INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

NBA, FIBA, WNBA, NCAA гэх мэт..

Moderator: Сагсан бөмбөг модууд

Postby Жавхлан » Mon Jan 21, 2008 1:44 am

Энэ Наска хаачваа? Сэдэв нь бүр тоосондоо дарагдахын дээдээр дарагджээ. Наскагийн сайхан бичлэгүүдийг хүлээж сууна. :eek:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Yes Man » Wed Jan 23, 2008 12:07 am

За за,НБЭ эхэлээд хэдэн ч сар болчихлоо.....
Ерөнхийдөө багуудын өнгө тодорчихлоо.Зүүнээсээ илүү,баруун нь даваймгайлж байна,эдэн дундаас бол Сан Антони,Даллас,Финикс гэх мэт акулууд бол ПОд санаа зоволтгүй орчих байх.За тэгээд Айверсон ба Мэлогын хослол бүхий Дэнвэр,Коби ахын Нуурынхан,сахалт Барон Дависын Дайчид,Юта Жазз,Пуужингууд нар эрх биш орчих байх.....
Нодлин жилийн тэсрэлт хийж дэлбэлээд байсан Жаззынхан харин энэ жил чимээгүй орон гарантаад яваад байх....Арай мултарчих юм биш байгаадаа,уг нь Дерон Уэйллимс,Карлос Бүүзэр нар бузар л авч байгаа шт...Баруун хэтэрхий сайн байгаа болохоор болохгүй байх шиг бна..
Т-МК,Яао Миний хослол бүхий Пуужингууд ч бас амжилт санасаныг бодвол тааруухан.....Үүнд мэдээж Т-МКын биеийн байдал нөлөөлж байгаа л даа...Түүний эзгүйд Яао нөхөдөө удирдаад ялалт авч сурдаг болсон ч заримдаа сураггүй багуудад хожигдоод,ядаж байхад бүсэд нь ид алалцаан болоод эвгүйхэн хэд хожигдчихвол мултарчих гээд байгаа болохоор Т-МК хэрэгтэй байнадаг.....Стив Францис бүр хүн биш болчихжээ..цагтаа од л байсан юмсан......

Зөгий,Портланд нарын шуугиулж байгаа багууд байна аа....Тойсон Чандлер,Крис Пол нар хөөрхөн л хамтраад тэдэнд Пежа,Дэвид Уэйст нарын туслагчид сайн тусалаад бүсдээ алж байна аа.....Бэртэл гэмтэлгүй бол ПОд яваад орчих байх,Портланд бас аймар байналээ яг л Даллас шиг бие биенээ ойлгож нэг хүн мэт тоглох юм....Энэ нь тэдэнд амжилт авчирч байгаа ч улирал дуусахад энэ хэвээр байх уу гэдэг нь сонин юм

Кобигын багыг ярихгүй байж болохгүй нь,Коби ч агуу юмөө,Фил Жаксон ч агуу юм....Тийм багыг хэдхэн жилийн дотор танигдахгүй болтол нь өөрчилж байна штээ....Юуун түрүүнд Дэрэк Фишерийг багтаа буцааж авчирсан нь маш зөв алхам болсон гэлтэй...Мань эр ч аргагүй сайн юмаа....Ютад байхдаа бараг л түүний хүчээр Пуужинг ялсан шт.
Дээр нь Филийн босгосон багт бусад залуучууд нь ялангуяа одоо гэмтэлтэй байгаа Эндрэй Банумыг магтахаас ч өөр аргагүй нь...Ёооё ёо түүнийг зогсоох хүн алгаа,юун ч урт гартай юм яаасан ч их ур чадвартай юм....
За тэгээд Жордан Фармэр,Ламар Одом өөр юу юу ч билээ....
Дэнвэр санасаныг бодоход муу байна шүү,аргагүй гэмтэл бэртэл нөлөөллөө биз....Улирал эхлэхэд л Чук Эткинс гэмтсэн...Тэгэхдээ од нь гийвэл хэнийг ч нухах бүрэн бололцоотой баг л даа.....
Yes Man
 

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Mon Feb 25, 2008 3:12 pm

улирал эхэлсэнээс хойш сэдэв рүүгээ шагайж харалгүй шахам явсаар өдийг хүрчээ...
хэрэв зээ хэн нэг нь миний бичлэгийг уншдаг бол тэднээсээ хүлцэл өчье...
за хө...юуны өмнө энэ улирал шиг сонирхолтой, адал явдалтай, ярих хэлэх юм дүүрэн улирал өмнөх улиралд гарсангүй гэхэд хилсдэхгүй болов уу? та бүгд ч санал нийлэх биз....
Бостоны "Их гурвал"-ын тухай яриа одоо өнө эртний мэт санагдаж буй нь нэгийг хэлэх шиг....
түүнээс хойш сонирхолтой, галзуу гэмээр үйл явдал ар араасаа давхцаад одоо л нэг амьсгаа авахтай болж байна....
юу болж өнгөрснийг хүн бүр мэдэж байгаа байх....
тэгвэл энэ бүгдийн цаана юу болсон байж болох талаар өөрийн бодлоор хуваалцая....

юуны өмнө Бостоны "Их гурвал" хэрхэн бүрдсэн нь дараа дараагийн ирээдүйн олон үйл явдлын үндэс болсон болов уу....
ердөө жил орчмын өмнө NBA хямралын хэмжээнд хүрээд байв....
шигшээ тоглолтын үзэгчдийн үзүүлэлт "Сопраногийнхан" цуврал киноны хэмжээнд хүрэхгүй байсан нь ичгэвтэр хэрэг бус гэж үү? Жеймс өөрийн "алдарт 48"-ын ачаар хэсэг яриа үүсгэсэн боловч өөрөөр сайн, сайхан мэдээ чихэнд сонсогдолгүй удсан.....
дээр нь Финиксийн 2 тоглогчийн торгууль, "гайтай" шүүгчийн асуудал гээд л.....

гэтэл Кевин Гарнетт, Рэй Аллен нар Бостонд ирж, Пол Пирстэй нэгдэн нийлэв.....
хүн бүр 72-10 түүхэн амжилтыг эвдэнэ гэж хүлээгээд л....аварга авах нь тодорхой болсон гээд л....харин яаж яваад Гарнетт Бостонд ирчихэв? мэдээж, тэр зарагдах, өөр багт тоглох нь тодорхой байв....харин яагаад Бостонд? юу түүнийг авчрав?
миний бодлоор энэ бол Дэвид Стерн хэмээх лигийн боссын ирээдүйг зөгнөн харах авьяас, эсвэл "хор найруулах" жор байх гэж бодоод байгаа юм....
нэгэн цагт Бостон, Лос-Анжелес хотын багууд лигийн нүүр царай болж, манайхаар бол "2 Мөнх" шиг л байсан....тэдний фэнүүд хуучнаа санагалзан "ээ дээ, Бёрд, Мэйжик 2-ын үед ч мөн сайхан байж дээ" хэмээн шүүрс алдацгаагаад л.....яг энэ мөчид цагтаа Бостоны ноён нуруу болж байсан Кевин Макхэйл дээд ноёнтны найруулсан "жорны" дагуу Гарнеттыг явуулав....
жилийн өмнө түүнээс илүү үнэ хүрч байсан хүнийг үндсэндээ Эл Жефферсоноор л өгсөн шүү дээ....за тэр яах вэ.....гол хэлэх гээд байгаа санаа бол Макхэйлийн зүрх сэтгэл Бостоныг лигийн "шал арчиж" явахыг харах хэцүү байсан нь ноёнтны лигийг сэргээх гэсэн хүсэл эрмэлзэлтэй яв цав таарч байсан нь үнэхээр олзуурхууштай юм....зүгээр ч нэг сэргээх бус яг хуучны цаг үед нь аваачих.....
за ингээд нэг баг нь босоод ирлээ....
за тэгвэл нөгөө багийг яаж босгох вэ? ноёнтон бодолхийлнэ...
байз байз.....юу билээ? үнэндээ бодоход цаг алдах шаардлага байсангүй.....
Жерри Уэст чинь Мемфисийн босс, Лос-Анжелес багийн амьд домог....бүр лигийн лого шүү дээ....за тэр лого ч яахав....хамгийн гол нь түүнд эрх мэдэл байна....бүр Испанийн шигшээ багийн тэргүүн тоглогчийг зарах эрх нээлттэй байна....түүнд ноёнтны төлөвлөгөө ихэд таалагдсан бололтой....Газолийг "үнэгүй" зарав.....Кобигийн башийсан гэж....ийм амархан байсан гэж үү? өнгөрсөн жил багаасаа гарна гээд л гоншигоноод байсан биш гэж үү? найзуудаа, би тоглож байсан байхгүй юу.....одоо бол баллаад өгнөө.....
NBA FINALS 2008 - Бостон-Лос-Анжелес......яг л хуучны сайхан цаг.....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Mon Feb 25, 2008 3:27 pm

гэвч ноёнтон эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэхээр шийдсэн бололтой....
нөгөө талаас бусад нөхдүүдийн барьцсан гэж.....
"энэ бол шулуухан хэлэхэд дээрэм" гэж тэндээс Грегг Попович бухимдав.....
үнэн л дээ....гэхдээ ноёнтны хүсэл бол хууль шүү дээ....
гэхдээ та нарыг хоосон хоцроохгүй ээ....алив та нар өөрсдөө саналаа бичээд ир....
судалж үзье, боломжтой бол шийдээд өгье....

ингээд эхний ээлжинд Финиксийн босс Керр наймаа хийлээ....лигээр дүүрэн шуугиан...."зөв зөв.....сайн шуугих хэрэгтэй....хэр их шуугина, төдий чинээ сайн" хэмээн ноёнтон инээмсэглэнэ.....сайхан байнөө.....

за дараагийнх нь.....Попович өвөө хуучин туслах Карлесимо руу ердөө нэг мессэж илгээгээд л Курт Томасыг урвуулж дөнгөв.....дөнгөх ч юу байх вэ....чигчий хуруугаа л хөдөлгөсөн биз....тэндээс Фил өвөө дуугай яаж байх вэ гэсэн шиг амандаа бувтнав....юу гэнээ? алив жаахан чанга яриач дээ...."Курт Томас бол маш үр дүнтэй тоглогч....тиймээс түүнийг Сан-Антонио ийм хямдхан авсанд гайхах юм алга".....хахаха.....гоё хэлсэн шүү, өвөө.....

Далласын Кубан бачимдсан гэж....өөрсдийгөө аварга авах бүрэн хүчин чадалтай, өөрийгөө хамгийн сайн эзэн гэж итгэлтэй тэрээр Кидд гэдэг "бацааныг" авах яриаг зад эсэргүүцэж байсан ч эцсийн эцэст үнэнд гүйцэгдэв.....гэхдээ дунд нь бас хөөрхөн хөөрхөн юм зөндөө болов оо.....эхлээд наймаанд орсон Жорж "өө болъёо оо.....би аварга дахиад авмаар байна шдээ....тийм балай багт очихгүй" гээд наймааны давуу эрхээ эдлэн хошуугаа цорвойлгоод гэдийчихэв.....дээр нь Стэкхаус "би 30-хан хоног амарчихаад эргээд та нар дээрээ ирнээ" гэж хэлээд хамаг зүйл баллах дөхөв....

"өө энэ чинь харин ёстой нэг бантан болж байна" гээд л бусад жижиг нөхдүүд барьцаад эхлэв....жижиг нөхдүүдийг даврааж болохгүй.....ноёнтон бушуухан арга хэмжээ авч энэ байдлыг намжаав.....давсыг нь тааруулж, хужрыг нь тунгаанаа гэж.....

ингээд бид эцсийн үр дүнд NBA Playoffs-ийг тэсэн ядан хүлээсэн сая сая хөгжөөн дэмжигчдийн эгнээг баяжуулаад байж байна....

ноёнтоон....та үнэхээр мундаг юмаа....та түм түм, за за ер нь мөнх наслах болтугай....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Tue Feb 26, 2008 3:47 pm

нилээн дээр сэтгүүлд зориулж нэг ийм бичлэг хийсэн юм....

ЯЛАГЧИЙН СЭТГЭЛЗҮЙ

Драфт ойртох тусам ҮСБХ-ны багийн эзэд, дасгалжуулагч, менежерүүд ирээдүйд од болон гялалзах тамирчныг олж авах хүсэл нь улам оволзож, тэр өдрийг тэсэн ядан хүлээдэг билээ. Тэд энэ арга хэмжээнд бүтэн жилийн турш бэлддэг бөгөөд өөрсдийн нөхцөл байдал, хэрэгцээндээ үндэслэн шийдвэрээ гаргадаг. Маш чухал энэ шийдвэрийг гаргахдаа элдэв төрлийн олон янзын арга хэрэглэдэгээс нэгэн сонирхолтойг нь та бүхэнд хүргэж байна.

Драфт болох өдөр. Энэ өдөр багийн удирдлагуудын хийх үйл хөдлөл бүр өмнө нь тодорхой болсон байдаг гэхэд хилсдэхгүй. “Ямар ч гэнэтийн гэхээр нөхцөл байдал үүсдэггүй. Учир нь бид бүх боломжит хувилбараар тооцоолж, бэлддэг. Хүн бүр өөр өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарласан байдаг. Тэр байтугай утас дуугарахад хэнтэй нь ярих, хэнд нь татгалзах хариу өгөхөө шийдсэн байдаг” хэмээн нэгэн багийн ерөнхий менежер сэтгэлээ дэлгэж байна. “Бидний ажлын төлөвлөгөөний салшгүй чухал хэсэг нь Калиперээс авах зөвлөлгөө байдаг. Сүүлчийн дуудлагаа хийхдээ тухайн тоглогчийн тухай Калиперээс ямар нэгэн анхааруулга өгч буй эсэхийг шалгадаг бөгөөд эсвэл хэрэв 2 тоглогчоос алийг нь сонгохоо шийдэж чадахгүй бол тэдний зөвлөлгөөг дагадаг” гэж тэрээр үргэлжлүүлэн өгүүлэв.

“Мэргэжлийн спортод авьяас бүхнийг шийдэх хүчин зүйл биш” хэмээн ”Калипер” компанийн ерөнхийлөгч, доктор Херб Гринберг хэлж байна. “Баг удирдана гэдэг амаргүй ажил. Мэдээж юуны түрүүн сонгох гэж буй тамирчныхаа авьяасыг үнэлэх нь зайлшгүй юм. Гэвч ирээдүйд од мөн үү? Гэмтэл бэртлээс ангид байж чадах болов уу? Багийн тоглолт үзүүлэх болов уу? Дасгалжуулагчтайгаа эвээ ололцдог байгаа даа? гэх зэрэг маш олон асуулт тэднийг зовоодог. Эдгээр хүнд асуултуудад хариу авахын тулд бидэнд ханддаг юм.”

Детройт, Денверээс авахуулаад Финикс, Кливлэнд, Сан-Антонио гээд ҮСБХ-ны бараг тал баг нь тэдний байнгын үйлчлүүлэгч болоод уджээ. Доктор Гринбергийн ярьсанаар тамирчин хүний амжилт гаргах гол шинж чанар нь өрсөлдөх чадвар, зарчимч байдал, өөрийгөө үнэлэх үнэлэмж ба манлайлах чадвар бөгөөд эдгээрийн нэгдэл нь ялагчийн сэтгэлзүйг бий болгодог байна. Жишээ нь: “Өрсөлдөх чадвар” гэдэг нь сүүлчийн шидэлтийг хийх эр зориг, хүсэл эрмэлзлэл юм. Өрсөлдөх чадвартай тоглогчид тоглолтын туршид ялахын төлөө бүхнээ зориулахад бэлэн байдаг. Өөрөөр хэлбэл, тэдний хийж буй үйлдэл бүр зөвхөн ялах хүсэлтэй холбогдсон байдаг. “Зарчимч байдал” гэдгээр бэлтгэлдээ эрт ирж, орой явах, өөрийнхөө биеийн байдалд байнга анхаарал тавих, өөрийгөө үргэлж сайжруулах эрмэлзэлтэй байх зэрэг шинж чанаруудыг хамааруулан ойлгодог. Харин “өөрийгөө үнэлэх үнэлэмж” өндөртэй хүн алдсан шидэлтээ мартаж, урамгүй тоглолтыг даван гарах сэтгэлийн хат, тэнхээтэй байдаг. Эцсийн эцэст хүн бүр хүнд хэцүү цаг үеийг туулах мөчтэй тулгардаг. Үүнийг даван гарах чадвар хүн бүрт адилгүй заяажээ.

Дээрх шинж чанарууд дутагдсан учраас олон олон авьяастай тамирчид сонголтоос гадуур үлдэж байлаа. Үнэхээр ч мэргэжлийн тамирчин болох боломж өчүүхэн юм. Жил бүр 20 мянган коллежийн тоглогчдоос 400 орчим нь “сунгаа”-нд оролцдог. Эдгээр нь бараг бүгдээрээ багийн ахлагч, лидер, нэг үгээр хэлбэл шилдэгүүд. Үүнээс 30 баг 60 хүнийг авах бөгөөд нэмж 10 орчим хүнийг чөлөөт агент хэлбэрээр авдаг. Ингээд тооцоод үзэхээр мэргэжлийн тоглогч болох магадлал 0.3 хувь болох нь. Гэвч үүнээс жинхэнэ од болох, багтаа чухал тоглогч болох, ядаж сэлгээнд үлдэх түвшинд хүрэхэд дахин хүнд хэцүү замыг туулдаг нь мэдээж. Багцаагаар авч үзэхэд 20 орчим нь боломжийн карьер хөөж, 3-4 нь од зэрэглэлд хүрдэг байна.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Tue Feb 26, 2008 3:49 pm

үргэлжлэл...

Тухайн санал болгосон тамирчныг сорьж, тэдний талаарх дүгнэлт гаргах чухал ажлыг Хэрри Вэлтман /Кливлэнд Кавалиерс багийн ерөнхий менежер асан/, Донни Уолш /Индиана Пейсэрз багийн ерөнхийлөгч/, Жин Шүе /Филадельфи Сиксерз багийн дасгалжуулагч асан/, Пит Ньювил /Лос-Анжелес багийн ерөнхий менежер асан/ нарын бүрэлдэхүүнтэй баг гардан гүйцэтгэдэг байна.

“Калипер” компаниас өнгөрсөн 20 жилийн туршид мэргэжлийн төрөл бүрийн спортын 10 мянга гаруй тамирчдыг үнэлж, дүгнэсэн статистикт тулгуурлан нэгэн сонирхолтой үзүүлэлтийг дэлгэсэн байна. Үүнээс сагсан бөмбөгийн төрөлд Калиперийн шалгасан 600 тамирчдаас 168 нь ҮСБХ-д драфтаар орж, улмаар дор хаяж 1 жил тоглосон байдаг. Тэдгээр тоглогчид жилдээ 909 оноо дунджаар авч байхад тэдний зөвлөөгүй тамирчид 376 оноо авсан байна. Маш их зөрүү байгаа биз. Түүнчлэн “тэргүүн шугамынхан” 320 удаа самбараас авахад “гологдогсод” 160 удаа, цаашлаад бөмбөг хаалт 51-23, дамжуулалт 207-91, бөмбөг булаалт 77-33 тус тус харьцаатай гарсан нь тэдний зөвлөлгөөний үнэний хувийг илтгэнэ.

Гэвч энэ статистик учир дутагдалтай юм. Зөвхөн лигид үлдсэн тоглогчдыг хамруулсан судалгаанд тэдний зөвлөөгүйгээс ҮСБХ-д орж чадаагүй хэдэн зуун тамирчдыг оролцуулбал бүр их зөрүү харагдах болно. Мөн тэд өөрсдийн зөвлөлгөөг сагсан бөмбөгийн талбай дээрх үзүүлэлтийг түшиглэж бус зөвхөн дээр дурдсан шинж чанаруудыг үндэс болгон гаргасаныг дурдах нь зүйтэй болов уу.

Тухайн тоглогчийн хэн бэ? гэдгийг мэдэхийн зэрэгцээ цаашид хэн болох вэ? гэдгийг мэдэх нь багийн удирдлагад чухал юм. Багтаа таарч тохирох зөв хүнээ олно гэдэг маш хэцүү. ҮСБХ-ны гэрээ 6 хүртэл жилийн хугацаатай байдаг. Тиймээс нэгэнт шийдвэр гаргах бол түүндээ бүрэн итгэлтэй байх хэрэгтэй билээ.

“Сонгох гэж бодож буй тамирчинтай ярилцлага хийх, бэлтгэлд урьж, янз бүрийн дасгал, сорилууд хийлгэх нь чухал боловч яг хэрэгтэй хүн мөн гэсэн мэдрэмжийг олж авах нь ярвигтай. Чухамдаа хамгийн чухал энэ асуудлыг Калипер шийдэж өгдөгт нь талархдаг. Калипер бол бидний маш үнэ цэнэтэй “тоглогчдын” нэг” хэмээн өөр нэгэн менежер бардам хэллээ. Үнэхээр Калиперийн мэргэжилтнүүдийн ачаар хэдэн сая доллар хэмнэсэнийг тооцож үзвэл нилээн том тоо гарах байх даа. Эцсийн эцэст энэ чинь бизнес шүү дээ.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Tue Feb 26, 2008 3:51 pm

үргэлжлэл...

Доктор Гринбергийн өгүүлсэн сонирхолтой баримт 1.

Нэгэн тоглогч багаасаа хасагдах ирмэгт тулаад байлаа. Бид уг нь түүнд дуртай. Ингээд дасгалжуулагчтай нь уулзаад юу болоод байгааг лавласан юм. Тэгээд эцэст нь “Энэ залууг битгий хасаарай. Бүр болохгүй өөр багт ч зарсан болно шүү дээ. Бид түүнийг амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Таны зүгээс асуудал байх шиг байна” гэж хэлсэн. Сүүлд нь тэд түүнийг зарсан бөгөөд тэр залуу ч шинэ очсон багтаа идээшиж 2 жил дараалан “шилдэг нөөц тоглогч”-ийн шагналын эзэн болж билээ. Бид түүнд итгэж байсан юм. Асуудлын нэг тал нь хуучин дасгалжуулагчтайгаа таардаггүй байсан явдал байсан бол нөгөө талд тэр жинхэнэ шилдэг нөөц тоглогч байсан юм. Хэдийгээр маш ширүүн өрсөлдөх чадвартай боловч тоглолтын 4 үеийн турш тэр байдлаа хадгалж чаддаггүй байлаа. Тиймээс шинэ баг нь түүнийг тоглолтыг сэргээх гэж оруулдаг, “галыг” нь асаагаад унтартал нь зүтгүүлдэг, тэгээд бөхөхөд нь суулгадаг болж билээ.
/Редакторын тайлбар. 2 жил дараалан “шилдэг нөөц тоглогч”-оор тодорсон тоглогч бол Детлеф Шремпф билээ./

Доктор Гринбергийн өгүүлсэн сонирхолтой баримт 2.

Би Крис Маллины тухай ярих дуртай. Бид уг нь түүнийг Нью-Жерси Нэтст зориулж шалгасан бөгөөд эцэст нь Голден Стейт Уорриорз драфтаар авсан. Түүний талаар “тэр хэт удаан юм, хамгаалагч байрлалд тоглоход шаардлагатай хурд алга, жижиг довтлогч байрлалд тохирох биеийн хүч чадалгүй” хэмээн 2 баг гомдоллож байв. Би хариуд нь “та нарын юу хэлэх нь хамаагүй ээ. Тэр хэдий тийм том биш боловч хүсвэл бөмбөгийг ямар ч аргаар хамаагүй өөрийн болгоно. Тэр бол агуу ангилалд орох тоглогч” гэж хэлсэн. Мэдээж, тэр Бүх Оддын тоглолтод шалгарч, Олимпийн наадамд улсаа төлөөлөн “Мөрөөдлийн баг”-т тоглосон билээ.

Доктор Гринбергийн өгүүлсэн сонирхолтой баримт 3.

Крис Бошийн хувьд бид үнэхээр буруу бодож байсан. Хэдийгээр бид түүнийг авч болохгүй гэж хэлээгүй боловч ав гэж хэлэх хэмжээнд түүнийг үнэлээгүй юм. Тэр бол бидний дутуу үнэлсэн цөөн хэдэн тоглогчийн нэг. Өмнө нь бид Карл Мэлоуныг мөн зөвлөх хэмжээнд үнэлж байсангүй. Зайлшгүй авах хүн гэж лав хэлээгүй юм. Авьяастай гэж үзэж байгаа бол ав гэж хэлсэн. Түүнийг болон Мич Ричмондыг супер зэрэглэлийн од болно гэж төсөөлөөгүй. Хэдийгээр давуу болон эерэг шинж чанарууд ажиглагдаж байсан боловч ерөнхийдөө тийм итгэлтэй байгаагүй гэж хэлж болно. Дундыг баримталсан даа.

Доктор Гринбергийн өгүүлсэн сонирхолтой баримт 4.

Нөгөө талаас Тони Паркерийг сонгосон жил бид Сан-Антониотой ажиллаж байлаа. Тэд драфтын 28 дугаар эрхтэй байсан бөгөөд хэд хэдэн залуусыг шалгаж үзсэний дараа түүнийгээ зарахаар төлөвлөөд байв. Бид Грег Поповичээс Тонигийн тухай лавласан юм. Тэр харин хариуд минь “Б зэрэглэлийн хэмжээнд тоглодог нэг Франц залуу л байна” хэмээн сул дуугаар хэлсэн юм. “Та итгэлтэй байна уу? Юу ч гэсэн хараад үз. Хэрвээ тэр та нарыг сонголт хийх хүртэл байвал авчихад алзахгүй дээ”. Тэд миний ингэж хэлсэн зөвлөлгөөний дагуу үнэхээр авсан билээ. Тэд түүнийг багтаа тэнцэхгүй, удахгүй хасагдана гэж бодож байлаа. Тэр тэнцсэн. Гэвч тэд түүнийг гараанд гаргахгүй гэж бодож байлаа. Тэр 5 тоглолтод гараанд гарсангүй. Тэгээд. Тэгээд бусад нь түүх болоод байна шүү дээ.
Нэмж хэлэхэд түүнийг өнөөгийн түвшинд хүрэх хэмжээний авьяастай гэж төсөөлж байсангүй. Одоо түүнийг хар л даа. Манлайлах, ухаалаг бөгөөд түргэн шийдвэр гаргах, хүнд хэцүү цаг үеийг даван туулах, дасгалжуулагчийн үгийг сонсох, ширүүн тэмцэлдэх, ялах хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байх, багийн уур амьсгалд эерэг нөлөө үзүүлэх гээд бүх сайн чанаруудыг эзэмшжээ. Үүнээс ч илүү болохыг би үгүйсгэхгүй байна.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Tue Feb 26, 2008 3:53 pm

үүнийг бас өнгөрсөн жил бичиж байсан юм...даанч Хосоо хэвлээгүй... :help:

ҮНДЭСНИЙ САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ
БОДЛОГЫН ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭЛ

ҮСБХ-ны удирдлагаас сүүлийн жилүүдэд лигийн имиж, дүр төрхөд өөрчлөлт хийх, мөн спортыг улам сонирхолтой болгох талаар тодорхой зүйлүүд авч хэрэгжүүлж ирсэн билээ. Гэвч гаргасан шийдвэр бүр нь хэл ам дагуулж, зарим нь тэгсхийгээд дарагдсан бол зарим нь одоо хүртэл үргэлжилсээр, улам бүр өргөжсөөр байна. Лигийн ноёдууд энэ талаар юу бодож, тунгааж байгаа бол?

Өнгөт арьстан тоглогч нарыг даган тэдний урсгал, хэв маяг лигт эрчимтэй нэвтэрч, энэ нь эргээд хип хоп, цаашлаад гангстер төрхийг бий болгож, сөрөг байдал үүсгэж байна гэж үзэн 2 жилийн өмнөөс тоглогч нарыг албаны хувцастай цэнгэлдэхэд ирж байхыг тушаасан нь эхэндээ хувь хүний эрхэнд халдсан гэх зэрэг асуудал үүсгэж байсан боловч тоглогчдод костюм, пиджакаараа өрсөлдөх нь таалагдсан бололтой. Одоогоор дахиж гомдол гарсангүй.

Мөн өнгөрсөн жилийн плейоффт хамгийн өндөр амжилт үзүүлсэн Даллас, Сан-Антонио багууд 2 дугаар шатанд таарахад шилдэг багуудын тоглолт хэтэрхий эрт таарч байна гэсэн үндэслэлийн дагуу плейоффт явуулах журамд “гар хүрч”, бүсдээ 2-т орох амжилт үзүүлсэн баг хуучин цагт 4-т жагсдаг байсныг өөрчилж, 2-т тоглох эрх олгох болсон. Энэ нь олны сэтгэлд хүрсэн шударга шийдвэр байсан. Хэл ам гараагүй.

Тэгвэл энэ улирлын эхэнд шинэ төрлийн материалаар хийсэн бөмбөгтэй болох, мөн элдэв хэл амгүй, цэвэр сайхан спортын төлөө хэмээн шүүгчийн шүглийн дараа үүсдэг хэрүүл, уруул хийх явдлыг зогсооно гэж амалсан ноён Дэвид Стерны шийдвэрүүд нь олны гайхшрал, хэл амыг төрүүлсэн. Бөмбөгний хувьд үнэхээр ихэнх тоглогчид, тэр дундаа лигийн нүүр царай болсон тоглогчид гар, хөл зүсэгдэж байна, хальтраад байна зэрэг янз бүрийн шалтгаан хэлж, шүүмжилж байсан болохоор аргагүйн эрхэнд шийдвэрээ буцааж, 2007 оноос эргээд хуучин бөмбөгөө нүдэж эхэлсэн.

Харин хэл ам, хэрүүл маргааныг хориглох “алдарт” бодлого нь “Рашид Уоллесын дүрэм” гэсэн хоч авсаныг та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн лигийн сахилга бат ба шийтгэлийн системд эхний 5 техникийн алдаа бүрт 1000 ам.доллар, дараагийн 5-д 1500 ам.доллар, 11-ээс 15 дүгээр алдаанд 2000 ам.долларын хураамж ногдуулж, хэрэв энэ байдал үргэлжилбэл техникийн алдаа бүрт 2500 ам.доллар, мөн 1 тоглолтоор торгоно гэж заасан. Тэгвэл энэ жилээс торгуулийн хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр харин техникийн алдаа өгөх нөхцлийг шүүгч нарт улам хялбар, тоглогч нарт улам хэцүү байдлаар тодорхойлсон. Шүүгчийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж маргалдах, хараал хэлэх, дургүйцлээ илэрхийлэх хөдөлгөөн хийх, элдэв янзын үйлдэл бүрт техникийн алдаа өгөхөөр заасан нь жинхэнэ хэрүүлийн алимыг бий болгосон билээ. Лигийн ноён мэргэжлийн тамирчид хийх ёстой ажлаа сайн хийх ёстой, хэнд ч хэрэггүй хэрүүл үүсгэж, муу талаа харуулах хэрэг байхгүй гэж асуудлыг хөндсөн бол хэргийн эзэн Рашид Уоллес тэргүүтэй нөхөд аав, ээжийнхээ өөдөөс юм дуугарч болохгүй хүүхдүүд байгаа биш дээ, яаж өөрсдийн үзэл бодлыг хэлэхгүйгээр тоглох вэ? хэмээн эсэргүүцсэн.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Tue Feb 26, 2008 3:55 pm

үргэлжлэл...

Хэр баргийн тоглогч өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй. Нөгөө талд шүүгч гаргасан шийдвэрээ буцаадаггүй. Тиймээс нэг талаар нэгэнт буцааж болохгүй шийдвэрийн тухай маргаанд тоглолтын тодорхой хэсэг зориулагдаж, хэрэггүй шахам өнгөрч байдаг явдлыг багасгах нь зүйтэй мэт. Гэвч бодит байдал дээр үргэлж гаргасан алдааны талаар гомдол тавьж, эсэргүүцдэг тоглогч, эсвэл таагүй тоглолт үзүүлж буйдаа гасалж, өөрийгөө зэмлэн гараа савж буй тоглогчийн үйл хөдлөл өөр өөр утга агуулгатай шүү дээ. Гэтэл сүүлдээ юм л бол “нөгөө муу Рашид” гэсэн үзлээр багийн анд Ричард Хэмилтонд уурлаж, толгойндоо угласан резинэн боолтоо авч шидсэний төлөө түүнд техникийн алдаа өгсөн нь инээдтэй.

Эцсийн эцэст эд бүхэн чинь ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй роботууд биш. Гал халуун, ширүүн тэмцэл дунд яахаас ч буцахгүй болсон, сэтгэл зүрх нь оволзож буй эрчүүд. Тэднээс энэ ир, хор шарыг авчихвал бид юугаа үзэж, хуйхаа маажих вэ? Шийдвэрээ эргэн харах цаг болсон мэт.

Уржнан жил Детройтод болсон “аймшигт” зодооноос улбаалж, үзэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор ҮСБХ-ны удирдлагууд улам чанд хатуу бодлого хэрэгжүүлэх болсон. Үнэндээ тоглолт үзэх гэж ирсэн биш, зодоонд өртөөд гэмтэл авахыг хэн ч хүсэхгүй. Мөн “хэрэглэгч хаан” гэсэн ойлголтын дагуу үзэгчдийг хамгаалах нь зайлшгүй зүйл билээ. Энэ утгаараа “Нью-Йоркийн будлиан”-ы гол хэнгэрэгийн дохиур болсон Кармело Энтониг хатуу шийтгэж, бусдад сургамжтай зүйл болсон.

Гэвч улам бүр ширүүн тэмцэл өрнөж, хор шар буцалдаг хавар, зуны цагт энэ бодлого нь чиг шугамаа алдаж, олон хүний бухимдлыг хүргээд байна. Өөрөөр хэлбэл, энэ жилийн плейоффын паян бидэнд бүр их гомдол тавих үндсийг бүрдүүлж өглөө. Нэг ёсондоо даруйхан арга хэмжээ авахгүй бол лигийн нүүр царайд аюул учраад байна.

Одоогоор плейоффт бид юу үзэж, харсан бэ? Өрсөлдөгчөө шидэлт хийгээд буухад нь хөлөө доор нь тавьж гэмтээх оролдлого хийх /шилдэг хамгаалагч Брюс Боуэны олон дахин хийсэн үйлдэл/, өрсөлдөгчийнхөө эмзэг газарт “санамсаргүйгээр” өвдөглөж унагаах /өнөөх Боуэн Стив Нэшийг/, тохойгоороо хуучин сайн найзынхаа нүүрийг цохих /Барон Дэвис Дерек Фишерийг/, хожигдолтойгоо эвлэрж чадахгүйгээс болж өрсөлдөгчөө “алах” дөхөх /Жейсон Ричардсон Мемет Окурыг “үүрч шидсэн”/ нь ямар ч шийтгэл, торгуульд хүргэхгүй гэдгийг мэдэж авлаа. Ер нь хэвийн үзэгдэл гэж үзэж байгаа бололтой.

Өө тийм. Бараг мартах дөхлөө. Уг нь өнгөрсөн жил Ража Белл Кобиг татаж унагасан гээд 1 тоглолт өнжсөн шүү дээ. Тэгвэл улирлын дундуур Коби Брайнтыг шидэлт хийснийхээ дараа гараа савж, өрсөлдөгчийнхөө нүүрийг “санаатай” алгадсан гэж үзэж, 2 ч удаа тоглолт өнжүүлсэнийг бас санах хэрэгтэй. Эдгээр нь дээр дурдагдсан үйлдлүүдийн дэргэд “чигчийхэн чинээ” шахуу санагдана. Үүнийг юу гэж тайлбарлах вэ? Чиг шугамаа яагаад барихгүй байна вэ? Эсвэл нөгөө хатуу чанга баримтлах бодлого нь тухайн нөхцөл байдлаас шалтгаалж, уян хатан байна гэж ойлгох уу?

Хэрэв тоглогч үзэгчийн суудалд нэвтэрсэн бол нөхцөл байдлаасаа шалтгаалж 11 тоглолт /Вернон Максвэлийн жишээ/, 73 тоглолт /Рон Артест/, эсвэл 1 тоглолт /Антонио Дэвис/ өнжсөн тохиолдлууд бий. Хэрэв тоглогч өөр тоглогчийг цохисон бол 10 тоглолт /Жей.А.Смит/ эсвэл 25 тоглолтоор /Кармело Энтони/ шийтгүүлж байлаа. Үүссэн нөхцөл байдлыг нь судалж, үзэн бодитой шийдвэрүүд гаргасан мэт санагдана.

Тэгвэл улирлын эхэн үед “шилдэг хамгаалагч” Брюс Боуэныг лигийн удирдлагаас дуудаж уулзан, түүний хөлөө “газарт булсан бөмбөг” шиг байрлуулж буй үйлдлээ зогсоохыг анхааруулж байсныг саная. Гэвч тэр сурсан зангаа тавьсангүй. Харин лигийн удирдлага түүний энэхүү бохир үйлдлүүдийн талаарх гомдлыг нэг чихээрээ сонсоод, нөгөө чихээрээ гаргаад л. Толгойг нь илээд л. Сонин юм.

Өөр нэг тохиолдлыг дурсахад олон жилийн туршлагатай шүүгч Жоей Кроуфордыг Тим Данкантай маргалдсан гэж үзэж, түүний плейоффт ажиллах эрхийг түр хасаад байна. Магадгүй, түүнийг тэтгэвэрт нь гаргахыг үгүйсгэхгүй. Уг нь лигийн зүгээс шүүгч нарын эрх мэдлийг бэхжүүлж, гаргасан шийдвэрээ эргэн буцаахгүй байх, дарамтад өртөхгүй байх нөхцлийг нь баталгаажуулах зорилгоор “гомдлыг эсэргүүцэх бодлого” баталсан гэж ойлгож байсан. Шүүгчийн зөв. Тоглогчийн буруу. Гэвч энэ удаад Тим Данканыг маргалдсан гэж техникийн алдаа өгч, улмаар нөөцийн суудалд марзаганаж байсан гэсэн үндэслэлээр түүнийг тоглолтоос хөөхөд сүүлд нь Кроуфордыг “Данканыг зодоонд өдсөн” гэсэн зүйл, ангиар шийтгэсэн. Лиги нь өөрийнхөө хамгаалдаг шүүгчдээ арга хэмжээ авчээ. Харин өөрийн үйлдлээ хамгаалан нүдээ том болгон гайхдаг Тимийг 100 хувь буруугүй гэж үзлээ. Шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн нь ялагч болжээ.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Tue Feb 26, 2008 3:57 pm

Би ойлгохоо болилоо. Ямар үед бодитой шийдвэр гаргаад, ямар үед утгагүй шийдвэр гаргаад байна вэ?

Яван явсаар дээрх бүх маргааны хамгийн эгзэгтэй үе нь Нарнууд-Давируулуудын цувралын 4 дэх тоглолтын төгсгөлд тохиосон билээ. Тоглолтын үр дүн ойлгомжтой болсон сүүлийн мөчид 2 удаагийн лигийн “Хамгийн үнэ цэнэтэй тоглогч” Стив Нэшийг Роберт Орри хажуу эгнээнд байсан шүүгчдийн ширээ хүртэл хүчтэй мөргөж унагаасан нь нөөц тоглогч нарын сандалд сууж байсан Амаре Стаудемайр, Борис Диау нарын тэсвэрийг шалгасан хэрэг болсон. Багийн лидерийг нь гэмтээж ч болзошгүй түүний бохир үйлдэл нь ямар ч хүний уур бухимдлыг өдөөхөөр байсан. Энэ бол багийн спортын амин чухал зарчим болох багийн андаа хамгаалах, туслах, дэмжихийн эсрэг, нэг ёсондоо байгалийн инстинктийг хэрхэн хорьж дийлэх тухай асуудал байлаа.

Учир нь лигийн дүрэмд маргаан, зөрчилдөөний үед нөөц багийн сандлаас босч, талбайд нэвтэрсэн бол шууд автоматаар 1 тоглолт өнжих тухай заасан байдаг. Нарнууд багийн дасгалжуулагчид “гайт дүрмийг” санан тэр 2-ыг маргаанд оролцохоос нь сэргийлж чадсан боловч нэгэнт оройтсон байлаа. Тэд маргаанд оролцоогүй. Тэд сайн багийн андууд гэдгээ харуулсан. Ража Белл, Роберт Орри 2 бага зэрэг бие биенээ ёворсон төдий хэрэг болсон шүү дээ. Багийн андыг нь нүднийх нь өмнө мөргөж унагаахад төрөлхийн зөн билгийн үйлдэл үзүүлсэний төлөө тэднийг шийтгэнэ гэж үү? Бид тэгээд роботууд шиг тоглогч нарыг үзэх гэж хошуурдаг хэрэг үү? Энэ лигийн бодлого хаашаа чиглэнэ вэ? Олон асуултууд эргэлдэж, арай ч үгүй байлгүй дээ хэмээн горьдож, дотроо залбирч байв.

Гэтэл лигийн эрхэм ноёдууд шийдвэрээ тэр дүрмийн дагуу гаргав. Улмаар Амаре, Борис нар маш чухал 5 дахь тоглолтыг өнжсөн бөгөөд цувралын туршид энэ тэнцүү өрсөлдөж байсан Нарнууд өөрсдийн давуу талаа алдаж, цуврал тоглолтыг алдсан. Уг нь бид бүхэн энэ 2 багийн тулааныг амтархан үзэж, болдогсон бол хэн түрүүлж 7 ялалт байгуулсан нь цаашаа шалгардаг бол сайхан даа гэж шүүрс алдацгааж байсан.

Гэвч лигийн удирдлага гаргасан шийдвэрээ зөв гэж баталж, энэ бол шударга ёсны бус, зарчмын асуудал байсан гэж өөрсдийгөө өмөөрөв. Мөн энэ шийдвэр нь цувралын хувь заяаг шийдэх хүчин зүйл болохгүй байхыг хүссэн тухай хэлсэн.

Үнэн үү, Дэвид? Энэ бүхэн зөв гэж үү? Стю? Дүрэм бол дүрэм. Зарчим бол зарчим. Гэхдээ шударга ёсыг огт үгүйсгэж боломгүй.

Харамсалтай нь бодит байдал дээр чухам энэ шийдвэр цувралын хувь заяаг, магадгүй энэ улирлын аваргын цом авах багийг тодруулсан гэж хэлэхэд буруудахгүй болжээ. Уг нь дүрмийн үг, үсгийн дагуу бус утга агуулгын хувьд асуудлыг авч үзсэн бол өөр шийдвэр гаргах боломж байлаа. Дэвид Стерны амнаас “Үүссэн нөхцөл байдлаас харахад аюул тарих хэмжээний зөрчилдөөн үүсээгүй бөгөөд хэрэв бид Стаудемайр, Диау нарыг торговол цаашид эсрэг багийнхаа шилдэг тоглогчийг санаатайгаар өдөж, зодоонд хүргэх замаар цувралын хувь заяаг шийдэх сонирхлыг дэмжсэн хэрэг болох учраас Роберт Орриг зүй зохисгүй үйлдлийнх нь төлөө торгож байна” гэсэн үгс гарсан бол хичнээн шударга байх байсан бол?

Харин асуудлын нөгөө талд Давируулд “шинэ муу залуус”-ын дүрд амжилттай тоглож байна. Бохир, хүчний тоглолт тэдний нүүр царай болсоор ирсэн. Энэ жил тэднийг зогсоох арга мухардаж байна. “Гоншигоногч” нэр зүүхгүйгээр тэдний өөдөөс гомдол тавих, торгууль, шийтгэл хүлээхгүйгээр хариу үйлдэл үзүүлэх, мөн лигийн удирдлагыг хамгаална гэж найдах боломжгүй болжээ.

“Хэрэв тэр 2-ыг шийтгээгүй бол яах байсан бол? Хэрэв тэр 2 тоглосон бол яах байсан бол? гэж үргэлж бодох байх” гэж “хохирогч” Стив Нэш хэлж байна. Мөнхийн “хэрэв?” гэсэн асуулт түүнийг болон Финиксийн Нарнуудыг зовооно. Харин тэдний болон бусад багуудын “толгойнд” дараа жил Данканыг Пэт Бурк мэтийн нөөц тоглогчоор өдөж, уурлуулж, цохиж, “зодоод”, эргээд ямар хариу үйлдэл үзүүлэхийг нь харах адын бодол төрвөл яах вэ? Тамирчин хүнд байх ёсгүй сэтгэлзүй мөн биз? Гэвч энэ бол шударга ёсны бус, зөв, буруугийн асуудал билээ.

Гаргасан шийдвэртээ үнэнч байж, зарчмаа баримтлах нь лигийн удирдлагын жанжин шугам байх ёстой боловч өмнө дурдсан жишээнүүд дээр тийм байдал ажиглагдсангүй. Хамгийн харамсалтай нь плейоффын өнгийг тодорхойлж байсан гайхамшигт цувралыг “зөв, зүйтэй, зохистой, зарчмын” шийдвэрээр устгасан билээ. “Баярлалаа”. Дэвид Стерн, бас Стю Жэксон.

Жич: Үнэндээ “Баярлалаа” гэж Леброн Жеймст хэлмээр байна. Түүний гайхамшигт тоглолт энэ жилийн плейоффыг аварлаа. Баярлалаа, Леброн.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Жавхлан » Thu Feb 28, 2008 9:32 am

Сайхан бичжээ Наска!!! Энэ эрчээ алдахгүй байхыг хүсье!!! :eek: :-D
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Tue Mar 18, 2008 7:56 pm

за хө....гоё гоё юм ч их болж байна даа....Мутомбо өвөөг хэдтэйг бурхан л мэдэх байх...Клайд Дрекслер хүртэл түүнийг өөрийнхөө аавтай чацуу гэж бодож байна лээ.... :mrgreen: гэхдээ л тэр болон түүний баг хожигдол гэдгийг умартаж....саяхан шахуу плейоффт орох найдваргүйгээрээ дуудуулаад "онигоонд" орж явсан баг 22 дараалан ялаад буйн ачаар өнөөдөр Вайлд Вайлд Уэстэд тэргүүн магнайд давхиж явнаа.....
дэмжигчид нь ЭЭМ ВИЙ ПИЙ гэж орилолдоод л....яахав....манай "унжгар" залууд өгье гэж орилолдоод байгаа бололтой юм....үнэндээ бол Олстоны "гуравдах" бүрд, Баттиерийн гарынхаа алгаар өрсөлдөгчийнхөө нүүрийг "бүрэх" бүрд, манай өвөөг блок-хийгээд-хуруугаа-гозойлгож-байхад нь-айл-бөмбөг-оруулах бүрд, Т-Макийг "янаг" инээмсэглэх бүрд, Жеймс баярласандаа өндөрт үсрэн хамтрагчтайгаа мөргөлдөн унах бүрд, Скола та-нар-намайг-одоо-юу-гэмээр-байна? гэсэн царай гаргах бүрд дэмжигчид нь ЭЭМ ВИЙ ПИЙ гэж дуу хоолойгоо нийлүүлэн чангаас чанга хашгиралдан шуугилдах нь зүйтэй болой.....
энэ багт хамгийн чухал зүйл болох эв нэгдэл, жинхэнэ багийн уур амьсгал бүрджээ....
дээр нь дарамт гээч гайны зүйл алга....тэдэнд Яао байхгүй....тэднээс хэн ч амжилт хүлээхгүй....тэднийг хэн ч шахахгүй.....зөвхөн тэд өөрсдийнхөө төлөө, багийнхаа төлөө зүтгэж байна....тэд зугаацаж байна....тэд ялж байна....тэд үлгэрийн орноор аялж байна....
гэвч үлгэр төгсөнө....энэ удаадаа харамсалтайгаар.....аз болж тэд эмгэнэн гашуудахгүй....тэгэх ч учир алга.....тиймээс өнөөдөртөө аль болох их кайф, аль болох аз жаргалыг мэдрээд ав....энэ бүгд ингээд удахгүй дуусна...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Tue Mar 18, 2008 8:09 pm

дарамт гээч зүйлийн талаар ярьсных.....
хамгийн дарамтыг мэдэрч буй тоглогч бол мэдээж манай ШАК....
өөртөө бүр MPE гэсэн цол өгсөн сууж байна лээ....тэр нь The Most Pressured Ever юм байх....гэхдээ тэр хэзээд тэр дарамтыг, тэр ачааг үүрсээр гарч ирсэн....энэ удаа яах бол?

ямар ч байсан нилээн хэдэн тоглолт явлаа....анхандаа дэнхэл донхол хийгээд жаахан эвгүй байсан чинь түүнийг 3 эгнээ давж үсэрснээс нь хойш Нарнууд учраа олоод жигтэйхэн юм болжийшд.....урд нь өрсөлдөгчөө эцэж унатал нь уралдаж гүйдэг байсан чинь одоо учраа мэддэг болоод байна...хөөе....хэзээ гүйх вэ? хэзээ зогсох вэ? энэ 2 зүйлийн арга билгийг олноо гэдэг чинь аваргын цомыг атгаад авлаа гэсэн үг....

дээрээс нь Шакийн амнаас Амарег биширсэн үг, өгүүлбэр бүр салахаа байлөө....би ийм сайн гэж бодоогүй....тэр одоогоор хамгийн шилдэг нь гээд л....цагаан хэл ам тусчихвий дээ....түй түй түй....цаагуураа бол би ийм сайн болгож байгаан гэх гээд байгаа юм....бас хөөрхөн зальтай.... :RD

нэгэнт ярьсных бусад нөхдүүдийн талаар хэдэн үг.....
Гордан гээд Хорват залуу.....за даа....Хорват л юм даа.....одоохондоо өөр хэлэх юм олдохгүй байна...бас Барбоза.....Бразил.....Диау....Франц.....нийлээд одоо юу болоод байгаан бүү мэд ээ....нэг л интернационалч баг....

НАРАН үүрд мандаж байг.....
Орон бүхний НАРНУУД нэгдэгтүн.....
Хонгилын үзүүрт гэрэл биш бүр НАР гэрэлтэж байна.....
Хорвоо, ертөнц, огторгуй, сар, НАР......

жич: хэлэх гээд байгаа бол санаа бол ойлгомжтой...тээ?
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby STARRRRR » Wed Mar 19, 2008 4:12 am

ВАУ. ЯМАР ИХ ХӨДӨЛМӨР ВЭ. НАСКА :-D
БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ...
STARRRRR
Sports' Maniac
 
Posts: 610
Joined: Mon Dec 05, 2005 12:41 pm

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Bibby » Wed Mar 19, 2008 1:09 pm

:-D :eek: Naska
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby RBK » Wed Mar 19, 2008 1:35 pm

Бичсэн зүйлүүдийг нь би копидож аваад ном хэвлээд зарвал та нар авах уу??
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Wed Mar 19, 2008 1:43 pm

уг нь тэгэх гэж Хосоотой гэрээ байгуулсан юм шдээ.... :beer
гэхдээ удахгүй сэтгүүл ном ёсоороо хэвлэгдээд явах байх гэж найдаж байна.....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby Тунгаа » Fri Apr 18, 2008 3:02 pm

Гоё гоё юм бичжээ :-D :-D :-D . Анх удаа л энэ сэдэв рүү орж уншлаа. Таалагдлаа. Гэхдээ ийм их юм бичээд суухаар залхуу чинь хүрэхгүй байна уу
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Fri Apr 18, 2008 10:23 pm

хэрвээ сайхан санагдаж байвал алгаа таш..... :mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Sat Apr 19, 2008 9:42 am

би их буруу бодож явжээ...... :smile:
учрыг тун удахгүй тайлмой..... :eek:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Mon Jun 02, 2008 1:27 pm

"NBA FINALS 2008 - Бостон-Лос-Анжелес......яг л хуучны сайхан цаг.....
ноёнтоон....та үнэхээр мундаг юмаа....та түм түм, за за ер нь мөнх наслах болтугай...."

Улаанаагийн саяхны бичлэгээс........ :mrgreen:

уншихыг хүсвэл дээшээ очно уу.... :eek:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby freez » Sat Jun 07, 2008 1:53 pm

Манай сайт энэ удаагийн финалын тоглолтуудын бичлэгийг тавьж байхаар шийдлээ. Та бүхэн эхний тоглолтын бичлэгийг эндээс татаж авч үзнэ үү.
http://www.sunny.mn/
User avatar
freez
 
Posts: 53
Joined: Mon Dec 04, 2006 4:05 pm

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby penny » Sun Aug 17, 2008 7:06 pm

chich neleed hodolmorloj bgan bna shuu
naiz ni buh bichlegiig chini unshlaa
chi 22A giin naska monu?
User avatar
penny
 
Posts: 5
Joined: Sun Aug 17, 2008 6:26 pm

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby khulgee » Sat Aug 30, 2008 1:50 am

Энэ улиралд Портланд, 76чууд 2 их юм дуулгана байх даа.Портландаас нэлээн юм хүлээж байгаа...Энэ улиралд миний хамгийн их хүсэн хүлээсэн улирал болж байх шиг байна.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby RBK » Sat Aug 30, 2008 7:04 pm

penny wrote:chich neleed hodolmorloj bgan bna shuu
naiz ni buh bichlegiig chini unshlaa
chi 22A giin naska monu?

Минийхийг бас уншаарай... Би бас их хөдөлмөрлөж байгаа... Манайх 23В-д байдийшд...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

PreviousNext

Return to Сагсан бөмбөгийн ертөнцөөр, тамирчдын тухай

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests