88,89 оны үед цэцэрлэгийн бацаан байхдаа л сагстай танилцсан. Манай аав ТМС-ийн заки хийдэг байсан юм. Хажуугаар нь сагсны багаа дасгалжуулна. Тэгээд л ах нарыг дагаад бөмбөгийг нь зөөгөөд л бэлтгэлийг дуурайж хийгээд л анх орж байлаа даа. НБЭ-ийн сагс гэвэл Цэнхэр гаригийн Тамир ахын нэвтрүүлгээр Аврагын цувралуудыг их үзнэ. Жордан 9 сэкунд нисдэг гээд л солиордог байлаа. Гэхдээ 1996 онд манайх нүүлээ. Тэгтэл орсон байранд кабелийн ТВ-тэй болоод Старспорт, Оросын 7-р сувагч билүү нэг сувгаар сагс гардаг байлаа. Анхны шууд тоглолт нь Минэсота Ванкоувэр 2 тоглож таарсан юм. Тухайн үед сайн мэдэхгүй ээ. Тэгсэн хар өмсгөлтэй багийн нэг туранхай өндөр нөхөр л аймар аймар тохоод, өөрийнхөө самбараас аваад залж явсаараа байгаад очиж тохоод буцаж ирээд хаалт хийгээд л баллаж байхыг хараад КэйЖи ахын фэн болж байлаа. Тойм моймоор л нэг муу мэдээлэлтэй болдог байлаа. Тэр үед шилдэг 10 залуу тоглогч гээд нэг юм гараад л
КэйЖи, Дэмон Стаудмайр, Кид, РэйАллэн, Марбури, Айвэрсон гэх мэт нөхдүүд л байсан санагдаад байгаа юм. Тэр үеэс л аймар донтож үзсэн дээ.