Talking About Movies

Эдгээр сэдэвтэй холбоотой зүйлс энд

Moderator: Тунгаа

Re: Talking About Movies

Postby Villa_Bayaraa » Mon Feb 10, 2020 2:52 pm

Паразитыг эхнэртэйгээ цуг сууж байгаад нилээд нухацтай үзэв... дараа нь нилээд ярилцаж суув... бас л айхтар "мөлжүүртэй" кино байна... ер нь бол олон төрлийн паразитуудын талаар өгүүлэх авч цаагуураа системийг эсэргүүцсэн кино аж... тэгээд ийм систем өөрөө дэлхийд хаа сайгүй байгаа учраас дэлхийн аль ч орны хүн үзсэн их "амьдраллаг" санагдахуйц болжээ... тиймээс л соёлын барриерыг давж чадаж байна... тиймдээ ч Оскарын шилдэг кино авсан анхны гадаад кино болох шиг боллоо...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6567
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Talking About Movies

Postby El Payaso » Mon Feb 10, 2020 2:56 pm

Тэххх.

When I made Parasite, it was like trying to witness our world through a microscope. The film talks about two opposing families, about the rich versus the poor, and that is a universal theme, because we all live in the same country now: that of capitalism.


гэж өөрөө хэлсэн.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39239
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Talking About Movies

Postby Boldono » Mon Feb 10, 2020 5:01 pm

Авч болох бүх л шагналыг авлаа. Сайн кино гэхдээ хэт үнэлэгдэж байна. Матрикс энэ тэрийн хажууд жул л даа.
Boldono
 
Posts: 2312
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: Talking About Movies

Postby Gunnerz » Mon Feb 10, 2020 5:10 pm

Boldono wrote:Авч болох бүх л шагналыг авлаа. Сайн кино гэхдээ хэт үнэлэгдэж байна. Матрикс энэ тэрийн хажууд жул л даа.

heh
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 7897
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Talking About Movies

Postby Boldono » Mon Feb 10, 2020 6:00 pm

.
Boldono
 
Posts: 2312
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: Talking About Movies

Postby Reda » Tue Feb 11, 2020 8:46 am

El Payaso wrote:Хүүе хөгшөөн буруу ойлгоод байна шүү. Паразитийн гол санаа нь капитализмын эсрэг. Би дээр энд нэг нийтлэл оруулсан байгаа тэрийг уншина уу.

Паразитийн амжилтад олон зүйл нөлөөлсөн бх. Гэхдээ нэг гол хүчин зүйл нь дэлхий даяарх капитализмд эргэлзсэн эргэлзээ түүний алтернативийг хайх эрэлхийлэл нөлөөлөх шиг боллоо.


Чиний нэг борооны дараа 00-д сууж байгаа гсн постыг санажийн. Өөр дэлгэрэнгүй бичсэн юм бхгүй бсн даа. Сая хайгаад бас олсонгүй. Өөр форум нтр лүү ороод холиод бган биш биз.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 8328
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Talking About Movies

Postby Villa_Bayaraa » Tue Feb 11, 2020 8:48 am

энийг хэлээд байх шиг байна... би бас сая л уншлаа хэхэ...

El Payaso wrote:Сайн кино. Магадгүй одоогийн хайп нь арай оверрэйтэд байж болох ч. Ялангуяа энэ үед үзээд гол санааг нь ойлгоод авчихад зүгээр. Нэг ийм бичвэр байгаа.

Bong Joon Ho найруулагчийн 7 дах бүрэн хэмжээний бүтээл Parasite Каннын наадмын гол шагнал, Алтан Бөмбөрцөг гэх мэт бүхий л том шагналуудыг авсаар одоо Оскарын бариандаа орохоор зэхэж, шагналын марафоноо амжилттай үргэлжлүүлж явна. Уг киноны талаар хэлэлцэх, магтах кино сонирхогчдийн яриа ч намжих шинжгүй байна. Яг өмнө жил Parasite -тай ижил утга санаатай, бас нэгэн гэр бүлийн түүх болох Японы Shoplifters кино мөн адил Каннын шилдэг болж Оскарт нэр дэвшсэн ч Parasite шиг олныг хамарч хараахан чадаагүй. Parasite -ийн амжилт мэдээж нийгмийн асуудлыг хөндөхдөө дэлгэцийн гоо зүй, кино хэлээ алдахгүйгээр төгс бүтээл хийж болно гэж харуулсанд бий. Bong Joon Ho ч барууны кино сонирхогчдийн танил нэр болоод, Холливүүдийн одуудтай хамтарч ажиллаад удаж байгаа. Солонгост кино урлаг хөгжөөд 100 жил болсны ой 2019 онд тохиосон тул Солонгосын давлагааны түлхэц ч бий байх. Түүний бүтээл Солонгосоос хальж төрөл бүрийн үзэгчдэд таалагдаад байгаа шалтгааны талаар Bong Joon Ho хэлэхдээ “Би зөвхөн Солонгосын соёлын онцлогтой мэдрэмжийг илэрхийлэхийг зорьсон боловч олон орны үзэгчид бүгдээрээ бараг нэг сэтгэгдэлтэй хүлээж авч байхыг харлаа. Үнэндээ бид Капитализм хэмээх нэг л улсад амьдардаг юм байна гэдгийг би ойлголоо” гэж нэгэн ярилцлагадаа хэлжээ. Мөн Австралид болсон нэгэн үзвэрийн дараа үзэгч түүнээс “Киноны утга нь яг юу юм бэ? Хэн нь шимэгч юм бэ?” гэж асуухад тэрээр “Энэ зүгээр л нэг бүлийн тухай кино л доо” гэж хариулж. Уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ тайлбарлах дургүй, утга санаа нь хамарных нь үзүүр дээр байхад олж харахгүй байхад бүүр ч дургүй. Хэрвээ Bong -ийн өмнөх бүтээлүүдийг үзэж байсан бол энд тодорхой үзэл санааны давтамж байгааг харж болно. Snowpiercer дээр гарах дэлхийн дулаарал, ангийн систем, Okja дээр гарах хүн амын өсөлт, хүн байгалийн баланс, корпорацын шунал, өмнөх үеийн кинонууд дээр гарах өшөө авалт, mystery элемент, санаанууд бүгд Parasite -д бий. Гэхдээ энэ бүх санаанууд хэтэрхий нэг талыг барьсан, зорилгоо тодотгохын тулд орилсон биш мяндсан. Bong -ийн сүүлийн үеийн кинонуудад ажиглагдах болсон энэ үзэгдлийг мөн олон жанрыг нэг дор хослуулдаг арга барилынх нь хамтаар зарим хүмүүс зоригтой биш, дэвшүүлсэн санаагаа амархан булшилдаг гэх мэтээр шүүмжилдэг тал ч бий.
Кино эхлэхэд Kevin хэд хэдэн удаа давтаж “It’s all so metaphorical” гэж хэлдэг. Эндээс л найруулагч бидэнд энд олон зүйрлэл, метафор, давхар далд санаа байгаа шүү гэдгийг шууд анхааруулж байгааг харж болно. Parasite -г үзээд ангийн систем гэдэг зүйлийг анзаарахгүй өнгөрөөнө гэдэг байж боломгүй зүйл, яагаад гэвэл энэ бол киноны далд утга буюу саб текст биш харин үндсэн санаа, үндсэн текст нь. Snowpiercer -ийг үзээд галт тэрэгний ард буй хүмүүс урд талд очихын тулд тэмцэлдэж байгаа гоё зодоонтой кино гэж хэлэхгүйтэй адил Parasite -ийг нэг гэр баяжихын тулд нөгөө гэр бүлийг хуурч байгаад баригддаг кино хэлж болохгүй, 10 настай хүүхэд эсвэл ямар ч өнөө цагийн эдийн засаг, улс төр, тэгш бус байдлын мэдлэггүй хүн л тэгэж хэлж магадгүй байх. Киноны санааг илтгэх дүрслэлүүд 2 цагийн турш битүү гарна, шатаар дээш доош өгсөх, ингэж өгсөх доошлох тутам амьдралын чанар өөрчлөгдөх, хэзээ ч үл салж чадах, уг гарлыг нь нотлох үнэр гэх мэт.
Гарчигнаасаа эхэлцгээе. Эхний ээлжид мэдээж Кимийн гэр бүл нөгөө гэр бүлээ хуурч Паркийн гэр бүлийг шимэгчилж байсан, киноны эхэнд жоом мэт газар доор хорт шавжны утлага дунд амьдарч байсан, хүүхдүүд нь үнэгүй Wi-Fi хайж гүйлдэхийг үзвэл Шимэгч нь Кимийн гэр бүл гэж хэлж болно. Гэхдээ киноны нэр/гарчиг Parasite буюу ганц тоон дээр байгаа, Parasites биш. Кимийн гэр бүл "ганцаараа" биш, шимэгчлэл аль аль талд бий гэдгийг илтгэх олон энгийн деталиуд бий. Пиццаны хайрцаг хүлээн авдаг хүн “эвхсэн хайрцагны чинь 25 хувь нь буруу байна” гэж цалингаас нь хасахыг оролдовч яг үнэндээ пиццаны газар өөрсдөө цагийн ажилтан хөлсөлж аваад хийлгэх чадалгүй болоод хямдаар Кимийн гэр бүлээр хийлгэсэн байдаг. Ажиллах хүч хэрэгтэй ч түүнийгээ цалинжуулж чадахгүй, буруу ч болтугай хямдхан хийлгэдэг, тэгсэн мөртлөө давхар брэнд имиждээ санаа зовно. Кимийн гэр бүл үнэгүй Wi-Fi хайж явсны шалтгаан нь YouTube-ээс бичлэг үзэж суралцах, хайрцаг эвхэх чадвараа сайжруулах байдаг гэх мэт эхний 10 минут дотор л гэхэд жижиг, үл анзаарагдах мэт боловч киноны үндсэн санааг хүчитгэх олон зүйлс бий…
Энэ харилцан шимэгчлэлийн харилцаа нь өнөөгийн тогтсон эдийн засгийн системээс нийгмийн бүлгийн бүхий л гишүүдэд тулгах бүтэц. Энэхүү систем нь өөрөө хуурамч байдал, hustle culture -ийг шаарддаг. Системийн бүтцээс гадуур явах боломж хэнд ч байхгүй. Неолиберал дэглэмд амьдрах хүмүүс бид эзэн биегүй, амжилтын субъект төдий болон хувирчээ. Consumerist соёлын манлай нь байх ёстой гэсэн ил далд, хором бүрийн шаардлага дор амьдардаг тул бид ямагт балиар өөдрөг, үргэлж бүтээлч, ханахгүй шуналтай, hustler, grinder, хуурагч, цуглуулагч нэгжүүд болохоос өөр аргагүй. Өөрийнх нь нэг хэсэг, эрэг шураг болоогүй бол энэ систем чамд юу ч өгөхгүй, яагаад гэвэл систем аль хэдийн бүхнийг сороод авчихсан, бүгдийг удирддаг. Бүхнээс бүгдийг сорогч энэ систем нь капитализм. Капитализм бол Шимэгч.
Kevin/Ki-Woo дээрх аргаар л анх ажилдаа тэнцдэг. Тэр үнэхээр мундаг англи хэлний багш байх албагүй, нөгөө талаа итгүүлэх хэмжээний hustler байхад л хангалттай. “Fake it till you make it” бол инстаграм, энтрепренёр, hustle culture-аар симболчлогсдон бидний өнөө цагийн уриа үг. Kevin ч хуурамч диплом аваад явж байхдаа “одоо л хуурамчаар хэвлэж байгаа болохоос, дараа жил жинхэнээсээ сургуульд нь орно” гэж хэлдэг. Найзынх нь хэлснээр Kevin ямар ч их сургуулийн оюутнаас 10 дахин дээр англи хэл зааж чадна. Jessica фотошопоор хуурамч диплом хийх хэмжээний чадвартай, сэтгэцийн хүнд цочролтой бага насны хүүхдийг асрах, үгэндээ оруулах хэмжээний авьяастай. Аав Ким хатуу бөгөөд онцгой шаардлага тавьдаг Парк захирлыг итгүүлэх, тав тухыг нь хангах хэмжээний сайн жолооч. Ээж Ким дээд зиндааны айлын өдөр тутмын хоол, зуушийг бэлтгэх, гэрийг цэвэрлэх чадвартай, огт хийж үзэж байгаагүй хоолоо 8 минут дотор хийж чадна. Ийм чадвартай хүмүүс яагаад өмнө нь ажилгүй байсан бэ? Яагаад заавал дүр эсгэж байж энэ чадвараа гаргах боломж олдов? Яагаад өөрсөдтэйгөө ижил ажилчин ангийн хүмүүсийг зүй бус үйлдлээр зайлуулан байж энэ боломж нь тэдэнд олдож байна?
Киноны эхэнд Кимийн гэр бүлд бэлгээр ирдэг Чулуун Бонсай нэг талаараа баян сайхан амьдралын билэгдэл, итгэл найдварыг илтгэх боловч давхар ажилчин ангийнхан хоорондоо class solidarity буюу ангийн нэгдэлгүй, нэг нэгэн дээрээ дэвсэлж дээш гарч байгааг илтгэнэ. Гэрийн үйлчлэгчийн бодит байдал нь илчлэгдсэний дараа үйлчлэгч Ээж Кимээс, ажилчин ангийнхан нэгнээ comrade, brother гэж дууддагийн адилаар “sister/эгчээ та ч бас надтай адил ажилчин хүн, цагдаа битгий дуудаач” гэхэд “намайг эгчээ гэж битгий дуудаад бай, би ядуу хүн биш” гэж уцаарлана. Тэдэнд нэгэндээ туслах хүсэл, өөртэйгөө адил нөхцөл байдалтай хүн гэж харах хүсэл байхгүй. Хамгийн түрүүнд өөрсдийн амиа л борлуулах шаардлагатай. Чулуун Бонсайг бэлгэд авч энэ бүхний эхлэл болсон хүн нь хүү Kevin боловч тэр хамгийн их class solidarity -тай нь. Баян айлын охинтой гэрлэж, байшин хадмынх нь гэр, магадгүй ирээдүйд өөрийнх нь болно гэсэн мөрөөдөл тээх боловч тэр хэзээ ч үнэхээр энэ баян гэр бүлийн гишүүн болж чадахгүй гэдгээ далд ухамсартаа мэддэг. Төрсөн өдрийн үдэшлэгийг дээрээс ажиглаж зогсож байхдаа өөрийгөө энэ орчинд хэзээ ч бүрэн уусаж шингэж чадахгүй гэдгээ ч хүлээн зөвшөөрдөг.
Киноны хамгийн гүн сэтгэгдэл үлдээх харилцан яриа үерийн дараа, хоргодох зааланд аав хүү хоёрын дунд болно. Kevin “энэ чулуу надад шүгэлсэн” гэж хэлдэг. Мөн аавынх нь хэлснээр энэ зааланд байгаа бүх хүн л өөрсдийн гэсэн мөрөөдөл, төлөвлөгөөтэй, баян сайхан амьдралыг хүсдэг. Гэхдээ л одоо бүгдээрээ гэр оронгүй болоод шалан дээр унтацгааж байна. Амьдрал төлөвлөснөөр болдоггүй, хэн ч ядуу болж төрнө, энэ чигээрээ үлдье гэж төлөвлөдөггүй. Ким шиг олон зуун гэр бүлийн хувьд ганц шөнийн бороо л бүх төлөвлөгөөг нь нураана. Гэхдээ л систем биднээс алддаггүй, үргэлж төлөвлөгөөтэй байхыг шаардана, дарамтлана. Яагаад гэвэл систем ажиллахын тулд зарим хүмүүс алдах хэрэгтэй, зарим хүмүүс шатны доор байх хэрэгтэй, Парк захирлын шатны гэрлийг асааж өгдөг хүн газар доор байх хэрэгтэй.
Чулуу Kevin-д амжилт, баян тарган амьдралыг амлана мөн давхар түүнээс шаардана, “чи сайхан амьдарч болно оо, гэхдээ тодорхой нөхцөл байдалд, А, Б, В -г хийх юм бол! Тиймээс чи А, Б, В -г хийх ёстой! Тэгвэл чи авч чадна!” Түүнд шүгэлсэн энэ итгэл нь эргүүлээд түүний ухамсрыг үгүй хийнэ, шууд утгаараа, чулуу тархийг нь бяцална. Дүр эсгэж баячуудын дунд багтаж чадахгүй гэдгээ ойлгосон, хайртай охин нь үлдээч гэж гуйсан ч доошлох ёстой, доор өөртэй нь адил хүмүүс хүлээстэй байгаа, тусламж хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа Kevin харамсалтай нь хэтэрхий оройтож. Ангийн тэмцэл, ангийн дотоод тэмцэл аль хэдийн эхэлсэн, хуурамч амлалт тээсэн чулуугаа авч доошлох хэрэггүй байж. Бусад дээр гишгэлж дээшилснийхээ үр дүнд өөрөө итгэл найдвартаа толгойгоо даруулав. Киноны төгсгөлд тэрээр чулууг усанд живүүлж байгаа нь чулууны бэлгэдэл болсон баян сайхан амьдралын үзэл санааг өөрийн ухамсартаа үүрд суулгаж байгаа мэт. Чулуу тархийг нь бяцлаад зогсохгүй, ухамсарт нь шингэжээ.
Түүнд одоо class solidarity-тай байх, өөртөө эргэлзэх сонголт үлдсэнгүй, ямар ч аргаар хамаагүй баян болох, байшинг худалдаж авах, аавыгаа аврах л сонголт л үлдэж. Гэхдээ ганцхан үлдсэн сонголт бол сонголт биш. Чулуун дороос гарч боловсрол, гэр бүл, хайр, зорилго, үнэн, утга учрыг хөөх биш чулууг тээж, өөртөө шингээж яадаг ч байсан байшинг авч чадах хэмжээний баян болоход өөрийгөө бүхэлд нь зориулахаар болно гэж тэр хэлнэ. Харамсалтай нь энэ төлөвлөгөө нь хэзээ ч биелшгүй хоосон найдвар, өөрөөс нь үл хамаарч бичигдсэн системийн төлөвлөгөө гэдэгт итгэж чадахгүй өөрийгөө тайвшруулж буй зүүд төдий. Kevin шиг их сургууль төгсөөгүй, гэмт хэргийн бүртгэлтэй, тархины гэмтэлтэй хүн Солонгос шиг late stage capitalism-н жишээ болсон газар амжилтад хүрэх бараг боломжгүй. Киноны сүүлийн хэсэгт Kevin байшинг худалдаж авч, аавыгаа чөлөөлөхөд хэн ч хөгшрөөгүй байгаа, тэдний хооронд ямар ч диалог байхгүй, гэгээн зүүд мэт гэрэлтэй дүрслэлээс эргүүлээд харанхуй подволдоо суух Kevin-ий бодит дүрс рүү шууд шилжээд кино дуусаж байгаагаас энэ үзэгдэл бол зэрэглээ төдий гэдэг нь ойлгомжтой. “Цаг нь ирэхээр та шатаар өсөхөд л хангалттай” гэж хэлэх авч бодит байдал дээр social mobility буюу нэг ангиас нөгөө анги руу дэвших үйл явц тийм ч амархан биш, магадгүй тэр цаг хэзээ ч ирэхгүй аж. Харин шатаар улам доошлоход бол ганц шөнө л хангалттай.
Киноны төгсгөлд явах дууны үгийг найруулагч Bong өөрөө бичиж, Kevin -ий дүрийг бүтээсэн жүжигчин Choi Woo Shik дуулсан ба дууны анхны нэр нь “564 жил” байжээ. Учир нь Kevin өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, цалингаа хурааж, байшинг худалдаж авахын тулд Солонгосын дундаж цалингаар энэ хэмжээний урт хугацаа шаардлагатай. Найруулагч Bong хэлэхдээ түүний кинондоо шүүмжилсэн тэгш бус байдал түүний үед, эсвэл түүний хүүгийн үед ч өөрчлөгдөж сайжрахгүй, магадгүй 564 жил болохвий гэж айж байна гэжээ.
Дурдахгүй өнгөрүүлж болохгүй хоёр сабтекст байна, гялс дурдчихъя.
Империализм — Кимийн гэр бүл Өмнөд Солонгосыг, Гэрийн үйлчлэгчийн гэр бүл Хойд Солонгосыг, Паркийн гэр бүл Америкийг төлөөлнө. Солонгосын дайны дараа Өмнөд Солонгос Америкийн цэрэг, зэвсэг, тусламж, Marshall Plan — аас дутахгүй халамж дор амьдарч байсныг нь нэг талаараа шимэгчлэл гэж хэлж болно. Үйлчлэгчийн гэр бүл Кимийн гэр бүлийн бичлэгийг хийж сүрдүүлэхдээ “send” товчоо яг л Хойд Солонгосын пуужин шиг юмаа хэмээн зүйрлэдэг, гэрийн үйлчлэгч Хойд Солонгосын телевизийн хөтлөгчийг дуурайж ярьж байгаа зэрэг тодорхой зүйлс бий. Үйлчлэгчийн гэр бүл нэг нүүрээрээ баруунд үйлчилж, тусламж, хөлс авах ч доороо ядуурал, цөмийн зэвсгээ нууна. Үйлчлэгчийн нөхөр Ким Жонг Ун даргадаа мөргөж байгаа мэт Парк захиралд өдөр бүр мөргөнө. Дайн болоход үйлчлэгчийн гэр бүл өөрсөдтэйгөө адил угсаа гаралтай Кимийн гэр бүл рүү дайрч тэмцэлдэнэ. Америкчуудыг төлөөлөх Парк захирлын хүү Индианчуудын соёлд дуртай. Нэгэнт эзэнтэй байсан байшин/нутгийг хүчээр өөрсдийн болгох гэж оролдох гэх мэт элементүүд бий. Мөн сэтгэлгээний империализм. Баян эзэгтэйд ажилчид нь яг үнэндээ ямар сургууль төгссөн байх нь хамаагүй, Harvard, Stanford ч гэж хэлэх албагүй, Америкт л төгссөн, Иллиной гэж нэг мужийн нэр хэлэхэд л хангалттай шууд ажилд авна. Хүүгийнх нь майхан Америкаас авсан тул ус нэвтрэхгүй гэж итгэнэ. Basquiat гэх мэт контемпорари уран бүтээлчдийг хүүтэйгээ зүйрлэх боловч нэрийг нь мэдэхээс цаашгүй, art therapy гэсэн үг оролцуулахад л амархан хууртана гэх мэт.
Уур амьсгалын өөрчлөлт — Bong -ийн өмнөх кинонуудад гарсантай адил цаг уурын өөрчлөлт гэсэн сэдэв Parasite дээр ч бас хөндөгдөнө. Баян, ядуу гэр бүлүүдэд энэ гамшиг хэрхэн өөр өөрөөр тусч байна, нэг шөнийн аадар бороо баян гэр бүлийн хувьд зугаалга нь цуцлагдах төдий нөлөөлж байхад ядуу гэр бүл өөрт байгаа бүхнээ алдаж, амьдрал нь орвонгоороо эргэнэ. Өндөрлөгт амьдрах тоймгүй хэрэглээтэй цөөн иргэд нисэж, зорчиж, идэж, халааж, хэрэглэсний зардлыг нам газар доорх ядуу иргэд л хамгийн түрүүнд шууд амсана.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6567
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Talking About Movies

Postby Reda » Tue Feb 11, 2020 9:11 am

Аан энийг гаднаас уншсан2. Паяасо яг өөрөө бичсэн юм байгаа болвуу гэж хайсын.
Яг кино үзсэн үедээ дараачаар хэр хүмүүс ер нь капиталист нтр гэж бодсон бол доо. 10000-д 1 бх шүү. Бараг иймэрхүү тайлбар үзээд л дараа нь тийм байж болохын гэж бодсын бишүү ихэнх хүмүүс. Зохиолч нь магадгүй киноныхоо араас таньдаг шүүмжлэгч аналист нтрд өөрийн санаагаа далдуур хэлээд, нөгөөдүүл нь өөрсдөө бичиж байгаа аятай тайлбарлаад, тэр нь өөр хэлнүүдэд орчуулагдаж хүрдэг ч юмуу.
Зүгээр үзээд байхаар аятайхан дотогшоо ороод байхаар хэмжээний болохоор л хүмүүс таатай үзсэн байх. Үүнээс далд утга нтрийг бол жишээ нь цонх дээр хдн хүн үзчээд анх ойлгосон болоо кк.
Яахав мэдээж оскарт өрсөлдөнө гдг цаагуураа том юм өгүүлж байгаа кино байж л өрсөлдөнө л дө.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 8328
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Talking About Movies

Postby Reda » Tue Feb 11, 2020 9:26 am

El Payaso wrote:Паразитийн гол санаа нь капитализмын эсрэг.
Паразитийн амжилтад олон зүйл нөлөөлсөн бх. Гэхдээ нэг гол хүчин зүйл нь дэлхий даяарх капитализмд эргэлзсэн эргэлзээ түүний алтернативийг хайх эрэлхийлэл нөлөөлөх шиг боллоо.


Одоо ингээд харахаар 4 оскар хүртээд лут бүтээл байж. Гэтэл гарсных нь дараачаар цонхын аналистууд хүртэл ажиглаад анхаараад анзаараад эндээ гайгүй2 юм бичлүү. Тэгэхээр киноны далд санааг жирийн хүмүүс үзээд ойлгоход үнэхээр хүнд л байж.
Тэгэхээр юун яасан капитализмд эргэлзэх эргэлзээ, хайх эрэлхийлэл нтр, юун том юм боддын :lol:
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 8328
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Talking About Movies

Postby El Payaso » Tue Feb 11, 2020 11:32 am

Кино сонирхдог хүмүүс ихэнх нь ойлгосон блгүй дээ. Үнэр, үерийн үер гээд илт илт сценүүд ихтэй. ҮҮгээрээ мэйнстрийм кинонуудтай төстэй. Тийм ч учраас амжилт олсон. Анх Каннд шагнал авахад нь яриж бсн. Манай харин зарим хүмүүс яаг эсрэгээр нь ойлгоод ядуу гэр бүл паразиталж амьдарч байна гсн бна лээ ялангуяа твиттер дээр :RD
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39239
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Talking About Movies

Postby Reda » Tue Feb 11, 2020 12:33 pm

El Payaso wrote:Кино сонирхдог хүмүүс ихэнх нь ойлгосон блгүй дээ.

El Payaso wrote:Надад хөндсөн сэдвийн хувьд их таалагдсан. Нэг хэсэг нь баян нөгөө хэсэг нь ядуу газар доор амьдрах хүмүүс. Тэр бороон дунд гүйгээд жинхэнэ гэртээ ирж байгаа охин нь баасаар цацрах жорлон дээрээ суугаад тамхи татаж байгаа, баян с** энгийн хүмүүсийн үнэрийг ч авч чадахгүй бга гэх мэт.


Чи анх тэгээд яг л нүдэнд ил харагдах, хүн бүрийн анзаарсан хэсгүүдийг л бас ойлгож хүлээн авсан бна шд. Ард далд байгаа зүйлсийг орхисон л бна.
Ер нь байдаг л нэг Со кино, хийцийн хувьд жаахан сонирхолтой гэсгээд л орхисийн биш үү.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 8328
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Talking About Movies

Postby Цогоо » Tue Feb 11, 2020 1:02 pm

Чамайг ингээд бичихээр "үгүй би тэгж бодсон" гэж маргах хүн гарах болов уу дөө. Яршиг яршиг гээд л хаяна шт. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17731
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Talking About Movies

Postby Reda » Tue Feb 11, 2020 1:13 pm

:ногоон:
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 8328
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Talking About Movies

Postby Tmshinoda » Tue Feb 11, 2020 7:42 pm

Энд бичсэн нь тохиромжтоймуу даа.

Жонни Дэппийг яагаад хаячаа вэ бурхан минь.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4331
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: Talking About Movies

Postby .boldoo. » Wed Feb 12, 2020 1:04 am

Tmshinoda wrote:Энд бичсэн нь тохиромжтоймуу даа.

Жонни Дэппийг яагаад хаячаа вэ бурхан минь.


insta deer amber-iig unfollow hiilee shd :-o :-o
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6421
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Talking About Movies

Postby Цогоо » Wed Feb 12, 2020 8:10 am

Жонни Дэппийг яачихсан байна?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17731
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Talking About Movies

Postby poseidon » Wed Feb 12, 2020 8:49 pm

Villa_Bayaraa wrote:энийг хэлээд байх шиг байна... би бас сая л уншлаа хэхэ...

El Payaso wrote:Сайн кино. Магадгүй одоогийн хайп нь арай оверрэйтэд байж болох ч. Ялангуяа энэ үед үзээд гол санааг нь ойлгоод авчихад зүгээр. Нэг ийм бичвэр байгаа.

Bong Joon Ho найруулагчийн 7 дах бүрэн хэмжээний бүтээл Parasite Каннын наадмын гол шагнал, Алтан Бөмбөрцөг гэх мэт бүхий л том шагналуудыг авсаар одоо Оскарын бариандаа орохоор зэхэж, шагналын марафоноо амжилттай үргэлжлүүлж явна. Уг киноны талаар хэлэлцэх, магтах кино сонирхогчдийн яриа ч намжих шинжгүй байна. .....


Их сонин тайлбар юм. Сонирхолтой тайлбар байна. Энэ киног Оскар авахлээр нь үзлээ... Би бүр яг тэр өмнөх үйлчилэгч, тэр нөхөр нь, бас тэр шинээр үйлчилж байгаа хүмүүс л шимэгчид гэж бодсышд... ккк Найруулагчийн харуулахыг хүссэн өнцгөөс нь харж чадахгүй шиг... Гэхдээ ийм тайлбар таалагдлаа... сонирхолтой өнцөг байна.

Над шиг кинонд гүн орж үздэггүй хүнд аймаар хүнд, дарамттай кино санагдлаа. Тэр гэр бүлийнхэн бүгдээрээ хүн чанаргүй, бүр нэг мөнгөний төлөө юу ч хийж магадгүй новшийн амьтад байна лээшд... дүргүй хүрэм... Ялангуяа тэр охин бол цайрчихсан амьтан байна лээ. Аав нь нэг удаа гэмшив үү яав, хүү бас ганц удаа хийсэн үйлдэлдээ санаа зовж байсан санагдана... Капитализм (тогтолцоо нь) хүмүүсийг ийм байдалд орохоос аргагүйд хүргэж байна гэж бодохоос илүүтэйгээр суурь хүмүүжил, ёс суртахуун байхгүй, өрөвдөх сэтгэлгүй хогийн новшнууд хэзээ ч байдаг, хүний сайхан сэтгэл, гэнэн итгэмтгий занг дөрөөлж шимэгчилдэг гэдгийг л харуулж байна гэж бодсышд хаха... Хүн төрөлхтөний байгуулсан бүх нийгэмд ийм хүмүүс байсан, байх ч болно гэж бодож байна.

Жишээ нь тэр сүүлд Пак захирлыг яагаад алж байгаан..? Тийм үйл хөдлөл нь нийгэм тэр хүнийг тийм байдалд оруулж байна гэхээс илүү хувь хүний төрөлхийн онцлогоос илүү шалтгаалах биш үү?

Сүүлд тэр хүү чулуу барьж бууж байгаа нь зүгээр л шимэгчлэх хугацаагаа уртасгахын тулд хоёр хүнийг алахаар шийдэж байгаа хэрэг биш үү? Юун тэр айлд зохицохгүй гэж ухаарсан энэ тэр вэ?

Энэ тайлбар дээр эв хамт нийгэм байгуулбал ийм хүмүүс байхгүй болно гээд байгаа юм уу? Self Interest чинь хүн ямар нийгмийн тогтолцоонд байхаасаа үл шалтгаалж цаанаасаа өгөгддөг зүйл биз дээ? Социализмын үзэл санаа нь хүний төрөлхийн амин хувиа хичээх зөн совинтой зөрчилдөх юм шиг... Дээрээс нь нийтийн сайн сайхны төлөө гэх нэрийн дор амин хувиа нэгдүгээрт тавьдаг паразитууд л зоолох нь их болно байх. Капитализм эсвэл чөлөөт эдийн засгийн тогтолцоо нь сул талуудтайг хүлээн зөвшөөрч байна. Зохицуулалт, төрийн оролцоо хэрэгтэй... Гэхдээ зохицуулалтын хэмжээ ихсэх тутам өгөөж нь буурах болно. за ядаж ямар нэг цэг хүртэл өгөөж нь нэмэгдэж магад гэхдээ л тодорхой түвшингээс эхлээд өгөөж нь буурах болно. Тогтолцоо нь ёс суртахуунгүй, энэрэх сэтгэлгүй паразитуудыг үүсэх үндсэн нөхцөл нь гэж харвал хэцүү л юм даа? Харин ч хүний суурь хүмүүжил, ертөнцийг үзэх хүмүүжил хэрхэн тогтож байгаа, боловсролын тогтолцоо энэ тал дээр муу байна гэдгийг харуулж байгаа юм шиг... ккк

Уучлаарай намайг... мулгуу мулгуу зүйл биччихсэн үү? кккк
Одоо тэр нөгөө Жокер үзэхээс ...
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6301
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Talking About Movies

Postby Rozigoo » Wed Feb 12, 2020 10:29 pm

аавынх нь аллагыг хүмүүс их гайхаад байх шиг байсан, яагаад гэдгийг тодорхой тайлбарлаж чадахгүй ч надад мэдрэгдсэн, магадгүй би тийм нөхцөлд орсон бол адилхан л үйлдэл гаргах байх :RD угаасаа тийм байдал эрэгцүүлэх биш бараг реакцаараа л үйлдэл хийх байх

харин тэр Ким захиралын үйлдэл жоохон хиймэл санагдсан, тийм үед хүнд үнэр үнэртэх нь юу л бол ... магадгүй найруулагчийн албаар "шорвог" болгох гэсэн шийдэл байж болох юм ?

харин дээр бичсэн Капитализм бол шимэгч гэдгийг ойлгосонгүй, Капитализм яг юу шимсэн гэж?
Кино тийм сайн мэддэггүй болохоор шууд л харагдаад ойлгоогүй бол дараа нь ямар нэг тайлбар уншихаар нэг тийм хиймэл, үр дүнг нь мэдчихсэн спортын тоглолт үзэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг.
VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Rozigoo
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 1630
Joined: Wed Jan 09, 2008 11:49 pm

Re: Talking About Movies

Postby .boldoo. » Wed Feb 12, 2020 11:34 pm

poseidon wrote:
Villa_Bayaraa wrote:энийг хэлээд байх шиг байна... би бас сая л уншлаа хэхэ...

El Payaso wrote:Сайн кино. Магадгүй одоогийн хайп нь арай оверрэйтэд байж болох ч. Ялангуяа энэ үед үзээд гол санааг нь ойлгоод авчихад зүгээр. Нэг ийм бичвэр байгаа.

Bong Joon Ho найруулагчийн 7 дах бүрэн хэмжээний бүтээл Parasite Каннын наадмын гол шагнал, Алтан Бөмбөрцөг гэх мэт бүхий л том шагналуудыг авсаар одоо Оскарын бариандаа орохоор зэхэж, шагналын марафоноо амжилттай үргэлжлүүлж явна. Уг киноны талаар хэлэлцэх, магтах кино сонирхогчдийн яриа ч намжих шинжгүй байна. .....


Уучлаарай намайг... мулгуу мулгуу зүйл биччихсэн үү? кккк
Одоо тэр нөгөө Жокер үзэхээс ...


Уучлахгүйэ
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6421
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Talking About Movies

Postby Reda » Thu Feb 13, 2020 12:34 am

Посе-н бичсэний ихэнхтэ санал нийлж бна. Тэр аавыг нухдаг нь бодвол ангийн ялгаа гарвал яваандаа тэмцэлд хүрч нэг ангиа мөхөөж мэднэ гсн утга уу.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 8328
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Talking About Movies

Postby rednasca » Thu Feb 13, 2020 1:21 am

сүр сүр юм бичиж яаадийн... хүн бүр ижилхэн хүлээж авахгүйгээс хойш...
хамгийн гол нь хүмүүний сэтгэлийг хөндсөн үү, хөдөлгөсөн үү, юм бодогдуулсан уу? гэдэг л чухал шдээ...
сонирхолтой үйл явдал ар араасаа өрнөсөөр байгаад зэвүүн төгсгөж байна лээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20939
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Talking About Movies

Postby Цогоо » Thu Feb 13, 2020 8:13 am

Ер нь бол ном ч тэр, кино ч тэр анх үзээд л шууд тийм том системийн хэмжээний сэтгэгдэл төрүүлэхгүй шүү дээ. Үзэгч/уншигчийнхаа онцлогоос л болно. Өнгө будгийг нь таалж үздэг хүмүүс байна. жүжигчдийнх нь үйл хөдлөл жүжиглэлт, харилцан ярианд анхаарал хандуулж үздэг хүмүүс байна. Наана цаана байгаа өөр юмсыг харж суудаг улс ч байдаг л байх. Аль нь байлаа гэсэн тэр үзсэн юмаа ахин дахин бодоод "яагаад, ямар учраас" гэж эргэцүүлж үздэг улсын дүгнэлтүүд л ингэж бүрэн зургаар нь харж, харуулж байгаа. Сайн муу бүтээлийн ялгаа иймэрхүү юман дээр л харагддаг байх гэж бодддог. Ингээд үзээд дууссанаас хойш бодолд хэр удаан байгаагаар нь л дүгнэж явдаг. Зарим киног бол үзсэнээ ч мартчихсан тууж явах тал бий, гэтэл зарим киног бол яг сцен сценээр нь дотроо бодоод л явж байх жишээтэй. Одоо Жокерыг гэхэд л би театрт хоёр үзээд, гэртээ ахиад хоёр үзчихсэн л сууж байна шт. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17731
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Talking About Movies

Postby Cule » Thu Feb 13, 2020 8:44 am

Нээрээ л тийм юм даа. Би Жокерийг гэртээ нэг л удаа үзсэн. Одоо мөнгө өгнө гэвэл л дахиж үзнэ :ногоон:

Паразит дээр нэрнээс нь болоод бүхэл киноны турш паразитыг хайж үзсэн болохоор өөрийнхөө хувьд жаахан дүгнэлттэй үлдсэн байна лээ. Үйл явдлаараа ядуу айл баяныгаа паразитлаад байгаам шиг мөртлөө үндсэндээ баян ядуугийн ялгааны тухай, хязгаарлагдмал баялгийн ихэнхийг цөөн тооны хэсэг нь өмчилж авчихаад ядуусыг ямар ч хамаагүй аргаар буцаад паразитлахаас өөр аргагүй болгож байгаа тухай юм уу гэж бодсон. Бас баян айлын эхнэр, ядуу охин 2-ын хоорондын харилцаа бас хүмүүсийн ялгааг харуулах гэсэн байх. Нэгэнт бүх зүйлс бэлэн, ер нь элдэв юм бодох ч шаардлагагүйгээс тэнэгэрч яваагаа мэдэхгүй ихэмсэг эгчмэд авхай, ямар ч хамаагүй аргаар сюрвайв хийх ёстойгоо тултал ойлгосон, толгойд нь юу ч орж, юуг ч хэрэгжүүлж мэдэх увайгүй залуу хүүхэн 2-ын харилцаа. Тэр ширүүн бороо баян ядуу айлд яаж өөрөөр тусч байгааг бол бас яг л бодож байлаа. Нэгэнд нь хүүхдийнх нь зугаа төдий байхад нөгөөгийнх нь амьдрал сүйрч, гэр нь живж, бохиртойгоо хутгалдаад л.
User avatar
Cule
 
Posts: 11872
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Talking About Movies

Postby ТӨӨГӨӨ » Thu Feb 13, 2020 9:02 am

rednasca wrote:сүр сүр юм бичиж яаадийн... хүн бүр ижилхэн хүлээж авахгүйгээс хойш...
хамгийн гол нь хүмүүний сэтгэлийг хөндсөн үү, хөдөлгөсөн үү, юм бодогдуулсан уу? гэдэг л чухал шдээ...
сонирхолтой үйл явдал ар араасаа өрнөсөөр байгаад зэвүүн төгсгөж байна лээ...

:eek: харин тххх. Ойлгоогүй бна ч гэж байх шиг. Өөрөө өөрийхөрөө ойлговол барав шд
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9756
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Talking About Movies

Postby Villa_Bayaraa » Thu Feb 13, 2020 9:23 am

Ёстой л хүн бүр өөр өөрийнхөөрөө л ойлгоно гэдэг л үнэн... жишээ нь сүүлд аав нь Пак захирлыг алж байгааг манай эхнэр ерөөсөө ойлгоогүй, айхтар унтууцсан... харин миний хувьд маш сайн ойлгож, нөхрийн оронд би байсан бол би ч бас ийм зүйл хийх байсан байх гэж бодсон... гэх жишээтэй... ерөнхийдөө бол "юм бодогдуулмаар" богино тектсүүд ихтэй юм билээ... "хэрвээ би баян байсан бол би ч бас сайхан сэтгэлтэй байх байсан..." гэж ээж нь хэлдэг хэсэг гэх мэт... Поси-гийн хэлдгээр нөхдүүд "суурь хүмүүжил, ёс суртахуун байхгүй" байж болох юм... эсвэл систем гэх үү амьдралын нөхцөл байдал нь тэднийг ийм ёс суртахуунгүй болгов уу... эсвэл аль аль нь уу гэх мэт... гэтэл Пак захирал эхнэр хоёр нь өөрсдөө ч ариухан амьтад биш болохыг тэр буйдан дээр сексддэг хэсгийн харилцан яриагаар илэрхийлээд байх шиг...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6567
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Кино, хөгжим, фото

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests