INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

NBA, FIBA, WNBA, NCAA гэх мэт..

Moderator: Сагсан бөмбөг модууд

Postby avarga » Sat Jan 06, 2007 3:35 pm

Barag avah biz... Tuuntei ursulduh hun gevel odoogoor haragdahgui l bna... Arenas magadgui yum...
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby a_odko » Sat Jan 06, 2007 8:28 pm

Аренас ч мэдэхгүй дээ...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby BECKHAM » Mon Jan 08, 2007 10:25 am

YAO berteegui bol bag ni neeleed deeguur uzvel bolomjtoi l bailaa.
.......
BECKHAM
 
Posts: 476
Joined: Fri Jun 09, 2006 6:13 pm
Location: ub

Postby rednasca » Mon Jan 08, 2007 1:47 pm

ДУАЙТ ХОВАРДЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУДААС:

уржнан жилийн драфтын №1 залуу маань энэ жил гялалзтал тоглож, багаа плейоффт шалгарч, шуугиан тарих хэмжээнд аваачиж байгаа билээ....тэрээр лигийг самбараас бөмбөг авалтаар тэргүүлж байгаагийн зэрэгцээ Орландогийн улирлын тоглолтын билет 4000 гаруйгаар нэмэгдсэний гол шалтгаан болоод байна....

ТЭР ЦАГАРИГИЙГ ҮНСДЭГ ГЭНЭ.....
би хэд хэдэн удаа үнссэн гээч....эхний удаа өнгөрсөн жилийн бэлтгэлийн цугларалтын үеэр болсон юм....даанч хэн ч итгээгүй учраас дараа нь би дахин хийх хэрэгтэй болсон....харин тэр удаа би хичээж, маш өндөр үсэрсэн учраас бууж байхдаа цагаригийг үнссэн гэв....

ТЭР ОДООГИЙНХООС Ч ТОМ БОЛОХ БОЛОМЖТОЙ.....
Орландогийн менежер Отис Смит хэлэхдээ "тэр манайд анх ирэхдээ 240 фунт /кг-д шилжүүлбэл 109 орчим/ байсан...одоо бол 270 фунт байгаа ч /122 кг/ хурдаа алдаагүй....энэ байдлаараа аягүй бол 300 фунт хүрч /136 кг/ магад....хурдаа алдахгүйгээр шүү....

ТЭР ТИЙМ Ч "ГЭНЭН ХОНГОР" БИШ.....
мэдээж, Ховард дөнгөж 21-тэй, архи уудаггүй, сурвалжлагчийн асуултад мэдлээ, ноёнтон гэж хариулдаг гээд даруу төлөв, хүмүүжилтэй залуу шиг харагддаг ч талбай дээр тийм биш бололтой....бусадтай л адил хэл амаа билүүдэж өгдөг гэнэ....

ТҮҮНИЙ БИЕИЙН ЧАДВАР /ATHLETIC ABILITY ГЭДГИЙГ ЯАЖ ОРЧУУЛБАЛ ЗҮЙТЭЙ БОЛ/ ГАЙХАМШИГТАЙ......
дасгалжуулагч Брайн Хилл: өнгөрсөн жил Бостонтой тоглож байхад Нельсон бөмбөг таслаад манайхан 3-уулаа 1-ийн эсрэг довтолсон....гэтэл Нельсон түүнд дамжуулалт өгөхдөө бараг 1,5 м ард нь хаясан....би ч дотроо энэ ч худлаа юм боллоо доо гэж бодож байтал тэр гараа байдгаар нь арагшаа сунгаж татаад бөмбөгийг угласан....ер нь тэр бөмбөгийг яаж барьж авсан нь хүртэл гайхалтай гэж дуу алдав....

ГЭХДЭЭ Л ТҮҮНД СУРАХ ЗҮЙЛ ИХ БАЙНА......
мэдээж, залуу байгаа тул түүнд сурах зүйл их байгаа...энэ жилийн АНУ-ын шигшээ багт тоглосон нь маш их туршлага болсон байх....одоогоор түүнд дамжуулалт тэр болгон очихгүй байгаа нь нэг талаас багийн тоглогчид ихэнх нь залуу, туршлагагүйгээс, нөгөө талаас түүний нэгийн-эсрэг-нэг буюу самбарын доорх тоглолт бүрэн гүйцэд боловсроогүйгээс болж буй биз....

ХАРИН ХАМГИЙН БАТАЛГААТАЙ ЗҮЙЛ ГЭВЭЛ ЭНЭ ЗАЛУУ ЛИГИЙН ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛОХ "ТОМ" ЗАЛУУЧУУДЫН ТЭРГҮҮН ЭГНЭЭНД БАТТАЙ ЯВАХ БИЗ ЭЭ....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby csc » Mon Jan 08, 2007 3:41 pm

Ховард ийг Lakers or Knicks али нэг нь авнаа
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Postby El Payaso » Mon Jan 08, 2007 3:43 pm

Ховардаас мөрний булчингаа хөгжүүлсэн аргыг нь асуусан тэгсэн байсан... x box дээр мань эр нэг бокс тоглодог гэнэ... 12 раундтай тоглоом... раунд бүрийн завсараар 50 суниадаг гсн... хэхэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Ганзо » Mon Jan 08, 2007 5:49 pm

rednasca wrote: одоогоор түүнд дамжуулалт тэр болгон очихгүй байгаа нь

Тэр ч тийм байлээ шуу...Дамжуулалт бага өгч байна лээ
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Postby rednasca » Mon Jan 08, 2007 6:55 pm

ЖО ЖОНСОН СУРАЛЦАЖ БАЙНА....

улирлын эхэнд Атланта багийн гол тоглогч Жо Жонсоны тоглолтыг хүмүүс шагширч, энэ жил түүний баг болон тэр гарамгай амжилт гаргах нь хэмээн ярьж эхэлсэн билээ....гэвч багийн түлхүүр тоглогчид ээлж дараалан гэмтэл авсаар дөнгөж 10 ялж, 21 хожигдол хүлээгээд байна...магадгүй дараа жилийг хүлээх болж байх шиг байна.....түүний хувьд ч гэсэн улирлын эхэнд үзүүлж байсан өндөр амжилт буурч байна.....тэгвэл үүний учир юунд байна вэ?

учир нь "ОД" тоглогчийн хэмжээний тоглолт үзүүлж буй түүнд өрсөлдөгч багийнхан нь маш их анхаарал тавьж, 2-3 хамгаалагчаар тулж байгаатай холбоотой юм....бөмбөгөнд гар хүрэх болгонд түүний өмнө 2 хамгаалагч тулж байгаа тул тэрээр энэ бүхэнд дасан зохицож, жинхэнэ оддын хэмжээнд тоглоход суралцах шаардлагатай болж байна....

хэт залуу гэмээр энэ багт авьяас байгаа боловч Жо-д хань болж ачаанаас нь үүрэлцэх тоглогч дутагдаж байгаа юм.....өнгөрсөн жил Ал Харрингтон тэр үүргийг сайн гүйцэтгэсэн боловч энэ жил Индианад зарагдсан билээ....

дээрээс нь гэмтэл бэртэл энэ багийг тойрохгүй байна....улирлын эхэнд Чилдрис 19 тоглолт, Марвин Вильямс 17 тоглолт гэмтээд орж ирсэн боловч бараг зэрэгцээд Смит удаан хугацааны гэмтэл аваад дашийн шог....

өө...дээрээс нь нээрээ Лүү /архины биш шүү/ багтаа оноогоор Жо-гийн дараа орж байсан ч бас л гэмтээд сураггүй болсон юм байна....мөн Клакстоныг бас мартаж болохгүй....

тиймээс түүнд бараг л Заза Пачулиагаас өөр сонголт үлдээгүй гэхэд хилсдэхгүй....энэ байдлыг нь ч өрсөлдөгчид нь шүүрэн авч түүн дээр дор хаяж 2 хамгаалагч тавьж байгаа нь лавтай...

улирлын эхэнд 18 тоглолтоос талд нь 30-аас дээш оноо авч "галзуурлын ирмэгт тулсан" байсан тэрээр сүүлийн үед 10, 11, 12, 15 гэсэн оноо авч байгаа нь тун бага үзүүлэлт юм....

дасгалжуулагч Вүүдсон "хэрэв чи энэ лигид од тоглогчийн хэмжээнд очих юм бол өрсөлдөгчид зөвхөн чамайг зогсоохын төлөө анхаарлаа хандуулдаг болно....тиймээс тэр одоо энэ шинэ нөхцөл байдалд суралцаж байна....гэвч явцын дунд тэр энэ байдлыг хэрхэн даван туулахыг мэддэг болж, хэзээ шидэх, хэзээ дамжуулах вэ? гэдгийг ойлгодог болно....чамайг 2-3 хүн хамгаалаад эхэлнэ гэдэг чинь чи яг багийн лидер байж, багийн нөхөддөө итгэж, тэднийг улам сайжруулахад хувь нэмрээ оруулж чадах эсэхийг шалгадаг" гэв...

25 настай Жо лигид авч буй оноогоороо 10-т явж байгаа бөгөөд тоглосон хугацаагаараа Айверсонтой бараг зэрэгцэж байна...

"түүнийг одоо элитүүдийн хэмжээнд багтсан гэж хэлж болохоор байна....тиймээс ч тэр тэнд үлдэхийг маш их хичээж байна" гэж Вүүдсон нэмж хэлэв....

тиймээ....түүнд одоо хэцүү байгаа....гэвч тэрээр хэрхэн од тоглогчийн хэмжээнд тоглох вэ? гэдгийг суралцаж чадвал /өөрөөр хэлбэл, од тоглогч болж чадвал/ түүнд хань болох чадвартай, авьяастай залуус эргэн тойронд нь байгаа гэдэгт багийн удирдлага нь итгэж байна.....Марвин Вильямс, Жош Смит, Жош Чилдрис, Шелден Вильямс гээд бөөн ирээдүй үнэртэж байгаа биз....тэгэхээр Жо ирээдүйгээ өөдрөгөөр харж, өөрийн тоглолтондоо дүгнэлт хийж, баг хамт олноо удирдан авч явна гэсэн итгэлийг олж авах нь зайлшгүй чухал юм....

магадгүй бид энэ жил биш юм гэхэд дараа жил БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ-д түүнийг харах биз ээ.....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby 7 » Mon Jan 08, 2007 10:09 pm

Howard.n mur aimaar shuu
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Postby maNba » Mon Jan 08, 2007 11:52 pm

нээх аймар том бие дээр жижигхэн толгой ккк...
Winter is coming
User avatar
maNba
Португалийн фэн
 
Posts: 2865
Joined: Sun Dec 25, 2005 9:15 pm
Location: ХАЛА МАДРИД

Postby Цоомоо » Fri Jan 12, 2007 4:28 pm

Наска ч сагсны сэдэвт хувьсгал хийж байна даа ккэ...
Жо Жонсон нээрээ гэмтлээсээ хойш бүүр байхгүй болжээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby rednasca » Sat Jan 13, 2007 7:33 pm

хувьсгал нь ч юу вэ....хошгоруулна хошгоруулна гэхэд....хэхэ....гэхдээ л урам өгч байгаад баярлаж явдаг.....гээд нэг бичлэг оруулья.....

миний л хувьд үзэх дуртай тоглогч нарын нэг байсан Крис Веббер маань сэтгэл хангалуун байна....сүүлийн хэдэн жил ийм байсангүй гээд л....яагаад тэр билээ?

юуны өмнө тэрээр 2 жилийн өмнө Сакраментод "гологдож", Филад ирсэнээс хойш бараг инээхээ ч больсон гэдгийг санах хэрэгтэй....Хуучин багтаа бараг "хаан" шиг л хүндлэгдэж байсан түүнийг өвдөгний хүнд гэмтэл авсанаас нь хойш /дээр нь аймаар их мөнгө саах байсан гэрээнээс болж/ Сакраменто салахын түүс болж зарсан билээ...хэдхэн жилийн өмнө түүнийг үлдээч гэж бараг хотоороо гуйж байсан ч цаг нь болохоор жийж орхисон...хүнд цохилтод орсон дээрээ филад ирээд ч амжилт олсонгүй.....нэг л тоглолт нь тохирохгүй байсаар өдийг хүрсэний дээр Айверсон зарагдсан нь бүүр нэрмээс болсон гэхэд хилсдэхгүй...хэн л ийм нөхцөлд инээгээд л байв гэж....баг нь ч цаашид ирээдүйгээ харна гээд түүнийг тоохоо больсон энэ үед багаасаа гарья, үлдэж буй хэдэн жилдээ аварга болох боломжтой багт хүчин зүтгэе гэж хүсэлт гаргасаныг нь харин филагийн удирдлагууд зөвшөөрөв....

одоо 33 настай түүний хувьд ид үедээ Лэйкерсийн эсрэг тэмцээд бараагүй билээ....одоо тэгвэл тэр энэ жил аварга болох боломжтой багуудаас сонголт хийж, элсэхээр зэхэж байна....нэгэнт Филад тоглохгүй ч ирэх 2 жилд 25 сая ногоон халааслах түүнд мөнгө сонин биш байгаа....хамгийн гол нь аварга болох хүсэлтэй байгаа бөгөөд түүнийхээ төлөө хүчээ зориулах боломжийн хугацааг талбайд өнгөрөөхийг бас хүсч байгаа....

түүний элсэхийг хүсч буй багуудын жагсаалтыг Детройт одоогоор тэргүүлж байгаа бөгөөд яг л түүний хүсч буй зүйлүүдийг санал болгож чадах юм.....мөн дээр нь төрж өссөн нутаг, тоглож мандсан сургууль гээд л давуу талууд бий....

гэхдээ Лос-Анжелес Лейкерс ч бас түүнийг сонирхож байгаа бололтой....өөрөө ч бас дуртай байх шиг....ялангуяа Фил Калифорни муж түүнд ээлтэй гэдгийг сануулаад л....түүнчлэн Одом, Браун нар гэмтэлтэй үед түүнд талбайд гарах сайхан боломж бий юм....

Орландо уг нь бас түүнд тохирох баг шиг.....гэвч өөрөө зөвхөн элит хэмжээний баг л сонирхож байна гээд тоохгүй байгаа бололтой....

тэгээд Даллас, Сан-Антонио, Майами, Нью-Жерси гээд багуудын сураг дуулдаж байгаа ч бүгд л тодорхой шалтгааны улмаас цуурхалын хэмжээнд л яригдаж байна....

энэ асуудал тун удахгүй шийдэгдэх бөгөөд /маргааш ч байж магад/ бидний зүгээс түүнд зөвхөн сайн сайхныг л хүсэх үлдлээ....Пейтон, Алонзо нарыг хийснийг хийж, авсаныг аваарай гэж ерөөе...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby a_odko » Sat Jan 13, 2007 9:36 pm

Бараг Детройт-д очих биз дээ...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby avarga » Sat Jan 13, 2007 10:55 pm

Rasheediin selgeegeer togloh baih. Garaand garna gedeg hudlaa biz dee?
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby chukcha2002 » Sat Jan 13, 2007 11:13 pm

naskagiin bichleguudiig nogoo nuur huudsan deeree bas taviad baival...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Khosoo » Sun Jan 14, 2007 11:05 am

aanhaa
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby kayo » Tue Jan 16, 2007 11:02 am

Webber detroit-d irheer boljee,Rashad bench-d togloj baigaa(uuruu ch durtai baih shig baine lee) ene uyed mani hun barag garaand ch garj magadgui yom baina.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby a_odko » Tue Jan 16, 2007 11:46 am

Шеед шагайндаа баг зэрэг бэртэлтэй байгаа.... Тиймээс сэлгээнээс тоглож байгаа..
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Khosoo » Wed Jan 17, 2007 12:50 pm

эцсийн эцэст Уэббэр төрөлх нутагтаа ирлээ. гэрээгээ хийсэн. Одоо энэ улирлын үлдсэн хугацаанд 650 мянган ногоон халааслах юм байна.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Khosoo » Wed Jan 17, 2007 12:51 pm

Аан тийм. маргааш Жаззын эсрэг анхныхаа тоглолтыг хийх бөгөөд Биллапс бас маргааш гэмтлээс эргэн ирэх юм байнадаа.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby spain man » Wed Jan 17, 2007 3:51 pm

Чихэнд чимэгтэй мэдээ байна шүү:-D
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby NBA » Tue Jan 23, 2007 9:25 am

уэббэр сүүлд ТӨВөөр гараанд гарч байсан,Гэхдээ Детройт аварга болно гэдэг худалаа байх
Хариулт ба Мело...Дирк ба Ховард
NBA
 
Posts: 20
Joined: Sun Dec 17, 2006 11:47 am
Location: USA

Postby rednasca » Thu Jan 25, 2007 11:49 am

муу сэдэв маань бараг зэвэрч гүйцэх нь....хэхэ....савиола, госоо гээд "НБА ЯРИА"-гаар ороод байсан хүмүүс элдэв юм хум бичихгүй л юм байх даа..../уриалах/....гэхдээ бодвол над шиг завгүй л байгаа биз....

"зэсэрч", "зэвэрч" байх хугацаанд НБА-д зөндөө л сайхан, сонирхолтой зүйлүүд тохиолдож байна....

хүсэн хүлээж байсан супер хослол 2 ч тоглолтод амжилттай тоглож, хожил аваад байна...айверсон энтонийг "шилдэг мэргэн бууч"-аар шалгаруулахад хувь нэмрээ оруулна гэж байсанчлан түүнд л оновчтой дамжуулалтыг өгсөөр байна...."шинэ хосууд" маань их л сайхан харагдаж байна лээ...ялангуяа айверсоны арай л дээгүүр шидсэн аллей-үүпийг антони бараг шидэж тохсон энэ тэр гээд...хэхэ....

мемфисийн их үст баавгай Газоль багаасаа гарах тухай цухуйлгаад л....баг нь зарахгүй гэж байгаа ч тоглогч дотроо явах хүсэлтэй бол түүнийг зогсооно гэдэг хэцүү л дээ.....ядаж байхад Биг Бен Уоллес түүнийг Чикагод ирээч гэж ятгаад л.....хэхэ....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Thu Jan 25, 2007 3:46 pm

улирал албан ёсоор талдаа оржээ....багууд бараг л бүгдээрээ 41-ээс дээш тоглолт хийгээд байна.... /денвер, атлантыг эс тооцвол/...багийн амжилтаар нь харьцуулбал Даллас, Финикс 2 бусдаасаа толгой илүү гарчээ..../яг л Госоо /Далласын фэн/ бид 2 шиг /Финиксийн фэн/ :mrgreen:/......араас нь Сан-Антонио л сураг алдчихгүйхэн шиг явж байна....

тэгвэл тоглогч нарын хувийн амжилтаар нь харьцуулж, хэн хэн ямар шагнал авах боломжтой байна вэ? гэдгийг харвал:

ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ:
КОБИ БРАЙАНТ.....ЛОС АНЖЕЛЕС ЛЭЙКЭРЗ
мэдээж бид нар Дирк, Нэш нар ямар гайхамшигийг бүтээж, тэр ч утгаараа тус тусынх баг өндөр амжилт гаргаж байгааг харж байгаа....гэхдээ тэр 2 бол шилдэг багийн шилдэг тоглогч нар....
тэгвэл Кобигийн хувьд байдал өөр....жинхэнэ лидерийн буурь суусан түүний дундаж оноо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад эрс буусан /35-28/ боловч хамгийн чухал нь баг нь амжилт гаргаж, хүнд ширүүн Дорнод бүсэд ана мана үзэж байна....тэр тусмаа багт чухал үүрэгтэй Одом, Браун, Мим зэрэг тоглогчид гэмтлийн улмаас олон тоглолт өнжиж байгааг санавал энэ зун өвдөгний мэс засал хийлгэсэн түүний хөдөлмөр, зүтгэлийг улам үнэлмээр санагдана.....
энэ хугацаанд түүнд хань болсон тоглогчид гэвэл Уолтон, Паркер, Байнум, Фармар, Күүк, Радманович, Туриаф, Эванс гэх мэт дундаж болон дунджаас доогуур тоглогчид....гэвч тэр багаа удирдан, зохион байгуулж, хамтран зүтгэгч нартаа итгэл үзүүлэн, хэрэгтэй үед багаа чирж, жинхэнэ лидерийн үлгэр дууриал үзүүлсээр.....
/би уг нь Кобид тийм ч дуртай биш......хэхэ....тэгсэн мөртлөө магтахаас өөр арга алга/.....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Thu Jan 25, 2007 4:01 pm

ОНЫ ШИЛДЭГ ШИНЭ ТОГЛОГЧ:
БРЭНДОН РОЙ......ПОРТЛЭНД ТРЭЙЛ БЛЭЗЕРС
энэ их хэцүү сонголт байлаа....угаасаа өнгөрсөн жилийн драфт "маш муу" драфт болсон нь улам л харагдаад байна....гэвч 60 чавганц уралдсан ч нэг нь түрүүлэх хойно....за тэр тоглоом ч яахав....
яг үнэндээ энэ шагналд өрсөлдөх эрхтэй 3 л тоглогч байна....драфтын 1 Барниани улирлын эхэнд тааруухан тоглож байсан ч үүнийг багийн удирдлага түүний тоглож буй хугацаа бага байгаатай холбон үзэж, дасгалжуулагчид түүнийг улам их тоглуулахыг шаардсаны дагуу тэр ч өөрийгөө ирээдүйд юм дуулгах залуу гэдгээ харуулж буй нь сайшаалтай юм....7 фүүтийн өндөртэй, 3-аас бууддаг хүн хэр олон билээ дээ....
мөн Адам Моррисон Чарлоттад дажгүй л хэмжээнд тоглож байна....гэвч арай л орон гаран нөхөр байна лээ...өөрийнхөө холын буудалтад их найдаж буй болохоор аргагүй байх л даа...
гэвч багийнхаа амжилтад энэ 2-оос илүү ихээр нөлөөлж буй тоглогч бол яахын аргагүй Рой билээ....магадгүй түүний улирлын эхэнд гэмтэл авч 20 тоглолт өнжсөн нь сөрөг үзүүлэлт болох ч гэлээ бид нар түүний хэр сайн тоглогч вэ? гэдгийг харахад хангалттай хэмжээний хугацаа өнгөрөөд байна....
түүний статистик үзүүлэлт ч сайн гэж үнэлэгдэх хэмжээнд байгаагийн зэрэгцээ хамгийн гол нь бөөн залуучуудтай Портлэнд багт өөрийн байр сууриа нэгэнт олж, тоглолтын хамгийн чухал үед бөмбөг түүний гарт очиж, тэр ч тэдний итгэлийг алдахгүй байгаа нь түүнийг энэ шагналд хамгийн ойрхон хүнээр нэрлэхэд хүргэлээ....ядаж байхад нэр нь хүртэл /ROY-Rookie Of the Year/ адилхан байхдаа яахав дээ....:RD
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

PreviousNext

Return to Сагсан бөмбөгийн ертөнцөөр, тамирчдын тухай

Who is online

Users browsing this forum: No registered users and 11 guests