамсалтай нь багт 3 эсвэл дөрөвдүгээр хүний үүргийг бас түүнийг сайн тоглоход холбогчоос л их ур чадвар ухаан шаардагдана...... За тэр Борис Морис, Ража Мажа энэ тэр бол тэгээд лидер болно гэж худлааз, хэмжээнээсээ дээгүүрх түвшинд үсэрч наадаасай, ялангуяа Чонон Борис маань эртээдийн гялалздаг шигээ трипл даблын мангасаа хийгээсэй.....
Д.Ж.Аугестин хэр сайн тоглож, холбогчдоно, төдий чинээгээр багын амжилт шалтгаална даа.... Ж бол тэгээд нэг тоглолтонд 30 оноо дунджлаад байх хүн бишээ, яахав 18 оноо дунджлаад бэртэл багатай тоглоосой л гэж хүсэх юмхан....
Миний найдвар, бидний итгэл Д.Ж.Аугестин.....

Дээр нь энэ Фелтоны асуудалыг хурдан шийдээсэй, үлдээх бол үлдээгээд, зарах бол зараад багынхаа бүрэлдхүүнийг ойлгомжтой болгоод нэг анализ маягын юм хийчмээр байх юм....
Mr.Sex
 

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Mr.Sex » Thu Aug 27, 2009 1:00 am

http://www.youtube.com/watch?v=ikv-3KoXW_U
Зиа манай шинэ цэрэг.... Дуке их сургуулын бүтээгдхүүн, дугаар арван тав Жералд Хендэрсоны ТОП - 10.....
Mr.Sex
 

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Mr.Sex » Thu Aug 27, 2009 1:01 am

Image
ОДООГЫН БАЙДЛААР АЙВЕРСОНЫ НАЙМААНД ЛАРРИ БРАУН ТЭРГҮҮТЭЙ БОБКЕТС ЯЛИМГҮЙ ДАВУУ БАЙДЛААР ЯЛЖ ЯВНА..... БӨМБӨГ ХАЙШАА Ч ЭРГЭЖ МАГАДГҮЙ БОЛООД БАЙГААГ ЦОХОН ТЭМДЭГЛЭХИЙН ЯЛДАМД АЙВЕРСОНЫ НАЙМААНААС МЭМФИС, МИАМИ, НЬЮ ЁОРК БАГУУД АСУУДАЛГҮЙ ЯЛАГДААД БАЙГАА ЮМ БАЙНА.... БОБКЕТС ТЭЙ ЦУГ КЛИППЕРС, РАПТОРС ЗЭРЭГ БАГУУД ҮЛДЭЭД БАЙГАА ЮМ.....

МАНАЙХАНЫ ДАВУУ ТАЛ БОЛ АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ ЛАРРИ БРАУНДАА Л БАЙНА...... ЛАРРИ БРАУН БОЛ ТҮҮНИЙГ БАГТАА УРЬСАН БАЙГАА.... 34 НАСТАЙ ХАМГААЛАГЧ ОРГИЛ ҮЕДЭЭ ЛАРРИ БРАУНТАЙ ЦУГ НБА ГЫН ФИНАЛД ҮЛДЭЖ МӨН УЛИРАЛЫН МВП БОЛЖ БАЙСАН БИЛЭЭ......

МӨН АЙВЕРСОНЫ ХУУЧИН ЮУ ХИЙДЭГ БАЙСАН ЭНЭ БҮХЭН НЬ БОБКЕТСД БАЙГАА.... БЯЦХАН ХАМГААЛАЛТ БОЛОМЖЫН НӨХДҮҮД ГЭХДЭЭ ХАМГИЙН ГОЛ НЬ МАНАЙД ЛИДЕРШИП ДУТАГДАЖ БАЙГАА..... ҮҮНИЙГ Л АЙВЕРСОНООС ШААРДАНА ДАА..... МӨН ТҮҮНИЙ ОНОО АВАХ ЧАДВАР НАСНЫ ЭРХЭНД ДАРАГДЧИХААГҮЙ БОЛ ИХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙГААМ......

ХАРИН СӨРӨГ ТАЛ НЬ ГЭВЭЛ АЙВЕРСОНЫ ХҮСЭЭД БАЙГАА НБА ГЫН АВАРГЫН ЦОМЫГ БОБКЕТС ЭНЭ БҮРЭЛДХҮҮНЭЭР БОЛ АВАХАД МАШ ХЭЦҮҮ.... ЭНЭ Л АЙВЕРСОНЫГ ЭРГЭЛЗЭХЭД ХҮРГЭЖ МЭДЭХ ЮМ ДАА..... АЛДАГДСАН НЭР ХҮНДЭЭ СЭРГЭЭЖ ДАХИН 25+ ОНОО АВЧ ДУНДАЖ БАГЫГ АНХ УДААГАА ПО - Д ХҮРГЭЭД ЗОДОГОО ТАЙЛАХ, ЭСВЭЛ НЭГ САЙН БАГТ ОРЖ СҮҮЛЧИЙН УДАА МӨРӨӨДӨЛ БОЛСОН АВАРГЫН ЦОМОО ӨРГӨХИЙГ ОРОЛДОХ......

МАНАЙХ ОДООГ ХҮРТЭЛ ЧӨЛӨӨГ АГЕНТ ХОЛБОГЧ РЭЙМОНД ФЕЛТОНТОЙ ГЭРЭЭ ХИЙГЭЭГҮЙ БАЙГАА...... ЭНЭ НЬ МАГАДГҮЙ АЙВЕРСОНЫГ АВЧРУУЛАХ ГЭЭД ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА БАЙЖ БОЛОХ ТАЛТАЙ.... ДАХИАД ХЭД ХОНОГ ХҮЛЭЭЧИХВЭЛ АЙВЕРСОНЫ АСУУДАЛ НААШТАЙГААР ШИЙДЭГДЭЖ МАГАДГҮЙ БОЛООД БАЙНА...... ТЭГВЭЛ ЯДАЖ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨХ 76ЧУУД ШИГ БАГ БОЛООД ПО ЫН СҮҮЛИЙН ХЭДЭЭР ГАРЧ ИРЖ ГАНЦ ХОЁР ЯЛАЛТ АВАХ БИЗ.... ЭНЭ БОЛ ӨӨРӨӨ ТҮҮХ, ТЭГЭЭД ТУРШЛАГА БОЛНО....

МИНИЙ БОДЛООР АЙВЕРСОН ИРЭХ НЬ ӨӨРТ НЬ АШИГГҮЙ, МАНАЙД АШИГТАЙ БОЛЖ ТААРАХ ГЭЭД БАЙГАА ЮМ.... ХЭРХЭХИЙГ АЙВЕРСОН ӨӨРӨӨ Л МЭДНЭ ДЭЭ... ЯМАРТАЙ Ч ТИЙМ Ч ИХ ӨНДӨР ҮНЭЭР ИРЭХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ.... ЗА ҮСРЭЭД 2 ЖИЛД 10 САЯ АВАХААР ГЭРЭЭ ХИЙХ БОЛОВ УУ....

ЗА ГҮҮДЛАК ГАЯС.....
Mr.Sex
 

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Mr.Sex » Thu Aug 27, 2009 1:02 am

ЗА ЗУН ЦАГ..... БИЧИХ ЮМ ОЛДОХГҮЙ СЭДВЭЭ ЖААХАН ӨНГӨТӨЙ БАЙЛГАХ ҮҮДНЭЭС ТОГЛОГЧДЫНХОО ТУХАЙ ТЭР БҮР МЭДЭХГҮЙ СОНИРХОЛТОЙ ЗҮЙЛСИЙГ ОРУУЛЬЯ... ОДООГООР МАНАЙ ЛИДЕР ГЭГДЭЖ БАЙГАА ХҮНЭЭС ЭХЭЛЬЕ..... ТЭР БОЛ МЭДЭЭЖ ОЙЛГОМЖТОЙ ЖЕРАЛД УОЛЛИС....
Image
[b]БҮТЭН НЭР - ЖЕРАЛД ЖЭЙРМАН УОЛЛИС
ГЭР БҮЛИЙН БАЙДАЛ - ТЭРБЭЭР ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ХҮН ЮМ.... ДАРИН/4/, МОЛЛИЯХ/4/, МИЯ/2/ ГЭДЭГ ГЭНЭ....
ТЭРБЭЭР АЛАБАМА МУЖЫН ЧИЛДЕРСБУРГ ХОТОД ТӨРСӨН ЮМ... ЭНЭ ХОТ 4579 ИРГЭНТЭЙ....
ТЭРБЭЭР 2000 ОНД АХЛАХ СУРГУУЛЬД БАЙХДАА 28.7 ОНОО, 13 САМБАР, 3.68 БӨМБӨГ БУЛААЛТ ТУС ТУС ДУНДЖИЛЖ БАЙСАН БӨГӨӨД 2002 ОНЫ ГУРВАН САРЫН АРВАН ЗУРГААНД ТҮҮНИЙ ДУГААРЫГ ЧИЛДЕРСБУРГ ХОТЫН АХЛАХ СУРГУУЛЬД НЬ МӨНХӨЛЖЭЭ....
ЖЕРАЛД УОЛЛИС АХЛАХ СУРГУУЛЫН БҮХ ОДОДЫН БАГ БОЛОХ БҮХ МКДОНАЛДСЫН БАГТ ӨДГӨӨГИЙН НБА ГЫН ТОГЛОГЧИД БОЛОХ ДАРИУС МАЙЛС, ЛУЙК РИДНОЙР, ДЕШАУН СТЕВЭНСОН, ЭДДИ ГРИФФИН, ЖАРЕД ЖАФФЕРС, БА ЗАЧ РАНДОЛФ НАРТАЙ ХАМТ 99-00 ОНД ТОГЛОЖ БАЙЖЭЭ..........
ТЭРБЭЭР АХЛАХ СУРГУУЛЬДАА НЭГ ТОГЛОЛТОНД 59 ОНОО АВЧ БАЙВ......
ТЭРБЭЭР ВИДЕО ТОГЛООМ ЦУГЛУУЛАХ ХОББИТОЙ НЭГЭН ГЭНЭМ......

Image
БҮТЭН НЭР - ТОЙСОН КЛИОТИС ЧАНДЛЕР
ГЭР БҮЛИЙН БАЙДАЛ - ТЭРБЭЭР УДААН ҮЕРХСЭН НАЙЗ БҮСГҮЙ КИМБЕРЛИ ТЭЙГЭЭ 2005 ОНД ГЭРЛЭСЭН БИЛЭЭ..... МӨН ТЭД 2006 ОНЫ ТАВАН САРД АНХНЫ ХҮҮХДЭДТЭЙ БОЛСОН БӨГӨӨД САША ХЭМЭЭН НЭРЛЭЖЭЭ... ОХИН ЮМ БАЙНА.....
ТЭРБЭЭР ДОМЕНКУЙЗ АХЛАХ СУРГУУЛЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ БАЙСАН БӨГӨӨД АХЛАХ СУРГУУЛААС ШУУД НБА - Д ОРСОН НЭГЭН БИЛЭЭ.... ДОМЕНКУЙЗ АХЛАХ СУРГУУЛЬД ӨДГӨӨГИЙН ДЕТРОЙТ ПИСТОНС БАГЫН ГОЛ ТОГЛОГЧ ТАУШИН ПРИНЦТЭЙ НЭГ БАГТ ТОГЛОДОГ БАЙЖЭЭ.....
[/b]
Image
БҮТЭН НЭР - БОРИС ДИАВ-РИФФИОРД.......
ТӨРСӨН ГАЗАР - ФРАНЦЫН КОРМЕЛЛИ ЭН ПАРИССИС ХОТОД ТӨРСӨН........
СУПРОЛИГИЙН ТҮҮХ СӨХВӨЛ ТҮҮНИЙ ЭЭЖ ЕЛИЗАБИТ РИФФИОРД НЬ ФРАНЦЫН ЭМЭГТЭЙ САГСАН БӨМБӨГИЙН ТҮҮХЭНД ШИЛДЭГ ТӨВИЙН ТОГЛОГЧ ГЭЖ БИЧИГДСЭН ЮМ БАЙНА..... МӨН ААВ ИССА ДИАВ НЬ СЕНЕГАЛЫН ӨНДӨРИЙГ ҮСРЭЛТИЙН АВАРГА БОЛОЛТОЙМ......
ТЭРБЭЭР СИМПСОНС КИНОГ ҮЗЭХ ДУРТАЙ БӨГӨӨД ДУРТАЙ ЖҮЖИГЧИН НЬ МЕЛ ГИБСОН ГЭНЭМ...
ТҮҮНИЙ МӨРӨӨДӨЛ ТЭРБЭЭР САГСАН БӨМБӨГ ТОГЛОХОО БОЛЬВОЛ АХЛАХ СУРГУУЛЫН КОУЧААР АЖИЛЛАХ БОДОЛТОЙ ЯВДАГ ГЭНЭ......

ЗА ДАРАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭМЗ... АЖИЛ, ЗАЛХУУ ХОЁР ЗЭРЭГ ХҮРЭВ.....
Mr.Sex
 

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Mr.Sex » Thu Aug 27, 2009 3:26 am

Image
Аллен Айверсон хаачих бол???......
Өмнөх жилүүдээ бодвол унтарч яваа ахмад од Айверсонд одоо баг олдохгүй зовж явнаа зайлуул...... Түүнийг манай багт ирнэ гэсэн шаанс бүхий яриа сүүлийн үед гарсаар л байна, гарсаар л байна.......
Учир нь Алленийг манай коуч Ларри Браун хэвлэлээр түүнийг урьсан юм билээ..... Гэвч Ларри бол зөвхөн дасгалжуулагч, харин Шарлотт бол тусдаа баг юм........ Ларри Аллен хоёр урьд 76д хамтарч байсан билээ..........
Бобкетс Алленийг өндөр үнээр авахаас зайлсхийж байгаа, энэ нь Алленд таалагдахгүй байж мэдэх юм.......

Гэхдээ хамгийн сүүлд гарсан мэдээлэлээс үзвээс Аллен Мэмфисээс санал ирвэл татгалзахгүй бололтойм......

Ер нь Айверсон ирвэл яаах бол???..... Түүний хуучин 76д ямар байсан тэр цаг л эргэж ирнэ дээ... Мотомбо эсвэл Далембэрт шиг төвийн тоглогч буюу Тойсон Чандлер/ Крис Пол шиг хурдан холбогчтой тун сайн хамтрагч байсан/, мөн Иггигээс нэг их дутахааргүй довтлогч Жералд Уоллис, тэгээд хуучин хамтрагч Ража Белл, мөн Борис Дайв, Д.Ж.... гэх мэт..... Гол нь түүнийг зангидаж чадах дасгалжуулагч....... Ларри нь бгаа.....
Mr.Sex
 

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Должко » Mon Sep 14, 2009 8:00 pm

явахгүй багалдааа FLAY OFF ордог бол яахав гэсэн
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6324
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Chin-T-Mac » Tue Sep 15, 2009 4:48 pm

dolchko wrote:явахгүй багалдааа FLAY OFF ордог бол яахав гэсэн

Durak
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 7682
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby WALCOTT » Tue Sep 15, 2009 5:21 pm

dolchko wrote:явахгүй багалдааа FLAY OFF ордог бол яахав гэсэн

:mrgreen: lol yadaj play off geechdee tegeed odoo chiniihaar play off-d orhoor yaadag yaadag genee
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Должко » Tue Sep 15, 2009 6:17 pm

Chin-T-Mac wrote:
dolchko wrote:явахгүй багалдааа FLAY OFF ордог бол яахав гэсэн

Durak

өө с** гэж яахлаарай андуураад бичээд байнаа Chin-T-Mac чиний хэнд ч хэрэггүй бичлэгнээс залхаж байнаа шүү тэгээл нэг сайхан юм шиг Durak гэдын золиг чинь үнэныг хэлхэд хэрэлдэх хүсэд алга би өөрынхөө үзэд бодлыг л хэлсэн үнэн л юм хэлсэн юм чинь гэтэл чи юу вэ
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6324
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Chin-T-Mac » Tue Sep 15, 2009 6:19 pm

буруул бичсэнээс үнэнийг хэлжээ хэлж...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 7682
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Должко » Tue Sep 15, 2009 6:25 pm

заза одоо хэрүүл нтр хийхгүй ээ энэ багт амжилт хүсье даааа гарааны 5 сайхан л харагдаж байнаа
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6324
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Chin-T-Mac » Tue Sep 15, 2009 6:29 pm

НБА дүрэмийг уншаад комент үлдээгээрээ...
viewtopic.php?f=25&t=83&start=25
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 7682
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Mr.Sex » Sat Sep 19, 2009 9:19 am

Ларри Браун үргэлж зөв юм хийж байдагийг эргэн дурсахад таатай байна........ Дөнгөж тав дахь жилээ үдэж буй шинэ баг учраас амжилт тааруухан байна, тэгэхдээ энэ жил мөчөөгөө тийм амархан өгөхгүй ээ, өнгөрсөн жил ПОын төлөө өрсөлдөөнд байсан юм, өнөө жил ч тоглоно байлгүй...... Жералд Уоллис бага бэртэж Тойсон Чандлер үүргээ сайн гүйцэтгэхэд энэ жилдээ болоод явчихна дөө.........
Би бол Д.Ж Айгустинийг "манай ирээдүй" гээр тодруулаад удаж байна....... Фелтоныг ажилгүй болгож буй гол хүн.........
Mr.Sex
 

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Chin-T-Mac » Sat Sep 19, 2009 12:14 pm

Д.Ж Холбох тал дээр асуудалтай... оноо түүх өндөр чадвартай юмшиг санагдсан... 6 дахь тоглогчоор тоглох байх... харин хөгжөөд ирвэл СЖ гээр л тоглох байх....
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 7682
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Шарлотт Бобкетс - 2009-2010 - Шинэ эрч хvч...

Postby Mr.Sex » Sat Sep 19, 2009 12:35 pm

6 фүүт өндөртөй намхан эр, тэгвэл ягаад өдийг хүртэл Фелтонтой гэрээ сунгахгүй байна вэ? гэдэг асуултанд төгс хариулт олдохгүй л байгаа юм даа......
Mr.Sex
 

Next

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest