INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

NBA, FIBA, WNBA, NCAA гэх мэт..

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Chinbaa » Thu Nov 27, 2008 10:15 pm

:-D
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1568
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby AG » Fri Nov 28, 2008 2:19 pm

Rednasca-giin svvliin veiin bichlegiin hew todiilon taalagdahaa boliod bnaa.
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Чуугий » Sat Nov 29, 2008 10:37 am

Наска :eek:
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18503
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Tparker » Tue Dec 23, 2008 2:14 pm

AG wrote:Rednasca-giin svvliin veiin bichlegiin hew todiilon taalagdahaa boliod bnaa.

yu ni taalagdahgui bna harin dajgui yum bishuu hehe :eek: :)(
User avatar
Tparker
 
Posts: 7
Joined: Tue Dec 23, 2008 1:41 pm

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Цоомоо » Fri Dec 26, 2008 11:25 pm

Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16187
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Fri Jan 23, 2009 3:36 pm

за журмын нөхдөд гарах (гарсан) гэж буй шинэ жилийн мэнд хүргэе...
ажил гайгүй (ажил аймаар их), зав гарсан (цайны цагаараа) дээр хэдэн мөр бичьюү хэмээн ороод ирлээ...
өвлийн өвгөн биш болохоор бэлэг (байсан бэлэг нь дууссан) горьдолтгүй шүү...

2010 хөтөлбөрийг зүүд нойрондоо мөрөөдөгчдийг сэрээх, цочроох, бүр ухаан алдуулах мэдэгдлийг Хаан хийлээ... хэрэв үнэхээр л гэрээгээ сунгана гэвэл ямар аймаар үймээн, самуурал дэгдэх болоо? юун санхүүгийн хямрал...

нөгөө талаас түүний баг ийм сайн нэгдэн нийлж, нягтарч чадсан юм чинь заавал явах шаардлага юу байна? гэхдээ Леброн "тоглож "байгаа байхөө... бас тэгжийгээд алиа гар шүү... (энэ яриа дахиж сөхөгдсөнгүй. тэгээд ч угаасаа тоглоом байсан бололтой)

удахгүй Шак ах маань 5000 дахь торгуулийн шидэлтээ алдсаны баяраа хийх юм байна... (яг одоогоор 5027 алдаад байна)
өөртөө барих шинэ жилийн бэлэг нь гэнэ...
за тэгээд түүх сөхөөд үзэхлээр түүн шиг ийм аймаар, аймшгийн үзүүлэлтийг Уилт Чембэрлэйн л өмнө нь гаргаж байж...
тэгээд их инээдтэй юмнууд их байхиймаа...
за жишээ нь, түүний багийн анд Стив Нэш одоогийн байдлаар нийтдээ ердөө 253 (одоо болтол нэмж алдаагүй байна) торгуулийн шидэлт алдсан бөгөөд хэрэв тэр энэ хэвээрээ тоглоод 5000 удаа торгуулийн шидэлт алдана гэвэл 200 улирал тоглоод ч хүрэхгүй нь ээ... :mrgreen:
Шак бүх цаг үеийн жагсаалтад оноо авалтаар 10 дугаарт жагсдаг бөгөөд хэрэв тэр "ердөө" 4000 шидэлт алдсан бол огцом дээшилж 5 дугаар байранд орох боломжтой байж...
тэгвэл түүний энэ "агуу" амжилтыг ирээдүйд хэн эвдэх бол?
хамгийн боломжтой нь одоогоор Дуайт Ховард гэж байна шүү...
одоогийнх шигээ самбарт зүтгээд л, тэгээд зуныхаа амралтаар торгуулийн шидэлтээ сайжруулах гэрийн даалгавраа хоолтойгоо холиод идчихээд байх юм бол 32 хүрэхдээ л Шакийн амжилтыг давчих бүрэн боломжтой хэмээн мэргэжилтнүүд итгэл найдвараа тавьж байна... :eek:

сэдвээ өөрчлөхөд:
энэ санхүүгийн хямралыг дагаад лигид дасгалжуулагчийн хямрал үүсдийн...
одоогийн байдлаар 6 дасгалжуулагч шинэ оныг багтайгаа үзэж чадсангүй...
өмнө нь "ердөө" З дасгалжуулагч ийм эрт ажлаасаа халагдаж, лааз өшиглөж байсан удаатай гэнэ... одоо тэгээд энэ хэв маяг моодонд орох цондон харагдаад байнаа...
Иаварони (сая халагдах тушаал нь гарчихлаа), Брүүкс гэсэн нөхдүүдийн хоногийн тоо дуусч байгаа гэхэд хилсдэхгүй бол Нелсон, Данливи нар ер нь бол агуулгын хувьд халагдсан ч гэсэн өндөр цалингаасаа болоод хусуулчихгүй байгаам биш үү?

тайлбар: энэ бичлэгийг та бүхэнд зориулж оны өмнө бичиж байлаа...
нэгмөсөн дуусгачих бодолтой байлгаад байсан чинь мөдгүй юм шиг байна... :sad:
тэгээд засвартай гаргачихлаа... сөв сөрри шүү...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20997
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Fri Jan 23, 2009 3:39 pm

за тэгээд журмын зарим нөхдүүдэд миний бичлэг таалагддаг гэдгийг умшаад өөрийн эрхгүй омогших, бардах сэтгэл дүрэлзэн асахын зэрэгцээ шинэ, шинэ бичлэг туурвих урам зориг мандан бадарсан шүү...
тэгээд өчүүхэн хөөрлөө дарж чадалгүй "одооноос ажлаа 2-т тавих цаг ирлээ" хэмээн мунхаглан бодвой...
энэ бодол хэр гэнэхэн байсныг тун удахгүй хармой... :mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20997
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Yes Man » Sat Jan 24, 2009 12:35 pm

Өнөөдөр Яао Мин бүтэн жилийнхээ паянг даалгүй бэртэж орхилоо... Өнөө л асуудалтай өвдөг нь хөндүүрлэсэн бололтой.. Цаанадаж 20,30 наандаж бүх ододыг өнжих байх.... Ер нь л нэг ийм туучий л даа... Хөөрхий Пуужингууд зайлуул, ахиад л хоёрдугаар бүсийг үзэлгүй өнгөрөх байх...

Энэ Детройт хэрэг алгаа... Чонси Биллапсыг явуулсан, Роднид найдаж байгаа гээд байсан цаадахь нь бас тийм сайн холбогч биш юмаа, ороод л оролт хийгээд л хэдэн оноо авах юм, яг мэргэлжлийн холбогч шиг тоглохгүй байналээ... Зайлуул Айверсон бөгж авах гэж удах бололтой... Аягүй бол Крис Уэббэрийнхээ араас орох байх....

Өнөөдөр бол хамгаалж чадахгүй, довтлож чадахгүй байналээ...
Yes Man
 

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby ТӨӨГӨӨ » Sat Jan 24, 2009 4:51 pm

Karl Edward wrote:паянг

Пян гээ
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9780
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Wed Feb 11, 2009 7:12 am

Хэн нь Бенжамин Баттон вэ? :mrgreen:

А) Дикембе Мутомбо
Б) Трэйси МакГрэйди
В) Чарльз Баркли
Г) ......................... (таны сонголт)
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20997
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby kb_Anny24 » Wed Feb 11, 2009 10:34 am

Грег Оден
User avatar
kb_Anny24
 
Posts: 220
Joined: Thu Apr 10, 2008 5:59 pm

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Chin-T-Mac » Wed Feb 11, 2009 1:53 pm

J.O'Neil
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 7937
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby suldees » Wed Feb 11, 2009 2:03 pm

J'O neeree их хүүхэд шиг харагддаг шүү.
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7215
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby dallas fan » Wed Jul 01, 2009 11:33 am

my huvid mun l greg oden
dallas fan
 
Posts: 1
Joined: Sat Jun 27, 2009 11:28 am

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby bobi » Thu Oct 15, 2009 11:11 am

ene sedev bur yavhaa baijee NASAA!!!
i love this game...
User avatar
bobi
 
Posts: 389
Joined: Tue Sep 12, 2006 5:55 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Должко » Thu Nov 12, 2009 9:08 pm

Энэ сэдэв нэг бичлэг бичич үзмээр санагдлаа.....Уул нь их гоё сэдэв байж одоо даанч түрүү улирлаас хойш бичлэг бараг алгаа даа.....Энэ улирлын талаар юууч алга.....Хэдүүлээ энэ сэдэв юм бичич байя даа.....

Нью Жерси Нэтс багын 0-8 гэсэн үзүүлэлтын талаар жаахан юм бичхээс дээ.....Багын лидер Харрис тоглохгүй байгаан энэ баг 8 хожигдход нөлөөлсөн болвуу.....Харамсалтай ялагдал нилээд хэд авсан хожих боломжтой тоглолтууд зөндөөл байсан.....Залуу тоглогчид болоод ч тэрүү шийдвэрлэх зүйлд алдсан зүйлс их байгаа байх л даа.....
Багын лидер Харрис удахгүй 10 хоногтоо багтаад ирэхээр болж байх шиг байна.....Нэмээд 2оос 4 долоо хоног гэж байсан чинь 10 хоногийн дараа тоглох боломжтой гэсэн мэдээ гарсан байна.....Яалтачгүй баг 0-8 гэсэн үзүүлэлттэй яваад байгаа болхоор яаралтай гаргахгүй бол хэцүү байдал үсээд байна.....Багын хэд хэдэн шилдэг тоглогчид бэртэлтэй байгаад байдаг.....
Жинлиан 12 сараас бараг талбайдаа иргэж ирэх байх энэ улирал их давгүй тоглолт үзүүлж байсан юм.....даанч харамсалтай бэртэл авсан.....Удахгүй ирээд багтаа тус нэмэр болно гэж найдаж байгаа.....Сул бүрэлдхүүнтэй багт Жинлиан өөрийгөө сайн нээж л харуулах хэрэгтэй дээ энэ жил.....
Мөн түрүү жилийн Рүүкий Лее гээд сайхан залуу байгаа бас бэтэлтэй байгаа.....Саяхан зүүн хөлөндөө бэртэл аваад байсан нийх сүүдтэй бэртэл биш гэсэн удахгүй талбай дээрээ гарах байх.....Энэ жил энэ залуу их дажгүй тоглоно гэж найдаж байгаа.....

Нью Жерси Нэтс багын шилдэг 3 тоглогч нь бэртэлтэй байгаа удахгүй иргэж ирээд олон сайхан ялалт аваасай билээ.....Судалгаагаар 30 ялалт авана гэж байсан.....Тэрэндээ хүрэхгүй байж ч магадгүй шүү.....
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6324
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Должко » Sat Nov 14, 2009 12:57 pm

Image
Нью-Орлеан баг шилдэг тоглоч Пол өнөөдөр Портлендтэй тоглохдоо тоглолтын 3 дугаар үед (шагайндаа) бэртэл авчээ.....Харж байхад өөрөө явж чадахгүй хүнээр түшүүлэн байж талбайгаас гарж байсан.....Маш хангалтгүй тоголж байгаа багын шилдэг тоглогч нь бэртчихээр одоо яах юм болж байнаа.....Пол өнөөдөр 30 минут тоглохдоо ердөө 3 оноо авсан байжээ.....Хангалтгүй.....Одоогоор хэдтй хугацаанд талбайд гарахгүйг сайн мэдэхгүй байна.....Удахгүй мэдээлэл нь гарна биз дээ харж л байя даа..... Нью-Орлеан өнөөдөр хожигдосноор 3-7 гэсэн үзүүлэлтэй болж байна.....Энэ багаас ганц Вест өнөөдөр гайхалтай байсан бусад нь хэрэг алга сэлгээнээс хэдэн нөхөр гаагүй тоголсон байсан.....Окафор хэрэг алга даа.....Багын алуур л гэж хэлмээр байнаа.....Хангалтгүй сэлгээ хангалтгүй хайран тоглогч гаагүй гэж найдаж байна.....
Last edited by Должко on Sat Nov 14, 2009 2:30 pm, edited 1 time in total.
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6324
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Бээгий » Sat Nov 14, 2009 1:01 pm

Ээ харин тоглогч.НОХ энэ жил явахгүйнээ.
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5458
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Chin-T-Mac » Sun Nov 15, 2009 2:03 pm

За энгээд нэг баг доошоогоо уралдчихваа... Манай багт сайхан боломж гарч ирж байнадаа... :mrgreen:
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 7937
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Uuganbayar » Sun Nov 15, 2009 2:10 pm

Хайран фантаси. Өнгөрлөөдөөө :mrgreen:
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby aapyyl » Fri Jan 29, 2010 2:34 pm

Мардонна, Месси 2 5хун хуурч гоол оруулж хөлбөмбөгийн ертөнцийг доргиож байсан. Тэгвэл сагсанд тэрнээс илүү гайхалтай гэйм байдаг бна. Уржинан Никсийг дасгалжуулж нэр хүнд нь унаад байгаа Isiah Thomas 7 хүн хуурч кольцонд зоож байж. / 5 дахь нь нэрлэгдсэн байгаа/

http://www.veoh.com/search/videos/q/Jordan+the+move#watch%3Dv15943786BwSD4d6H
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby u1 » Fri Jul 16, 2010 11:51 am

Дажгуй шүү бичээд байгаарай .....
u1
 
Posts: 2
Joined: Fri Jul 16, 2010 11:43 am

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby u1 » Fri Jul 16, 2010 11:52 am

Санаа бодлооо завтай бол бичиж байна ааа .....
u1
 
Posts: 2
Joined: Fri Jul 16, 2010 11:43 am

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Fri Jul 16, 2010 8:35 pm

ХААНЫ ШИЙДВЭРИЙГ ШҮҮН ТУНГААХ НЬ


Бүгд л түүний тухай ярилцана. “Хаан” хочит Леброн Жэймс гэдэг нөхрийн шийдвэр сагсан бөмбөгт дуртай олон хүний үзэл бодол, тэр байтугай ёс суртахууны асуудлыг хөндөж байна гэдгээс үзэхэд үнэхээрийн тэр бол гол хүн.

Гэвч өөрийн авьяас, чадвараа Майями мужид аваачна гэж зарласнаараа тэр өөрийн нэгэнт бий болгосон байр сууриа, сагсан бөмбөгийн түүхэнд үлдээх ул мөрөө балладаггүй юм гэхэд бүдгэрүүлж байгаам биш биз?

2 жилийн өмнөх нэгэн бичлэгээ уншиж суулаа. Би их залхуу болсон учир энэхүү бичлэг маань дөнгөж өмнөх хуудсанд байна.

“...хүүш, гэснээс нээрээ тэр хөтөлбөрөөс болж хөтөлбөрийн зорилтот бүлгүүд болох өнөө залуу найзуудыгаа найраад эхэлсэн гэсэн шүү...
Леброн, Бош, Вэйд нар 1 багт байна гээд зүгээр бодлынхоо мухарт шидээд үз дээ...
шууд л огшиж байна уу? ер нь ингэж 2 жил зовж байхаар бүгдээрээ хөлдөөгч хайвал яасийн?”...


Одоо бид яг л хөлдөөгчнөөс гараад ирсэн юм шиг л юу болоод өнгөрвөө, үнэн гэж үү хэмээн дуу алдацгаагаад байж байна. Хурдан намар болоосой гээд л огшоод, ямар сайндаа форумдаа эргээд ирэх вэ дээ. :ногоон:

Энэ бүх зүйл аль эртнээс эхэлж байсан гэдгийг “Шинэ гурвал” хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хэзээ ч яг ингэж бодитоор биеллээ олно гэдэгт эргэлзэж байснаа ч нуусангүй.

Гэвч яагаад ийм шийдвэрт хүрэх болов? Яагаад заавал өнөө цагийн шилдэг 3 тамирчин нийлж аварга авахыг хүсэв? Уг нь Леброн ч бай, Уэйд ч бай, супер од тамирчин учраас багаа чирэн алдрын тавцанд аваачих ёстой биш билүү? Мөнхийн азгүй гэдгээ дахин баталсан Кливлэндийн багийн эзэн Дэн Гилбэртийн хамаг уур хилэнгээ гаргасан захианд дурдсанчлан үнэхээр л Леброн багаасаа, хотоосоо, фэнүүдээсээ урвасан гэж үү?.

Энэ асуултын хариуг эрэхээр асуудлыг бүр эхнээс нь ухаад үзэх үү?

Энэ жилийн плейоффт тэдний баг Бостонд онцын эсэргүүцэлгүй “бууж өгөхөд” миний бие гайхсан. Уг нь Кливлэндийг хожчих байх гэсэн таамаглал дэвшүүлсэн байсан юм.Бостончууд хатуу ширүүн тоглолт, багийн уур амьсгал, хамгаалалт, лидер шинж чанар, тэгээд хамгийн гол нь эрмэлзэл, ялангуяа тэр цомыг дахин авах гэсэн хүслээрээ Кливлэндийн багаас давж чадсан. Хэдийгээр арай муу нь илүүгээ давж гарсан тохиолдол буюу олонхийн таамаглалыг будлиулсан хэрэг биш байсан боловч тэгж л санагдсан гэсэн үг. Яагаад ч юм нэг л тайлбар нэхсэн нүх үлдсэн дээ, фэнүүдийн сэтгэлд.

2006 оны шигшээ тоглолтод Уэйд багаа гайхалтай удирдан аваргын бөгж зүүж байсныг та бүгд мэднэ. Гэхдээ нэг сонирхолтой явдал болсон нь 6 дахь буюу Далласт болсон сүүлийн тоглолтод дасгалжуулагч Пат Райли ажлаа “хаясан”. Хаясан нь гэдэг нь мэдээж эерэг утгаараа л даа. Элдэв тактик, хувилбар, зөвлөгөөг бүгдийг орхиод зөвхөн ганцхан зүйлийг л тоглогчиддоо маш чангаар орилж байв.

“Та нар тэднээс илүү хүчтэй. Битгий бууж өг. Тэд удалгүй бууж өгнө. Тэд унахад бэлэн байна. Довтлоод бай. Дайраад бай. Бүгдийг нь өшиглөж унагаа. Ямар ч оролт, ямар ч тохолтыг хүлээн зөвшөөрөхгүй. Хамтдаа бай. Та нар тэднээс илүү. Та нар хамаагүй илүү.”

Тэр тоглолтын сүүлийн хагасын турш ердөө л үүнийг дахин дахин хэлж байв. Тэгсээр тоглогчид нь ч түүнд итгэж, өөрсөддөө итгэж ялалт байгуулсан түүхтэй.

Түүхийг дахин өгүүлэхийн учир Леброны туулж өнгөрүүлсэн замналтай нь холбох гээд. Бидний ярианы баатар мэргэжлийн лигид хөл тавьсан цагаасаа л бүгдийг өөрөө хийсээр ирсэн. Хэзээ ч сайн дасгалжуулагчтай байсангүй. Пиппен байтугай, Уэйдийн Шак шиг хамтрагч байсангүй. Нөхцөл байдлаас шалтгаалж Жордан шиг, эсвэл Мэйжик шиг үүрэг гүйцэтгээд л.

Багийн удирдлагууд нь түүнд тийм боломж олгосонгүй. Ерөөсөө л дан ганц түүний авьяас аваргын цомыг авчрахад хангалттай гэж үзсэн нь буруу байлаа гэдгийг бид харж байна. 2009 оны өвлийн цонхоор сайн тоглогч авчраасай их харсан даа. Гэвч унтаа чигээрээ л дууссан.

Одоо тэгээд түүнийг зэмлэх байтугай, хамаг муу муухайгаар дайран, үзэн ядаж, үхээсэй гэж хараана гэдэг ч. Хэр шударга юм бол?. Би 100% өмөөрөхгүй, гэхдээ мөн тийм хувиар буруутгахгүй.

Яагаад вэ гэвэл бид нөгөө талаас Леброн Жеймс гэдэг тоглогчийн мөн чанарыг танихад энэ шийдвэр тус боллоо.

Бид түүнийг өнөө цагийн шилдэг, магадгүй 10 жилийн дараа Жорданы хэмжээнд аваачихад бэлэн байсан. Учир нь түүний “генид” Жордан, Мэйжик нарын холимог байгаа гэдэгт итгэж байв. Явцын дунд Жорданых байхгүй байсийм байна шд гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл Майкл бол ямар ч өршөөлгүй “алуурчин” байсан. Тэр хэзээ ч, хэдэн сая жил тоглосон ч хамаагүй, хамгийн гол нь хэзээ ч Леброн шиг багаа төгсгөлийн минутанд бууж өгөхийг зөвшөөрөхгүй. Түүний багийн тоглогчид түүнээс айдаг, түүнд итгэдэг, түүнд тааруулж, өөрсдийнхөө боломжийг бүрэн дүүрэн гаргаж тоглодог байлаа. Лэрри Бёрд энэ талаараа Жордантай ижил хэмжээнд. Мэйжик сүүлдээ мөн тийм болсон гэдэг.

Ялах, ялалт байгуулах гэдэг л эдгээр агуу тамирчдын гол зорилго байсан бөгөөд багийнх нь тоглогчид ёстой дагахаас өөр аргагүй байлаа даа гэдэг л юм даа.

Леброн маань 25 настай. 7 жил тоглочихлоо. 548 улирлын болон 71 плейоффын тоглолт хийсэн. Түүний авьяас, ур чадварт итгэдэг улсууд жил ирэх тусам сайжирна гэж хүлээж, сайн хамт олонтой бол аварга авна л гэдэг. Гэвч өнөөг хүртэл туулсан түүний замналыг харахад тэр бол маш өндөр ур чадвартай, бүгдийг суудлаас нь өндөлзүүлэгч тоглогчийн зэрэгцээ олон нийтэд хүчтэй нөлөөлөгч лидер хувь хүн гэдэг нь харагдлаа. Өөрөөр хэлбэл, хэрвээ анх бодож байсанчлан Жордан, Мэйжикийн “хромосомыг” өөртөө агуулж байсан нь үнэн бол өдийд тэрийг нь бид нүдээрээ хараад сууж байх байлаа.

Харамсалтай нь үгүй байж. Жордан ч биш, Мэйжик ч биш, явж явж Жулиус Ирвинг буюу Доктор Жей хочит тоглогчийн “хүү” юмсанж. :RD

Леброны фэнүүдэд хандаж хэлэхэд Доктор Жэй тухайн цаг үедээ бас л агуу тоглогч байсан шүү. Тэр Леброн шиг сагсан бөмбөгийн талбайд бүгдийг “үүү, ааа, иий” гэтэл зүйлүүдийг хийдэг байв. Тэр Леброн шиг “дажгүй залуу шүү” гэсэн сэтгэгдэл төрүүлдэг байв. Тэр Леброн шиг байрлалд тоглодог, бэртэж гэмтдэггүй, ёстой л тухайн цаг үедээ бишрүүлэгч байлаа. Тэр Леброн шиг өөрийн имиж, гадаад төрхөнд анхаардаг байсан тул охид, хүүхнүүд түүнд сайн. Бүр статистик үзүүлэлтүүд нь хүртэл их төстэй шүү.

Хамгийн гол ялгаа нь Доктор 1974, 1976 онуудад АBА буюу NBA-гийн нөгөө лигид түрүүлж үзсэн байлаа. Гэхдээ түүнийг дээрх 2 лиги нэгдсэний дараа түрүүлж чадах эсэхийг харахыг хүсэгчид их байв.

1976 оноос хойш буюу лигүүд нэгдсэний дараа Доктор Жей Филадельфид орлоо. За дахиад л Леброн шиг гэх адил зүйлүүд урсаж өгч. Эсвэл Леброн Доктор Жей шиг гэх нь оновчтой юм уу?. :smile:

Ямартай ч 6 жил дараалан Доктор явсангүй. “ABA-д эдэлж байсан нөгөө супер од яасан бэ? Алуурчны инстинкт гэж юм алга. Хэтэрхий зөөлөн юм. Багийн андууд нь тааруу байна.” гэх мэтчилэн олон яриа үүслээ. Шигшээд шалгарч үзсэн боловч өөрсдөөсөө сул багт ялалтаа алдчихав. Леброн Доктор Жей шиг гэх нь зөв үү?

Аз болж Филлигийн удирдлага түүнд тусламж хэрэгтэй ойлгож Мо Чийкс буюу бүх цаг үеийн шилдэг холбон тоглогчдын нэг, Андрью Тоний гэх оноо авагчийг багтаа элсүүлэв. Байдал сайнаар эргэв. 1980, 1982 онуудад шигшээд үлдлээ. 1981 онд улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагнал авлаа. Гэвч 1983 онд Мозес Мэлоун хэмээгч бас нэгэн агуу тоглогчийг багтаа нэмсэн хойно л хүсэн хүлээсэн аваргын бөгжийг Филлигийн удирдлага, Док ч авсан түүхтэй. Сайнаар дуусдаг түүх гэхийм уу даа.

Бүх явдал сайнаас дуусахаас өмнөх жилүүдэд буюу Докторыг хэл амны байж болж байхад түүнтэй нэг багт байсан тоглогчдыг одоо муулаад яахав. Ямартай ч Доктор Жейгийн нэг тоглолтод шидэх бөмбөгний тоо жил ирэх тусам багассан статистик байдаг. Энэ нь нэг талаар тэдгээр тааруу тоглогчид багийн тоглолтыг эвддэг байсан гэдгийг харуулж байгаа ч, нөгөө талаас байдал хүнд хэцүү болох үед Доктор бүхнийг гартаа авч чадаагүй гэдгийг мөн харуулж байна. Яагаад вэ гэдэг асуулт хэрэггүй. Доктор хэтэрхий Nice guy байсан нь түүний алдаа. Алдаагаа засах гэж оролдсон ч нэг л эв хав нь болсонгүй. Багийн маш сайн андын зан чанар түүнд байснаас Жордан шиг лидер, тэр тусмаа “алуурчин цустай” лидер зан алга байлаа.

Дээрх бүтэлгүйтлийн жилүүддээ тэд өрсөлдөгчиддөө маш бага зөрүүгээр ялагдаж байв. 1981 онд Дорнод бүсийн аваргын төлөө 3-1 хошуучилж байгаад сүүлийн 3 тоглолтдоо нийлбэр дүнгээр 5 онооны зөрүүгээр ялагдсан гээд бодоод үз дээ. Тэгээд бүр эдгээр 3 тоглолтынхоо сүүлийн минутад бүгдэд нь тэргүүлж байсан гэхээр бүр төсөөлөгдөхгүй байгаамаа. 1982 онд түүний карьер дууссан бол сагсан бөмбөгийн гайхалтай нэгэн төлөөлөгч, бүгдийн хайрыг татсан, агуу тоглогч боловч ялагчийн сэтгэлзүйгүй гэсэн CV-тэй үлдэх байлаа. Тэгээд яахав дээ, дээр өгүүлсэнчлэн Мозес ирээд л аварга болоод л, хүмүүс өмнөх бүх яриаг мартсан.

Тэгээд бодохоор энэ талаараа манай баатрууд яг ижил байгаамаа. :sad:

Өнөө цагийн баатар маань дээрх жишээнээс харахад сайн хамтрагч, сайн дасгалжуулагчтай байж л хүссэндээ хүрэх боломжтой. Гагцхүү шийдвэр гаргахын өмнө түүнд ямар сонголт байсан бэ?

Мэдээж, төрөлх баг нь. Дасгалжуулагчаа солисон. Менежерээ солисон. Гэхдээ нэмж тоглогч авчраагүй. Дахиад бүгдийг эхнээс нь эхлэх гэж үү? Хийснээ дуусгах уу?. Яг Тим Данкан шиг үү?. Энэ шийдвэр бол түүний хувьд ҮНЭНЧ БАЙДЛЫН сорилт байлаа. Үүнийг “Загалмайлсан эцэг” киноны Конни Корлеонегийн шийдвэр гэвэл нийцнэ. Тэр гэр бүлдээ л үнэнч үлдсэн.

Хэрвээ Чикаго явсан бол яах бол? Нуль ирээдүй үнэртсэн Сарнай хочит Сарнай болон алдарт теннисчний авьяаслаг хүү Жоаким Ноа түүнд хань болж чадах байсан нь тодорхой. Тэр дундаа Рөүз бол түүний алдар нэрийг халхлахгүйгээс гадна яг л Жорданд Пиппен, Грант байсан шиг туслаж чадна. Сагсан бөмбөг талаасаа ч гэсэн маш ухаалаг шийдвэр байх байсан даа. Дээрээс нь агуу алдарт эцгийн замналаар явна гэсэн үг. Үүнийг Майкл Корлеонегийн шийдвэр гэе. Өөрөөр хэлбэл, ЯЛАЛТЫН сорилт юм.

Гэхдээ л Чикаго бол зах зээл, фэнүүд, нэр алдар талаасаа бол Нью-Йоркийг яаж гүйцэхэв дээ. Хэрэв тэр энэ агуу хотод сагсан бөмбөгийг аврахаар ирсэн бол ирэх хавар гэхэд 1973 оноос хойш хүссэн цомыг нь өргөөд байж байхыг үгүйсгэхгүй ээ. Чи бол хамгийн том од, хамгийн том хотод байх ёстой. Мөн үү?. Гэвч сагсан бөмбөг талаасаа үзвэл түүнд Амарегаас өөрөөр туслачих хүн алга. Дахиад хүний эрэлд гарна гэсэн үг. Үүнийг Сонни Корлеонегийн шийдвэр гэе. Нөгөө талаас, МӨНХИЙН НЭР АЛДРЫН сорилт.

За тэгээд бусад сонголт бол Альфредо Корлеонегийн шийдвэр ч гэж дээ, мунхаглал байх байлаа даа.

Гэтэл явж явж нөхөр шаал өөр сонголт хийсэн шүү. Гэхдээ үүнийг Альфредогийн мунхаглал гэж боломгүй санагдана. Яаж ч бодсон аймаар, бүр хөлс чийхармаар шийдвэр. Мэдээж, ялалт шууд нүдэнд нь харагдсан. Их ч зүйл “золиослож” байгаагаа илэн далангүй хэлж байна лээ. Гэхдээ миний хувьд би лав Вэйдийн оронд байхыг их хүсч байна. Найз ч гэлээ чи мөнхийн өрсөлдөгчөө өөртөө элсүүлж чадлаа гэж үү?. Атаархаж байна.

Яагаад вэ? гэвэл ямар ч супер одууд бие биенийхээ дээр гарах гэж үзнэ. Өөрийнхөө багийг бүрдүүлж, бусад супер одуудаа дарлахыг илүүд үзнэ. Чикаго, Нью-Йоркийн аль нэгт очлоо гэхэд чи супер одынхаа статусыг хадгалж үлдэнэ. Гэтэл Леброн “ТУСЛААРАЙ” хувилбарыг сонгочихдог байна шд. Мэдээж, тэр дээрх бүгдээс илүү үүнийг л аварга авах хамгийн зөв зам гэж сонгосон байж таараа. Гэхдээ энэ сонголтод юу юунаас илүү түүний төрөлх “гени” хүчтэй нөлөөлсөн байх.

Өөрөөр хэлбэл, нийтлэлийн баатрын шийдвэрийг эргэн нэг харахад энэ хүний жинхэнэ мөн чанар тодоос тод гарч ирнэ. Аливаа тоглогчийг түүнд хамгийн чухал юм юу вэ гэдгээр нь, бүр нэг үгээр илэрхийлэх гээд үзье л дээ.

Жишээ нь, ЯЛАЛТ бол Жорданд хамаатай үг байлаа. Түүний хувьд ялах нь хамгийн чухал. Үүн дээр Билл Рассел, Мэйжик, Бёрд, Данкан, Уэст гээд домгуудыг нэрлэж болно.

АГУУ байхыг Коби хүсдэг. Ялалт гэсэн үг зарим талаараа түүнд ихээхэн хамаатай боловч чухамдаа тэр ялалтыг авахад Коби агуу байлаа гэж хэлүүлэхийг хүсдэг.

СТАТИСТИК бол Уилт Чэмбэрлэйний хувьд илүү чухал байсан байж мэднэ. За за, наргиа.

Шак бол НЭР АЛДАР-т угаасаа л дурлаж ирсэн хүн.

Баркли бол ЗУГААЦАХ-ад их дуртай гэдэг ч юм уу.

Нэш, Стоктоны хувьд БАГИЙН АМЖИЛТ үргэлж чухал байсан.

Манай өмнөх үеийн баатар болох Доктор Жейгийн хувьд бусдыг БИШРҮҮЛЭХ нь юу юунаас илүү чухал байлаа. Нэгэнт Леброн Доктор Жей шиг гэж ярьж эхэлсэн тул тэгж дуусгая.

ЛЕБРОН ЧИ БОЛ БИШРҮҮЛЭГЧ. Чи ингэхийн тулд төрсөн.

Чиний шийдвэрт гайхах юм одоо үгүй боллоо.

АМЖИЛТ ХҮСЬЕ.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20997
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Чуугий » Fri Jul 16, 2010 9:10 pm

Наска ах ороод иржээ.Залхууралгүй сэдвээ сайн авч яваарай.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18503
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Сагсан бөмбөгийн ертөнцөөр, тамирчдын тухай

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest