Монголын уран сайхны кино

Эдгээр сэдэвтэй холбоотой зүйлс энд

Moderator: Тунгаа

Re: Монголын уран сайхны кино

Postby Аагий » Tue May 23, 2017 12:04 pm

ZD бүр кино хийсэн үү хэхэ
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15521
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Монголын уран сайхны кино

Postby El Payaso » Tue May 23, 2017 1:15 pm

Хаха аргагүй хутагт юм аа... энэ Чингисийн хүүхдүүд гсн байх... зүгээр Каннд оролцож байгаа кино нь шалгарсан юм ббол биш...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38825
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монголын уран сайхны кино

Postby Saiza » Tue May 23, 2017 1:50 pm

Нөгөө Батхүүг алгаддаг мөн үү
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17493
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Монголын уран сайхны кино

Postby Цогоо » Tue May 23, 2017 2:21 pm

ЗД тэнд нь явж таарсан байлгүй дээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17464
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын уран сайхны кино

Postby Аагий » Tue May 23, 2017 2:28 pm

Энэ харин бидний танил бга биз дээ? Канн дээр явж бга гэсэн.

BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15521
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Монголын уран сайхны кино

Postby Ms.G » Sat Sep 09, 2017 1:02 am

ХАЛИУН wrote:Сайн аав киног үзсэн үү



Би саяхан үзсэн ккк
Image
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Re: Монголын уран сайхны кино

Postby someone » Sat Sep 09, 2017 2:02 pm

Saiza wrote:Нөгөө Батхүүг алгаддаг мөн үү


Батсайхан
someone
 
Posts: 1275
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: Монголын уран сайхны кино

Postby amka13 » Fri Sep 22, 2017 1:38 pm

SARCASTIC BIATCH
▒▓█▀▄▀▄▀▄▀▄ YNWA ▀▄▀▄▀▄▀▄▀█▓
User avatar
amka13
 
Posts: 2693
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: Монголын уран сайхны кино

Postby Цогоо » Fri Sep 22, 2017 5:01 pm

Энэ их гоё шүүмж болсон байна билээ. Уншаад таалагдсан.
amka13 wrote:
За Шагдарыг өмгөөлчихсөн. Олон хүнд чичүүлэх байх аа!
“ГАРЫН ТАВАН ХУРУУ”-НЫ ШАГДАРЫГ ГАНЦААРДЛААС ЧӨЛӨӨЛСӨН ТЭМДЭГЛЭЛ

Зах зээлээ мэдрээгүй, үйлчлүүлэгчээ сонсоогүй, стандартаа барьж яваагүй, технологийн шинэчлэл хийгээгүй гэх мэт энэхүү дөрвөн зүйлийг орхигдуулснаар ямар ч бизнес мөхдөг юм гэнэ лээ. Кино урлаг ч ялгаагүй. Өнөө цагт олон арваараа хийгдэж буй, магадгүй долоо хоногт л нэг шинэ “кинонцор”дэлгэцэнд мэндлээд байна уу гэлтэй болсон монгол кинонууд яг ийм байдлаар мөхөж байна. Ийм “кинонцор”-уудыг тоож үзэж, тоож шүүмжлэхийн ч хэрэггүй. Цагийн гарз, бас бухимдахын нэмэр. Харин үүний оронд захиргаадалтын үеийн шедевр кинонуудаа “мөлжиж” суусан нь хамаагүй дээр. Нээрээ хуучны зарим киног хэд дахиад үзсэн ч уйдамгүй, киноны зарим гол баатрууд нь нийгэм солигдож, хүмүүсийн үзэл бодол өөрчлөгдсөн ч улам үнэ цэнтэй болж, үзэгч түмнийг дахин шинэ маягаар ухааруулж, сэхээрүүлж байхыг яана. Жишээ нь “Гарын таван хуруу” киноны Шагдар байна. Соц нийгмийн үед Шагдар бол хамгийн ихээр ад үзэгдэж байсан муу талын баатар. “Баатар аюулд учрах”, “Баатар дур булаам, хүч чадалтай байх”, “Баатар илт дутагдалтай, сул талтай байх”, “Баатар үзэгчдийн хайрыг татах” гэх мэт энэхүү дөрвөн зарчмыг дэлхийн шилдэг кинонууд хэрэгжүүлсээр иржээ. Эхний гурвыг нь Шагдар бүтээж чадсан. Харин тэр үзэгчдийн хайрыг татаж чадаагүй юм. Шагдарын гол алдаа энд л байдаг. Эхнэр, таван хүүхдээ орхиод царайлаг хүүхэн рүү тэмүүлсэн Шагдарыг хүн болгон үзэн ядна. Гэвч цаад философи учрыг нь нарийн ухаарсан хүнд бол Шагдар маань туйлын өрөвдөлтэй бие хүн болж харагддаг. Ерөөсөө Шагдар бол ганцаардаж цөлстсөн эмгэнэлт дүр. Гэвч соц нийгмийн үед Шагдарыг хэн ч өрөвдөж байсангүй. Харин өнөө цагт Шагдарыг өмгөөлж хамгаалсан бичлэг цахим ертөнцөөр мэр сэр цухалзах болжээ. Зарим нэг жишээг дурдъя.

Кино эхлэхэд хүүхэд бүр өөр өөрийнхөө юмсыг хийж, битүүхэндээ бүгдээрээ ээж аавыгаа хүлээж, дээвэр дээр нэг нь дурандаж, автобуснаас буумагц нь “Ээжээ, Ааваа!” гээж дуудацгаан угтдаг. Автобуснаас буумагцаа,
Должин: -Чи наад хачин юмаа унаагаа зассан хойноо л авахгүй! Улс амьтан хүртэл хараад явуулахгүй юм…
Шагдар: -Үгүй яах вэ дээ, өөр хүн авчих байх гэж яараад…
Должин: -Хог дээр байсан ч авахгүй… солиотой юм шиг новш цуглуулаад… (Шагдар өөрөө хоёр гартаа юм барьсан яваа хэрнээ, эхнэрийнхээ барьсан юмнаас хамжих гэнэ. Должин өгөхгүй)
Шагдар: -Хүүхдүүд маань урдны улс юу эдлэж хэрэглэж байсныг үзэж, мэдэг л дээ…
Должин: -За за за… бэлээхэн музей байхад чинь…
Шагдар: -Хүүхдүүдэд маань хожим нь хэрэгтэй шүү дээ, Должин минь…
Должин: -Хн…
Хүүхдүүд уралдан аав дээрээ очно. Аав бага хүүгээ тэврэн авч өргөж эргүүлээд, эхлээд хоёр багаа, дараа нь том охиноо үнсэж, авч ирсэн ”хог новшоо” үзүүлнэ. Хүүхдүүд ихэд баяртай байна. Яагаад ээждээ үнсүүлэхгүй байгаа юм бол? Сцен солигдоно. Шагдар гэрийнхээ хувцсыг өмсөн, нүүр гараа угаасан бололтой алчуур мөрөндөө тохсон гэрээс гарч ирнэ. Хүүхдүүд тоглон байна. Аав халаасандаа гараа хийгээд “Хүүхдүүд ээ, миний гарт юу байгааг таацгаа!?
Хүү: -Чихэр!
Аав: -Таасангүй! Маргааш үзэх жүжгийн билет. Бүгдээрээ явна шүү! (Хүүхдүүд баярлалдана)
Шагдар: -Долоон билет авсанаа чамд хэлэхээ мартчихаж…
Должин: -Алив, гараа угаа! Хүүхдийн юмаар яах вэ дээ… эд нар үзнэ биз... Би чадахгүй ээ…
Маргааш нь хүүхэлдэйн театрт. Пушкины “Алтан загасны үлгэр” хүүхэлдэйн жүжиг тоглогдож байна. Энд Шагдар Хорлоог анх олж хардаг.
Шагдар. 40 орчим насны, өндөр цалинтай инженер. Хувийн машинтай, тухайн үедээ л нэрийн хуудастай, хүүхдүүдтэйгээ тоглодог, хөгжил, боловсрол, хүмүүжилд нь анхаардаг, кино, жүжиг үзээстэй, гэрийн ажилтай, нөгөө талаар эртний юмны үнэ мэддэг, орон гэрээ төвхнүүлдэг, албан газраа нэр хүндтэй, хүнтэй ам хэлээ олчихдог нөхөр. Энэ бол түүний талаар хөдлөшгүй баримтууд. Харин Шагдарын авааль эхнэр Должин түүнийг яаж үнэлэв? Шагдарын хүнээс өрсөн байж авсан эртний эдлэл Должингийнхоор бол “хачин юм”. Өөрөө ч барьж яваагүй хэрнээ хүмүүсийн сонжиж харсан харцнаас тэр тээршааж, ичсэн .

“Долоон билет авсан, бүгдээрээ явна шүү!” гэхэд “Хүүхдийн юмаар яахав дээ… та нар явна биз” гэж Должин адардаг. Юутай ч энэ бол Должингийн нөхрөө үнэлж байсан үнэлгээ. Байгаагаас нь илүү биш гэхэд байгаагаар нь ар гэртээ үнэлэгдэхгүй байгаа байдал, нөхрийнхөө ертөнцийг өрөөл бусдын үнэлгээгээр үнэлдэг, цэцэрхэл, басамжлал, үгэнд нь орохгүй тэрсэлсэн байдал, доромжлол, үл ойшоолт зэрэг нь бусдаас илүү биш гэхэд бусдын л адил энгийн нэгэн өрхийн тэргүүнийг та бидний мэдэх, хөгийн Шагдар болгон төрүүлдэг ч байж мэдэх юм... гэх мэт.
Иймэрхүү байдлаар жиших нь муугүй боловч жишээ авахад сайнгүй олон тохиолдол бий. Ялангуяа Должинг нас барсны дараа дүү нарынхаа аавтай байх эрхийг автоматаар хассан омголон шазруун том охиных нь гаргаж буй ааш араншин, түүнтэй эв зүйгээ ололцох гээд мөнгө сарвайж, бас хоёр бага хүүгээ өөр дээрээ авах гээд ядаж буй эцэг хүний гэмшсэн сэтгэл, ганц охиныхоо хуриман дээр чөлөөтэй давхиад ирж чадахгүй олноос дүлэгнэн байгаа нүүр буруулсан харц, сайхан хүүхэн Хорлоо, түүний дагавар охин хоёрын эв зүйг олох гээд бэдчиж яваа хөөрхий эрийн өрөвдөлтэй байдлыг хараад Шагдар хэмээгчийг жаахан ч гэсэн өмгөөлөх сэтгэл төрдөг юм. Ер нь Шагдарыг өмгөөлж хамгаалж болохоор бяцхан үйл явдлуудыг “Гарын таван хуруу” кинонд мэр сэр шигтгэж өгсөн байдаг ч соц нийгмийн хүмүүс Шагдарыг нэгэнт муу талын баатраар төсөөлсөөр киног эхнээс нь дуустал үздэг байсан болохоор дээрхи бүхнийг анзаарах сөхөө байсангүй. Харин өнөө цагийн үзэгчид бол сүрхий анзаардаг болсон байна. Зарим хүн Должинд буруу өгсөн ч байх шиг. “За чи нөхөртөө халамжтай, аминдаа арчаатай цоглог явахгүй бол “Гарын таван хуруу”-ны Должин шиг болно шүү” гэж ухааруулж сэхээрүүлэх бол энүүхэнд. Соц нийгмийн үед бол Должин шиг хүүхнүүд их л бардам байдаг байлаа. “Тавын таван хүүхдийг нь гаргаад өгчихсөн юм чинь энэ надаас хаа холддог юм. Хэрвээ өөр хүүхэн рүү тэмүүлж гэмээнэ түмний шившиг болох юм чинь... Нам засаг намайг харж үзэх юм чинь...” гэх маягийн уур амьсгал ноёлж байв. Гэвч амьдрал гэдэг хатуу, алдарсан сэтгэл эмзэг, дундарсан хайр хэврэг, дурлал гэдэг сохор. Өөрийг нь үл хүндэлдэг, аминдаа арчаа муутай эхнэртэй хүн хаа нэгтээ сайхан бүсгүйтэй учирлаа гэхэд сэтгэл алдрахгүй гэсэн баталгаа байхгүй. “Сайхан хайр гэж байдаг юм, олдвол бүү алдаарай” гэдэг афоризм ч Шагдарт бас нөлөөлөө биз. Тиймдээ ч Шагдар бол зоригтой алхам хийсэн. Цаанаа нууц амрагтайгаар эхнэр, хүүхдээ хуурч явахыг тэр хүсээгүй. Харин ингэж явдаг эрчүүд бодит амьдрал дээр маш олон байдаг бөгөөд тэд бол өнгөн талдаа гэмгүй сайхан мэт харагдах боловч цаанаа бол Шагдараас долоон дор амьтад. Ер нь ч тэгээд “Дур бол сэтгэлийн хөдөлгөөн, тэвчээр бол түүний цоож” гэх маягийн далайлгалтаар Шагдар шиг жентельмен эрчүүдийг нунж дорой эмэгтэй хүн олон жил хажуудаа аргамжина гэдэг хэцүү. Тиймээс ийм тавилан хүлээсэн хүүхнүүд Жек Лондонгийн “Саран хөндий” зохиолд гардаг нэгэн бүсгүйгээс санаа авахад гэмгүй. Тэр бүсгүй боксчин нөхрөө үүрд хажуудаа байлгахын тулд өөрийгөө зүйл бүрээр дайчлахын сацуу нөхөртөө таалагдах гээд шөнө болгон шахуу л шинэ дотоож өмсдөг. Гэхдээ манай Монголын нөхцөлд бол шинэ, хуучин дотоож сонин биш байх аа. Эр нь ч бай, эм нь ч бай, бие биенээ энхрийлж, халамжлахын тулд дотоожоо солих хэмжээний жижигхээн хүчин чармайлт гаргах тухай л хэлж байгаа юм. “Гарын таван хуруу”-ны сайхан бүсгүй Хорлоо “Тэд нар нь Шагдарт аз жаргал өгч чаддаггүй байсан юм” гэж охиндоо хэлдэг. Тэд нар гэдэг нь гэр бүлийг нь хэлж байна. Анзаарсан хүнд бол энэ айхтар үг. Нээрээ ч Шагдар үр хүүхэд, хань ижлээр өнөр өтгөн мэт боловч хоёр гэр бүлийн дунд хачин ихээр ганцаардна. Сайхан хүүхэнтэй сууж аз жаргалыг амталлаа гээд нүүр дүүрэн инээмсэглэж байсан явдалгүй. Дандаа л нэг айсан, хулгасан, ичсэн, санаа нь зовсон, хүн амьтанас нүүр буруулсан, ганцаардсан байдал ажиглагдана.

Жараад оны үед бүтээгдсэн “Улаанбаатарт байгаа миний аавд” хэмээх кинонд бүжиг танц, наргиан цэнгээнээс хол хөндий нэгэн жолооч эр цоглог сайхан эхнэрээ өөр хүнд алдах тун дөхдөг. Магадгүй энэхүү дүр тухайн үеийн эрчүүдэд ухаарал сэхээрэл өгсөн байх талтай. Үүн шиг “Гарын таван хуруу”-ны Шагдар, Должин нарын салж сарнисан явдал ардчилал, зах зээлийн нийгэмд хөл тавьсан олон арван бүсгүйчүүлд ухаарал өгсөн болох нь ажиглагддаг. Ерээд оноос өнөөг хүртэл манай охид, бүсгүйчүүд дор бүрнээ л хичээл сургууль, ажил төрөл эрхлээд аминдаа тун арчаатай, цоглог сэргэлэн явах болсон бөгөөд харин ч эсрэгээрээ архинд дуртай, ажил төрөлгүй, унхиа муутай олон арван эрчүүд эхнэртээ хаягдсан гашуун түүх бий. Монгол охид, бүсгүйчүүд ингэж хурцлагдсан. Үүнийг кино урлагийн хүч гэж хэлэх үндэстэй. Учир нь “Гарын таван хуруу” кино бол бодрол, эмзэглэл, ухаарал, сэхээрэл дагуулсаар монголчуудын зүрх сэтгэл дундуур туучин гарч ирсэн сод бүтээл. Өдгөө ч хуучраагүй, харин ч Шагдарын дүр шинэ шатанд гарч ирж байна. Нийгэм солигдлоо ч үнэ цэнээ алдаагүй, зохиолын баатар нь шинэхэн нийгэмд дахин шинээр амьдарч, нэг ёсондоо хувирал, агууламж сайтай, хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдалд хурдан зохицох чадвартайгаа харууллаа. Үздэг, сонсдог, алга ташдаг, урам зориг нь бадардаг, эсвэл уур цухал нь хүрвэл өндөг шиддэг үзэгчидгүйгээр кино гэдэг бол ердөө л хоосон саравчны ханан дээр эрээлжлэх сүүдэр төдий гэдэг биз. “Гарын таван хуруу” кино бол социалист, капиталист хоёр нийгмийг дамнан оршихдоо үздэг, сонсдог, алга ташдаг үзэгчидээ огтхон ч алдаагүй, өндөг шидүүлдэг, бас өмгөөлүүлж хамгаалуулсан Шагдартайгаа цуг ирээдүй рүү цахилж явна. Энд л чухам киноны зохиолч, найруулагч, жүжигчин хүний авъяас билэг, уран чадвар оршном...

Б.Ойдов
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17464
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын уран сайхны кино

Postby meesh » Mon Sep 25, 2017 12:04 pm

Х.Тэргэл билүү АНУ-д байдаг, тэрний хэдэн жилийн өмнөх бичснийг баяжуулаад бичсэн юм шиг санагдсан, нөхрөө анхаарахгүй бол иймэрхүү зүйл болно гэсэн утгатай.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 7554
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Монголын уран сайхны кино

Postby Саарал » Tue Dec 26, 2017 1:26 pm



Image
No expectations, no disappointments.
User avatar
Саарал
 
Posts: 911
Joined: Fri Apr 17, 2015 4:14 pm
Location: Nowhere

Re: Монголын уран сайхны кино

Postby ТӨӨГӨӨ » Tue Dec 26, 2017 1:30 pm

Энэ хүүхэн нүцгэлэх юм байхдаа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9606
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Монголын уран сайхны кино

Postby El Payaso » Tue Dec 26, 2017 1:32 pm

тэгэх бх... манай нэг найз зохиол дээр нь зөвлөсөн гэж бсн... энэ киноныхан гэж ямар гэнэн улс вэ, хүүхэд шиг юм сэтгэх юм л гээд бсн ш дээ ккк... гэхдээ гол дүрийн хүүхэн нь явахааргүй юм бна лээ л гээд бсн...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38825
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монголын уран сайхны кино

Postby ТӨӨГӨӨ » Tue Dec 26, 2017 1:52 pm

Нөгөө Харанхуй хад дээр тоглодог хүүхэн мөн үү? Гайгүй ч юм шиг гайтай ч юм шиг сонин хүүхэн блээ
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9606
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Монголын уран сайхны кино

Postby El Payaso » Tue Dec 26, 2017 1:54 pm

Мэдэхгүй ээ, нэг фб ыг нь үзүүлээл бсн ш дээ хэн ч гэжийлаа... сая асуусан хүүхэн нь харин хаа очиж дажгүй тоглосон гэнэ ээ... залуу нь харин фэйлдсэн гэж манай хүн айлдлаа хаха... директор кат нь юнивишнд тавигдах бх тэр нь дажгүй гэнэ ээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38825
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монголын уран сайхны кино

Postby TGNT » Tue Dec 26, 2017 2:13 pm

Гол дүрийн эмэгтэй нь пүүжээ байна шд. Тийм гоё сайхан биетэй бол биш ээ.
User avatar
TGNT
 
Posts: 1592
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: Монголын уран сайхны кино

Postby Funky » Tue Dec 26, 2017 2:43 pm

Түс тас ном сайн уншдаг уу
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9514
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Монголын уран сайхны кино

Postby UULAA » Tue Dec 26, 2017 4:35 pm

ТӨӨГӨӨ wrote:Нөгөө Харанхуй хад дээр тоглодог хүүхэн мөн үү? Гайгүй ч юм шиг гайтай ч юм шиг сонин хүүхэн блээ

харин гайгүй ч юм шиг. гайтай ч юм шиг. мэдэхгүйээ.
Image
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2252
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: Монголын уран сайхны кино

Postby TGNT » Tue Dec 26, 2017 6:13 pm

Funky wrote:Түс тас ном сайн уншдаг уу


Хийморийн сангаас өөрийг уншиж чадахгүй ээ :ногоон:
User avatar
TGNT
 
Posts: 1592
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: Монголын уран сайхны кино

Postby UULAA » Mon Jan 01, 2018 8:19 pm

Сайн уу Амьдрал 2 минь урам хуга хусав. Өмнөх анги нь 2008 онд гарч байсан. Бүтэн 10 жил өнгөрөхөд юу ч өөрчлөгддөггүй ээ гэж. Sad face
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2252
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: Монголын уран сайхны кино

Postby Logger » Mon Jan 01, 2018 9:39 pm

sain jujigchin yumaa. urd n gerlen dohion aashtai ehner, haan banknii reklamaar l meddeg baisan, say shine jileer tuunii togloson nileed heden kinonuud garsan. bodol uurchlugdsun shuu

Image
Logger
Уншигч
 
Posts: 4531
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: Монголын уран сайхны кино

Postby SAVAGE » Tue Jan 02, 2018 9:36 am

El Payaso wrote:Мэдэхгүй ээ, нэг фб ыг нь үзүүлээл бсн ш дээ хэн ч гэжийлаа... сая асуусан хүүхэн нь харин хаа очиж дажгүй тоглосон гэнэ ээ... залуу нь харин фэйлдсэн гэж манай хүн айлдлаа хаха... директор кат нь юнивишнд тавигдах бх тэр нь дажгүй гэнэ ээ...


Хүүхэн нь сайн тоглосон байна лээ.. Гоё ч биетэй юм билээ... Залуу харин модон байна лээ...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6107
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Монголын уран сайхны кино

Postby El Payaso » Tue Jan 02, 2018 2:10 pm

Манай найзын хэлснээр хүүхэн нь нээх онц гоёо биетэй бгагүй л гсн ккк... Ганболд ах харин тэрийг нь их гоёоор авчихсан гээд бсн хэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38825
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монголын уран сайхны кино

Postby Могжоохон » Tue Mar 20, 2018 10:32 pm

Байтаг богд үзэв үү? Надад бол дажгүй санагдафф
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7895
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: Монголын уран сайхны кино

Postby Reda » Wed Mar 21, 2018 10:32 am

Сайн хийдэг болсон бна лээ манайхан. Байлдааны үеээр дроноор дээрээс нэлээд гаргасан бол тасархай болох байлаа.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 7975
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

PreviousNext

Return to Кино, хөгжим, фото

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron