Кливленд Кавалиерс - 2016-2017 Runner Up

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Леброн ирэх жил хаана тоглох вэ?

Кавс
1
13%
Фила 76
0
No votes
Пуужингууд
6
75%
Никс
0
No votes
Лэйкерс
1
13%
 
Total votes : 8

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby kayo » Fri Jun 01, 2018 2:02 pm

JR deer buur heleh ug oldohgui nee. Yaj ene nuhur odoo hurtel NBA-d baigaag l gaihaad baidgiin.

Lebron-g demjdeggui l dee, gehdee l ingeed harahaar neeree, uruvduh shig.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby space1985 » Fri Jun 01, 2018 2:32 pm

zigo wrote:
space1985 wrote:
zigo wrote:өнөөх л аймхай хаан.... нэг оноо дутуу байхад көрригийн эсрэг өөрөө л довтлооч. яг үнэндээ ийм үеийн баззер л хэрэгтэй бнашд. зүгээр л өөрөө зүтгээд дуусгана биз. хожсон ч хожигдсон ч багийн лийдер хүн сайн, муу бүгдийг өөр дээрээ хүлээдэг байх ёстой л байхгүй юу. тэгээгүйгээс болоод юу юу болчивдоо хөөрхий


чи чинь ёстой алаад идчихмээр мал уу , ийм тоглолтын дараа ийм юм ярьж байдаг . Ядаж Буллзийн тоглолтийг үзэж байсан уу . Буллзд Жордан дандаа сүүлийн шидэлт хийдэг байсан юм уу

Яс юман дээрээ яг бодит статистик ярьвал плэй оффд оноо ойрхон үед тоглолтийн сүүлд Леброн Жордан,Коби нараас илүү тоглодог

чамтай юу ч ярихавдээ хаха


гэх шиг бантдаг гэж байна ш д . Лебронийг үзэн яддаг гэхэд чи бас арай юм аа
space1985
 
Posts: 1531
Joined: Thu Apr 26, 2012 5:43 pm

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby Boogey » Fri Jun 01, 2018 3:09 pm

Лэброныг зүгээр л сагсан бөмбөгийн талаас нь харж бишрэх хэрэгтэй шд. Өөр бусад шалтаг шалтгаан тоочиж болж л өгвөл өөгий нь ярьдаг хүмүүс нэг бол Лэброныг Кобигийн легасиг гүйцэхээс айгаад тэрэнд нь ганц гай болж байгаа ГС-ийг нууцхан дэмждэг Лэйкэрс фэнүүд, эсвэл өмнө нь Лэбронд азгүй хожигдож аваргаа алдаж байсан Спөрс фэнүүд л байх шиг харагддаг.

Лэйкэрс, Коби фэнүүдийг бол ойлгож болно, харин Спөрс фэнүүдийг яагаад тэгж их Лэбронд дургүй байдгийг нь гайхаад байдгийн. Ямар ганц ч удаа аварга авж үзэлгүй Лэбронд ялагдсан биш. 2 ч удаа финалд Лэброныг хуссан багийн фэнүүд мөртлөө л ам уралдаад муулаад байдгий нь харахаар инээд ч хүрэх шиг. Жоохон юм үзсэн өнцгөөр харж дүгнэх хэрэгтэй баймаар. :RD

Өнөөдөр бол зүгээр биширмээр л тоглолоо шүү дээ, гэвч багийнхан нь арчаагүй юм. Ийм багийг ингэж чирж явж чадаж байгаа тусмаа л хэл амаа билүүдэгчдэд шүүмжлэх бололцоо нь гараад байгаа шд.

Хамгийн гол нь Лэброн хэрэв анхнаасаа Лэйкэрс гэх мэт том хотын баян багт, мундаг дасгалжуулагч дээр очсон бол байдал юу болох байсан бэ гэдгийг өнөөдөр өөрөөрөө харуулж чадаж байгаа.. Тэр ч утгаараа аваргын бөгжний тоогоороо гүйцэхгүйн мөртлөө л МЖ, Кобитой харьцуулагдаад яваад байна шүү дээ.
"The journey is always the sweetest part of any achievement"
User avatar
Boogey
 
Posts: 2111
Joined: Tue Dec 30, 2014 9:36 am

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby fond » Fri Jun 01, 2018 3:21 pm

Өөрийнх нь л бүрдүүлсэн баг нь ийм юм чинь одоо яахавдэ


Sent from my iPhone using Tapatalk
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby Boogey » Fri Jun 01, 2018 3:34 pm

Ингэхэд Жорж Хиллийн бас анхны финал гэв үү дээ. Өмнө нь Спөрст байсан болохоор нь финалдаад аваргалаад үзцэн гээд байсан чинь үгүйн байна шд.
"The journey is always the sweetest part of any achievement"
User avatar
Boogey
 
Posts: 2111
Joined: Tue Dec 30, 2014 9:36 am

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby El Payaso » Fri Jun 01, 2018 4:28 pm

Хоёр ч удаа их гурвал үүсгэж багаа сольсон хүнийг ч нэг их том хотод очсон бол энэ тэр гэж ярих утгагүй байлгүй дээ ккк.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby rednasca » Fri Jun 01, 2018 5:05 pm

Өөрийнх нь бүрдүүлсэн гээд л улиг болгох юм...
Кайрийг явуулсан нь Леброны шийдвэр биш шдээ...
Тэрнээс болж хамаг юм орвонгоороо эргээ биз дээ?...
Кайрийг явахад аягүй бол Леброн буруутай юу?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby rednasca » Fri Jun 01, 2018 5:08 pm

Дамжууллаа гэж шүүмжлэхийг ойлгохгүй байна...
8 настайдаа анх сагс тоглохдоо л зөв системээр, багийн төлөө тоглох болсон гэж хэлж байсан хүн... багийн спортод сул тоглогчдоо дамжуулах хэрэгтэй биз дээ?... зүгээр бүгдийнх нь өөдөөс ганцаараа шаагаад л хожих ёстой мэт шүүмжилж нтр...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby turuue » Fri Jun 01, 2018 5:57 pm

тхх, би Лэбронд дургүй ч гэсэн тэр дамжууллаа эдр гэдэг бол **н** шүүмжлэл санагддаг. Лэброн шиг өндөр оноо авдаг тоглогчдын гол сул тал нь хэтэрхий олон шиддэг, өөр дээр нь давхар хамгаалалт ирэхээр тэр давуу талаа ашиглаад багийнхаа тоглуулж чаддаггүй зэрэг байдаг. Гэтэл мань хүн цөөн хэд шидээд хангалттай өндөр оноо авчихдаг, өөр дээр нь хамгаалалт овоорвол тэрийг маш үр дүнтэй ашигладаг гээд харахаар төгс төгөлдөр рүү нилээн дөхчихсөн л тоглогч байгаа юм.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby Барнаба » Fri Jun 01, 2018 6:02 pm

Гэхдээ л 2 ч удаа их гурвал бүрдүүлсэн хүн шүү дээ. Одоо нээх ийм сул багийг ингэлээ тэглээ гэж өмөөрөх бол утгагүй. Өөрөө ер нь хэн явах үгүйг шийдэж ирсэн, өөрөө дасгалжуулагчаа зайлуулсан, өөрөө дасгалжуулагч хийх том толгой гаргасан гээд. Хожигдвол тэгээд өөрөө л хариуцлагаа хүлээнэ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby rednasca » Fri Jun 01, 2018 6:21 pm

мөн том яриатай хүн шүү...
одоо энэ багийг аварга авахуулчихвал карьерийнх нь оргил байх болно гэж хэний янаагүй л бичиж ярьж байна...
өнөөдөр маш мундаг бэлдээд гарч ирж байхад нэг хөлдүү мал нь хутгалах жишээний...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby rednasca » Fri Jun 01, 2018 6:28 pm

өнөөдөр хожсон бол дараа дараагийн тоглолтууд шал өөр уур амьсгалтай болох байлаа...
"бид нар улсуудын яриад байгаа шиг шүүрдүүлэхгүй юм байна, хожиж болох юм байна"...
тэгээд талбайн давуу талтай болоод явчихна гэх мэт...
ЖР ерөөсөө Кавс багийн, Леброны, анх удаа финалд гарсан Хилл, Грийн нарын мөрөөдлийг ганц мал үйлдлээр алчихаж байгаам...
одоо сэхэхгүй ээ, 0-4... ГСВ назгайрвал эвгүйтнэ гээд ойлгосон... хожих нь тодорхой болчихоод үг, үйлдлээр дайрч давшилж байгааг нь харваас илт...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby El Payaso » Fri Jun 01, 2018 6:54 pm

Тэхх багаараа сайн бэлдсэн байна лээ. Авсан бол их сэргэх байсан байх. Гэхдээ ЖР шууд зуун хувь хожлыг хожигдол болгосон гэж үзэж бас болохгүй байх аа. Яах ч байсын хэхэ. Харин Хилл шидэлтээ хийцэн бол нухчих байсан байх шүү.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby rednasca » Fri Jun 01, 2018 6:56 pm

ЖР зүгээр шидэх л байхгүй юу... алдсан ч яав л гэж дээ...
гол нь хамгийн мал үйлдэл хийгээд тэр нь багийн сэтгэлзүйг цонхоор гаргаад шидчихсэнд л хамаг учир байна...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby gremlin » Fri Jun 01, 2018 7:48 pm

Гэнээ ФБ-ээс туув.
ЛэБрон яагаад G.O.A.T вэ? Фэн бүр нь уншаарай. Та нарт зориуллаа

Их энгийн хариулт. Тэр 8 жил дарааллан, нийт 9 удаа финалдаж байна.

Уг амжилтаараа Бостон Сэлтикс, Лос Анжэлэс, Голдэн Стэйт багуудын 10, 21 удаа финалдсан болон 31 финалдсан амжилтуудын араас бичигдэж явна. Хүмүүс түүнийг бүх цаг үеийн агуу гэдэг ангилалд харьцуулахдаа бөгжний тоо болон ялагдсан тоог нь жишээ дурьдах дуртай. Гэхдээ 70 гаруй жилийн түүхэнд түүнээс олон финалдсан бүхэл бүтэн баг хоёрхон л байна гээд боддоо.

Бөгжний тухай ярьвал өөр хэрэг болно. Бөгжийг багаараа авдаг зүйл. Хамгийн энгийнээр бодоход финалдсан агуу баг болгон бөгж аваад байдаггүйг Лос Анжэлэс Лэйкэрсийн жишээнээс харж болно. 31 финалдаж 16 аварга авсан. 15 хожигдсон гэсэн үг. НБА-ын өрсөлдөөн ямар ч сүпер багийг доминант байлгаж чаддаггүйг эндээс харахад ойлгомжтой.

Эндээс яриагаа цаашлуулбал бүтэн багаараа зүтгээд зүтгээд НБА-ын аваргад хүрч чадаагүй багууд хүртэл байна. Индиана Пэйсэрс /АБА-д аварга авч байсан боловч, НБА-д аварга аваагүй/, Шарлот Хорнэт, ОКС, Брүүклин Нэтс /2002,2003 онуудад Нью Жэрси хотод байхдаа финалдсан боловч аваагүй/, Мемфис Гриззлис, Торонто Рэпторс, Юта Жазз, Финикс Санс, Нью Орлеанс Пэликанс, Лос Анжэлэс Клиппэрс, Дэнвэр Наггэтс, Орландо Мэжик, Миннэссота Тимбервүүлвс гэсэн багууд хэзээ ч НБА-ын аварга авч байгаагүй. Эдгээр багуудад бүх цаг үеийн хамгийн агуу тодотголтой олон тоглогч тоглож байсан. Карл Мэлоун, Жон Стоктон, Жэйсон Кидд, Кэвин Гарнэтт /Тимбервүүлвс багийн бүрэлдэхүүнд улирлын МВП хүртэл болж байв/, Шак болон Пэнни Хардувэй, ид үеийн Ховард, лигийн хоёр удаагийн МВП Стив Нэш, Амаре Стоудмайер гэх мэт тоглогчдоос эхлээд бидний төдийлөн сайн танихгүй домгууд болон Рассэл Вэстбрүүк, Марк Газол,Энтони Дэвис гэх мэтээр энэ жагсаалт хөвөрнө. Винс Картэр, Зак Рэндольф гэх мэтээр 2000-аад оны дунд үеийн сүпер одод ч гэсэн багтана. Иймээс бөгж авна гэдэг бол багийн амжилт байх ёстой гэсэн гаргалгаа гарч байна. Тиймээс 3, 6 гэдэг тоог мартах нь зүйн хэрэг.

Харин ЛэБронтой баг сүүлийн 8 жил дарааллан финалдаж, ЛэБрон дарааллан финалдсан тоогоороо агуу Билл Рассэлийн дараа л бичигдэж байна. Түүнийг зогсоох гэж багууд жилээс жилд сүпер оддын хойноос мөнгийг харамгүй цацсаныг бид Иггигийн Дэнвэрээс Голдэн Стэйт рүү, КД-ийн Голдэн Стэйт рүү, багаа задлахгүйн тулд од тоглогчид нь цалингийн гэрээний сунгалтаа хойшлуулдаг зэргээс, мөн СП3 Хьюстон руу, Гордон Хэйвард Бостон руу, Казинс Пэликанс руу, Энтони болон Жорж нар ОКС руу нүүснээс харж болно. Өөрөөр хэлбэл тэр НБА-д ингэж л нөлөөлж байна. Түүнийг сөрж зогсохын тулд, түүний хаанчлалыг хүч тэнцвэржүүлэхийн тулд л багууд ажиллаж, зах зээлтэйнүүд нь үүн дээр хожиж, зах зээл муутайнууд нь жилээс жилд драфтын 250 бөмбөлөгний төлөө л явдаг болжээ.

Мөн ЛэБроныг явсны дараа Кливлэнд хэрхэн уналтад орсон, Маиами Хит контэндэр багаас энгийн плэй оффын баг болж хувирсан болон энэ жилийн Кавсын бүрэлдэхүүн ЛэБронгүй байсан бол гэдгээс харж болно. Хэрвээ ЛэБрон байгаагүй бол Бош магадгүй хэзээ ч плэй оффт тоглож чадахгүй, Вэйд дахин аваргын дайралт хийж чадахгүй, Кайри хэдийнээ Кливлэндээс явчихсан, Лаав плэй оффын гадна байсаар байх байсан ч байж болох юм.

Бүх л бүтэн ийм олон баг, ийм олон тоглогчдын хувь заяа, нүүдэл суудал нэг хүнтэй холбоотой гэхээр, нөлөөлөл байна гэхээр агуу биш гэж үү?

2016 онд 3-1ээс эргэн ирсэн нь түүхэн дэх анхны тохиолдол, энэ жил 37-0 амжилтын эсрэг багаа чирж 37-1 болгосон, 8 жил дарааллан финалдсан гээд ганцхан түүний л чадах нөлөөллөөс болж эдгээр амжилт тогтсон байна.

Тэр хэзээ ч агуу Жордан шиг плэй оффын эхний шатанд гурван удаа мултарч үзээгүй. Тэр тогтмол аваргын төлөө л дайрдаг. Магадгүй олон удаа бүх хүний анхаарлын төвд ордог нь түүнийг бөгжний тоогоор нь л бусдаас доор хийх шалтгаан байж болох юм. Гэхдээ G.O.A.T-ын тухай ярихад бөгж үнэхээр хамаагүй. Хэрвээ хамаатай байдаг бол Робэрт Орри 7 бөгжтэйгөөр Жорданы дээр, Билл Рассэл 11 бөгжтэйгөөр хамгийн агуу нь байх байлаа.

Харин бусад статистик нь тэртээ тэргүй бидний нүдний өмнө байна, бичигдэж байна. Тэр бүхнийг арчиж, бүхнийг өөрийн нэр дээрээ тэмдэглэж явна. Талбайн гадуурх амьдралын хувьд тэр гэр бүлийн харилцаа хамгийн тогтвортой, хүмүүнлэгийн үйлсэд хамгийн их оролцож, Найки компанитай насан туршийн гэрээ үзэглэсэн. Түүнээс илүү даруухан боловч агуу амьдралын хэв маягтай тоглогч нэрлэ дээ. Магадгүй Тим Данкан л арай дөхөх болов уу.

Эцэст нь тэр бол ердөө л манай гаригийн хамгийн агуу сагсан бөмбөгч гэдгийг хүлээн зөвшөөрөх ЁСТОЙ. Магадгүй түүн шиг 8 жил, магадгүй 9, 10 жил дарааллан финалдаж, түүний эсрэг л сүпер баг бүрдүүлдэг хэмжээний тоглогч дахин төрөн гараа ч уу үгүй ч үү...

Гүйцэд уншаагүй байж 5 эсвэл 6 бөгжний тухай бичвэл та өөртөө л гомддоо. Коби, Майкл нар гол дүрийн хувиар 4 жил дарааллан финалдаж ч үзээгүй шүү дээ... Хойноос нь Стэф нэхэх хамгийн боломжтой харагдаж байна даа.

Б.Энх-Амгалан
2018.05.31
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2895
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby suldees » Fri Jun 01, 2018 9:03 pm

Хожсон газар ингэж анх удаа дэмжих гэж гэхдэ айлын талбайгаас хожил авахаар байнаа

Sent from my SM-G955N using Tapatalk
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby zigo » Fri Jun 01, 2018 10:07 pm

Gunnerz wrote:Даблдаад хөдөлгөхгүй байсан шд
шийдэн доор хилл гоё байрлал дээр байхад дамжуулахгүй яаахийн

би буруу санаагүй бол стеф л ганцаараа авчихсан бсандаа. хилл ч гэсэн яг цэвэр суларсан биш, гүйлт хийж байсан. гэхдээ өөрт нь багаа аврах боломж, тэр байтугай хамгийн муу хамгаалж буй стеф нь байсаншд. жаахан бодитой хар лдаа
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby zigo » Fri Jun 01, 2018 10:16 pm

уг нь бол дэмжээд л байгаа юм лдаа. даанч яг иймэрхүү шийдвэрлэх мөчид зоримог шийдвэр гаргахгүй байхаар шал дургүй хүрдэг юм. би хэзээ ч лж-г үзэн ядаад ч юмуу, муу байгаасай гэж хүсэж бгаагүй, тэгэх ч шалтгаан алга. харин түүнийг өндөг шиг мэт өмөөрч хамгаалаад бгаа хүмүүсээс өөрөөр л дэмжээд бгаа бх. хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby El Payaso » Fri Jun 01, 2018 10:23 pm

Яах вэ нэг их хулчгар эдр нь ч юу юм бэ гэхдээ бас Зигогийн хэлдэг үнэний ортой л доо. Ахиад хараарай. Хилл яаг шидэн доор сул байгаагүй. Дрэймондоос салсан ч замд нь Клэй байгаад угаасаа алдаа хийж зогсоосон. Брон 10 секунд дутуу байхад бөмбөг хүлээж авангуутаа довтолгооны хувилбар хийх шинжгүй бөмбөгөө бариж зогсож байгаад дамжуулсан. Тэр үед жаахан тээнэгэлзсэн тэгээд сул гарсан хүндээ хаясан эсвэл анхнаасаа нэг их довтлоё гэж шийдээгүй бсым шиг л санагдсан. Учиргүй буруутгах нь хаашайн гэхдээ бас Хилл руу дамжуулдаг гарцаагүй шийдвэр гэж хэлэхгүй л санагдсан. Би бас өөрөө зүтгэх байх гсн хүлээлттэй л бсн.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby zigo » Fri Jun 01, 2018 10:29 pm

стеф хамгаалалтын сул тал болж байна, мисс матч бла бла, түүний эсрэг хүмүүс хамгийн их оноо авч бна бла бла гээд л бсан. ядаж өөдөөс нь зүтгэхэд өөр нэгэн нь ирж дабблдсан бол сул гарсан хүнд өгвөл ок шд. гэтэл яалаа даа... май чи гээд нэг өөрөө дуусгаад чаачих хэрэгтэйшд уг нь, тэгвэл гоёшд
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby rednasca » Fri Jun 01, 2018 10:38 pm

яах вэ, ойлгож байна... гэхдээ өмнөх хэд хэдэн довтолгоо яг тэгж яваад сул гарсандаа дамжуулаад өнөөдүүл нь хийж чадалгүй алдсан шүү дээ...
би бас Леброныг Стефийг шаагаад л ороосой гэж хүсч байсан... гэхдээ яг тэгэхэд Хилл сул гарч байгааг хараад мань эр эргэлзэлгүй явуулсан... буруутан нь торгуулиа алдсан Хилл, дараа нь тэнэгтсэн Смит... ер нь бид нар мань эрээс дэндүү ихийг хүсч байна гэдэг тэр хэмжээгээр л үнэлж байгаа гэсэн үг...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby rednasca » Fri Jun 01, 2018 10:40 pm

https://www.youtube.com/watch?v=qmDsgGKHBEo
энэ бичлэгийг үзээрэй...
Грийн, Дюрант мань эрийг Стефийн хажуугаар гарна гээд отоод зогсож байгаа...
тэгээд Хилл доор сув сул гарахаар байсныг Клэй амжиж алдаа хийж зогсоосон...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby crusader » Fri Jun 01, 2018 10:44 pm

Хэхэ Зиготой хөлбөмбөг дээр бол юу ч ярихгүй ээ, мундаг. Гэхдээ сагсан бөмбөгийг чи арай л өрөөсгөл, явцуу өнцгөөс хараад байнаа. Зүгээр нэг хайлайт харах биш тоглолтуудаа яг бүтэн үз, юм унш, подкастууд сонс, аналистуудын яриаг сонс, артиклууд унш.... Тэгвэл чи шал өөрөөр хардаг болноо сагсан бөмбөгийг.

Хувь хүмүүсийн вкус л юм даа гэхдээ бас. Коби 2006 оны Сансын эсрэг хожлын баззераасаа хойш НБА гийн Пост Сийзнд цаг дуусахад 5 секундын доторх хожих юмуу тэнцүүлэх шидэлтийн 13 оролдлого хийж бүгдийг нь алдсан байдаг. Зарим нэг нь үүнийг маш тааруу шийдвэр гаргалт, багийнх нь хүн сул байхад өгөөгүй өөрөө шидсэн, brave but not smart play гэж шүүмжилдэг бол харин зарим нь эсрэгээр тоглолтын төгсгөлийг өөр дээрээ үүрч зоригтой шидэлт хийсэн, бөмбөг орсон ороогүй нь хамаагүй гэж магтдаг....

Тэгээд юмыг наанатай цаанатай хоёр талаас нь тунгаан бодно биз дээ :eek:

Аа энэ шигшээ цувралын талаар ярихад угаасаа Вегасын одд дээр 100-0 байсан хэхэ. 2007 оны финалтай л адилтгаж үзэж байсан. Гэтэл эхний тоглолт бүх хүмүүсийг шоконд орууллаа. ТТ-ийн өөрийнх нь 100 хувь буруу. Илжигийн өдөөн хатгасан үйлдэлд ингэж амархан автаж, урхинд нь унаж байгаа бол ийм сая сая долларын цалин аваад мэргэжлийн тамирчин гэдэг нэр зүүгээд хэрэггүй...
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby Saiza » Fri Jun 01, 2018 10:50 pm

Gunnerz wrote:Даараагийн тоглолт ТТ тоглохгүй
Самбарт илүү байсанаа алдчихлаа
Дээр нь өнөөдрийн үйлдэл дараагийн тоглолтуудад яааж нөлөөлөх вээ
Маш хортой **н** үйлдэл болчлооо
Тэнэгээрээ ж р л өөрөө тоохгүй байх

хха **н** хамтрагчидтай юм чинь бусад нь бас адилхан бх өө.. :ногоон:
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Кливленд Кавалиерс - 2016 NBA CHAMPIONS

Postby Logger » Fri Jun 01, 2018 10:52 pm

Леброн төрцөн амьтан юм өө, үнэхээр багаа чирж байна. Өнөөдөр ГСВ 4-р үед их назгай байсандаа , КД хэд хэд алдсан. Ер нь л Кавс хожчихоор байсан. Өөрсдөө боломжоо ашиглаж чадаагүй юм чинь яая гэхэв.
...JR vs SwaggyP гээд анхнаасаа троллдоод байсан ЖР домог гэдгээ нотоллоо доо хаха.
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

PreviousNext

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 12 guests
cron