Олон ангит кинонуудын тухай

Эдгээр сэдэвтэй холбоотой зүйлс энд

Moderator: Тунгаа

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby Бат-Оргил » Tue May 21, 2019 12:08 pm

Трионд хариулахдаа бас жаахан инээмсэглэлтэй хариулаад байсан биздээ.
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2231
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby richie_d4 » Tue May 21, 2019 3:00 pm

ТӨГСГӨЛ

Өнгөрсөн шөнө телевизийн цувралын маань эцсийн анги гарлаа. Найман улирал гарсны эцэст HBO телевизийн сувгийн “GAME OF THRONES” цуврал дуусч байна.

Үнэнийг хэлэхэд энэ бүхэн дууссан гэдэгт итгэхэд амаргүй байна. Он жилийн хугацаа нүд ирмэх зуур урсан өнгөрчээ. Миний менежер Винс Жерардис Лос Анжелес хот дахь "Palm" зоогийн газарт уулзалт зохион байгуулж Дэвид Бениоф, Д. Б. Вейсс хоёртой би оройн зоог хүртэл сунжирсан үдийн хоолон дээр хамгийн анх нүүр тулан учирсан цагаас хойш үнэхээр арав гаруй жилийн хугацаа өнгөрсөн гэж үү?

Бүх зүйл ингэж эхэлсэн. Энэ бүхэн өчигдөр орой дууслаа.

“Palm” зоогийн газарт байсан тэр өдөр би амьдралыг маань өөрчлөх аян замд гарах гэж буй тухайгаа огт мэдээгүй. Би өмнө нь телевизийн цуврал болон кино зохиолд зориулан зохиол бичиж байсан. Тэдний зарим нэг дэлгэцэнд гарч байлаа. Энэ удаа өөр байх болно гэж хараахан мэдээгүй ч энэхүү бүтээл маань зүгээр нэг цацагдаад зогсохгүй HBO-ийн түүхэн дэх хамгийн амжилттай телевизийн цуврал болж, Эммигийн шагнал гардуулах ёслолоос олон тооны шагнал хүртэн, дэлхийн хамгийн алдартай (хамгийн ихээр хулгайлагдсан) цувралаар тодрон, авъяаслаг хэдий ч олны дунд нэрд гараагүй жүжигчид нь томоохон алдартан, одод болон хувирсан. Энэ бүтээл миний төсөөлж байснаас илүү их амжилтанд хүрсэн бөгөөд... үнэн хэрэгтээ ийм зүйл болсонд би одоо хүртэл итгэж чадахгүй хэвээр.

Үүнийг "галзуу аян" байсан гэхэд хилсдэхгүй.

Би маш олон хүмүүст талархал илэрхийлэхийг хүсэж байна. Нью-Йорк хотод болсон телевизийн наймдугаар цувралын нээлтэнд дөчин хоёр жүжигчин оролцсон ч бүгд багтаагүй билээ. Үүний зэрэгцээ зураг авалтын багийнхнаас цөөн тооны хүн оролцсон ч энэ чухал биш юм. Энэхүү телевизийн цуврал дээр бид маш гайхалтай хүмүүстэй хамтран ажилласныг Эммигийн тэр бүх шагналууд гэрчилнэ. Дэвид & Дан хоёр шилдэг баг бүрдүүлсэн. Найруулагч нар маань ч өгүүлшгүй гайхалтай байлаа. Би нэрс дурдаж болох ч маш олон хүн учир заримыг нь орхигдуулж болох талтай. Гэвч Дэвид Бениоф, Дан Вэйсс, Брайан Когман болон мөн Ричард Флеплерээр удирдуулсан HBO-ийн агуу багийн тухай дурдахгүй өнгөрч болохгүй. Бусад сувгууд “Game of thrones”-ийг энэ зэрэгт хүргэхгүй байсан. Тэдний ихэнх энэ цувралыг хэзээ ч хийж чадахгүй байсан билээ.

Би толгой дотор байгаа бүхнээ цааш үргэлжлүүлж бичмээр байгаа хэдий ч... гэхдээ хэлэх зүйл хэтэрхий их байна. “Салах ёс бол гэгээн гуниг” гэж Бард тэмдэглэн өгүүлсэн байдаг. Ирж буй долоо хоног, өдөр саруудын аль нэгэнд өнгөрснөө дахин дурсах үед энэхүү шоуг бүтээхэд болсон хамгийн сайхан мөчүүдийн тухай бичиж болох юм... гэвч одооны хувьд хэтэрхий олон дурсамж байгаа тул үүнийг эрэгцүүлэн бодох цаг алга.

Гагцхүү өнгөрсөн шөнө төгсгөл байсан хэдий ч үүний зэрэгцээ эхлэл гэдгийг тэмдэглэн хэлэх байна. Ойрын хугацаанд хэн ч жагсаалтаас гарахгүй. Дэвид, Дан хоёр “Star wars” болон бусад төслүүд рүүгээ явна. Амазон Брайан Когманыг Толкиний том төсөл дээрээ ажилуулахаар авсан. Манай авьяаслаг жүжигчид дөрвөн зүгтээ тарсан ч та бүхэн ирээдүйд тэдний ихэнхийг олон янзын телевизийн цуврал, кинонуудад гэгээн дүрийг нь үзэх буй за. Найруулагчид нар маань хүртэл завгүй байгаа. Та бүхэн Вестеросын барааг зурагтаар дахин үзэхгүй ч энэ бүхэн залгамжлагч телевизийн цувралуудын хувь заяа хэрхэн эргэхээс хамаарч болох юм.

Харин миний хувьд яах вэ гэвэл? Би урьдын адил байгаа хэвээр бөгөөд завгүй байна. Продюсерын хувиар HBO-д таван телевизийн цуврал бүтээхэд оролцсоноос гадна (зарим нь Вестеросын ертөнцтэй ямар ч холбоогүй), “Hulu”-д хоёр, “History Channel”-т нэг цуврал бүтээсэн. Үүнээс гадна өөрийн бичсэн ном зохиол болон бусад хүмүүсийн бүтээл дээр тулгуурласан олон тооны төсөл дээр ажиллаж байгаа. Мөн зохиолчдын өвөрмөц гайхамшигтай сонгодог өгүүллэгүүдээр богино хэмжээний кино бүтээхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ япон улсад видео тоглоом дээр зөвлөхөөр ажилласан. Түүнээс гадна Meow Wolf гээд л...

Дээрээс нь би бичиж байгаа. “Өвөл айсуй” гэж миний олон жилийн өмнө хэлсэнчлэн... үнэхээр ирж буй. “ӨВЛИЙН САЛХИ” маш их хожимдож буйг би маш сайн мэдэж буй бөгөөд үүнийгээ ч дуусгах болно. Энэ үгийг би өмнө дурьдсан хэдий ч та бүхнийг дэврээн ноцоож, өөртөө муу аз авчирснаас илүүгүй... гэсэн ч би үүнийг дуусгах бөгөөд дараа нь “ХАВРЫН ЗҮҮД”-ийн ээлж болно.

“Энэ бүхэн яаж төгсөх вэ?” гэж хүмүүс цаг ямагт асуудаг. Телевизийн цувралтай ижил дуусах болов уу? Аль эсвэл өөр үү?

За... тийм ээ. Бас үгүй. Тийм. Үгүй. Тийм. Үгүй. Тийм.

Миний хувьд Дэвид, Дан хоёроос огт өөр төрлийн арга барилаар ажилладаг хүн болохыг огт мартаж болохгүй. Тэдэнд энэхүү сүүлчийн цувралын найман цаг оногдсон. Харин миний хувьд сүүлчийн хоёр номоо бичиж дуусгахын тулд 3000 гаруй гар бичмэл сараачих шаардлагатай бөгөөд... хэрэв үүнээс илүү олон хуудас, бүлэг буюу үзэгдэл шаардлагатай бол би тэдгээрийг нэмж бичих болно. Үүнд телевизийн дэлгэц дээр хэзээ ч гараагүй дүрүүд болон цуврал дээр үхсэн ч номон дээр амьд байгаа хэвээр дүрүүд бий... Тийм учраас уншигчид маань телевизийн цуврал дээр гардаггүй Жэйн Пүүл, Чулуун зүрхэт хатагтай, Пенни болон түүний гахай, Халзан толгойт Скахаз, Арианна Мартелл, Хар од, Виктарион Грэйжой, Зоригт сэр Гарлан, VI Эйгон тэргүүтэй том жижиг олон дүрүүдэд юу учирсныг мэдэж авах болно... Дээрээс нь бас ганц эвэрт бий...

Ном, телевизийн цуврал хоёрын алиных нь төгсгөл “жинхэнэ” вэ? Энэ бол **н** асуулт юм. Скарлет О'Хара хэдэн хүүхэдтэй болсон билээ?

Энэ бүхэн яаж өрнөх вэ? Би үүнийг бичиж, та нар уншина. Дараа нь хүн бүхэн өөрийн бодол санаагаа интернетээр хэлэлцэх биз ээ /Жорж Мартин 2019-5-20/.

#copy...
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby El Payaso » Tue May 21, 2019 3:54 pm


Гэхээр энэ төгсгөл буюу Дани үхэх, Бран хаан болох, Жон хаан сууринд суухгүй бх зэрэг төлөвлөгдсөн байсан байж болох л юм байна.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby Саарал » Tue May 21, 2019 4:01 pm

ХЭд хэдэн төгсгөл бодож олсон юм бол black mirror bandersnatch шиг хийчихгүй яасын гсн хүмүүс байна лээ :ногоон:
No expectations, no disappointments.
User avatar
Саарал
 
Posts: 931
Joined: Fri Apr 17, 2015 4:14 pm
Location: Nowhere

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby BLGN » Wed May 22, 2019 6:40 pm

Одоо ингээд урьдны улирлуудыг нь бодхоор их сонин.Сүүлийн 2,3 улирал,ялангуяа Жоны үхэж сэхдэг,хэн бэ гэдгийг нь 2,3 улирал дамнаж харуулдаг гээд бодхоор яах гэж мань хүнийг чухалчилсан юм бол гэмээр.Үзэгчдийн санаанд оромгүй эргэлтийг хийнэ гэж бодоод Бранд өгсөн юм бол яах гэж манай бутачийг аягүй тийм спешл болгож харуулаад байсан юм.За бүр энэ улиралд мань хүн түй ч хийсэнгүй ангайж зогссоор байгаад дуусчихлаа ш д.
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2900
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby poseidon » Wed May 22, 2019 6:48 pm

Жоны дүрээр амьдрал хялбар харагдах логикгүй, урьдчилан таамаглах боломжгүй шүү гэж харуулах гээд байгаа юм биш үү дээ...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby Цогоо » Thu May 23, 2019 8:04 am

Яг энэ нөхцөлд бол Жон угаасаа маш том үүрэг гүйцэтгэлээ шүү дээ. Дэнэрис гэж нэг вакумд орчихсон дарангуйлагчийг замналаа эхлэхээс нь өмнө алж орхисон. Хамгийн хайртай хүнээ өөрийн гараар алчихсан учраас угаас тэгээд цааш амьдрал утгагүй байх байлгүй. Цаг үеийн шаардлагаар төрөөд, бас цаг үеийн шаардлагаар алга болдог эгэл баатруудын адил тэгээд л арын фон руу уусаад алга болсон. Тэгэх ч ёстой. Миний бодлоор Таргариенүүд Вэстэросыг хүчээр нэгтгэсэн харийн булаан эзлэгчид. Тийм болохоор тэдний хувьд хууль ёсны хаан сэнтий гэж байх ёсгүй. Тэгээд ч тэр сүүлд Браннд сөгдөж удмынхныхаа нүглийг наманчлаад явчихаж байгаа нь бараг зөв шийдэл байсан биз.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby Бат-Оргил » Thu May 23, 2019 8:17 am

Жон ч ханийн тэнгэргүй юмаа. 2ч хүүхнээ алдчих юм. Игритийг бас өөрөө алсан билүү? 2 ууланги нь бүрэлгэсэн байна шд. хаха

Sent from my SM-G950F using Tapatalk
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2231
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby CrossBonez » Thu May 23, 2019 8:48 am

Нэг бацаан харваж алсан шүү дээ.
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3741
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby Цогоо » Thu May 23, 2019 12:16 pm


GOT-ТОМ МИНИЙ ОЛЖ ХАРСАН 10 ЗҮЙЛ

Заа киногоо хэдүүлээ зөндөө л шүүмжиллээ. Сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Хэтэрхий их хүлээлт нэг ийм юманд хүргэдэг дээ. Харин миний хувьд хамгийн бодит төгсгөлийг харлаа. Сайхан үзлээ. Дахиад нэг үзлээ. Сэтгэгдлээ хуваалцахаар шийдлээ.

Хийсвэр тив бүтээгээд тэр тивийн түүхийн нэгээхэн хэсгийг үзүүлсэн кино хийгээд ийм их хүн үзэх юм гэж хэн санах билээ. Цус нөж алаан хядаан хайр найргүй байдал дундуур туучиж төмөр сэнтийд тэмүүлэх хаад тэдний хөлд нь үрэгдэж, хүнд нь үйлчлэх дүрүүд бас өөрсдийн тавьсан зорилгодоо тэмүүлэх эсрэг тэсрэг хүслүүд дундаас олж харсан 12 зүйлээ хуваалцмаар санагдав.

1. Сайхан сэтгэл зөв байдал дангаараа юу ч биш. Кинонд зөндөө л сайхан сэтгэлтэй зөв хүмүүс гарах авч ухаан алсын хараа дутвал үргэлж хохирогчоор дуусна.

2. Их хүсэл их эрсдлийг дагуулдаг. Сэнтийн төлөө тэмүүлсэн бүхэн бүх зүйлээрээ дэнчин тавина. Энэ бол энгийн дүрэм их хүсэл их золиосыг дагуулдаг.

3. Хаадын тоглоомд харцын тавилан үнэгүй. Хичнээн олон хүний амь амьдралаар тоглож зольж байж 1000 илдээр сийлсэн сэнтийд хүрдгийг харав.

4. Чи амлалтандаа хүрэхгүй бол чамд амлалт өгсөн хүмүүс бас амандаа хүрэх албагүй. Цуст хуримнаас хийж болох хамгийн энгийн дүгнэлт энэ байлаа. Амласнаа биелүүлээгүй бол дараагийн амлалт нь ч бас үнэгүй.

5. Сэлэмтэй хүн гар хоосон хүндээ эзэн. Морьтой хүн явган хүнд эзэн. Эцсийн хүрээлэнтэй хүн ядуу хүндээ эзэн. Ноён боолдоо эзэн. Армитай бол улсын эзэн. Гурван луутай бол тивийн эзэн. Бусдаас илүү байгаа зүйлээрээ бусдыгаа эрхшээж амьдардаг хүний хорвоо.

6. Муу хүний үхэлд эхээс нь өөр хүн харуусдаггүй. Жэофригийн үхлийн дараа ийн бодогдов. Бас хичнээн муу хүн ч байсан үрдээ сайхан. Хичнээн муу хүү байсан ч эхдээ сайхан байх хорвоо юмдаа. Эх үрийн ч бай, эр эмийн ч бай хайр хүнийг харалган болгодог гэдгийг баталгаа юмуудаа.

7. Аз завшаан ч гэсэн бэлтгэсэн хүнд ирдэг. Шөнийн хааныг алах эрх хамгийн их бэлтгэж хамгийн их өөрийгөө зовоож тэрийгээ даван туулсан хүнд л ирсэн

8. Илднээс илүү хүч бол оюун ухаан. Үүний илэрхийлэл нь Тирион Варис Бран нар байлаа. Тирион өөрийн хамтрагчаа намайг алуулахаар хүн чамд ямар нэг юм санал болговол тэр цагт би тэрийг чинь 2 нугалж өгнө гэдгийг санаарай гэж хэлдэг. Тэр ч ёсоор болж 2 ч удаа энэ санал амийг нь аварч байв.

9. Толгойгоо бага ажиллуулмаар байвал нэг сайн эзэн олоод эргэлзэлгүй зүтгэ. Энэ бол Тартын Бриэний дүрэм. Тэр эхлээд эзнээ олно. Дараа нь эргэлзээгүй тангарагаа мөрддөг.

10. Өөрөө бусдыг боолчлохын тулд өмнөх эздээс нь чөлөөлөх ёстой. Хамгийн сүүлд луут хатны үгнээс ийм л санаа олдов.

11. Юу ч хүсээгүй хүн юуг ч авдаггүй. Киноны турш яадаг юу хүсээд байгаа нь ойлгомжгүй 2 хүн байсан нь Сэр Жэйми болон Жон Снөү нар байлаа. Тэд яах гээд байгаагаа яамаар байгаагаа хайсаар киног дуусгав. Мэдээж эхэлсэн цэг дээрээ. Тэгэхээр ядаж буруу ч атугай юм хүсэх нь юу ч хүсээгүйгээс дээр

12. Кинотой битгий марга. Та энэ киноноос юу ч хүлээж байсан болно. Гэхдээ киног нэг л хүний зохиолоор бичнэ. Найруулагчийн сонголтоор хийнэ. Тиймээс та киноны төгсгөлтэй битгий марга. Зүгээр л олж харах ёстойгоо олж хар. Энэ кино анхнаасаа иймэрхүү л төгсгөлтэй байхаар хангалттай харгис бас увайгүй байсан шүүдээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby Жавхаа » Thu May 23, 2019 12:23 pm

:mongol:
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5246
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby Саарал » Thu May 23, 2019 5:06 pm

Энийг уншаарай.

2015 оны бичвэр байна лээ.

Азор Ахай
https://chinbaatar.blogspot.com/2015/06/blog-post.html?m=1&fbclid=IwAR2SZjma7bAPUjkdd_HnXnPwwMiaIDkcu-DLRuma4_KqkkRB0Sm9re6ds7w
No expectations, no disappointments.
User avatar
Саарал
 
Posts: 931
Joined: Fri Apr 17, 2015 4:14 pm
Location: Nowhere

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby Reda » Fri May 24, 2019 8:58 am

Цогоо wrote:Яг энэ нөхцөлд бол Жон угаасаа маш том үүрэг гүйцэтгэлээ шүү дээ. Дэнэрис гэж нэг вакумд орчихсон дарангуйлагчийг замналаа эхлэхээс нь өмнө алж орхисон.


Тэрэндээ тулбал зэрлэгүүдийн сэтгэл санааг эргүүлэх илүү хүнд хэцүү ажил байсан шүү. Өөрсдийнх нь дайсан болж, дайтаж байсан, ямар зан ааштай нь огт мэдэгдэхгүй буюу харьцаж байгаагүй нөхдийг эргүүлнэ гдг хэцүү. Хажууд нь Дэнитэй хэдэн сийзн хамт байлаа, хэр сайн мэддэг байлаа гд ярьвал заавал алахгүйгээр шийдэж болох л бсн.
Тгд гол нь Жон Дэни 2-н аль нэг нь үхэж байж кино илүү сэтгэгдэл үлдээхээр болсон бсн бх. Тгд Дэни ямар алалтай биш, тэнэгдүү болсон нөхөр л үүргээ гүйцэтгэсэн.

Миний хувьд Винтерфэлээс ирсэн нөхөд тэгэж кингсландын ард иргэдийг өмөөрч, Дэни-н эсрэг үзэн ядаж байгаа шал дэмий л санагдсан. Ямар өөрийнх нь харъяа газрын ард түмэн биш, төрж өссөн газар нь биш, тэгэж нээх өөриймсөг загнаж бгаа нь жаахан амьдралгүй санагдсан, ийм харгис үйл явдлууд ихтэй киноны хувьд.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby Цогоо » Fri May 24, 2019 9:06 am

Бууж өгчихөөд байхад нь алсаар байгаад л дургүйцээ биз дээ. Винтерфеллийнхэн нэг их мундаг хүн чанартайдаа биш нэгэнт ялчихсан тулааныг тэгж зунгааралдуулах нь ямар ч утгагүй үйлдэл шүү дээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby Villa_Bayaraa » Fri May 24, 2019 9:22 am

Тэр үхлээс дахин дахин амилаад байдаг нөхрийн амилаад байсан нь Аръяаг аврахын тулд байсан... Аръяа нөгөө оверрейтэд нөхрийг алсан... Жон үхлээс амилсан нь тэгээд эцсийн дүндээ Дениг нухахын тулд байж... эндээс үзэхэд дэлхий ертөнцөд үзүүлэх хор хөнөөлийн хувьд Шөнийн хаан=Дени байж хэхэ... тиймээс нөхдүүдийг алах учиртай Старкуудыг үхүүлэхгүй хамгаалаад, үхснийг нь амилуулаад байж... тэгэхээр дэлхий ертөнцийн сайн сайхны төлөө хийсэн гавъяаны хувьд Аръяа = Жон болж таарч байна хэхэ... тэгэхээр Жоныг рольгүй баачка гэж хэлж болохгүй л юм байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby Цогоо » Fri May 24, 2019 9:26 am

Харин яг үзэж байхад гомбоо санагдаад байсан ч одоо ингээд хойш суугаад бодоод байж байх нь ээ Жон зайлуул бас ч тийм лойчихсон нөхөр биш байгаа юм. Хаан болгосонгүй гэж гомдоллох ч шаардлага алга. Нөхрийн хувьд угаасаа ингээд тэмцэх зүйл, хор шар ч үлдсэнгүй шт. Анхнаасаа ямар ч амбиц гаргахгүй, бусдад өөрөөс нь болж зөрчил үүсгэхгүй гэж бодсон учраас хар залуугаараа шууд Хана руу явсан хүн. Тэндээ Шөнийн хааныхантай таараад хүн төрөлхтөнийг аврах шаардлагатай болсон. Аварсан. Дараа нь хайртай хүнийхээ сэнтийг авч өгөх хэрэгтэй болсон. Нөгөөх нь буруу хүн байж таарсан тул зөв гэж бодсон зүйлээ хийсэн. Сэтгэл хоосорсон. Харьсан. Гүйцээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby Цогоо » Fri May 24, 2019 9:37 am

:-o :-o

User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby Reda » Fri May 24, 2019 4:06 pm

Цогоо wrote:Бууж өгчихөөд байхад нь алсаар байгаад л дургүйцээ биз дээ. Винтерфеллийнхэн нэг их мундаг хүн чанартайдаа биш нэгэнт ялчихсан тулааныг тэгж зунгааралдуулах нь ямар ч утгагүй үйлдэл шүү дээ.

Өмнөх зуунд л тэгэж бууж өгсөн байхад хядах нь гэмт хэрэг ч гэх юмуу, тахир дутуу бхд, тусламж нтрийг дайрч болохгүй ч юмуу тийм ОУ-н дүрмүүд батлагдсан байх. Хайвал байдаг л бх.
Дэйни үнэнч туслахаа алдсан, луугаа алуулсан. Эрхэм зүйлүүд нь шүү дээ.
Хар ухаанаар бодоход нэг нөхөр чамайг хэд сайн гөвшчөөд чамайг дайрах үед за хөгшөөн бууж өглөө больё гэвэл чи яах уу :ногоон:
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9200
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby Оргил » Fri May 24, 2019 5:00 pm

дэйнийгийн хувьд буруутгах зүйлгүй харин умардуудын хувьд бууж өгсөн хүмүүсийг алж хядах нь ядаж л тээртэй бас гай болоод тэгэж яваад тэнэсэн суманд өртөөд алуулчуул лай биздээ.. жоныг л дагаж яваа хүмүүс жоны үгээр л ухарна..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby Chin-T-Mac » Fri May 24, 2019 11:55 pm

luugiin eh buh ard tumniig enerch erh chuluu olgoh shine uzel sanaagaaraa toiron hureelegchdiinhee itgeliig avch uragsij bsan getel genet nuguuh ni huviin ambitsaa urdaa taviad gemgui humuusiig hyadaad irehed itgel unemshilee aldsan l daa. Buh dagaldagch zuvluhuudiin husch bsan zuil enh taivan ertunts bsanshd. Ene ni johnii hairaas iluu unetei gdgiig l haruulah gj oroldloo. Iim tugsgul Why not bj bolohgui gj. Uzel sanaagaa harin jaahan yadruuhan l haruullaa. Nairuulga het shahuu sanaa buren goe ilerhiilj duusgaj l chadsangui.
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8319
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby Jersey » Mon Jun 03, 2019 1:14 pm

За өнөөдөр чинь чорнобылын сүүлийн анги биз дээ.
User avatar
Jersey
 
Posts: 1037
Joined: Sun Oct 18, 2009 2:23 pm

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby Lakers Barca » Mon Jun 03, 2019 1:23 pm

Jersey wrote:За өнөөдөр чинь чорнобылын сүүлийн анги биз дээ.

маргааш ш дээ
User avatar
Lakers Barca
 
Posts: 662
Joined: Wed May 20, 2015 2:44 pm

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby amka13 » Mon Jul 08, 2019 10:34 am

“Game of Thrones” цувралын бүх үйл явдлыг уран хатгамлаар дүрсэлж дуусгажээ
https://ikon.mn/n/1man

***

end xatgamal n bytneeree bn...
https://www.ireland.com/features/game-o ... -tapestry/
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby CrossBonez » Mon Jul 08, 2019 1:58 pm

Stranger Things ээ ярилцах уу? Энэ сизн миний хувьд хамгийн сайн нь байлаа. Гоё ч дууслаа. Хөгжилтэй, аймшигтай, адал явдалтай, сэтгэл хөдөлгөсөн гээд байж болох бүх эмоцийг л гаргалаа.

| +
Хоппер Камчатка-д очцон явна гэж ойлгосон, зөв үү?
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3741
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Олон ангит кинонуудын тухай

Postby Цогоо » Mon Jul 08, 2019 3:20 pm

Гачин юмнуудын шинэ улирал ёстой таалагдсан. Эхнээсээ л аятайхан явсаараан байгаад төгсгөлийн анги нь ч гэсэн. Үнэн марзан.

| +
Радиогоор дуулдаг хэсэг бол үнэн тасархай хэсэг. Дастибаны өмнөөс ичих гэж нээрээ. Сүүлд хүүхдүүд нөгөөхийг цаашлуулж дуулж байгаа нь бас их хөөрхөн санагдсан.

Хоппер харин яг дэлбэрэхтэй нь зэрэгцээд цаад хаалга руу үсэрчихсэн байх аа. Тэгээд Камчаткад байдаг хаалгаар нь гарч ирээд баригдсан байх.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Кино, хөгжим, фото

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests