all time top 20 movie

Эдгээр сэдэвтэй холбоотой зүйлс энд

Moderator: Тунгаа

Re: all time top 20 movie

Postby Gankhuu » Sun Jan 25, 2015 4:00 pm

Барнаба wrote:Одоо ер нь ингэж шүүх ажиллагаан дээр хөндлөнгийн хүмүүсийг оруулж ийм байдлаар хэр ашигладаг юм бол. Монголд яадаг вэ. Энийг үзсэнээс хойш бүрэн илчлэгдээгүй, битүүлэгдүү хэрэг дээр хөндлөнгийн хүнээр шүүх ажиллагаанд нь оролцож үзэхиймсан гэж бодох болов. :ногоон:

Mongold bol iim bish shd
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: all time top 20 movie

Postby Gankhuu » Sun Jan 25, 2015 4:02 pm

Барнаба wrote:Image

Sidney Lumet shig olon kino hiisen nairuulagch tsoohon baihaa.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: all time top 20 movie

Postby amka13 » Thu Jan 29, 2015 9:09 am

minii syrxii list gj yu bxav, ali bolox goyo kino yzexiig xiceene shyy dee. ene sedev nuguuxuusuu salsan n zuv yum boljee, classic byteelyydiin talaar medeelel avaad l...

suspense, detective, thriller, noir taldaa iluu durtai yum shig bgain. 2011 ond RT-s gargaj bsan listiig bookmark xiisen baijee.

10 CERTIFIED FRESH PSYCHOLOGICAL THRILLERS

BLACK SWAN
THE MACHINIST
A TALE OF TWO SISTERS
MULHOLLAND DRIVE
FRAILTY
MEMENTO
SEVEN
THE SILENCE OF THE LAMBS
DON'T LOOK NOW
PSYCHO
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: all time top 20 movie

Postby .boldoo. » Thu Jan 29, 2015 10:10 am

Mulholland dr-ын тэр дуурийн дуутай хэсэг энэ тэр бол бас л. Линч тэгж байгаад бас сонин найруулагч шүү
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: all time top 20 movie

Postby meesh » Thu Jan 29, 2015 10:53 am

Энэ хөөрхөн кино шүү. Өнгө, тайз засал, зураг авалт, шийдэл нтр нь.

Image

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: all time top 20 movie

Postby Саарал » Fri May 01, 2015 1:37 am

Mark.
No expectations, no disappointments.
User avatar
Саарал
 
Posts: 931
Joined: Fri Apr 17, 2015 4:14 pm
Location: Nowhere

Re: all time top 20 movie

Postby ShijieR » Sat May 02, 2015 1:15 am

Gankhuu wrote:
Барнаба wrote:Одоо ер нь ингэж шүүх ажиллагаан дээр хөндлөнгийн хүмүүсийг оруулж ийм байдлаар хэр ашигладаг юм бол. Монголд яадаг вэ. Энийг үзсэнээс хойш бүрэн илчлэгдээгүй, битүүлэгдүү хэрэг дээр хөндлөнгийн хүнээр шүүх ажиллагаанд нь оролцож үзэхиймсан гэж бодох болов. :ногоон:

Mongold bol iim bish shd


Америк Англи гээд яг л энэ зарчмаар явдаг. Шүүх ажиллагаа шүүгч гэдэг бол ердөө хурлыг удирдах, дэг бариулах л үүрэгтэй. Анх энэ киног үзхээсээ өмнө энэ талаар дуулж судлаад ардчилсан орон шударга ёс энээ тэрээ гээд л өнөө Янкичуудыг чинь шүтэж үхэвшд. Өнөө зөгийтэй анимэйшн дээр хүртэл гардаг даа. Бас хүйсийн харицаа бий 1/3 эмэгтэй хүмүүс байх ёстой. Хэрэгт холбогдогчтой ямар нэг байдлаар холбоогүй л бол хэн ч байж болдог гэж байгаа. Англид жишээ нь жилд дунджаар 450 мянган хүн энэ үүргийг гүйцэтгэдэг, нэг төрлийн нийгмийн хариуцлага үүрэгт ажил. Иргэдийн бүртгэл хуулийн насыг харгалзаад санамсаргүйгээр сонгодог. Шүүх бүрэлдхүүн шийдвэр гаргахдаа гадны ямар нэг хүн хүчин зүйлд автах ёсгүй, өөр бусдаас санаа бодлыг нь сонсох ёсгүй гэжуга. Монголд бол яхв шүүгч нар тэгээд л учрыг нь олж хужрыг нь тунгаандаа нөгөөтэйгүүр худалдагдах нь амархан юмдаа.
ХӨЛӨН БӨМБӨГ МИНЬ
User avatar
ShijieR
 
Posts: 85
Joined: Mon Dec 07, 2009 3:28 am
Location: Somewhere on a FOOTBALL pitch!

Re: all time top 20 movie

Postby Энхбат » Sat Sep 05, 2015 7:15 pm

Миний хар багаасаа дурласан хяну
Image
"FC Liverpool 1892"
User avatar
Энхбат
 
Posts: 400
Joined: Sat May 21, 2011 8:50 pm

Re: all time top 20 movie

Postby Энхбат » Sat Sep 05, 2015 8:11 pm

Өөрийнхөө 20-г нэрлэх гэж оролдоё. Зарим дуртай киногоо хаях хэрэг гарах нь дээ.
1. "Бөгжний эзэн" цуврал 2-р курсын оюутан байхад гарсан кино. Найруулагч нь Питр Жэйксон
2. "Цэрэг Райныг аварсан нь" Том Хэнксийн тоглосон. Агуа Стивин Спийлбергийн найруулгаар 1998 онд хийдсэн кино.
3. "12 ууртай хүн" 1957 онд бүтээгдсэн. Найруулагч нь Сиднэй Люмэ
4. "Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг" 1975 онд бүтээгдсэн. Найруулагч нь Милош Формэн. Жэк Николсон ах тоглодог.
5. "Ногоон бүс" 1999 онд бүтээгдсэн. Фрэнк Дэрэбонтын найруулга, Том Хэнкс ах тоглосон гайхамшигт кино.
6. "Том загас" 2003 онд Тим Бартоны найруулж Эвэн Мкрайгор тоглосон сайхан кино.
7. "Сүнс ба харанхуй" 1996 онд Стифэн Хопкинсын найруулж Вайл Килбер, Майкл Дуглас нарын тоглосон зэвүүн кино.
8. "Хурга майлахаа болино" 1991 онд Жонатан Дэммигийн найруулагаар Жуди Фостер, Энтони Хопкинс нарын тоглосон хяну.
9. "Яс цуглуулагч" 1999 оны бүтээл Жоли, Дэнзил Уошингтон нарын тоглосон нууцлаг кино.
10. "Загалмайлсан эцэг" Фрэнсик Форд Кополлогийн 1972 онд найруулсан, Марлон Брандо, Эл Пачино нарын тоглосон гайхамшигт бүтээл.
11. "Шоушэнкээс оргосон нь" Фрэнк Дэрэбонтын найруулга. Морган Фриймэн, Тим Робинс нарын тоглосон кино.
12. "Хар чинт цагаан Бим" Вячеслав тихоновын гол дүрд нь тоглож, Станислав Ростоцкийн найруулсан 1977 оны кино.
13. "Форест Гамп" Винстон Грүмийн зохиол, Том Хэнксийн тоглосон гайхалтай бүтээл.
14. "Хатан зоригт" 1995 онд гарсан Мэл Гибсоны найруулга, гол дүрээр бүтсэн кино.
15. "Апоклипто" 2006 онд Мэл Гибсоны найруулсан галзуу кино. Гол дүрийг Рүди Яангблүд
16. "Төгөлдөр хуурч" Роман Полански найруулж Адриан Бродигийн тоглосон эмгэнэлт кино.
17. "Чонотой бүжиглэгч" Кэвин Костнерын өөрөө найруулж, гол дүрийг нь бүтээсэн кино.
18. "Америкт нэг удаа" 1984 онд Сержио Лионигийн найруулгаар Роберт ДиНерогийн гол дүрийг бүтээсэн зэрлэг кино.
19. "Руанда зочид буудал" 2004 онд гарсан Терри Жоржийн найруулсан эмгэнэлт кино. Гол дүрд Дон Чийдль
20. "Шиндлерийн бүртгэл" Стивин Спийлбергийн найруулж Лиам Нийсоны гол дүрийг нь бүтээсэн сайхан кино.
"FC Liverpool 1892"
User avatar
Энхбат
 
Posts: 400
Joined: Sat May 21, 2011 8:50 pm

Re: all time top 20 movie

Postby Цогоо » Sat Sep 05, 2015 9:55 pm

Тэр Вал Килмэрийн кино бас л зэвүүн шүү.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: all time top 20 movie

Postby Sesame » Thu Feb 25, 2016 9:52 pm

Өчнөөн олон кино нэрлэмээр байгаа ч базаад 20 кино нэрлэе.
1. The Matrix trilogy - Энэ киног арай сүүлд хийсэн бол гэж дандаа боддог...
2. Paulie - Нэг тотьны тухай гардаг их хөөрхөн кино.
3. A.I Artificial Intelligence - Сүүлд харь гаригийн нөхдүүдээс ээжтэйгээ уулзахыг гуйдаг ёстой эвгүй шүү.
4. Battle Royale - Японы ахлах сургуулийн нэг ангийн нөхдийг бөглүү аралд хүргээд хооронд нь тэмцээн явуулна. Тэр нь тэгсэн нэгнээ алах. Эцэст нь ганц нь л амьд үлдэх ёстой. Тарантино миний үзсэн хамгийн шилдэг кино гэсэн юм билээ. Цус нөжинд дуртай хүн аргагүй.
5. Pulp Fiction - Тарантиногийн зэрлэг бүтээл шүү. Үйл явдлыг нь энд тэнд холиод оруулсан нь сонирхолтой.
6. Good Will Hunting - Вилл үнэн суут ухаантай хэгжүүн гар шүү. Мэтт Дамон Робин Виллиамс 2 тоглодог.
7. Run Lola Run - Германы кино. Нэг залуу мафийнханд мөнгө хүргэх гэж байгаад галт тэргэнд мартчихдаг. Тэгээд л найз хүүхэн рүүгээ яриад хичнээн ч билээ доёч марк олох ёстой болдог. Нэг үйл явдлыг 3 янзаар үзүүлсэн нь маш сонирхолтой. Нэг жижиг үйл явдал хувь заяанд яаж өөрчлөлт оруулдагыг маш гоё харуулсан.
8. Dead Poets Society - Английн нэг мундаг коллежэд уран зохиолын хичээлийг өвөрмөц арга барилтай багш шинээр хичээл зааж байгаа тухай гардаг. Багшаасаа урамшсан оюутнууд нь нэг хэвийн байдлаа өөрчилж, өөртэй итгэлтэй болж, яруу найргийн клуб нууцаар байгуулж шүлэг найраг оролдоцгоодог тухай. Их гоё кино.
9. Begin Again - Руффало, Адам Лавин, Кэйра Найтлы тоглодог хөгжим нэвт шингэсэн хөнгөн жанрын кино.
10. Mouse Hunts - Бяслагны үйлдвэрийн эзэн өвгөн бурхан болоод 2 хүүдээ үйлдвэрээ гэрээслэж үлдээдэг. Гэтэл 2 хүү нь компанийг нь зарж үрэн таран хийхийг мэдсэн ээцгийх нь сүнс хулгана болоод хүүхдүүддээ саад хийж байгаа тухай үнэн марзан кино хахаха.
11. Before Sunrise trilogy - Австрийн галт тэргэнд танилцсан америк залуу франц бүсгүй 2-ын тухай бөөн харилцан яриа гарна.
12. Bourne trilogy - Уйдах завдал олдоггүй. Шинэ ангид Матт эргэн ирэх юм байна лээ.
13. Spirited Away - Хаяо Мияазакигийн хамгийн шилдэг бүтээл байх оо. Оскар авчихсан гэж байгаа. Хөгжмийг нь Жоё Хисайши..
14. Fight Club - Аливаа хүн нэг хэвийн амьдралаар уйтгартай бусдын эрхшээлээр амьдрах бус өөрийн зоргоороо хүслээрээ байх ёстойг харуулсан мэт санагддаг. Зохиолыг нь бичсэн хүн гей юм гэсэн.
15. City of God - Бразилийн гудамжны амьдрал, дээрэм, аллага гээд борчуулын амьдралыг тод харуулсан сонирхолтой кино доо.
16. Dark Knight trilogy - Нолан Зиммер хоёрыг биширсээр таардаг би лав. Монголын тулгатны 100 эрхэм энэ киноны ая эдрийг хулгайлцан нтр.
17. Yamakasi - Нэг л айхтар үсэрч хариасан нинжа шиг юмнуудыг эндээс л мэдсэн. Паркоур гээд спорт болтлоо хөгжсөн юм билээ лдээ.
18. Life is Beautiful - Зүгээр л сайхан...
19. Back To The Future - Зүгээр л адал явдалтай..
20. American Psycho - Манхаттены баян хөрөнгө оруулалтын мэргэжилтэнд дутах юм байдаггүй. Мөнгө, эрх мэдэл, мэргэжил гээл. Юм бүхэн бүрэн хангалуун байх үед амьдрал утгагүй санагддаг юм шиг. Гол дүрийн Патрик Бэйтман хүн алж байж санаа нь амардаг гаж этгээд байж таардаг. Эх зохиолыг нь лав АНУ тэргүүтэй олон оронд худалдаалахыг хорьсон юм байна лээ. Patrick Bateman дүрд тоглосн Кристиан Бэйл хожмоо Dark Knight дээр Batman дүрийг бүтээдэг.
You must not be afraid to dream a little bigger darling!!
User avatar
Sesame
 
Posts: 195
Joined: Fri Sep 25, 2015 7:28 pm

Re: all time top 20 movie

Postby Цогоо » Fri Feb 26, 2016 8:24 pm

5 трилог оруулчихсан байна шдээ. Чийтлээд байна. :ногоон:

Тэр Бразилын "Бурхдын хот" дээр хоёр жаахан хүүхдийг хана налуулж зогсож байгаад айлгадаг хэсэг хамгийн аймаар нь. Бүр дотор арзайчихдаг шт.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: all time top 20 movie

Postby Barcik » Wed Feb 08, 2017 10:03 am

Сая imdb-гийнхаа аккаунтаас өөрийн рэйтлэсэн бүх киногоо эксэл дээр экспортлөж гаргаж авж байгаад, өөрийнхөө хамгийн их үздэг, хэд дахин давтан үзэх дуртай гэсэн 20 киногоо сонгож үзлээ. imdb дээр рэйтлэхээ мартсан өөр дуртай кинонууд нэлээн хоцорсон байх. Энэ кинонууд бас хамгийн мундаг кинонууд гэсэн үг бол биш, миний зүгээр янз бүрийн шалтгаанаар их үзэх дуртай кинонууд болно оо.
Үсгийн дарааллаар жагсаасан байгаа. Миний дуртай дарааллаар биш шүү.

1. Apocalypto (Mel Gibson; 2006; http://www.imdb.com/title/tt0472043/)
Мэл Гибсон ер нь акшён кино хийхдээ нэлээн сайн юм гэж ойлгоод байгаа. Энэ миний бодлоор сүүлийн жилүүдэд гарсан хамгийн мундаг акшён кинонуудын нэг. Эхнээсээ дуустал адреналин ялггаруулсаар байгаад таардаг. Ихэнх тоглосон хүмүүс нь мэргэжлийн жүжигчид биш гэхэд, их мундаг хийгдсэн санагддаг. Хэд хэд үзсэн, үзэх болгонд л уйдахгүй байдаг.

2. Before Sunrise (Richard Linklater; 1995; http://www.imdb.com/title/tt0112471/)
Ричард Линклэйтэрийн кинонуудад ер нь их дуртай. Dazed and Confused, энэний нөгөө хоёр анги, Slacker, A Scanner Darkly энэ тэр гээд гоё гоё кино нэлээн хийсэн санагддаг. Энэ гэхдээ яагаад ч юм хамгийн анх үзсэн болоод ч тэр үү, их гоё санагдаад байдын.

3. Breaking the Waves (Lars Von Trier; 1996; http://www.imdb.com/title/tt0115751/)
Ларс вон Триэрийн кинонууд нэлээн хүнд сэдэвтэй байгаад байдаг. Гэхдээ энэ, бас нөгөө Бёоркийн тоглосон Dancer in the dark хоёрт их дуртай. Үзхэд нэлээн хэцүү ч, хааяа нэг үзхээр яах аргагүй сэтгэл хөдөлгөөд байдаг.

4. Brief Encounter (David Lean; 1945; http://www.imdb.com/title/tt0037558/)
Энэ киног бас анх үзээд их таалагдаж байсан. Дэйвид Лийн ч бас их олон гоё кино хийсэн хүн. Гэхдээ яг нэг иймэрхүү гунигтай ч юм шиг, романтик ч юм шиг, яг нэг гоё балансыг нь олоод, хүний олон янзын эмоцийг гоё гаргаж чадсан кинонууд сэтгэлд их хоногшиж үлдэх юм.

5. Children of Men (Alfonso Cuaron; 2006; http://www.imdb.com/title/tt0206634/)
Алфонсо Куарон, Эманүэл Любэски хоёрын комби их олон дажгүй кино хийсний нэг. Энэ кинон дээр анх энэ хоёрын мундаг камерны техникийг харж бишэрсэн. Кинг Кримзоны дуу яваад л, пост апокалиптик маягийн Лондонд Клайв Оуэний араас дагаж байгаа хандхэлд бичлэг, бас тэр машинтай хэсэг энэ тэр гээд удаан тэйк-үүд нь үнэхээр мундаг санагддаг. Бас хэд хэд үзсэн.

6. Chungking Express (Kar Wai Wong; 1994; http://www.imdb.com/title/tt0109424/)
Вон Кар Вай гэж бас нэг өөрийн тодорхой стильтэй найруулагч байна аа. Яг нэг ингээд өөрийн бүтээсэн кино ертөнцрүүгээ үзэгчээ аваад орчихдог найруулагчдын бүтээлд дуртай. Хонг Конгийн олон кинонд дуртай, гэхдээ энэ үнэхээр өвөрмөц найруулагч гэж боддог.

7. Eternal Sunshine of the Spotless Mind (Michel Gondry; 2004; http://www.imdb.com/title/tt0338013/)
Мишэл Гондри, Чарли Кауффманы зохиолыг яг гоё эссэнсийг нь олж хийсэн санагддаг. Кино зохиолыг нь уншиж үзээгүй л дээ. Жим Кэрри, Кэйт Винслет хоёрын кэмистри их гоё санагддаг. Мэдээж Гондригийн трик шотууд нь энэ дээр яг гоё таардаг. 90-ээд оны гоё гоё клипүүд, энэ кино хоёр дээр л яг ур чадвараа харуулж чадсан санагддаг. Харамсалтай нь бусад кино нь нэг их онц гойд юм болоогүй юм шиг. Гэхдээ энэ киног бол хэд ч үзсийн бүү мэд, тоогоо алдсан. 20-30 үзсэн байж магад.

8. Frances Ha (Noah Baumbach; 2012; http://www.imdb.com/title/tt2347569/)
Саяхан 2 жилийн өмнө л үзсэн байх. Их таалагдсан. Ноа Баумбахын бас нэг гэр бүлийн салалттай кино байдаг, тэр бас дажгүй. Энэ кино хар цагаан болоод ч тэгсиймүү, яг Нью Ёоркийг нэг гоё гаргасым шиг санагдаад байдын. Бас дүрүүд нь их хөөрхөн. Хамгийн сүүлийн тэр дэглэсэн бүжигтэй хэсэгт хамгийн дуртай.

9. Good Will Hunting (Gus Van Sant; 1997; http://www.imdb.com/title/tt0119217/)
Энэ кинон дээрх Минни Драйверт бараг дурласан даа. Матт Дэймон, Бэн Аффлэк хоёр ийм мундаг зохиол биччихсэн гэхээр гайхаад байдын. Гас Ван Сант ч тэгээд нэг мэланхолик уур амьсгалыг хийхдээ мундагийг хэлэх үү, Эллиотт Смитийн дуунуудыг сайн ашигласныг ч хэлэх үү, их гоё кино.

10. High and Low (Akira Kurosawa; 1963; http://www.imdb.com/title/tt0057565/)
Күросава гуайн олон сайхан кино байна. Алийг нь ч гэхэд хэцүү юм. Рашомон, Долоон Самурай, Ран, Икирү, Зэрлэг Нохой, Сүгата Санширо энэ тэр гээд тоолж баршгүй. Бараг хийсэн болгон нь л классик болчихсон. Гэхдээ энэ High and Low-д их дуртай. Нэлээн хэд давтаж үзсэн.

11. Le Samourai (Jean-Pierre Melville; 1967; http://www.imdb.com/title/tt0062229/)
Мэлвиллийн энэ кино гэж бас өөрийн стиль нь мундаг гарсан кино. Олон юм яриад, сүртэй акшён энэ тэр байхгүй ч, дуустлаа яг автуулж чаддаг. Le Cercle Rouge, Army of Shadows хоёрт бас их дуртай.

12. Punch-Drunk Love (Paul Thomas Anderson; 2002;http://www.imdb.com/title/tt0272338/)
Пол Томас Андерсон гэж бас өнөө үеийн мундаг найруулагч байна аа. There Will Be Blood хамгийн сайн кино нь гэж боддог. Гэхдээ энэ кино нь бас романтик кино болоод ч тэр үү, бас нэг жаахан мэланхолик уур амьсгалтай болоод ч тэр үү, их дуртай.

13. Rushmore (Wes Anderson; 1998; http://www.imdb.com/title/tt0128445/)
Вэс Андерсоны ихэнх кинонд дуртай. Гэхдээ яагаад ч юм Рашморт хамгийн дуртай. Сүүлд хийсэн хоёр кино нь жаахан тиймэрхүү санагдсан. Хэтэрхий стильдээ анхаарал тавиад байгаам шиг санагдсан. Энэ Рашмор дээр вижуал стиль гэхээсээ илүү, кино зохиол талруугаа тэрний стиль их гоё илэрч гарсан сангддаг.

14. The Big Lebowski (Joel Coen; 1998; http://www.imdb.com/title/tt0118715/)
Ах дүү Коуэний олон мундаг киноны нэг. Өнөө үеийн классик. Өөр юу ч гэхэв.

15. The English Patient (Anthony Minghella; 1996; http://www.imdb.com/title/tt0116209/)
Анх үзэж байхад уйлж байсан. Дуу, зураг авалт, жүжиглэлт, зохиол бүх тал дээр үнэхээр мундаг.

16. The Game (David Fincher; 1997; http://www.imdb.com/title/tt0119174/)
Финчерийн кинонууд (ялангуяа сүүлийн хэдэн кинонууд) логикийн тал дээр хэтэрхий их алдаатай байгаад байдаг болхоор, хичнээн гоё стильтэй, зураг авалттай байгаад ч яг нэг гоё таашаал авж чаддаггүй. Харин энэ киног гарах болгонд л үзчихээд байдаг.

17. The Prestige (Christopher Nolan; 2006; http://www.imdb.com/title/tt0482571/)
Крис Нолан хэтэрхий том блокбастерууд хийгээд жаахан тиймэрхүү байна. Уг нь Мэмэнто, энэ Prestige, Insomnia шиг жижиг, сэтгэлзүйн хувьд бас нэлээн сорьсон, триллерүүд их мундаг хийдэг санагддаг. Энэ киног дахин дахин үзэж, Крисчан Бэйлийн жүжиглэлтийг бишрэх дуртай. Нэг үзхэд яагаад ч жижиг жижиг зүйлсийг анзаарах аргагүй.

18. The Thin Red Line (Terrence Malick; 1998; http://www.imdb.com/title/tt0120863/)
20 жил кино хийхгүй байж байгаад ийм кино хийхээр ч одоо юу ярих вэ дээ энэ Маликтай. Маликийн кинонуудыг үзхээр, мэдээж гайхалтай зураг авалттай, тэрнээс гадна нэг тийм уран яруу, шүлэг шиг нарративтэй байдаг. Энэ киног блү-рэй дээр крайтерионы дискийг нь авсан. Гайхалтай.

19. Whisper of the Heart (Yoshifumi Kondo; 1995; http://www.imdb.com/title/tt0113824/)
Японы Жиблигийн хүүхэлдэй. Гэхдээ Миязаки Хаяогийн найруулсан кинонуудаас жаахан ялгаатай. Дунд сургуулийн хоёр хүүхдийн тухай. Их хөөрхөн кино. Бас хичнээн ч үзсийн.

20. You've Got Mail (Nora Ephron; 1998; http://www.imdb.com/title/tt0128853/)
Энэ дотор байгаа кинонуудаас хамгийн их үзсэн нь байх. Бараг бүх яриаг нь зэрэг дагаад ярьж чадах байх. хэхэ. Учиргүй мундаг кино энэ тэр биш ч гэсэн, яагаад ч юм яг нэг дуртай цэгийг нь олчихсон юм шиг. Нора Эфрон энэ стилийн ром-ком хийхдээ угаасаа мундаг байсан юм байгаан.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: all time top 20 movie

Postby Цогоо » Wed Feb 08, 2017 11:11 am

:eek:

Ёстой гоё жагсаалт байна. Заримыг нь үзээгүй юм байна. Олж үзнэ ээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: all time top 20 movie

Postby Barcik » Wed Feb 08, 2017 11:40 am

Эргээд харсан, би 90-ээд оны кинонуудад их дуртай юм байна. хэхэ
Уг нь хуучны кино нэлээн үздэг, яг дуртай, байнга олон дахин үздэг гэхээр бас нэлээн өөр лист гарч ирж байна. 90-ээд онд 10-н хэдтэйдээ анх үзсэн кинонууд сэтгэлд хоногшиж үлдэх нь илүү байсан байж магадгүй.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: all time top 20 movie

Postby Цогоо » Wed Feb 08, 2017 11:43 am

Тоглоом дээр нээрээ арай ч дээ гэмээр болтол авдаг шүү. Гол дүрийн хүүхнийг тоглосон өөр кино гэж хайж яваад Crash-ийг олж үзэж байсан. Бас л зэвүүн кино шүү.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: all time top 20 movie

Postby Barcik » Wed Feb 08, 2017 11:57 am

Хмм.. Ёстой үзээгүй кино байна шд наадах чинь. Дэвид Кронэнбэргийх юм байна. Саначихья.

Гэйм харин юу ч мэдэхгүй үзхийм бол сүүлд нь их гоё таашаал авдаг.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: all time top 20 movie

Postby Цогоо » Wed Feb 08, 2017 12:05 pm

Barcik wrote:Хмм.. Ёстой үзээгүй кино байна шд наадах чинь. Дэвид Кронэнбэргийх юм байна. Саначихья.

Гэйм харин юу ч мэдэхгүй үзхийм бол сүүлд нь их гоё таашаал авдаг.
Харин огт мэдэхгүй байж байгаад үзсэн. Сайхан таашаалтай байсаан.

Осол дээр тоглодог Жэймс Спэйдер уг нь их дажгүй жүжигчин.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: all time top 20 movie

Postby Barcik » Wed Feb 08, 2017 12:10 pm

Жак Николсонтой цуг тоглодог Чоно гэж киног нь санаж байна.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: all time top 20 movie

Postby fanaticalantifanatic » Wed Feb 08, 2017 12:16 pm

сайхан жагсаалт байна, заримыг нь үзээгүй юм байна. Before Sunrise, Eternal Sunshine of the Spotless Mind, Whisper of the Heart, You've Got Mail би бас олон үзжээ арай ч 20-30 биш байхаа.
Punch-Drunk Love, Chungking Express, Frances Ha олон үзээгүй ч таалагддаг...ингээд харсан Валентинаар үзэх киноны жагсаалт бараг болчих юм байна кк. Мишель Гондригийн The Science of Sleep дажгүйшт.
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: all time top 20 movie

Postby El Payaso » Sun Feb 12, 2017 11:10 pm

Тэр Чайлдрин оф Мэнийг хүмүүс яагаад тэгэж их өндрөөр үнэлдэг юм бол... надад плот нь их тааруу Клайв Оуэны тоглолт ч тиймхэн санагддаг хэхэ... Бүтэн ч үзэж байгаагүй эхлүүлсгээд хаясан...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: all time top 20 movie

Postby Barcik » Mon Feb 13, 2017 8:44 am

El Payaso wrote:Тэр Чайлдрин оф Мэнийг хүмүүс яагаад тэгэж их өндрөөр үнэлдэг юм бол... надад плот нь их тааруу Клайв Оуэны тоглолт ч тиймхэн санагддаг хэхэ... Бүтэн ч үзэж байгаагүй эхлүүлсгээд хаясан...

Эхлүүлсгээд хаясан юм бол яаж дүгнэлт хийж чадаж байна аа? хэхэ
Би дээр бичсэнчлэн, энэ кино плот ч юм уу жүжиглэлт гэхээсээ илүү, энэ найруулагч, энэ зураглаач хоёрых нь скилл, ур чадварыг мундаг гаргасан кино. Тэр хоёр удаан тэйкийх (long take) нь төлөө л бараг бүтнээр нь үзсэн ч болхоор кино, худлаа ярихад.
Сэдвийн хувьд 2006 оны кино гэхэд, өнгөрсөн 1-2 жилд ирээд байгаа дэлхийн нийгмийг яг л оновчтой (мэдээж кино юм хойно жаахан хэтрүүлэгтэй) харуулсан байгаан. Брэксит, Трамп, Цагаачид ... Одоо бараг энэ дээр гардагаас ялгаагүй ч болчоод байх шиг байшд.
Кинонд дуртай хүний хувьд дуустал нь нэг үзхийг санал болгоё. Гоё жүжиглэлт байхгүй ч (бүр хэлхийн бол хамгийн том од нь эхлээд 30 мин дотор алуулчих нь), гоё "плот" байхгүй ч, хийц бол гайхалтай гэж боддог.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: all time top 20 movie

Postby Цогоо » Mon Feb 13, 2017 9:19 am

Тэр нэг байшингийн гадаа байгаа цагдаа нартай буудалцдаг хэсэгт Барсикийн яриад байгаа удаан тэйк нь байдаг уу? Би бараг 2006, 2007 онд л үзэж байсан байх.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: all time top 20 movie

Postby Barcik » Mon Feb 13, 2017 5:20 pm

Цогоо wrote:Тэр нэг байшингийн гадаа байгаа цагдаа нартай буудалцдаг хэсэгт Барсикийн яриад байгаа удаан тэйк нь байдаг уу? Би бараг 2006, 2007 онд л үзэж байсан байх.

Тийн. Тэнд нэг. Дуусах хавьцаа байдаг. Нөгөө нэг нь эхлээд 20-30 мин болсны дараа машинтай явж байхад байдаг. Яаж хийчив л гэж бодогдохоор.


Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: all time top 20 movie

Postby Devil 7 » Mon Feb 13, 2017 7:38 pm

Нэг хүүхнийг хүүхдээ зодлоо чамайг ингэвэл ямар бна гээд бөгсөн дээр нь алгадаад бдаг билүү ххэ
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8086
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

PreviousNext

Return to Кино, хөгжим, фото

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron