Talking About Movies

Эдгээр сэдэвтэй холбоотой зүйлс энд

Moderator: Тунгаа

Re: Talking About Movies

Postby Villa_Bayaraa » Mon Nov 18, 2019 1:07 pm

Дээрх жагсаалтаас хүүхэлдэйн кино голдуу хэдхэн киног л үзжээ хэхэ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6563
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Talking About Movies

Postby Jo_amka » Mon Nov 18, 2019 1:52 pm

Villa_Bayaraa wrote:Дээрх жагсаалтаас хүүхэлдэйн кино голдуу хэдхэн киног л үзжээ хэхэ...

Өнгө ижил ээ хаха
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4091
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm

Re: Talking About Movies

Postby Цоомоо » Mon Nov 18, 2019 4:00 pm

Унтийдоо гээд хэвтэж байтал энэ гарч байна, дундаас нь үзээд дуусгачихлаа.
Хүнд биш ч бас юм бодуулмаар аятайхан кино байна шүү.
Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16144
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Talking About Movies

Postby kayo » Mon Nov 18, 2019 4:02 pm

ямар сувгаар үзэв, монгол нэр нь юү юм
kayo
Барса фэн
 
Posts: 7618
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Talking About Movies

Postby El Payaso » Mon Nov 18, 2019 4:03 pm

Хөөрхөн кино шүү. Газарзүйн багш бөмбөрцгөө шидсэн нь гэж орчуулах юм уу даа ккк.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39232
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Talking About Movies

Postby Bayara » Mon Nov 18, 2019 4:10 pm

Миний сонирхлоос тэс өөр чиглэлийн кинонууд байна, дээрх жагсаалт, яаж жагсаачихсан юм бэ гэж гайхмаар. Хүүхэлдэйн кинонуудыг ньиүзсэн юм шиг байна. Холливүүдын кино харьцагуй цөөн юмуу даа.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1486
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Talking About Movies

Postby Цоомоо » Mon Nov 18, 2019 4:10 pm

kayo wrote:ямар сувгаар үзэв, монгол нэр нь юү юм

Өчигдөр орой НТВ дээр гарсан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16144
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Talking About Movies

Postby Ladykop » Tue Nov 19, 2019 5:47 pm

El Payaso wrote:Хөөрхөн кино шүү. Газарзүйн багш бөмбөрцгөө шидсэн нь гэж орчуулах юм уу даа ккк.

ууцан :ногоон:
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Talking About Movies

Postby mick » Tue Nov 19, 2019 6:25 pm

Газар зүйн багш глобусаа зарж уусан нь гэсэн утгатай шт кк
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13855
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Talking About Movies

Postby Цогоо » Mon Jan 06, 2020 12:30 pm

АЛТАН БӨМБӨРЦӨГ - 2020


Image

Шилдэг кино - драма

1917
The Irishman
Joker
Marriage Story
The Two Popes

Шилдэг эмэгтэй жүжигчин - драма

Cynthia Erivo - Harriet
Scarlett Johansson - Marriage Story
Saoirse Ronan - Little Women
Charlize Theron - Bombshell
Renee Zellweger - Judy

Шилдэг эрэгтэй жүжигчин - драма

Christian Bale - Ford v Ferrari
Antonio Banderas - Pain and Glory
Adam Driver - Marriage Story
Joaquin Phoenix - Joker
Jonathan Pryce - The Two Popes

Шилдэг кино - мюзикл эсвэл инээдмийн

Dolemite Is My Name
Jojo Rabbit
Knives Out
Once Upon a Time In Hollywood
Rocketman

Шилдэг эмэгтэй жүжигчин - мюзикл эсвэл инээдмийн

Ana De Armas - Knives Out
Awkwafina - The Farewell
Cate Blanchett - Where'd You Go, Bernadette
Beanie Feldstein - Booksmart
Emma Thompson - Late Night

Шилдэг эрэгтэй жүжигчин - мюзикл эсвэл инээдмийн

Daniel Craig - Knives Out
Roman Griffin Davis - Jojo Rabbit
Leonardo DiCaprio - Once Upon a Time... In Hollywood
Taron Egerton - Rocketman
Eddie Murphy - Dolemite is My Name

Image

Шилдэг кино - анимэшн

Frozen 2
How to Train Your Dragon: The Hidden World
The Lion King
Missing Link
Toy Story 4

Шилдэг кино - гадаад хэлээрх

The Farewell
Les Miserables
Pain and Glory
Parasite
Portrait of a Lady on Fire

Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин

Kathy Bates - Richard Jewell
Annette Bening - The Report
Laura Dern - Marriage Story
Jennifer Lopez - Hustlers
Margot Robbie - Bombshell

Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин

Tom Hanks - A Beautiful Day in the Neighbourhood
Anthony Hopkins - The Two Popes
Al Pacino - The Irishman
Joe Pesci - The Irishman
Brad Pitt - Once Upon a Time in Hollywood

Шилдэг найруулагч

Martin Scorsese - The Irishman
Quentin Tarantino - Once Upon a Time In Hollywood
Bong Joon Ho - Parasite
Sam Mendes - 1917
Todd Phillips - Joker

Шилдэг кино зохиол

Noah Baumbach - Marriage Story
Bong Joon Ho, Han Jin Won - Parasite
Anthony McCarten - The Two Popes
Quentin Tarantino - Once Upon a Time In Hollywood
Steven Zaillian - The Irishman

Image

Шилдэг хөгжим

Motherless Brooklyn - Daniel Pemberton
Little Women - Alexandre Desplat
Joker - Hildur Gudnadottir
1917 - Thomas Newman
Marriage Story - Randy Newman

Шилдэг оригинал дуу

Beautiful Ghosts - Cats
I'm Gonna Love Me Again - Rocketman
Into the Unknown - Frozen 2
Spirit - The Lion King
Stand Up - Harriet

Телевизийн шилдэг цуврал

Big Little Lies
The Crown
Killing Eve
The Morning Show
Succession

Цувралын шилдэг эмэгтэй жүжигчин

Jennifer Aniston - The Morning Show
Olivia Colman - The Crown
Jodie Comer - Killing Eve
Nicole Kidman - Big Little Lies
Reese Witherspoon - The Morning Show

Image

Цувралын шилдэг эрэгтэй жүжигчин

Brian Cox - Succession
Kit Harington - Game of Thrones
Rami Malek - Mr Robot
Tobias Menzies - The Crown
Billy Porter - Pose

Шилдэг цуврал - мюзикл эсвэл инээдмийн

Barry
Fleabag
The Kominsky Method
The Marvelous Mrs Maisel
The Politician

Телевизийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин - мюзикл эсвэл инээдмийн

Christina Applegate - Dead to Me
Rachel Brosnahan - The Marvelous Mrs Maisel
Kirsten Dunst - On Becoming a God in Central Florida
Natasha Lyonne - Russian Doll
Phoebe Waller-Bridge - Fleabag

Телевизийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин - мюзикл эсвэл инээдмийн

Michael Douglas - The Kominsky Method
Bill Hader - Barry
Ben Platt - The Politician
Paul Rudd - Living With Yourself
Ramy Youssef - Ramy

Шилдэг теле кино, цөөн ангит цуврал

Catch-22
Chernobyl
Fosse/Verdon
The Loudest Voice
Unbelievable

Image

Телекино, цөөн ангит цувралын гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин

Michelle Williams - Fosse/Verdon
Helen Mirren - Catherine the Great
Merritt Wever - Unbelievable
Kaitlyn Dever - Unbelievable
Joey King - The Act

Телекино, цөөн ангит цувралын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин

Chris Abbott - Catch-22
Sacha Baron Cohen - The Spy
Russell Crowe - The Loudest Voice
Jared Harris - Chernobyl
Sam Rockwell - Fosse/Verdon

Телекино, цөөн ангит цувралын туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин

Meryl Streep - Big Little Lies
Helena Bonham Carter - The Crown
Emily Watson - Chernobyl
Patricia Arquette - The Act
Toni Collette - Unbelievable

Телекино, цөөн ангит цувралын туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин

lan Arkin - The Kominsky Method
Kieran Culkin - Succession
Andrew Scott - Fleabag
Stellan Skarsgård - Chernobyl
Henry Winkler - Barry

https://www.bbc.com/news/entertainment-arts-50713841
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17724
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Talking About Movies

Postby Saiza » Sat Jan 11, 2020 4:10 pm

Паразит хэр болсон юм бэ

Sent from my Redmi K20 Pro Premium Edition using Tapatalk
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17663
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Talking About Movies

Postby El Payaso » Tue Jan 14, 2020 1:35 pm

Сайн кино. Магадгүй одоогийн хайп нь арай оверрэйтэд байж болох ч. Ялангуяа энэ үед үзээд гол санааг нь ойлгоод авчихад зүгээр. Нэг ийм бичвэр байгаа.

Bong Joon Ho найруулагчийн 7 дах бүрэн хэмжээний бүтээл Parasite Каннын наадмын гол шагнал, Алтан Бөмбөрцөг гэх мэт бүхий л том шагналуудыг авсаар одоо Оскарын бариандаа орохоор зэхэж, шагналын марафоноо амжилттай үргэлжлүүлж явна. Уг киноны талаар хэлэлцэх, магтах кино сонирхогчдийн яриа ч намжих шинжгүй байна. Яг өмнө жил Parasite -тай ижил утга санаатай, бас нэгэн гэр бүлийн түүх болох Японы Shoplifters кино мөн адил Каннын шилдэг болж Оскарт нэр дэвшсэн ч Parasite шиг олныг хамарч хараахан чадаагүй. Parasite -ийн амжилт мэдээж нийгмийн асуудлыг хөндөхдөө дэлгэцийн гоо зүй, кино хэлээ алдахгүйгээр төгс бүтээл хийж болно гэж харуулсанд бий. Bong Joon Ho ч барууны кино сонирхогчдийн танил нэр болоод, Холливүүдийн одуудтай хамтарч ажиллаад удаж байгаа. Солонгост кино урлаг хөгжөөд 100 жил болсны ой 2019 онд тохиосон тул Солонгосын давлагааны түлхэц ч бий байх. Түүний бүтээл Солонгосоос хальж төрөл бүрийн үзэгчдэд таалагдаад байгаа шалтгааны талаар Bong Joon Ho хэлэхдээ “Би зөвхөн Солонгосын соёлын онцлогтой мэдрэмжийг илэрхийлэхийг зорьсон боловч олон орны үзэгчид бүгдээрээ бараг нэг сэтгэгдэлтэй хүлээж авч байхыг харлаа. Үнэндээ бид Капитализм хэмээх нэг л улсад амьдардаг юм байна гэдгийг би ойлголоо” гэж нэгэн ярилцлагадаа хэлжээ. Мөн Австралид болсон нэгэн үзвэрийн дараа үзэгч түүнээс “Киноны утга нь яг юу юм бэ? Хэн нь шимэгч юм бэ?” гэж асуухад тэрээр “Энэ зүгээр л нэг бүлийн тухай кино л доо” гэж хариулж. Уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ тайлбарлах дургүй, утга санаа нь хамарных нь үзүүр дээр байхад олж харахгүй байхад бүүр ч дургүй. Хэрвээ Bong -ийн өмнөх бүтээлүүдийг үзэж байсан бол энд тодорхой үзэл санааны давтамж байгааг харж болно. Snowpiercer дээр гарах дэлхийн дулаарал, ангийн систем, Okja дээр гарах хүн амын өсөлт, хүн байгалийн баланс, корпорацын шунал, өмнөх үеийн кинонууд дээр гарах өшөө авалт, mystery элемент, санаанууд бүгд Parasite -д бий. Гэхдээ энэ бүх санаанууд хэтэрхий нэг талыг барьсан, зорилгоо тодотгохын тулд орилсон биш мяндсан. Bong -ийн сүүлийн үеийн кинонуудад ажиглагдах болсон энэ үзэгдлийг мөн олон жанрыг нэг дор хослуулдаг арга барилынх нь хамтаар зарим хүмүүс зоригтой биш, дэвшүүлсэн санаагаа амархан булшилдаг гэх мэтээр шүүмжилдэг тал ч бий.
Кино эхлэхэд Kevin хэд хэдэн удаа давтаж “It’s all so metaphorical” гэж хэлдэг. Эндээс л найруулагч бидэнд энд олон зүйрлэл, метафор, давхар далд санаа байгаа шүү гэдгийг шууд анхааруулж байгааг харж болно. Parasite -г үзээд ангийн систем гэдэг зүйлийг анзаарахгүй өнгөрөөнө гэдэг байж боломгүй зүйл, яагаад гэвэл энэ бол киноны далд утга буюу саб текст биш харин үндсэн санаа, үндсэн текст нь. Snowpiercer -ийг үзээд галт тэрэгний ард буй хүмүүс урд талд очихын тулд тэмцэлдэж байгаа гоё зодоонтой кино гэж хэлэхгүйтэй адил Parasite -ийг нэг гэр баяжихын тулд нөгөө гэр бүлийг хуурч байгаад баригддаг кино хэлж болохгүй, 10 настай хүүхэд эсвэл ямар ч өнөө цагийн эдийн засаг, улс төр, тэгш бус байдлын мэдлэггүй хүн л тэгэж хэлж магадгүй байх. Киноны санааг илтгэх дүрслэлүүд 2 цагийн турш битүү гарна, шатаар дээш доош өгсөх, ингэж өгсөх доошлох тутам амьдралын чанар өөрчлөгдөх, хэзээ ч үл салж чадах, уг гарлыг нь нотлох үнэр гэх мэт.
Гарчигнаасаа эхэлцгээе. Эхний ээлжид мэдээж Кимийн гэр бүл нөгөө гэр бүлээ хуурч Паркийн гэр бүлийг шимэгчилж байсан, киноны эхэнд жоом мэт газар доор хорт шавжны утлага дунд амьдарч байсан, хүүхдүүд нь үнэгүй Wi-Fi хайж гүйлдэхийг үзвэл Шимэгч нь Кимийн гэр бүл гэж хэлж болно. Гэхдээ киноны нэр/гарчиг Parasite буюу ганц тоон дээр байгаа, Parasites биш. Кимийн гэр бүл "ганцаараа" биш, шимэгчлэл аль аль талд бий гэдгийг илтгэх олон энгийн деталиуд бий. Пиццаны хайрцаг хүлээн авдаг хүн “эвхсэн хайрцагны чинь 25 хувь нь буруу байна” гэж цалингаас нь хасахыг оролдовч яг үнэндээ пиццаны газар өөрсдөө цагийн ажилтан хөлсөлж аваад хийлгэх чадалгүй болоод хямдаар Кимийн гэр бүлээр хийлгэсэн байдаг. Ажиллах хүч хэрэгтэй ч түүнийгээ цалинжуулж чадахгүй, буруу ч болтугай хямдхан хийлгэдэг, тэгсэн мөртлөө давхар брэнд имиждээ санаа зовно. Кимийн гэр бүл үнэгүй Wi-Fi хайж явсны шалтгаан нь YouTube-ээс бичлэг үзэж суралцах, хайрцаг эвхэх чадвараа сайжруулах байдаг гэх мэт эхний 10 минут дотор л гэхэд жижиг, үл анзаарагдах мэт боловч киноны үндсэн санааг хүчитгэх олон зүйлс бий…
Энэ харилцан шимэгчлэлийн харилцаа нь өнөөгийн тогтсон эдийн засгийн системээс нийгмийн бүлгийн бүхий л гишүүдэд тулгах бүтэц. Энэхүү систем нь өөрөө хуурамч байдал, hustle culture -ийг шаарддаг. Системийн бүтцээс гадуур явах боломж хэнд ч байхгүй. Неолиберал дэглэмд амьдрах хүмүүс бид эзэн биегүй, амжилтын субъект төдий болон хувирчээ. Consumerist соёлын манлай нь байх ёстой гэсэн ил далд, хором бүрийн шаардлага дор амьдардаг тул бид ямагт балиар өөдрөг, үргэлж бүтээлч, ханахгүй шуналтай, hustler, grinder, хуурагч, цуглуулагч нэгжүүд болохоос өөр аргагүй. Өөрийнх нь нэг хэсэг, эрэг шураг болоогүй бол энэ систем чамд юу ч өгөхгүй, яагаад гэвэл систем аль хэдийн бүхнийг сороод авчихсан, бүгдийг удирддаг. Бүхнээс бүгдийг сорогч энэ систем нь капитализм. Капитализм бол Шимэгч.
Kevin/Ki-Woo дээрх аргаар л анх ажилдаа тэнцдэг. Тэр үнэхээр мундаг англи хэлний багш байх албагүй, нөгөө талаа итгүүлэх хэмжээний hustler байхад л хангалттай. “Fake it till you make it” бол инстаграм, энтрепренёр, hustle culture-аар симболчлогсдон бидний өнөө цагийн уриа үг. Kevin ч хуурамч диплом аваад явж байхдаа “одоо л хуурамчаар хэвлэж байгаа болохоос, дараа жил жинхэнээсээ сургуульд нь орно” гэж хэлдэг. Найзынх нь хэлснээр Kevin ямар ч их сургуулийн оюутнаас 10 дахин дээр англи хэл зааж чадна. Jessica фотошопоор хуурамч диплом хийх хэмжээний чадвартай, сэтгэцийн хүнд цочролтой бага насны хүүхдийг асрах, үгэндээ оруулах хэмжээний авьяастай. Аав Ким хатуу бөгөөд онцгой шаардлага тавьдаг Парк захирлыг итгүүлэх, тав тухыг нь хангах хэмжээний сайн жолооч. Ээж Ким дээд зиндааны айлын өдөр тутмын хоол, зуушийг бэлтгэх, гэрийг цэвэрлэх чадвартай, огт хийж үзэж байгаагүй хоолоо 8 минут дотор хийж чадна. Ийм чадвартай хүмүүс яагаад өмнө нь ажилгүй байсан бэ? Яагаад заавал дүр эсгэж байж энэ чадвараа гаргах боломж олдов? Яагаад өөрсөдтэйгөө ижил ажилчин ангийн хүмүүсийг зүй бус үйлдлээр зайлуулан байж энэ боломж нь тэдэнд олдож байна?
Киноны эхэнд Кимийн гэр бүлд бэлгээр ирдэг Чулуун Бонсай нэг талаараа баян сайхан амьдралын билэгдэл, итгэл найдварыг илтгэх боловч давхар ажилчин ангийнхан хоорондоо class solidarity буюу ангийн нэгдэлгүй, нэг нэгэн дээрээ дэвсэлж дээш гарч байгааг илтгэнэ. Гэрийн үйлчлэгчийн бодит байдал нь илчлэгдсэний дараа үйлчлэгч Ээж Кимээс, ажилчин ангийнхан нэгнээ comrade, brother гэж дууддагийн адилаар “sister/эгчээ та ч бас надтай адил ажилчин хүн, цагдаа битгий дуудаач” гэхэд “намайг эгчээ гэж битгий дуудаад бай, би ядуу хүн биш” гэж уцаарлана. Тэдэнд нэгэндээ туслах хүсэл, өөртэйгөө адил нөхцөл байдалтай хүн гэж харах хүсэл байхгүй. Хамгийн түрүүнд өөрсдийн амиа л борлуулах шаардлагатай. Чулуун Бонсайг бэлгэд авч энэ бүхний эхлэл болсон хүн нь хүү Kevin боловч тэр хамгийн их class solidarity -тай нь. Баян айлын охинтой гэрлэж, байшин хадмынх нь гэр, магадгүй ирээдүйд өөрийнх нь болно гэсэн мөрөөдөл тээх боловч тэр хэзээ ч үнэхээр энэ баян гэр бүлийн гишүүн болж чадахгүй гэдгээ далд ухамсартаа мэддэг. Төрсөн өдрийн үдэшлэгийг дээрээс ажиглаж зогсож байхдаа өөрийгөө энэ орчинд хэзээ ч бүрэн уусаж шингэж чадахгүй гэдгээ ч хүлээн зөвшөөрдөг.
Киноны хамгийн гүн сэтгэгдэл үлдээх харилцан яриа үерийн дараа, хоргодох зааланд аав хүү хоёрын дунд болно. Kevin “энэ чулуу надад шүгэлсэн” гэж хэлдэг. Мөн аавынх нь хэлснээр энэ зааланд байгаа бүх хүн л өөрсдийн гэсэн мөрөөдөл, төлөвлөгөөтэй, баян сайхан амьдралыг хүсдэг. Гэхдээ л одоо бүгдээрээ гэр оронгүй болоод шалан дээр унтацгааж байна. Амьдрал төлөвлөснөөр болдоггүй, хэн ч ядуу болж төрнө, энэ чигээрээ үлдье гэж төлөвлөдөггүй. Ким шиг олон зуун гэр бүлийн хувьд ганц шөнийн бороо л бүх төлөвлөгөөг нь нураана. Гэхдээ л систем биднээс алддаггүй, үргэлж төлөвлөгөөтэй байхыг шаардана, дарамтлана. Яагаад гэвэл систем ажиллахын тулд зарим хүмүүс алдах хэрэгтэй, зарим хүмүүс шатны доор байх хэрэгтэй, Парк захирлын шатны гэрлийг асааж өгдөг хүн газар доор байх хэрэгтэй.
Чулуу Kevin-д амжилт, баян тарган амьдралыг амлана мөн давхар түүнээс шаардана, “чи сайхан амьдарч болно оо, гэхдээ тодорхой нөхцөл байдалд, А, Б, В -г хийх юм бол! Тиймээс чи А, Б, В -г хийх ёстой! Тэгвэл чи авч чадна!” Түүнд шүгэлсэн энэ итгэл нь эргүүлээд түүний ухамсрыг үгүй хийнэ, шууд утгаараа, чулуу тархийг нь бяцална. Дүр эсгэж баячуудын дунд багтаж чадахгүй гэдгээ ойлгосон, хайртай охин нь үлдээч гэж гуйсан ч доошлох ёстой, доор өөртэй нь адил хүмүүс хүлээстэй байгаа, тусламж хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа Kevin харамсалтай нь хэтэрхий оройтож. Ангийн тэмцэл, ангийн дотоод тэмцэл аль хэдийн эхэлсэн, хуурамч амлалт тээсэн чулуугаа авч доошлох хэрэггүй байж. Бусад дээр гишгэлж дээшилснийхээ үр дүнд өөрөө итгэл найдвартаа толгойгоо даруулав. Киноны төгсгөлд тэрээр чулууг усанд живүүлж байгаа нь чулууны бэлгэдэл болсон баян сайхан амьдралын үзэл санааг өөрийн ухамсартаа үүрд суулгаж байгаа мэт. Чулуу тархийг нь бяцлаад зогсохгүй, ухамсарт нь шингэжээ.
Түүнд одоо class solidarity-тай байх, өөртөө эргэлзэх сонголт үлдсэнгүй, ямар ч аргаар хамаагүй баян болох, байшинг худалдаж авах, аавыгаа аврах л сонголт л үлдэж. Гэхдээ ганцхан үлдсэн сонголт бол сонголт биш. Чулуун дороос гарч боловсрол, гэр бүл, хайр, зорилго, үнэн, утга учрыг хөөх биш чулууг тээж, өөртөө шингээж яадаг ч байсан байшинг авч чадах хэмжээний баян болоход өөрийгөө бүхэлд нь зориулахаар болно гэж тэр хэлнэ. Харамсалтай нь энэ төлөвлөгөө нь хэзээ ч биелшгүй хоосон найдвар, өөрөөс нь үл хамаарч бичигдсэн системийн төлөвлөгөө гэдэгт итгэж чадахгүй өөрийгөө тайвшруулж буй зүүд төдий. Kevin шиг их сургууль төгсөөгүй, гэмт хэргийн бүртгэлтэй, тархины гэмтэлтэй хүн Солонгос шиг late stage capitalism-н жишээ болсон газар амжилтад хүрэх бараг боломжгүй. Киноны сүүлийн хэсэгт Kevin байшинг худалдаж авч, аавыгаа чөлөөлөхөд хэн ч хөгшрөөгүй байгаа, тэдний хооронд ямар ч диалог байхгүй, гэгээн зүүд мэт гэрэлтэй дүрслэлээс эргүүлээд харанхуй подволдоо суух Kevin-ий бодит дүрс рүү шууд шилжээд кино дуусаж байгаагаас энэ үзэгдэл бол зэрэглээ төдий гэдэг нь ойлгомжтой. “Цаг нь ирэхээр та шатаар өсөхөд л хангалттай” гэж хэлэх авч бодит байдал дээр social mobility буюу нэг ангиас нөгөө анги руу дэвших үйл явц тийм ч амархан биш, магадгүй тэр цаг хэзээ ч ирэхгүй аж. Харин шатаар улам доошлоход бол ганц шөнө л хангалттай.
Киноны төгсгөлд явах дууны үгийг найруулагч Bong өөрөө бичиж, Kevin -ий дүрийг бүтээсэн жүжигчин Choi Woo Shik дуулсан ба дууны анхны нэр нь “564 жил” байжээ. Учир нь Kevin өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, цалингаа хурааж, байшинг худалдаж авахын тулд Солонгосын дундаж цалингаар энэ хэмжээний урт хугацаа шаардлагатай. Найруулагч Bong хэлэхдээ түүний кинондоо шүүмжилсэн тэгш бус байдал түүний үед, эсвэл түүний хүүгийн үед ч өөрчлөгдөж сайжрахгүй, магадгүй 564 жил болохвий гэж айж байна гэжээ.
Дурдахгүй өнгөрүүлж болохгүй хоёр сабтекст байна, гялс дурдчихъя.
Империализм — Кимийн гэр бүл Өмнөд Солонгосыг, Гэрийн үйлчлэгчийн гэр бүл Хойд Солонгосыг, Паркийн гэр бүл Америкийг төлөөлнө. Солонгосын дайны дараа Өмнөд Солонгос Америкийн цэрэг, зэвсэг, тусламж, Marshall Plan — аас дутахгүй халамж дор амьдарч байсныг нь нэг талаараа шимэгчлэл гэж хэлж болно. Үйлчлэгчийн гэр бүл Кимийн гэр бүлийн бичлэгийг хийж сүрдүүлэхдээ “send” товчоо яг л Хойд Солонгосын пуужин шиг юмаа хэмээн зүйрлэдэг, гэрийн үйлчлэгч Хойд Солонгосын телевизийн хөтлөгчийг дуурайж ярьж байгаа зэрэг тодорхой зүйлс бий. Үйлчлэгчийн гэр бүл нэг нүүрээрээ баруунд үйлчилж, тусламж, хөлс авах ч доороо ядуурал, цөмийн зэвсгээ нууна. Үйлчлэгчийн нөхөр Ким Жонг Ун даргадаа мөргөж байгаа мэт Парк захиралд өдөр бүр мөргөнө. Дайн болоход үйлчлэгчийн гэр бүл өөрсөдтэйгөө адил угсаа гаралтай Кимийн гэр бүл рүү дайрч тэмцэлдэнэ. Америкчуудыг төлөөлөх Парк захирлын хүү Индианчуудын соёлд дуртай. Нэгэнт эзэнтэй байсан байшин/нутгийг хүчээр өөрсдийн болгох гэж оролдох гэх мэт элементүүд бий. Мөн сэтгэлгээний империализм. Баян эзэгтэйд ажилчид нь яг үнэндээ ямар сургууль төгссөн байх нь хамаагүй, Harvard, Stanford ч гэж хэлэх албагүй, Америкт л төгссөн, Иллиной гэж нэг мужийн нэр хэлэхэд л хангалттай шууд ажилд авна. Хүүгийнх нь майхан Америкаас авсан тул ус нэвтрэхгүй гэж итгэнэ. Basquiat гэх мэт контемпорари уран бүтээлчдийг хүүтэйгээ зүйрлэх боловч нэрийг нь мэдэхээс цаашгүй, art therapy гэсэн үг оролцуулахад л амархан хууртана гэх мэт.
Уур амьсгалын өөрчлөлт — Bong -ийн өмнөх кинонуудад гарсантай адил цаг уурын өөрчлөлт гэсэн сэдэв Parasite дээр ч бас хөндөгдөнө. Баян, ядуу гэр бүлүүдэд энэ гамшиг хэрхэн өөр өөрөөр тусч байна, нэг шөнийн аадар бороо баян гэр бүлийн хувьд зугаалга нь цуцлагдах төдий нөлөөлж байхад ядуу гэр бүл өөрт байгаа бүхнээ алдаж, амьдрал нь орвонгоороо эргэнэ. Өндөрлөгт амьдрах тоймгүй хэрэглээтэй цөөн иргэд нисэж, зорчиж, идэж, халааж, хэрэглэсний зардлыг нам газар доорх ядуу иргэд л хамгийн түрүүнд шууд амсана.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39232
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Talking About Movies

Postby meesh » Mon Feb 03, 2020 2:15 pm

Энэ Али гэдэг залуу мундаг тогложээ. арай хожимдцон уу :D

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7912
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Talking About Movies

Postby Барнаба » Mon Feb 03, 2020 8:26 pm

Жожо Раббит ямар хөөрхөн кино болоо вэ. Эвгүй сцэнүүд ч бас байна, аргагүй дарк комэди гэдгээрээ тийм сцэнүүдийг ямар нэгэн байдлаар гаргаж өгөх шаардлагатай байх л даа.

Надад бол бас л Жокэр с дутахааргүй хэмжээний кино болж. Хүнд юм бодогдуулсан, дээр нь үнэхээр хөгжилтэй. Тэр бондгор найз нь үнэн хөөрхөн бацаан, сүүлд хүртэл амьд үлдцэн байж л байна.

Заавал үзээрэй гэж хэлмээр байна.
Барнаба
Legend
 
Posts: 13642
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Talking About Movies

Postby Цогоо » Tue Feb 04, 2020 8:25 am

meesh wrote:Энэ Али гэдэг залуу мундаг тогложээ. арай хожимдцон уу :D
Энэ Али угаасаа зэвүүн жүжигчин байна лээ. Адам Драйвер энэ хоёрыг би сүүлийн үед овоо үнэлдэг болоод байгаа. :eek:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17724
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Talking About Movies

Postby kayo » Tue Feb 04, 2020 9:30 am

Адан Сандлерын тоглосон Uncut Gems гээд гоё кино Нетфлихд байна. Нөхөр байнга л марзан, комеди кинонд тоглоод байдаг иймэрдүү дарк кинонд тогловол бас мундаг юм байна шүү. Жүжиглэлт мундаг байлаа. КЖ өөрийн дүрдээ тоглосон гэж байгаа, тун дажгүй тоглочихсон. Бас Сандлерын найз хүүхэнд нь үнэн тас хүүхэн тоглосон байна, би бол мэдкү л юм байна.
kayo
Барса фэн
 
Posts: 7618
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Talking About Movies

Postby kayo » Tue Feb 04, 2020 9:34 am

1917-г үзсэн гоё кино байна лээ. Цэрэг Ряаныг аварсантай төстэй юм уу даа, гэхдээ 1 цэрэг явж байгаагаар. Зураг авалт бол тасархай, бараг л нэг камераар бүтэн кино дуусчихаж байгаан. Нэлээн олон шагнал авах байх. Энэ жилийн Оскар ч алаан болох шинжтэй дан гоё кинонууд өрсөлдөөд байна.
kayo
Барса фэн
 
Posts: 7618
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Talking About Movies

Postby zorigtsaikhan » Tue Feb 04, 2020 3:14 pm

kayo wrote:1917-г үзсэн гоё кино байна лээ. Цэрэг Ряаныг аварсантай төстэй юм уу даа, гэхдээ 1 цэрэг явж байгаагаар. Зураг авалт бол тасархай, бараг л нэг камераар бүтэн кино дуусчихаж байгаан. Нэлээн олон шагнал авах байх. Энэ жилийн Оскар ч алаан болох шинжтэй дан гоё кинонууд өрсөлдөөд байна.

Зураг авалт яах араггүй мундаг болсон л доо. Нөгөө талаасаа баруунд бас хэтэрхий пасафист үзэл бодол илэрхийлсэн гээд энд тэнд шүүмжлээд л байна лээ... Кино талаасаа бол яах араггүй сайхан бүтээл, Saving Private Ryan бол миний хувьд хамгийн хайртай кинонуудын тоонд ордог болхоор би харьцуулмааргүй байна...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3626
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: Talking About Movies

Postby rednasca » Tue Feb 04, 2020 6:29 pm

kayo wrote:Адан Сандлерын тоглосон Uncut Gems гээд гоё кино Нетфлихд байна. Нөхөр байнга л марзан, комеди кинонд тоглоод байдаг иймэрдүү дарк кинонд тогловол бас мундаг юм байна шүү. Жүжиглэлт мундаг байлаа. КЖ өөрийн дүрдээ тоглосон гэж байгаа, тун дажгүй тоглочихсон. Бас Сандлерын найз хүүхэнд нь үнэн тас хүүхэн тоглосон байна, би бол мэдкү л юм байна.

ямар даралттай, дарамттай кино вэ?... бүүр ядарчихлаа... хаха...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20936
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Talking About Movies

Postby kayo » Wed Feb 05, 2020 9:11 am

rednasca wrote:
kayo wrote:Адан Сандлерын тоглосон Uncut Gems гээд гоё кино Нетфлихд байна. Нөхөр байнга л марзан, комеди кинонд тоглоод байдаг иймэрдүү дарк кинонд тогловол бас мундаг юм байна шүү. Жүжиглэлт мундаг байлаа. КЖ өөрийн дүрдээ тоглосон гэж байгаа, тун дажгүй тоглочихсон. Бас Сандлерын найз хүүхэнд нь үнэн тас хүүхэн тоглосон байна, би бол мэдкү л юм байна.

ямар даралттай, дарамттай кино вэ?... бүүр ядарчихлаа... хаха...

Харин үнэн ядарч байгаа биз, хаха, ядаж байхад энэ америкууд үг болгоны дундуур фак гэж хэлээд юү ч болоод байгаан.
kayo
Барса фэн
 
Posts: 7618
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Talking About Movies

Postby 21Grams » Fri Feb 07, 2020 2:49 pm

Ёстой л ядраасан кино байна. Замбараагүй санагдлаа.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3928
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Talking About Movies

Postby Reda » Mon Feb 10, 2020 1:07 pm

Паразит киноны нэр нь кинотойгоо авцалдаагүй санагдаад байдын.
Зүгээр мөнгө аваагүй, хийж буй ажлынхаа цалин хөлсийг л авч байгаа улс.
Хулхидаж барьж ажилд орсон ч гэсэн, бүгд л шалгуулж орсон, чадварлаг хүмүүс.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 8318
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Talking About Movies

Postby kayo » Mon Feb 10, 2020 1:41 pm

Паразит сайн кино, гэхдээ хамгийн шилдэг нь биш ч байж магадгүй, гол нь гадаад хэл дээрх кино анх удаа оскар авж байгаа нь болоош дээ л гэж бодож байна. Өмнө нь гадаад хэл дээрх кино гэж ангилчихаад тэрний ялагч нь хэзээ ч оны шилдэг кинонд өрсөлддөггүй, өрсөлдсөн ч авдаггүй, англи хэл дээрх л кино, ихэвчлэн АНУ-н л кино дэлхийн хамгийн шилдэг гэсэн тийм ойлголттой харагдуулдаг, цэвэр холливуудын кино продакшнуудаа дэмжсэн бодлоготой наадам гэж хардаг, тэр нь бага ч гэсэн өөрчлөгдөж байгаа нь яамай даа л гэж.

Үнэндээ итали, франц, орос, хятад, герман, зүүн европийн гээд холливуудаас хол илуу кинонууд өчнөөн л байгаа.
kayo
Барса фэн
 
Posts: 7618
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Talking About Movies

Postby Gunnerz » Mon Feb 10, 2020 2:09 pm

hollywood=judes
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 7896
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Talking About Movies

Postby El Payaso » Mon Feb 10, 2020 2:36 pm

Reda wrote:Паразит киноны нэр нь кинотойгоо авцалдаагүй санагдаад байдын.
Зүгээр мөнгө аваагүй, хийж буй ажлынхаа цалин хөлсийг л авч байгаа улс.
Хулхидаж барьж ажилд орсон ч гэсэн, бүгд л шалгуулж орсон, чадварлаг хүмүүс.

Хүүе хөгшөөн буруу ойлгоод байна шүү. Паразитийн гол санаа нь капитализмын эсрэг. Би дээр энд нэг нийтлэл оруулсан байгаа тэрийг уншина уу.

Паразитийн амжилтад олон зүйл нөлөөлсөн бх. Гэхдээ нэг гол хүчин зүйл нь дэлхий даяарх капитализмд эргэлзсэн эргэлзээ түүний алтернативийг хайх эрэлхийлэл нөлөөлөх шиг боллоо.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39232
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Кино, хөгжим, фото

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest