Орчуулсан Дууны Үгс

Эдгээр сэдэвтэй холбоотой зүйлс энд

Moderator: Тунгаа

Re: Орчуулсан Дууны Үгс

Postby Могжоохон » Thu May 02, 2013 3:39 pm

Queen - Love of my life
Last edited by Могжоохон on Tue Mar 24, 2015 3:23 pm, edited 1 time in total.
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Орчуулсан Дууны Үгс

Postby Могжоохон » Fri May 03, 2013 12:44 am

Queen - Crazy little thing called love

http://www.youtube.com/watch?v=PwCwms-Xun0
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Орчуулсан Дууны Үгс

Postby Г.Баяраа » Thu May 23, 2013 8:22 pm

Image

X Japan хамтлагийн үүсгэн байгуулагч Ёшики 1965 оны 11 сарын 20-нд Японы Чиба хотод мэндэлжээ. Түүний ээж нь төгөлдөр хуурын багш байсан учраас бяцхан Ёшики 5 настайгаасаа төгөлдөр хуур тоглож сурсан байна. Мөн хөгжмийн эвсэлтэй хүү байсан учраас 10 настайдаа бөмбөр тоглож сурсан байна. Ёшикигийн гэр бүл д аав ээж дүү нь багтдаг байлаа.
Цэцэрлэгт байхдаа Ёшики хожмоо насан туршын найз болох хувь тавилантай Тошитой мөлхөж яваад, мөргөлдөж танилцсан гэдэг. Түүнийг 10 настай байхад эцэг нь амиа хорложээ. Энэ явдал бяцхан хүүд маш хүндээр тусаж, цаашдынх нь амьдралд ч их нөлөө үзүүлсэн юм. Хожмоо тэр аавдаа зориулж алдарт Tears дуугаа бичсэн гэдэг.

“Тэр явдал миний зүрхэнд хэзээ ч арилахааргүй том шархийг үлдээсэн. Энэ шарх насан туршид минь надтай хамт байх болно.”

“Зуны амралт эхэлчихсэн байлаа. Тэр өдөр би сургууль руугаа хөгжмийн хичээлд явчихаад гэртээ ирсэн юм. Тэгээд хаалгаар орж иртэл аав маань матрасан дээр унтаж байх шиг харагдсан. Гэхдээ яагаад толгойдоо гурвалжин малгай углачихсан юм бол гэж би гайхаж байлаа. Тэгээд тэнд байсан хамаатнаасаа яагаад аав тийм хачин малгай өмсчихсөн байгаа юм бэ гэж асууж байснаа санаж байна. Юу болсныг ойлгосон даруйдаа миний уур маш их хүрсэн. Бүр галзуурах гэж байгаа юм шиг санагдсан. Яг л дотроос халуун гал төөнөж байгаа юм шиг. ”
Сэтгүүлч “Яагаад уурласан гэж’

“Мэдэхгүй ээ.Хамаатнууд намайг тайвшруулахыг оролдож байлаа. Хэрвээ хэн нэгэн амиа хорлох юм бол ард нь үлдсэн хүмүүс “Яагаад ” гэсэн асуулттай хоцордог. Тэд хэзээ ч жинхэнэ шалтгааныг мэдэж чадахгүй. Харин миний аав шалтгаанаа бичиж үлдээсэн байсан. Хэрвээ тэгээгүй байсан бол би насан туршдаа түүнийг хайж явах байсан байх. ”

“Одоо ч гэсэн би энэ бүхэнтэй эвлэрч чаддаггүй. Тийм болохоор л насан туршдаа шархтай явна гэж хэлсэн юм”
“Аз болж надад хөгжим байгаа. Би өөртөө мэдрэгдэж байгаа зүйлсийг хөгжмөөрөө дамжуулж хүмүүст хүргэдэг. Хэрвээ хөгжим байгаагүй байсан би юу хийх байсна болдоо гэж заримдаа боддог юм.”


http://www.youtube.com/watch?v=i0eIMnKev9M

X JAPAN - TEARS

Хагацаж чамаас холдоод
Хаашаа би явах билээ
Харван одсон цаг хугацаанаас
Хариултыг нь би дахин нэхлээ

Дуусашгүй мэт тэр урт шөнө руу
Дахин очиж байна гэж би зүүдэлдэг
Хүний нутгийн тэнгэр лүү ширтэхдээ
Хачин ихээр ганцаарддаг

Урсах нулимс цагийн аясаар хуралдахад
Уйтгар гунигийг чинь би хамт мэдэрдэг

Нулимсаа хайртай хамт эгшээ
Нулимсаа хайртай хамт эгшээ

Ганцаардал чиний аниргүй шивнээ
Гүн шөнийн нулимсан голыг дүүргэнэ
Дурсамж , чи намайг хэзээ ч уйлахыг зөвшөөрөөгүй
Бас чи хэзээ ч баяртай гэж хэлээгүй

Заримдаа нулимс хайрыг минь сохолж
Замын дундаас бид мөрөөдлөө мартдаг

Гэхдээ чамайг хувь тавиланд сэтгэлээ худалдана гэж бодоогүй
Ганцааранг нь минь үлдээнэ ч гэж бас төсөөлөөгүй
Харин цаг хугацааны бороонд би чөлөөлөгдсөн
Хөврөн одох хугацаа л дурсамжыг чинь хадгална

Үүрдийн хайр замхран одсон ч
Унтарсан зүрхэнд чинь амьдарсаар байна

Нулимсаа хайртай хамт эгшээ
Нулимсаа хайртай хамт эгшээ

Урсах нулимс цагийн аясаар хуралдахад
Уйтгар гуниг бүхэн хайр болон хувирна

Нулимсаа хайртай хамт эгшээ
Нулимсаа хайртай хамт эгшээ

Урсах нулимс цагийн аясаар хуралдахад
Уйтгар гуниг бүхэн хайр болон хувирна

Хэрвээ чи надад бүхнийг хэлсэнсэн бол хайр гэж юу байдгийг ойлгох байлаа.
Хэрвээ чи надад юу бодож байснаа хэлсэнсэн бол надтай хамт үлдэх байлаа.

Нэг л өдөр миний амьдралын зам дуусах болно. Харин түүнээс цаашхи үеийн талаар би хэзээ ч бодож байгаагүй.
Би хэзээ ч тэр амьдралын талаар төсөөлж байгаагүй.

Одооноос эхлэн би чиний төлөө бас өөрийнхөө төлөө амьдрахыг хичээх болно.
Би хичээнээ..
Хайр энэрэл, хүсэл мөрөөдөл бас мөнхөд нуламстай хамт амьдрахыг хичээх болно.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Орчуулсан Дууны Үгс

Postby ganzorigmn » Tue Jun 04, 2013 1:43 pm

Lambada гэдэг дууг орчуулаад өгөөч. Баярсайхан яалаа яалаа гээд байдаг шдээ.
User avatar
ganzorigmn
 
Posts: 398
Joined: Wed Apr 14, 2010 11:16 am

Re: Орчуулсан Дууны Үгс

Postby Г.Баяраа » Tue Sep 03, 2013 10:14 pm

Сүүлд орчуулсан 2 дуугаа оруулчий




http://www.youtube.com/watch?v=KzvwkdGlk28
X Japan хамтлагийн хамгийн алдартай дуунуудын нэг FOREVER LOVE-г тус хамтлагийн Ёшики 1996 онд бичиж найруулсан. Улмаар дараагийн жилүүдэд хамтлаг тарж, гитарчин Хидег нас барсны дараа хэд хэдэн удаа дахин өөрчлөгдсөн юм. Хидегийн оршуулгын ажиллигаан дээр энэ дууг дуулж байлаа. Үнэнч хайр, хагацал, найдвар, ганцаардал, шаналал гээд энэ дууг маш олон үгээр тодорхойлж болох боловч хүн болгон өөр өөрийнхөөрөө ойлгоно байх. Сэтгэл хөдөлгөм энэ уянгалаг дуу X Japan -ий мөнхийн бүтээлүүдийн нэг билээ.
***

Нүдгүй шуурах цаг хугацааны салхинд
Нэг ч алхам урагшилж чадахгүй нь

Зовлон шаналалтыг би олонтоо мэдэрсэн
Харин одоо...

Дэвтэж гунисан сэтгэлийг нь минь
Дулаацуулж намайг тэврээч

Үргэлж өөрчлөгддөг энэ ертөнцөд
Үнэнч хайр л хэзээ ч хувирашгүй

Сэтгэл зүрхийг минь хүлээж аваач
Сувдрах нулимсыг минь арчиж өгөөч

Үүрдийн хайр, үүрдийн мөрөөдөл

Ганцхан өөрийн дуусашгүй бодолтойгоо
Гашуун өдрүүдийг би тарчлан өнгөрүүлнэм

Яагаад гэдгийг хэлээч ?

Сэтгэл зүрх минь гунигаар дүүрчээ
Салхи шуургыг намдаж өнгөртөл
Саатаж надтай хамт үлдээч

Үүрдийн хайр үүрдийн мөрөөдөл

Хажууд минь надтай хамт үлдэж
Хөлдсөн зүрхийг минь гэсгээж өгөөч

Хамт үлдээч, надтай

Барагдашгүй урт шөнийн харанхуйд
Бүхнийг ингээд ингээд дуусгаядаа

Чамаас өөр алдах зүйл
Чин үнэндээ надад байхгүй

Үүрдийн хайр үүрдийн мөрөөдөл

Хажууд минь надтай хамт үлдэж
Хөлдсөн зүрхийг минь гэсгээж өгөөч


Салхи шуургыг намдаж өнгөртөл
Саатаж надтай хамт үлдээч

Өөр ч хэнээс ч илүү надтай
Өр зүрхнээсээ ойртож дотносооч

Үүрдийн хайр үүрдийн мөрөөдөл

Дахиад би алхаж чадахгүй нь

Яагаад гэдгийг надад хэлээч
Зөвхөн үнэнийг надад шивнээч

Амьдралын утга учрыг ойлгуулаач

Үүрдийн хайр, үүрдийн мөрөөдөл

Урсах нулимстай хамт...
Энэ насны амьдралыг дуустал...

Үүрд хайрлаач....
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Орчуулсан Дууны Үгс

Postby Г.Баяраа » Tue Sep 03, 2013 10:15 pm

https://www.youtube.com/watch?feature=p ... KHJKj9GgsI


"Зөвхөн бидний л мэддэг газар..."

Гарынхаа алга шиг мэддэг замаар
Ганцаардсан эзгүй нутгаар би алхлаа

Газар шороог хөлийнхөө дор мэдэрч
Голын эрэгт сууж сэтгэл тайвширлаа

Энгийн зүйл чи, хаашаа одоо вэ ?
Итгэж найдах зүйл надад дутагдаж байна

Хэзээ чи намайг уучлахаа хэлээч
Хаа нэгтээгээс би шинээр эхэлмээр байна

Нурж унасан модны дэргэд би ирлээ
Над руу ширтэх мөчрийг нь тод мэдэрч байна

Энэ бидний хайрлаж байсан газар гэж үү ?
Энэ миний мөрөөдөж байсан газар гэж үү ?

Хэрвээ чамд ганцхан хормын зав байгаа бол...
Зөвхөн бидний мэддэг газарт ярилцаж болохгүй гэж

Магадгүй энэ бол бүх зүйлийн төгсгөл
Тэгэхээр яагаад хоёулаа....
Зөвхөн бидний мэддэг газар луу явж болохгүй гэж

Зөвхөн бидний л мэддэг газар ...

Энгийн зүйл чи, хаашаа одоо вэ ?
Итгэж найдах зүйл надад дутагдаж байна
Хэзээ чи намайг уучлахаа хэлээч
Хаа нэгтээгээс би шинээр бүхнийг эхэлмээр байна

Хэрвээ чамд ганцхан хормын зав байгаа бол...
Зөвхөн бидний мэддэг газарт ярилцаж болохгүй гэж


Магадгүй энэ бол бүх зүйлийн төгсгөл ..
Тэгэхээр яагаад хоёулаа яагаад...

Тэгэхээр яагаад хоёулаа яагаад....

Магадгүй энэ бол бүх зүйлийн төгсгөл ...


Тэгэхээр яагаад хоёулаа яагаад...


Зөвхөн бидний л мэддэг газар луу явж болохгүй гэж ..

Зөвхөн бидний л мэддэг газар....

Зөвхөн бидний л мэддэг газар....
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Орчуулсан Дууны Үгс

Postby Могжоохон » Tue Sep 03, 2013 10:43 pm


http://www.youtube.com/watch?v=KuxC7tICG-w

Орой үдшийн цагаар
Чиний цэцэрлэгээс
Сайхан хайраар ургуулсан
Нялх цэцэгсийн үнэр сэнгэнэдэг

Тэр л цагт би
Чиний шивнэсэн үгэнд
Сайхан хайр нуугдсаныг
Гэнэнхэн би чинь мэдэрдэг

Жилд ганцхан удаа цэцэглэдэг
Хаврын сайхан цэцэгсэд би хайртай
Жилд цор ганцхан удаа
Цэцэгс чиний хайраар цэцэглэдэг
Жилд цор ганцхан удаа

Орой үдшийн цагаар
Чамтай гэрлэхийг мөрөөдөн
Сайхан цэцэрлэгт хүрээлэнд чинь зогсоход
Одод бүгдээрээ над руу ойртдог

Чиний сайхан харцнаас
Би хаа нуугдах билээ.
Ээжийн нулимс шиг ариухан
Бидний ариухан хайр

Жилд ганцхан удаа цэцэглэдэг
Хаврын сайхан цэцэгсэд би хайртай
Жилд цор ганцхан удаа
Цэцэгс чиний хайраар цэцэглэдэг
Жилд цор ганцхан удаа

Чиний тарьсан цэцэрлэгт
Чамтай уулзахаар зогсоход
Дэггүй салхи хормойг минь дэвэргэнэ
Чамайг бодож инээмсэглэнэ

Чиний тарьсан интоорын үнэр
Агаар салхиар дамжин
Надад хүрээд, намайг чам руу
Хуучин зөрөг замаар дагуулна

Жилд ганцхан удаа цэцэглэдэг
Хаврын сайхан цэцэгсэд би хайртай
Жилд цор ганцхан удаа
Цэцэгс чиний хайраар цэцэглэдэг
Жилд цор ганцхан удаа


http://www.youtube.com/watch?v=IbWRya0vgw4

Намрын навчис
Цонх тогшино.
Улаан бас шаргал
Намрын навчисаас
Зун үнссэн чиний
Улаахан уруулыг харах юм
Зун хөтлөсөн чиний
Борхон гарын илчийг мэдрэх юм
Надаас явснаас чинь хойш
Өдөр хоногууд гацчихсан...
Дууч өвөл л хурдан ирээсэй
Дулаахан намар болгон
Дөлгөөхөн харцыг чинь үгүйлэх юм
Намрын навчис чамайг бодогдуулан зүрх рүү минь унах юм


http://www.youtube.com/watch?v=Q3Kvu6Kgp88

Гуниглахгүй би, ахиж хэзээ ч гуниглахгүй
Гадны хүмүүс намайг хараалаа ч гуниглахгүй
Гуниг зовлонг үл ойшоогоод инээмсэглэнэ
Гуниглахгүй би, ахиж хэзээ ч гуниглахгүй
Ганцаардаж өнгөрсөн үеэ давтахгүй ээ
Гуниглахгүй ээ би, сайхан ирээдүйг хүлээнэ

Дурсамжууд минь надад л эрхэм
Дуртай бүхэн минь, дургүй бүхэн минь надад л хамаатай
Хайрын түүх минь, бусдын амны зугаа болвол ч болог
Харин би бүхнийг эхнээс нь эхлэж чадна

Гуниглахгүй би, ахиж хэзээ ч гуниглахгүй
Гадны хүмүүс намайг хараалаа ч гуниглахгүй
Гуниг зовлонг үл ойшоогоод инээмсэглэнэ
Гуниглахгүй би, ахиж хэзээ ч гуниглахгүй
Учир нь сайхан бүхнээ, аз жаргалаа
Ганцхан чамтай л ахин мэдэрнэ
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Орчуулсан Дууны Үгс

Postby Г.Баяраа » Tue Jan 21, 2014 10:16 am

Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Орчуулсан Дууны Үгс

Postby Могжоохон » Sun Jan 26, 2014 8:05 am

Өчигдөр, гуниг цөхрөл надаас хол байлаа
Гэвч гуниг цөхрөл дэргэд минь эргээд иржээ
Өчигдөр надад эргээд ирээч

Өчигдөрийн том залуу гунигт дарагдаад
Сүүдэрт буланд шигдэн сууж байна
Өчигдөр надад эргээд ирээч

Яагаад тэр надаас холдов
Учраа ч тэр хэлсэнгүй
Уучлахааргүй үг би хэлсэн юм болов уу?
Яг одоо би өчигдөртөө амьдарч байна

Өчигдөр, хайр гэдэг амархан тоглоом байлаа
Харин өнөөдөр би нуугдах газраа олж ядна
Өчигдөр надад эргээд ирээсэй

Яагаад тэр надаас холдов
Учраа ч тэр хэлсэнгүй
Уучлахааргүй үг би хэлсэн юм болов уу?
Яг одоо би өчигдөртөө амьдарч байна


http://www.youtube.com/watch?v=ONXp-vpE9eU

Тэр нэгэн хатагтайд гялалзсан алт эрдэнэс бүгд бий
Түүгээрээ диваажинд хүргэх шат худалдаж авахыг хүсдэг юм
Тэр нэгэн хатагтай хаалттай дэлгүүрт хүрч очоод
Тэнд байх бүх барааг худалдаж авч чадна
Харин тэр диваажинд хүргэх шат худалдаж авчээ

Өөрийг нь хүрээлсэн ханыг нураахыг хатагтай хүснэ
Өнөөдөр буруу гэснээ маргааш зөвтгөж тэр чадна
Өнчин горхинд дууч шувуухай хань болдог
Өрөвдмөөр тэр хатагтай цор ганцаараа байхгүй
Энэ л намайг гайхшруулах юм

Түүний явсан зүгийн салхи уйтгар гунигийг тээнэ
Ирсэн зам нь нулимсаар зуурсан шавхайтай байна
Бодол минь утаа болж, цагиргалан замхарна
Түүний уйлах чимээг зүрх шимшрэн би сонсоно
Энэ л намайг гуниглуулах юм

Тэр салхи чихэнд минь удахгүй болох уйг шивнэнэ
Дараа нь гашуудлын зурвас надад хаяглагдан ирнэ
Шинэ өдрийг хүлээж чадалгүй ертөнцөөс явна
Ой модны сэрчигнээн гашуун инээд шиг сонсогдоно

Таримал бут салхинд сэрчигнээд, удахгүй ирэх хагацлыг зөгнөх шиг
Гэвч энэ чимээ Хавар хатан ирсэнийг тунхаглаж буй билээ
Хүний амьдралд туулж болох хоёрхон зам буй билээ
Урд удаан, хэцүү зам нь жаргалд ойрхон байдаг билээ
Энэ л намайг гайхшруулах юм

Харин одоо хатагтай хагацлын дуу аялаад шатаар өгсөж байна
Гудамжны хөгжимчин хоршин хөгжимдөж байна
Хүндэт хатагтай минь, улин шуугих шуурганы чимээ
Диваажинд хүргэх шат руу очих замыг зааж байна

Диваажинд хүрэх замыг шуурга салхи заана
Диваажингийн гэрэл сүүдрийг чинь тодотгоно
Эрхэмсэг хатагтайг диваажинд бүртгэх эсэхийг
Эцэг тэнгэрт залрагч Эрлэг номун шийднэ
Бүх алтаа аваад очлоо ч
Хэрэггүй төмөр хэмээн өөдөөс нь шиднэ
Диваажинд хүргэх шат худалдаж авч болох ч
Диваажинд бүртэх эсэхийг Эрлэг номун л мэднэ

Диваажинд хүргэх шат худалдаж авчээ


http://www.youtube.com/watch?v=w9TGj2jrJk8

Тоглож өссөн гудмандаа би зогсож байна
Тоотой хэдхэн байшин л урдын хэвээрээ байна
Цөөхөн найзууд минь дэргэд үлдэж
Зарим нь цаг хугацаанд замхарч оджээ

Тоглож өссөн гудмандаа би зогсож байна
Тоглож байсан найзуудтайгаа эргээд уулзахсан
Үхсэн, үлдсэн бүх найзуудаа би санаж байна
Тэдэндээ л би хамгаас хайртай

Харваж одсон цаг хугацаанаас үлдсэн
Хар багын найз чи надад бүгдээс эрхэм
Хуучны найзуудаа, сайхан үеэ дурсан ярилцахсан
Дотны хүн гэдэг дандаа хамт байх хүнийг хэлдэг юм

Надаас холдсон хүн бүхэнтэй эргээд уулзахсан
Нандин дурсамжаа ярилцан суухсан
Гэвч тэр үеэс чи л надтай үлдэж хоцорчээ найз минь
Чамд л би хамгаас хайртай


http://www.youtube.com/watch?v=Zicw_dVwhfM

Цагаан морьтой ханхүү ирэхгүй бол
Цэнхэр тэнгэрт одод гялалсахгүй бол
Чамайг хайрлах нэгнийг хайсаар байгаа бол
Найзууд руугаа залгахад тэд утсаа авахгүй бол

Бүгдээс зугтаад ч холдож чадахгүй бол
Шуургатай шөнөөр гуниглан суугаа бол
Амьдралд юу чухал вэ гэдгийг ойлгуулъя
Хувь заяаг гэгч юу болохыг чамд үзүүлье

Уйлмаар байвал уйл даа
Мөрийг минь налаад уйл
Хэн нэгнийг үгүйлэвч
Хэн ч чамайг тоохгүй юм шиг
Хачин ихээр гуниглах үед
Халуун зүрх чинь хөрнө
Харин тэр л мөчид би хайр гэж юу байдгийг мэдрүүлье

Саарал тэнгэр чамайг гуниглуулдаг ч
Тэнгэрт диваажин бий, хамтдаа очьё
Сая жил хайлаа ч диваажинг олохгүй бол
Тэр л үед над руу залга, хамтдаа хөгжилье

Бүрэнхий жиндүү, жавар хургасан
Хэцүү өдрүүд чамд тохиовол
Хажууд чинь би байгааг санаарай
Амлая, чамаас би хэзээ ч холдохгүй

Уйлмаар байвал уйл даа
Мөрийг минь налаад уйл
Хэн нэгнийг үгүйлэвч
Хэн ч чамайг тоохгүй юм шиг
Хачин ихээр гуниглах үед
Халуун зүрх чинь хөрнө
Харин тэр л мөчид би
Хайр гэж юу байдгийг мэдрүүлье


http://www.youtube.com/watch?v=tT0B-EiTrFw
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Орчуулсан Дууны Үгс

Postby Саарал » Fri May 01, 2015 1:38 am

.
No expectations, no disappointments.
User avatar
Саарал
 
Posts: 931
Joined: Fri Apr 17, 2015 4:14 pm
Location: Nowhere

Previous

Return to Кино, хөгжим, фото

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron