Тоглогчидын талаарх мэдээлэл

NBA, FIBA, WNBA, NCAA гэх мэт..

Moderator: Сагсан бөмбөг модууд

Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby freshman » Thu Jun 07, 2007 12:30 am

[font=Arial] [/font]
HoopBoy
User avatar
freshman
 
Posts: 14
Joined: Sat May 26, 2007 11:42 pm
Location: ub

Postby freshman » Thu Jun 07, 2007 12:33 am

end toglogchdiin ondor jin nas nba d togolson jil geed tuhain hunii medeellig oruulna. tegdee ondriig ni cm eer jin g ni kilo goor geh met mgl humuusd oilgohdhoor shuu!!! sags anhlan sonirhoj bgaa humuust goyo bj magadgui shdee
HoopBoy
User avatar
freshman
 
Posts: 14
Joined: Sat May 26, 2007 11:42 pm
Location: ub

Postby 1220 » Thu Jun 07, 2007 6:17 pm

Тим Данкан

ayataihan yum olj tavinaa
Last edited by 1220 on Mon Dec 10, 2007 7:12 pm, edited 1 time in total.
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Thu Jun 07, 2007 6:58 pm

Image
Last edited by 1220 on Mon Dec 10, 2007 7:09 pm, edited 1 time in total.
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby orgil_kb » Thu Jun 07, 2007 8:09 pm

Kobe Bryant
Баг: Los Angeles Lakers
Төрсөн он,сар,өдөр: 8сар23, 1978
Төрсөн газар: Philadelphia, PA
Өндөр: 6-6 / 1,98 см
Жин: 220 lbs. / 99,8 kg.
Ахлах сургууль : Lower Merion HS (PA)
НБА-д тоглосон жил: 11

1996 оны нэгдүгээр тойрг-н 13-р Charlotte Hornets багт очиж 1996 оны 7 сарын 11нд Vlade Divac -аар ЛАЛ Багт ирсэн. 2005-2006 онд дунджаар 35,4 оноо авалтаар НБА-д тэргүүлсэн. 1сарын 22, 2006 Торонто -н эсрэг 81 оноо авч НБА-д хамгийн их оноо авсан 2 дахь тоглогч болсон. 2004 онд 10,000 оноо авсан хамгийн залуу тоглогч,4 удаа бүх НБА-н 1р багт (2001-02, 2002-03, 2003-04, 2005-06) ,мөн 4 удаа бүх НБА-н хамгаалалтын 1р багт (1999-2000, 2002-03, 2003-04, 2005-06) ,2002,2007 оны бүх оддын тоглолтын шилдэг тоглогч (MVP) авсан... г.м бичээд байвал зөндөө...
НЭМЭЖ БИЧИХ ХҮН БАЙВАЛ БИЧЭЭРЭЙ.
Image
User avatar
orgil_kb
 
Posts: 67
Joined: Tue Jun 05, 2007 8:23 pm
Location: LAL Staples Center

Postby Чинзо » Sat Jun 09, 2007 1:36 am

За эхний хүн миний хайртай сагсчин "RIP" хочит Richard Hamilton
Бүтэн нэр: Richard Clay Hamilton
Хоч: RIP
Coatesville, PA (Estados Unidos)-д 1978 оны 2 сарын 14-нд төржээ.
NBA-д орж ирээд 8 жил болж байгаа бөгөөд (1999-2007) түүний өндөр 1м,98 см, биеийн жин: 84 кг. Хамгаалагчын байрлалд тоглодог. 29 настай. 1999 оны Драфтын 1-р бүсийн 7-р Вашингтоны Шидтэнгүүд багт орж байсан.Тэрээр Шидтэнгүүдэд 3 жил тоглохдоо (1999-2002) нийт 3310 оноо, 583 самбараас бөмбөг авалт, 503 ашигтай дамжуулалт хийсэн байна. РИП-г драфтлагдаж байхад түүний доор Andre Miller ,Shawn Marion ,Jason Terry ,Corey Maggete ,Ron Artest ,James Posey ,Jeff Foster ,Devean George , Andrei Kirilenko , Scott Padgett зэрэг маш сайн сагсчид жагсаж байсан юм. Тэхээр ямархуу сагсчин бэ гэдэг нь бол ойлогомжтой байх. Мөн 1999 оны Драфтын 2-р бүсийн 28-р Emmanuel Ginobili Спарс-д орж байсан билээ.
РИП маань 2 удаа бүх оддын тэмцээнд орж байсан бөгөөд Хьюстонд болсон 2006 оныхд 6 оноо 1 ашигтай дамжуулалт хийсэн, Лас Вэгасд болсон 2007 оны оддын тэмцээнд 15 минутыг талбайд өнгрөөхдөө 6 самбараас бөмбөг авалт, 8 оноо авсан билээ. 2004 онд Аваргын бөгжийг зүүсэн бөгөөд Алдарт Лос Анжэлэс Лэйкэрс багыг 4-1 харьцаатай бут ниргэсэн билээ.
Image
Image
Image
Image
Image
Image
Image
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Postby Чинзо » Sat Jun 09, 2007 1:37 am

Миний танилцуулж байгаа хүн мэдээж Washington Wizards багийн лидер Gilbert Arenas юм.

Full Name : Gilbert Arenas
Nick Name : Agent Zero
Birthday : 1982.01.06
Height | Өндөр : 1.93cm
Weight | Жин : 97.5 kg
College | Төгссөн сургууль : Arizona
NBA тоглосон жил : 5

Гилберт Аренасын оргил жил нь 2006-2007 улирал байлаа. 2007 гарсаар Аренас маань нилээд хэдэн удаа финалын шидэлт хийн багаас аварч байсан. Мөн Аренас маань дараалан 14 хожоод байсан Нарнуудын хожилын зогсоож чадсан цөөн багуудын нэг билээ. Аренас маань алдарт Коби Bryant багийн эсрэг 60 оноо авч өөрийн дээд рекордоо тогтоосон билээ. Мөн 2007 оны Лас Вегаст болсон Бүх оддын тоглолтын гарааны 5 гарч чадсан билээ. Манай хүн энэ тоглолтонд оролцсоноос гадна 3 онооны тэмцээнд орон 2-р байр эзэлсэн билээ. 2006 оны 3 онооны тэмцээнд бас 2-р байр эзэлсэн билээ.


Image

Image

Image

Image
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Postby Чинзо » Sat Jun 09, 2007 1:39 am

[font=Tahoma]За дараагын хүн Dwyane Wade
Бүтэн нэр: Dwyane Tyrone Wade
Төрсөн он,сар,өдөр: 1982 оны 1 сарын 17
Chicago хотод төрж өссөн. Америк хүн билээ. Түүхэн дэхь хагийн шилдэг драфтаар нэрлэгдсэн 2003 оны драфтын 1-р бүсийн 5-р Marquette их сургуулиас Miami Heat багт орж байсан. 2004 онд бүх Америкын Роокинүүдийн нэгдүгээр багт нэрлэгдсэн. 2005,2006 онуудад бүх Америкын 2-р багт нэрлэгдсэн. 2006 онд Финалын MVP, 2005 онд хамгаалан тоглогчдын 2-р багт нэрлэгдсэн юм. 2006 онд Өрнөд бүсийн шилдэг баг болох Даллас Мавэрикс багтай NBA-н финалд таарж 4-2 харьцаатайгаар хожиж NBA аварга, World Champion гэсэн эрхэм хүндтэй цолыг авсан билээ. NBA-н оддын тэмцээнд 3 удаа оролцсон бөгөөд 2-т нь гарааны 5-д гарсан байна. 2005 оны Denver-д болсон оддын тэмцээнд 23 минут тоглохдоо 3 самбараас бөмбөг авалт, 14 оноо авсан. Түүний дараа жилийн оддын тэмцээн Houston хотд болход гарааны 5-д гарч 30 минут тоглохдоо 4 самбараас бөмбөг авалт 20 оноо авсан билээ. Энэ жилийн Казиногын хот Лас Вэгасын оддын тэмцээнд мөн гарааны бүрэлдхүүнд гарч 24 минут тоглож 10 оноо авсан байна. Мөн тэрээр Ур чадварын тэмцээний хошой аварга болоод байгаа юм (Skils Challenge 2006,2007). Dwyane Wade 2003-с 2007 он хүртэл тоглохдоо 7992 минутыг талбайд өнгөрөөн 4885 оноо, 1298 ашигтай дамжуулалт, 1074 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ.

Image
Image
Image
[/font]
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Postby freshman » Sun Jun 10, 2007 4:53 pm

Íýð Chauncey Billups
Õî÷ Mr.Big Shot
Òºðñºí õîò Denver
Òºðñºí ºäºð 1976 îíû 9ð ñàðûí 25í
Îðä Æèíë¿¿ð
ªíäºð 191ñì
Æèí 91 êã
Êîëëýæ Colorado
ÍÁÀ ä Òîãîëñîí æèë 9
¯¿ðýã Õîëáîí òîãëîã÷

2004 îíä Äýòðîéò áàãò õ¿÷èí ç¿òãýæ áàéõäàà ÍÁÀ í àâðàãà áîðæ óëìààð Final's MVP ã àâ÷ áàéñàí. Íèéò 5í áàãò õ¿÷èí ç¿òãýæ áàéñàí áà Äýòðîéò áàãò ñ¿¿ëèéí 5í æèë òîãëîæ áàéãàà.

Õàìãèéí ñàéí Óëèðàëûí ¿ç¿¿ëýëò
Îíîî 2005-2006 18.5îíîî
Îíîâ÷òîé Äàìæóóëàëò ìºí 2005-2006 îíä 8.6
Áºìáºã òàñëàëò Rookie æèë áóþó 1997-1998 îíä 1.5

Õàìãèéí õàìãèéí
Õàìãèéí èõ îíîî 37 Orlando ãèéí ýñðýã òîãëîëòîíä àâñàí
Õàìãèéí èõ äàìæóóëàëò 19 Sacramento ãèéí ýñðýã òîãëîëòîíä õèéñýí

Àìüäðàë
Ýõíýð 2 îõèíû õàìò àìüäàðäàã õèï õîï õºãæèìä äóðòàé(2pac and Jay-Z).
HoopBoy
User avatar
freshman
 
Posts: 14
Joined: Sat May 26, 2007 11:42 pm
Location: ub

Postby freshman » Mon Jun 11, 2007 11:49 pm

2004-2005 2005-2006 onii buh NBA iin hamgaalaltiin 2r bagt mon 2005-2006 ond buh NBA iin 2r bagt 2006-2007 ond buh nba iin 3r bagt nerlegdej bsan. NBA All-Star t 2005-2006 2006-2007 ond orj bsan. Id yavj bgaa toglogch do
HoopBoy
User avatar
freshman
 
Posts: 14
Joined: Sat May 26, 2007 11:42 pm
Location: ub

Postby anufi » Thu Jun 28, 2007 12:17 pm

Нэр: Тайрус Уэйн Томас
Хоч : Т-цаг
Төрсөн он сар: 1986 оны 8 сарын 17
Өндөр: 206 см
Жин : 97,5 кг
Сургууль: Луйзанна мужийн их Сургууль
Амжилт: Их сургуульдаа тэрээр дундажаар 12,3 оноо, 9,2 сам.бөм.ав., 3,09 блок үзүүлж мөн довтолгооны хувь нь 608% байв. 2006 онд шилдэг хамгаалан тоглогч, 2006 оны шинэ залуу тоглогч шагналыг хүртсэн байна. Их сургууль ороод 9 тоглогт сэлгээний суудлаас гарсны дараа гарааны тоглогч болсон байна. улиралдаа 99 шидэлтэд хаалт тавьж 21 тоглолтонд дандаа арваас дээш оноо түүнээс 4 тоглолтонд 20 дээш, мөн 15 тоглолтонд 10 дээш сам.бөм.авсан үзүүлттэй байсан байна.
Драфт: Тэрээр драфтын эхний тойргийн 4-р Портлэндэд очсон боловч драфтын эрхийн дагуу В.Кряпагийн хамтаар Ла Маркус Алдрижээр солигдож Чикагод очжээ.
НБА: Одоогоор тэрээр энэ улиралд 5,1 оноо 3,40 сам.бөм.ав.,үзүүлсэн байна. Улиралын өндөр амжилт нь 2007/03/31нд Клевлэндтэй хийсэн тоглолтонд 27 оноо авсан байна. Тэрээр одоогийн байдлаар 48 минутанд Блок хийдэг тоглогчийн 3-т жагссан байна. энэ улирарлд 72 тоглолт тоглосноос 4 нь гараанд гаржээ. Мөн бүх оддын тоглолтын Сламданкын тэмцээнд оролцжээ.
Гэр бүл: Ээж Жессика Жонсон, ах Трэвис, эгч Брэндитэйгээ амьдардаг юм байна.


Image
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Postby anufi » Thu Jun 28, 2007 12:18 pm

Image
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Postby Bibby » Thu Jun 28, 2007 12:23 pm

Хоч нь нөгөө хоол хийгээд бдаг гарийн нэвтрүүлэгийн нэртэй адилхан юм бна шт кэкэ
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby Chinbaa » Fri Jul 06, 2007 3:56 pm

RIP-n huvid ene hochniih ni tuhai yarihad..... Rest in peace gesen ug bogood ene ni RIP awaygame-d ailiin nurgilsan balianuudiig chimeegui bolgodog gants hun gesentei holbootoi bogood tereer esreg bag ni hiigeed balianuud ni nurgilj baihad zorj orj shidcheed setgel hoorood rest in peace gej orilj baisan udaatai....
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby anufi » Mon Jul 09, 2007 10:36 am

Миний ганц шүтдэг тоглогч шүү.
Нэр: Скотти Пиппен
Төрсөн газар он сар: 1965 оны 9 сарын 25нд Арканзасын Хамбург
Коллеж: Төв Арканзас
Драфтлагдсан: 1987 он 1-р тойргийн 5-р Сиятлд
Үүрэг: Жижиг довтлогч
Өндөр: 204 см
Жин: 103 кг
Ахлах сургууль: Арканзасын Хамбургийн ахлах сургууль
Шагнал: 6 удаа НБА-гийн аварга (1991-93, 1996-98); 3 удаа бүх НБА-гийн 1-р баг (1994-96); 2 удаа бүх НБА-гийн 2-р баг(1992, 1997); 8 удаа бүх НБА-н хамгаалалтын баг (1992-99); 1994 оны бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч; 7 удаа бүх оддын тоглолтонд оролцсон (1990, '92-97); НБА-гийн түүхэн дэх шилдэг 50 тоглогчийн нэг (1996); 2 удаа Олимпийн алтан медэльтай (1992, '96).
Тэрээр Плейоффын 203 тоглолтонд оролцсоноороо К.А.Жаббарын дараа орох амжилтыг үзүүлсэн билээ.

Тэр Коллежид дөнгөж ороод эхний улиралдаа 4,3 оноо авч байсан бол дараа жилээс нь 23.6 оноо мөн 10.0 сам.бөм.ав үзүүлж тэр жилдээ НБА-гийн драфтад нэрээ дэвшүүлсэн байна.
Тэрээр анх Сиятлд орсон боловч түүнийг Чикаготой Төвийн тоглогч Олден Полинисээр солилсон байна. Дараа нь энэ солилцоондоо Сиятлийнхан харамсаад бараагүй. Эхний улиралд тэрээр сэлгээнээс гарч 7.9 оноо 3.8 сам.бөм.ав хийж байсан.
1994-95 оны улиралд Жордан Бейсбол руу явсан үед Пиппен Чикаго Буллсыг дараах таван зүйлээр тэргүүлж байсан. Үүнд: оноо (21.4 ppg), сам.бөм.ав (8.1 rpg), оновч.дам (5.2 apg), бөм.тас (2.94 энэ нь НБА-г мөн тэргүүлж байсан), мөн блок (1.13 ). Түүнээс өмнө багаа энэ таван зүйлээр 1977-78 онуудад Дэйв Ковенс л тэргүүлж байжээ.
Тэрээр бүх байрлалд тоглох чадвартай тоглогч юмаа.
Түүний карьерийн амжилт
1178 тоглолтонд оролцож 18940 оноо /16.1/, 7464 сам.бөм.ав /6.4 /, 6,135 оновч.дам /5.2/, 2307 бөм.тас, 947 блокийг хийжээ.




Image
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Postby Жавхлан » Mon Jul 09, 2007 3:06 pm

Ийм тэгш тоглогч ч ховор тєрнє дєє :eek:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Режжи

Postby anufi » Fri Dec 07, 2007 5:56 pm

[fade]нэр: Режиналд Уайн Миллер
төрсөн он сар өдөр: 9/25/65 Риверсайд, Калифорния.
Их сур: УКЛА
Драфт: 1987 онд Индиана
Өндөр:196 см
Ахлах сур: Риверсайдын политехник(Калифорния.)
Шагнал: 5 удаа NBA-гийн бүх оддын тоглогч (1990, '95, '96, '98, 2000); All-NBA Third Team (1995, '96, '98); Бүх НБАгийн 2дахь баг(1988); 1996 Олимпын алтан медаль (1996); ДАШТ-ний алтан медаль(1994);

22.3 оноо ахлах сур байхдаа.Тэрээр анх 10.0 оноо дундажаар 355 %тай 3 онооноос шидэж байв. дараа улиралдаа оноо дундажаар, Индианаг 93 бөм.тас-р тэргүүж байв.


Түүний амжилт:

1,389 тоглолтонд оролоцож, 3 онооноос 5 .888тай шидэж,дундажаар оноо 18.2 авч байв. [/fade]



Image
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

И Жин Лиан

Postby anufi » Fri Dec 07, 2007 6:12 pm

Нэр : Ю Жин Лиан /И Тин Лиан /
Төрсөн газар, өдөр: 1987-10-27 Хятадын Гуан Дон мужийн Хэ Шан
Үүрэг: Хүчний довтлогч
Баг: Гуан Доны өмнөдийн барнууд
Өндөр: 216 см
Жин: 107 кг
2002-03 онд Хятадын сагсан бөмбөгийн лигт дундажаар 7 минут тоглож, 3.5 оноо 1.9 сам.бөм.ав хийж байсан. Улирлын эцэст 7.3 оноо, 7.3 сам.бөм.ав хийж 2003 оны ХСБЛигийн шилдэг залуу тоглогч болсон. Тэр жилдээ өсвөрийн сагсан бөмбөгийн ДАШТ-д орж 18.9 оноо, 11.5 сам.бөм.ав 1.6 блок хийсэн.
2003-04: дундажаар 9.7 оноо 5.9 сам.бөм.ав ГуанДоны багтаа үзүүлж. 2004 оны Афины олимпод Хятадын шигшээ багт багтжээ.
2004-05: дундажаар 16.8 оноо, 10.2 сам.бөм.ав мөн 1.4 блок for ГуанДоны багтаа үзүүлсэн.
2005-06: 20.5 оноо, 9.7 сам.бөм.ав 1.3 блок хийж ХСЛигийн аварга цолыг хүртэж өөрөө финалын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарчээ.
2006-07: 24.9 оноо, 11.5 сам.бөм.ав 1.8 блок талбайд 30.7 минутыг өнгөрөөсөн.
Түүний хамгийн дээд амжилт нь Шанхайгийн эсрэг тоглож байхдаа 42 оноог авчээ.
Тэрээр энэ жил Драфтын эхний тойргийн 6-р Милвоуки Бакс багт очжээ.
Тэрээр одоогоор НБА гэж ямар хүчний тоглолт болохыг мэдэрч байна.


Image
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Миний дуртай тоглогчдын нэг

Postby anufi » Mon Dec 10, 2007 6:38 pm

Нэр: Чарльз Уэйд Баркли
Төрсөн он сар: 1963/02/20 Лийдс Алабама муж
Жин: 114 кг
Өндөр: 200 см
Ахлах сургууль: Лийдсийн ахлах сургууль
Коллеж: Айбурний их сургууль
Драфт: 1986 онд Филадельфи 76-д
Шагнал: 2006 онд Нейсмитийн алдарын танхим, 1993 оны үнэ цэнэтэй тоглогч, 1988-91,93 онуудад бүх НБА-гийн 1-р баг, 1986,1992,94-95,97 онуудад бүх НБА-гийн 2-р баг, 11 удаагийн бүх оддын тоглогч, 1991 оны бүр оддын тоглогчийн үнэ цэнэтэй тоглогч, НБА-гийн түүхэндэх шилдэг 50-н тоглогчийн нэг, 1992,96 оны олимпийн алтан медальт
НБА-гийн түүхэнд 4-н тоглогч 20000 оноо, 10000 сам.бөм.авалт,4000 онов.дам хийсэн байдаг бөгөөд К.А.Жаббар, У.Чэмбэрлэн, К.Мэлоун Ч.Баркли нар юм. 1991 онд Шарлотад болсон бүх оддын тоглолтонд 17 оноо 22 сам.бөм.авалт хийж өрнөд бүсийг 116-114-өөр хожиж үнэ цэнэтэй тоглогч нь болжээ. Түүний энэ амжилтыг өмнө нь У.Чэмбэрлэн 1967 онд бүх оддын тоглолтонд мөн 22 удаа сам.бөм.авалт хийжээ. 1992 онд Барселоны олимпод дундажаар 18,0 оноо авч АНУ-ын мөрөөдлийн багийг тэргүүлжээ. Гэвч түүнд түрүүлэх хувь л дутсан юм. 1992 онд түүний шилдэг улирал байсан юм. Улиралд 26,6 оноо 13,6 сам.бөм.ав 42,6 минутыг дундажаар өнгөрүүлдэг байсан. Конференцийн аваргын төлөөх Сиятлийн эсрэг сүүлийн 7 дахь тоглолтонд 44 оноо 23 сам.бөм.ав-г хийсэн байна. Гэвч аваргын төлөө Чикаго Буллсд 4-2 харьцаатайгаар ялагдал хүлээжээ.
Түүний карьер дахь статистик:

1073 тоглолтонд оролцож 23757 оноо дундажаар 22,1 оноо, 12546 сам.бөм.ав дундажаар 11.7, 4215 он.дам дундажаар 3.9, 1648 бөм.тас дундажаар 1.5, 888 блок дундажаар 0.8, дундажаар 541%, 3 онооноос 266%, торгуулиас 735%-тай шидэж байсан байна. Одоо тэрээр спортын ТНТ сувагт тайлбардагч хийж байгаа билээ.




Image



Image
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby anufi » Thu Feb 28, 2008 5:13 pm

Image
Нэр: Дэвид Маурис Робинсон
Төрсөн: 8/6/65
Коллеж: Тэнгисийн цэргийн коллеж
Ахлах сургууль: Озборн парк
Драфт: Сан Антонио Спарс
Хоч :Адмирал
Өндөр: 218 см
Жин: 115 кг
Шагнал : НБА-гийн аварга (1999, 2003); улирлын МВП (1995); Шилдэг хамгаалан тоглогч (1992); Шинэ шилдэг тоглогч (1990); Бүх НБА-гийн 1-р баг (1991, '92, '95, '96); Бүх НБА-гийн 2-р баг (1994, '98); Бүх НБА-гийн 3-р баг (1990, '93, 2000, '01); Хамгаалалтын 1-р баг (1991, '92, '95, '96); Хамгаалалтын 2-р баг (1990, '93, '94, '98); 10 удаагийн Бүх оддын тоглогч; НБА-гийн спортын шилдэг хүн (2001); Олимпын 1 хүрэл /1988/, 2 алт( '92, '96); НБА-гийн түүхэн дэх шилдэг 50 тоглогч (1996).

Тэрээр өөрийн карьер дэх эхний 6-н жилдээ аваргаас бусад авч болох бүх шагналуудыг авсан тоглогч юм. Түүнд хурд хүч техник гээд бүх л чадвар байдаг. Түүнийг анх 1987 оны драфтын 1-р Спарс авсан ч тэрээр сургуулиа төгстөл ороогүй юм. 1989 онд 24 настай рүүки тоглогч маань Спарст ирж дундажаар 24.3 оноо, 12.0 сам 3.89 хаалт, 51,3%тай довтолж оны шилдэг залуу тоглогч болсон юм. Тэрээр анх НБА-д хөл тавиад 10 үзүүлэлтийнх нь 5 үзүүлэлтээр нь эхний тавд нь багтаж байсан нь түүхэн дэх 3 дах тоглогч юм. Түүнээс өмнө Л.Бёрд, К.Хаган нар байсан юм. 1994 онд тэрээр Детроитын эсрэг 34 оноо, 10 сам, 10 дам мөн 10 хаалт хийж нэг тоглолтонд 4 үзүүлэлт нь 10 дээш хийсэн 4 дэх тоглогч болсон юм. Тэрээр мөн улирлыэ сүүлийн тоглолтонд ЛАКлипперсийн эсрэг тоглолтонд 71 оноо авснаараа 70 онооны босгыг давсан 4 дэх тоглогч болжээ. Түүнээс өмнө У.Чэмбэрлэн, Э.Бэйлор, Д.Томсан нар байсан байна. 94-95 оны улиралд түүний баг 62-20 гэсэн амжилттай улирлыг дуусгаж өөрөө 27,6 оноо 10.8 сам, 2.9 дам, 3.23 хаалт 1.65 тас хийж улирлын МВП хэмээх шагналыг хүртжээ. 1996-97 оны улирлын тоглолтонд тэрээр гэмтэж түүний баг 20-62 гэсэн амжилтыг үзүүлсэн нь дараа жилийн драфтын эрхийн нэгээр Уйэк Форрестын залуу тоглогч Тим Данканыг авах боломж гарчээ. Ингээд ихэр 2 цамхаг хэмээх нэрийг авч аваргын 2 бөгжийг зүүсэн байна. Түүний зодог тайлах ёслол дээр Д.Стерн "Энэ орой бид нэгэн гайхамшигт баяртай гэж хэлэх болжээ. "гэж хэлсэн байна.
Түүний карьер дах үзүүлэлт

987 тоглолтонд оролцож дундаас 51,8%тай, 3-аас 25%тай довтолж, 10497 сам /10,6/, 2441 дам /2,5/ , 1388 тас /1,4/ , 2954 хаалт /2,99/ , 20790 оноо /21,1/ дундажаар авч байжээ.
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re:

Postby aapyyl » Thu Feb 28, 2008 9:13 pm

orgil_kb wrote:Kobe Bryant

2004 онд 10,000 оноо авсан хамгийн залуу тоглогч.


Uuniig Onoodor King LeBron James Evdjee. Tereer 10007 onoog 23 nas 59odor gesen RECORD gargajee.
2004 ond Kobe 24nas 193odor baijee.
Last edited by aapyyl on Fri Feb 29, 2008 7:52 pm, edited 1 time in total.
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby Жавхлан » Fri Feb 29, 2008 3:02 am

anufi, :-D :eek:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Wilt Norman Chamberlain / Wilt the Stilt/

Postby anufi » Sun Mar 09, 2008 12:42 am

Нэр: Уилтон Норман Чэмбэрлэн
Төрсөн: 8/21/36
Нас барсан : 10/12/99 ЛА
Ахлах сургууль : Овэрбрук (Филадельфи)
Коллэж: Kaнзас
Драфтлагдсан: 1959 онд Филадельфигийн Дайчдад
Шилжилт : Филадельфи 76-д 1/15/65; ЛАЛ-д 7/9/68
Хоч : Том шанага
Өндөр: 215 см
Жин: 125 кг
Шагнал: Ж.Нэйсмитийн алдарын танхим (1978); НБЭ-гийн аварга (1967, '72); Финалын МВП (1972); Улирлын МВП (1960, '66, '67, '68); Бүх НБЭ-2-р баг ('63, '65, '72); Хамгаалатын 1-р баг (1972, '73); шилдэг залуу тоглогч (1960); Түүхэн 50тоглогчийн нэг(1996).

Түүний НБЭ-д тогтоосон рекордыг хэлээд дуусахгүй юм.Тэрээр цорын ганц нэг улиралд 4000 оноо авсан, нэг тоглолтонд 100 оноо авсан, мөн 55 удаа сам бөмбөг авсан тоглогч юм. 1961-62 оны улиралд 50,4 оноо 48,5 минутыг талбай дээр дундажаар өнгөрүүлж байсныг нь хэн өлий болтол давтаж чадаагүй л байна. Тэрээр НБЭ-г 7 жил дарааллан оноо авалтаар мөн 14 жил тоглосныхоо 11-т нь самбараас бөмбөг авалтаар тэргүүлж байсан. Мөн түүнийг хүмүүс ингэж их оноо авлаг болохоор нь амиа тоглогч гэдэг байсныг нь үгүйсгэж 1967-68 оны улиралд дамжуулалтаар лишийг тэргүүлж байнсан.

Тэрээр оноо авалтын машин байсан гэж хэлж болохоор юм. 50+ оноо 118 удаа, 40+ оноо 14, 30+ оноо 65, 20+ оноо 126 удаа авч байжээ. Нэг улиралд 72,7%тай дундаас довтолж байсан.

У.Чэмбэрлэн ахлах сургуульдаа ч шилдэг нь байсан юм. Түүний баг /Овэрбрук/ нь /1952-53/, улиралд 19-2, 19-0, 18-1 гэсэн үзүүлэлт байсан юм. 1955 онд тэрээр Канзасын их сургуульд оржээ. Анхны тоглолтонд дээр тэрээр 40оноо 30самбар 15 хаалт тавьсан байх гэж тэрээр сүүлд нь дурсаж байжээ. 1956 оны 12 сарын 3-нд тэрээр 50 оноо авсан юм. 2 дах жилээсээ тэрээр мэргэжлийн тамирчин болохоор шидсэн байна. Гэвч НБЭ-д тэр үед сургуулиа төгсөөгүй бол авдаггүй байсан тул тэрээр Харлем Глобутерст жилийн 50000 долларын гэрээ байгуулсан байна.

1960-61 он тэрээр НБЭ-д орж ирлээ. Эхнийхээ тоглолтонд Нью Иорк Никстэй тоглож 43 оноо 28 сам авжээ. Анх орж ирсэн жилдээ/1960-61/ 37,6 оноо 27,0 самбар гэсэн үзүүлэлт үзүүлж шилдэг залуу тоглогч, Бүх оддын тоглолтыг МВП, улирлын МВП болсон юм. 1962 оны 3 сарын 2-нд Нью Иорк Никстэй хийсэн тоглолтонд тэрээр өөрийн давтагдашгүй рекорд болох 100 оноогоо авсан юм. Тус тоглолтонд тэрээр чөлөөт шидэлт 32-28, дундаас 63-36 хийж дундажаар 50,6%тай довтолсон байна. Энэ тоглолтонд түүний баг өрсөлдөгчөө 169-147 харьцаатай буулгаж авчээ.

1971-72 оны улиралд тэрээр 35-н насандаа 19,2 самбар авч байснаараа Бүх НБЭ-гийн 1-р багт нэрлэгдсэн байна. Тэр жилдээ ЛАЛ-т Ж.Уэст, Г. Гүүдрич зэрэг шилдэг тоглогчдын хамтаар улиралд 33 дарааллан хожиж, 69-13 гэсэн үзүүлэлттэйгээр улирлыг дуусгаж аварга болцгоожээ.

1999 оны 10 сарын 12-нд тэрээр ЛА дэх гэртээ зүрний өвчний улмаас 63 насандаа таалал төгсчээ.

Түүний карьер дах үзүүлэлтүүд:
1045 тоглолтонд оролцож 31,419 оноо /30.1/, 23,924 самбар /22.9/, 4,643 дамжуулалт /4.4/, дундаас 54,0%тай довтолж байжээ.

Домогт тоглогчийн намтарыг Копи Паст хийсэн Ануфи :lol: Image
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby anufi » Tue Mar 11, 2008 9:17 pm

Нэр: Винс Ламар Картэр
Төрсөн: 01/26/1977 Каролина муж Дэйтон Бийч
Өндөр: 198 см
Жин: 99,8 кг
Хоч: Эйр Канада, ВС, Винсанити...
Ахлах сургууль: Мэйнлэндийн ахлах сургууль
Коллэж: Хойд Каролина
Драфт : 1998 оны 1-р бүсийн 5-р Алтан мужын дайчдад очсон боловч тэр өдрөө Торонто руу коллэжийн багийн анд А.Жэмисоноор солигджээ.
Шилжилт: 12/17/2004 Нью Жэрси Нэтсд А.Моурнинг, А.Уиллиамс, Э.Уиллиамс эхний тойргийн 2 эрхээр солигджээ.
Шагнал: 2001 Бүх НБЭ-гийн 2-р баг, 2002 онд бүх НБЭ-гийн 3-р баг, 1999 онд Шинэковуудын 1-р баг, 1999 оны Шилдэг залуу тоглогч..2000 онд бүх оддын тоглолтын цагираган дээрээс довтлох тэмцээний аварга, 2000 онд Сиднэй олимпийн алтан медаль. Тэрээр АНУ-ын шигшээ багийг 14,8 оноо дундажаар авч тэргүүлж байсан. 1995 онд Флоридагийн шилдэг тоглогч. 8 удаа бүх оддын тоглолтонд оролцсноос 5т нь гараанд гарчээ.

Ахлах сургуульдаа тэрээр воллейболын шигшээ багтийнхаа ахлагч мөн сургуулийнхаа найрал хөгжимд саксфон, баритон тоглодог байжээ.
НБЭ-д ороод Шилдэг залуу тоглогчийн шагналыг 118 саналаас 113 авч байсан байна. Орж ирсэн жилээ л багаа оноо авалтаар тэргүүлж байсан. /18,3/
Картер 02/07/2005нд филадельфигийн эсрэг тоглолтонд 41 дэх 10000тан болсон ба энэ нь 426 тоглолтын дараа болсон нь хамгийн богино хугацаанд бологсодын 26 дахь нь болсон байна.

2001 онд тэрээр Хойд Каролинагийн их сургуулийг төгссөн бөгөөд дараагийн хэдэн жилд Бизнесийн харилцааны магистрт сурахаар төлөвлөж байна.


Image
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby anufi » Sat Mar 29, 2008 12:33 pm

Image
Дэлхийн хамгийн хурдан долоон фут өндөртэй тоглогч

Нэрийн хуудас
По Газоль. 1980 оны долдугаар сарын 6-нд Барселон хотын Сант-де-Бон-Ллобрегат дүүрэгт төрсөн. Биеийн өндөр 216 см, жин 118 кг. Өдгөө NBA-гийн “Лос-Анжелес Лейкерс” багт алба хашдаг. Өмнө нь “Барселона” (1999-2001), “Мемфис Гриззлис” (2001-2008) багуудад тоглож байжээ.

Амжилт:
2006 оны дэлхийн аварга бөгөөд тус тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан. Европын АШТ-ээс 2003, 2007 онд мөнгө, 2001 онд хүрэл медаль хүртэж байв. 2001 онд “Барселона” клубийн бүрэлдэхүүнд Испанийн цом, Аваргуудын лигт түрүүлсэн. Мөн өсвөр үеийн Европ, дэлхийн аварга цолтой.

Нэгдүгээр сарын сүүлчийн өдөр “Мемфис”-ийн шилдэг тоглогч По Газоль “Лейкерс”-т очсон нь лос-анжелесчуудыг ихэд баярлуулав. Ойрын хэдэн жил аваргын цомын бараа хараагүй тэд К.Браун, Ж.Криттентон, А.Маккэй, М.Газоль нараа өгөн байж испани төвийн тоглогчийг эгнээндээ элсүүлснээр лигийн ямар ч багийг айлгах дөрвөн мэргэн буучтай болов. Дашрамд дурдахад энэхүү солилцоонд орсон Марк Газоль бол Погийн төрсөн дүү бөлгөө. Дэлхийн хамгийн хурдан долоон фут өндөртэй тоглогч гэгддэг түүний хөнгөхөн, итгэлтэй шидэлтүүд “Лейкерс”-т хэрэг болох нь дамжиггүй ч балиашгууд нэгэн зүйлд санаа зовж буй. Тэр нь юу вэ гэвэл По тогтвортой сайн тоглолтыг үргэлж үзүүлээд байдаггүй, заримдаа яачихваа гэмээр муу шиддэг.

Хэрэв тэр энэ дутагдлаа засчихвал супер од болох боломжтой байсан уу? Харамсалтай нь үгүй аж. Хэдийгээр Газоль харьцангуй эрт Америкт хөл тавьсан ч хүчний тоглолтыг чухалчилдаг NBA-д идээших амар байсангүй. Дээр нь байнгын бэртэл гэмтлүүд, хатуу ширүүн хамгаалалт, олон дасгалжуулагчийн гар дамжсан зэрэг нь нөлөөлсөн. Түүх сөхвөл багийн амжилт уруудсаны гол шалтгаан нь Газоль муу тоглосонтой холбоотой байдаг. Харин “Лейкерс”-т ийм дарамттай учрахгүй. Мэдээж энэ “ял” Коби дээр унана. Ямартай ч тэр “Лейкерс”-ийн бүрэлдэхүүнд хийсэн анхны тоглолтдоо *(хоёрдугаар сарын 5-нд “Нью-Жерси”-тэй) 24 оноо түүж, 12 удаа самбараас бөмбөг авсан байна. Энэ удаа “Лос-Анжелес” өрсөлдөгчөө 105:90-ээр хожжээ. Ингээд Фил Жексоны шинэ цэрэг По Газолийн тухай товчхон танилцуулъя.

Тэрээр 2000/01 оны улиралд дунджаар 24 минутыг талбайд өнгөрөөж, 11.3 оноо, 5.2 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж Европт шилдэг амжилтыг үзүүлсний ачаар “Атланта Хоукс”-т иржээ. Гэвч “Хоукс” түүнийг авсан даруйдаа шахуу “Мемфис”-т зарсан юм. “Гриззлис”-т долоон жил хүчин зүтгэхдээ Газоль багийнхаа гол тоглогчдын нэг болж чадсан бөгөөд 2006 онд “Бүх оддын тоглолт”-д оролцжээ.

Энэ хугацаанд тэр шигшээ багтаа тусалсаар байлаа. “Ялагдашгүй Армада” 2001-2007 оны хооронд Европын АШТ-ээс хошой мөнгө, нэг хүрэл медаль авч, Афины олимпод шагналт тавдугаар байр эзэлсэн юм. Уржнан Японд болсон ДАШТ-д Газоль болон түүний нөхөд урамтай сайхан тоглосоор түрүүлсэн билээ. Хагас шигшээд Аргентинтай хийсэн шийдвэрлэх тулаанд По хөлөө хугалсан ч шүд зуун тоглож багаа ялалтад хүргэсэн.

Испаничууд аваргын төлөө тоглолтод түүнгүйгээр Грекийг буулган авсан хэдий ч FIBA шилдэг тоглогчийн шагналыг Газольд олгосон юм. Энэ бэртлийн улмаас тэрбээр 2006/07 оны улирлын эхний 19 тоглолтод оролцож чадаагүй гэдэг. 2007 оны эхээр По талбайдаа эргэн ирсэн бөгөөд нэгдүгээр сарын 24-д “Юта Жаз”-ын эсрэг тоглолтод 17 оноо, 13 самбар, 12 дамжуулалт, хоёр блок-шот, нэжгээд бөмбөг таслалт гүйцэтгэжээ. Үүгээрээ тэр илүү том багт том амжилтын төлөө тоглох сагсан бөмбөгч гэдгээ нотолсон юм
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Next

Return to Сагсан бөмбөгийн ертөнцөөр, тамирчдын тухай

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron