Одоо тэгж драфтаа ярьж толгойгоо шаах цаг нь өнгөрч байх шиг... харин зуны наймаа солилцоо, гэрээний цаг эхлэчихээд цаана чинь амьсгаа авах ч зав муу байна... ямартаа ч Жак, МакРобертс 2 багтаа үлдлээ гэж болно... Харин Даниелс бараг явлаа... түүнийг авч үлдэх сонирхол багийн удирдлагуудад байхгүй, үлдэх сонирхолтой байгаа бол одоо авдаг 7,5 сая доллараасаа хамаагүй бага цалин санал болгуул үлдээж болох юм гэсэн байна лээ...
өнөөдөр сайтууд дээр тавигдсан шинэ мэдээгээр бол Гортат гэж бас нэг цагаан чөтгөрийг авахаар хөөцөлдөөд байгаа болж таарлаа... Орландод тийм сайн байсныг нь мэдэхгүй юм... самбарын доор энэ олон цагаан тоглогчидыг аваад байгаа нь нэг л ойлгож өгөхгүй байна... эсрэг багийнхаа довтлогчдын нүдийг гялбуулж сохлох гэсэн санаа юм болов уу гэж ч бодох шиг...
ЖОБ-н арьс өнгөний үзэлтэн гэдэг нь ч үнэн байж мэднэ... ккк...
бас нэг бодогдоод байгаа юм, манай багийн 2 цалингийн магнат Трой, Данливи 2-н гэрээ 11 онд дуусна... наана нь гайгүй тоглуулж байж зарах боломжтой, тэгэхгүй бол энэ 2-н гэрээ нь наана нь ямар нэг байдлаар гар хүрэх эрхгүй байдлаар хийгдсэн учраас 2010 оны айхтар фрее агентуудын төлөөх тэмцэлээс хоцорчих гээд байдаг... за тэгээд тэр мундагуудаас авч чадахгүй байлаа ч гэсэн, 2010 онд тэр хэдээс болж бусад тоглогчдын үнэ асар унах байх гэж бодож байгаа... энэ жилээс ажиглагдаад эхлэлээ... томоохон багууд цалингийнхаа зайг гаргахын тулд сонирхолтой сонирхолтой наймаанууд, гэрээг их хийх боллоо... магадгүй дараа жил манай баг заавал мундагуудын төлөө биш, үнэ хямдарсан бараануудаас сайн сонголт хийх боломжтой болох ч юм билүү хэн мэдлээ... уг нь манай 2-н гэрээ дараа жил дуусах байсан бол аль хэдийн багууд булаацалдаад авчихгүй юу... буруу үедээ буруу хийсэн наймааны уршиг гэж энэ 2 л байх даа...