La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг...

NBA, FIBA, WNBA, NCAA гэх мэт..

Moderator: Сагсан бөмбөг модууд

La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг...

Postby hosko » Sat Sep 03, 2011 1:52 pm

Image

Image


Евробаскет...

Испаний шигшээ багийн хувьд Евробаскетын анхны түүхэн тоглолт нь 1935 оны Евробаскетын өмнөхөн хийсэн Португалын эсрэг тоглолт юм. Тэр тоглолт 1935 оны зун Женев хотноо зохион байгуулагдаж байж...
Улмаар Евробаскетад 2-р байранд орсоноор 1936 оны олимпод оролцох эрхийг авсан бөгөөд тэр үе бол сагсан бөмбөгийн төрөл Олимпын эх наадамд хөшгөө нээсэн жил болсон юм.
Үүнээс хойш шигшээ баг дахин Евробаскетад оролцохын тулд 20 илүү жил хүлээх шаардлагатай болсон юм. Хэдийгээр тэд 1959 онд Турк улсад айлчилсан Евробаскетад эргэн ирсэн ч дөнгөж 15-р байранд л орж байсан түүх бий.
Гэсэн хэдий ч шигшээ баг амжилт үзүүлэх томоохон багийн тоонд зүй ёсоор нэрлэгдэн эхлэж, Испани оронд ч сагсан бөмбөгийн спорт эрчтэйгээр түгэн дэлгэрэх болсон юм.

Image

2007 онд Испани улсад Евробаскетыг зохион байгуулах эрх олгогдож, өмнөх жил нь Японд болсон ДАШТ-д түрүүлээд байсан шигшээ багийг ихэнх мэргэжилтнүүд торолгүй түрүүлнэ гэж байсан ч тэд финалын тоглолтонд ОХУ-ын багт 59-60-ын харьцаатайгаар тун харамсалтай хожигдсон. Уг нь тэдэнтэй хэсгийн тоглолтонд таарахдаа хол хожсон байсныг ч хэлэх үү...
Гэвч шигшээ баг 2 жилийн дараа болсон дараагийн тэмцээнд түрүүлсэнээр энэ тэмцээнд анх удаагаа түрүүлж чадсан юм. Энэ бол Испаний шигшээ багийн хүртээд байгаа 9 медалын оргил нь юм. Тэд одоогооор 1 алт, 6 мөнгө, 2 хүрэл гэсэн амжилттай...

ДАШТ...

Image

Шигшээ баг 1950-1970 оны хооронд ДАШТ-д ганцхан л удаа оролцсон таагүй үзүүлэлттэй.
Харин 1974 оноос эхлээд дэлхийн хэмжээний топ багийн тоонд орж, улмаар сүүлийн хэдэн жил гол нэр дэвшигч 3 багийн нэг болчихоод байна...
Испаний шигшээ 2006 оны дэлхийн аваргыг Наран улсын дэвжээн дээрээс финалын тоглолтонд Грекийг 70-47-оор уншсанаар авсан... Энэ бол Испани орны хувьд сагсан бөмбөгийн хамгийн агуу торгон мөч нь... Тэрхүү тэмцээнд П.Газол хамгийн үнэ цэнэтэй тоглогч болж, Хорхе Гарбохозагийн хамтаар тус ДАШТ-ын билэгдлийн шигшээ багт нэрлэгдэж, арлын орныг Испаний далайчид дайлаар мордоод ирсэн гэхэд болно...
Энэхүү ялалтын дараахан нь шигшээ багт 2006 оны Prince of Asturias Award хэмээх шагнал очсон юм.

Image

Image

Image


Олимпын эх наадам....

Image

Дээр өгүүлсэнчлэн 1935 оны Евробаскетын дэд байр эзлэсэн шигшээ баг 1936 оны олимпод оролцох эрхээ авчихаад байсан, магадгүй медалд ч зовлонгүй хүрч болохоор шигшээ гэж нэрлэгдэж байсан тэр баг Олимпын эх наадамд эх орноо төлөөлөн оролцож чадаагүй юм.
Учир нь Олимп эхлэхийн өмнөхөн Испани улсыг Иргэний дайны бараан сүүдэр нөмөрч орхих нь тэр.
2006 оны ДАШТ-д ялалт байгуулахаас өмнөх хамгийн том амжилт бол 1984 оны Лос Анжелосын олимпын мөнгөн медал...
Мэдээж аваргын төлөө тэд алдарт Патрик Юнгээр толгойлуулсан, залуу МЖ-ээр хүчээ зузаатгасан АНУ-ын багтай тоглосон юм.
2008 онд ч энэ түүх давтагдаж, тэд Олимпын шигшээ тоглолтонд Кобигоор ахлуулсан АНУ-ын шигшээ багт хожигдож, Олимпын 2 дахь мөнгөн медалиа зүүгээд байна.
Магадгүй Лондонд АНУ-ын мөрөөдлийн багийг хожоод түрүүлж ч болох... Үүнд би итгэсээр л байгаа...
Мөн "Big Three" буюу Олимп, ДАШТ, Евробаскетаас гадна Газар Дундын Тэнгсисийн орнуудын наадмаас 3 алт, 4 мөнгө, 1 хүрэл медалыг хүртсэн амжилттай...
Тэд 2010 оны 9-р сараас хойш дэлхийн чансааны 2-рт эрэмбэлэгдээд байгаа нь тэдний хамгийн өндөр эрэмбэ...

Image

Image
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby hosko » Mon Sep 05, 2011 10:49 am

Литвийн багийг сайхан хожжээ.... Эхний хагаст бол бүүр 62-36 гэж илүүрхээ шив... Тоглолтын төгсгөлд шилдэг тоглогчдоо нөөснөөр хальт тоо ойртсон ч Литвачуудад цаг дутжээ... Туркууд Польшид хожигдсоноор өнөөдөр Турктэй хийх тоглолтоос хамааралгүйгээр хэсгээсээ 1-р гарч байх шиг байна... Өнгөрсөн шөнө Ибака яах гэж энэ шигшээд нэгдсэнээ Скариолад харуулаад авсан нь сайн хэрэг...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby 1220 » Mon Sep 05, 2011 7:33 pm

Хуан Карлос Навваро эээ дэээ мөн ч ганган тоглогч шүү. :-D
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby hosko » Tue Sep 06, 2011 9:47 am

За уг нь Түрэгүүдийг энэ удаа хусч өгөөсэй гэж их ч хүслээ, болсонгүй дээ... ДАШТ-аар Газолгүй хусуулсан, энэ удаа бас түүнгүй тоглоод хусууллаа... Яахав хэсгээсээ 1-ээр гарах нь тодорхой болсон байсан тул Газолыг амраачихлаа л даа... Уг нь сайхан хожчих газар Навваро хэдэн чухал шидэлт алдчих юм даа... Сүүлд бас Рүүдий 2 торгуулиа 2-ууланг нь тавиад туучихлаа... Одоо Герман, Серби, Франц гэсэн чанга гаруудтай үзнэ дээ...

Манай сэлгээ бас яг хэдэн жилийн өмнөхөө бодвол их муу болжээ... Мумбру, Раул гэх мэт тоглогчдийн үүргэ ч их байдаг байсан шүү... Гарбохаза гэж бас нэг гарааны атаман маань өтлөсөн... Залуусыг нь харахад тийм ч доминант болох шинжтэй хүн алга...Газол, Навваро 2 зодог тайлаад л байдал эвгүй болох гээд байна даа... Ибака, Марк 2-т найдаж дээ... Рүүдий нэг үеэ бодвол бас жаахан суучихлаа... Уг нь сохор заслон энэ тэрээс их гоё явчихдаг байсан энэ жил ерөөсөө тийм юм харагдсангүй... Энэ Рубио, Луюл 2 бол мэдэхгүй ээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby hosko » Wed Sep 07, 2011 5:30 pm

Image

Өнөө орой Германтай (УБ-ын цагаар 20.30)... Тэд энэ хэсгээс гарах бараг хамгийн бага чаанстай баг болчихоод байгаа... Үндсэндээ бол тэднийг бусад багууд нь бараг хожчих болов уу даа...

Газолын өвдөгт бага зэргийн өвдөлт бол мэдрэгдэж л байгаа гэнэ... Гэсэн хэдий ч манай хүн өнөөдрийн тоглолтонд оролцох нь ээ...

Скариолагийн хувьд Туркийн эсрэг баг нь самбарт маш муу байсны дээр, бүтэн багаараа 3-хан л удаа бамбаг таслаж, их залхуу тоглолт үзүүлсэн... Өнөөдрөөс эхлээд бид таарах багуудтайгаа Литвийн эсрэг үзүүлсэн тоглолтоо л үзүүлж тоглох хэрэгтэй байна гэж өгүүлж...

Евробаскетад Испаничууд Германы багтай өмнө нь 10 удаа таарч, 8 удаад нь хожиж байж... Хамгийн сүүлд Мадридад болсон тэмцээнд 4 жилийн өмнө таарахад тэднийг 83-55-аар уншсан... Бас 2006 оны ДАШТ-аар таарахад нэлээд хол хожиж байсан санагдана...

Германчууд энэ тэмцээнд холын зайнаас 41.1%-тай шидэж байгаа нь зохион байгуулагч орны багийн дараа орох үзүүлэлт.. Харин энэ тоо манайд 30.1%...

Тэгэхээр өнөөдөр бол үндсэндээ Германчууд шидэж л таарах байх... Харин тэр шидэлтүүдийг сул шидүүлэхгүй байхын тулд тоглогчид Турктэй тоглосоноосоо илүүгээр тэмцэлтэй байх хэрэгтэй... Өөрөөр хэлбэл тэд хурдан гүйх хэрэгтэй :ногоон: ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby hosko » Fri Sep 09, 2011 5:42 pm

Санасаныг бодвол хэдэн Германууд чинь харин ч хөөрхөн эсэргүүцүл үзүүлчихлээ гэж... Газол маань хэдийгээр өвдгөнд нь өвдөлт байсан ч гүрийгээд тоглосонд нь багийнхан нь түүнээр их бахархаж байгаа гэнэ... Рубио хэлэхдээ Газол бол бүх Испаничуудын бахархал гэсэн байна лээ... Харин яг тоглолтын дундуур Марк болон Рүүдий 2 маргалдаад авч... Би ч 2-р хагасаас ч үзсэн болоод тэр юмуу нээхх тийм зүйл анзаараагүй... Харин дараа нь бол энэ байх л зүйл гэсэн байна лээ...

Өнөөдөр УБ-ын цагаар 20.30-аас Сербитэй... ДАШТ-ынхаа хариуг авчмаар бн шүү...

Image

"They are a tough team. They are young, they beat us in the last World Championship and we know that. We will prepare for this game very well. They have experience, and they have Teodosic who can control the game. We will try to stop them and do our best as we did against Lithuania," says Spain point guard Ricky Rubio


ДАШТ ч Газолгүй байсан болохоор, тэгээд дээр Милос сүүлд нээх холоос бараг л азаар оруулаад хусуулчихсан...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby hosko » Sun Sep 11, 2011 5:06 pm

Image

За өнөөдөр Францтай... Уржигдар Сербиэс ДАШТ-ын хариугаа чангахан авсан бол өнөдөөр бас Францаас авчихмаар л байна... Гэхдээ тэмцээний формыг харах юм бол Испани-Франц гэсэн финал ч гарч болох өндөр магадлалтай тул бодолтой л тоглоосой... Нөгөө зоо бол угаасаа маш сул зоо... Бараг энэ хэсгээс гарах 4 баг нөгөө хэсгийнхээ 4 багийг хусчихаад, хоорондоо дахиад тоглохыг ч үгүйсгэхгүй... 4-үүлээ хождоггүй юмаа гэхэд 3 баг нь лав семид тоглож таарна даа...

Өмнө нь Испаничууд Француутай Евробаскетын талбайд 17 удаа таарч байснаас 14-н удаад нь ялж байжээ... Хамгийн сүүлийн удаад 2 баг өнгөрсөн жилийн ДАШТ-д таарч 72-66-аар хусуулчихсан байгаа...

Тоглолтыг чимэх нэгэн өрсөлдөөн бол Ибака болон Ноа 2-ын тэмцэл... Француудын хувьд манайхтай адилхан 3-ын зайнаас тийм ч сайн довтлохгүй байгаа ч самбар доор бас л чанга байгаа... Гэхдээ мэдээж 2 Газол, дээр нь Ибака болон Рэйс гэсэн бигмэнтэй баг ч юунаас эмээнэ гэж...

Нандо Дэ Коло өмнөх Литвитэй хийсэн тоглолтонд 21 оноо авч, өөрийгөө X-Фактор болж чаднаа гэдгээ харуулчихаад байгаа... Гэхдээ өнөөдөр тэгж давраахгүй ээ...ккк

"Now we face France, a team that we beat in a warm-up game earlier this summer. We want to beat them again. We want to win all of our games. Only after that game will we worry about who we face in the Quarter-Finals," says Spain point guard Jose Calderon.


За тэгээд саяхан хусч болсон юм болох биз дээ... Яахав нэгэнт дараагийн шатанд гарсан тул 2 баг төдийлөн хүчээ дайчлахгүй л болов уу даа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby RBK » Mon Sep 12, 2011 10:39 pm

Хоско одоо ямар шуналтаймбээ... :ногоон:
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby hosko » Tue Sep 13, 2011 12:03 pm

Image

За дараагийн шатны өрсөлдөгчид маань Словен... Уг нь анх эднийхийг энэ хэсэгт нь ороход 1 юмуу 2-оор л гарна даа гэж бодож байтал их сонин юм болчихлоо... Уг нь эднийх мундаг л бүрэлэдхүүнтэй байгаа даа... Маш эвгүй өрсөлдөгч... Горан Драгичийг харахаар л нэг л зэвүүн... 2 жилийн өмнө муу Спэрсийг минь 4-0-ээр Нарнуудада уншуулахад нэг тоглолт дээр нь элэглэсэн баагий.. Тоглолтыг яаж ч, хэзээ ч өөрчилж чаддаг... Гэм нь жаахан орон гаран...

Тэгээд Лакавич байж харагдасан... Мөн Эразем Лорбек... Гэхдээ үнэхээр хамгийн эмээж болох хүн бол Смодиш... Энэ залууг ЦСКА-д гялалзаж байх үеэс нь үнэнч хөгжөөн дэмжигч нь байсаар ирсэн... Оноог бол ямар ч үед цуглуулах чадвартай... Гэхдээ энэ удаагийн тэмцээн дээр гэмтэл, нас зэргээсээ болоод нэг л болохгүй байгаа...

Бусад багуудын хувьд бол Грек-Францын тоглолт эвгүй болох байх... Грекүүдийн шидэлт нь орчихвол Францыг бол замаас холд л гэх баг...

Орос-Сербийн тоглолт ч ойрхон шийдэгдэх биз... Сербүүд дээр л бооцоогоо тавина даа...

Харин эзэн орны баг энэ тэмцээний нээлт болоод байгаа Македонтой... Литва цаашаа явна биз дээ....Энэ 2 багийн хожсонтой нь Испани-Словений хожсон нь хагас шигшээд таарна...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby hosko » Thu Sep 15, 2011 9:59 am

Словен ч өчдөр бас л чанга эхлэсэн шүү... Лакович буудаад л, Лорбек ч хаанаас ч хамаагүй хийгээд л... Эхний үед сандралтай байсан ч сүүлдээ нэг юм учраа олж, нухах шив... Айлыг бол доор 2 Газол, Ибака гээд л хамгаалчихаар бигменүүд нь ажилгүй болчих юм... Тэгээд л хэсэг шидэж байгаад, сүүлдээ бүүр шидэлтгүй болоод л... Наворра харин гоё болоод ирж байна шүү... Зарим тоглолт дээр нэг л болохгүй байсан...

За одоо тэгээд дараагийн учраа Македон... Тэр нэг оноо түүгээд байгаа жижигхэн хар нөхрийг нь л сайн барьчихвал болно биз дээ... Өнгөрсөн шөнө боло нөхөр л талбайн эздийг хутгаад хаясан байна лээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby hosko » Sun Sep 18, 2011 1:58 pm

Image

Өнөө шөнө биднийг гайхалтай нэгэн финал хүлээж байна.... Испаний шигшээ багийн эсрэг франц... Олон зүйл нуршаад яахав... Финал шөнийн 2 цагаас эхэлнэ... :spain
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby 1220 » Sun Sep 18, 2011 11:34 pm

Россия 2 дээр гарах болов уу. Бас Флиппи Рейсийн тухай бичээч. Олон жил Испаний шигшээд хар бор ажлыг нь хийж явсан хүн дээ
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby Бээгий » Sun Sep 18, 2011 11:35 pm

Унтахгүй үзнэээээээ :Д
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby Bogruush » Sun Sep 18, 2011 11:38 pm

Хэдээс ийн?
Миний Монгол Мандтугай
User avatar
Bogruush
LFC-Шадар Коп
 
Posts: 1377
Joined: Tue Nov 10, 2009 5:00 pm
Location: Улаанбаатар

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby Бээгий » Sun Sep 18, 2011 11:39 pm

2оос гэж байна..
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby hosko » Mon Sep 19, 2011 1:03 am

1220 wrote:Россия 2 дээр гарах болов уу. Бас Флиппи Рейсийн тухай бичээч. Олон жил Испаний шигшээд хар бор ажлыг нь хийж явсан хүн дээ


21:55
Баскетбол. Чемпионат Европы. Мужчины. Финал. Прямая трансляция из Литвы


Россия 2-ийн хөтөлбөр дээр байж л байна... Рэйсийг анхааралдаа авлаа...ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby hosko » Mon Sep 19, 2011 4:17 am

Spain Stay Kings Of Europe...

:beer :beer :beer :spain :spain :spain :spain :spain :gold :gold :gold :gold :gold ...........
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby hosko » Mon Sep 19, 2011 9:46 pm

Сайхан тэмцээн болж өнгөрлөө... Францын дасгалжуулагч тоглолтын дараа хэлэхдээ энэ багаас бид нэг их хол биш байгаа... Гэхдээ тийм ч их ойрхон байгаа юм бас биш... Түрүүлэх ёстой л баг түрүүлсэн учраас өөр олон юм яриад байх шаардлага ч алга даа гэсэн байсан...

Үнэхээр ч тэд Европт сүүлийн жил бүрэн утгаар нь хаанчилж байна... 2001 онд хүрэл, 2003 онд мөнгө, 2005 онд шөвгийн 4-т, 2007 онд мөнгө, 2009 болон 2011 онуудад аварга... Сүүлийн 6 тэмцээний 4-т нь финалд :spain ...


Image

2 Газолын дундах Ноа.....

Image

2011 оны Евробаскетын Хамгийн Үнэ Цэнэтэй тоглогч...

Image

Маркын хамгаалалт ч үнэхээр гоё болж ирж байна лээ дээ...

Image

Билэгдлийн шигшээ баг...

Image

Ибака нэгдсэнээр энэ баг Лондонд АНУ-тай үзэхэд их хэрэг болохоо хэдийнээ батлачихлаа...

Image

Испаний сагсан бөмбөгийн алтан үеийн түүхийг хамтран бичсэн 2...

Image

Рэйс, Рэйс, Рэйс... Энэ тэмцээн эхлэхийн өмнөхөн аав нь бурханы орноо заларсан... Түүнийг аав нь тэнгэрээс харж, хүүгээрээ бахархаж байгаа...

Image

Шигшээ багийн ирээдүй эдний гарт...

Image

Гоё загвартай медал байна лээ дээ...

Image

Ла НБА...

Image

Image

Энэ 2-ыгоо зодог тайлахаар яана даа... Ирэх олимп, тэрний дараагийн Европын аварга л үлдлээ дээ...

Image

БОМБА.... БОМБА...

Image

Ноаг дагуулж гаргаж ирж байгаад л 3-аас хийчихсэн дээ хөөрхий...

Image

Өнөөдөр бид асуудалгүй хожноо... Калдерон яг л хэрэгтэй үедээ хамгийн сайн тоглолтоо гаргалаа... ТП-ийг үнэхээр сайн хамгаалж, олон ч удаа бөмбөгийг нь хулгайлсан даа... Аргагүй л өөр түвшний тоглогч...

Image

Тор тасдагч гэсэн шинэ хочтой болох гээд байгаа нөхөр... Түрүүлэх л юм бол шийдний тор үлдээх тун дургүй гэж байгаа...

Image

Аваргууд...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby rednasca » Mon Sep 19, 2011 10:13 pm

сонин юм шүү...
хөлбөмбөг, сагс гээд ийм тасархай үе зэрэг гарах гэж...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby hosko » Wed Sep 21, 2011 11:20 am

Rudy Fernandez to play for Real.... :-D
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby J@x » Wed Sep 21, 2011 12:02 pm

Форумд Админ, Хоско, Барнаба гээд давхар иргэншилтэй хүмүүс бас олон байна шүү тэ ккк
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby hosko » Wed Oct 05, 2011 10:54 am

2 Газол Барсатай бэлтгэл хийгээд эхлэдэг байна ш дээ.. Энэ жил ч локаут болбол ч Барса Европт доминантлах нь дээ... Лайнууд вэ яадаг...кк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby fond » Wed Oct 05, 2011 10:58 am

Зак чинь Марктай хамт тогломоор байна гээд байсан биздээ..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby hosko » Wed Oct 05, 2011 11:08 am

Тэгвэл тэгээд одоо Барса үеийнхнээсээ шууд тасрах биз... НБА-д ч энэ 3 хамт байлаа гэхэд нураан а ш дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: La ÑBA буюу Испаний Сагсан Бөмбөгийн Үндэсний Шигшээ Баг

Postby kayo » Wed Oct 05, 2011 11:24 am

Манай сагс угаасаа л мундаг байгаа шдээ, сүүлийн хэдэн жилийн авсан цом хөлбөмбөгийхтэйгээ ойрлцоо байгаа байх шүү. Одоо ах дүү Гасол нэмэгдвэл бүүр баллаад хаях юм байна л даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Next

Return to Сагсан бөмбөгийн ертөнцөөр, тамирчдын тухай

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests