Сагсанбөмбөгт хэрхэн татагдав?

NBA, FIBA, WNBA, NCAA гэх мэт..

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: Сагсанбөмбөгт хэрхэн татагдав?

Postby gremlin » Fri Apr 27, 2018 2:52 pm

88,89 оны үед цэцэрлэгийн бацаан байхдаа л сагстай танилцсан. Манай аав ТМС-ийн заки хийдэг байсан юм. Хажуугаар нь сагсны багаа дасгалжуулна. Тэгээд л ах нарыг дагаад бөмбөгийг нь зөөгөөд л бэлтгэлийг дуурайж хийгээд л анх орж байлаа даа. НБЭ-ийн сагс гэвэл Цэнхэр гаригийн Тамир ахын нэвтрүүлгээр Аврагын цувралуудыг их үзнэ. Жордан 9 сэкунд нисдэг гээд л солиордог байлаа. Гэхдээ 1996 онд манайх нүүлээ. Тэгтэл орсон байранд кабелийн ТВ-тэй болоод Старспорт, Оросын 7-р сувагч билүү нэг сувгаар сагс гардаг байлаа. Анхны шууд тоглолт нь Минэсота Ванкоувэр 2 тоглож таарсан юм. Тухайн үед сайн мэдэхгүй ээ. Тэгсэн хар өмсгөлтэй багийн нэг туранхай өндөр нөхөр л аймар аймар тохоод, өөрийнхөө самбараас аваад залж явсаараа байгаад очиж тохоод буцаж ирээд хаалт хийгээд л баллаж байхыг хараад КэйЖи ахын фэн болж байлаа. Тойм моймоор л нэг муу мэдээлэлтэй болдог байлаа. Тэр үед шилдэг 10 залуу тоглогч гээд нэг юм гараад л
КэйЖи, Дэмон Стаудмайр, Кид, РэйАллэн, Марбури, Айвэрсон гэх мэт нөхдүүд л байсан санагдаад байгаа юм. Тэр үеэс л аймар донтож үзсэн дээ.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2133
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: Сагсанбөмбөгт хэрхэн татагдав?

Postby Bulga » Thu May 10, 2018 6:23 am

ах маань анх Жорданы бичлэгүүд бас тоглохыг зааж өгч байлаа, хамгийн их нөлөөлсөн зүйл гэвэл яг Майкл шиг гээд Лил Бов Вов Карт?рын гол дүрд тоглосон кино юм уу даа
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: Сагсанбөмбөгт хэрхэн татагдав?

Postby Zo7i » Fri May 11, 2018 10:22 pm

2004 онд дунд сургуулийн 5 ангид орж сагсанбөмбөгийн секцэнд хичээллэж эхэлсэнээр энэ спортод эргэлт буцалтгүй орсон доо. Миний сурч байсан Эрдэнэтийн 1р арван жил массаараа сагсаар хичээллэдэг, үе үедээ сайн тоглогч нараараа алдартай сургууль байсан нь анги ахих тусам ур чадвар нэмэгдэхэд нөлөөлсөн. Тэгээд л сургуулийн аварга, аймгийн аварга, залуучуудын а/а гээд л амжилтын буухиа тасраагүй дээ.
Өсвөрийн у/а - д 1 удаа л оролцож нугаалаан дээрээ хожигдсоноос өөр гавиагүй хэхэ.
НБА - н хувьд 2004 2005 оны үед ид үе дээрээ байсан Данкан, Ману, КЖ, Новитцки, Коби, Айверсон, Тмак-н тоглолтыг үзэж, биширч, шүтэж эхлэсэн... одоо ч эхнээсээ зодог тайлцгаагаад 1 тийм хоосон мэдрэмж төрөөд л байгаа.
Монголын лигийн хувьд анх үзсэн тоглолт Шаркс - Буллс байж таарсан. Үлэмж биет Рагчаа агсан, 2 хүн нийлүүлчихсэн юм шиг Давхарбаяр, ихэр юм шиг хоорондоо адилхан Одгий Төмкө, уран гоё тоглолттой Ариунболд агсан гээд л анхны сэтгэгдэл бүртээ уулга алдаж байлаа.
Сагсанбөмбөгөөр хичээллэснээр эрүүл чийрэг биетэй болж өсөж, багаар ажиллаж сурч, хожиж хожигдохын амтыг мэдэрч, олон ч сайхан найз нөхөд, ах дүүтэй болсон доо туйлын баяртай явдаг аа хэхэ
Zorigoo
User avatar
Zo7i
 
Posts: 361
Joined: Sun Jul 21, 2013 9:51 pm

Previous

Return to Сагсан бөмбөгийн ертөнцөөр, тамирчдын тухай

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest