MJ 23 **LEGEND**

NBA, FIBA, WNBA, NCAA гэх мэт..

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: MJ_23 **LEGEND**

Postby RBK » Thu Dec 09, 2010 10:28 am

aapyyl wrote:яамр аймаар сахалтай гар вэ

Би юу???
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: MJ_23 **LEGEND**

Postby Могжоохон » Thu Mar 03, 2011 10:52 pm

Image
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7915
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: MJ_23 **LEGEND**

Postby Makaveli » Wed Mar 09, 2011 4:04 pm

User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3028
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: MJ_23 **LEGEND**

Postby ХАЛИУН » Fri Mar 25, 2011 2:28 pm

Yes Man wrote:Кэкэ.... Тэгээд тэр жил эхнэртэйгээ 7 шөнө л болсон, мэдээж зүгээргүй байна гэж үзвэл 365 хоногын 365д нь нөгөөхөө ажилуулж байжээ..... Аугаа хүн ч өөриймаа....


365-278=7 :smile: яаж бодоод гаргачихав
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: MJ_23 **LEGEND**

Postby Makaveli » Fri Mar 25, 2011 2:32 pm

Г.Баяраа wrote:олигтой мэдээлэл хийхгүй юм бол ингэж зодог тайлсан тамирчдын сэдэв нээж яадаг юм.
тэгээд чат болоод л дуусаж бшд...энэ тамирчныг хүндэлдэг бол хэрэггүй л байга юм

:eek:
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3028
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: MJ_23 **LEGEND**

Postby suldees » Fri Mar 25, 2011 10:32 pm

http://www.csnchicago.com/pages/bullsvi ... qhz_tnYpzc

үүнийг үзээрэй залууса Лакерсийг 4-1 дсэн бүрэлдэхүүн
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7215
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: MJ_23 **LEGEND**

Postby Гансүх » Tue Aug 02, 2011 12:26 pm

Майкл Жордан бол Домог

Өнөөдөр хүн бүр л өөрсдийнхөө сонирхолдоо хөтлөгдөн, эрүүл мэнддээ анхаарч спортоор хичээллэж байна. Тэр тусмаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг нь нууц биш юм. Сургууль болон орон сууцны талбай, спорт зал гээд сагсны шийд байгаа газар бүрт 8 настай балчираас авахуулаад 80 настай ахмад буурлууд маань хүртэл сагсан бөмбөг тоглож байна. Тэгвэл спортын хамгийн анхны нийтлэлээрээ хүн бүхний сайн мэдэх Нисдэг Жордан/Air Jordan/ хочит Майкл Жорданы намтар түүх болон түүний сагсан бөмбөгийн ертөнцөд үзүүлсэн амжилтуудын талаар та бүхэндээ хүргэхийг зорилоо. 1990-ээд он гарч, Монголд ардчилал хөгжиж эхлэх үетэй зэрэгцэн энэ тамирчин ертөнцийн нөгөө хэсэгт сагсан бөмбөгийн гайхамшгийг үзүүлж байсан бөгөөд монголчуудын маань хамгийн анхны тод танил болсон сагсан бөмбөгийн тамирчин гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Бид түүнийг гайхамшигтай сагсан бөмбөгчин байсан гэдгээр нь сайн мэдэхээс биш түүний спортын замнал, гэр бүл, бага нас, ололт, амжилтын талаар төдийлэн сайн мэдэхгүй байх гэсэн үүднээс энэхүү сэдвийг сонгон авлаа. За, ингээд та бүхнийг Нисдэг Жорданы намтар, ололт амжилтаар аялахыг урьж байна.

Майкл Жэффри Жордан 1963.02.17-нд Нью-Йорк мужийн Бруклин хотноо төрсөн бөгөөд аав, ээж болон 2 ах мөн 1 эгч, 1 эмэгтэй дүүгийнхээ хамтаар амьдардаг байв. Түүний эцэг нь цахилгаан станцад ажилладаг байсан бол ээж нь банкинд ажилладаг байжээ. Түүнийг балчир байхад гэр бүлийнхэн нь Умард Каролина мужийн Уилмингтон хот руу нүүж, тэндээ амьдрахаар шийдсэн байна. Энэ мөчөөс эхлэн Майкл Жорданы “Домог” гэж хэлэгдэх үндэс нь тавигджээ. Майкл сагсан бөмбөгөөс гадна бейсбол болон рэгби-ээр хичээллэдэг байв. Гэвч тэрээр өөрийнхөө дийлэнх чөлөөт цагийг сагсан бөмбөг тоглохдоо, хэрхэн сайн тоглогч болж, өөрийн чадвараа улам сайжруулахдаа зарцуулдаг байв. Өөрийнхөө төрсөн ах болох Лэрри Жордантой цаг ямагт сагсан бөмбөг тоглодог байсан бөгөөд ахаасаа намхан учир үргэлж хожигддог байв. Тэд ихэвчлэн гудамж талбайд сагсан бөмбөг тоглодог байсан ба хэдийгээр ахдаа хожигддог байсан ч Майкл минут, секунд бүрт улам ихийг ахаасаа, сагсан бөмбөгөөс сурч, мэдэж байв.


10-р ангиа төгсөх жил түүний өндөр нь аль хэдийнээ 195 см болсон байлаа. Тоглолтын ур чадвар нь өсч дэвжиж буй түүнийг NCAA буюу Америкийн оюутны сагсан бөмбөгийн холбооны North Carolina баг өөрийн багтаа тоглуулах болов. Энэхүү багт тухайн цаг үеийн шилдэг тоглогчдын нэг байсан Сэм Пэркинс тоглодог байлаа. Тэд олон ч улирлыг хамтдаа амжилттай өнгрүүлсний эцэст Майкл Жорданыг драфтлагдахаас өмнөхөн Америкийн үндэсний шишээ багийн ахлах дасгалжуулагч Бобби Найт түүнийг улсынхаа төлөө тоглох тамирчнаар нэрлэсэн байна. Энэхүү үйл явдал нь түүний олимпийн анхных нь аварга болох үндэс байсан юм.

Үүний дараа түүний нэр хүнд хурдацтай өсч, спортын алдартнуудын залардаг Sports Illustrated сэтгүүл шинэхэн дугаарынхаа нүүрийг түүний зургаар чимжээ. Удалгүй 1984 онд НБА-н шинэ драфт болж түүнийг Хойд Конфэрэнцийн Чикаго Буллс баг 1-р тойргийн 3 дахь сонголтоор өөрийн багтаа нэгтгэсэн байна. Скотти Пиппэн, Дэнис Родман зэрэг тоглогчдын хамтаар НБА-н аварга болох урт аялалдаа гарчээ. Тэдний өмнөө тавьсан зорилго 1990-1991 оны улиралд амжилттай хэрэгжиж аваргын төлөөх тоглолтонд Өмнөд Конфэрэнцээс шалгараад байсан ЛАЛ багийг нийт 5 тоглолтонд 4:1 гэсэн цувралын харьцаатайгаар хожиж НБА-н анхны аваргаа авсан байна. Үүнээс хойш 1991-1993 оны хооронд 3 удаа НБА-н аварга болсон байна.

Сагсан бөмбөгийн ертөнцөд нэгэн шилдэг тоглогч гайхамшгийг бүтээж буй явдлыг сагсан бөмбөг сонирхогч, судлаачдын зүгээс “Сагсан бөмбөг өөрчлөгдөж байна. Хүн бүр энэ спортоор хичээллэх болж, айл бүрийн гаднах талбайд сагсны шийд байрлах болсон байна. Тийм ээ, үүнийг гагцхүү Майкл Жордан хийж байна” гэж хэлж, дүгнэсэн байна.

Тэрээр НБА-д тоглосон гайхамшигт он жилүүддээ 2 ч удаа зодог тайлаад, эргэн ирэлтийг хийж байсан юм. Анх 1994 онд сагсан бөмбөгөөсөө хөндийрч, бэйсболруу сэтгэл шулуудах болсон байна. Сүүлд Жордан энэ тухайгаа хэлэхдээ “Би ердөө л амар амгалан байдлыг хүссэн юм” гэж хэлсэн байна. Майкл бэйсболын мэргэжлийн баг болох Чикаго Вайт Сокс болон Бирмингэм Баронс зэрэг багуудад 1996 оныг хүртэл тоглосон ч тэрээр бэйсбол тоглох бус сагсан бөмбөг тоглох ёстой хүн гэдгээ энэ хугацаанд хангалттай ойлгосон бөгөөд энэ ч үүднээсээ 1996 онд НБА-д дахин тоглохоор ирсэн байна. Үүнээс хойш мөн 3 удаа НБА-н аваргын цом хүртэж, аваргын 6 бөгжийг эзэмших болсон юм. Удалгүй дахин зодог тайлахаар шийдвэрлэж, өөрийн гэр бүлийнхэн болох эхнэр Жуанита, хүү Жэффри болон Маркус, мөн охин Жасминь нартайгаа цаг хугацааг өнгрүүлэхийг хүссэн байна. Гэтэл хэсэг хугацаа өнгөрсний дараачаар 2001 онд НБА-д дахин ирэх болсноо олон нийтэд албан ёсоор мэдэгдэж, НБА-н Хойд Конфэрэнцийн Вашингтон Визардс багтай гэрээ хийсэн байна. Түүний кареер төдийлэн амжилттай өндөрлөөгүй ч тэрээр НБА төдийгүй сагсан бөмбөгийн хөгжилд асар их хувь нэмрээ оруулж, бидний дунд ДОМОГ гэсэн нэрийг хүртсэн билээ.


Харин одоо та бүхэндээ Майкл Жордан яагаад Домог нэрийг авах болсон үндсэн шалтгаан болох түүний томоохон амжилтуудаас дурдъя. Үүнд :

· 1984, 1992 оны Олимпийн аварга.

· НБА-н 6 удаагийн аварга.

· НБА-н 5 удаагийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч.

· НБА-н 6 удаагийн финалын хамгийн үнэ цэнэтэй тоглогч.

· НБА-н 3 удаагийн бөмбөг таслалтын аварга.

· НБА-н 3 удаагийн минутны лидер.

· НБА-н бүх оддын тоглолтонд 14 удаа сонгогдсон.

· НБА-н бүх оддын тоглолтын 3 удаагийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч.

· НБА-н 1-р багт 11 удаа сонгогдсон.

· НБА-н хамгаалалтын 1-р багт 9 удаа сонгогдсон.

· 1987, 1988 оны НБА-н цагираган дээрээс довтлох тэмцээний аварга.

· 1987-1988 оны НБА-н шилдэг хамгаалан тоглогч.

· 1984-1985 оны НБА-н шилдэг шинэ залуу тоглогчийн шагнал.

· Спортс Иллустрэйшид сэтгүүлээс 1991 онд тодруулсан дэлхийн шилдэг тамирчин.

· НБА-н домогт 50 тоглогчийн нэгээр 1991 онд нэрлэгдсэн.

· ESPN ТВ-ээс тодруулсан 20-р зууны шилдэг 100 тамирчны нэгээр тодорсон.

· Умард Каролина багийн алдрын танхимд заларсан.



Одоо харин та бүхэндээ Майкл Жордантой холбоотой сонирхолтой мэдээ баримтаас дуулгая. Үүнд :

· Түүнийг сагсан бөмбөгийг тоглох явцад Нисдэг Жордан, Домог, МЖ гэх мэтээр хочилж байсан.

· Тэрээр өөрийн кареер дахь хугацаандаа Найк брэнд, Кока Кола компани, машины Шевролэт үйлдвэр, МакДоналдс, Гаторэйд зэрэг брэндүүдтэй гарын үсэг үзэглэж хамтарч ажилласан байна.

· Найк брэнд түүний нэрийг оролцуулан Нисдэг Жордан гэх пүүзийг үйлдвэрлэх болсон байна.

· Хүүхэлдэй киноны баатар болох Багс Баннитай хамтаар кинонд тоглосон.

· Форбэс, Слэм, Иллустрэйшид сэтгүүлүүд түүний зургаар сэтгүүлээ чимсэн.

· 2003 онд зодог тайлсныхаа дараа НБА-н Хойд Конфэрэнцийн Шарлотт Бобкэтс багийн ерөнхий эзэн болсон.

· Ваной болон Нафэл гэсэн 2 ч эмэгтэйтэй өмнө нь сүй тавьж байсан.

· Түүний амьдрал дахь хамгийн сайн найз нь багийн анд Скотти Пиппэн юм.

· НБА2К11 видёо тоглоом өөрийн ковэр

Нэгдэл.нэт
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7339
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: MJ_23 **LEGEND**

Postby borts » Mon Aug 08, 2011 8:15 pm

цаанаасаа а л заяацан авияас шуудээ
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: MJ_23 **LEGEND**

Postby ManchesterReds » Tue Aug 23, 2011 7:22 pm

бурхан туунд харамлаагуй
SIR
User avatar
ManchesterReds
 
Posts: 389
Joined: Sun Nov 07, 2010 1:22 am
Location: office

Re: MJ_23 **LEGEND**

Postby Гансүх » Fri Dec 30, 2011 4:05 pm

Image
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7339
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: MJ 23 **LEGEND**

Postby Гансүх » Sun Feb 17, 2013 9:32 am

Агуу МЖ-д төрсөн өдрийн мэнд... :birthday

Image
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7339
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: MJ 23 **LEGEND**

Postby Буучин » Sun Feb 17, 2013 9:50 am

:birthday Миний шүтээн тоглогч...
Think do be Positive
KEEP CALM AND ALWAYS SMILE
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3527
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: Yokohama,Japan

Re: MJ 23 **LEGEND**

Postby Nobun@g@ » Sun Feb 17, 2013 11:07 am

Агуу агуу :birthday
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7518
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: MJ 23 **LEGEND**

Postby nyamaa.lfc » Sun Feb 17, 2013 3:02 pm

Happy birthday Jordan! Daraagiin Jordan gej baihgui ter bol gants l yumdaa
Аваргууд дэвжээн дээр биш, бэлтгэлийн танхимд төрдөг...
User avatar
nyamaa.lfc
 
Posts: 530
Joined: Fri Jun 22, 2012 3:02 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: MJ 23 **LEGEND**

Postby MJ » Thu Feb 21, 2013 3:38 pm

nyamaa.lfc wrote:Happy birthday Jordan! Daraagiin Jordan gej baihgui ter bol gants l yumdaa

Яаалаа Яаалаа гэнээээ
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: MJ 23 **LEGEND**

Postby Makaveli » Mon Apr 29, 2013 2:10 pm

Агаа хуримаа хийжээ. Түүний 3 дахь гэрлэлт гэнэ үү. :aain:

Image
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3028
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: MJ 23 **LEGEND**

Postby darkhaa » Wed May 29, 2013 1:25 pm

Дараагийн Жордан гэж хэзээ ч байхгүй. Зарим нэг нь бацаануудтай нь харьцуулаад байдгийн. Шал ондоо үе шүү дээ. Одооны хүүхдүүд ээж аавыгаа миний үед тийм байсан гээд үглэхэд нь одоо өр гэж ирээл эсэргүүцдэг мөртлөө. Агуу хүнийг өөр хэн нэгэнтэй харьцуулах гээд байдаг улс даа.
darkhaa
 
Posts: 9
Joined: Tue Nov 29, 2011 6:10 pm

Re: MJ 23 **LEGEND**

Postby meesh » Thu Dec 19, 2013 7:25 pm

Michael Jordan’s golf bag features six NBA championship rings, a Jumpman logo, and a Jordan 14 shoe.

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7948
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: MJ 23 **LEGEND**

Postby meesh » Thu Dec 19, 2013 7:34 pm

Рон 2 хавиргыг нь хугалж байж 2002 онд.

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7948
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: MJ 23 **LEGEND**

Postby meesh » Fri May 29, 2015 2:55 pm

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7948
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: MJ 23 **LEGEND**

Postby meesh » Fri May 29, 2015 3:20 pm

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7948
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: MJ 23 **LEGEND**

Postby Baysuk'RM » Fri May 29, 2015 4:09 pm

МЖ23 бол бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч гэдэгтэй санал нийлэхгүй хүн ховор биз. Зөвхөн шилдэг тоглогч төдийгүй дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан шүү дээ. Олон хүнийг сагсанд дурлуулж чадсан
#KTBFFH
User avatar
Baysuk'RM
 
Posts: 262
Joined: Wed Jun 22, 2011 2:10 pm

Re: MJ 23 **LEGEND**

Postby meesh » Tue Jan 22, 2019 1:47 pm

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7948
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: MJ 23 **LEGEND**

Postby Гансүх » Tue Jan 22, 2019 2:56 pm

meesh wrote:Image



Коби Брайнт
Аллен Айверсон
ЛэБрон Жэймс
Шакил О'Нил
Жэймс Хардэн
Кевин Дурант
Стеф Көрри
Рассэл Уэстбрүүк
Трэйси МакГрэди нарын амжилт нийлээд ч энэ дээд амжилтанд хүрэхгүй гээд байгаа ш дээ.
Улиралд бол тэгээд гарууд галзуурч л байх юм дөө ккк
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7339
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: MJ 23 **LEGEND**

Postby meesh » Fri Feb 01, 2019 1:34 pm

Энэ бас даам стат уу.

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7948
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

PreviousNext

Return to Сагсан бөмбөгийн ертөнцөөр, тамирчдын тухай

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest