INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

NBA, FIBA, WNBA, NCAA гэх мэт..

Moderator: Сагсан бөмбөг модууд

Postby bogi8733 » Fri Dec 01, 2006 5:47 pm

ийм сайхан нийтлэлүүд уншихад гоё байна шүү. :-D
bogi8733
SuperStar
 
Posts: 830
Joined: Thu Jun 29, 2006 3:14 am
Location: fantasy nba

Postby El Payaso » Fri Dec 01, 2006 6:01 pm

minii deron yagaad bhku bna?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby rednasca » Fri Dec 01, 2006 6:24 pm

харин мартаж орхиж...золиг гэж....уг нь дерон чинь бас "миний" хүн л дээ...заавал бичих ёстой хүн....өртэй л хоцорлоо....одоо өөр зүйлд анхаарал хандсан байна....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН МУУ ДОРНОД КО

Postby rednasca » Fri Dec 01, 2006 7:48 pm

/БАГА ЗЭРЭГ МУШГИСАН ӨНГӨ АЯСТАЙ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ./

Бид нар Дорнод бүсийн одоогийн байдлыг хараад сүйрэл гэж нэрлэхэд ч багадмаар зүйл ажиглагдаж байна...Дараах баримтуудыг нэг харвал энэ бодол улам бүр батлагдах шинжтэй...

A. Орландо Дорнод бүсийг 1,5 тоглолтоор /америкчууд багуудын жагсаалтыг "games behind" буюу хэдэн тоглолтоор хоцорч байгаа хувилбараар тооцдог/ тэргүүлж байна...Нөхдөө....тиймээ...та нар зөв сонссон....Орландогийн шидэтнүүд ид шид хэрэглээд байх шиг байна.... :RD

Б. 15 багийн 11 нь "качигоши"-гоо хийхгүй явж байна....юу вэ энэ чинь одоо....

В. 6-9 амжилттай Нью-Жерси Атлантын дивизионыг тэргүүлж байна...сумод 50 хувиа ч хийхгүй мөртлөө тэмцээнд тэргүүлэгчдийн эгнээнд явна гэж байдаггүй....тийм утгагүй зүйл харин НБА-д тохиолдох нь.... :help: :RD

Г. Атлантын бүсийн 5 багийн нийлбэр амжилтыг үзсэн чинь 27-48.

Д. Хэрвээ плейофф өнөөдөр эхэлнэ гэвэл Тайрон Льюгаар "холбуулсан" Атлантаа 6-гаар шалгарах нь...Хэн гэнээ....Лью...ямар тоглогч байдаг билээ.... :smile: :RD

Е. 6-11 үзүүлэлттэй Нью-Йоркийн баг плейоффоос ердөө хагас тоглолт дутуу явж байх жишээтэй... :sad:

За, та нар ерөнхийдөө ойлголт авсан гэж бодож байна....Аймшигтай дүр зураг харагдаж байгаа биз.....Магадгүй түүхэн дэх хамгийн муу Дорнод бүсийг эдгээр багууд төлөөлөх биш байгаа даа....Юу ч гэсэн 15 багийг жаахан "доош нь хиймээр" санагдчихлаа....яадаг золигнууд вэ....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

ТОРОНТОГИЙН МАХЧИН ДИНОЗАВРУУД

Postby rednasca » Fri Dec 01, 2006 8:33 pm

ХЭДИЙ МУУ БАЙГАА Ч ГЭЛЭЭ ДОТРОО БАС НАЙДЛАГАГҮЙ МЕШОКУУД, ГОРЬДЛОГОТОЙ МЕШОКУУД ГЭЖ АНГИЛАГДАНА...ИНГЭЭД НАЙДЛАГАГҮЙ МЕШОКУУДЫГ СОНИРХОЁ....

15. ТОРОНТОГИЙН МАХЧИН ДИНОЗАВРУУД
ГОЛ АСУУДАЛ:
финикс багийн удирдлагад байсан Брайн Коланжело менежерээр ирсэнээс хойш Финикс маягийн "галзуу" тоглолт үзүүлэхийг хичээж байгаа....гэхдээ юу билээ....тэдний багийн хувьд "периметр" тоглогчид буюу Форд, Петерсон, Паркер, Жонес, Калдерон нар нь эсрэг багаа оноогоор давамгайлж тоглоход нийцээгүй нь харагдаад байнаа...яаж ч хичээгээд Нэш, Бэлл, Барбоса нарын хэмжээний тоглолт үзүүлж чадахгүй...ядаж байхад нь МоПет гэмтчих юм...яахав 3 шидэхэд 1-ийгээ оруулаад л байдаг залуу юмсан...Драфтаар Моррисоныг авч байхад яаанаа....Драфтын 1-ээ өөр зориулалттай залууд зарцуулаад л.... 8-)

СОНИРХОЛТОЙ АСУУДАЛ:
"Хөөрхий муу" Крис Бош л ёстой хөлсөө урсгаж, хөлөө хугалах шахам хичээж байх шиг харагдах юм....бас нэг "хөөрхий муу" цолтой Гарнетттай яг адилхан харагдаад байгаа юм...Нүүрэн дээрээ "Би хожигдохыг үзэн ядаж байна" эсвэл "Тоглолт дууссаны дараа хувцас солих өрөөнд та нарын нэгийг шанаадаж магадгүй" гэсэн байдалтай царай гаргаад ....бас "ах" нь чухал бөмбөг оруулчихаад "та нар муусайн юмнууд яах гээд байгаа юм, дургүй хүргээд байвал ингэнэ шүү" гэсэн маягтай царай гаргадагтай адил болоод л....дээр Крис Вебберийн /өө хөөрхий... бас нэг "хөөрхий муу" цолыг баталж байгаа нөхөр :-o / өөдөөс хожлын шидэлт хийчихээд ямар болсоныг та нар санаж байгаа байх...цаадах чинь нээрээ Гарнеттын "солгой" хувилбар нь болох байхаа....гэхдээ л өрөвдмөөр юм....хайран сайхан залуу нас....гэхдээ нөгөө "ах"-аа бодвол арай ч бас....

ЮУНЫ Ч ТУХАЙ ХАМААГҮЙ:
Энтони Паркер гэж дээр дурдсан даа....тэр нөхөрт ерөөсөө ХДТ /Хамгийн Дундаж Тоглогч/ шагналыг өгмөөр санагдаад байгаа юм...юу гээч....тоглолтод 30 орчим минут тоглоно....10-11 оноо авчирна....3 самбар....2 дамжуулалт....1 бөмбөг таслалт хийнэ....боломжийн хамгаалалт үзүүлнэ....гоц юм байхгүй....гэхдээ голыг чинь харлуулахгүй....жинхэнэ "төгс" дундаж тоглогч... :RD

ХАМГИЙН МУУГААР БОДОХОД:
тэд хамгийн муу бүсэд хамгийн муу үзүүлэлт үзүүлээд, тэгсэн мөртлөө сугалаанд азгүйтээд драфтад эхний 3 эрхийг авч чадахгүй, дараа нь Винс Картерийг авчрах гэж /дараа жил нээрээ олон баг энэ хүн дээр алалцана даа/ үзээд, тэгээд максимум гэрээ байгуулаад, тэгээд нөгөө нөхөр нь өнгөрсөн түүхээ давтаад тэднийг булшилна гээд төсөөлдөө.... :-o
Торонтогийн үзэгчид түүнийг 2 дахь удаагаа үзэн ядаад л....

БОДИТ ПРОГНОЗ:
"найдвартай" гэмтдэг Фордыг "найдвартай" гэмтэнэ гэж тооцвол 22 хожил авна...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

ШАРЛОТТЫН ЗЭРЛЭГ МУУЖГАЙНУУД

Postby rednasca » Fri Dec 01, 2006 8:57 pm

14. ШАРЛОТТЫН ЗЭРЛЭГ МУУЖГАЙНУУД

ГОЛ АСУУДАЛ:
энэ багийн удирдлагууд дандаа авьяастай залуучуудыг хямдхан тоглуулаад, тэгээд "супер од" хэмжээний тоглогч олж авах тохиромжтой үеийг хүлээсэн шигээ л сууж байна дөө...одоогоор тэд нар дахин 1,7 сая долларыг зарцуулж байж лигийн цалингийн доод хэмжээний лимитэд хүрэх ёстой гэдэг нь жинхэнэ гайхширлыг төрүүлж байна...хэрвээ энэ мөнгийг зарцуулахгүй бол багийн тоглогчдод тараагаад өгнө гэж байгаа... :smile: :help:
Нөгөө талаас харахад "Муужгайнууд" баг бусад багуудад сайн үлгэр дууриал болж, тэд нарыг "бид ямар **н** юм бэ?" гэсэн өөрсөддөө хэлэхэд зориулагдсан юм шиг....хэхэ....яагаад гэвэл энэ баг бол лигийн 10-12 багуудтай нэг зиндааных буюу тэднээс илүү ч биш, дутуу ч биш....энэ жагсаалтын 15 болон дараагийн 6-8 багтай адил гэсэн үг....одоо тэгэхээр хичнээн баг энэ багтай багийн бүрэлдэхүүн болон цалингийн хэмжээний нөхцөл байдлаа /salary cap/ солихыг хүсч байгаа гэж бодож байна? тийм боломж байвал 15-20 баг шууд "за" гэж хэлэх байсан даа....
бодоод үз л дээ...зүгээр л жил болгон драфтаар ирээдүйтэй залуучуудыг авах замаар /чөлөөт агентаас "од" тоглогч мөнгөөр зодож авахгүйгээр/ лигийн дундаж хэмжээний багт тооцогдоод л явж байна шүү дээ...гайхалтай....

СОНИРХОЛТОЙ АСУУДАЛ:
энэ багийн удирдлагын нэг хэсэг болсон "домогт" нэг нөхөр энүүгээр тэрүүгээр гольф тоглоод л, шөнөжингөө покердоод л, Найк энэ тэртэй уулзалт хийгээд л яваад байгаа сурагтай...энэ их "чухал" ажлынхаа хажуугаар багтаа анхаарал тавидаг гэж л найдахаас.... :)

ЮУНЫ Ч ТУХАЙ ХАМААГҮЙ:
хэрвээ хэн нэг нь "цагираг руу улайран дайрч байгаад хэзээ нэг цагт "аймаар" хүнд гэмтэл авах нь гарцаагүй тоглогч" шалгаруулбал эргэлзээгүй Жералд Уоллес түрүүлнэ гэх юм....ямар ч аймшиггүй юм байхаа.....тэгж байж нэг юм болох бий вий...

ХАМГИЙН МУУГААР БОДОХОД:
одоохондоо нэг их бодогдохгүй байна....магадгүй 2 жилийн дараа юм сонирхолтой болж магадгүй....гэхдээ 2 жилийн дараа яг энэ өгүүлбэрээ давтахгүй гэж найдвар тавья даа... :smile:

БОДИТ ПРОГНОЗ:
26 хожил авна....Моррисон "Оны Шилдэг Залуу Тоглогч" авна...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

НЬЮ-ЙОРКИЙН НИКСҮҮД

Postby rednasca » Fri Dec 01, 2006 10:12 pm

13. НЬЮ-ЙОРКИЙН НИКСҮҮД БУЮУ НЬЮ-ЙОРКЧҮҮД

ГОЛ АСУУДАЛ:
тэдний дасгалжуулагч нь Айзеяа Томас.....энэ бол маш том асуудал....гэртээ тоглоход нь үзэгчид эсэргүүцэж орилолддог гэж байгаа....Айзеяа түүнчлэн тэдний менежер нь.....яана даа....тэдний бүрэлдэхүүнд 4 холбон тоглогч бий...гэхдээ бүгдээрээ "би эхлээд бөмбөг оруулна, дараа нь яахав та нарт бөмбөгөө өгч болох юм" гэсэн сэтгэхүйтэй....бас Айзеяа энэ багийн дасгалжуулагч/менежер нь....хэрэг алга....тэр бүх гол шийдвэрийг гаргадаг....цалингийн байдал бол авах юм байхгүй....энэ баг дундын шидэлтүүдээ оруулахгүй бол ямар ч багт 25-30 оноогоор уншуулж мэднэ....магадгүй доод лигийн /NBDL буюу хөгжлийн лиг гэж бий/ багт хожигдох байх...эсвэл оюутны багт ч юмуу...

СОНИРХОЛТОЙ АСУУДАЛ №1:
та нар Эдди Куррийгийн наймааг санаж байгаа байх....Чикаго яг түүнтэй гэрээгээ сунгах гэж байснаа зүрхний хэмнэл нь алдагдсан ч билүү, нэг шалтгаанаар зарсан...гэхдээ байдал хүн бүрийн муугаар хэлсэнчлэн болохгүй байх магадлалтай л юм....яагаад гэвэл энэ баг лигийн хамгийн муу баг арай ч биш....бас Чикаго энэ багаас ч илүү хэцүү байдалд байгааг харгалзвал...
гэхдээ л драфтын нэгдүгээр тойргийн эрхээ, дээр нь 60 сая долларыг оноо гайгүй авдагаас өөрөөр гийгүүлэх зүйлгүй, самбар авдаггүй, сонирхолгүй, зүрх нь бас л асуудалтай хэвээр байгаа төвийн тоглогчид зарцуулна гэдэг ойлгомжгүй хэвээр....

СОНИРХОЛТОЙ АСУУДАЛ №2:
нэгэн цагт Хьюстонд мандаж байсан Фрэнсис, бас өөрийгөө "лигийн шилдэг холбон тоглогч" гэж зарласан Мэрбури нар "од" зэрэглэлийн тоглогчоос "жинхэнэ хэрэггүй новш" ангилалд хамтдаа унаж байна..... :help:

СОНИРХОЛТОЙ АСУУДАЛ №3:
цаана чинь энэ багийн ямар ч тоглогч 4-өөс дээш оновчтой дамжуулалт хийхгүй байх өндөр магадлалаас гадна НБА-гийн ойрын түүхэнд гараагүй "бөмбөг гартаа наадаг өвчтэй" залуу буюу Нэйт Робинсон бөмбөг алдалтаасаа илүү дамжуулалт хийх магадлал тун өндөр явна....Робинсон 16 тоглолтод 343 минут тоглохдоо ердөө л 24 дамжуулалт хийж....юу вэ....тэгсэн мөртлөө 26 удаа булаалгажээ...чи чинь уг нь жижигхэн биетэй, багийнхаа тоглогч нарыг холбох ёстой тоглогч биз дээ...өөрийгөө "тохолтын хаан" гээд бодсон бололтой шаланд ойлгож тохох гээд чадахгүй онигоо болоод л....болиорой чи.... 8-)

ЮУНЫ Ч ТУХАЙ ХАМААГҮЙ №1:
заавал Фрай гэмтсэний дараа л Лийг 25-аас дээш минут тоглуулах ёстой байсан гэж үү.....ийм аймаар самбарын мангасыг яагаад өмнө нь илүү тоглуулдаггүй байсан юм бэ....самбарт Ховард, Гарнетт нартай л харьцах хэмжээний мундаг залуу шүү дээ...ядаж байхад цагааныг хэлэх үү....

ЮУНЫ Ч ТУХАЙ ХАМААГҮЙ №2:
лигийн хамгийн муу дасгалжуулагчид буюу мэдээж Айзеяа /үнэндээ би түүний тийм ч муу дасгалжуулагч гэж боддоггүй, харин маш муу менежер гэж боддог/ нөгөөх нь Бостоны Док Риверс нар өнгөрсөн сарын 18-ны өдөр учирсан тоглолтыг хүмүүс шүүрэн авч муулсаар л....тэгсэн чинь Айзеяа тэр тоглолт дээр өөрийгөө муу гэдгээ 2-хон минут дутуу, баг нь 6-хан оноогоор хожигдож байхад техник авч хөөгдөж баталдаг гэнээ.... :-D

ХАМГИЙН МУУГААР БОДОХОД:
тэд мэдээж плейоффоос мултраад, тэгсэн мөртлөө бас Чикагогийн өмнө ороод, фэнүүд нь жаахан баярлалдах гэсэн чинь Чикаго Курригийн наймаагаар авсан эрхээрээ №1-г сонгоод л.....үүнээс муу юм гэж нэг их байхгүй л байх.... 8)

БОДИТ ПРОГНОЗ:
яахав....27 хожил авах байх....гэхдээ үүнээс 23 нь айлын талбай дээр....гэртээ одоогоор 1 л хожсон баг шүү дээ.... :smile:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ШАРЛОТТЫН ЗЭРЛЭГ МУУЖГАЙНУУД

Postby a_odko » Fri Dec 01, 2006 10:59 pm

rednasca wrote:
СОНИРХОЛТОЙ АСУУДАЛ:
энэ багийн удирдлагын нэг хэсэг болсон "домогт" нэг нөхөр энүүгээр тэрүүгээр гольф тоглоод л, шөнөжингөө покердоод л, Найк энэ тэртэй уулзалт хийгээд л яваад байгаа сурагтай...энэ их "чухал" ажлынхаа хажуугаар багтаа анхаарал тавидаг гэж л найдахаас.... :)



Жордан ахыг хэлээд байна у.... Бобкатсын ЖМ болон Домог хоёр удаан маш том төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж байгаа гэсэн...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby rednasca » Mon Dec 04, 2006 7:04 pm

НЭГ ЭРЧЭЭРЭЭ Л ДУУСГАХГҮЙ БОЛ ИНГЭЭД ЗАВСАРЛАЧИХААР СОНИРХОЛ БУУРААД БАЙХ ЮМАА.....:RD....ҮРГЭЛЖЛҮҮЛДЭГ ЮМ БИЛ ҮҮ? ЯАДАГ ЮМ БИЛЭЭ?
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby spain man » Mon Dec 04, 2006 7:05 pm

Наска урагшаа. Гоё байна ш дээ :D
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: НЬЮ-ЙОРКИЙН НИКСҮҮД

Postby spain man » Mon Dec 04, 2006 7:12 pm

rednasca wrote:13. НЬЮ-ЙОРКИЙН НИКСҮҮД БУЮУ НЬЮ-ЙОРКЧҮҮД
нэгэн цагт Хьюстонд мандаж байсан Фрэнсис, "од" зэрэглэлийн тоглогчоос "жинхэнэ хэрэггүй новш" ангилалд хамтдаа унаж байна..... :help:
:

Мань фантазидаа Фрэнцисийг авчихсан Тэгээд үнэ хүргэж зарах гэсэн Наска тоглогчийн үнэ унагаад байхымаа :grin:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby rednasca » Mon Dec 04, 2006 7:40 pm

12. МИЛУОКИГИЙН БУГАНУУД

ГОЛ АСУУДАЛ:
нэгэнт муу дасгалжуулагч нарын тухай ярьж эхэлсэн юм чинь энэ багийн дасгалжуулагч Терри Стотсыг ч гэсэн зүгээр орхимооргүй санагдлаа....ер нь дасгалжуулагч нар муу болчихсон юм уу? хэдхэн сайн, бусад нь дундаж...тэгээд муу?...за байз....Попович, Жексон, Райли, Жонсон, Ван Ганди гээд л....ийм нөхцөл байдалтай байхад Дон Нельсоныг буцаад дасгалжуулагч хийх болсоныг гайхах хэрэггүй зүйлгүй мэт... Гавьяаныхаа амралтад сууж байхдаа гэнэт "Байзаарай, энэ лигийн дасгалжуулагч нарын бараг 80 хувь нь надаас дор юм гээч....би энд дэмий хэвтэхийн хэрэг юун" хэмээгээд год үсэрсэн ч мэднэ....

СОНИРХОЛТОЙ АСУУДАЛ:
Майкл Редд....гэв гэнэт байж байснаа халзарч байгаа шигээ гэв гэнэт /гэхдээ бага зэргийн анхааруулгатай/ цөм цоордог байна шдээ....57 оноо авсан тоглолтдоо 0 дамжуулалт хийсэн нь нэгийг өгүүлэх шиг.....энэ жил бут авах биз ээ....

ЮУНЫ Ч ТУХАЙ ХАМААГҮЙ:
өөрийгөө "Кобиг зогсоогч" гэж албан ёсоор зарласан Рубен Паттерсон /"өөрийгөө хамгийн шилдэг холбон тоглогч" гэж зарлаад шившиг болсон Мэрбуриг бодвол бас ч гэж үнэний ортой хэлсэн/ энэ жил тун дажгүй тоглож байна....Бобби Симмонсыг тун сайн орлож байна гээч....гэрээний сүүлийн жил тул үүний учрыг олоход хэцүү биш л дээ....харин хэл аманд орооцолдож, хэрэг төвөг тарихаараа алдартай мань эр бас нэг "өрөөсөн дугуй" Лэтрэлл Спрювэллтэй /манай форум дээр нэг хэсэг энэ нөхрийг эрэн сурвалжилж байсан санагдана....тэгсэн чинь Милуокид нэг дарвуулт завьтай л тууж яваа сурагтай/ нийлж савах магадлал тун өндөр байгааг орон нутгийн цагдаагийн алба нь анхааралдаа авсан гэнэ....:-o

ХАМГИЙН МУУГААР БОДОХОД:
худалч хүнд Висконсин мужийнхан энэ багаас илүү оюутны сагсны баг буюу Marquette-ын тоглолтыг анхаардаг сурагтай....тэр ч муу мэдээ дээ...тийм байж болохгүй шүү....

БОДИТ ПРОГНОЗ:
дасгалжуулагчаа халсаны дараа овоо амжилт гаргана....Виллануева, Симмонс ирчихнэ....Паттерсон "сайн найз"-тайгаа цагдаад баригдана....ямар ч хэрэг өдөөсөн байж магадгүй....31 хожил....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Mon Dec 04, 2006 7:45 pm

за, маргааш нэгмөсөн дуусганаа...дахиад 11 баг байна....ажил хийвэл дуустал гэж....:RD
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby El Payaso » Tue Dec 05, 2006 10:52 am

бакс дасгалжуулагчтайгаа 40+ ялалт авнаа... жаахан бодитой хандах хэрэгтэй асуудалд...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby rednasca » Tue Dec 05, 2006 9:24 pm

мэндээ,
энэ чинь миний сэдэв, миний л бодол шүү дээ....би лав ирээдүйг харж чадахгүй....чи харин хардаг бололтой....хааяа хэлж өгч байвал баярлана....:RD

жич: яг одоогоор буганууд 6-11 гэсэн амжилтаар "хамгийн муу" бүсдээ 11 дүгээр байранд явна....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Nomer 10 » Wed Dec 06, 2006 12:13 am

Ёстой балласан бна шд, энэ наска:-D
Бусад форумыг ингээд сайхан сэргээх хүмүүс хэрэгтэй байгаам даа. Сагс ч бас заримдаа унтрах гээд байдаг талтай шүү. Сайхан сэргэж эхэлж байна:D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Archangel » Wed Dec 06, 2006 12:27 am

Ih saihan zuil setgesen baina bainga unshij baih bolnoo
I am not a man, I am CANTONA
User avatar
Archangel
ReTards
 
Posts: 1093
Joined: Fri Dec 02, 2005 8:52 pm

Postby kayo » Wed Dec 06, 2006 3:13 am

Ulaan naaska ,uragshaa!!! Hetruulsen ,shogolson ayastai bichij baigaani uneheer sonirholtoi baina shuu, :)(
kayo
Барса фэн
 
Posts: 8905
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby rednasca » Wed Dec 06, 2006 2:21 pm

БУРМААР ТЭТГЭХЭЭР УРМААР ТЭТГЭ ГЭДЭГЧЛЭН САЙХАН Л САНАГДАЖ БАЙНА..../ГЭХДЭЭ ХААЯА БАС БУРАМ ИДМЭЭР Л БОЛОХ ЮМ....:RD/

ИНГЭЭД ШИНЭ РЕЙТИНГИЙГ ТАНИЛЦУУЛЬЯ.....

БАГУУДЫН РЕЙТИНГ: ДЭЭДЭС НЬ СУУДЛАА ОЛВОЛ:
/хаалтад өнгөрсөн долоо хоногийн рейтингийг харуулав./

1. /1/ ДАЛЛАС МАВЕРИКС /13-5/
тэд байраа хадгалж чадлаа.....:-D...12 дараалсан цувралыг нь Вашингтончууд талбай дээр таслаагүй бол 78-4 амжилт үзүүлэх магадлал өндөр байлаа....:RD...тэд өрсөлдөгчдөө бут ниргэж байгаа нь айдас төрүүлж байна...19,19,17...онооны зөрүүгээр....гэхдээ ирэх өдрүүдэд хийх айлчлан тоглолт буюу Детройт, Денвер, Юта багууд энэ багийн чансааг нь шалгах биз....одоохондоо бол "аваргын алтан бүс" өргөөд орилж байгаа хүнд жингийн дэлхийн аварга боксчин шиг....

ЖИЧ: /түрүүн бичлэгээ нилээн явуулж байгаад өөрийн алдаанаас болж бичлэгээ устгасан тул одоо ингэж хэсэг хэсгээр нь оруулж байхаар шийдэв./
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Wed Dec 06, 2006 2:26 pm

2. /4/ ФИНИКС САНС /10-6/
миний дуртай баг болоод ч тэр үү....2-т бичигдэв...бага зэргийн лобби орсоныг үгүйсгэхгүй ч ялалтын цуврал нь 7-д хүрсэнийг хэн ч няцаахгүй биз ээ....нэшийн 20 дамжуулалт, барбоса-гийн "галзуу" оноо түүлт, амарегийн аймаар "нэмэлт 1" тохолтууд, беллийн "дурантай" гар ялалтын цувралыг чимэж байна....харин дараа долоо хоногт дээшлэх, доошлох нь Дорнод бүсийн 5 багтай хийх айлчлан тоглолтуудаас хамаарах нь....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Wed Dec 06, 2006 2:32 pm

3. /8/ ОРЛАНДО МЭЙЖИК /14-5/
түүхэн дэх хамгийн муу гэж гоочлогдоод буй Дорнод бүсийг өөд нь татаж буй цөөхөн багийн "ахлагч" нь ингээд дээшээ ороод ирэвээ гэж....Өрнөд бүсээр хийсэн амжилттай аялал нь тэднийг энэ бүсийнхэнийг дарладаг цорын ганц Дорнод бүсийн баг /7-2 амжилт үзүүлсэн/ гэж нэрлэхэд хүргэж байна...Грант Хиллийн сайхан сэтгэл, хичээл зүтгэл, үлгэр дууриалыг хүн бүр магтахын хэрээр өнөөх нь Портлэндэд цаг дуусахад хожлын бөмбөг оруулж баярласнаа илэрхийлэв...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Wed Dec 06, 2006 2:41 pm

4. /2/ ЮТА ЖАЗЗ /15-4/
Коби 52 оноогоор бөмбөгдөж "цөм" авсаныг харгалзах үзэх нь зайлшгүй ч гэлээ улирлын нээлт болсон баг маань амжилтаа үргэлжлүүлсээр байна....хамгийн гол ялалт нь Сан-Антониогийн эсрэг байлаа....дасгалжуулагч Жерри одоогоор 999 ялалт байгуулаад байна....1000 дахь ялалтаа Миннесотад тэмдэглэж чадах болов уу?
сонирхолтой баримт: 1990 оноос хойш нэг сард /11 дүгээр сарын тоглолтод/ 2 өрсөлдөгч багийнх нь /Милуоки, Лос-Анжелес/ тоглогч тус бүр 50-иас дээш оноо авсан /Редд 57, Коби 52/ анхны тохиолдол гэж түүхэнд бүртгэгджээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Wed Dec 06, 2006 2:48 pm

5. /5/ ХЬЮСТОН РОКИТС /12-5/
нарнуудад нэг сайн "шаруулсан"-аас өөрөөр өөлөх зүйл алга....ялангуяа хамгаалалтаар /өрсөлдөгч баг нь 42-хон хувьтай шидэж байгаа нь лигийн шилдэг үзүүлэлт/ үлгэр дууриал үзүүлж байна....Кливлэндийн эсрэг тоглоход хэдий ТМак нь "ноён цоож"-д тохойдуулж "ухаан алдсан" ч гэсэн ялалт байгуулж чадсан нь нэгийг хэлнэ...1997 оноос хойш анх удаа 11 дүгээр сарыг 10 ялалтаар үджээ....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Wed Dec 06, 2006 3:06 pm

6. /9/ ЛОС-АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС /12-5/
Кобигийн 52 оноо эхний 3 үед авсан гэдгээрээ нилээн шуугиан дэгдээлээ....тэрээр зөвхөн 3 дугаар үед 30 оноо авч өөрийн хувийн амжилтаа давтлаа, дасгалжуулагч Фил сэлгээний сандал суух үед нь угтан очиж баяр хүргэлээ....үзэгчид "Ээм Вий Пий" гэж ориллоо гээд л....сайхан юмаа....тээ....:RD
хэрвээ тэр тоглолтод Юта жаахан эсэргүүцэл үзүүлсэн бол мань эр 81 онооны амжилтаа эвдэнэ гээд дайрах байсан байх даа...үүнээс гадна Лос-Анжелес хотдоо бид нар эзэн нь хэвээрээ байгаа гэдгээ хотынхоо нөгөө багийг 2 дахиа хожиж баталлаа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Khosoo » Wed Dec 06, 2006 3:09 pm

T-Mac ч эвгүй тохойдуулсан байналээ шүү... кеке...

Өнөөдөр ч сайхан тоглосон байна... Грант Хилл ээ гэжж...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

PreviousNext

Return to Сагсан бөмбөгийн ертөнцөөр, тамирчдын тухай

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests