Тоглогчидын талаарх мэдээлэл

NBA, FIBA, WNBA, NCAA гэх мэт..

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby anufi » Fri Mar 06, 2009 3:34 pm

Image
Нэр: Карим Абдул Жаббар
төрсөн: 04/16/47 Нью Йорк
Ахлах сургууль: Поуэр Меморал (Нью Йорк)
Коллеж: УКЛА
Драфтлагдсан: Милоуки Бакст (1969)
Шилжилт: 06/16/75-нд ЛАЛ-т
Өндөр: 213 см;
Жин: 121 кг.
Шагнал : Нэйсмитийн сагсан бөмбөгийн алдарын тэнхим (1995); НБА-гийн аварга (1971, '80, '82, '85, '87, '88); Улирлын үнэ цэнэтэй тоглогч (1971, '72, '74, '76, '77, '80); 2 удаа аваргын тоглолтын МВП: 10 удаа бүх НБА-гийн 1-р багт;5 удаа 2-р багт ; 5 удаа Нбагийн хамгаалалтын 1-р багт; 6 удаа хамгаалалтын 2- багт ; 19 удаа бүх оддын тоглогчоор шалгарч; НБА-гийн түүхэн 50 тоглогчийн нэг (1996).

ТЭрээр 1989 онд 42 насандаа зодог тайлсан юм. Одоогоор НБА-д түүн шиг олон оноо авч, хаалт тавьж мөн МВП, Бүх оддын тоглолт, улирлын тоглолтонд оролцсон хүн байхгүй. Мөн тэр 9 удаа улирлын тоглолтонд, 7 удаа бүх оддын тоглолтонд рекорд тогтоосон. Түүний даллах шидэлт нь нэрийн хуудас нь болдог.

Түүний жинхэнэ нэр нь бага Фердинад Льюис Алчиндор гэдэг бөгөөд багаасаа тэрээр сагс тоглож эхэлсэн бөгөөд УКЛА-д 1967 онд орж тэр жилдээ шилдэг тоглогчийн шагналыг хүртсэн байна. Мөн тэрээр УКЛА-г 3 жил дарааллан аварга цол авахад тусалжээ. 1969 онд Милоуки Бакс драфтын 1-р тойргийн 1-р К.А.Жаббарыг сонгосон нь шинэ үеийн шилдэг төвийн тоглогч байсан юм. Тэр үед Билл Рассел зодогоо тайлж У.Чэмбэрлэйн харьж байсан үе юм. Тэр жилдээ БАкс 56-26 гэсэн үзүүлэлттэйгээр зүүн бүсийн 2-т бичигдэж К.А.Жаббар 28,8 оноогоор лигийн 1-т, 14,5 сам лигийн 3-т орж Шилдэг залуу тоглогчийн шагналыг хүртжээ.

Дараа жил БАкс аваргын төлөө зүтгэхээр Cincinnati Royals /Сакраменто Кингс/ багаас 31 настай Оскар Робертсонг элсүүлж хүчээ зузаатгасан юм. 1970-71 оны улиралд Бакс лигийн шилдэг амжилт болох 66-16 үүнээс 20 -г нь дарааллаж хожиж улирлын МВП-г Жаббар 31,6 оноо 16 сам гэсэн үзүүлэлттэйгээр хүртэж ПО-т Балтимор Буллетс /Вашингтон Визардс/-г хожиж НБА-гийн аварга болж финалын МВП-г мөн Жаббар авчээ. 1971-72 оны улирал эхлэхээс өмнө Жаббар католик шашнаас ислам шашинтай болж Фердинад Льюис Алчиндор гэдэг нэрээ солиж Карим Абдул Жаббар гэдэг нэртэй болжээ. Энэ нь хүчирхэг, уужим сэтгэлтэй зарц гэсэн утгатай.

Энэ улиралд тэрээр 34,8 оноогоор улирлыг тэргүүлж МВП болсон байна. БАг нь дивизионоо тэргүүлсэн НБА-д түрүүлж чадаагүй юм. Дараа жил тэрээр 3 удаагаа МВП болсон нь лигт орж ирээд 5 жил болохдоо түүний 3 дахь МВП нь болжээ. Тэр жилээ НБА-гийн финалд Бостонгийн эсрэг тийм ч хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадаагүй юм. Дараа жилд О.Робертсон зодог тайлж тэд бүсдээ дөнгөж 8-р ПО-д орсон байна. Энэ бүхэнд сэтгэл дундуур байсан Жаббар Нью Йорк болон Лос Анжелес 2-н аль нэг багт нь солигдож очихыг хүсэв. Түүний хүсэлтийг багийн менежер Уэйн Эмбри ёсоор болгож ЛА-тай Жуниор Бриджмэн, дэйв Майрс, Элмор Смит, Брайн Винтерсээр солижээ. ЛА-д очсон жилдээ тэрээр 27,7 оноо 16,6 сам үзүүлж дахин МВП-н шагналыг хүртсэн байна.

Дараа жил нь НБА-гийн домогт тоглогч Ж.Уэст дасгалжуулагчаар ирж 53-29 хожиж НБА-г тэргүүлсэн бол Жаббар 26,2 оноо 13,3 сам 3,1 блок гэсэн үзүүлэлтээр өөрийн 5 дахь МВП-г хүртэж Б.Рассэлийн амжилттай зэрэгцэх болжээ. Гэвч Конфренцийн аваргын төлөө Портлэндтэй тоглож хожигджээ. 1977-78 оны улиралд тэрээр хуучин багийнхаа эсрэг тоглож байхдаа гараа хугалсан байна. 1979 онд ЛА Юта жаззаас драфтын эхний эрхийн авсан бөгөөд тэд драфтын нэгээр Мичиганы их сургуулийн залуу од холбогч Эрвин Жонсон Жуниорыг авсан байна. Тэр жилдээ тэд 60 хожил авч Жаббар /24,8 оноо 10,8 сам/ 6 дахь МВПг авчээ. Аваргын төлөөх цувралын 5 дах тоглолтон дээр Жаббар 40оноо авч багаа хожилд хүргэсэн боловч тэрээр шагайгаа гэмтэж 6 дахь тоглолтонд оролцож чадахааргүй болжээ. Гэвч тэр тоглолтон дээр 20 настай залуу тоглогч Мэжик Жонсон 40 оноо 15 сам 7 дам-лт өгч багаа аварга болгосон төдийгүй финалын МВП гэдэг цолыг анх удаа хүртжээ.

Дараагийн 6 улиралд тэрээр дундажаар 20 оноо авч талбай дээр 32-36 минут гарч байсан бөгөөд харин сам авалт нь 6 болтлоо буусан байна. Гэвч энэ үзүүлэлт нь 33 гарч яваа тоглогчид ахадсан үзүүлэлт байлаа. Тэрээр иога болон зодооны урлагаар хичээллэдэг байсан нь түүнд нөлөөлдөг байсан байна. 1984 оны 4 сарын 5-нд Ютатай тоглосон тоглолтын үеэр М.Жонсоны дамжуулалтаар өөрийн алдарт даллах шидэлтээр авсан оноо нь түүний 31,420 болж У. Чэмбэрлэйний рекордыг эвдсэн юм. ЛА 1979-89 оны хооронд 8 удаа НБА-гийн финалд үлдэж, 5 удаа аварга болжээ.

1985 онд 38 насандаа аваргын төлөө Бостонгийн эсрэг хийсэн 1 дэх тоглолтонд Жаббар 12 оноо 3 сам авсан байна. Энэ тоглолтонд Бостон ЛА-г 148-114н харьцаатайгаар бут ниргэжээ. Тоглолтын дараа Жаббар тоглолтын бичлэгийг дахин дахин үзэж бэлтгэлээ хийсэн байна. 2 дахь тоглолтонд Жаббар 30 оноо 17 сам 8 дам 3 блок хийж 109-102н харьцаатайгаар Бостонг хожжээ. Энэ цувралуудад Жаббар 30,2 оноо 11,3 сам 6,5 дам 2,0 блок үзүүлж финалын МВП-г нэр төртэйгээр хүртсэн юм. 40 насандаа тэрээр ЛА-тай дахин 2 жилийн гэрээг байгуулсан байна.

1988-89 оны аваргын төлөөх тоглолтонд Детроитын эсрэг 3 дахь тоглолтонд 24 оноо 13 сам авсан байна. Гэвч ЛА-н М.Жонсон, Б.Скотт нар гэмтэлтэй байсан бөгөөд тэрээр өөрийн хамгийн сүүлийн тоглолтондоо 7 оноо 3 сам авсан байна. тэр улиралдаа тэрээр өөрийн хамгийн муу үзүүлэлт болох 10,1 оноо авч байжээ. Түүний зодог тайлсан явдал нь НБА-гийн 1 эриний төгсгөл болсон юм . Тэрээр 787 тоглолт дарааллан 2 оронтой оноо авч байжээ.

Түүний карьер дахь үзүүлэлт
Тэрээр 1560 тоглолтонд оролцож
38,387 оноо /24,6/ 17,440 сам бөм авалт /11,2/ 5,660 дам-лт /3,6/ 1,160 бөм тас /0,7/ 3,189 блок /2,0/ дундаас 55,9%тай довтолж байжээ.

Түүний рекордуудаас:
Хамгийн их оноо - 38,387
Хамгийн их минут талбайд өнгөруулсэн (57,446)
Хамгийн их довтолгоо амжилттай болгосон (15,837)
Хамгийн их довтолсон (28,307)
Хамгийн олон удаа Бүх Одод сонгогдсон (19)
Хамгийн олон удаа Бүх Оддын тоглолтонд оролцсон (18)
Хамгийн олон ПО-н тоглолтонд оролцсон (237)
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby Бээгий » Fri Mar 06, 2009 10:17 pm

Xанаас энэ мэдээлүүдээ авдын?
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby anufi » Sat Mar 07, 2009 3:05 pm

beegii96 wrote:Xанаас энэ мэдээлүүдээ авдын?

Нэт НБА.ком-с л өөрөө орчуулсан ухаантай
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby Тунгаа » Sat Mar 07, 2009 3:17 pm

[quote="anufi"]Нэт НБА.ком-с л өөрөө орчуулсан ухаантай [/quote]

Good job :eek:
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby Жавхлан » Sat Mar 07, 2009 8:03 pm

:eek:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby Kobe Bean Bryant » Mon Mar 09, 2009 9:28 pm

Сайхан мэдээлэл бна .....
On your feet, time to greet your Los Angeles Lakers.
User avatar
Kobe Bean Bryant
 
Posts: 137
Joined: Fri Jun 27, 2008 10:53 pm

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby anufi » Sun Mar 15, 2009 5:20 pm

Image
Image
Нэр : Ларри Жое Бёрд
Төрсөн : 12/7/56 Уэст Бэдэн Индиана муж.
Ахлах сургууль: Спрингс Уэйлли Индиана
Коллеж: Индиана мужийн коллеж
Драфт: Бостон Селтикс (1978)
Өндөр: 206 см;
Жин: 100 кг .
Хоч : Ларри домог
Шагнал: Нэйсмитийн алдарын танхим (1998); НБА-гийн аварга (1981, '84, '86); НБА-гийн финалын МВП (1984, '86); Улирлын МВП (1984, '85, '86); 9 удаа бүх НБА-гийн 1-р багт;1 удаа 2-р багт (1990); 3 удаа хамгаалалтын 2- багт (1982, '83, '84); шилдэг залуу тоглогч (1980):Олимпийн алтан медальт 1992 :НБА-гийн түүхэн 50 тоглогчийн нэг (1996).

13 улирал тоглохдоо тэрээр төгс тоглогч байсан юм. Бүх байрлалд тоглож оноо авч, оновчтой дамжуулалт, самбараас бөмбөг авч, шилдэг хамгаалагч байсан. Тэрээр холын зайнаас сайн шиддэг бөгөөд тэрээр хааяа нүдээ боож байгаад шиддэг байжээ. 1970-аад оноос хойш аварга аваагүй байсан багт ирж 3 удаа НБА-гийн аварга, 10удаа Атлантик дивизионы аварга, 12 удаа бүх Оддын тоглолтонд оролцож, өөрөө 2 НБА-гийн финалын МВП, 3 удаа Улирлын МВП, 4 удаа НБА-г чөлөөт шидэлтээр тэргүүлж байв.

Фрэнч Лик хэмээх Индиана мужийн жижигхэн хотод төрсөн бөгөөд хот нь 2056 хүн амтай байжээ. Тэрээр ахлах сургуулийн шигшээ багт анх орсон жилдээ шагайндаа гэмтэл авч олигтой амжилт үзүүлж чадаагүй боловч дараа жилд тэрээр гялалзсан амжилт үзүүлж 19 хожил 2 хожигдол амссан бөгөөд тэрээр сургуулийнхаа бүх үеийн оноо авалтаар тэргүүлж шар үстэй инээмсэглэсэн жаалын тоглолтыг үзэх гэж их хүмүүс ирдэг байжээ. Аваргын төлөөх гэртээ хийсэн тоглолтыг нь 4000 гаруй хүн үзжээ. Коллежоо тэрээр Индианагийн Хүүзэрийн коллежоос эхэлсэн боловч удалгүй гарч Индианагийн их сургуульд оржээ. Түүнийг орж ирэхэд Индианагийн их сургуульд 12-14 гэсэн амжилттай байв. Эхний тоглолтоосоо л тэрээр сайн тоглож дундажаар 30 оноо 10 сам авч байлаа. Улирлын тасалбар урьдынхаасаа 3 дахин хурдан зарагдаж ТВ-үүд зар сурталчилгааны оронд түүний тухай гаргаж оюутнууд түүний тоглолтыг үзэхийн тулд хичээлээ таслаж байв.

Ингэж ялагдалгүй 2 жил явсаар 1979 оны НСАА-гийн аваргын тоглолтонд мэжик Жонсоноор удирдуулсан Мичиган мужийн их сургуульд хожигджээ. Гэсэн тэрээр улирлын шилдэг тоглогч болж тэрээр 3 жил тоглоход түүний сургууль нь 81 хожиж 13 хожигдсон бөгөөд тэрээр коллежуудын оноо авалтаар бүх цагийн үеийн 5т оржээ. 1978 онд Бостон түүнийг сонгосон боловч тэрээр өөрөө татгалзаж сургуульдаа үлдсэн байна. Тэр жилд нь Бостон 29-53 гэсэн амжилт үзүүлжээ. Гэвч дараа жилд нь Бёрд ирж Бостон 61-21 хожиж 21,3 оноо 10,3 сам авч багаа тэргүүлж НБА-гийн шилдэг залуу тоглогчийн шагналыг авсан бол түүний өрсөлдөгч М.Жонсон НБА-гийн аварга болжээ. Зун нь Бостон солио хийж төвийн тоглогч Р.Пэриш, шилдэг 6 дахь тоглогч К. Мак-Кэйлийг авчээ. 1980-81 оны улиралд тэд аварга авсан байна. Зүүн бүсийн аваргын төлөө 76-чуудад 3-1 харьцаатай хожигдож байсан боловч сүүлийн 3 тоглолт дарааллаж хожин Хьюстоны эсрэг 6 тоглолт хийж хожжээ. Бёрд мөн багаа 21.2 оноо 10.9 сам авч тэргүүлсэн байна.

НБА-д М.Жонсон Л.Бёрд 2 нэгэн шинэ эрин болж байсан юм. Үзэгчдийн сонирхол буураад байсан үед тэр 2 гарч ирснээр лигийн тасалбар маш хурдан зарагдаж байлаа. 1981-82 оны бүх оддын тоглолтонд тэрээр 19 оноо авснаас Зүүн бүсийн багийнхны сүүлийн 15 онооны 12-г нь тэрээр авч МВП-н шагналыг хүртсэн байна. 1984 онд Бостон ЛА-тай аваргын төлөө үлджээ. М.Жонсон Бёрд 2-н НБА дэх анхны тулаан нь энэ байлаа. Цувралын 5 дахь тоглолтонд Бёрд алдарт Бостон Гарденд 34 оноо 10 сам авч багаа хожилд хүргэсэн байна. Энэ 2 баг 7 тоглолт тоглож сүүлийн тоглолтонд Бёрд 20 оноо 12 сам авч 121-103 харьцаатайгаар Бостон хожиж аварга болжээ. Энэ цувралуудад Бёрд 27,4 оноо 14 сам гэсэн үзүүлэлттэй байснаар тэрээр маргаангүй финалын МВП болжээ.

Дараа улиралд тэрээр 28,7 оноо дундажилж байсан бөгөөд тэрээр өөрийн карьерийн хамгийн өндөр оноо болох 60 оноог Атлантагийн эсрэг авчээ. Түүнийг гэмтэлүүд зовоож байсан боловч тэрээр улирлын төгсгөлд МВП болж финалд ЛА-н эсрэг 6 тоглолт хийж хожигдсон байна. 1985-86 оны улиралд тэрээр гялалзсан амжилт үзүүлсэн юм. Авч болох бараг бүх шагналыг авчээ. Улирлын МВП, финалын МВП, оны шилдэг спортын хүн, Асошитэд пресс агентлагийн оны шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарчээ. Бостон 67-15 гэсэн амжилт үзүүлж финалд Хьюсонтой тогложээ. Бёрд цувралуудад 24,0 оноо 9,7 сам 9,5 сам авч бараг трипл дабл хийж финалын үнэ цэнэтэй тоглогч болов. Дараа улиралд тэрээр зүүн бүсийн аваргын төлөө Детроиттой тоглож 5 дахь тоглолтон дээр А.Томасын бөмбөгийг тасалж Д.Жонсонд дамжуулснаар хожжээ. Аваргын төлөө ЛАЛ-тай таарч 6 тоглолтын дараа хожигджээ. 1987-88 оны улиралд тэрээр Индианагийн эсрэг 42 оноо 20 сам авчээ. Мөн дахин 2 жил дарааллан 3-н шидэлтийн аварга болжээ.

Үүнээс хойш дахин аварга болж чадаагүй билээ. 1992 онд тэрээр Барселоны олимпод мөрөөдлийн багт багтаж алтан медалийн эзэн болсон. 1992 оны 8 сарын 18нд тэрээр албан ёсоор зодог тайлсан юм. Зодог тайлсны дараа тэрээр Бостоны арын албаны албанд ажиллах болсон бөгөөд орон даяар скоут хийх болжээ. 5 жил Флоридад амьдарч гольф тоглож мөн хэд хэдэн кино рекламанд тоглосон билээ. 1997 оны 5 сарын 12нд түүнийг Индианагийн дасгалжуулагч болсон юм. Эхний жилд түүний удирдсан баг дорнод бүсийн аваргын төлөө МЖ-н Чикаго Буллстай таарч 7 тоглолтын эцэст хожигдсон юм. 2000 онд дорнод бүсийн аварга болж аваргын төлөө ЛАЛ-тай таарч 6 цувралын эцэст Коби Шак 2т хожигджээ.

Тэрээр одоогоор Индиана Пэйсерс багийн ерөнхий менежер хийдэг бөгөөд мөн "Larry Bird's Boston Connection," хэмээх ресторан зочид буудал Terre Haute-д эзэмшдэг юм. Тэнд түүний бичил музей байдаг бөгөөд тэнд түүний цом шагналууд байдаг юм.
Түүний карьер дахь үзүүлэлтүүд
Тэрээр 897 тоглолтонд оролцож 21,791 оноо /24,3/ , 8,974 /10,0/ сам ав , 5,695 /6,3/ оновчтой дамжуулалт, 1,556 /1,7/ бөм тас , 755 /0,84/ блок хийжээ.
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby 1220 » Thu Apr 09, 2009 12:59 pm

Image
Нэг сонин стат оллоо.

Финикс Санс багийн төвийн тоглогч бүх түүхийн 50 шилдэг тоглогчийн нэг Шакил О'нил February 16, 1996-нд Милоуки Баксын эсрэг тоглохдоо өөрийн карьерийн цорын ганц гурван онооны шидэлт оновчтой хийжээ. Тухайн үед Шакил О'нил Орландо мэжик багт Пенни Хардуэйгийн хамтаар тоглож байсан бөгөөд уг тоглолтонд 91-121-ээр хожиход 31 оноо 10 самбар 5 ашигтай дамжуулалтаар багтаа тусалжээ. Шакил О'нил өөрийн карьертаа 21 удаа 6 м-ээс шидэлт гүйцэтгэж байсан байна. Мөн сонирхолтой нь Шакил О'нил 94/95 оны бүх оддын тоглолтод нэг удаа гурван онооны шидэлт гүйцэтгэж байсан бол 10 жилийн дараа дахин нэг шидэж саваагүйтэж байжээ.
Шилдэг төвийн тоглогчдын 3 онооны шидэлт хийсэн стат /карьер/
Шакил О'нил 21-ээс 1
Хаким Олажьювон 124-өөс 25
Патрик Юинг 125-аас 19
Дэвид Робинсон 100-аас 25
Дикемби Мутамбо 2-оос 0
Алонзо Моурнинг 89-аас 22
Арвидас Сабонис 415-аас 136-г тус тус оновчтой болгож байжээ.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby Chin-T-Mac » Thu Apr 09, 2009 8:58 pm

Мутамбо аймар дуулгавартай наасан?
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8319
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby H[u]LK » Wed Jun 03, 2009 1:28 am

Тэр draft,point энэ тэрийг худлаа бурсан байноо
User avatar
H[u]LK
 
Posts: 11
Joined: Tue Jun 02, 2009 3:19 pm

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby anufi » Thu Jun 25, 2009 10:35 am

H[u]LK wrote:Тэр draft,point энэ тэрийг худлаа бурсан байноо

за яг хэн дээр худлаа бурсан байна.
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Карл Мэлоун

Postby anufi » Mon Jun 29, 2009 8:12 pm

Image
Нэр: Карл Мэлоун
Төрсөн он сар: 1963/07/24 Саммер фиелд Ла
Жин: 116 кг
Өндөр: 206 см
Ахлах сургууль: Саммер фиелд Ла ахлах сургууль
Коллеж: Луйзана Тех
Драфт: 1985 онд Юта-д
Хоч: Шуудан зөөгч
Шагнал: НБА-гийн улирлын МВП /1997,99/ , 11 удаа бүх НБА-гийн 1-р багт /1988-1999/, хамгаалалтын 1-р багт 2 удаа /1997-99/, 14 удаагийн бүх оддын тоглогч, НБА-гийн 50 шилдэг тоглогчийн нэг /1996/, Олимпийн алтан медальт /1992,96/

Түүн шиг биетэй тоглогч дундын шидэлтийг тийм сайн шидэж, түргэн довтолгоонд идэвхитэй оролцдог тоглогч байхгүй юм. Мөн түүнээс өөр ямар ч тоглогч өөрийн самбараас тэгж их бөмбөг аваагүй юм. Түүний шууданч гэдэг хоч нь алсын дамжуулалтыг оновчтой өгдөг учраас түүнд энэ нэрийг өгсөн байна.
Мэлоун багийн анд Ж.Стоктонтой НБА-гийн шилдэг хослолыг үүсгэсэн юм. Тэр 2 цугтаа 18 жил тоглосон юм. Тэрээр 200 хүн амтай жижиг хотод төржээ. Бусдын адил багаасаа сагсан бөмбөг тоглож өссөн бөгөөд Луизана Тек-д орж 18,7 оноо 9,3 сам үзүүлж байв. 1985 онд драфтын 13-р Юта түүнийг авжээ. Эхний улиралдаа тэрээр 14,9 оноо 8,9 сам үзүүлж Рүүки 1-р багт багтжээ. Дараа улиралд нь Юта 7 улирлын турш онооны лидер байсан А.Дантлиг солилцоонд оруулжээ. Үүний үр дүнд Мэлоуны оноо авалт дээшилж 21,7 болж довтолгооны хувь нь 48%-59% болтлоо өсөв. 1988 оны улиралд тэрээр 27,7 оноо 12,0 сам авч өөрийн карьер хай-г хийсэн байна. 1989 онд тэрээр бүх оддын тоглолтонд МВП-н шагналыг хүртжээ. мөн 1993 онд багийн анд Ж.Стоктонтой цуг бүх оддын тоглолтын МВП-н шагналыг хүртжээ. 1992 болон 96 оны олимпод АНУ-н мөрөөдлийн шигшээ багт багтан 2 алтан медаль хүртжээ.

Мэлоуны рүүки жил тэд ПО-д орж тэрээр 21 оноо дундажилж байсан ч Далласт эхний раундад хожигджээ. Дараа жил нь эхний раундад Портлэндийг хожиж хагас шигшээд ЛАЛ-тай таарч 7 тоглолтын эцэст хожигдов. 1988-89 оны улиралд багийн дасгалжуулагч Фрэнк Лэйдэн багийн ерөнхийлөгч болж түүний туслах дасгалжуулагч байсан Жэрри Слоун багийн дасгалжуулагч болж 51 хожилтойгоор дуусгажээ.
ПО-н эхний раундад Мэлоун 30,7 оноо 16,3 сам үзүүлж Алтан мужийн дайчдыг шүүрдэв. Гэвч дараа нь Финикст хожигджээ. Юта дараагийн хэдэн жилд бүсийн аваргын төлөө 1992 онд Портлэндэд 6 тоглолт, 1994 онд Хьюстонд 5 тоглолт, 1996 онд Сиятлд 3-1н харьцаатай хожигдож байгаад 7 тоглолтыг гаргаж тоглолтын сүүлд чөлөөт шидэлтийг алдаж 90-86н харьцаатайгаар хожигджээ.

1996-97 оны улиралд Мэлоун 25,000 оноо 10,000 сам бөмбөгөө авч тэр улиралд Юта 64-18 гэсэн амжилт үзүүлж Мэлоун улирлын МВП болов. Мөн анхныхаа бүсийн аварга болов. Тэд бүсийн аваргын төлөө Олажувон, Дрекслэр, Баркли гэсэн гурвалтай Хьюстонг буулган авчээ. Тэд аваргын төлөө Чикаго Буллстай 6 тоглолтын эцэст хожигдов. 1997-98 оны улирлын эхэнд Ж.Стоктон 18 тоглолтын гэмтэлтэй өнгөрүүлсэн ч улирлыг 62-20 гэсэн амжилттай дуусгажээ. Финалд мөн л Жордангаар удирдуулсан Буллстай тааран эхний тоглолтыг нэмэлт цагт 88-85р хожсон ч 3 тоглолт дарааллан хожигдов. Гэвч 5 дахь тоглолтонд Мэлоун 39 оноо авч сүүлд шидсэн бөмбөг нь орж 83-8р тэд хожсон боловч 6 тоглолтонд Жорданг зогсоох хүн байхгүй байлаа тэрээр сүүлд цаг дуусах мөчид Мэлоуны гараас бөмбөг тасалж сүүлийн шидэлтийг хийн 86-87-р хожин 6 дахь цомоо авчээ. Дараа улиралд локаут болж 37-13 гэсэн амжилт үзүүлж 2 дахь улирлын МВП болов. Гэвч ПО-д бүсийн хагас шигшээд Портлэндэд 6 тоглолтын эцэст хожигджээ. Тэрээр Юта багийн бүх цаг үеийн тэргүүлэгч болсон юм. Тэрээр авч болох бүх л гавъяа шагнал байсан юм ганцхан аваргын бөгж л дутуу байлаа.

Стоктон зодог тайлсны дараахан 2002-03 улиралд ЛАЛ-т Г.Пэйтоны хамт аварга авахаар очив. Гэвч тэд бүсийн аваргын төлөө Т.Данкан тэргүүтэй Спөрст хожигдсон юм. Дараа улиралд нь тэрээр гэмтэл аван 40 тоглолт өнжиж улирлын төгсгөлд эргэн ирсэн боловч финалд гэмтэл нь сэдэрч дахиж тоглосонгүй. ЛАЛ 5 тоглолтын эцэст Детроитод хожигджээ. Хачирхалтай нь түүний охин Шэрил Форд Детроит Шокс багт тоглон аварга болжээ. 2004-05 тэрээр зодог тайлж Салт Лэйк хотноо хийсэн бага хурал дээр "Би жил гаран энэ газрыг орхисон ч би энд Жазз мэн болон өсөж том болсон. Хэрэв би алдрын танхимд орохоор болвол Жазз мэн гэдгээрээ орох болноо" гэж хэлжээ. Түүний тухай багийн дасгалжуулагч хэлэхдээ "Тэрээр аваргын бөгжийг авч чадаагүй ч түүний карьер маш сайн юм. Яаж ч байсан тэрээр ялахын төлөө байсан" гэжээ.

Түүний карьер дахь статистик:

1474 тоглолтонд оролцож 36928 оноо дундажаар 25,0 оноо, 14968 сам.бөм.ав дундажаар 10,1, 5248 он.дам дундажаар 3.6, 2085 бөм.тас дундажаар 1.4, 1145 блок дундажаар 0.7, дундажаар 516%, 3 онооноос 274%тай шидэж байсан байна.
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby Funky » Mon Jun 29, 2009 9:28 pm

Сайхан мэдээлэлүүд бна .....

:eek: :-D
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby anufi » Fri Jul 17, 2009 6:20 pm

Image
Нэр: Хаким Абдул Олажувон
Төрсөн : 1/21/63 Лагос, Нигери
Ахлах сургууль: Муслимын багшийн коллеж Лагос, Нигери
Коллеж: Хьюстоны Их сургууль
Драфт: Хьюстон Рокетс (1984)
Өндөр: 213 см
Жин: 116 кг
Шилжилт: 8/2/01нд Торонто руу
Шагнал: Улирлын МВП (1994);Финалын МВП (1994, '95); НБА-гийн аварга (1994, 1995); Бүх НБА-гийн 1-р баг (1987, '88, '89, '93, '94, '97); 2-р баг ('86, '90, '96); Оны шилдэг залуу тоглогч (1966); 12 удаагийн бүх оддын тоглогч ; Бүх НБА-гийн хамгаалалтын б1-р баг ('87, '88, '90, '93, '94); Олимпын алтан медальт (1996) НБА-гийн түүхэн дэх 50 агуу тоглогч (1996).

Тэрээр 1963 онд дунд зэргийн амьдралтай айлын 3 дахь хүү нь болон мэндэлжээ. Түүний нэрний /Олажувон/ утга нь үргэлж тэргүүнд гэсэн утгатай юм. Тэрээр 15 наснаасаа эхлэн сагс тоглож эхэлсэн байна . Тэрээр сургуулийхаа шигшээд багтаагүй байсан боловч багийн хэсэг тоглогчид нь түүнийг дасгалжуулагчаасаа оруулахыг гуйснаар нэгэн супер од тоглогчийн гараа эхэлжээ. Олажувон сагс тоглохоосоо өмнө хөл бөмбөгийн багт хаалгач хийдэг байсан нь түүний хөдөлгөөний эвсэлд нөлөөлж байсан байна. 2 жилийн дараа тэрээр Хьюстоны их сургуульд орж тэр жилдээ Хьюстоны багийг НСАА-гийн шилдэг 4н нэг болоход чухал нөлөө үзүүлжээ.
1982 онд тэрээр багийн анд К.Дрекслертэй цуг НСАА-гийн хагас шигшээд үлдсэн боловч М.Жордан, Ж.Ворти нарын Хойд Каролинагийн их сургуульд 68-63 -р хожигджээ. 1983-84 онд Олажувон багаа 16,8 оноо НСАА-г 13,5 сам 5,6 блокоор тэргүүлэв. Гэвч финалд П.Юингээр удирдуулсан Жоржтауны их сургуульд хожигджээ.

1984 оны драфтын эрхийг сугалаагаар Портлэндээс хожсон Хьюстон түүнийг драфтын 1-р сонгов. Өмнөх жил Хьюстон мөн драфтын 1-г сунгалсан бөгөөд 1-р Виржинагийн их сургуулийн Ральф Сампсоныг авсан байв. Ингээд Хьюстон ихэр цамхагтай болов. Орж ирсэн жилдээ Олажувон 20,6 оноо 11,9 сам үзүүлж шинэ залуу тоглогчийн шагналын санал асуулгад Жордангийн ард оров. Тэр улиралд Хьюстон 48-34 гэсэн амжилт үзүүлж ПО-д оров. Эхний шатанд Ютатай таарч 5 тоглолтын дараа ПО-с мултарчээ. Олажувон, Сампсон 2 хоёулаа 20+ 10+ гэсэн үзүүлэлт үзүүлжээ. Энэнээс өмнө У.Чэмбэрлэн, Э.Бэйлор 2 л 1970 онд үзүүлж байсан юм. 1985 онд тэд Хьюстоныг НБА-гийн финалд хүргэв. Тэд конфренцийн аваргын төлөө ЛАЛ-г 5 тоглолтын эцэст буулгаж авсан бөгөөд Олажувон 3 тоглолтонд 40, 35, 30 оноо авч Хьюстонг тэргүүлжээ. Гэвч тэд Л.Бёрд, К.Маккэйл, Р.Пэриш нарын хүчирхэг Бостонд хожигджээ.

Дараа улиралд түүний багийн анд Сампсон гэмтэж түүнийг багийн удирдлагууд нь Алтан мужийн дайчдад заржээ. Түүнээс хойш Олажувон багаа 13 статистик үзүүлэлтээр тэргүүлж байсан юм. 1987-90 онуудад бүх оддын тоглолтын гараа төвийн тоглогчоор 4-н жил дарааллан гарчээ. 1989 онд тэрээр хамгийн анхны бүх үзүүлэлтээрээ шилдэг 10-т багтсан тоглогч болжээ. Мөн тэрээр Милвоукигийн эсрэг 18 оноо 16 сам 11 блок 10 дам хийсэн байна. 1990-91 оны улирлын дундуур тэрээр 2 хүнд гэмтэл авч улирлыг өнжих болжээ. 1991 онд тэрээр нэрийхээ Абдул гэдгийг хаяж мөн Аким гэж байсныг Хаким болгон өөрчилжээ. 1992-93 онд Хьюстонг Руди Томьянович дасгалжуулахаар болов. Хаким гэмтлээсээ эргэн ирж 26.1 оноо, 13.0 сам 4.17 блок үзүүлж МВП-н шагналд Барклигийн араас бичигджээ. Түүний эргэлттэй шидэлтийг зогсооход хамгаалагчдад хэцүү байсан учраас түүнд Мөрөөдлийн /Dream/ Хаким гэдэг нэрийг өгчээ. Түүний тухай Шак хэлэхдээ "Хаким шидэлтээ эхлэх гэж 4-5 удаа дохино дараа нь довтолж орох гэж 5-6 хөдөлгөөн хийнэ. Ингэсээр байгаад тэр бараг 20-д хөдөдгөөн хийдэг байх" гэж хэлжээ. Тэр улиралдаа Хьюстон По-н хагас шигшээд Г.Пэйтон Ш.Кемп нараар удирдуулсан Сиятлд 7 тоглолтын эцэст хожигджээ. 1993-94 онд тэрээр улирлын болон финалын МВП болжээ. Хьюстон финалд Нью Йорк Никс багийн эсрэг тоглож 7-н цувралын эцэст хожиж НБА-гийн анхны аварга хэмээх цолоо авчээ. Финалын цувралуудад Олажувон 29,1 оноо 9,1 сам 3,86 блок хийжээ.

Дараа улиралд нь Олажувон 27,8 оноо 10,8 сам үзүүлэв. Мөн Олажувон Хьюстоны бүх цаг үеийн шилдэг оноо авагч байсан Калвин Мёрфиг гүйцжээ. 1995 оны 2 сард их сургуулийн багийн анд К.Дрекслерийг Портлэндээс довтлогч Отис Торпигоор солиж авчрав. Тэд ПО-д 6-р гарч өрнөд бүсийн аваргын төлөө Д.Робинсоны Сан Антониотой тоглож хожсон байна. Цувралуудад 35,3 оноо авч байсан бол Робинсон 25,5 оноо авчээ. Финалд Хьюстон залуу хүчирхэг төвийн тоглогч Шакийн Орландогийн эсрэг тоглож Хаким 32.8 оноо, 11.5 сам 5.5 дам, Шак 28.0 оноо, 12.5 сам 6.3 дам хийж Хаким 2 дахь удаагаа улирлын МВП болжээ. Дараа жилд Хьюстон ПО-н хагас шигшээ хүртэл явж бүсийнхээ аваргын төлөөх тоглолтонд Ютад 6 тоглолтын эцэст хожигдов. 1997-98 оны улиралд тэрээр гэмтэж дөнгөж 47 тоглолтонд л оролцжээ. 1998-99 оны улиралд лок аут болж тэрээр сүүлийн 2 жилд 12,0 оноо 7,5 сам авч байв. Хаким зодог тайлсан боловч 2001-02 улиралд Торонтод эргэн ирсэн боловч амжилт үзүүлсэнгүй 1 улирал тоглоод больжээ. 2002 оны 11 сарын 9нд Хьюстон Рокетс багийн бүх цаг үеийн оноо авалт, самбараас бөмбөг авалт, бөмбөг таслалт мөн блок шотны лидер Хаким Олажувоны 34 дугаарыг мөнхөлсөн юм.

Түүний карьер дахь үзүүлэлтүүд:
1238н тоглолтонд оролцож 26,946 оноо /21,8/, 13,748 сам /11,1/, 3,058 дам /2,5/, 2,162 тас /1,74/, 3,830 /3,09/ блок хийжээ.
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby anufi » Mon Oct 26, 2009 7:41 pm

НБА-гийн шилдэг 50 тоглогчид багтсан европ тоглогч, хэдийгээр богино хугацаанд НБА-д тоглосон ч шилдгүүдийн нэг болж чадсан тоглогч юм.
Image
Нэр: Дражан Петрович
Төрсөн он сар: 1964/10/22 Сибнек, Хорват
Жин: 91 кг
Өндөр: 196 см
Их сургууль: Загребийн их сургууль /Югослав/
Драфт: 1986 онд Портлэнд трэйл Блэзэрс 3-р тойрог
Шилжилт: 1991/01/23 Нью Жерси Нэтс багт зарагдсан
Шагнал: 2002 онд Нэйсмитийн алдарын танхим, НБА-гийн 3-р баг / 1993/, 1992 оны Олимпын мөнгөн медальт, НБА-гийн шилдэг 50 тоглогчийн нэг /1996/.

1980-д оны дунд үеэс зүүн европт коммунист дэглэм зөөлөрч зарим европын шилдэг тоглогчид АНУ руу цагаачлах болсон. Харин Оросын холбоот улсуудад энэ хориотой байлаа. Тэдний нэгт нь Югослав багтаж байв. Хорват үндэстэн Югославыг төлөөлж европын аварга болон 1988 оны олимпод мөнгөн медаль хүртэж байв.
Хорватын Сибнек хэмээх Адриатын тэнгисийн эрэг дээрх боомт хотод цагдаагийн даргын хүү болон мэндэлжээ. Түүний ах Александр нь өглөө хичээлдээ явахаасаа өмнө өөрийн хийсэн сагсан бөмбөгийн шийдэн дээр шиддэг байсан нь түүнийг сагс тоглоход нь нөлөөлжээ. Түүний чадвар нэмэгдэж тэрээр 15 насандаа Югославын сагсан бөмбөгийн шигшээ багт оров. 1984 онд АНУ-д болсон олимпд оролцохдоо тэрээр 19хөн настай байлаа. 2 жилийн дараа түүнийг Портлэнд баг драфтын 3-р тойргоор сонгосон ч түүнийг Югослав улс явуулсангүй. Тэрээр Испаний эзэн хааны багт тоглож Европт эзэгнэж байв.

Гэвч түүнийг Портлэнд баг өөрийн болгож авав. Түүний анхны улирал нь тийм ч гайхамшигтай байсангүй. Түүний хамгаалалт НБА-д хэтэрхий муу байв. Түүний байрлал дээр К.Дрезслэр байсан нь түүнд тоглох минут ч бага байлаа. Эхний улиралдаа 12,6 минут гарж 7,7 оноо 77 тоглолтонд үзүүлжээ. Дараа улиралд тэрээр улирлын хагас 38 тоглолтын 20-г нь талбайн гадна өнгөрүүлсний эцэст түүнийг 3 багийн солилцоогоор Нэтс руу явуулжээ. Нэтс түүнд боломж өгч талбайд 20,5 минут гарч 12,6 оноо авах болов.

Дараа улиралд гараанд гарч 20,6 оноо авах болж НБА-гийн мэргэн буучдын нэг болсон бөгөөд тэр улиралд 3 онооны шугамнаас 227/ 123 хийж 44,4%-р НБА-д 2-т жагсжээ.
1992 оны зун тэрээр шинэхэн тусгаар тогносон Хорват улсын нэрийн өмнөөс Барселоны олимпод оролцож мөнгөн медаль хүрсэн байна. НБА-гийн шинэ улиралд тэрээр 22,3 оноо авч Нэтс багийг тэргүүлж хэвлэлийнхэн түүнийг улирлын төгсгөлд Бүх НБА-гийн 3-р багт нэрлэжээ. ПО-н эхний шатнаас хасагдсаны дараа Д.Петрович багийнхаа менежментэд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж гэрээгээ шинэчлэхгүй бол Грект 2 жил тоглоход бэлэн байгаагаа сэтгүүлчдэд хэлжээ. Зун нь Европын аваргад оролцохоор нутаг руугаа буцав. Польшд болсон эрхийн төлөөх тоглолтонд 30,0 оноо дундажилж байлаа. 1993 оны 6 сарын 7-нд Герман луу найз охин дээрээ очих гэж яваад Мюнхиний зам дээр тракторын чиргүүл мөргөж осолд орсон байна. Тэрээр газар дээрээ шууд нас барсан байна. Энэ үед тэрээр 28 настай байлаа.

Европ даяараа эмгэнэн гашуудаж байлаа "Бид 4 сая, түүнгүйгээр манай сагсан бөмбөг 3 алхам ухарлаа" гэцгээж байв. 1993 оны сүүлээр Нэтс баг түүний 3 дугаарыг мөнхөлжээ. Ахлах сургуулиудын бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг мөн түүний нэрэмжит болгосон байна.

Түүний НБА дахь карьер үзүүлэлтүүд:

290 тоглолтонд оролцож 4461 оноо /15,4/ , 669 сам /2,3/, 701 дам /2,4/, 265 бөм тас, 27 блок, дундаас 50,6%, 3 оноо 43,7 хувьтай шидэж байжээ.
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby 1220 » Tue Oct 27, 2009 12:00 pm

Улсынхаа аварга шалгаруулах тэмцээн дээр 100 оноо авч байсан гэдэг байх шүү
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby Sun-sun » Tue Oct 27, 2009 2:54 pm

Ануфи чи үнэхээр гоё бичжээ. Би баахан дэмий юм эхлүүлцэн юм шиг санагдаад явчихлаа. Тасархай шүү.
Замын цэцгээр богцоон дүүргээд
Залуу насны босгыг алхав
User avatar
Sun-sun
 
Posts: 204
Joined: Thu Oct 15, 2009 3:06 pm

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby Sun-sun » Tue Oct 27, 2009 3:11 pm

1220 wrote:Image
Нэг сонин стат оллоо.
Шакил О'нил 21-ээс 1
Хаким Олажьювон 124-өөс 25
Патрик Юинг 125-аас 19
Дэвид Робинсон 100-аас 25
Дикемби Мутамбо 2-оос 0
Алонзо Моурнинг 89-аас 22
Арвидас Сабонис 415-аас 136-г тус тус оновчтой болгож байжээ.

Энэ чинь яасан сонин стат бээ. Good
Замын цэцгээр богцоон дүүргээд
Залуу насны босгыг алхав
User avatar
Sun-sun
 
Posts: 204
Joined: Thu Oct 15, 2009 3:06 pm

Re: Тоглогчидын талаарх мэдээлэл

Postby anufi » Thu Aug 08, 2013 7:05 pm

Image

Нэр: Жорж Жервин
Төрсөн он сар: 1952/04/27 Детроит Мичиган
Жин: 84 кг
Өндөр: 201 см
Ахлах сургууль: Мартин Лютер Кингийн ахлах сургууль Детроит
Коллеж: Зүүн Мичиган
Драфт: 1974 онд Финикс Санс 40 дэх сонголт
Шилжилт: 1985/10/24 Чикаго Буллс
Хоч: Мөсөн хүн
Шагнал: 1996 онд Нэйсмитийн алдарын танхим, 5 удаагийн НБА-гийн 1-р баг / 1978-82/, НБА-гийн 2-р баг /1977, 83/, 9 удаагийн бүх оддын тоглогч /1977-1985/, Бүх оддын тоглолтын МВП /1980/ , НБА-гийн шилдэг 50 тоглогчийн нэг /1996/.

Жордан, Чэмбэрлэнгээс өөр онооны лидерийг 4 удаа хүртэж байсан тоглогч бөгөөд хамгийн анхны 3н шагналыг нэг доор хүртсэн хамгаалан тоглогч юм. Тоглож байх хугацаандаа 407 тоглолт дарааллан 2 оронтой оноо авч байжээ. Мөн 12 дараалласан бүх оддын тоглолт сонгогдож байснаас 3 нь АБА-д, 9 нь НБА-д юм. Түүний талаар Ж. Уэст хэлэхдээ " Түүнийг үзэхийн мөнгө төлөх ёстой тоглогчдийн нэг " гэжээ. Мөн 1982 онд түүнийг 4 дэх онооны лидер болсны дараа хуучин НБА-д дасгалжуулагч байсан Дик Мотта " Түүнийг зогсоох аргагүй. Чи зүгээр л түүнийг 40 шидэлтийн дараа гар ядраасай гэж найдах л хэрэгтэй" гэжээ.

Түүний НБА-д орох зам шулуун байсангүй. Ядуу гэр бүлд 6 хүүхдийн нэг болон төржээ. Түүнийг дөнгөж хөлд орж байх үед нь эцэг нь хаяад явсан байна. Түүний ээж нь гэр бүлээ тэжээхийн тулд бүх олдсон ажлыг хийдэг байв. Тэрээр дараа нь ээжийнхээ тухай дурсахдаа " Би түүнийг яаж хийдэг байсныг нь мэдэхгүй. Тэрээр маш хүчтэй эмэгтэй байсан. Биднийг хэзээ ч өлсгөлөн байлгаж байгаагүй"
Тэрээр анх сагсыг үеэлийндээ амьдарч байхдаа хөрш айлын жаал Ральф Симпсонтой цуг тоглож эхэлжээ. Ральф Симпсон нь сүүлд Мичиганы их сургууль болон АБА-гийн Дэнвэр Наггетс багийн од тоглогч болсон юм. Тэрээр бага насаа дурсахдаа " Би зүгээр гудамжинд гүйж байдаг хүүхдийн адил гэхдээ би сагсан бөмбөгт үнэхээр дуртай байсан.

Мартин Лютер Кингийн ахлах сургуульд 172 см өндөртэй жаал сургуулийн шигшээд орох гэсэн боловч түүний шидэлт сайнгүй байсан болохоор түүнийг ахлах дасгалжуулагч хасжээ. Гэвч туслах дасгалжуулагч Вилли Уэрвэдэр жаалхүүгийн дотор нэг зүйл байгааг анзаарч түүнийг үлдээсэн байна. Түүнийг илүү цагаар дасгалжуулж шигшээгийн нөөц тоглогчид авч үлджээ. Тэр 2 маш дотно байсан бөгөөд Жервин түүний талаар дурсахдаа " Тэр миний багш байсан мөн бараг л миний аав байсан. Орой болгон зааланд намайг шидэх дасгал хийлгэдэг . Би өөр ямар ч зүйлийн тухай боддоггүй зөвхөн сагсан бөмбөгийн тухай боддог байсан" гэжээ.
Дараа жилд тэрээр 192 см өндөр болж тоглолтын ур чадвар нь сайжирчээ. Шигшээдээ багтсан бөгөөд дундажаар 31 оноо 20 сам авалтаар сургуулиа тэргүүлэн мужийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ хүртэл явжээ.

Сургуулиа төгсөхөд нь Лонг Бичийн сургуулиас тэтгэлэгт хамрагдаж суралцахаар болсон байна. Гэвч эхний семистр дуусахад Зүүн мичиганы их сургууль түүнийг урвуулж чаджээ. Орсон жилдээ тэрээр 29,5 оноо дундажилж эхлэв. Зодооны хэргээс болж тэрээр багаасаа хасагджээ. Хаашаа ч гарах гарцгүй болсон тэрээр Дорнодын сагсан бөмбөгийн холбоонд элсэв. Тэнд тоглохдоо 40 оноо дундажилж сард 500 долларын цалин авч байлаа. Түүнийг удалгүй АБА-гийн скоут Жонни Керр олж харжээ. Түүний үзсэн тоглолтонд Жервин 50 оноо авав. Тоглолтын дараа түүнийг шууд АБА-д урьжээ. 40,000 долларын цалинтай боллоо. Гэвч тэр үеэд Др Жэй байсан бөгөөд 31,9 оноо дундажилж байв. Тэрээр улирлын дундаас орж 14,1 оноо дундажилж байв. Түүнийг багийн анд Фатти Тэйлор "бага мөсөн уул" гэж нэрлэжээ.
1973-74 оны улиралд анхны бүх оддын тоглолтондоо оролцжээ. Түүний гэрээ Сан Антонио Спүрс худалдан авав. Ороод 23,4 оноо авч АБА-д оноо авалтаар эхний 4-т бичигдэв. Мөн дараа жил нь багийн найз Р.Симпсонтой цуг бүх оддын тоглолтонд нэг баг болж тоглов.

1976 онд Сан Антонио НБА-д элсэн оров. Тэрээр гайхалтай биш ч сайн байлаа. 4 удаагийн онооны лидерийг 5 жилийн хугацаанд хийв. 1977-78 оны улиралд тэрээр улирал дуусахад онооны лидер болохын тулд дээр байгаа Дэвид Томпсоноос 58 оноо авах хэрэгтэй байлаа. Нью Орлеанс Жазз багтаа тоглоход тэрээр эхний үед 6 дараалласан шидэлтээ алдав. Гэвч тэрээр багийнхандаа санаа зовох хэрэггүй намайг бөмбөгөөр тэтгээрэй гэж хэлжээ. 2-р үед тэрээр гайхалтай байлаа. 33 оноо 1 үед авч НБА-д рекорд тогтоов. Энэ эрчээрээ цааш тоглон 63 оноо авч тоглолтыг дуусгажээ. Ингэснээр 27,22 оноо дундажилж 27,15 оноо дундажилсан Д.Томпсоны дээр бичигдэв. Мөн МВП-ийн өрсөлдөөнд Б.Уолтоны ард бичигджээ.
Дараа жил нь 29,2 оноогоор лигийг тэргүүлж МВП-н өрсөлдөөнд М.Мэлоуны ард бичигдэв. 1982-83 оны улиралд түүний баг өрнөд бүсийн финалд хүрсэн боловч хүчирхэг Лэйкэрст ялагджээ. Сан Антониод 12 жил тоглосны дараа түүнийг довтлогч Дэвид Грийнвүүдээр Чикаго Буллстэй солив. Тэрээр Сан Антониог орхихдоо 60 гаруй багийнхаа рекордны эзэн 23602 оноотой явжээ. Орсон жилдээ тэрээр Жордангийн араас гарч байлаа. Гэвч Жордан хөлөө гэмтээсний дараа тэрээр Чикагогийн голлох тоглогчдын нэг болж 33 насандаа 16,2 оноо дундажилж байв. Гэвч тэрээр тэр улирлаа дуусгаад зодог тайлав. НБА-г 20708 оноотой үдэв.

Дараа жил тэрээр Италийн Банко Рома багт тоглож 26,1 оноо дундажилж байлаа. Гэвч буцаж ирэн өөрийн нэрэмжит гольфийн тэмцээн зохион байгуулдаг болов. Мөн Спүрс багийн олон нийттэй харилцах албанд ажиллах болов. 1992 онд Ж.Лукас түүнийг өөрийн туслах дасгалжуулагч болгосон ч удалгүй тэрээр буцаж олон нийттэй харилцах албандаа ажиллажээ. 1996 онд Сан Антонио баг түүний 44 дугаарыг мөнхөлсөн байна.

Түүний карьер дэх үзүүлэлт

791 тоглолтонд оролцож 26,2 оноо / 20708/, 4,6 сам /3607/, 2,8 дам / 2214/, 941 бөм тас, 670 хаалт тавьж байжээ.
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Previous

Return to Сагсан бөмбөгийн ертөнцөөр, тамирчдын тухай

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron