MADE MY DAY...

Эдгээр сэдэвтэй холбоотой зүйлс энд

Moderator: Тунгаа

MADE MY DAY...

Postby Могжоохон » Fri Aug 14, 2015 7:22 pm

Харсан сайхан зургуудаа энд оруулж эхэлнээ :eek: Ингээд өнөөдрийн зураг...

Image
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7887
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: MADE MY DAY...

Postby Могжоохон » Sat Aug 15, 2015 12:15 pm

Сая сэрээд харсан хамгийн гоё зураг энэ байлаа. Спортын Цонхын гэр бүлийнхэндээ баярын мэнд хүргэж байнаа!
Image
Last edited by Могжоохон on Mon Aug 17, 2015 12:00 am, edited 1 time in total.
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7887
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: MADE MY DAY...

Postby Могжоохон » Sun Aug 16, 2015 9:16 pm

Дүүгээ галаас аварч, 80 хувь түлэгдсэн баатар хүү Цэрэнтогтох эмчлүүлээд иржээ :eek:
Image
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7887
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: MADE MY DAY...

Postby Болжмор » Sun Aug 16, 2015 11:17 pm

За ашгүй дээ. Дэм дэмэндээ гэж манай Монголчууд бас их аагтай, юм болгоныг шүүмжилж, муу талаас нь хардаг юм шиг хэрнээ яг ийм сэтгэл гаргах юман дээр харамгүй нэгэндээ тусалдаг сайхан улс шүү. Найс :eek: :eek: :eek:
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2421
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: MADE MY DAY...

Postby Ms.G » Sun Aug 16, 2015 11:49 pm

Энэ хүүгийн өмнөөс бүр баярлаад байгаа шүү. Гое сэдэв байна


Sent from my iPhone using Tapatalk
Image
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Re: MADE MY DAY...

Postby Могжоохон » Tue Aug 18, 2015 10:41 am

Image
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7887
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: MADE MY DAY...

Postby Могжоохон » Tue Aug 18, 2015 11:06 pm

Монгол улс хөгжиж л байна шдээ :eek: :mongol: :mongol: :mongol:

Image
2016 оны 2-р улиралд Шангри-Ла төвд нээлтээ хийх IMAX кинотеатрын тухай.
Илүү том бас илүү тод: IMAX кинотеатрын дэлгэц маш том мөн танхимын суудлуудын шатлал маш өндөр хийгдсэн байдаг тул та аль ч хэсэгт суусан дэлгэц танд ойр байгаа мэт харагдах бөгөөд тусгай проекторын систем нь цэвэр тунгалаг бодит мэт дүрсийг жирийн бусад театрын системээс 40% илүү ялгаралтай, 60% тод дүрслэлтэйгээр дамжуулдаг юм. Тусгай проекторууд нь дүрс өсгөгчөөр тоноглогдсон байх бөгөөд мөн зуун компьютерийг нийлүүлсэнтэй тэнцэх сүпер компьютер бүхий серверээр маш том хэмжээтэй кино контентыг тоглуулдаг. IMAX театрын дүрс гаргалтын систем тусгай мэдрэгч суурилуулж өгснөөр проектороос дэлгэцэнд ирж байгаа дүрсийг хянаж, тухайн агшин бүрт дүрсний түвшинг унагахгүй, хамгийн чанартай дүрсийг цацдаг.
Илүү чанга бас илүү нүсэр: Та магадгүй олон өөр төрлийн кинотеатрт кино үзсэн байх. IMAX театрын хувьд зөвхөн театрын дэлгэцийг хэмжээг хувиргасан биш юм. IMAX нь кино найруулагч, продюсер, бүтээгчидтэй ойр ажиллаж кино зураг авалт эхлэхээс төгсгөл хүртлэх нэгж хэсэг бүрт тусгай мэргэжлийн зөвөлгөө өгч, тэдэнд маш өндөр нягтралтай камер хэрэгсэл эсвэл IMAX дижитал дахин хувиргах (DMR) үйлчилгээгээр хангадаг. DMR Хөрвүүлэлтийн үр дүнд киноны кадр бүрийг дүрсний нарийвчлалыг хэдэн 100 дахин тодруулж өгдөг юм. IMAX-ын тусгай дууны баг мөн л стем буюу киноны үндсэн дууны замууд дээр ажиллах бөгөөд кино бүтээгчдэд өвөрмөц сайжруулсан дууг бүтээх бүрэн давуу талыг IMAX-ын респонсив дууны системд өгдөг. Дэлхийн театр IMAX тун удахгүй Өргөөгийн сүлжээгээр. www.imax.mn
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7887
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: MADE MY DAY...

Postby Могжоохон » Wed Aug 19, 2015 1:03 pm

ЗАЙСАН 1970 гэнээ... энэ үед очоод 2-3 хоног амьдарчаад ирэх юмсан :mongol:
Image
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7887
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: MADE MY DAY...

Postby Reda » Wed Aug 19, 2015 1:12 pm

Дэнжийн мянгад ч бас ийм хашаа байшингууд бий, маргааш очиж хэд хоночихоод ир :ногоон:
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 7929
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: MADE MY DAY...

Postby ТӨӨГӨӨ » Wed Aug 19, 2015 1:17 pm

юун хэд хонох? баахан газар авах хэрэгтэй шд
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9583
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: MADE MY DAY...

Postby Ж. Анхжаргал » Wed Aug 19, 2015 1:34 pm

Ганц эмо зураг оруулчий...
low quality picture taken by mobile, after editing PS-oil paint tool.
Image
Ж. Анхжаргал
bluR
 
Posts: 2207
Joined: Sat May 08, 2010 4:51 pm

Re: MADE MY DAY...

Postby meesh » Fri Aug 21, 2015 12:12 pm

Ганц эмо зураг оруулчий..

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 7462
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: MADE MY DAY...

Postby Gankhuu » Fri Aug 21, 2015 12:30 pm

Why wasn't Jesus born in the USA? Because God couldn't find three wise men and a virgin.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8742
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: MADE MY DAY...

Postby Могжоохон » Fri Aug 21, 2015 8:55 pm

Өнөөдөр сайхан зураг харсангүй ээ хэхэ. Харин сайхан юм уншлаа. Удахгүй миний багш болох МУСГЗ Г.Золжаргалын дурсамж

| +
ТЕЛЕВИЗЭД ОРСОН ТЭР НАМАР
/ дурсамж /

Сүүлийн хэдэн өдөр би гадаа хашаанд шүүр бариад цэвэрлэгээний ажил хийж байгаа. Лав сар гаруй үргэлжилнэ. Залуучууд хараад ихэд гайхаж байна. Угтаа бол би анх 84 онд кино программын хэдэн өвгөдтэй гар хөлийн нь үзүүрт гүйж цэгцэлсэн кино фондоо дахин цэгцлэх гэж шамдан орсон нь тэр юм. Би телевизэд 83 онд орсон. Гэвч Оюутны 1-р курсэд буюу 1979 онд анх нэвтрүүлэг хийхээр Ц.Пунсаа эгчийн удирдлага дор гарч 20 минутын сурвалжлага хийсэн маань 16 мм киногоор сая олдсон юм. Бага залууд минь эмх цэгцтэй байсан фонд одоо уул овоо шиг хог болох шахсан байгаа. Энэ хийж байгаа ажлаа Дашзэвэг, Гэндэнсүрэн, гуай Налжир гуай, проекцоны Цэцгээ эгч архивын Ганбаатар зэрэг их сайхан хүмүүстээ зориулна. Тэд телевизийн кино архивыг анх эмхэлж бий болгосон сайхан хүмүүс байж билээ.
Эхлэл
...Намайг дээд сургууль төгсөөд телевизэд орсон тэр намар киноны орчуулгын редакторын ажил хий гэснээр би телевизийн хүн болсон . Энэ бол 83 оны намар. Тэр үед киноны редакц гэж тусдаа байсангүй харин Программ төлөвлөлтийн хэлтсийнхээ дотор Цэрэн-Очир гэж хүн ганцаараа хийдэг ажил байлаа. Кино бүрийг долоо хоног сараар нь төлөвлөнө, Телевизээр гаргах киног гол төлөв социалист орнуудаас шуудангаар авдаг байсан. Бага байхдаа шимтэн үздэг байсан Польшийн олон ангит уран сайхны “Нохойтой дөрвөн танкчин” киногоо хүсвэл фондноос авчирч зааланд ганцаараа суугаад үзэх боломжтой болов. Сонин сайхан санагдаж байлаа. Намайг ажилд орсоны маргааш нь -Ардчилсан Солонгосын Хөдөлмөрийн намын ой болно.Элчингээс нэг кино ирэх юм Дожоодорж орчуулна. Текст нь Орос хэл дээр юм гэж анхны даалгавар өгөв. Ингэж л үзэл суртлын фронтын шинэ цэрэг болж билээ.
Долоо хоног бүрийн кино зарлуулах нь амаргүй ажил байлаа. Нэг навсгар халтар номтой. Тэр нь лав арваад жил гар гар дамжсан. Монгол кино үйлдвэрт орчуулсан Зөвлөлтийн уран сайыхны киноны лавлах байжээ. Хуучин манай улсад Кино үзвэрийн Хэрэг эрхлэх газар гэж байсан бөгөөд аймаг орон нутгийн театрын ажлын хэрэгцээнд тийм лавлагаа товхимол гаргадаг байжээ. За тэгээд номоо харж байгаад хэдэн кино тэмдэглэж аваад унаа захиалж гарна. Кино үзвэрийн газраас очиж авна. Кино үзвэрийн газрын фондны хэдэн агуулах нь хойшоо долоон буудлаас нэлээд явж байгаад зүүн тийшээ зам салж очдог уулын энгэр газарт байсан нэг давхар хэдэн цагаан байшин.. Цаад талд нь Ганц худаг гэх шорон байлаа. Үзвэрийн кинонууд нь Зөвлөлт Улсаас худалдаж авсан кинонууд. Соёлын Яамныхан урьдчилан үзэж сонгосон учраас телевизийн бид агуулга сэдэв шалгадаггүй ердөө л бүлэг тус бүрийг хайрцган дотроо солигдчихоогүй байгаа гэж үзнэ. Гэхдээ л кино зааланд бүгдийг нь дэлгэцэнд гаргаж шалгах үүрэгтэй . Ялангуяа баярын өмнөх өдрүүдэд дараа долоо хоногийн төлөвлөсөн бүх кино үзнэ Мөн олон цагаар суудагсан. Үзэл суртлын хариуцлага ихтэй байжээ. Би нэг кадр дүрс,орчуулгын үг өгүүлбэр, цэг таслал бүрийг хичээнгуй няхуур шалгаж байж бэлэн болгона. Энэ үеэс алив кино нэвтрүүлгийн утга агуулга сэдвийг олон талаас нь шалгаж байх нь үзэл суртлын ажлын гол хариуцлага юм гэж залуу уураг тархиндаа тогтоож авав. Социалист орнуудаас ирж байгаа киноны үзэл суртал шалгана гэж юу байх билээ гэж бодогдож болно. Бас болоогүй долоо хоног бүр нисэх явна. Социалист орнуудаас ирүүлсэн хэдэн арван хайрцаг кино зөөж авчирдаг байв. Машин дүүртэл чихнэ. Их сайхан баримтат болон хүүхдийн кинонууд ирэх. Авчраад л зааландаа шалгана гээд хэдэн арван цаг сууж үздэгсэн. Тэр үеэс Герман болон Чех Болгоар хэлний наад захын хэдэн үг гадарладаг болсон байх. Текст шалгаж байгаа хүн анхаарлтай сонсож үзнэ. Над их тус болсон. Удалгүй би Герман хэлнээс анхныхаа хүүхдийн хялбар киног төвөгггүй орчуулдаг болсон байж билээ. Тэрүүндээ 150 төгрөаг аваад учиргүй баярласан сан. За тэгээд л киногоо үзээд сууна. Гадаа юу болж байгааг мадэхгүй. Киноноос зарим нэг манайд таарахгүй юм л хайдаг байлаа. Юу гэвэл жишээ нь Унгарын кинонд ор хөнжлийн явдал олонтой бас нүцгэн хагас сцена ихтэй. Бидэн шиг сая төгсөж ирсэн хир тоосгүй гэнэн томоогүй залуучуудыг үзэл суртлын хулчгар туулайнууд болгох гэж тэгэж хариуцлагатай ажил хэмээн айлгадаг ч байсан юм бил үү хэн мэдлээ. Сонор сэрэмжтэй бай. Хашир муу санаатай байхад хал балгүй гэж бусад байнга сануулна. Цаг үе нь тийм байж. Одоо бодоход өрөвдөлтэй санагдах юм. Талийгаач Жалан- Аажав гуайг 84 онд улс төрийн хэргээр хэл аманд ороход эсэргүү байсан гээд баахан киноноос дүрсийг нь хасуулж байлаа. Яагаад улс төрийн хэрэгтэн болсныг сайн ойлгоо ч үгүй. Хятад Румын хоёр сүжирсэн гээд Румынээс ирсэн баримтат киног бараг гаргахгүй. Албани улсын тухай бүр юу ч дуугарч юм үзүүлж болохгүй. Герман Чехээс ирсэн кинонд эр эм хоер удаан үнсэлцэх, нүцгэлээд усанд орох зэргийг ажил болгож хасуулсан хэвээр .Нөгөө нэг хэцүү нь орчуулга.Тэр үед орос хэлний сайн боловсролтой хүн олон байсан учраас шүүмжлэгчид олон. Хэлний мэдлэг,орчуулах чадвар, бичиг найруулгадаа манайдаа сайн бузгай хашруудад киногоо өгч орчуулуулна. Нэг бүлэг болох арван минутын кино орчуулахад 60 төгрөгөөр бодож шагнал олгоно. Орчуулагчид бүрэн уран сайхны киног бичвэрээс нь харж орчуулахад дунджаар 480-550 орчим төгрөгийн шагнал авдаг байлаа. Залуухан бид нарт хааяа нэг хүүхэлдэйн , ганц хоёр бүлэг баримтат кино олдоход их баяарлана. Тэр үед М.Чойжил гуай телевизийн дарга байлаа. Дэндсэн гэмээр хашир -Бүтээл эзэнтэй. Хийж байгаа юмыг чинь хэнийх вэ гэдгийг нь үзэгчид мэдэж байх ёстой. Нэвтрүүлгийнхээ төгсгөлд нэр усаа гаргаж бай гэснээр 1985 онд бүх нэвтрүүлгийн араас уран бүтээлчдийнх нь нэр урсдаг болсон юм. ....
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7887
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: MADE MY DAY...

Postby Могжоохон » Mon Aug 24, 2015 1:46 am

Image
Зүгээр л гоё харагдаад :mongol:
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7887
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: MADE MY DAY...

Postby Могжоохон » Tue Aug 25, 2015 3:35 pm

Image
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7887
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: MADE MY DAY...

Postby Могжоохон » Thu Aug 27, 2015 12:16 pm

Image
:mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol:
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7887
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: MADE MY DAY...

Postby Могжоохон » Tue Sep 01, 2015 11:03 pm

MADE MY DAY :-D :-D :-D

Chimedochir Anaad
Өнөөдөр хүүгийхээ нээлтэнд очилоо нээрээ хүүхдийн хүмүүжил гэснээс би ганц хүүгээ өндөр төлбөртэй сургуульд сургаж байсан юм. Нэг л хичээл даалгаврын араас босохгүй , бие даах чадваргүй, сулдуу , нүдний шил зүүсэн олинпиадад орсон, дүнд чухал өгсөн, ах дүү нарын хүүхдээс юмаа харамласан хов хэлсэн машинаар хүргүүлээд машинаар гэртээ буудаг вакум нэг биш болоод байхаар нь ноднин жилээс чи ирээдүйд эр хүн болно амьдрал үз, амьдрах ухаан суу, хаана ч биеэ аваад явж сур, сайн мууг биеэрээ туул дархалаатай бол гээд жирийн сургуульд 50 гаран хүүхэдтэй ангид оруулчиваа тэгсэн яасан хичээл нь хөнгөдсөн ч заалгасан хичээлээ мартдаггүй болсон нэг л өөр өөр сэдэв хөндөж ярьдаг болвоо эхнэр үглээл хичээлээ хийгээч гэхээр ээж минь дээ амьдрах ухаантай болж байна шүүдээ гэдгийн ккккк. Нэг удаа сургуулийх нь гадаа эхнэртэйгээ явж байсан чинь хүү сургуулийхаа гадаа 3 н бандитай дээр доороо ороод зодолдоод пойлдуулж байнаа эхнэр хүүе хаая очооч гэнгүүт зүгээрээ үеийн юм байна зодуулж сураг гээл хараал байлаа нэгий нь дороо хийцэн нөгөө 2 н дээрээс нь балбаад сайхан нүдэлцсэн ккккк босоол гар баричаал яваад өгнө лээ орой нь нүүр ам улаацан байхаар нь яасан гэсэн зүгээрээ л гэж байна лээ бид 2 дуугүй л байсан. Өвөл хүү маань чихэр барьсан орж ирлээ яасан гэсэн аан сайн үйл хийгээдээ аав өчигдөр орой хичээлээ тараад явж байсан чинь манай ангийн 3 н охиныг 2 банди утсыг нь авах гээд дээрэлхээд би хамгаалаад тэднийг зугтаалгасан юмаа тэгээд өнөөдөр баярлалаа гээд өгсөн юм гэлээ би дотроо баярласан бас айсан гэхдээ сайн байна гээд үнссэн. Би хүүгээ энэ сургуульд оруулсандаа баярладаг хүү маань сайн мууг мэддэг болсон, бие биенээ хайрладаг болсон, манай ангийн жижигхэн охин 1 дүгээр хорооллоос автобусаар ирдэг юм байна гээд өөрөө өглөө босоод автобусаар сургуульдаа явдаг болсон, аав манай ангид утас ч үгүй хүүхэд байдаг аниагийн хуучин утас болноо гэдэг болсон, өөрт хэрэггүй хуучин хувцас хичээлийн хэрэглэл тоглоомоо ах дүүгийн хүүхдэд өөрөө өгдөг болж илүүцийн шуналгүй болсон, одоо байгаадаа сэтгэл хангалуун болж элдэв хэрэггүй юм нэхдэггүй болсон, манай найз зайлуул хол явдаг муу гуталтай юм гээд илүү гутлаа өгдөг болсон, өөрийхөө мэдлийн мөнгийг өөрөө зөв зарцуулж хүргэдэг болсон гудамжинд гуйлга гуйгаад сууж байгаа хүүхэдтэй ээжийг хараад өдрийхөө лимитний 1000 төгрөгөө өгдөг болсон миний хүү өөр болсоон. Хүү маань Монголдоо л амьдрана насан туршдаа энэ нийгэмд оролцож амьдрана хүүгээ туг ч барьсан онгиролгүй тугал ч хариулсан гундалгүй байгаа байгаадаа сэтгэл хангалуун байж түүнээсээ аз жаргал мэдэрч нинжин сайхан сэтгэлтэй бие биенээ хүндэлдэг эхнэр хүүхэддээ элбэрэлтэй хариуцлагатай хүн болоосой л гэж бодох юм нээх онц сурах хэнд хамаатайн хүн болгон босс, улс төрч, инженер болох алба ч үгүй харин бүгд л аав ээж болдог ажилаа тараад гэрлүүгээ инээмсэглээд яарсан л өрхийн тэргүүн болоосой л гэж боддог баярлалаа
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7887
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: MADE MY DAY...

Postby SAVAGE » Wed Sep 02, 2015 9:11 am

:eek: :eek: :eek: :-D :-D :-D
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6103
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: MADE MY DAY...

Postby Идэрээ » Wed Sep 02, 2015 10:24 am

:eek:
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: MADE MY DAY...

Postby Болжмор » Wed Sep 02, 2015 10:43 am

:eek:
Би бас улсын сургууль төгссөндөө маш их баярлаж явдаг. Яг хүүхэд насандаа хүүхэд шиг л байсан. Элдэв хэлбэр маяг сураагүй үсээ дээшээ цагаан боолтоор боогоод, нүүр ам будахаа ч мэдэхгүй явдаг байлаа. Багш нар ч сайн дэглэнэ. Шал угаалгахаас эхлээл хүмүүжүүлнэ. Нэг кофе шоп орж, зоогийн газарт сууж үзээгүй. Муу аваар дээрээ формтойгоо сагсдаал, янзага печенээ идээд л явдаг байсан. Ер нь их үнэтэй, баячуудын сургуульд хүүхэд багаасаа явахаар юмны үнэ цэнэ мэдэхгүй, хийрхэлтэй, хэтэрхий их юманд санаа зовдог хүүхдээрээ байж чаддаггүй юм шиг байгаан. Гэхдээ сайн боловсрол олгодог байх.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2421
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: MADE MY DAY...

Postby meesh » Wed Sep 02, 2015 11:52 am

Жилийн арван хэдэн мянган долларын төлбөртэй сургуульд сурдаг мөртлөө сарын 1000 долларын гэрийн багш аваад л заалгаад байдаг, тийм үнэтэй байж олигтой заадаггүймуу гэсэн тэрэндээ бишээ элит сургуульд явах, тэр хүрээлэлд байх нь чухал юм байх.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 7462
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: MADE MY DAY...

Postby amka13 » Wed Sep 02, 2015 12:45 pm

Бүх хайраа гэр бүлдээ - 15/08/28
Өнгөрсөн бүтэн сайны шөнө хонож очерлов.

Очероор оруулахгүй гэдгийг нь мэдсээр байж л, очерлов smile emoticon

Эгч нь ч яах вэ, түрүү жил явж байсан юм болохоор бүртгүүлчихэд л орчихно гэв. Бас л санаа амарч байгаа юм.

Гурван ихэр болохоор яаж ийгээд оруулахгүй л бол нэлээд хүнд байдалтай болох гээд байдаг... Хувийн цэцэрлэгт гурван хүүхэд өгөхөөр төлбөр нь сардаа сая шахна. Эгчийг нь 67доо, нөгөөдүүлийг нь өөр тийшээ зөөх болно. Миний ажил 8:00-аас, эхнэрийнх 8:30-аас эхэлдэг. Эсвэл хүүхэд асрагч авч ажиллуулна. Олон нялх хүүхэдтэй, байрны лизингтэй, аав нь бараг буяны ажил хийдэг нөхцөлд бас л хүнд тусна гэсэн үг tongue emoticon

Өнөөдөр сугалааны өдөр. Очлоо. Бүртгүүлсэн хүүхдүүдийн нэрсийг дуудаж, цэцэрлэгийн хашаанд орууллаа. Бүртгүүлээгүй хүүхдүүдийн аав ээжүүд гадаа хоцров. Цэцэрлэгийн хашаанд аав ээж, эмээ өвөө нийлсэн 160 орчим айлын төлөөлөл догдлон зогсоно. "Сургуулийн конкурсанд ч ингэж догдолж байсангүй..." гэж зарим ээжүүд үглэнэ.

Би ч аль нэг нь, эсвэл аль нэг хоёр нь сугалагдахгүй бол юугаа хэлнээ... л гэж бодож зогслоо. Маш чанд зохион байгуулалт, хараа хяналттайгаар хүүхдүүдийн нэрсийг тав таваар нь дуудаж, сугалаа сугалууллаа. 160 гаруй хүүхэд бүртгүүлсэн, энэ жил 75 хүүхэд л авна гэнэ.

"Цэцэрлэгийн лого, Баяр хүргэе" гэсэн бичиг гарвал сайн, Баяр хүргэе! гэсэн бичиг үгүй бол хэрэг бишдэнэ гэлээ.

Яг сугалаа сугалхын өмнөхөн эрхлэгч: - Энэ жил 3 ихэр нэг, 2 ихэр нэг бүртгүүлсээн, энэ хүүхдүүдээс нэг нь сугалагдвал нөгөө өрөөснүүдийг нь ч бас авья, болж байна уу? гэж эцэг эхчүүдээс асуулаа. Бүгдээрээ л дуу нэгтэй зөвшөөрөв. Нэг ээж: - 3 ихрийг сугалаагүй, шууд оруульяа гэж хашгирсан ч.., хэн ч сонссонгүй. За гэхдээ л яахав, бөөн аз шүү дээ... Гуравын гурав байна даа! Ганц нь таарах байлгүй дээ, магадлал 2:1 байна даа... ухааны юм бодоод бөөн баяр.

Яг сугалах боллоо. Гуравыг сугалах уу? гэсэн чинь, Үгүй, ганцыг сугалнаа л гэж байна! Тэнгэр бүрхэж байгаа юм чинь... Түмэн амьтны дунд хэл ам хийгээд байлтай биш, шууд л сугаллаа. Нээлээ. Байдаггүй шүү! Юу ч харагддаггүй... Тэгсэн л хажуунаас -Баяр хүргэе! гээд л орилж байна. Тойрч зогссон хүмүүс бөх түрүүлсэн аятай л алга ташив! Тэгсэн харин тэр "Баяр хүргэе!" нь ороосон цаасны дээд хэсэгт байж! Бөөн баяр... smile emoticon Азтай аав ээжүүдийн эгнээнд очоод л зогслоо. Нөгөөдүүл чинь баяр хүргээд л... Хэсэгхэн зуур одын амьдралаар амьдарч үзэж байгаа юм чинь grin emoticon

Бүр цаанаасаа л инээд хүрээд байна. Тэнд байсан хүн болгоны нүдэнд зол жаргалын оч гялалзана. Харин хоосон сугалаа сугалсан аав ээжүүд урамгүйхэн хаалга зүглэнэ. Хүүхдүүдээ бүртгүүлж, гарын үсэг зураад, бага ангийнхны бэлтгэх хичээлийн бэлтгэлийн жагсаалтыг зураг болгон хуулаад, томоооооооо баатар гэр уруугаа алхаж байгаа юм чинь!

За ингээд 67 минь нэг гүнж, нэг боксчин, нэг бөх, нэг тэнгэр элчээ хүлээж аваарай smile emoticon

Наадам дөнгөж эхэлж байна даа...
SARCASTIC BIATCH
▒▓█▀▄▀▄▀▄▀▄ YNWA ▀▄▀▄▀▄▀▄▀█▓
User avatar
amka13
 
Posts: 2653
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: MADE MY DAY...

Postby Цогоо » Thu Sep 03, 2015 3:12 pm

Image

Хүмүүсийн сайхан түүхүүдийг уншаад та нартайгаа (Цонхынхон) хуваалцмаар санагдлаа.

- Өглөө гэрээдээ харьж явлаа. Орцны үүдэн дээр “Эрхэм хөршүүд минь ээ, өнөө өглөө 9 цаг 20 минутын орчим орцны үүдэнд 120 рублиэ гээчихжээ. Олсон хүн нь 76 тоотын Антонина Петровнад авчраад өгөхгүй юу? Тэтгэвэрт ердөө 2640 рубль л авдаг юм” гэсэн бичиг байлаа. Би 120 рубль бэлдээд дээш гарч хонхыг нь дарлаа. Хормогч зүүсэн эмээ хаалга онгойлгож байна. Мөнгө барьсан намайг хараад шууд л тэвэрч аваад уйлж эхлэв. Тэгээд ингэж ярьлаа: “Өглөө гурил авчихаад эргэж ирэхдээ түлхүүрээ гаргаж байгаад мөнгөө унагасан бололтой.” Тэгээд миний мөнгийг авахаас эрс татгалзлаа. Би янз нь сүүлийн хоёр цагийн дотор эмээгийн мөнгийг олсон 6 дахь хүн болжээ. Хүмүүс ээ, ийм сайхан сэтгэлтэй байдагт чинь баярлаж байна.

- Нэг удаа гудамжинд ганц ширхэг тасалгааны цэцэг зарж байгаа эмээг харлаа. Түүнийг өрөвдөөд зарж байсан үнээс нь 10 дахин их мөнгө өгсөн чинь нулимс нь цийлэгнэснээ: “Дэлгүүр лүү гүйгээд өвгөндөө хиам авна аа” гэж хэлж билээ. Цэцгийг гэртээ авчраад тавьсан чинь маргааш өглөө нь цэцэглэсэн шүү.

- Би өөрийгөө хөөрхөн гэж боддоггүй байлаа. Саяхан нөхөр маань надтай утсаар ярьчихаад утсаа таслахаа мартаад хажуудаа сууж байгаа хүнтэй ярьж байхыг сонслоо. Өнөөдөр намайг ямар үзэсгэлэнтэй харагдсан, ер нь миний хажууд байхад ямар сайхан байдаг, надад ухаангүй хайртай гэх зэргээр ярьж байхыг сонсоод урсгаж орхисон. Анх удаагаа л өөртөө тэгж таалагдаж үзлээ.

- Найз охинтойгоо хоёулаа дэлгүүрт явж байгаад асуулт хариултын тэмцээнд оролцоод зөөлөн тоглоом хожсон юм. Явж байгаад бага зэргийн сааталтай хүү аавтайгаа явж байхаар нь нөгөө тоглоомоо бэлэглэтэл хүү “Баярлалаа” гэж хэллээ. Аав нь бараг л уйлах шахсан. Тэгтэл харин тэр өдрийг хүртэл хүү хэдэн сарын турш үг дугараагүй юм байж л дээ.

- Хэдэн сарын өмнө миний үсийг халзарч байна гэсэн онош тавьлаа. Курс эмчилгээ хийлгэсний дараа хамаг үс маань унаад халзан болчихсон. (эмэгтэй хүн) Сургууль руугаа халзан явна гэхээс л яс хавталзаж байлаа. Хүмүүс яаж шоолох бол гэж бодогдоод. Гэтэл хичээлийн эхний өдөр манай гэрт арван найз маань надтай хамт явахаар ирлээ. Бүгдээрээ халзан. Хоёр нь бүүр охид байсан шүү.

- Би түргэн хоолны газар ажилладаг. Өнөө өглөө касс дээр сууж байтал нэг ах ирээд “Миний ард нэг охин зогсож байгаа, би танихгүй. Гэхдээ би түүний барьж байгаа кофены үнийг төлөх гэсэн юм. Та миний өмнөөс түүнд өдрийг сайхан өнгөрүүлээрэй гээд хэлээд өгөхгүй юу” гэлээ. Тэр охин эхлээд их гайхсан боловч тэр дороо арынхаа хүнд мөн адил мэнд хүргэв. Энэ үйлдэл таван удаа давтагдсан шүү.

- Саяхан хүрээлэнгээсээ харьж яваад “Автозавод”-ын буудлын хажууд ахмад дайчинтай таарлаа. Баахан одон, медаль өрөөтэй тавиурын хажууд сууж байсан юм. Дайнд оролцсоны төлөө хүртсэн өөрийнх нь шагналууд. Хоол авах гээд эднийгээ зарж байна. Би дөхөж очоод түрийвчинд байсан бүх мөнгөө түүнд өгөөд: “Миний бүх мөнгийг ав, гэхдээ хүртэх эрхгүй хүмүүсийн мөнгөөр өөрийнхөө нэр төр, баатарлаг гавъяаг битгий арилжаарай” гэж хэлсэн. Өвөө миний мөнгийг аваад, нулимс урсган байж одон, медалиудаа үнсээд далд хийлээ. Дараа нь надад “Баярлалаа, охин минь” гэж хэлсэн юм. Яг иймэрхүү үед л би ертөнцийг өөрчлөх боломжтой ч юм шиг санагддаг. Итгэл найдвар төрөх ч шиг.

- Миний төрсөн өдөр болохын урд өдөр 9 настай дүү охин маань надад бэлэг бэлдчих санаатай өдөржингөө л нүд нь гялалзаад гүйгээд байсан юм. Өглөө нь би дандаа сэрээдгээрээ очоод л сэрээлээ. “За тэгээд бэлгээ өг дөө” гэж би хэллээ. Дүү маань нүд нь аниатай чигээрээ намайг хөөрхөн гараараа тэврээд, дэрэн доороосоо дугтуй гаргаж ирээд өглөө. Дээрх бичиг нь: “Хайрт ахдаа төрсөн өдрийн мэнд хүргэе!” Онгойлгоод хартал 10 долларын нэг дэвсгэрт, хоёр ширхэг 100 рублийн дэвсгэрт, тэгээд нэг ширхэг 50 рубль байж байна. Хөөрхий минь өөртөө байсан хамаг мөнгөө хийчихэж. Нулимс урсаад ирэхээр нь харуулахгүйн тулд хаттал нь дүүгээ тэвэрч хэвтсэн дээ.

- Өнөөдөр ойрд ороогүй ширүүн бороотой байлаа. Ажлынхны нэг нь миний машины хавиар хүн эргэлдээд байна гэхээр нь гүйгээд гартал хүн алга, яг л хэвээрээ. Гэхдээ онгорхой байсан дээврийн нээлхийг борооны ус оруулахгүйгээр дараад хаачихсан байлаа.

Орос хэлнээс бантагнасан тул жаахан эв хавгүй байж магад. Языктай нөхөд нь энэ эх сурвалжаас нь ороод уншчихна биз дээ. хэхэ

Эх сурвалж: http://www.adme.ru/zhizn-dobro/istorii- ... tvo-987210 © AdMe.ru
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17406
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: MADE MY DAY...

Postby Ms.G » Fri Sep 04, 2015 10:31 am

Би энийг уншиж байсан, орчуулаад тавьбал гое доо гэж бодож байна. Цогоо ах яасан мундаг юм бэ, аягүй гое сийрүүлжээ. Уншаад дахиад нулимс цийлэгнэв шт. Adme.ru их гое шүү


Sent from my iPhone using Tapatalk
Image
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Next

Return to Кино, хөгжим, фото

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests