INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

NBA, FIBA, WNBA, NCAA гэх мэт..

Moderator: Сагсан бөмбөг модууд

Postby Khosoo » Wed Dec 13, 2006 8:36 am

Нээрээ Ди лиг гэснээс өнгөрсөн жилийн Ди лигийн шилдэг тоглогчоор Маркус Файзер тодорсон юм байналээшд :D
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby TT » Thu Dec 14, 2006 5:45 am

Hey nasca saak medeenvvd bna shvv D-league-n talaar baga sag bicheech hediin tsalin avdag yum boldoo garuud, medeh um bna uu?
TT
 
Posts: 25
Joined: Thu Sep 21, 2006 5:00 am

Postby spain man » Thu Dec 14, 2006 3:01 pm

Спюрэлл ыг бас багийнхан нь жийсэн юм байна лээ. Хэдийгээр багаа финалд хүргэсэн хэдий ч ааш зан нь тэсвэрлэх аргагүй гэсэн. Родман бол хажууд нь сайн жаал юм шиг байгаам хэхэхэх
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby rednasca » Thu Dec 14, 2006 6:15 pm

ДОЛОО ХОНОГ БҮР ГАРГАДАГ БАЙСАН РЕЙТИНГЭЭ ГАРГАХ ГЭСЭН БОЛОВЧ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН БАЛАНС ГЭЭД ЗАВ ЕРДӨӨ ГАРСАНГҮЙ.....ТЭГЭЭД НЭГ ЖААЛ ЗАВ ГАРААД БИЧИХ ГЭСЭН ЧИНЬ НӨГӨӨ Л ХЭДЭН БАГАА ЭЭЛЖЛЭН БИЧЭЭД БАЙХ БОЛОЛТОЙ ЮМ....МАНАЙ НАРНУУД ЦААНА ЧИНЬ 12 ДАРААЛЖ ЯЛСАН БОЛ ДАЛЛАС, ЮТА, ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЭРС, САН АНТОНИО ЗЭРЭГ БАГУУД АРГАГҮЙ Л ЗАНГАРАГТАЙ ТОГЛОЖ БАЙНА....ДОРНОД ЗҮГИЙН ХУВЬД ОРЛАНДО, ДЕТРОЙТ НАР БАЙР СУУРИА АЛДААГҮЙ ХЭВЭЭР....КЛИВЛЭНД, ЧИКАГО ААЖМААР ДЭЭШИЛЖ БАЙНА....БУСАД НЬ ТЭГЭЭД БУЖИГНААНТАЙ... ӨРНӨДИЙН МУУ БАГУУДЫН НЭГ ПОРТЛЭНД ЭНЭ ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ ДОРНОД БҮСИЙН ЭХНИЙ 8-Д БАГТЧИХ ХЭМЖЭЭНИЙ БАЙНА....НӨГӨӨ ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН МУУ ДОРНОД БҮС ГЭДЭГ НЬ ОДООХОНДОО БАТЛАГДСААР Л БАЙНА....
ЗА ТЭГЭЭД ЭНЭ БҮГДИЙГ ОРХИОД ОДОО ЯГ ЛИГИД ЮУ БОЛООД БАЙГААГ СОНИРХУУЛЬЯ....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Thu Dec 14, 2006 6:55 pm

БУРУУ ХАРИУЛТ ГЭЖ ҮҮ? БУЮУ АЛЛЕН ХААЧИХ ВЭ?

"Хариулт" хочит бид бүгдийн хайрлан хүндэтгэдэг тоглогч, аймшиггүй эр зоригтой, агуу ур чадвартай, жижигхэн боловч жирийн бус, нэгэнтээ хамгийн үнэ цэнэтэйгээр тодорч байсан, 7 удаагийн Бүх оддын тоглолтод шалгарсан, 4 удаагийн онооны аварга Аллен Айверсон багаасаа гарахыг хүссэн нь шуугиан дэгдээгээд байна....уг нь хэдэн жилийн өмнөөс л иймэрхүү шуугиан, цуу яриа гарч байсан ч тухай бүр багийн удирдлагууд болон тэр ч үгүйсгэсээр өнөөг хүрсэн билээ....гэвч аливаа зүйлд хязгаар гэж байдаг хойно нэгэнт энэ асуудлыг шийдэх цаг ирсэн гэж аль аль тал үзэж байна....

ер нь яагаад ийм байдалд хүрэв ээ? гэдгийг нэг анхаарвал:

баримт: тэр 2001 оныг эс тооцвол өндөр амжилтад хүрч байсангүй....тэр ердөө 2 л "Од" хэмжээний тоглогчтой /Ратлифф, Мутомбо/, "хэт үнэлэглэгдсэн" дундаж тоглогчид /Снөү, Макки, Корвер, Кенни Томас, Марк Жексон, Тайрон Хилл, Жеорж Линч, Корлисс Вильямссон/, "хэт үнэлэгдсэн" итгэл найдвар алдагсад /Деррик Коулмэн, Кийт Ван Хорн, Сэм Далэмбэрт, Жо Смит/, үе нь өнгөрсөн "хөгшчүүл" /Тодд Маккулоч, Кукоч, Веббэр, Глэн Робинсон, Мэтт Гайгэр/, түүнчлэн найдвар алдсан драфтад "дээгүүр ноёлогсод" /Стэкхаус, Тим Томас, Хьюз/ -той л цагийг өнгөрөөж байжээ.....энэ жил ч урамгүй эхэлсэн нь нэгэнт 31 насны босго алхсан түүний энэ шийдвэрийг гаргах нөхцөл болсон байж мэднэ...

баримт:
Лэрри Браунаас салсанаас хойш 4 жилийн дотор 4 дасгалжуулагчийн нүүр үзжээ....

баримт:
Вэбберийн "агуу аймшигтай" гэрээг авсанаас хойш Филли тэднийг амжилт байгуулах хүчтэй нөлөө үзүүлж чадах хэмжээний тоглогч олж авах боломжгүй болсон....хэдийгээр Сэм Далэмбэрт, Корвер, Игуадала нарт их найдвар тавьж, өндөр цалин олгох гэрээ байгуулсан хэдий ч бүтэлгүйтсээр....

гэхдээ урьд өмнө бэлтгэлээ таслах, дасгалжуулагч нартайгаа нийцэхгүй байх, элдэв хэл аманд өртөх зэрэг байдлаар багийн удирдлагуудтай таарамж муутай байсан зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн нь ойлгомжтой ч энэ хэвээрээ байгаад байвал нэгэнт зодог тайлах үе нь ирсэн байх бий вий гэсэн болгоомжлол гол нөлөө үзүүлсэн болов уу хэмээн таамаглаж байна...

за, тэгээд нэгэнт тэр шийдвэр гаргасан, баг нь зөвшөөрсөн бол яагаад наймаа хийгдэхгүй байна вэ? гэсэн асуудал гарч ирж байна....

ирээдүйд Алдрын танхимд баттай орох, танд тоглолт бүрд 30 орчим оноо авчрах, үзэгчдийн сэтгэлийг татаж, цэнгэлдэхийг дүүргэх тоглогчийг авах баг олдохгүй байна гэж үү? тийм их эрсдэлтэй гэж үү?
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Thu Dec 14, 2006 8:21 pm

"Хэргийн эзэн" маань гэртээ хэвтэж байх зуур Филлигийн удирдлагууд түүнийг зарах гэж толгойгоо гашилгаж байна...хэдийгээр нилээд хэдэн багийн нэр гарсан боловч энэ асуудал шийдэгдтэл хугацаа шаардагдах бололтой....

Айверсоны авьяасыг хэн ч үгүйсгэхгүй байгаа боловч түүнийг багийн уур амьсгалыг эвдэх хэцүү ааш, бөмбөг хэт их эзэмшиж тоглолт эвдэх магадлал өндөр, шидэлтийн хувь бага, муу хамгаалдаг гэх зэргээр түүнийг шүүмжилж байна....

гэхдээ хамгийн гол нь түүний ирэх 2 жилд авах 40 сая долларт учир бий гэж үзэж байна....дээр дурдсан дутагдлууд нь түүнийг авсанаар гарах сайн үр дүнгээс илүү гарахгүй гэж үзээд "ЗА" гэж хэлэх багийн менежер одоохондоо гарч ирэхгүй байна....гэхдээ ер нь Филли түүнийг зарах, Айверсон зарагдах нь гарцаагүй тул нөхцөл байдлыг нэг анхаарвал:

Сонирхогчдын хэмжээ цөөн байгаа нь Филлигийн удирдлагад маш хэцүү нөхцлийг үүсгээд байна....Филли уг нь Айверсоны оронд гэрээ нь энэ жил дуусах ахмад тоглогч, ирээдүйтэй залуу тоглогч, драфтын 1 дүгээр тойргийн эрх зэргийг сонирхож байгаа боловч санал тавих боломжтой багууд энэ шаардлагууд нэг л нийцэж өгөхгүй байх шиг....

1. Шарлотт хэдийгээр цалин мөнгөний хувьд боломжтой боловч Айверсон өөрөө дургүй байгаагаа илэрхийлсэн нь асуудалд цэг тавих шиг боллоо....

2. Хүн бүр л шахуу түүнийг Миннесотад очиж Гарнеттай нийлбэл сайхан байх талаар ярьцгааж байгаа ч энэ нь бодит байдалд нийцэхгүй шинжтэй....учир нь Миннесотад Филлигийн хүсээд байгаа зүйлүүд хомс байна....Айверсоны оронд Рэнди Фойег сонирхож болох ч нэмж өгөх драфтын эрх байхгүй...ер нь наймаа хийгдэхэд цалингийн нийлбэр нь тэнцүү байх зарчим баримталдаг тул бас тийм өндөр гэрээтэй хүн олдохгүй байна....

3. Бостон харин нилээн боломжтой хэдий ч Жефферсон, Грийн нарийн залуучуудаас салах сонирхолгүй байх шиг байна....эсрэгээрээ Филли Ратлифф, Уэст, Тэлфэйр нарыг авах сонирхолгүй байх шиг....

4. Денвер өмнөх жил Андре Миллер, Кэмби нарыг санал болгож байсан ч энэ удаа Нене, Бойкинс нарын тухай л ярьж байна....

5. Индиана харин бусад багуудаа бодвол Филлигийн сонирхож буй хүмүүстэй гэж үзэхээр байна....Тинсли, Даниелс гэх мэт....

6. Голден стейт Барон Дэвис, Бийдрийнс нарыг санал болголоо гэж байна...

7. Клипперс Маггетти, Ливингстон нарыг нэр дэвшүүлсэн бололтой....

гэх мэтээр элдэв цуу яриа яригдаж байгаа ч асуудал яг бүрэн шийдэгдэх нь цаг хугацааны асуудал болоод байна....

харин тийм мундаг тоглогчийг авах баг элдэв шалтгаанаас болоод олдохгүй тохиолдолд яах бол? гэсэн асуулт өөрийн эрхгүй санаанд бууна....
үүнд ёстой жинхэнэ "хариулт" л хариу өгөх байх даа....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby kayo » Fri Dec 15, 2006 12:16 am

Yostoi egzegtei yavdliig goyo bichijjee,neeree haachih bol,uuruu nuguu bagtaigaa tohirood ch yomuu tsalingaa buruulj boldoggui yom baihdaa,negent ajilgui gert huuhed asarj baisnaas:mrgreen:
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby .boldoo. » Fri Dec 15, 2006 12:34 am

Манай волвест яаж ийж байгаад орчоосой. Өөрөө уг нь дуртай л байгаа шд.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby bogi8733 » Sat Dec 16, 2006 1:36 am

Orlando-д орвол зүгээр л юм.
bogi8733
SuperStar
 
Posts: 830
Joined: Thu Jun 29, 2006 3:14 am
Location: fantasy nba

Postby Цоомоо » Sun Dec 17, 2006 3:27 pm

Миний бодлоор Айверсон өөрөө аварга болох боломжтой багт очихыг хүсч байгаа, ер нь амжилтаас болж л Филлиг орхихоор шийдсэн. Тэрнээс биш сайн гэрээ, эрх чөлөө гээд Айверсоны хүсдэг бүхэн Филлид бий...Дахин нэг дундаж багт очиж, 2 дахь Филли болгож байхаар эндээ байж байсан нь дээр.
Харин Айверсоныг авах баг нь түүний өндөр гэрээнээс айж байгаа.
Филли бол түүний оронд гайгүй тоглогч, + 1 драфтын эрх.
Энэ нөхцөл, шаардлагууд бүгд тохирч байж л наймаа хийгдэнэ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Цоомоо » Sun Dec 17, 2006 3:33 pm

Бүх оддын тоглолтын гарааны бүрэлдэхүүнийг тодруулах сунгаа явагдаж байна.
Одоогоор ЛеБрон, Яо нар хамгийн их санал аваад байна.

Дорнод бүс.
Хамгаалагчид:
Allen Iverson (Philadelphia) 595,200;
Dwyane Wade (Miami) 586,679;
Vince Carter (New Jersey) 433,363;
Gilbert Arenas (Washington) 225,923;
Jason Kidd (New Jersey) 190,385;
Chauncey Billups (Detroit) 109,687;
Stephon Marbury (New York) 107,219;
Michael Redd (Milwaukee) 97,394;
Joe Johnson (Atlanta) 78,680;
Steve Francis (New York) 76,210.

Довтлогчид:
LeBron James (Cleveland) 808,570;
Chris Bosh (Toronto) 304,624;
Jermaine O’Neal (Indiana) 258,139,
Paul Pierce (Boston) 187,138;
Grant Hill (Orlando) 168,695;
Rasheed Wallace (Detroit) 144,228;
Andre Iguodala (Philadelphia) 136, 785;
Emeka Okafor (Charlotte) 98,502;
Tayshaun Prince (Detroit) 93,514;
Сhris Webber (Philadelphia) 88,066.

Центерүүд:
Shaquille O'Neal (Miami) 522,815;
Dwight Howard (Orlando) 415,708;
Ben Wallace (Chicago) 216,443;
Alonzo Mourning (Miami) 65,255;
Andrew Bogut (Milwaukee) 46,178;


Өрнөд бүс.
Хамгаалагчид:
Kobe Bryant (L.A. Lakers) 720,375;
Tracy McGrady (Houston) 668,130;
Steve Nash (Phoenix) 432,083;
Chris Paul (New Orleans/OKC) 156,801;
Jason Terry (Dallas) 126,648;
Manu Ginobili (San Antonio) 125,076;
Tony Parker (San Antonio) 118,417;
Ray Allen (Seattle) 111,841;
Jerry Stackhouse (Dallas) 104,308;
Baron Davis (Golden State) 93,777.

Довтлогчид:
Kevin Garnett (Minnesota) 453,536;
Tim Duncan (San Antonio) 423,228;
Dirk Nowitzki (Dallas) 405,613;
Carmelo Anthony (Denver) 364,419;
Shane Battier (Houston) 265,340;
Lamar Odom(L.A. Lakers) 155,289;
Shawn Marion (Phoenix) 130,710;
Josh Howard (Dallas) 118,399;
Carlos Boozer (Utah) 113,289;
Pau Gasol (Memphis) 100,192.

Центерүүд:
Yao Ming (Houston) 836,392;
Amaré Stoudemire (Phoenix) 281,051;
Erick Dampier (Dallas) 118,557;
Mehmet Okur (Utah) 102,760;
Marcus Camby (Denver) 64,082;
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby El Payaso » Sun Dec 17, 2006 8:15 pm

Ливингстон гэдэг бол бас л сайн санал байна ш дээ... ирээдүйн суперстар гээд л байга бүгд... Маггете ч боломжийн тоглогч... Маггете Ливингстон Игги гээд гоёо залуу чанга бүрэлдэхүүн л харагдаж байна... авдаг л газар...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby a_odko » Sun Dec 17, 2006 8:21 pm

харин тийм... Гэтэл Фила-хан татгалзсан гэсэн...
Бас Кингс-хан Хариултын наймаанд оролцохгүй гэсэн байна лэ...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby rednasca » Mon Dec 18, 2006 8:18 pm

ЗОДООН....

НБА-гийн дарга Дэвид Стерн лигийнхээ имижийг өөрчлөх гэж хэрэндээ л хичээж байгаа билээ....өнгөрсөн жил хувцаслах дүрэм гаргаж, хип-хопчдын лиг гэсэн нэрнээс салахаар шийдсэнийг тоглогчид хүлээн авсан бол энэ жил талбай дээр элдэв маргаан гаргах явдлыг багасгахаар бас зохих шийдвэр гаргасан нь хэсэг шуугиан тарьсан ч ерөнхийдөө тоглогчид чимээгүй болсон..

ГЭТЭЛ.....гэтэл уржигдар буюу Денвер Наггетс Нью-Йоркт айлчлан тоглох үед олон тоглогч нарыг хамарсан ЗОДООН болсон нь 2 жилийн өмнө Детройт Индиана багуудын хооронд болсон ГАМШИГИЙГ санагдуулсан үйл явдал боллоо....

та бүхэн энэхүү бичлэгийг харсан учраас үйл явдлыг нэг бүрчлэн дурдах нь илүүц санагдаж байна....гол нь ямар арга хэмжээ, шийтгэл авагдах бол? гэдэг нь хамгийн сонирхол татсан зүйл болж байна.....

ЛИГИЙН ШИЛДЭГ ДОВТЛОГЧИЙГ ЯАХ БОЛ?

хэрэв тоглогч цохих үйлдэл хийсэн бол оносон, оноогүй хамаарахгүй шууд автоматаар 1 тоглолт өнждөг....мөн нөөц тоглогчид сандлаа орхиж боссон бол /мэдээж, тоглолтын үед сэлгээгээр орох үедээ босч болно..... :RD/ бас шийтгүүлдэг....

тэгвэл эсрэг багийнхаа Коллинсийг /түүний Смитийг довтолж байх үед хоёр гараараа татаж унагасан үйлдэл нь зодооны эх үүсвэрийг тавьсан/ санаатай баруун гарын шулуун цохилтоор шанаадаж унагасан /гэснээс нээрээ ямар овоо цохисон бэ? тээ..../ Энтони сайнаар бодоход дор хаяж 5 тоглолт өнжих байх гэсэн таамаглал байна...

зодооныг өрнүүлэх эх үүсвэрийг тавьсан Робинсон ч бас чанга шийтгүүлэх байх....голлох үүрэг гүйцэтгэсэн Жеффриз, Смит, Коллинс нар 1-3 тоглолт өнжих байх.....

гэхдээ Стерн "алдарт" Детройтын зодооноос хойш их чанга байгаа....хэн нь босс вэ? гэдгээ харуулж байгаа...тиймээс дээрх таамаглалууд хол зөрөхөд нэг их гайхах зүйлгүй болов уу? магадгүй үүнээс их тоглолт өнжихийг үгүйсгэхгүй байна л даа....

хэрэв шийтгэлийг чангаар ногдуулбал энэ жил тун одтой тоглож, багийнхаа жинхэнэ лидер байж чадаж буй, лигийн онооны лидер Энтонигийн хувьд тун их харамсалтай зүйл болох нь.....уг нь зун шигшээ багтаа гялалзаж, өөрийнхөө нэр хүндийг өндөрт өргөж байсан юм сан...

ШИЙТГЭЛ ЧАНГАРАХАД ҮЗЭГЧИД РҮҮ ОРСОН НЬ НӨЛӨӨЛӨХ БОЛОВ УУ?

магадгүй л юм...."алдарт" зодооныг бодвол уг нь гайгүй л дээ...үзэгчид зүгээр л харж байснаас элдэв юм хум шидэж, асуудал үүсгээгүй....гэхдээ л нүүрний шугамын тэнд сууж байсан хэсэг үзэгчид бол яах ч аргагүй өртсөн... Нью-Йоркийн багийн эзэн бас тун ойрхон сууж байсан гэнэ...
тэгэхээр өнгөрсөн жил Рей Аллэн, Дуулинг нар мөн эхний эгнээний тэр хавьд зодолдоод 3-5 тоглолт өнжсөнийг санах хэрэгтэй....
тиймээс лигийн удирдлага үүнийг бас харгалзах биз...

шийтгэлийг маргааш өглөө зарлана....учир нь 2 баг маргааш тоглолттой....

ДАСГАЛЖУУЛАГЧ НАРЫГ ЯАХ БОЛ?

тэд нар үүнд хамаагүй юм шиг санагдах байх...гэхдээ Айзеяа хэвлэлийн хурал дээр "Тэд нар бид нарыг доромжилсон.....цаг дуусахад 80 секунд дутуу, 19 оноо илүү байсан мөртлөө Энтони, Кэмби гээд гарааны тоглогч нар нь тоглож байсан....уг нь иймэрхүү зүйл гарах ёсгүй биз дээ" гэж битүүхэндээ Жеорж Карлыг дайрсан бол Карл зориудаар Айзеяаг "шийтгэх" гэж тэгсэн байх гэсэн таамаглал явж байна....учир нь түүний сайн найз Лэрри Брауныг Айзеяа энэ жил халж, оронд нь суусан....гэхдээ л энэ бол "гэмт хэрэг" биш болохоор Карлыг буруутгах нь утгагүй л дээ....

харин эсрэгээрээ Айзеяаг буруутгах нэг үндэслэл гарч ирсэн нь түүнийг дээрх байдалд уурлаж, хорссондоо Коллинсыг зориудаар талбайд гаргасан гэж үзэх магадлал юм....хэдийгээр батлахад хэцүү ч гэсэн нэг эх сурвалж "энэ явдал болохоос өмнөхөн Айзеяа Энтонид битгий самбарт довтол гэсэн утгатай зүйл хэлсэн" гэж зарласантай холбогдуулж түүнийг шалгахаар болж байна....

ШИЙТГЭЛТЭЙ ТОГЛОГЧИЙГ ЗАРЖ БОЛОХ УУ?

яагаад ийм хачин асуулт бий болов гэвэл Денвер Айверсоныг авах боломж нилээн өндөр байгаа билээ...хэрэв авахаар болвол оронд нь өгөх хүн шийтгэлтэй бол яах вэ? /магадгүй, Смит ч юм уу?/
үүнийг тодорхойлсон зүйл огт байдаггүй бололтой....
тиймээс хэрэв үнэхээр тийм зүйл болно гэвэл лигийн удирдлагаас зөвшөөрөл авах байх даа.....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby avarga » Mon Dec 18, 2006 8:52 pm

Yaj shiitgegdseniig tsag tuhaid ni medeelj bgaarai... Ene 2 bag minii fantasy-d chuhal object yum...
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby bogi8733 » Tue Dec 19, 2006 6:44 am

Carmelo 15 тоглолт өнжихнээ. Nate Robinson болон J.R.Smith тус бүр 10 тоглолт, Коллинс 6 тоглолт, Jared Jeffries 4 тоглолт өнжихнээ.
bogi8733
SuperStar
 
Posts: 830
Joined: Thu Jun 29, 2006 3:14 am
Location: fantasy nba

Postby NBA » Tue Dec 19, 2006 7:31 am

Мөн Ж.Жэймс,Нэнэ тус бүр нэг нэг тоглолт өнжих болсон..Суудалаасаа боссон гэмт хэрэгээр,,,,,,,
Тэгж бодож байна
Хариулт ба Мело...Дирк ба Ховард
NBA
 
Posts: 20
Joined: Sun Dec 17, 2006 11:47 am
Location: USA

Postby rednasca » Wed Dec 20, 2006 4:11 pm

АШИГТАЙ НАЙМАА:.

филли үүнээс сайн санал бусад багуудаас хүлээж авах эсэх нь эргэлзээтэй байсан....тэд хамгийн гол нь шинэчлэх процессоо эхлэхийг хүссэн....
тиймээс ч
гэрээ нь дуусах хүн /тэр нь "том" смит. 6 сая-ын гэрээтэй/
багийг удирдан тоглох чадвартай, туршлагатай хүн / тэр нь дамжуулалт хийхийг голчилдог Миллер/
драфтын эрх /ирэх жилийн 2 эрх авсан, нэг нь Даллас, нөгөө нь мэдээж Денверийнх....филли өөрсдөө плейоффоос мултарна, дээр нь Денвер мултарчихвал бүүр азны юм болно гэсэн үг....мултарсан багууд сугалаанд оролцож дарааллаа тодорхойлдог билээ.....тэгвэл тэдний сайн хүн олж авах магадлал 2 дахин ихэснэ...ялангуяа ирэх жилийн драфтыг их чанартай гэж хүмүүс таамаглаж буй үед./ өгөх саналыг хүлээн авсан....
вэбэрийн гэрээ 2 жилийн дараа дуусна, смитийнх дараа жил дуусна гээд тооцоод үзвэл тэд 2 жилийн дараа нилээн дажгүй баг босгосон байна байх....

денверийн хувьд энтони, "бага" смитийн торгууль нь наймааг түргэн хийхэд нөлөөлсөн....тэд энэ жил нилээн итгэл найдвар өндөр байсан....амжилт нь ч дажгүй байсан....тэгээд ч 2 сайн тоглогч нь олон тоглолт өнжих тул энэ хооронд өрсөлдөөн ихтэй Өрнөд бүсэд байр сууриа алдах аюул нүүрлэсэн тул Айверсоныг авчихлаа....тэд алзахгүй биз ээ....нэгэнт торгууль авсан нөхдүүд ирчихвэл Денвер ч үзүүштэй баг болох нь дээ....янзтай....

айверсон ч тоглохын бөөн хүсэл болсон хүн баярлаад сүйд болж байгаа сурагтай....тэгээд ч энэ баг түүнд яг тохирсон гэж хэлж болохоор тоглолт үзүүлдэг....угаасаа нарнуудын темпээр тоглож буй тэд лигийн хамгийн хурдан тоглогч нарын нэгийг нэмсэн тул бүүр ч гүйцэгдэхгүй биз ээ....

за ингээд сайхан тоглолтуудаа үзээд байж дээ....ура....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Wed Dec 20, 2006 4:12 pm

намайг эзгүйд мэдээлэл оруулсан хүмүүст талархая...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby csc » Thu Dec 21, 2006 12:45 pm

Хэр л гар нийлдэг болдоо, Мeлo Хариулт хоёр, дээрээс нь Смит гэж скорe машин байна,

Яaхав Дeнвeр ашигтай л наймаа хийчихлээ, фили ч бас хоосонгvй л дээ хариултын сvvлийн 2 жилийн мангас цалингаас бултаж чадна гэдэг бол амжилт шд, Клиппeрс юмуу Индианагийн саналыг л авах байсан юм
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Postby Gray » Thu Dec 21, 2006 3:58 pm

Clippers-h goyo sanal bsan shuu ... Livingston, Maggette ... Bi bol shuud Phila-n egneend oroh blaa ... Cassel oird neeh toglohgui bna ... Livingston ni belen bolj, Cassel nasnii doriotold orj bga yum bolov uu ? :mrgreen:
Unuudur Dirk arai azgui yum aa ... Ter ch neleen evguidseen ...
Эрүүл хүн 100 зорилготой,
Өвчтэй хүн нэг л зорилготой
Gray
Player of the game
 
Posts: 1374
Joined: Fri Dec 02, 2005 8:17 pm
Location: Ulaanbaatar

Postby Khosoo » Thu Dec 21, 2006 5:35 pm

гайгүй гэсээн. Удахгүй ирнэ гэсэн
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby kayo » Thu Dec 21, 2006 10:24 pm

Унуудур НЮ 0.1 сэкунд дутуу байхад оруулж 2 цаг сунгасаний эцэст хожиж байна гэнvv,эсвэл би буруу харчихвуу,дундаас дамжуулсан бумбугийг Lee байсан байхаа шууд чихээ л оруулж байна лээ.
Yчигдoрийн тоглолтонд мvн Marbury 3н сэкунд дутуу байхад уурийнхуу талбайгаас залж гуйсээр байгаад оруулж хожсон,Окур буур юy ч хийхгуй дагаж гуйсээр байгаад алдаж байна лээ, 2 oдoр суулийн сэкундэнд хожоо л азтай байнаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby Ганзо » Sat Dec 23, 2006 7:31 pm

Нохой гэж энэ сэдвийн хаагуур явжийсан туучий вэ би..
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Postby rednasca » Mon Dec 25, 2006 6:10 pm

НОЁН ХАРИУЛТ МААНЬ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙГАА БОЛОЛТОЙ....БЭЛТГЭЛЭЭСЭЭ ХАМГИЙН СҮҮЛД ГАРААД Л....УРЬД НЬ ФИЛЛИД БАЙХДАА "ЮУНЫ ЧИНЬ БЭЛТГЭЛ? БИ ЭНЭ БАГИЙН ИРЭЭДҮЙ БАЙТАЛ НАМАЙГ БЭЛТГЭЛД ИРСЭНГҮЙ ГЭДГЭЭС БОЛЖ ШИЙТГЭЛЭЭ" ГЭЭД Л ХЭЛ АМАНД ОРЖ БАЙСАН....

ӨӨРӨӨ Ч "БИ СҮҮЛИЙН САР ТОГЛОСОНГҮЙ....ГЭРИЙНХЭЭ ГАДАА БӨМБӨГ ШИДСЭНИЙГ ЭС ТООЦВОЛ ШҮҮ ДЭЭ....ДЭЭР НЬ БИ ШИНЭ БАГТ ИРСЭН ТУЛ ЭНЭ БАГИЙН ТОГЛОЛТОД ӨӨРИЙГӨӨ БЭЛТГЭХ ХЭРЭГТЭЙ" ГЭСЭН БОЛ ДАСГАЛЖУУЛАГЧ КАРЛ ТҮҮНИЙГ ЭХНИЙ ТОГЛОЛТДОО САЙН ТОГЛОСНЫГ ИХ Л ГАЙХАЖ БАЙНА....

"ИЙМ УДААН /15 ХОНОГ ОРЧИМ/ ТОГЛООГҮЙ БАЙЖ БАЙГААД УРЖИГДРЫНХ ШИГ ТОГЛОЛТ ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ БАЙЖ БОЛОМГҮЙ ЗҮЙЛ...ТЭР Ч СУПЕРМЭН БАЙХ"-АА ГЭЖ ӨӨРИЙН ХҮНДЭТГЭЛЭЭ ҮЗҮҮЛСЭН БАЙНА...

УЧИР НЬ АЙВЕРСОН ДЕНВЕРТ ЕРДӨӨ Л ТОГЛОЛТ БОЛОХООС 2 ЦАГИЙН ӨМНӨ ИРЖ, ЗАМЫН БӨГЛӨӨНД ГАЦАЖ БАЙГААД ГЯЛС ЭМЧИЙН ҮЗЛЭГЭЭР ОРООД ХЭДЭН БӨМБӨГ ШИДЭЖ ХАЛААЛТ ХИЙГЭЭД Л ДЭЭРХ ТОГЛОЛТОД ОРСОНЫГ ХАРГАЛЗАН ҮЗВЭЛ Ч ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХЭВ...

ДААНЧ БАГ НЬ ХОЖИГДСОН НЬ ХАРАМСАЛТАЙ.....САКРАМЕНТО БҮСИЙН ХАМГААЛАЛТ ХИЙСЭН НЬ ҮР ДҮНГЭЭ ӨГСӨН БАЙНА....АЙВЕРСОН ХЭД ХЭДЭН УДАА ОРОЛТ ХИЙЖ, СУЛ БАЙГАА НӨХДҮҮДЭД БӨМБӨГ ДАМЖУУЛСАН Ч НӨГӨӨДҮҮЛ НЬ ЕРДӨӨ Л 33 ХУВЬТАЙ ШИДСЭН БАЙНА....

"МАНАЙХАН Ч БАС НАДТАЙ АДИЛ ЖААХАН САНДАРСАН БАЙХ Л ДАА.....МИНИЙ АРГА БАРИЛЫГ САЙН МЭДЭХГҮЙ БАЙСАН БАЙХ" ГЭЖ ТЭР ХЭЛЖ БАЙНА...

ТҮҮНЧЛЭН "ЭНТОНИ, СМИТ, КЭМБИ НАРТАЙ УДААН ХУГАЦААНД ХАМТ ТОГЛОЖ ЧАДАХГҮЙДЭЭ ХАРАМСАЖ БАЙНА....БИ ЛАВ АМЬДРАЛДАА ИЙМ САЙН БАГТ ТОГЛОЖ БАЙСАНГҮЙ....ТЭД НАРТАЙ ХАМТ ТОГЛОХЫГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА" ГЭСЭН БОЛ ЭНТОНИ "БИ Ч ТЭР ТОГЛОЛТЫГ СУУДАЛ ДЭЭРЭЭ ТОГТОЖ ЯДАН ҮЗСЭН...БИ ТАЛБАЙ ДЭЭР БАЙСАН Ч БОЛООСОЙ ГЭЖ ӨӨРИЙН ЭРХГҮЙ БОДСОН" ГЭВ....

БАС 4 УДААГИЙН ЛИГИЙН ОНООНЫ АВАРГА МААНЬ ЭНЭ ЖИЛ ТЭР ТУХАЙ БОДОХГҮЙ БАЙГАА БОЛОЛТОЙ...

"ЭНТОНИ ЭНЭ ЖИЛ АВААСАЙ....ТЭР ТЭГЭХ ЭРХТЭЙ ХҮН....БИ ТҮҮНИЙГ ЭНЭ АМЖИЛТЫГ ГАРГАХАД ӨӨРИЙН ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА....."

"СУРАХ ЗҮЙЛ ИХ БАЙГАА Ч БИ ДАСАН ЗОХИЦОХЫН ТУЛД ХИЧЭЭХ БОЛНО..."
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

PreviousNext

Return to Сагсан бөмбөгийн ертөнцөөр, тамирчдын тухай

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron