all time top 20 movie

Эдгээр сэдэвтэй холбоотой зүйлс энд

Moderator: Тунгаа

Re: all time top 20 movie

Postby Ladykop » Thu Feb 16, 2017 3:03 pm

Цогоо wrote::eek:

Ёстой гоё жагсаалт байна. Заримыг нь үзээгүй юм байна. Олж үзнэ ээ.


Тийм байна. Үзээгүйнүүдээ үзнээ. you've got mail Н диалогууд нээрээ. :eek:
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: all time top 20 movie

Postby Jo_amka » Thu Feb 16, 2017 9:21 pm

Бичих гэж хөөрхөн удахнээ
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: all time top 20 movie

Postby El Payaso » Fri Feb 17, 2017 11:31 am

Yi Yi by Edward Yang
Нэг кино хэрхэн амьдралын бүх л аспектийг огтоос хүчилж чармайлгүйгээр хамарч болох вэ гэдгийг харуулсан санагддаг. Маш комплекс атлаа юу нь ч илүүдээгүй бас юугаар ч дутаагүй. Миний мэдэх хамгийн мундаг зохиолтой кино. Энгийн нэг харилцан ярианууд нь хүртэл их гүн гүнзгий утгатай мэт. Гарцаагүй Яангийн оргил бүтээл байх... энийг хийгээд л өнгөрчихсөн гэхээр харамсдаг...

Аав анхны хайртайгаа уулзаж байгаа, охин нь анх хүн дурлаж байгаа хоёр хэсгийг ингэж эвлүүлсэн нь их гоёо.

Brighter Summer Day Edward Yang
Энгийн дунд сургуулийн хүүхдүүдийн хайр, үзэн ядалт гэх мэт бла благ харуулсан ч анх үзэхэд их хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Цаагуураа Тайвань орны түүх, үндэсний идентити, цаашлаад хүмүүс хэрхэн хуваагдаж нэг нэгнээ хялбархан үзэн яддаг тухай гэх мэт өргөн сэдвүүдийг хамарсан мэт. Яангийн ер нь бүх л кинонд дуртай. Кунзийн конфушнийг нь л үзээгүй. Зуны нарлаг өдөр сая критеррон коллекцид орсон байна лээ. Одоо чанартай бичлэгээр ахиад нэг үзэе гэж бодож байна. Их муу бичлэгтэй үзсэн. Гэхдээ л вишуал нь их гоёо гэдэг нь мэдрэгдээд байдаг.

The Banishment by Andrey Zvyagintsev
Бас л маш хүчтэй сэтгэгдэл үлдээсэн кино. Кричманы зураг авалт гайхалтай. Нэмэх нь Арво Партын хөгжим. Зарим шүүмжлэгчид ялангуяа эхний хоёр киноных нь дараа Звягинцевийг Тарковскийг дуурайдаг, хэт артхаус байх гэж яддаг гэх мэтчилэн шүүмжилдэг. Нэг талаараа үнэн л санагддаг. Гэхдээ л энэ бол үнэхээр төгс бүтээл санагддаг. Жишээ нь үйл явдал нь хэдий үед, хаана өрнөөд байгаа нь огт мэдэгдэхгүй. Орос хэл дээр биш үзвэл хаанах киног нь ч ойлгох аргагүй. Дараа нь уншиж байхад албаар ийм мистик шинж оруулахын тулд янз бүрийн үед хэрэглэгдэж байсан хувцас хэрэглэл, эд агуурс кинондоо ашиглаж, зураг авалтыг нь гурван өөр улсад хийсэн гэсэн. Ерөөсөө л гурван өөр орчин гардаг нь гурвуулаа өөр өөр улс. Хүмүүс Звягинцевийн сүүлийн хоёр кинонд илүү дуртай байх шиг байдаг. Харин би Эргэж ирсэн нь, энэ хоёрт илүү дуртай. Митик шинж нь их таалагддаг. Кричманыг артхаус киноны хэт клишэ удаан хэмнэлттэй зураг авалт хийдэг гэдэг ч миний хувьд одоо байгаа хамгийн шилдэг зураглаач.

1:56:56 с эхлээд үргэлжилж байгаа нэг минут гарангийн тасралтгүй зураг авалтыг үнэхээр төгс санагддаг. Энэ киноны энэ хэсэгт гайхалтай зохицсон. Анх энийг хараад бараг уулга алдсан байх. Кричманы санаа байсан уу Звягинцев ийм сцен бодсон байсан уу гэдэг сонирхолтой.

Floating Clouds by Mikio Naruse
За да түүх болон зураг авалтын тавилт, хувцас хэрэглэл энэ тэр гээд их олон талаасаа Вон Кар Вайд их нөлөөлсөн санагддаг Нарусэ. Гэхдээ ВКВ өөрөө бол тэгэж ярьж байгаагүй л юм билээ. Нарусэгийн кинонууд дахь Масаюүки Моригийн дүрүүд зан ааш талаараа ч дүр төрхөөрөө ч ВКВ кинонууд дахь Тони Люн юм шиг санагддаг. Нарусэ замналынхаа туршид голлон хэн билээ дээ Японы феминизмын загалмайлсан эх гэгддэг хүүхний зохиолуудаар л голлон кино хийсэн юм билээ. Гол дүрүүд нь ихэвчлэн Хидеко Такаминэ. Ихэвчлэн босуул, японы нийгэм дэх эмэгтэй хүний нэгдсэн ойлголтоос тэс эсрэг эмэгтэйчүүд. Гэйша, явдалтай хүүхнүүдийн түүх. Такаминэ ч гайхалтай тоглодог. When Women Ascends a Stair нь бас тун гоёо.
Image
Image

Tokyo Story by Yasujiro Ozu
Озугийн минимал, зэн хэв маяг нь надад их таалагддаг. Бүх л кинонд нь дуртай.

Separation by Asghar Farhadi
Yi Yi адил маш комплекс кино санагддаг. Фархадиг зохиол дээрээ хамгийн сайн ажилладаг найруулагч гэж боддог. Бүх киноны зохиол нь маш нарийн бөгөөд сайн. Угаасаа драмын найруулагчаар төгссөн болохоор тэр байх. Ер нь хувь хүний сонголт, ёс суртахууны дотоод зөрчлүүд, Ираны уламжлалт шүүхийн тогтолцоо, Шариатын хуультай орны ёс суртахууны хэм хэмжүүр дээр л бүх кино нь төвлөрдөг.

Beautiful City by Asghar Farhadi
Эхэн үеийн кино болохоор яалт ч үгүй зураг авалт энэ тэрийн хувьд дутагдалтай тал ажиглагддаг. Гэхдээ ерөнхийдөө мань эрийн карьерынхаа турш хийсэн шариатын хуультай улс дахь ёс суртахууны хэм хэмжээ, хувь хүний ёс суртахууны сонголт гэх мэт сэдвүүд нь эндээс л эхлэж боловсорсон шиг байдаг. Хоёрдахь кино нь... Салалт, Өнгөрсөн, Эллигийн тухай энэ тэр бол ерөөсөө л эндээс л гарсан санаагаа баяжуулж сайжруулсаар ирсэн юм шиг. Ийм ч учраас оруулсан юм. Өнгөрсөн, Эллигийн тухай хоёр бас маш их таалагддаг. Ялангуаяа өнгөрсөн дээрх Нөхрийнх нь дүрээр хувь хүний нуугдаж байдаг адийн хүслүүдийг өө шит гэтэл харуулсан.

Decalogue by Krzystof Kieslowsky
Киесловскийн бараг хамгийн сайн ажил байх. Библийн арван нүгэл гэх үү ойлголтын дагуу тэр бүрт хийсэн нэг анги киноноос бүтсэн мини сериес. Аллагын тухай богино хэмжээний кино, хайрын тухай богино хэмжээний кино хоёрыг хожим тусад нь бие даасан кино болгосон юм билээ. Энд багтсан байгаа.

Three Colors Trilogue: Red by Krzystof Kieslowsky
Киесловскигоос бас хоёр кино оруулахгүй бол болохгүй санагдаад энийг нэмлээ. Хайрын тухай хамгийн дуртай кинонуудын нэг. Гэхдээ бараг хайр гардгүй л дээ... :ногоон:

Ladoni by Artur Aristoksyan
Хэдэн жилийн өмнө үзээд энэ форум дээр бичиж байсан нэмж бичээд яах вэ. Маш хүчтэй кино, Кино гэж хэлж болох ч юм уу мэдэхгүй. Заавал үзээрэй л гэж зөвлөх байна. Ютүб дээр байж байгаа.

Platform by Jia Zhangke
Жиагийн эхний дөрвөн кино нь л маш сайн болсон санагддаг. Энэ гуравдахь нь байх. Ерөнхийдөө эхний гурван кино нь гурвуулаа л Шаньси мужийн хөдөөгийн жижиг сууринд төвлөрч, эрчимтэй модернизаци, даяаршил, хөгжил дэвшлийн үр нөлөө энгийн хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа тухай өгүүлдэг. Гол дүрүүд нь бол ихэвчлэн нихилист, тодорхой зорилгогүй, үүгээрээ амьдрал чинь ердөө л ийм цөхрөл шүү дээ гэж хэлэх гээд ч байгаа юм шиг. Өнгөрсөн 20 иод жилд Монголд ч маш их өөрчлөлт болсон. Тэр өөрчлөлтүүдийг ингэж уран сайхны байдлаар баримтжуулаасай, хүмүүсийн үзэл санаа, үнэт зүйлс хэрхэн өөрчлөгдөж байв гэдгийг хожмын үеийнхэнд өвлүүлж үлдээгээсэй гэж хүсдэг. Бас Жиагийн кинонуудыг үзэхээр Монгол Хятад хоёрын туулж байгаа түүх их олон талаараа адил төсөөтэй санагддаг. Аа Мөн Жиагийн энгийн поп дуунуудыг кинондоо гайхалтай гоёо тааруулж ашигладаг санагддаг. Хятад хэлтэй бол бүүр л илүү ойлгох байх хэхэ. Нэмээд нөхөр бараг л кино бүртээ Монголын тухай ямар нэг байдлаар меншн хийж байдаг. Улаанбаатарын цаг агаар гарах, нэг дүр нь Улаанбаатар руу явах, нэг дүр нь Улаанбаатарт очихыг хүсэх гэх мэтээр. Нэг Франц нөхөр Монгол гэдэг Хятадуудын хувьд нууцлаг утопи. Тэр утгаараа Жиа Монголыг ашигладаг гэж бичсэн байсан.

Энэ Ворльд нь л доо. Яаг энэний өмнө Орос, Хятад хоёр хүүхэн Улаанбаатарын үдэшийг Монголоор дуулдаг.

Father and Son Alexandr Sokurov
Сокуровт дуртай. Оросын өв эрдэнэ, Ээж хүү энэ тэр гээд олон мундаг бүтээлтэй. Надад яагаад ч юм энэ нь их таалагддаг. Нөхөр кино бүртээ л нэг экспермент хийж байдаг. Оросын өв эрдэнийг бүхэлд нь тасралтгүй зураг авалтаар хийсэн бол Ээж хүүд яаж ч билээ линзээ гажааж дисторшн хийсэн байдаг. Харин энэ кинон дээр зураглалаа бүхэлд нь алтан шаргал болгож авсан. Одоо сайн бичлэгтэй ахиж үзэхсэн гэж боддог юм.

Wings of Desire by Wim Wenders
Энийг тэгээд хүмүүс мэдэх биз дээ. Сити оф Энжелсийн ориг хамаагүй гоёо.

Farewell My Concubine by Cheng Kaige
Хятадын өнгөрсөн зууны түүхийг хоёр хүний амьдралаар л маш сонирхолтой харуулсан санагддаг.

Waiting Room by Zeki Demirkubuz
Зарим хүмүүс маш муу кино гэдэг. Зэки өөрөө энэ бол хэт персонал кино учраас хүмүүст таалагдахгүй байх. Миний бусад кино шиг кино хийгдсэн байдаг, эсвэл хийгдэх байх. Харин энэн шиг бол хийгдэхгүй байх гэж хэлсэн байдаг. Анх үзээд л маш их таалагдсан. Зэкиг ойлгосон гэх үү бас бидэнд ижил талууд байсан гэх үү ккк. Товчхондоо бол Гэм зэмээр кино хийх гээд хийж ч чадахгүй шаагаад байдаг нэг заяны найруулагчийн тухай юм. Товчхондоо бараг үйл явдалгүй. Гэхдээ л өөрийнхөө дотор байдаг олон зүйлийг Зэкигийн /өөрөө тоглосон/ тэр дүрээс хардаг болохоор хайртай.

One Upon Time in Anatolia by Nur Bilge Ceylan
Нурид хайртай. Нуригийн фэнүүд бол эхэн үеийн кинонуудад нь илүү дуртай байх шиг байдаг. Мэдээж Алс, Цаг агаар зэрэг нь сайн ч надад бол Анатолио дээр нөхөр бүх чадвараа гаргасан мэт санагддаг. Анхны том төсөвтэй, мэргэжлийн жүжигчидтэй ажил нь болоод ч тэр үү кино зураг, хөгжим, уран зохиолын нийлбэр синтез урлаг гэдэг утгаараа өмнөх кинонуудаасаа давж чадсан мэт санагддаг.

Underground by Emir Kusturica
Кустурицагийн хөнгөн атлаа гунигтай гуниг нь эх орон үндэстнийх нь түүхтэй холбогдсон кинонуудад их хайртай. Би Феллинид дуртай биш, ойлгодоггүй. Кустурицаг Балкан Феллини гэдэг болохоор нөхрийн кинонуудыг нэг их үздэггүй байгаад анх энийг үзээд шууд таалагдаж хэд хэдэн киног нь машидаж байсан. Хүнийхээ хувьд ч их гоёо хүн санагддаг.

Mirror by Andrey Tarkovsky
Би нэг их ойлгоод таашаадаг гэвэл худлаа байх. Гэхдээ нэг тийм сонирхолтой хүндэтгэж бишрэм санагддаг. Олон найруулагчид энэ киног үзээд л найруулагч больёо гэж шийдсэн нь ч үүнтэй холбоотой байх. Бямба ах хэлэхдээ кино урлагт гарсан хамгийн сүүлчийн шинэчлэл гэсэн байсан. Бас их онцтой л санагддаг.

Andrey Rublev by Andrey Tarkovsky
Толийг бодоход харьцангуй төвөг багатай, энгийн бүтээл. Уран бүтээлч хүний хувь тавилан, оросуудын яриад байдаг дух гээд ойлголтыг их хүчтэй мэдрүүлсэн санагддаг. Рублевийн гол дээр пагануудтай таардаг хэсэг, нөгөө нэг хонх хийдэг бацааны хэсэг энэ тэр маш хүчтэй.

I am twenty by Marlen Khutsiev
Оросын шинэ давалгаа гэх юм уу даа. Москвагийн хэдэн залуугийн энгийн өдөр тутмын амьдрал гарна даа. Гэхдээ их гоёо. Тарковский, Ахмотава энэ тэр ч гарна ккк... Зураг авалт нь маш гоёо.

Энэ хэсэг бас л сэрдхийлгэм.

Санасных бонус гээд Хонг Санг Сүүгээ нэмчий ккк. Би саяхнаас л танилцаж явна. Маш энгийн. Бараг өөрийнх нь амьдрал юм уу даа. Тийм ч болохоор маш оригинал, үнэн гэж тодорхойлмоор санагдсан. Бараг бүх кино нь л хоорондоо адилхан киноны ихэнх хэсэгт дүрүүд нь юм идэж тамхи татаад л дэмий зүйл чалчина. Гэхдээ л надад маш ойр дотно кино урлагийг ахиад нэг өөрөөр авч үзэх гэсэн юм шиг санагддаг. Аббас Киорастамид би тийм их дуртай биш. Гэхдээ нөхрийн хэлсэн нэг үг их таалагддаг. Миний киног үзээд хүмүүс унтаасай гэж хүсдэг гэсэн байсан. Сая ямар сайндаа авгайгаасаа салж нэг жүжигчинтэй суунгуутаа бараг тэр түүхээрээ нөгөө жүжигчнээ тоглуулаад кино хийцэн юм даг уу даа... Берлинд орж байгаа болтой байсан ккк...
Last edited by El Payaso on Fri Feb 17, 2017 2:34 pm, edited 1 time in total.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: all time top 20 movie

Postby Цогоо » Fri Feb 17, 2017 11:33 am

Мэндээгийн жагсаалтаас гурвыг нь л үзсэн байна шт. Миа юм аа хаха.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: all time top 20 movie

Postby El Payaso » Fri Feb 17, 2017 12:15 pm

Children of Men ийг өчигдөр үзлээ. Вишуал нь нээрээ сайн л санагдлаа... өнөөдөр Бриеф Энкаунтер үздэг юм уу даа кк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: all time top 20 movie

Postby El Payaso » Fri Feb 17, 2017 1:02 pm

Өө Ки Дук гэснээс Хонг Санг Сүгээ нэмэх байсын байна шүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: all time top 20 movie

Postby fanaticalantifanatic » Fri Feb 17, 2017 1:36 pm

El Payaso wrote:Хүүхэд байхад дуртай байсан Ким Ки Дукээс нэг кино эсвэл Лунгинээс нэг кино нэмж болох л байж. Би ч нэг найруулагчид дурлахаараа бүх киног нь түүгээд үзчихдэг болохоор нэг найруулагчийн л олон кино орж ирэх гээд байх юм. Сүүл үеэс гэвэл Биковт дурлаад байгаа...


Лунгин гэж хэн билээ? Хүүхэд байхдаа гэдэг нь хэдтэй байсын :ногоон: Барсик шиг хэдэн өгүүлбэртэй бичихгүй :ногоон:

би 8ыг үзжээ, Тарковскийг ерөөсөө үзээгүй л байгааа..хадгалж байгаа ;p Энд байгааа найруулагчдаас сүүлийн сард Breathe (Kim Ki duk) эрэгтэй жүжигчин нь Азийн мундаг найруулагчдын кинонд том жижиг их дүр бүтээсэн байна лээ, Double life of Veronique (Kieslowsky), The World (Jia Zhangke) үзсэн бүгд их таалагдсан.
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: all time top 20 movie

Postby meesh » Fri Feb 17, 2017 1:37 pm

Хальт сонсож байснаас үзэж байгаагүй кинонууд байна өө. Тарковскийн Толь хальт үзсэн юм байна. Андрей Рублёв дээр хядаж байгаа гарууд нь монголчууд уу
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: all time top 20 movie

Postby El Payaso » Fri Feb 17, 2017 1:39 pm

Тэххх Монголчууд... за хэдэн өгүүлбэр бичьеэ нээх гуйлгаж энэ тэр үү залхуураад хаясан юм...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: all time top 20 movie

Postby El Payaso » Fri Feb 17, 2017 2:34 pm

fanaticalantifanatic wrote:
El Payaso wrote:Хүүхэд байхад дуртай байсан Ким Ки Дукээс нэг кино эсвэл Лунгинээс нэг кино нэмж болох л байж. Би ч нэг найруулагчид дурлахаараа бүх киног нь түүгээд үзчихдэг болохоор нэг найруулагчийн л олон кино орж ирэх гээд байх юм. Сүүл үеэс гэвэл Биковт дурлаад байгаа...


Лунгин гэж хэн билээ? Хүүхэд байхдаа гэдэг нь хэдтэй байсын :ногоон: Барсик шиг хэдэн өгүүлбэртэй бичихгүй :ногоон:
.

https://en.wikipedia.org/wiki/Pavel_Lungin

Такси Блюз
Остров хоёрыг нь үзэж байсан их таалагдсан.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: all time top 20 movie

Postby El Payaso » Fri Feb 17, 2017 2:36 pm

Нээрээ Каурисмакид бас дуртай шүү. Энэ жил сүүлийн киногоороо Бэрлинд орж байгаа юм байна.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: all time top 20 movie

Postby Barcik » Fri Feb 17, 2017 2:37 pm

Сонирхолтой л юм. Мэндээг нэг иймэрхүү лист гаргана гэж бодож байсан, яг л санаснаар болж. Тарковскийн ганц хоёр, Киэсловскийн 3 өнгө, Озүгийн киноноос бусдыг нь үзээгүй юм байна. Зарим нэгийг нь үзхийг бодно оо.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: all time top 20 movie

Postby Barcik » Fri Feb 17, 2017 2:49 pm

El Payaso wrote:[
Platform by Jia Zhangke
Жиагийн эхний дөрвөн кино нь л маш сайн болсон санагддаг. Энэ гуравдахь нь байх. Ерөнхийдөө эхний гурван кино нь гурвуулаа л Шаньси мужийн хөдөөгийн жижиг сууринд төвлөрч, эрчимтэй модернизаци, даяаршил, хөгжил дэвшлийн үр нөлөө энгийн хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа тухай өгүүлдэг. Гол дүрүүд нь бол ихэвчлэн нихилист, тодорхой зорилгогүй, үүгээрээ амьдрал чинь ердөө л ийм цөхрөл шүү дээ гэж хэлэх гээд ч байгаа юм шиг. Өнгөрсөн 20 иод жилд Монголд ч маш их өөрчлөлт болсон. Тэр өөрчлөлтүүдийг ингэж уран сайхны байдлаар баримтжуулаасай, хүмүүсийн үзэл санаа, үнэт зүйлс хэрхэн өөрчлөгдөж байв гэдгийг хожмын үеийнхэнд өвлүүлж үлдээгээсэй гэж хүсдэг. Бас Жиагийн кинонуудыг үзэхээр Монгол Хятад хоёрын туулж байгаа түүх их олон талаараа адил төсөөтэй санагддаг. Аа Мөн Жиагийн энгийн поп дуунуудыг кинондоо гайхалтай гоёо тааруулж ашигладаг санагддаг. Хятад хэлтэй бол бүүр л илүү ойлгох байх хэхэ. Нэмээд нөхөр бараг л кино бүртээ Монголын тухай ямар нэг байдлаар меншн хийж байдаг. Улаанбаатарын цаг агаар гарах, нэг дүр нь Улаанбаатар руу явах, нэг дүр нь Улаанбаатарт очихыг хүсэх гэх мэтээр. Нэг Франц нөхөр Монгол гэдэг Хятадуудын хувьд нууцлаг утопи. Тэр утгаараа Жиа Монголыг ашигладаг гэж бичсэн байсан.

Энэ харин их сонин санагдлаа. Хятадын хөдөө нутагт хэдэн жил амьдарсных, жаахан хэлийг нь ойлгодогийнх, үзвэл бас илүү сонирхолтой байж магад. Хятадын кинон дээр монголын тухай ёстой сонсож байгаагүй юм байна.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: all time top 20 movie

Postby El Payaso » Fri Feb 17, 2017 2:52 pm

Хэхэ чи хаана амьдарч байсын?
Нөхрийн аав нь соёлын хувьсгалын үеэр цөлөгдөөд Шаньсигийн нэг жижиг тосгонд өссөн юм билээ. Тэрнээсээ болоод эхний гурван киногоо эндээ хийсэн. Төрсөн нутгийн гурвал гээд байдаг. Платформ дээр жишээ нь ийм харилцан яриа өрнөнө. Манай хойно юу байдаг вэ? Монгол байгаа. Монголын хойно юу байгаа бол Орос байгаа. Оросын хойно юу байгаа бол? Далай байгаа. Тэрнээс цаашаа юу байгаа вэ? Бид нар л байгаа гэх мэтээр энэ гурвал дээр нэмээд Ворльд гээд эхний дөрвөн кинон дээр Монголын тухай байнга мэншн хийнэ. Ворльд нь дөрвөн бүлэгтэйгээс нэг бүлэг нь бүүр Улаанбаатарын үдэш гэдэг нэртэй хэхэ...

Тэнд байсан хэл мэл ойлгох бол бүүр л гоёо байна байх.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: all time top 20 movie

Postby Barcik » Fri Feb 17, 2017 3:08 pm

El Payaso wrote:Хэхэ чи хаана амьдарч байсын?
Нөхрийн аав нь соёлын хувьсгалын үеэр цөлөгдөөд Шаньсигийн нэг жижиг тосгонд өссөн юм билээ. Тэрнээсээ болоод эхний гурван киногоо эндээ хийсэн. Төрсөн нутгийн гурвал гээд байдаг. Платформ дээр жишээ нь ийм харилцан яриа өрнөнө. Манай хойно юу байдаг вэ? Монгол байгаа. Монголын хойно юу байгаа бол Орос байгаа. Оросын хойно юу байгаа бол? Далай байгаа. Тэрнээс цаашаа юу байгаа вэ? Бид нар л байгаа гэх мэтээр энэ гурвал дээр нэмээд Ворльд гээд эхний дөрвөн кинон дээр Монголын тухай байнга мэншн хийнэ. Ворльд нь дөрвөн бүлэгтэйгээс нэг бүлэг нь бүүр Улаанбаатарын үдэш гэдэг нэртэй хэхэ...

Тэнд байсан хэл мэл ойлгох бол бүүр л гоёо байна байх.

Улаанбаатарын үдэш айн, улам л үзмээр санагдчихлаа.. Би 20 жилийн өмнө Хэнан гэдэг мужийн нэг хотод байсан юм (Барсаг анх үзэж эхэлсэн үе). Яахав тосгон бол биш, гэхдээ хөдөөний хятадын амьдралыг бол харсаан. 2 жил амьдарсан. Одоо ч хятад хэл нэлээн муудсан. Гайгүй ойлгоно.
Гэхдээ миний нэг бас санаа зовдог нь, зарим нэг киног гадны хүмүүс үзээд, тухайн улсын соёл, нийгмийг гоё гаргасан энэ тэр гэж их ярьдаг. Тийм киног нь (ялангуяа япон кинон дээр их тэгдэг) тухайн соёл, нийгмийг нь гайгүй мэддэг хүний зүгээс үзхээр, арай л биш, үнэмшилгүй, эсвэл хэтрүүлэгтэй санагдаад байдаг. Хятдын иймэрхүү артхаус маягийн кинонууд гэхдээ ганц хоёр үзсэн кинонууд дажгүй сайн байсан болхоор, энэ тийм биш байх л даа.. Үзчээд хэлнэ ээ.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: all time top 20 movie

Postby rednasca » Fri Feb 17, 2017 7:13 pm

Цогоо wrote:Мэндээгийн жагсаалтаас гурвыг нь л үзсэн байна шт. Миа юм аа хаха.

та ингэж байгаа бол би хэлээ хазъя... :ногоон: ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: all time top 20 movie

Postby Цогоо » Fri Feb 17, 2017 7:42 pm

Би ч коммершиал кино үздэг хүн шдээ. Артхаус нэг их үздэггүй.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: all time top 20 movie

Postby Цэнгүүн » Sat Feb 18, 2017 8:55 pm

Мэндээгийн бичиж байснаар I am twenty үзэж байсан. маш их таалагдсан, дуртай кинонуудын нэг болсон, баярласан шүү хэ хэ
Farewell My Concubine-ээд тоглодог Leslie Cheung гоё жүжигчин дээ. Yi Yi үзэж байсан ч тэр үедээ сайн ойлгоогүй юм байна, дахиж үзнэ ээ..
Götz Spielmann гээд найруулагчийн Antares, Revanche бүтээлүүдийн сонирхоорой.
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: all time top 20 movie

Postby Сайбо » Mon Feb 20, 2017 1:57 pm

Devil 7 wrote:Хэпбурны тэгээд Тиффани, Сабрина нтр г үзэхээр нэг л онцгүй санагдаад бдымаа...Ромд өнгөрүүлсэн амралтынх нь дүрээр анх үзсэн болоод ч тэр үү...Дайн ба энх дээр бас дажгүй

бас Касабланка гээд гоё кино байдын бил ээ. Санамсаргүй байж байгаад үзсэн.
Сайбо
 
Posts: 282
Joined: Mon Sep 23, 2013 10:48 am

Re: all time top 20 movie

Postby rednasca » Tue Feb 21, 2017 1:05 am

Barcik wrote:
crusader wrote:
Barcik wrote: 12. Punch-Drunk Love (Paul Thomas Anderson; 2002;http://www.imdb.com/title/tt0272338/)
Пол Томас Андерсон гэж бас өнөө үеийн мундаг найруулагч байна аа. There Will Be Blood хамгийн сайн кино нь гэж боддог. Гэхдээ энэ кино нь бас романтик кино болоод ч тэр үү, бас нэг жаахан мэланхолик уур амьсгалтай болоод ч тэр үү, их дуртай.

Надаа энэ кино таалагдаагүй шд. Бас Мая Блуберри Найт ч гэсэн таалагдаагүй. Яахав таалагдаагүй гэхээсээ илүү ийм стилийн, ийм атмосфертэй кинонд дургүйм шиг байгаан би

My blueberry night-г үзээгүй. Гэхдээ шал өөр кино шиг санагдаж байна, Punch Drunk Love-оос.
Энэ би романтик энэ тэр гэж биччээд, гол жанрыг нь бичихээ мартчиж: Инээдмийн кино. Пол Томас Андерсоны юмор нь бас их өвөрмөц байгаан. Дарк Комэди ч юм шиг. Дээрээс нь яг энэ маягийн комэдинд нь Жон Брайоны хөгжим бас их гоё тохироод байгаан. Eternal Sunshine-ы хөгжимийг бас Жон Брайон хийсэн. Стилийн хувьд их төстэй кинонууд. Инээдмийн, романтик, мэланхолик уур амьсгалтай. Гэхдээ ром-ком гэхэд хэцүү.

хэцүүхэн л үзэж дуусгалаа...
яг бухимдалтай цаг үед үзсэнийг ч хэлэх үү, өмнөөс нь давчдаад хамт тэсэрчих гээд л байлаа...
ядаж байхад хөгжим нь ямар зэвүүн юм бэ... :ногоон: ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: all time top 20 movie

Postby Barcik » Tue Feb 21, 2017 8:34 am

rednasca wrote:хэцүүхэн л үзэж дуусгалаа...
яг бухимдалтай цаг үед үзсэнийг ч хэлэх үү, өмнөөс нь давчдаад хамт тэсэрчих гээд л байлаа...
ядаж байхад хөгжим нь ямар зэвүүн юм бэ... :ногоон: ...

Хэхэ.. Уг нь их таашаалтай л баймаар юм, бухимдалтай байсан бол. Яг гоё гоё цэгүүдийг нь олж Барри өөрөө их тэсэрдэг болхоор, би бол их кайф авдийшт. :ногоон:
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: all time top 20 movie

Postby Ladykop » Tue Feb 21, 2017 10:49 am

Сайбо wrote:
Devil 7 wrote:Хэпбурны тэгээд Тиффани, Сабрина нтр г үзэхээр нэг л онцгүй санагдаад бдымаа...Ромд өнгөрүүлсэн амралтынх нь дүрээр анх үзсэн болоод ч тэр үү...Дайн ба энх дээр бас дажгүй

бас Касабланка гээд гоё кино байдын бил ээ. Санамсаргүй байж байгаад үзсэн.


Касабланка Ингрид Бергман,
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: all time top 20 movie

Postby zigo » Tue Feb 21, 2017 2:29 pm

ер нь паяасо тэр жагсаалтад багтсан кинонуудаа цувралаар үзүүлэх арга хэмжээ зохион бгуулаач?
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: all time top 20 movie

Postby El Payaso » Tue Feb 21, 2017 3:33 pm

Үзүүлэх арга хэмжээ гэж яах юм бэ? кк... торрентоос татаад л үзээч...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: all time top 20 movie

Postby El Payaso » Tue Feb 21, 2017 3:34 pm

Манай Алтан хальс ТББ с уг нь хагас сайн өдөр бүр ИСинема дээр артхаус кино өдөрлөг хийдэг л дээ... тасалбар 5 мянга... ирэх хагассайнд Мүүнлайт байна лээ... гэхдээ энэ онц болоогүй гсн байх... зун миний орчуулсан хоёр кино гарах ёстой... Кобаяашигийн Харакири, Эдвард Яангийн Террорайзер...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Кино, хөгжим, фото

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests