Фото сонирхогчид энд:::

Эдгээр сэдэвтэй холбоотой зүйлс энд

Moderator: Тунгаа

Re: Фото сонирхогчид энд:::

Postby khulgee » Fri Sep 12, 2008 11:07 am

450Д бол Д60-с хамаагүй илүү дээ хаа очиж.

Чи тэгээд спортын зурагчид ялангуяа хөлбөмбөгийн зурагчидийг хараарай.Бүх зурагчид Канон барьцан байгаа.
Ер нь Канон бол дэлхийн хамгийн шилдэг камэр үйлдвэрлэгч шд.Яахав Никоныг хамаагүй муу болж болохгүй, маш сайн камэр үйлдвэрлэдэг.Гэхдээ функц нь ядаргаатай санагддаг.Ойлгомжгүй юм шиг...Канон бол маш энгийн.Дээрээс нь гарт эвтэйхэн... гээд л олон давуу талтай л даа.Гэхдээ магадгүй надад тэгэж санагдсан байж болно.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: Фото сонирхогчид энд:::

Postby Khosoo » Fri Sep 12, 2008 11:10 am

Шашин шиг л эддээ. Тэгээд хүн юугаа сайн гэнэ. Тэр нь л сайн. Би бол Сонигоо л гэх гээд байгаан. Тун дажгүй эд шүү. Alpha-900 гарсан гэсэн. Их л үнэтэй гарсан байна л.. Фүүл фрэйм гэсэн.
Альфа700 барьж байгаа. Гоё шүү. Д300 тай харьцана.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Фото сонирхогчид энд:::

Postby Gankhuu » Fri Sep 12, 2008 11:23 am

Канон хурдан л даа. Технологи нь хурдан.

Гэхдээ өнөөдөр Никон Д3 цохих камераа алга л байна даа
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: Фото сонирхогчид энд:::

Postby Khosoo » Fri Sep 12, 2008 11:24 am

Тийм ээ. Би фүүл фрэйм яриагүй байналдаа.
д3 аймаар юм байналээ. Хамгийн гол нь ISO
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Фото сонирхогчид энд:::

Postby khulgee » Fri Sep 12, 2008 11:33 am

Д3 гэж Д300-г яриад байна уу???

Хэрвээ Д300 мөн бол 50Д цөм цохьсон шдээ.50Д гайхалтай камэр болсон.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: Фото сонирхогчид энд:::

Postby Gankhuu » Fri Sep 12, 2008 11:40 am

Өө хөөрхий Хүлгээ нет ух нет ух
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: Фото сонирхогчид энд:::

Postby Тунгаа » Tue Sep 23, 2008 7:44 pm

За хөөрхий зохиогчийн эрхийг зөрчөөд нэг иймэрхүү юм биччихлээ. “Гэрэл зураг” номоос авсийн. Ер нь бол бодууштай л юм бичсэн байгаа юм. Би лав тэгэж л боддог байсан. Энийг уншаад харин арай л өөрөөр боддог болоод байгаа. Жаахан урт болохоор залхуутай санагдаж магадгүй л юм. Тэхдээ жаахан тэвчээр гаргаад уншвал гоё шүү.

Гэрэл зурагчин гэхээр л халуунд халж, хүйтэнд бээвийн хажуугаар өнгөрөх хүн бүрийг горьдлогын харцаар угтан Д.Сүхбаатарын талбайд зогсох хэдэн залуус, хөгшдөөр төсөөлдөг өрөөсгөл үзэл манайд байдаг. Уг нь хийж байгаа ажлаас нь харвал тэд гэрэл зурагчид мөн л дөө. Бүр үйлчилгээний гэрэл зурагчид. Харамсалтай нь гэрэл зургийн тухай тэдний ойлголт, ур чадвар, хэрэглэж буй техник хэрэгсэл, үйлчлүүлэгчидтэй харилцах харьцаа нь тэдний тухай тааруухан ойлголттой үлдэхэд хүргэдэг. Та дэлхийн бөмбөрцгийн хаана ч очсон “талбайн зурагчидтай” тааралдах болно.
Алдарт Эйффэлийн цамхагийн хажууханд нэгэн “талбайн” нөхөр зогсоно. Манай “талбайнхан”-аас ялгаатай нь “мэргэжлийн аппарат”, чадалтай бүдүүн дурантай. Авсан зургаа дэлгэсэн самбараас түүний ур чадвар хэдий нь “дээд” түвшинд очсон нь харагдана. Өөрийн ур чадвар, аппарат, дурангаа ашиглан хэр баргийн гэрэл зураг сонирхогчийн дарж чадахгүй зургийг гаргана. Алдарт Эйффэлийн цамхгийн дэргэд ирсэн жуулчин хэдий өөрт аппарат хэрэгсэл байвч нэгэнт өөрөө тэр “талбайн” нөхөр шиг зураг авч чадахгүй тул түүнд мөнгөө төлөөд өөрсдийн зургаа алдарт цамхагтай хамт авхуулна. Авахуулахгүй байж болно л доо. Гэхдээ түүний Эйффэлийн цамхаг авахдаа өөрөөс нь илүү мэргэжсэн, авсан зураг бүр нь хүн бүхэнд сэтгэгдэл төрүүлж байгааг аргагүй л хүлээн зөвшөөрнө.
Харамсалтай нь манай “талбайнхан” бүр эсрэгээрээ. Тэдний аппарат хэрэгсэл, мэдлэг, чадвар, гаргаж байгаа зургийнх нь тухай хэлэх нааштай үг даан ч алга. Үүнтэй адил бараг л байшин, дэлгүүр, үйлчилгээний газар бүрийн хажууд байх “дижитал фото” хаягтай гэрэл зургийн студиудын гэрэл зурагчдыг дурдаж болно. Гуанз, хоолны газрын тогоочийг мэргэжлийн сургалтанд хамрагдсан байхыг холбогдох мэргэжлийн байгууллагын байцаагчид шаардан шалгадаг. Бүр худалдагчдыг хүртэл. Харин гэрэл зургийн үйлчилгээ эрхэлдэг нэгнийг хэн ч шалгадаггүй. Тэр нөхөр сайн зураг авч байна уу? Муу зураг гаргаад байна уу? Ер нь гэрэл зураг авч чадаж байгаа эсэхийг хэн ч анзаардаггүй. Яагаад гэвэл мэргэжил талаас нь хянах гэрэл зураг ойлгодог, мэддэг мэргэжлийн хяналтын байцаагч, дагаж мөрдөх ёстой стандарт манайд байдаггүй. Тэгээд ч муу гарсан зургаас хүн хордлого авч сүйд болохгүй юм чинь. Сайндаа л багахан хэрүүл болоод л өнгөрнө биз дээ.
Мэргэжлийн гэрэл зурагчин гэхээр л онины хуудаснаа гарсан зураг болгоны доор хадаатай байдаг хэдэн нэр л санаанд орно. Цаана нь үйл ажиллагаа явуулдаг гэрэл зургийн агентлаг нэртэй хэдхэн байгууллагын гэрэл зурагчид бий. Тоог нь гаргавал 20-30ийн дотор эргэлдэнэ. “Талбайн” хэдээ болвол авсан зураг, арга барил нь арай дээр. Гэхдээ л учир дутагдал их бий.
Ер нь мэргэжлийн гэдэг тодотголыг хэн олгодог юм бэ? Майайд бол сонин, сэтгүүл, гэрэл зургийн агентлаг нэртэй газар л гэрэл зурагчнаар ажилд орсон, эсвэл 2000-аад “ногоон” зарлагадан фотоаффарат аваад хүзүүндээ зүүчихсэн байхад л автоматаар дээрхи гуншинг зүүгээд байх шиг. Тэр зурагчны гэрэл зургаар туурвиж байгаа бүтээл, ур чадвар, арга барил чухал биш. Ер нь гэрэл зургийн тодорхой нэг төрлөөр дагнан уран бүтээл хийж байгаа зурагчин хуруу дарам цөөн. Сонин бүрт нэг , хоёрхон гэрэл зурагчин ажиллана. Авсан зураг бүр нь сонинд хэвлэгдэнэ. Тиймдээ ч мэргэжлийн гэрэл зурагчин гэгдэнэ. Яагаад гэвэл сонин, сэтгүүлдээ нийтлэх гэрэл зургаа харчцуулан шигших сонголт байхгүйн дээр манайд ганц ч гэрэл зургийн редактор, шүүмжлэгч байхгүй. Авсан зураг нь тод, фокустай л бол болох нь тэр. Гэрэл зургийн утга агууламж, өгүүлэмж, зохиомжийн хувьд ямар ч яриа шүүмжгүй. Тиймдээ монголын гэрэл зургийн хөгжил, гэрэл зураг урлаг болох талаар ярих нь “илжигний чихэнд алт, ус хийхийн үлгэр” болоод байна.
“Мэргэжлийн” гэрэл зурагчид маань өөрсдийнгөө боловсруулах, ур чадвартаа анхаарал тавих, дэлхийн түвшинд нэрд гарсан “мастер” гэгдэх гадны гэрэл зурагчдаас суралцах тухай бодох нь бүү хэл тоймтой хэдэн нэр ч хэлж чаддаггүй нь харамсалтай.
Гэрэл зургийн хийгээд аливаа урлагийг чадварлаг, мэргэшсэн мэргэжилтнүүд залуурдан чиглүүлж, сонирхогч дэмжигчид түрэн хөгжүүлж байдаг. Цаасан дээр буусан бүхэн гэрэл зураг тэр тусмаа сайн гэрэл зураг болж чадахгүй. Болж буй үйл явдалд хандах таны хандлага, өөрийнхөөрөө дүгнэж цэгнэх хийгээд бусдад өөрийгөө гэрэл зургийн хэлээр илэрхийлэх чадвар, гол нь утга агуулга төгс, сонирхолтой шийдэл бүхий зохиомж зэрэг маш олон хүчин зүйлээс авсан гэрэл зургийн цаашдын амьдрах хувь заяа, сайн, муу болох нь шалтгаална. Нэг талаас гэрэл зураг авах нь долоовор хурууны үзүүрийн ажил мэт хэт хялбараар ойлгодог гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчид олширсноос толгойгоо ажиллуулан ур ухаанаа заран байж бусдад гоо зүйн таашаал, эргэцүүлэн бодох ухаарал хайрладаг уран бүтээл хийдэг гэдгийг тэр бүр мэдрэхгүй байгаа нь харамсалтай.
:D
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Фото сонирхогчид энд:::

Postby che » Sun Sep 28, 2008 6:37 am

манайхаан, надад нэг толгой зурагны санаа бүүр боломжтой байвал толгой зураг хийж өгөөч.
http://i38.tinypic.com/2py2mat.jpg иймэрхүү ч байж болно, ногоондуу өнгөтэй байвал гоё харагдана байхаа.
хэрвээ толгой зураг хийж өгвөл хэрэгтэй програм, дуу, тоглоом энэ тэр олж өгнө шүү, дээр нь ганц татах линкээр тавина. :mrgreen:
http://ubwarez.com/news.php
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Фото сонирхогчид энд:::

Postby Yes Man » Sun Sep 28, 2008 2:41 pm

алмасны зураг олж аваад өөрийнхөө царайг аваад наачих,ёстой гоё харагдана.
Yes Man
 

Re: Фото сонирхогчид энд:::

Postby che » Sun Sep 28, 2008 2:56 pm

Karl Edward wrote:алмасны зураг олж аваад өөрийнхөө царайг аваад наачих,ёстой гоё харагдана.

:eek:
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Фото сонирхогчид энд:::

Postby Gooner » Sun Sep 28, 2008 4:07 pm

Алмасны зураг аватар дээр чинь бэлэн байна, Чэ
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Фото сонирхогчид энд:::

Postby che » Sun Sep 28, 2008 10:43 pm

Gooner wrote:Алмасны зураг аватар дээр чинь бэлэн байна, Чэ

кк харин тийн л юм шиг бна шт. одоо тэхээр өөрийнхөө зургийг наах л үлдэж байх шиг бна :mrgreen:
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Фото сонирхогчид энд:::

Postby Gankhuu » Mon Sep 29, 2008 2:36 pm

Image
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: Фото сонирхогчид энд:::

Postby TJ » Mon Sep 29, 2008 2:38 pm

Жанхуу тасарчээ........ :eek: :mrgreen:
TJ
 

Re: Фото сонирхогчид энд:::

Postby spain man » Mon Sep 29, 2008 2:51 pm

:-D
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Фото сонирхогчид энд:::

Postby BuG » Mon Sep 29, 2008 2:54 pm

Ганхүү ямар аппаратаар ид шидийг бүтээгээд байна... ?
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Фото сонирхогчид энд:::

Postby Gankhuu » Mon Sep 29, 2008 3:30 pm

Nikon D50 нээх сайн аппарат биш ээ гэхдээ наддаа хангалттай.

Баярлалаа магтсанд хэхэ
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: Фото сонирхогчид энд:::

Postby mick » Tue Nov 04, 2008 5:17 pm

Panasonic Lumix G1

Image

2008 оны 8-р сард Panasonic болон Olympus өмнөх 3/4 (дөрөвний гурав) системээс (Olympus болон Lumix дижитал SLR гэж бод) микро 3/4 систем руу шилжиж байгаагаа мэдэгдсэн билээ. Энэ шинэ систем нь уламжлалт системд байдаг тольгүй, фокусын дэлгэцгүй бас пентапризмгүй. Харин электрон шагайвч болсон дээр, жижиг сольдог дурантай. Товьчилж хэлэхэд маш бага овортой дижитал SLR камерны шинэ үе юм.

Хамгийн анхны камер нь байнгын Live View, сольдог дурантай Panasonic Lumix DMC-G1 дижитал SLR-г 2008 оны 9-р сард зарлаж байна.
-12MP Live MOS 3/4 -н стандарт мэдрэгч (35мм камерын 2X таналт).
-Venus Engine HD дүрс боловсруулагчтай.
-3-инч, 460,000-цэгтэй LCD.
-1.44 сая цэгтэй 100% хардаг электрон шагайвчтай.
-Хар, хөх, улаан өнгийн их биетэй.
-11-р сараас 14– 45мм f/3.5–5.6 Микро 3/4 дурантайгаар 800$ үнэтэйгээр худалдаанд гарна.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Фото сонирхогчид энд:::

Postby mick » Tue Nov 04, 2008 5:19 pm

ImageImage

Sony өөрийн анхны шинэ бүрэн хэмжээт α (алфа) A900 дижитал SLR-аа уламжлалт гэрэл зургийн ач холбогдолтой хэсгийг дижитал гэрэл зурагт байлгахыг хүсдэг өндөр төвшний гэрэл зураг сонирхогчидод зориулан танилцуулж байна.

Энэ камер нь 35мм бүрэн хэмжээт 24,6 мегапиксел CMOS мэдрэгчтэй, хос BIONZ боловсруулах хөдөлгүүртэй, их биедээ дүрс тогтворжуулагч агуулсан байна.

Шагайвч нь гэгээтэй, 100% харагдах талбайтай, шинэ төрлийн пентапризмтэй.

* 24.6 MП 35мм бүрэн хэмээт CMOS мэдрэгч
* SteadyShot дүрс тогворжуулагчтай мэдрэгч
* Өндөр хурдтай хос BIONZ просессортой
* Нүдний төшиний шилэн Пентапризмтэй. 100% хамарна, 0.74x таталттай
* 9 цэгийн AФ, 10 туслах цэгүүдтэй, төв нь загалмай AФ
* 5 дүрс секундын хурдаар зураг буулгана, шинэ төрлийн тольтой
* Intelligent Preview ажиллагаа
* Нарийвчилсан Динамик Алслал Тохируулагч (5 алхамын сонголттой)
* 40 хэсгийн үүрэн хэмжигч
* 3.0 инч 921мянган цэгтэй LCD дэлгэц
* HDMI гаралт
* ISO 200-3200 (ISO 100-6400 өргөтөл)
* Сольдог фокусын гурван дэлгэц
* CF I/II болон MS үүртэй, LI-ION bаттерей нь 880 даралт хийнэ
* Image Data Converter SR програмтай
* Босоо бариултай
* Алсын удирдлагатай
* Хайлш их бие, тоос чийгний хамгаалалттай
* Их бие нь $2999.99; 2008 10 сараас худалдаанд гарна
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Фото сонирхогчид энд:::

Postby mick » Tue Nov 04, 2008 5:21 pm

Image

Olympus саяхан ультра зүүмтэй (20x өргөн зүүмтэй линз 26-520mm) дижитал камер болох Olympus SP-565 UZ ийг танилцуулсан нь аливаа зүйлийг хэт ойроос эсвэл хэт холоос нэг линзний тусламжтайгаар зургийг нь дарах боломжтой болгож өгч байгаагаараа онцлог.

Дотоод санах ойгоос гадна xD-Picture Cards ба microSD Card ийг дэмждэг. Шагайвчаар харахад ямар ч гажилт байхгүй бөгөөд 9 сарын сүүлээс эхлэн £349.99 ийн үнэтэйгээр зарагдана.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Фото сонирхогчид энд:::

Postby khulgee » Tue Nov 04, 2008 5:51 pm

Alpha A900 шуугиан тариад байх шигн байна лээ.Үзүүлүүлэлтүүдийг хархад сайн л камэр болсон юм шиг байна.Гэхдээ канон, никон этрээ яаж гүйцэхэв дээ...

www.flickr.com/photos/ku_g ормой
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: Фото сонирхогчид энд:::

Postby white » Tue Nov 11, 2008 2:16 pm

Та нар ч мундаг мундаг аппарат барьдаг бололтой. Би байгалийн зураг авах хоббитой гэхдээ дөнгөж сонирхогч...
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Фото сонирхогчид энд:::

Postby che » Tue Dec 09, 2008 10:08 am

Image
Хүлгээ

Image
Ганхүү


Цонхын 2 хүний зураг явж байхаар нь хийчлээ. :mrgreen:
http://www.agshin.mn/%D0%BC%D0%BE%D0%BD ... %BB%D1%82/
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Фото сонирхогчид энд:::

Postby Gankhuu » Tue Dec 09, 2008 10:15 am

Oo yu ve Lensnii turshilt bolj baisan zurag tavichih yum aa neeree
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: Фото сонирхогчид энд:::

Postby mick » Tue Dec 09, 2008 11:51 am

Аватартайгаа адилхан ч юмуу :mrgreen:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

PreviousNext

Return to Кино, хөгжим, фото

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests