Сvvлийн vед ороод байгаа дуу

Эдгээр сэдэвтэй холбоотой зүйлс энд

Moderator: Тунгаа

Postby zizu » Mon Apr 23, 2007 10:21 pm

This is ten percent luck, twenty percent skill
Fifteen percent concentrated power of will
Five percent pleasure, fifty percent pain
And a hundred percent reason to remember the name
ene duul amand orood bna daa...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Gooner » Tue Apr 24, 2007 10:46 am

Өчигдөр Жавхлангийн Амьдрал дууных нь клипыг үзээд үнэхээр сэтгэл хөдөлсөн. Одоо үед бол тэр өвгөн шиг хүмүүс ховор доо ховор... Гэхдээ бид л мэдэхгүй байгаа болохоос биш ийм гайхамшигтай хүмүүс байдаг байлгүй дээ...:sad:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Tue Apr 24, 2007 10:47 am

Байнга л сэтгэлд минь тэр дуу эгшиглээд тэр өвгөн харагдаад байдаг боллоо шүү хэхэхэ:mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby El Payaso » Tue Apr 24, 2007 10:54 am

ёооо хүмүүс зохиолын дуу сонсч яаж чаддаг байнаа... тэвчишгүй юм...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Gooner » Tue Apr 24, 2007 10:59 am

Аа энэ зарим гарууд нээх худлаа тэгдэг юм.
Заримдаа манайхан ингээд хэт туйлширдаг юм. Хөдөөнөөс хүмүүс их ирээд байгаа болохоор зохиолын дуу хит болж байна гээд л...
Тэгэнгүүт нөгөө лаг хотын цагаан гартнууд нь худлаа цэмбэгнээд зохиолын дуу сонсдоггүй царай гаргаад л... худлаа тэгэхээ болих хэрэгтэй шд. Наанаа ингэчихээд цаанаа гарууд сонсдог л юм билээ. Зохиолын дуу гэдэгт дандаа нутаг ус, найз нөхөд дуулдаггүй юм шд.

Би гэхэд өөрөө хип хопоор ч юмуу, эсвэл поп, рокоор дуулсан амьдрал гэдэг дууг хүлээж авахгүй. Яаагаад гэвэл би өөрөө тийм темперанментийн хүн биш учраас...
Хүн өөр өөрийнхөөрөө л хүлээж авна шдээ.
Би арай амьдралыг өөрөө үздэг байсан бол тэр үхлийн рок ч гэдэг юмуу зүгээр хип хиопоор үглэсэн амьдрал гэдэг дууг л илүү таашаана.
Хэт туйлшрахаа болих хэрэгтэй.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Tue Apr 24, 2007 11:01 am

Миний хувьд бол надад таалагдсан үгтэй, аялгуутай дуу болгоныг л сонсох дуртай. Тэгж зохиолын, рок, поп, хоп хоп гэж ялгадаггүй. Би зөвхөн Рок сонсдог гээд тэгж туйлшрахгүй. Надад таалагдсан болгоныг би сонсох дуртай. Би дээр үеийн Смоки, Бийтлз-н дууг хааяа сонсох дуртай. Бас ЛинкинПаркийн дуунуудад дуртай, мөн Клаудэрманийг сонсох дуртай гээд ямар нэг юманд баригдах дургуй...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby El Payaso » Tue Apr 24, 2007 11:03 am

надад бол урлаг хөгжиж байх ёстой л санагддаг... тэгтэл уруудаад л...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby rednasca » Tue Apr 24, 2007 11:08 am

зохиолын дуу гэдэг ойлголт нь өөрөө их инээдтэй......
бүх дууг л зохиодог биз дээ.....:mrgreen:
Гоонь Эрийн /экс иргэн Бий/ үзэл бодлыг дэмжиж байна.....
зохиолын дууг сонсош тэвчишгүй гэдэг бол арай л худлаа шааж байгаагийн илрэл......:RD
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby El Payaso » Tue Apr 24, 2007 11:17 am

за да надад лав боломж гарвал таатайяа жавхлан баясгалангаас эхлээд бүгдийг нь буудаж унагана даа... одоо бол зохиолын дуу арай л хэтэрч байна... хөдөөгийн нөлөө гэдэг нь ч үнэн... зохиолын дуу сонсч хүссэн газраа морь харж хажуугаар зөрөхдөө хөлөн дээр гишгэдэг хөдөөгийнхөнг харахаар уур хүрэх юм... ямар ч урбанизм энэ тэр байхгүй... гайгүй хэд нь гадагшаа гараад хотод хөдөөгийнхөн дүүрчихсэн...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby TJ » Tue Apr 24, 2007 11:17 am

Зохиолын дуучид нь туйлширчихсан болохоор л дургүй хүрээд байдаг юм. Нэг бол залуу эгээ л найран дээр байгаам шиг дуулна, дараагийн бадгийг махлаг хүүхэн дуулна, тэгээд хамтдаа бас нэг бадаг дуулна... Бүгд яааг адилхан..хаха
Тэгээд л бид 2 тайлан тоглолтоо хийлээ, ийм хайр, тийм хайр, ямар цагаан цэнхэр бороо ч гэнэ үү... Эрин дамжсан аялгуу ч гэх шиг, хахаха бас л инээдтэй шүү
TJ
 

Postby El Payaso » Tue Apr 24, 2007 11:22 am

харин тэххх... хэмнэл нь адилхан... утга нь адилхан... тэгээд арга барил нь яаг адилхан... тэгсэн байнга явуулдаг шаасан... аймаар...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby rednasca » Tue Apr 24, 2007 11:38 am

ер нь бол мангар л даа.....арай л хэтрээд байгаа нь үнэн.....гэхдээ бас сайнуудыг нь ялгаж салгах хэрэгтэй.....бүгдийг нь базаад хогийн саванд хийнэ, эсвэл буудна гэх нь арай л.....туйлшраад байх шиг.....
Жавхлан, Баясгалан 2 өөр түвшинийх гэдэг нь харагддаг....угаасаа хэсэг хугацааны дараа ялгарал улам явагдах байх.....тэр болтол тайван байцгаа.....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby TJ » Tue Apr 24, 2007 11:50 am

Яахав ганц нэг дуу бас гайгүй санагдаж болно л байх. Гэхдээ тэр концерт нь бол бүтэхгүй ээ, урлаг гэдэг утгаа алдчихсан юм билээ.. Тэртэй тэргүй бүх зохиолын дуучид 2, 2-роо хөтлөлцөж гарч ирээд л дуулна, хэний тоглолт болж байгаа нь яваандаа мэдэгдэхээ байна, сүүлдээ тэр чухал биш болоод явчихна. Танхим дүүрэн дундаас дээш насныхан, эсвэл хөдөө байрын хүүхэн залуу 2 бүх дууг дагаж дуулаастай... Найр юм уу юу юм гэмээр л юм болийшд.... 5, 6 цаг үргэлжилнэ, зүгээр л нийтийн саун юмуу, караоке шиг.... эсвэл караокетой саун шиг...
Эрдэнэтунгалаг Батсайхан 2 гээл сүртэй зарлана... бөөн юм л болно... Дараагийн 2, дахиад 2...... 2.2.2.2.2. Сүүлдээ ч хэн 2 нь гарч ирээд ямар хайрын бороогоо дуулаад байгаа юм бүү мэд.. Дуунуудыг нь би л лав ялгахаа байчих юм билээ....
Миний үзсэн ганц тоглолт тийм байсым уу яасан, би л лав ёстой хаширсан. Ер нь л хэцүү хэцүү...... :mrgreen:
TJ
 

Postby Gooner » Tue Apr 24, 2007 12:11 pm

Харин тэгээд л бас тулширчаад байна л даа. Зохиолын дууг хүмүүс хүлээж аваад байнгуут СУИС төгссөн л бол зохиолын дуу дуулах ёстой мэт болчихсон. Тэгээд л халь мульт дуулаад л тэрийгээ ФМ-ээр явуулах гээд гуйдаг гээд л...

Тэртэй тэргүй хэдэн жилийн дараа гэхэд манай энэ зохиолын дуунууд аяндаа шахагдаад ирнэ дээ. Ёстой чанартай хэд нь л үлдэнэ.
Тэгээд Лэмонс ч юмуу, НайтТрэйн ч юмуу тэдэн шиг стилын алтернатив талын ч юмуу хамтлагууд хүчээ авна. Яаагаад гэвэл манай хүн амын ихэнхи хувь нь 18-35 насныхан. Энэ дотроо 18-25 насныхан бол өндөр хувьтай. Эдний хүсэмжилж байгаа аялгуу дуунууд моод болох цаг ирнэ.

Одоо бол 25-40 насныхан харьцангуй зохиолын дуучдыг хүлээж аваад байгаа, мөн СД-г аваад, тоглолтыг нь үзээд байгаа болохоор нөгөө хэд нь бизнес хийж болох нь гээд бүтээлээ халртуурдаад байгаа юм.

Надад лав энэ зохиолын дуучид дотроос хамгийн сайн уран бүтээлтэй нь Жавхлан. Ээ дээ бусад нь ч дээ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby zigo » Tue Apr 24, 2007 1:53 pm

Заримдаа ч зохиолын сайхан дуу сонсохоор сэтгэл сэргэдэг л юм. Гэхдээ Жавхлан, Баясгалан хоёроос бусад нь ерөнхийдөө цаашаа дөө. Бид уг нь хөдөөнөөс шилжин ирэгсдийг хотын хөгжимд уруу татах ёстой атал өөрсдөө хөдөөний хөгжимд уусаад байгаа нь л "эмгэнэлтэй" юмдаа.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Mr S » Tue Apr 24, 2007 2:08 pm

хүн таалсан хөгжмөө л сонсох ёстой.............
Америкт кантри хөгжим нь аймаар хүчтэй бж л бдаг шүү дээ....... Грамми болонгуут тэр төрлийн дуучид нь хамаг шагналыг нь түүгээд л.............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby El Payaso » Tue Apr 24, 2007 2:18 pm

коунтриг ч бас арай манай зохиолын дуутай харьцуулж болохгүй л дээ... хэхэхэ... тэр болтол өдий биз...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Gooner » Tue Apr 24, 2007 2:40 pm

Би л лав Ятга, Шанз, Хөөмийны аялгуу л сонсох дуртай
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Breathe! » Tue Apr 24, 2007 3:17 pm

би бол хувьдаа Хип Хоп зохиолын дуу мэтийг үнэлдэггүй... гэхдээ Жавхлан ч юм уу Татар ч юм уу тухайн урлаг нь л мяа болохоос тэрэндээ ямартай ч сайн уран бүтээл хийж чаддаг хүмүүсийг хүндлэх хэрэгтэй гэж боддог...

Би Хип хоп огт сонсдоггүй... гэхдээ санаандүй Quiza гэж нөхрийн хэдэн дууг нь сонссон үг утга нь бол бас л хүндэлмээр л юм байна лээ... Party Animals, Буруу, Морьтон цэрэг ч билүү...

Гэхдээ л эд нар хөөрхий хэзээ ч амьд хөгжим шиг мэдрэмж өгч чадахгүй л дээ.... хүмүүс амьд хөгжим Рок гэхлээр л орилж хашгирсан, аймар хөгжимтэй юм байдаг гэж ойлгоод байдаг юм шиг... сайн поп дуу тухайлбал Стингийг би Мэрилин Мэнсон энэ тэрийн хажууд хүнд гэж хэлнэ...


нийтэд түгсэн миний дургүй уран бүтээлчид:

Дуучин Дэлгэрмөрөн - ёстой **н** гар.. надад огт таалагддаггүй...
Номинталст - энэ бол зохиолын дууны хамтлаг...
Jennifer Lopez Beyonce мэтийн урлаг гутаагчид... гэх мэт зөндөө дөө...




нээрээ би өөрийхөө ордны Рокеруудыг мэдээд үнэхээр бахархсаншд... :mrgreen:

David Gilmour (PinkFloyd)
Kurt Kubain (Nirvana)
Chris Martin (Coldplay) яааая лол :RD


бас продюссорууд лайтай юм байна лээ..

Max Martin , Timbaland .... :mrgreen:

Урлаг дуу гэдэг ямар нэг талаараа онцгой, шинэлэг ч юм уу надад нэг юм ойлгуулсан шинэ юм харуулсан байх хэрэгтэй гэж боддог...
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby El Payaso » Tue Apr 24, 2007 3:24 pm

Урлаг дуу гэдэг ямар нэг талаараа онцгой, шинэлэг ч юм уу надад нэг юм ойлгуулсан шинэ юм харуулсан байх хэрэгтэй гэж боддог...
аанхаам би ч яаг энийг л хэлээд байгаам... надад бол рок эсвэл хип хоп илүү таалагддаг попуудад нэг их дуртай биш... гэхдээ яхав явж байвал гоёо дуу бол сонсчихно... зүгээр яаг шунан дурлаж сонсдоггүй гэх юм уу даа... хип хоп бол яхав дээ гол таалагддаг юм нь үг нь... үзэл бодлоо илэрхийлж байгаа байдал нь илүү чөлөөтэй... гэхдээ мглд бол угаасаа гутаагчид нь л байдаг л даа... хуучиний ДБЭ энэ тэр бол ондоо л доо... за тэгээд сүүлийн үед грийндэй л их сонсч байна даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby TJ » Tue Apr 24, 2007 4:08 pm

хип хоп энэ тэр бол бүүр мэдэхгүй л дээ, мэдэхгүй юмны тухай юу ч ярих вэ...
амьд хөгжимд их дуртай, нэг гитар тэвэрсэн хүүхэд л байлаа.
TJ
 

Postby Аагий » Tue Apr 24, 2007 4:29 pm

Хип хоп-т их дуртай, өргөн өмд, арзгар гутал өмсөөд л явдаг байлаа. Мата-н хэлсэнээр сүүлийн үеийн хип хоп
гутаагчидыг би бас сонсох дургүй. Сүүлд Куйза-н 2 албум-г л авсан, дажгүй юм байна лээ. Бусдаас арай өөр
сэтгээд байх шиг.

Одоо ер нь өөртөө таалагдсан бараг бүх чиглэлийн сайхан дууг л сонсдог. Зохиолын дуунд үнэхээр сүжиггүй.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby .boldoo. » Tue Apr 24, 2007 4:53 pm

Хараад байхад бүгд амьд хөгжимд дуртай юмаа. Кеке. Зохиолын дуучдаас тэр Батсайхан Эрдэнэтунгалаг энэ тэрийн дууг сонсох дургүй. Бүх дуу нь нэг хэвийн байдаг нь таалагддаггүй. Нэг аян дээр л үгий нь солиод дуулаад байгаа юм шиг. Харин Жавхлан Баясгалан 2ын зарим нэг гайгүй дуунууд нь гайгүй шүү. Ялангуяа Баясгалангийн Хос хун. За тэгээд хип хоп гээч юмыг анхнаасаа сонирхоогүй. Одоо ч нээх сонирхдоггүй. Попыг бол нилээн хэдэн жилийн өмнө 6,7р ангид байхдаа л идэвхитэй сонсдог байлаа. Тэгээд дараа нь нэг хэсэг Линкин Паркд донтоод... Сүүлийн үед ч сэтгэл санааныхаа байдалд зохицуулаад л төрөл жанр хамаарахгүй таалагдсаныгаа л сонсжийна. Сонгодог, альтернатив, метал, r&b..... Death rock хүртэл сонсч үзлээ.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby 21Grams » Tue Apr 24, 2007 9:10 pm

[font=Tahoma]Никитоны Батчулуун гоё хэлсэн байна лээ. Дуу хєгжим харьцуулах юм бол хvний ємсдєг хувцастай адилхан. Нэг vе Рок, Хип хоп тэгээд зохиолын дуу гээд моодонд ороод явдаг. Одоо бол зохиолын дуу хvмvvс их сонсдог болж. Энэ бол удахгvй салхинд туугдаад явдаг vvл шиг замхраад алга болно. Гэхдээ ер нь бол зохиолын дуу гэдэг бол vг аяыг нь аваад харвал их "хямдхан" хувцас ш дээ гэж, хэ хэ. [/font]
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby Nomer 10 » Tue Apr 24, 2007 9:52 pm

Сүүлийн хэд хоног Бон Жовигийн Бэст оф-оор халуурлаа :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

PreviousNext

Return to Кино, хөгжим, фото

Who is online

Users browsing this forum: No registered users and 34 guests