Сая imdb-гийнхаа аккаунтаас өөрийн рэйтлэсэн бүх киногоо эксэл дээр экспортлөж гаргаж авж байгаад, өөрийнхөө хамгийн их үздэг, хэд дахин давтан үзэх дуртай гэсэн 20 киногоо сонгож үзлээ. imdb дээр рэйтлэхээ мартсан өөр дуртай кинонууд нэлээн хоцорсон байх. Энэ кинонууд бас хамгийн мундаг кинонууд гэсэн үг бол биш, миний зүгээр янз бүрийн шалтгаанаар их үзэх дуртай кинонууд болно оо.
Үсгийн дарааллаар жагсаасан байгаа. Миний дуртай дарааллаар биш шүү.
1. Apocalypto (Mel Gibson; 2006;
http://www.imdb.com/title/tt0472043/)
Мэл Гибсон ер нь акшён кино хийхдээ нэлээн сайн юм гэж ойлгоод байгаа. Энэ миний бодлоор сүүлийн жилүүдэд гарсан хамгийн мундаг акшён кинонуудын нэг. Эхнээсээ дуустал адреналин ялггаруулсаар байгаад таардаг. Ихэнх тоглосон хүмүүс нь мэргэжлийн жүжигчид биш гэхэд, их мундаг хийгдсэн санагддаг. Хэд хэд үзсэн, үзэх болгонд л уйдахгүй байдаг.
2. Before Sunrise (Richard Linklater; 1995;
http://www.imdb.com/title/tt0112471/)
Ричард Линклэйтэрийн кинонуудад ер нь их дуртай. Dazed and Confused, энэний нөгөө хоёр анги, Slacker, A Scanner Darkly энэ тэр гээд гоё гоё кино нэлээн хийсэн санагддаг. Энэ гэхдээ яагаад ч юм хамгийн анх үзсэн болоод ч тэр үү, их гоё санагдаад байдын.
3. Breaking the Waves (Lars Von Trier; 1996;
http://www.imdb.com/title/tt0115751/)
Ларс вон Триэрийн кинонууд нэлээн хүнд сэдэвтэй байгаад байдаг. Гэхдээ энэ, бас нөгөө Бёоркийн тоглосон Dancer in the dark хоёрт их дуртай. Үзхэд нэлээн хэцүү ч, хааяа нэг үзхээр яах аргагүй сэтгэл хөдөлгөөд байдаг.
4. Brief Encounter (David Lean; 1945;
http://www.imdb.com/title/tt0037558/)
Энэ киног бас анх үзээд их таалагдаж байсан. Дэйвид Лийн ч бас их олон гоё кино хийсэн хүн. Гэхдээ яг нэг иймэрхүү гунигтай ч юм шиг, романтик ч юм шиг, яг нэг гоё балансыг нь олоод, хүний олон янзын эмоцийг гоё гаргаж чадсан кинонууд сэтгэлд их хоногшиж үлдэх юм.
5. Children of Men (Alfonso Cuaron; 2006;
http://www.imdb.com/title/tt0206634/)
Алфонсо Куарон, Эманүэл Любэски хоёрын комби их олон дажгүй кино хийсний нэг. Энэ кинон дээр анх энэ хоёрын мундаг камерны техникийг харж бишэрсэн. Кинг Кримзоны дуу яваад л, пост апокалиптик маягийн Лондонд Клайв Оуэний араас дагаж байгаа хандхэлд бичлэг, бас тэр машинтай хэсэг энэ тэр гээд удаан тэйк-үүд нь үнэхээр мундаг санагддаг. Бас хэд хэд үзсэн.
6. Chungking Express (Kar Wai Wong; 1994;
http://www.imdb.com/title/tt0109424/)
Вон Кар Вай гэж бас нэг өөрийн тодорхой стильтэй найруулагч байна аа. Яг нэг ингээд өөрийн бүтээсэн кино ертөнцрүүгээ үзэгчээ аваад орчихдог найруулагчдын бүтээлд дуртай. Хонг Конгийн олон кинонд дуртай, гэхдээ энэ үнэхээр өвөрмөц найруулагч гэж боддог.
7. Eternal Sunshine of the Spotless Mind (Michel Gondry; 2004;
http://www.imdb.com/title/tt0338013/)
Мишэл Гондри, Чарли Кауффманы зохиолыг яг гоё эссэнсийг нь олж хийсэн санагддаг. Кино зохиолыг нь уншиж үзээгүй л дээ. Жим Кэрри, Кэйт Винслет хоёрын кэмистри их гоё санагддаг. Мэдээж Гондригийн трик шотууд нь энэ дээр яг гоё таардаг. 90-ээд оны гоё гоё клипүүд, энэ кино хоёр дээр л яг ур чадвараа харуулж чадсан санагддаг. Харамсалтай нь бусад кино нь нэг их онц гойд юм болоогүй юм шиг. Гэхдээ энэ киног бол хэд ч үзсийн бүү мэд, тоогоо алдсан. 20-30 үзсэн байж магад.
8. Frances Ha (Noah Baumbach; 2012;
http://www.imdb.com/title/tt2347569/)
Саяхан 2 жилийн өмнө л үзсэн байх. Их таалагдсан. Ноа Баумбахын бас нэг гэр бүлийн салалттай кино байдаг, тэр бас дажгүй. Энэ кино хар цагаан болоод ч тэгсиймүү, яг Нью Ёоркийг нэг гоё гаргасым шиг санагдаад байдын. Бас дүрүүд нь их хөөрхөн. Хамгийн сүүлийн тэр дэглэсэн бүжигтэй хэсэгт хамгийн дуртай.
9. Good Will Hunting (Gus Van Sant; 1997;
http://www.imdb.com/title/tt0119217/)
Энэ кинон дээрх Минни Драйверт бараг дурласан даа. Матт Дэймон, Бэн Аффлэк хоёр ийм мундаг зохиол биччихсэн гэхээр гайхаад байдын. Гас Ван Сант ч тэгээд нэг мэланхолик уур амьсгалыг хийхдээ мундагийг хэлэх үү, Эллиотт Смитийн дуунуудыг сайн ашигласныг ч хэлэх үү, их гоё кино.
10. High and Low (Akira Kurosawa; 1963;
http://www.imdb.com/title/tt0057565/)
Күросава гуайн олон сайхан кино байна. Алийг нь ч гэхэд хэцүү юм. Рашомон, Долоон Самурай, Ран, Икирү, Зэрлэг Нохой, Сүгата Санширо энэ тэр гээд тоолж баршгүй. Бараг хийсэн болгон нь л классик болчихсон. Гэхдээ энэ High and Low-д их дуртай. Нэлээн хэд давтаж үзсэн.
11. Le Samourai (Jean-Pierre Melville; 1967;
http://www.imdb.com/title/tt0062229/)
Мэлвиллийн энэ кино гэж бас өөрийн стиль нь мундаг гарсан кино. Олон юм яриад, сүртэй акшён энэ тэр байхгүй ч, дуустлаа яг автуулж чаддаг. Le Cercle Rouge, Army of Shadows хоёрт бас их дуртай.
12. Punch-Drunk Love (Paul Thomas Anderson; 2002;http://www.imdb.com/title/tt0272338/)
Пол Томас Андерсон гэж бас өнөө үеийн мундаг найруулагч байна аа. There Will Be Blood хамгийн сайн кино нь гэж боддог. Гэхдээ энэ кино нь бас романтик кино болоод ч тэр үү, бас нэг жаахан мэланхолик уур амьсгалтай болоод ч тэр үү, их дуртай.
13. Rushmore (Wes Anderson; 1998;
http://www.imdb.com/title/tt0128445/)
Вэс Андерсоны ихэнх кинонд дуртай. Гэхдээ яагаад ч юм Рашморт хамгийн дуртай. Сүүлд хийсэн хоёр кино нь жаахан тиймэрхүү санагдсан. Хэтэрхий стильдээ анхаарал тавиад байгаам шиг санагдсан. Энэ Рашмор дээр вижуал стиль гэхээсээ илүү, кино зохиол талруугаа тэрний стиль их гоё илэрч гарсан сангддаг.
14. The Big Lebowski (Joel Coen; 1998;
http://www.imdb.com/title/tt0118715/)
Ах дүү Коуэний олон мундаг киноны нэг. Өнөө үеийн классик. Өөр юу ч гэхэв.
15. The English Patient (Anthony Minghella; 1996;
http://www.imdb.com/title/tt0116209/)
Анх үзэж байхад уйлж байсан. Дуу, зураг авалт, жүжиглэлт, зохиол бүх тал дээр үнэхээр мундаг.
16. The Game (David Fincher; 1997;
http://www.imdb.com/title/tt0119174/)
Финчерийн кинонууд (ялангуяа сүүлийн хэдэн кинонууд) логикийн тал дээр хэтэрхий их алдаатай байгаад байдаг болхоор, хичнээн гоё стильтэй, зураг авалттай байгаад ч яг нэг гоё таашаал авж чаддаггүй. Харин энэ киног гарах болгонд л үзчихээд байдаг.
17. The Prestige (Christopher Nolan; 2006;
http://www.imdb.com/title/tt0482571/)
Крис Нолан хэтэрхий том блокбастерууд хийгээд жаахан тиймэрхүү байна. Уг нь Мэмэнто, энэ Prestige, Insomnia шиг жижиг, сэтгэлзүйн хувьд бас нэлээн сорьсон, триллерүүд их мундаг хийдэг санагддаг. Энэ киног дахин дахин үзэж, Крисчан Бэйлийн жүжиглэлтийг бишрэх дуртай. Нэг үзхэд яагаад ч жижиг жижиг зүйлсийг анзаарах аргагүй.
18. The Thin Red Line (Terrence Malick; 1998;
http://www.imdb.com/title/tt0120863/)
20 жил кино хийхгүй байж байгаад ийм кино хийхээр ч одоо юу ярих вэ дээ энэ Маликтай. Маликийн кинонуудыг үзхээр, мэдээж гайхалтай зураг авалттай, тэрнээс гадна нэг тийм уран яруу, шүлэг шиг нарративтэй байдаг. Энэ киног блү-рэй дээр крайтерионы дискийг нь авсан. Гайхалтай.
19. Whisper of the Heart (Yoshifumi Kondo; 1995;
http://www.imdb.com/title/tt0113824/)
Японы Жиблигийн хүүхэлдэй. Гэхдээ Миязаки Хаяогийн найруулсан кинонуудаас жаахан ялгаатай. Дунд сургуулийн хоёр хүүхдийн тухай. Их хөөрхөн кино. Бас хичнээн ч үзсийн.
20. You've Got Mail (Nora Ephron; 1998;
http://www.imdb.com/title/tt0128853/)
Энэ дотор байгаа кинонуудаас хамгийн их үзсэн нь байх. Бараг бүх яриаг нь зэрэг дагаад ярьж чадах байх. хэхэ. Учиргүй мундаг кино энэ тэр биш ч гэсэн, яагаад ч юм яг нэг дуртай цэгийг нь олчихсон юм шиг. Нора Эфрон энэ стилийн ром-ком хийхдээ угаасаа мундаг байсан юм байгаан.