by Мэргэн » Mon Dec 01, 2014 7:21 pm
Лигт 19 жилийг өнгөрүүлсэн ахмад тоглогч Коби 31 оноо, 11 самбар авч, 12 оновчтой дамжуулалт өгснөөр замналынхаа 20 дахь трипль-даблийг гүйцэтгэж баг нь Торонто Рэпторсийг нэмэлт цагт 129-122 харьцаатай хожсоноор 4 дараалсан хожигдлын цувралаа зогсоолоо. Ингэснээр Лэйкерс Дорнод бүсийн багуудын эсрэг 3 тоглон 3 хожоод байна. Лэйкерсээс гарааны 5 тоглогч дээр нэмээд 2 нийт 7 тоглогч 10+ оноо авсан юм. Ник Яанг сэлгээнээс улирлын өөрийн хамгийн их 20, Бүүзер 18, Жордан Хилл 16 оноо, 12 самбар авжээ.
Замналынхаа хамгийн ихээс 3 дамжуулалтаар л багыг өгсөн Коби “Би хамгийн зөв хувилбараар л тоглохыг хичээсэн. Өөрөө довтлохоосоо илүү залууст хялбархан шидэлт гүйцэтгэх боломжийг олгохыг зорьж байснаараа өмнөх тоглолтуудаасаа ялгаатай байлаа. Тэд шидэлтүүдээ алдаж бид 12-15 онооны зөрүүтэй хожигдож эхлэх юм бол би асуудлыг шийдвэрлэхийн тулд тоглох ёстой” хэмээсэн байна.
Коби 36 нас 99 хоногтойдоо 30+ оноо, 10+ самбараа бөмбөг авалт, 10+ дамжуулалтщ өгсөн хамгийн ахмад тоглогч боллоо. Тэрээр 6000+ дамжуулалт өгсөн талаараа “Хүмүүсийн ярьдгаас их дамжуулалт өгдөг гэдгээ харуулсан хэрэг боллоо. Надад аливаа зүйлсийг өөрийн хяналтандаа байлгах нь таатай байдаг. Дамжуулалт өгөх ч зугаатай л даа. Учир нь энэ нь би залуустаа итгэж байгааг илэрхийлдэг юм. Тэд тоглолтонд илүү их оролцвол илүү хөгжилдөж, сэтгэл санаа нь ч өөдрөг байх болно.”
Торонтогийн дасгалжуулагч Двэйн Кэйси Кобигийн талаар “Тэр яг л алдрын танхимийн гишүүн шиг тоглолоо. Коби орж ирэнгүүтээ л дамжуулалт өгөн, бусад залуусаа тоглолтонд оролцуулаад эхлэсэн…”
Ник Яанг өөрт нь Коби дамжуулалт өгсөн талаар наргиа болгон: “Залуу минь Батмэнд Роббин хэрэгтэй байдгийг мэднэ биз дээ гэж би түүнд хэлсэн юм. Тэгээд л тэр надад дамжуулалт өгсөн хэрэг. Би 20 дахь улиралдаа бараг 46 мянган оноо авсан байна байхаа.”
Патрик Пэттерсон цаг дуусахад 1:22 минут үлдээд байхад шидэлтээ алдаж, Коби самбараас бөмбөг авснаар 2013.04.02-ны өдөр Далласын эсрэг тоглохдоо бичүүлснээс хойшхи анхны трипль-даблиа хийсэн юм.
Бүүзер: “Хүн бүрт өгч буй дамжуулалт, самбараас бөмбөг авалт, шидэлт, тоглолтыг найруулж буй нь гээд л Коби өнөөдөр үнэхээр гайхалтай байлаа. Тэр өнөөдрийнх шигээ байгаа тохиолдолд бид бүгдээрээ тоглолтонд оролцож чадна. Коби бидэнд оноо авах боломжийг бүрдүүлж байлаа. Бид ч бөмбөгтөө байх үедээ бүх л оройн турш идэвхтэй байж чадсан. Тэр үдэш бүр гайхалтай байдаг. Гэхдээ энэ удаа онцгой байлаа.”
Коби 26,4 оноо дундажлаж лигийг тэргүүлж байгаа. Өнөөдөр тэрээр эхний хагаст л 8 дамжуулалт өгсөн нь энэ улирлын хамгийн ихээсээ нэгээр илүү байсан.
Кайл Лаури нэмэлт цаг дуусахад 2,8 секунд үлдээд байхад алдааны улмаас талбайг чөлөөлөхөөсөө өмнө 29 оноо, 6 самбар авч, 9 дамжуулалт өгөөд амжсан юм. Терренс Росс 20, Лу Уиллиамс сэлнээнээс 19 оноо тус тус нэмэрлэсэн ч баг нь хожигдож 13-3 амжилттай боллоо. Гэсэн ч энэ нь багийнх нь түүхэн дэх хамгийн шилдэг эхлэл болж байна.
Торонтогийн онооны лидер Демар Дерөүзен зүүн цавины гэмтлийн улмаас тоглолтонд оролцоогүй бөгөөд хэзээ эргэн ирэх нь тодорхойгүй байна. Түүнийг орлож энэ улиралд анх удаа гараанаас тоглосон Грэйвис Васкүйз 19 оноо авсан юм.
Дасгалжуулагч Двэйн Кэйси “Бүх одод хамгаалагчаа алдана гэдэг хэцүү. Гэхдээ гэмтэл гэдэг бол НБА-ийн том хэсэг. Тэгэхээр үүнд зохицуулах л ёстой. Бид зүгээр сууж болохгүй. Тоглолтын сэтгэл зүйгээ хадгалж, сул талаа нөхөх арга замыг олох ёстой” гэжээ.
Рэпторсын хувьд нэмэлт цагт оноогоор нэг ч удаа илүү гарч чадаагүй. Уэсли Жонсон гурван оноо авч, араас нь Коби нэмэлттэй довтолж 3 оноо аван, Жереми Лин хурдан довтолгоогоор 2 оноо авснаар Лэйкерс тэргүүлж, түүнийгээ хадгалсаар хожсон.
Дерозен 2010-11 болон 2012-13 оны улиралд бүх 82 тоглолтондоо оролцсон Рэпторсын цорын ганц тоглогч бөгөөд сүүлд гэмтэл авахаасаа өмнө 5 улирал гаруйн хугацаанд ердөө 10хан тоглолт өнжөөд байсан юм…… Торонто эхний хагаст аркны араас 1-11 нийтдээ 9-34 довтолсон….. Коби дахиад л Торонтогийн эсрэг түүхэн амжилт тогтоолоо. Тэрээр 3 дугаар үед Жонсонд дамжуулалт өгснөөр НБА-ийн түүхэнд 30000+ оноо, 6000+ дамжуулалт өгсөн цорын ганц тоглогч болсон юм….