Talking About Movies

Эдгээр сэдэвтэй холбоотой зүйлс энд

Moderator: Тунгаа

Re: Talking About Movies

Postby Барнаба » Thu Feb 13, 2020 10:17 am

Хүн ер нь амь зуух, анхан шатны амьдарлын хэрэгцээгээ хангаж чадахгүй болоод ирэх үед этик, морал гэх зүйлийг гээх нь ихээхэн элбэг гэдгийг бас харуулсан байх. Эсрэгээрээ хүн амины хэрэг гарчихаад байхад Пак зөвхөн ухаан алдсан хүүхдэдээ л анхаарал хандуулж байгаа нь баян хоосны ялгаа, баячуудын ядууст хандах хандлага нь ийм болсон, тэдний үхэх, сэхэх нь хэнд ч хамаагүй гэдгийг яг харуулж байна лээ. Яг энэ үйл явцын үед охиноо алдаад паанигтсан ядуу аавын баячуудад хандах хандлага, үзэх ядах сэтгэл нь дээд цэгтээ хүрээд шууд аллагаар өшөөгөө авч байгаамуудаа.

Системтэй холбосныг харахад ер нь ардчилал нь нийгмийг улам бүр ангийн ялгаа руу түлхэж ийм байдалд оруулаад байнаа л гээд байгаа гэж ойлголоо.
Барнаба
Legend
 
Posts: 13651
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Talking About Movies

Postby Chin-T-Mac » Thu Feb 13, 2020 10:25 am

Ингээд л хүн бүр зогсохгүй яриад байхыг харахад үнэхээр л сайн кино болждээ.... :ногоон:
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 7853
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Talking About Movies

Postby Цогоо » Thu Feb 13, 2020 11:01 am

Мөлжүүртэй л гэх юм даа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17768
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Talking About Movies

Postby poseidon » Thu Feb 13, 2020 11:17 am

Тэр муухай оппортюнист хүмүүсийг хараад их дургүй хүрсэн... одоо ч хүрч байна. Тэр баян айлыг сайн сайхны туйл гэж бодсонгүй л дээ... зүгээр л нөгөөдүүлийн үйл хөдлөлд дургүй хүрээд байсан юм ... хувь хүний онцлогоос болоод байгаа байх... ккк Киноны хувьд сайн байхоо... миний хувьд гоё үзээгүй сэдэв, гоё зураг авалт, уйдаахгүй ар араасаа үргэлжилсэн үйл явдлууд байсан.

Opportunist (өдөр тутмын амьдралдаа ямар нэгэн зорилгод хүрэхийн тулд мораль, этикийн суурь зарчимгүйгээр, уг хийж буй үйлддлийнх нь үр дагавар юу байж болох талаар бодохгүйгээр олдсон боломжийг ашигладаг хүн) гэхийг увайгүй гэх үү? Ийм хүмүүст би бүр нэг яснаасаа дүргүй болохлээр тэр гэр бүлийг жигшиж үзлээшд... Хүн ядуу байж болох ч тийм ёс суртахуунгүй байж болдгиймуудаа ???

Гэснээс заавал үз гэдэг кинонуудыг үзэж байя даа... юу юу байлаа даа? Тэр Грийн бүүк хэр юм? нөгөө трю дэтэктивийн хар тоглосон байснуу?

өөр юу байна? Энэ жилийн кинонуудаас сэтгэл хөдөлгөм гоё кино юу байна?

Би тэр 12 ууртай хүн гэдгийг сая уржигдар л үзлээ шд.. гоё кино байна лээ. ккк Дээр үеийн гоё кинонууд юу байна?
Last edited by poseidon on Thu Feb 13, 2020 11:28 am, edited 1 time in total.
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6307
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Talking About Movies

Postby Chin-T-Mac » Thu Feb 13, 2020 11:28 am

Мөлжүүртэй кино муу байх боломжтой юу? :ногоон:

Миний хувьд сцен бүр нь юм бодуулсан, үзэгчийг хоромч алдалгүй барьж, утга санаандаа бүрэн автуулж чадаж байгаа нь үнэхээр сэтгэгдэл үлдээлсэн... Комеди, драма, триллер гэмт хэрэг гээд л олон төрөлрүү хөрвүүлж байгааг харахад бас мундаг найруулагч юмаа... Хүний эвгүй жихүүдэс дургүй хүргэм ааш араншинг ихээр харуулсан учраас жаахан хүнд, дахиж үзээд баймгүй мэдрэмж төрүүлсэн.

Тэр нийгмийг шүүмжилсэн гэдэг өнцгөөс ухаж ойлгож тайлбар бичсэнийг уншвал киног одоо улам илүү сонирхолтой санагдуулж байна... яалтачгүй мөлжүүртэй юмаа... харин каптализм, неолибрал үзэл нтрийг шүүмжиллээ гэж хэт дэвэргэх шаардлагагүй байх өө... өнөөгийн нийгмийн бохир заваан талыг тодорхой хэмжээнд тодруулж гаргаж ирсэн нь хүмүүсийн далд ухамсарт мэссэж өгч чадсан гэж бодож байна. гол нь энэ асуудал юунаас болж бий болоод үүсээд байна гэдэг асуудлыг дэвшүүлээд үзэгчдийн өмнө нээлттэй орхилоо...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 7853
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Talking About Movies

Postby kayo » Thu Feb 13, 2020 11:34 am

Поси бүүр огт кино үздэггүй юм уу, аль эртний гоё гоё кинонууд үзээгүй байхын, кк.

Энэ жилийн оскарт ер нь сайн сайн кинонууд дэвшсэн байна лээ. 1917, Жокер, Жожо раббит, Ирланд эр гээд бүгд л гоё сэтгэл хөдлөгсөн кинонууд. Таалагдаагүй нь гэвэл Once upon time in Hollywood. Маш удаан, сунжирсан, Брэд ч шилдэг аваад байх жүжиглэлт гаргаагүй дээ, ёстой олон жил кинонд тоглосонд л өгсөн байх, кк, тэрнээс анх удаа Трантиногийн кинонд дээр унтах шахсан даа, уйтгартай кино.

Хүн болгон өөр өөрөөр ойлгоно гэж. Би бол паразит дээрх нөхдийг үзэн ядаагүй ээ, харин ч боломжийг тултал нь л ашигладаг нөхдүүд, хичнээн өгөгдөл их байхгүй ч өөрт байгаа боломжоо ашиглаж чадаж байгаа нөхдүүд, нээх паразитлаад байгаа ч юм байхгүй, тэр айлд хэрэгтэй юмнуудыг нь өгөөд л өөрсдөө гэдэс цатгалан л амьдарж байна. Үзэхдээ ч паразит гэдэг нэрнээс нь нээх бодож үзээгүй болоод ч тэрүү, тэр талаас хараагүй. Эхлэхдээ бол энгийн л нэг солонгос комеди кино шиг л байснаа сүүлдээ жинхэнэ хүний мөс чанарууд гарч ирээд гоё болсон.

Надаа бол ээжийх нь дүр нь их таалагдсан, гэр бүлийхээ төлөө бол бүгдийг л хийж байгаам даа, тэр галзуу нөхөр охин руу нь дайрахад аав нь юү ч хийж чадахгүй шоконд орчихсон байхад л ганцаараа тэнд үзээстэй, үнэн дайчин.
kayo
Барса фэн
 
Posts: 7654
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Talking About Movies

Postby Chin-T-Mac » Thu Feb 13, 2020 11:37 am

Грийн бүүк гоё кино шүү заавал үз... Хар залуу маань уурлаад бороонд буугаад алахдаг тэр хэсгийн текст бол тасархай...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 7853
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Talking About Movies

Postby Lakers Barca » Thu Feb 13, 2020 11:40 am

poseidon wrote:Гэснээс заавал үз гэдэг кинонуудыг үзэж байя даа... юу юу байлаа даа? Тэр Грийн бүүк хэр юм? нөгөө трю дэтэктивийн хар тоглосон байснуу?

өөр юу байна? Энэ жилийн кинонуудаас сэтгэл хөдөлгөм гоё кино юу байна?


Энэ жил оскарт нэр дэвшсэн бүх киног үзсэн Жожо Раббит,1917 хоёр бол маш их таалагдсан. Ялангуяа Жожо Раббит
User avatar
Lakers Barca
 
Posts: 540
Joined: Wed May 20, 2015 2:44 pm

Re: Talking About Movies

Postby poseidon » Thu Feb 13, 2020 11:46 am

үздгийшдээ... Марвелийнхийг голлоод хөнгөхөн кинонууд үздэг байх... хахаха... Монгол кинонууд бол ер нь үздэггүй.
Олон ангитаас Game of thrones, Breaking bad, Prison Break-ээс өөр юм үзээгүй юм шиг байна лээ... аа бас Better Call Saul үзсэн юм байна. Вэстворлд үзэж эхлээд хаясан. Нэг их таалагдаагүй. хаха... Аватар анимэг Аанг, Корраг бүтэн үзсэн юм байна.

Харин эндээс харж байгаад хааяа гоё кино үзээд байдаг шүү.. Үе үе та нар нэг гоё листүүд тавьчихсан байдаг даа... тэндээс үзэх гээд л хичээгээд байдаг шд...
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6307
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Talking About Movies

Postby Цогоо » Thu Feb 13, 2020 12:30 pm

Пози хуучны гоё кино гэвэл Иргэн Кэйн энэ тэрийг үзсэн үү? Зүгээр халти толгойд орсноор санал болгох гэвэл Citizen Kane, The Treasure of the Sierra Madre, They shoot horses, don't they? гээд энэ гурван киног харахгүй юу. Юм боддог хүнд бол юм бодуулдаг л кинонууд :P
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17768
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Talking About Movies

Postby Gooner » Thu Feb 13, 2020 1:17 pm

12 ууртай хүмүүсийг монголд өдөр болгонд үзүүлмээр санагддаг шд :ногоон:

Махершара Алиг анх Хаус оф кардс үзчээд сайн жүжигчин юм өмнө нь ямар кинонд тоглож байсан юм бол гээд харж байсан нээх сүртэй юм байхгүй байсан, Хөзрөн байшингаас хойш гараад ирлээ, өөрөө ч сайн жүжигчин юм, Грийнбүүк дээр бол дүрээ сайн гаргасан, тэр бороотой хэсэг энэ тэрийн жүжиглэлт нтр гээд
Image
User avatar
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22212
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Talking About Movies

Postby El Payaso » Thu Feb 13, 2020 1:30 pm

Rozigoo wrote:харин дээр бичсэн Капитализм бол шимэгч гэдгийг ойлгосонгүй, Капитализм яг юу шимсэн гэж?

Цөөхөн нэг хэсэгт нь баялаг хэт төвлөрүүлж дийлэнх хэсгийг нь үгүй ядуу амь зуухад хүргэж буй нийгэмд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Бон Жоон Хо өөрөө социологиор сурсан. Окжа, Хост гээд өмнөх кинонууд ч баян ядуугийн зааг ялгаа, консюмеризм, капитализмыг шүүмжилсэн. Эхний киног нь бас тийм гэж сонссон. Гэхдээ би үзээгүй. Одоогийн Солонгосын тогтолцоог бол их л хэцүү гэдэг. Ялангуяа залуу хүмүүст. Тийм ч болохоор элдэв тэмцэл их өрнөдөг биз. Тамын Жосеон гэж залуус нь нэрлэж байх вэ. Гоё ах илүү өгүүлэх байх.

Яаг цэвэр кино урлаг талаасаа шүүж үзвэл өнгөрсөн жилийн Бюрнин илүү кино санагддаг. Агуулгын хувьд ч төстэй. Мөн л баян ядуугийн зааг ялгаа, Солонгосын туулсан түүх зэрэг сэдвийг хөндсөн. Яах вэ илүү метафорик, олон лэйр давхаргатай болохоор энгийн үзэгчидэд хүрч өргөн хэмжээний амжилт олж чадахгүй байсан байх.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39296
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Talking About Movies

Postby poseidon » Thu Feb 13, 2020 1:48 pm

Gooner wrote:12 ууртай хүмүүсийг монголд өдөр болгонд үзүүлмээр санагддаг шд :ногоон:

Махершара Алиг анх Хаус оф кардс үзчээд сайн жүжигчин юм өмнө нь ямар кинонд тоглож байсан юм бол гээд харж байсан нээх сүртэй юм байхгүй байсан, Хөзрөн байшингаас хойш гараад ирлээ, өөрөө ч сайн жүжигчин юм, Грийнбүүк дээр бол дүрээ сайн гаргасан, тэр бороотой хэсэг энэ тэрийн жүжиглэлт нтр гээд

Аа наад дээр чинь 100 хувь санал нийлж байна шүү... Критикал тинкинг гэж юу болох талаар, яагаад чухал вэ гэдэг талаар их гоё харуулсан кино байна лээ... Би бүр оюутнууддаа хийх юм олдохгүй бол 12 ууртай хүнийг үзэхийг санал болгох гэж байгаа шд өөрөө сая үзчихээд... ккк

Энэ Хаус оф кардс сайн кино юу? уйтгартай сунжирсан уу?

Цогоо wrote:Пози хуучны гоё кино гэвэл Иргэн Кэйн энэ тэрийг үзсэн үү? Зүгээр халти толгойд орсноор санал болгох гэвэл Citizen Kane, The Treasure of the Sierra Madre, They shoot horses, don't they? гээд энэ гурван киног харахгүй юу. Юм боддог хүнд бол юм бодуулдаг л кинонууд :P

Би ч нэг их юм боддог хүн биш л дээ... Ялангуяа кино үзээд нэг их айхавтар хүлээж авдаггүй хүн шд... ганц юм саналаа... Цэрэг Райныг аварсан нь гэдэг киног үзээд нөгөө байшин дотор хутгалуулж үхдэг хэсэг дээр аймар стрессдэж, баахан юм бодож билээ... хаха...

Таны санал болгож буй кинонуудыг хаанаас үзэх вэ? торрент уу? танд шэйрлэх боломж байгаа юу? :ногоон:
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6307
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Talking About Movies

Postby zorigtsaikhan » Thu Feb 13, 2020 1:55 pm

Цогоо wrote:Пози хуучны гоё кино гэвэл Иргэн Кэйн энэ тэрийг үзсэн үү? Зүгээр халти толгойд орсноор санал болгох гэвэл Citizen Kane, The Treasure of the Sierra Madre, They shoot horses, don't they? гээд энэ гурван киног харахгүй юу. Юм боддог хүнд бол юм бодуулдаг л кинонууд :P

Хуучны гэдэг бас л өргөн ойлголт шүү...
American History X, Good bad ugly энэ бол зүгээр л жишжээ... Яриад байвал дуусашгүй сэдэв дээ... Чиний үзсэн кинонуудаас үзвэл баатруудын бас нөгөө талаас нь харуулсан их олон кино, сериал бий.
Зөвхөн Европ АНУ гэхгүй боломжтой бол ази кинонууд үзээрэй...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3626
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: Talking About Movies

Postby zorigtsaikhan » Thu Feb 13, 2020 1:59 pm

poseidon wrote:
Gooner wrote:12 ууртай хүмүүсийг монголд өдөр болгонд үзүүлмээр санагддаг шд :ногоон:

Махершара Алиг анх Хаус оф кардс үзчээд сайн жүжигчин юм өмнө нь ямар кинонд тоглож байсан юм бол гээд харж байсан нээх сүртэй юм байхгүй байсан, Хөзрөн байшингаас хойш гараад ирлээ, өөрөө ч сайн жүжигчин юм, Грийнбүүк дээр бол дүрээ сайн гаргасан, тэр бороотой хэсэг энэ тэрийн жүжиглэлт нтр гээд

Аа наад дээр чинь 100 хувь санал нийлж байна шүү... Критикал тинкинг гэж юу болох талаар, яагаад чухал вэ гэдэг талаар их гоё харуулсан кино байна лээ... Би бүр оюутнууддаа хийх юм олдохгүй бол 12 ууртай хүнийг үзэхийг санал болгох гэж байгаа шд өөрөө сая үзчихээд... ккк

Энэ Хаус оф кардс сайн кино юу? уйтгартай сунжирсан уу?

Цогоо wrote:Пози хуучны гоё кино гэвэл Иргэн Кэйн энэ тэрийг үзсэн үү? Зүгээр халти толгойд орсноор санал болгох гэвэл Citizen Kane, The Treasure of the Sierra Madre, They shoot horses, don't they? гээд энэ гурван киног харахгүй юу. Юм боддог хүнд бол юм бодуулдаг л кинонууд :P

Би ч нэг их юм боддог хүн биш л дээ... Ялангуяа кино үзээд нэг их айхавтар хүлээж авдаггүй хүн шд... ганц юм саналаа... Цэрэг Райныг аварсан нь гэдэг киног үзээд нөгөө байшин дотор хутгалуулж үхдэг хэсэг дээр аймар стрессдэж, баахан юм бодож билээ... хаха...

Таны санал болгож буй кинонуудыг хаанаас үзэх вэ? торрент уу? танд шэйрлэх боломж байгаа юу? :ногоон:

Яаг сүүлийн хэсэгт хариулхад би лав татаж үзэхээ болиод удаж байна. Дандаа д онлайн үздэг болсон. ОХУ сайтууд их бий. Хэрэгтэй бол бичээд өгий...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3626
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: Talking About Movies

Postby Цогоо » Thu Feb 13, 2020 2:00 pm

El Payaso wrote: Одоогийн Солонгосын тогтолцоог бол их л хэцүү гэдэг. Ялангуяа залуу хүмүүст. Тийм ч болохоор элдэв тэмцэл их өрнөдөг биз. Тамын Жосеон гэж залуус нь нэрлэж байх вэ. Гоё ах илүү өгүүлэх байх.
Саяхан нэг мэдээ уншиж байсан чинь "Солонгост тухайн сард нас барагсдын тоо, шинээр мэндэлсэн хүүхдийн тооноос давлаа" гэсэн утгатай мэдээлэл байсан. Одоогийн залуус бол нэлээн гүн стресстэй байдаг юм билээ. Хөндлөнгөөс харж байхад. Гэр бүл, ажил төрөл гээд хамаг юм нь цаг хугацаатай. Магистр, доктор биш л бол гайгүй байгууллагуудад ажилд орох талаар бодох ч хэрэггүй. За тэгээд магистр доктор байсан ч яг тодорхой насандаа ажилд орж амжихгүй бол тэгээд арынхаа үед гүйцэгдээд боломжгүй болчихно гэх мэт. 50 сая хүнтэй болохоор арга ч үгүй юм уу дөө. Эмэгтэйчүүд нь гэхэд нэлээн их юм сөрж байж амжилтанд хүрэх боломжтой байдаг болохоор гэр бүл болох сонирхолгүй. Хүнтэй суугаад хүүхэдтэй болчихвол карьер будаа болно гэдэг. Эмэгтэйчүүд ч гэлтгүй ер нь хаа хаанаа гэр бүл үүсгэх сонирхол бага болсон байна гэж уншсан. Миний бодлоор гэхдээ энэ ганц Солонгосын ч асуудал биш байх дөө.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17768
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Talking About Movies

Postby El Payaso » Thu Feb 13, 2020 2:49 pm

Тэхх миллениал болон түүнээс хойшх үеүүнхний нөхцөл байдал Баруунд бол их муу байгаа. Тийм ч учраас Корбин, Берние зэрэг зүүний улстөрчдийг залуус түлхүү дэмжиж байна.


Аль женерэшн баялгийн хэдэн хувийг эзэмшиж байгаа тухай судалгаа. АНУд хийсэн.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39296
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Talking About Movies

Postby Reda » Thu Feb 13, 2020 6:19 pm

poseidon wrote:Цэрэг Райныг аварсан нь гэдэг киног үзээд нөгөө байшин дотор хутгалуулж үхдэг хэсэг дээр аймар стрессдэж, баахан юм бодож билээ... хаха...


Надад Райныг аварсаны эхлэл ердөө таалагддгүй.
Америк цэргүүд эрэг дээр буучихаад байж байгаа байдал нь их тайван, суман мөндөр орж бхд нүүр царай нь мангар тайван шаасан.
Яг л энэ бол кино зураг авалт, хэн ч жинхнээсээ үхэхгүй, эсвэл сургуулилт хийж байгаа гсн аятай л.
Ер нь дайсныхаа давуу хүчийг харсан үед, эсвэл өөрөө тэргүүн эгнээнд явж бгаа үед яг л хорт хавдар тусаад өнөө маргаашгүй болсон юм шиг л , сэтгэл зүйн хувьд их түгшүүртэй, эвлэрэнгүй болдог гэж боддог шд. Би эндээс амьд гарахгүй нь шиг бна гд л.
Олон тулааны ард гарсан нөхдүүд бол дандаа л хойгуур л байлдажийсан нөхдүүд бдг бх.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 8350
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Talking About Movies

Postby Rozigoo » Thu Feb 13, 2020 6:38 pm

хуучин баян бол муу, ядуу бол сайн гэсэн нэг тиймэрхүү хандлага яваад байдаг байсан, харин Паразит дээр яагаад ядуу байгаа вэ гэдгийг харуулсан юм шиг санагдсан, өөрсдөө олдсон боломжийг хийсгэж байж өөрсдийгөө өрөвдөөд ч байгаа юм шиг


гэснээс Once upon ... яагаад тийм амжилттай явав?
яг болсон сториг урд нь огт сонсож байгаагүй надад үзэхэд нээх онц санагдаагүй. яахав тайзны арыг үзүүлсэн нь бага зэрэг л таалагдсан.

харин үзсэний дараа болсон явдлыг олж уншаад үнэхээр Sharon tate алуулаагүй байсан ч болоосой, хэн нэгэн гарч ирээд аварсан байсан ч болоосой гэж хүмүүсийн бодож явдаг байсныг Трантино үзүүлсэн учир сэтгэлд нь өег санагдаад хүмүүсд тэгэж их таалагдсан болов уу гэж бодсон шд :RD
VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Rozigoo
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 1630
Joined: Wed Jan 09, 2008 11:49 pm

Re: Talking About Movies

Postby poseidon » Thu Feb 13, 2020 10:57 pm

kayo wrote:Энэ жилийн оскарт ер нь сайн сайн кинонууд дэвшсэн байна лээ. 1917, Жокер, Жожо раббит, Ирланд эр гээд бүгд л гоё сэтгэл хөдлөгсөн кинонууд. Таалагдаагүй нь гэвэл Once upon time in Hollywood. Маш удаан, сунжирсан, Брэд ч шилдэг аваад байх жүжиглэлт гаргаагүй дээ, ёстой олон жил кинонд тоглосонд л өгсөн байх, кк, тэрнээс анх удаа Трантиногийн кинонд дээр унтах шахсан даа, уйтгартай кино.

1917 -г чинь тэвчээр гаргаж үзлээ... Таалагдсангүй. :ногоон: Хэн ч билээ нэг нь энд цэрэг Райаныг аварсан нь гэдэг шиг гэнгүүт бөөн байлдаан бодчихсон байж. Ямар ч сонирхолтой үйл явдал болсонгүй. Хүний өөрийнгүй бүтэлгүй гарууд байнашд... буудаад буудаад онохгүй... Хоёр бүтэн цаг цус үзчихгээд хүлээсэн байдаггүй хаха... Дайн гэхдээ ингэж л болдог байх л даа... Супер баатрууд шиг юм ч гэж юу байхав дээ... Сүүлийн тэр аттак дундуур гүйдэг дажгүй юм... Зураг авалт нь л гоё юм тэрнээс биш удаан, бүр мааш уйтгартай кино байшд...

маргааш Жокер үзнээ... таалагдаасай билээ :loll:
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6307
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Talking About Movies

Postby Барнаба » Fri Feb 14, 2020 6:46 am

Жожо Раббит-г үзээрэй заавал.
Барнаба
Legend
 
Posts: 13651
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Talking About Movies

Postby kayo » Fri Feb 14, 2020 9:20 am

poseidon wrote:
kayo wrote:Энэ жилийн оскарт ер нь сайн сайн кинонууд дэвшсэн байна лээ. 1917, Жокер, Жожо раббит, Ирланд эр гээд бүгд л гоё сэтгэл хөдлөгсөн кинонууд. Таалагдаагүй нь гэвэл Once upon time in Hollywood. Маш удаан, сунжирсан, Брэд ч шилдэг аваад байх жүжиглэлт гаргаагүй дээ, ёстой олон жил кинонд тоглосонд л өгсөн байх, кк, тэрнээс анх удаа Трантиногийн кинонд дээр унтах шахсан даа, уйтгартай кино.

1917 -г чинь тэвчээр гаргаж үзлээ... Таалагдсангүй. :ногоон: Хэн ч билээ нэг нь энд цэрэг Райаныг аварсан нь гэдэг шиг гэнгүүт бөөн байлдаан бодчихсон байж. Ямар ч сонирхолтой үйл явдал болсонгүй. Хүний өөрийнгүй бүтэлгүй гарууд байнашд... буудаад буудаад онохгүй... Хоёр бүтэн цаг цус үзчихгээд хүлээсэн байдаггүй хаха... Дайн гэхдээ ингэж л болдог байх л даа... Супер баатрууд шиг юм ч гэж юу байхав дээ... Сүүлийн тэр аттак дундуур гүйдэг дажгүй юм... Зураг авалт нь л гоё юм тэрнээс биш удаан, бүр мааш уйтгартай кино байшд...

маргааш Жокер үзнээ... таалагдаасай билээ :loll:

Өө моньд чинь кино ер ойлгодоггүй юм байна шдээ :ногоон:
| +
Тэр ганц камераар таслахгүй зураг авж байгаа, ганц хүнийг харуулж байгаа ч хойно нь бөөн адал явдал болж байгаа энэ тэрийг анзаараагүйн байна л даа.

Би бол үнэн тэмцэж үзсэн шдээ, алуулчихвий дээ, хурдан очоосой гэж. Зовж зовж арай гэж нөгөө газраа очсон чинь нөгөө талын хурандаа нь зүгээр зайл гээд хөөчихдөг наасан, яах гэж чи ирэв ээ гээд үнэлэхгүй, хүн үхэх нь хамаагүй зүгээр л дайтая гэсэн сонирхолтой.
Last edited by kayo on Fri Feb 14, 2020 1:50 pm, edited 1 time in total.
kayo
Барса фэн
 
Posts: 7654
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Talking About Movies

Postby Цогоо » Fri Feb 14, 2020 9:23 am

Хөөе хөөе Каёо яажийнаа? Шууд төгсгөлийг нь ингээд хэлчих юм уу?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17768
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Talking About Movies

Postby Chin-T-Mac » Fri Feb 14, 2020 9:26 am

Хаха каёо үзээгүй байсан хүмүүст бүгдэд нь зайл гээд хэлчихлээшд...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 7853
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Talking About Movies

Postby Villa_Bayaraa » Fri Feb 14, 2020 9:27 am

тэглээ... би лав үзээгүй, үзье гэж бодож байсан одоо ойлгочихлоо ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6604
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Кино, хөгжим, фото

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest