Үүрэн телефоны 3G систем

Moderator: Адмирал

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Gooner » Mon Aug 24, 2009 11:42 am

white wrote:
Чи энэ тал дээр ямар ч мэдээлэл муутай бололтой. Анх 450Ghz-ийг Холбооны сургуулийн Анар гээд залуу оюутан цагаасаа судалж эхэлжээ. Сүүлдээ найзуудаа татан оролцуулж хамтрах болсон. Тэгээд ивээн тэтгэгч хайх ажилдаа орсон.Цэрэнпунцаг гуайг олоод ажилаа эхлэх байтал хөрөнгийн асуудал босч ирчээ. Дараа нь нэг банктай хамтрах болжээ. Дараа нь яг одоогийн эзэн нь Ганзориг гэж хүн байгаа. Тэр Ж-гээс гадна маш том компани-тай 1000 гаруй хүнийг ажиллуулдаг групп компаниудтай. Одоо Цэрэнпунцаг гуайн хувь байхгүй болсон гэж сонссон.

450Ghz ер бол саяханы болтол цэргийн зориулалтай ашиглагдаж байгаад иргэний зориулалтай болсон. Хамгийн их хэрэглэж байгаа нь зүүн өмнөд ази. Утасны хувьд шинээр гарч ирж байгаа сүлжээ учраас утасны аппарат үйлдвэрлэх үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжөөс эхлээд нийтээрээ асуудалтай байгаа. Одоо гол үйлдвэрлэгч нь Юбикум, ЖОА, Кейсора болоод байгаа, ер нь Япон, Солонгос, Хятадад үйлдвэрлэдэг. Цаашид функц болон 3G-тэй утаснууд үйлдвэрлэгдэж байгаа. Нэвтлэх чадвар бага учраас хотод сүлжээ байсан. Одоо харьцангуй тогтвортой байгаа.


Хятадын компани гэж бодсон үндэслэл.
1. Төв байрных нь 4 давхарт ZTE байрладаг.
2. Анх ZTE -гээс тоног төхөөрөмжөө авдаг. Шалтгаан нь 450GHz-ийн тоног төхөөрөмжийг ZTE үйлдвэрлэж байна.
3. Тоног төхөөрөмжийг ZTE -гийнхэн угсарч өгсөн.
4. PPT үйлчилгээний утас Гота нь ZTE-д үйлдвэрлэгдсэн. Хятадын нэг юан ч хөрөнгө оруулаагүй.

Монголчууд яагаад Ж Мобайлийг барих ёстой вэ.
1. Хямд
2. Үндэсний оператор. Хөрөнгө Монголоос гарахгүй.
3. Монголын өргөн уудам нутагт алс хол хүрэх чадвартай. Хотондоо байхтай хонины бэлчээрт байгаа хүүтэй ярих боломжтой.
4. Интэрфон үйлчилгээ. Гадаадаас Монгол рүү ямар нэмэгдэл төлбөргүйгээр ярьдаг. Ямарч хотын код бүсийн код хийхгүй.
5. Утаснууд Монгол хэлтэй. Энэ чухал шүү. Бид утас гэдэг юмтай танилцсан цагаас хойш латин үсэг гэдэг юмтай ялтчгүй танилцах суралцах болсон. Одоо түүний нөлөө гажигаар далий далий ярьсан бацаанууд, хэн ч ойлгохгүй хаягтай, нэртэй дэлгүүр баарнуудтай боллоо. Эцэст нь Ж Мобайль барьцгаая.


Ккк.
Наад Ганзориг гэдэг чинь зүгээр л одоо юүгдийн Юнитэлийг БСБ гэдэг нэрийн дор МСS эзэмшдэг шиг л байхгүй юу.
Цаад эзэн нь маааш том гар байдаг. Монголын нөлөө бүхий хүндээ л орох хүн...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby white » Mon Aug 24, 2009 11:50 am

Би Жи-д одоо ажилладаггүй, ажиллаж байсан нь үнэн. ZTE -гийн хувьд манайд байгаа бүх операторууд л тоног төхөөрөмжөө авдаг ш дээ. Сайханбилэг чинь харин жинхэнэ ZTE -г шахдаг хүн. Жи-гийн анх яаж үүссэн яаж хот руу орж ирсэн тухай яриад байна. Би одоо хэнийх вэ гэдэг тухай ойлгуулах гэсэн юм. Анх бол хөдөө орон нутгийг холбоожуулана гээд үүссэн нь үнэн гэхдээ яг одоо хэнийх вэ гэдэгт асуудлын гол оршиж байна.

Юнител-ийн хувьд үнэхээр сайн маркетингтэй. Олон туршлагатай хүмүүсийг цалингаар цохиж аваад сайн ажилласан. Харин ирээдүйн тухайд асуудал зөндөө байна. Ер нь Моби-гийн Монополь байдлыг зогсоох гэж яг адилхан сүлжээг оруулж ирсэн. Тэрийгээ ч хийж байгаа, хэсэг бүлэг хэрэглэгчид GSM системийн утасаа бариад Моби-гийн СИМ ээ шидээд Юнитэлийг барьсан байх. Анхнаасаа хүчтэй лобигоор адилхан сүлжээнд зөвшөөрөл авч чадсан нь учиртай. Цаашид тоног төхөөрөмж болон бусад тал дээр асуудал үүсэнэ. Түрээсийн тоног төхөөрөмжтэй байгаа газар шүү дээ.

Скайтелийн хувьд Солонгосд ашиглагдаж байсан хуучин тоног төхөөрөмжийг авч ирээд угсараад болоо. Утаснууд хуучин Солонгос хэлтэй. Шинэ утаснууд байгаа ч ихэнх хэрэглэгч хуучин утаснууд барьдаг юм байна лээ. Хэрэглэгч нэн эрчимтэй багасаж байгаа. Нэг жишээ бичие: Анх чухал дугаар 9666 энэ анх гарсан үнийн санахгүй байна. Дамийн үнэ нь 250,000-д хүрч байлаа. Одоо хэдэн мянга байгаа гээч 10,000 -тай байна лээ. Хөдөө орон нутагт бас хэрэглэгч бага сүлжээ бас хөдөө маш муу байдаг юм байна лээ. Ирээдүй бас бүрхэх байдалтай.

Моби-гийн хувьд хүчээ нэгэнт авчихсан газар хэцүү л дээ. Монополь байдлаа бага гэсэн алдаж байгаа. Гэхдээ ер байсаар байна. Олон жил Монголчуудыг шулсан даа. Юм мэдэхгүй биднийг дугаар харахыг нь хаачихаад шулж байсан, нэгжийн систем байхад бас их шулж байлаа гээд яриад байвал их юм байна даа. 9911 барьчихвал баян болчих юм шиг боддог манайхны сэтгэлгээр их мөнгө хийж байгаа бас шинэ оросууд гэдэг шиг газарын наймаа авилгалаар олсон хэдэн төгрөгөө 9911, нэг моринд үрэх сонирхолтой шинэ Монголчууд барьж байгаа, гэхдээ 9911-ийг ажилдаа хэрэглээд ажиллаа амжуулаад байгаа хүмүүсийг үгүйсгэхгүй л дээ. 9911 барьчихаад залилан хийгээд ч явж байгаа тохиолдол ч байсан. 9911 барьчихаад нийтийн тээврээр явж байгаа хүмүүс ч байгаа. Ер нь манайхан ч тэгээд ядуу хэрнээ их том сэтгэлгээтэй улс юм аа даа.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby white » Mon Aug 24, 2009 11:53 am

Gooner wrote:
Ккк.
Наад Ганзориг гэдэг чинь зүгээр л одоо юүгдийн Юнитэлийг БСБ гэдэг нэрийн дор МСS эзэмшдэг шиг л байхгүй юу.
Цаад эзэн нь маааш том гар байдаг. Монголын нөлөө бүхий хүндээ л орох хүн...



Одоо гүйцэтгэх захирал нь Басбиш гэж хүн байгаа. Ганзориг гэдэг хүн чинь яг одоогийн хөрөнгийн эзэн нь.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby shinoda » Mon Aug 24, 2009 12:05 pm

Жи-Мобайлын тухай дутуу биччихсэн юм биш үү хэхэ

ZTE-с манай бүх оператор авдаг гэдэг харин эндүүрэл, жижиг сэлбэг төдий л зүйл юу юм гэхээс одоо бгаа 3 чинь шал өөр системтэй ZTE-н юмнуудтай зохицолдохгүйшдээ.

Яахавдээ бид нар энд ингэж хэлэлцлээ гээд ямарч нэмэр байхгүй, Ямарч гэсэн Жи-Мобайлын үнэгүй ярьж байгаа нь мэдээж сайн, гэхдээ үнэгүй юманд хязгаар хэзээ нэгэн цагт байгаа, 2009 оны турш Жи-Мобайл хөдөө орон нутагт дугаараа зүгээрл үнэгүй өгөөд, шинэ дугаар авбал дагалдуулж гар утас өгөөд, төрийн албан байгууллагуудад бүгдэнд нь утсаа шахахыг нь шахаад, үнэгүй өгөхийг нь үнэгүй өгөөд дууссан, одоо жижиг гэлтгүй, 1 гэлтгүй бүх компаниудад дугаараа яаж л шахах боломж байна шахаад явж байгаа. Гэхдээ хамгийн гол миний бодож байгаа зүйл гэвэл бидний нэг хэсэг харилцаа холбоо нь хятадаас яалт ч гүй хараат болчихоод байгаа, энэ үнэгүй ярих чинь бас хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн хирээр хязгаарлагдах болно. Тэгэхийн цагт нэгэнт авцан хэрэглэгчиддээ үнийг бага багаар өсгөөд явах л тактик бариндаа мэдээж. Аа бас хэзээ ч Жи-Мобайл Доминант болж чадахгүй, тэгэхээр сүлжээндээ үнэгүй ч гэсэн бусад сүлжээнд тэр хэрэглэгч чинь ярина мсж бичнэ, бас сүлжээндээ ч мсж бичнэ, ярихгүй мсж-р бичдэг юм гэж хүн бүрт байдаг биздээ, тэгхээр одоо хэрэглэгч Жи-д харин ч их мөнгө төлөөд байгаа байхгүй юу, тэрийг ч хэрэглэгчид мэдэж байгаа, дандаа давхар дугаартай л байгаашд одоо.
User avatar
shinoda
 
Posts: 1882
Joined: Sat May 20, 2006 7:43 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Aagii_03 » Mon Aug 24, 2009 12:44 pm

ZTE-с Скайтел бас авдаг. Юнител бас Хятадын үйлдвэрлэгч болох Хуйвэй-с авдаг байхаа.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Gooner » Mon Aug 24, 2009 1:12 pm

Uuganaa wrote:
Зарим жишээ дурьдахад, одоо захаасаа хөдөөнийх үнэгүй ярьсаар байгаад уйдаад, одоо өөр зүйл хйидэг болгож өгөөч гэж гуйж эхэлж байгаа...


за энийг бол ёстой ойлгох юм алга.
...

Нэмэлт үйлчилгээг яриад байна шдээ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Gooner » Mon Aug 24, 2009 1:26 pm

Чи ер яаагаад Жи Мобалыг өмөөрөөд байна алив ийшээ залгаж надад загнуулаатах 9999-9999 гээд Түвшинбаяраар холбуулаад надтай ярь.
Гэснээс тэр WHITE харин буруу ярьсан байна лээ шүү.
Скайтэл одоо ч унахгүй байхаа. Байр сууриа гайгүй эзэлчихсэн яваа. 600,000 гэдгийн байна лээ гэхдээ ч тэр хүрээгүй байх 450,000 хавьцаа байх.
Харин хамгийн ганхалттай нь Жи Мобайл байх. Хүмүүс өөрсдөө сонгож үйлчлүүлээгүй зүгээр л хүчээр өгсөн юм байгаан. Цаана чинь юм хөгжөөд л байна, Станц маягаар ашигладаг нь ашиггүй болоод өөрсдөө хямд станц худалдаж аваад, Скайтэл Юнитэл ингэж хүчтэйгээр ярианаас бусад үйлчёилгээнд хөрөнгө оруулаад нэмэлт үйлчилгээ бий болгоод байхад шахааны утсаа хэрэглэх нь багасаад ирвэл яана гэж. Яриа хийхээ болиод зүгээр л ажлынхаа хүрээнд хааяа хэрэглэдэг болоод эсвэл энэ шахааг чиний хайртай Элбэгээ зардлаа бууруулна, албан хаагчдынхаа цалинг дэмий юманд үрэхээ болий гээд шахааг нь унагавал Жи Моби дагаал унана шдээ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Bold9 » Mon Aug 24, 2009 1:33 pm

Юнител MCS-нх, МCS ХУ намын нэг том гарынх
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Bold9 » Mon Aug 24, 2009 1:33 pm

Юнител MCS-нх, МCS ХУ намын нэг том гарынх
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Gooner » Mon Aug 24, 2009 1:35 pm

Хаха том гар гэж Намбар шд.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby shinoda » Mon Aug 24, 2009 2:12 pm

Гэхдээ миний бодлоор бол Жи-Мобайл бол энэ хэвээрээ л яваал байна гэдэгт бол итгэлтэй байна, яагаад гэвэл цаанаа бүхэл бүтэн улстөрийн бүлэглэл байгаан тодорхой, ямарч хууль тогтоомж үйлчилдэггүй, албан бичиг өгөөл байна Жи нь хариу ч бичихгүй, хэн ч тэрийг нь шийдэж чадахгүй, бүх төрийн байгууллагууд шахчихаж байгаан дугаараа, тэгээд ч болоогүй төрийн холбоонуудад үнэгүй яриулаад хаячиж байгаан, хэрвээ сая болиулаагүй бол цахилгаан холбоо чинь дохионы утас болчих байсан. Ер нь бол тэгээд бид нар энд маргалдаад яахав юу болохыг харж л байя...


Монголын улстөрчид л ёстой цусыг нь холих юмдаа, анх үүрэн холбоо оруулж ирэх гэж бөөн амлалт өгөөд Мобиг оруулчиж байгаан, тэгээд өрсөлдөөн хэрэгтэй гээд Скайг оруулсан, зөв алхам болсон үнэ бууруулах, тэгэнгүүтээ Скай өрсөлдөхүйц бйаж чадахгүй болохоор бас бөөн амлалтуудтайгаар Юниг оруулж байгаан. Тэгээд үндсэндээ дахиж үүрэн оперотар оруулахгүй гэчихээд Жи-д алслагдмал орон нутгийг холбоожуулна өөр юм байхгүй гэж хүмүүсийг хуурч оруулж ирээд дараа нь үүрэн болгочихож байгаа байхгүй юу, Юнид бол аймар хохиролтой байгааздээ, хөрөнгө оруулалтаа ч гүйцэд нөхөөгүй байхад нь аймар хямдхан оператор оруулцан. Тэгдээ Моби болхоор угаасаа ямарч үнээ бууруулж болохгүй гээд Харилцаа холбоо барьчихдаг, хэрвээ бууруулбал жижгүүд нь дампуурчих аюултай, тэгээд Жи нь байж боломгүй хямд үнэ тавьчина, тэгэнгүүт Юни үнээ бууруулахаар ашиггүй болчих гээд байдаг... Төр л дунд нь холойн бантан хийцэн байгаамдаа. Операторууд бол яахавдээ тэгээл байж болох бүх хүчээрээ л өрсөлдөнө, одоо бүүр ширүүснэ тодорхой.


Гадаадад бол хүн амынхаа тоонд нь Оператораар харьцуулбал манайх аймар дээгүүр цохих байх,
http://gsmworld.com/roaming/gsminfo/index.shtml энэ линкэнд дэлхийн улсуудын операторуудын тухай мэдээлэл байдын, Турк, Украйн энтэр гээл том улсуудад л гэхэд 3 оператор байх жишээтэй, нэг оператор нь 15-20 сая хэрэглэгчтэй, тэгсэн манайд чинь 4 оператортой, тэгээд улстөрийнхны л шоуны үр дүн юмуудаа
User avatar
shinoda
 
Posts: 1882
Joined: Sat May 20, 2006 7:43 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby CAHAKA » Mon Aug 24, 2009 3:22 pm

now how гэж нөхдүүд В.Клемент Стоуны номнуудыг сайн уншиж дэ тэ :mrgreen:
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby poseidon » Mon Aug 24, 2009 4:00 pm

ZTE (Chinese: 中兴通讯) (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited) is a global provider of telecommunications equipment and network solutions (GSM, CDMA, CDMA2000, W-CDMA, TD-SCDMA, FDD-LTE, TDD-LTE, IMS, NGN, PSTN, SDH, ADSL, IPTV, Value Added Services) based in Shenzhen.

ZTE чинь ганцхан 450 мгц дээр станц хийдэггүй юм байна. Тэхлээр моби авчиж байгаам билүү яаж мэдлээ.

Ер нь юу нь буруу байгаа юм бэ? хямдхан байна, хөдөөгүүр хэрэгтэй байна. хэрэглэгчид нь гомдоллохгүй байна. Тэгсэн балиар хувалз моби л шогтоод байхым :mrgreen:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby poseidon » Mon Aug 24, 2009 4:07 pm

ZTE гээс гадна Киосера, Энидата, Жоателеком энэ тэр гээд л АНУ, Солонгос, Жапан юмнууд байжийшдээ... Монголд утаснууд нь байгаа.

Күалкомм технологийн хувьд хятадуудынх ч биш юм байна шд... АНУ-ын технологи юм байна.

Ер нь тэр хүнд амд ногдох операторын тоо энэ тэр бол маньд падлий алга шд...

Хэдий чинээ олон нийлүүлэгч байна төдий чинээ өрсөлдөөн нэмэгдэнэ, үнэ буурна, төрөлжилт явагдана хэрэгтэй бишүү?

Хэрвээ эдийн засгийн онолоор тайлбарламаар байгаа бол хүн төрөлхтний хүрэх ёстой хамгийн зөв зах зээлийн хэлбэр бол төгс өрсөлдөөнт зах зээл гэдгийг санах хэрэгтэй байх. Олон тооны нийлүүлэгчид байх тусам хуйвалдаан үүсэх магадлал буурна, өрсөлдөөн үүснэ.... Эцсийн дүндээ бид л хожно... Хэрэглэгчид
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Gooner » Mon Aug 24, 2009 7:09 pm

Яг яс юман дээрээ үнэ буухгуй байгаагийн гол шалтгаанчинь Харилцаа холбооны зохицуулах газраас хамааралтай шдээ.
Энэ операторууд чинь харилцан холболтын үнэ гэж нэгнээнээс одоо аваад байгаа юм. Одоо жишээ нь Скайтэлийн Найсчинь 55 төг. Тэгээд энэ 55-нхаа 20-30 төгрөгийг нөгөө оператордоо өгчихөж байгаам. Тэхээр үүнээс өшөө бууруулах боломжгүй болчихоод байгаа.

Хэрвээ өшөө буулгий гэвэл энэ харилцан холболтын үнийг өөрчлөх хэрэгтэй юм байгаан.

Энэ Посигийн хэлдэгтэй санал нийлэхгүй байна.
Хэрвээ олон оператор байгаад байвал энэ чинь эхний 3-5 жилийн хөрөнгө оруулалтаа нөхөх гэж үзнэ. Энэ хоорондоо бусадтайгаа зэрэгцээд байж байхын тулд энд тэндгүй сүлжээгээ зоогоод явна, өөр бас бус зүйлдээ хөрөнгөө оруулна, ийм байхад үнээ буулгана гэдэг хэцүү шдээ. Манайх хүмүүс нь тарж бутраад байрлацан, дээр нь ядуу..
Ийм байхад **н** олон операторын хэрэг байхгүй.
Зүгээр тэр үнийг бол зохицуулж болох л асуудал.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Барнаба » Mon Aug 24, 2009 8:20 pm

bold9 wrote:Юнител MCS-нх, МCS ХУ намын нэг том гарынх


Юнител-н чинь 70 хувийг ЭМ-СИ-ЭС эзэмшдэг .... Скайтел-н 40 хувийг бас ЭМ-СИ-ЭС эзэмшдийм байна лээ...
Эм-Си-Эс чинь Монголын номер 1 баян Оджаргалынх шүү дээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby shinoda » Mon Aug 24, 2009 8:46 pm

poseidon wrote:ZTE гээс гадна Киосера, Энидата, Жоателеком энэ тэр гээд л АНУ, Солонгос, Жапан юмнууд байжийшдээ... Монголд утаснууд нь байгаа.

Күалкомм технологийн хувьд хятадуудынх ч биш юм байна шд... АНУ-ын технологи юм байна.

Ер нь тэр хүнд амд ногдох операторын тоо энэ тэр бол маньд падлий алга шд...

Хэдий чинээ олон нийлүүлэгч байна төдий чинээ өрсөлдөөн нэмэгдэнэ, үнэ буурна, төрөлжилт явагдана хэрэгтэй бишүү?

Хэрвээ эдийн засгийн онолоор тайлбарламаар байгаа бол хүн төрөлхтний хүрэх ёстой хамгийн зөв зах зээлийн хэлбэр бол төгс өрсөлдөөнт зах зээл гэдгийг санах хэрэгтэй байх. Олон тооны нийлүүлэгчид байх тусам хуйвалдаан үүсэх магадлал буурна, өрсөлдөөн үүснэ.... Эцсийн дүндээ бид л хожно... Хэрэглэгчид


Өөрөө харин ЭЗ-н онолыг бол аймар мэддийн байнашд тээ кэкэ Хуувалдаан хийх, өрсөлдөөн үүсэх эсэх чинь олон нийлүүлэгчээсээ биш ямар бүтээгдэхүүн үйлчилгээ зарж байгаа, ямар салбар дээр өрсөлдөөн болж байгаагаас хамаардаг бус уу, Жижиг зах зээл дээр байж болохгүй олон өрсөлдөгч ороод ирвэл тэнд шударга өрсөлдөөн, эрүүл зах зээл гэхээсээ хууль бус орчин, шударга бус өрсөлдөөн л гардаг санагдаад байгаамдаа ном зохиол дээр байдгаар...
User avatar
shinoda
 
Posts: 1882
Joined: Sat May 20, 2006 7:43 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby poseidon » Mon Aug 24, 2009 11:21 pm

өдөөд байна уу даа? :mrgreen: Зах зээлийн хэлбэрүүд гээд экономиксийн номнууд дээрээс харвал гол шинжүүрүүдийн хамгийн түрүүнд нь зах зээл дээрх пүүсийн тоо гэж байдаг шүү дээ... юу гэж боджийхийн?

Ингэж хамаагүй ч тайлбарлаж болдоггүй л баймаар... Бид аль ч салбараас өрсөлдөөнийг харж болно. салбарын онцлогоос илүүтэйгээр тухайн салбарт хэдий тооны пүүс байна вэ ? гэдэг нь илүү хуйвалдаан үүсэх, үнийг хянах бололцоог олгодог шүү дээ... Өрсөлдөгчдийн тоо ихсэх нь зах зээлийг хянах нэгж пүүсийн монополь хүчийг буууруулнаа гэж.. Жижиг зах зээл дээр байж болохгүй олон тооны өрсөлдөгч орж ирнээ гэдэг чинь удахгүй эхнээсээ гарч эхэлнээ л гэсэн үг дээ... байж болох тэр түвшиндээ хүртэл цөөрнө дөө... тэрнээс шууд утгаараа хуйвалдаан, хууль бус зүйл үүсдэг гэж бас номын нэр барьж хамаагүй ярьж болохгүй байхаа... дараа нь батлан харуулах гэж асуудал үүснэ :mrgreen: :mrgreen: :mrgreen:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Aagii_03 » Tue Aug 25, 2009 10:17 am

Адам Смитээ гэж...
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby white » Wed Sep 02, 2009 10:00 am

“Жи-Мобайл”-ыг хууль зөрчөөгүй гэж үзлээ

“Мобиком”, “Скайтел”, “Юнител” зэрэг үүрэн телефоны оператор компаниуд “Жи-Мобайл” компанийг Монголын цахилгаан, холбооны сүлжээ, нисэх, төмөр замын холбоо зэрэг суурин утас руу O төгрөгөөр ярих боломжийг хэрэглэгчдэд олгосонд эсэргүүцэл илэрхийлж, тус компанийн хэрэглэгчдийг өөрсдийн сүлжээнд хамрагдах утсанд холбогдож, ярих эрхийг хоёр өдөр хязгаарласан явдал саяхан гарсан билээ. Тэд үүнийгээ Харилцаа холбооны хууль зөрчсөн учраас ийм арга хэмжээ авсан хэмээн тухайн үед тайлбарлаж байсан. Энэхүү хэргийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газар хянаж үзээд “Жи-Мобайл” компани ямар ч хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Уг дүгнэлтэд “Жи-Мобайл ХХК-ийн зүгээс хэрэглэгчдэд үзүүлж байгаа зарим сүлжээнд 0 төгрөгөөр хязгааргүй ярих боломжтой гэх Жи-1, Жи-10 үйлчилгээ нь Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоожийг зөрчсөн гэх үндэслэл алга” хэмээжээ. Харин “Мобиком”, “Скайтел”, “Юнител” компаниудыг Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг зөрчсөн, хэрэглэгчдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзээд хариуцлага тооцохоор болсон байна. Харилцаа холбооны сүлжээг таслах явдал дахин давтагдвал “Мобиком”, “Скайтел”, “Юнител”-ийн үйл ажиллагааг нь хаах, тусгай зөвшөөрлийн эрхийг нь хүчингүй болгохыг анхааруулсан байна. Харин Харилцаа холбоо зохицуулах хорооноос сүлжээгээ таслах саналыг анх хэн гаргасныг нь тогтоож, хариуцлага тооцно хэмээн мэдэгдэж байсан ч өнөөг хүртэл чимээгүй байгаа юм.

Ж.ЭРХЭС

www.news.mn
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Gooner » Sat Sep 05, 2009 10:18 am

Энэ Жи Мобайл нээрээ гүргэр юмаа. Наадхаа боль гээд байхад гүрийгээд байдаг. Зогсоохгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлана гэнэ :smile:

Гэснээс хэй Шинодаа... юм асууя... Энэ утансаас хуучин 2 жигээр нь утаснаасаа нэт ороод байхад кб-н төлбөр нь 0,09 мөнгөөрөө тооцогдоно биз дээ... эсвэл зөвхөн 3жи гэсэн бичиг гарсан үед 9 мөнгөөр яваад 2житэй байхад хуучин шигээ 2төгрөгөөр яваад байгаамуу... 2 жи дээр нь тохируулаад нэт ороод байгаам үнэтэй гараад байх шиг санагдахийм...

3жи дээрээ байхаар утас элийрээд салахгүйм. Энийг хэзээ зүгээр болгох вэ нөхөр Шинода...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Галмандах » Sun Sep 06, 2009 3:07 pm

Gooner 2G-гээрээ ороо. Ялгаа байхгүй. 3G нь сүлжээ савлуулаад байдийн. Дүрсээ л харж яривал яаадаг юм гэхээс.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2744
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby che » Wed Sep 09, 2009 12:13 pm

Uuganaa wrote:
Галмандах wrote:Gooner 2G-гээрээ ороо. Ялгаа байхгүй. 3G нь сүлжээ савлуулаад байдийн. Дүрсээ л харж яривал яаадаг юм гэхээс.


би бөгсийг нь харж ярьмаар байна. яахуу...

тийм утас гарах гэж байгаам гэсэн шт
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby white » Fri Mar 19, 2010 3:51 pm

del
Last edited by white on Fri Mar 19, 2010 3:59 pm, edited 1 time in total.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby white » Fri Mar 19, 2010 3:54 pm

Image
Мобиком 1сая, Скайтел 500 мянга, Юнител 400 мянга, Жи-Мобайл-350 мянган хэрэглэгчтэй гээд тооцохоор манай улсын гар утас хэрэглэгчдийн тоо хэдийн 2 саяд хүрчээ. 2,8 сая хүн амтай хэрнээ 2 сая хэрэглэгч гэхэд их эргэлзээтэй боловч дундажаар 1 хүн 2 дугаар хэрэглэж байгаа гэвэл үнэнд дөхөж очих мэт.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 4 операторын отгон оператор Жи-Мобайл компани үндэсний хөрөнгө оруулалттай, бас хамгийн хямд үнэтэй, хамгийн өргөн уудам орон зайд сүлжээгээ хүргэж чадсан гээд олон давуу талаараа бусдаас ялгардаг. Гэсэн хэдий ч хятадын хөрөнгө оруулалттай, хэрэглэгчдийг хуурсан, хууль бусаар гадаад ярианы үйлчилгээ үзүүлдэг гэх мэтээр сөрөг мэдээллүүд ч хэвлэл мэдээллээр гардаг. Энэ талаар сонирхож тус компаний захирал Д.Басбиштэй ярилцлаа.

-Үүрэн холбооны зах зээл хамгийн ширүүн өрсөлдөөнтэй тэр хэрээрээ ихээхэн ашигтай салбар мэт харагддаг. Танай компаний тухай, энэ ширүүн өрсөлдөөнд баримталж буй бодлогын талаар яриагаа эхлэх үү?
-Ашигтай гэдгийн хувьд хаана гэдгээс их шалтгаална. Алслагдсан суурин газрын хувьд хэрэглэгч цөөн болохоор хэрэглээ бага, үйл ажиллагааны тогтмол зардал хэт өндөр зэргээс огт ашиггүй, хөрөнгө оруулалтаа нөхөхгүй, харин ч алдагдалтай бизнес юм. Иймд Монгол улсын засгийн газар 2006 онд алслагдсан сум суурин газрыг холбоожуулах тендер зарлаж манай компани үүсгэн байгуулагдсан юм. Бид мэргэжлийн чадварлаг залуучуудын нөр их хөдөлмөрөөр асар богино хугацаанд эх орныхоо хамгийн өргөн орон зайг эзэлсэн үүрэн холбооны сүлжээг ашиглалтанд оруулж чадсан юм. Манай сүлжээний технологийн давуу тал нь интернэтийн үйлчилгээг сүлжээ хүрсэн бүх газартаа хүргэсэн. Цаг агаар, ханш, зар сурталчилгаа гэх мэт шаардлагатай бүх мэдээллээ авах, дэлхийн мэдээллийн санд нэвтэрч гадаад ертөнцөөр аялах боломжийг газар нутаг, хол ойроос үл хамааран бүх хэрэглэгчдэдээ олгосон явдал.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Дэлхийн банк болон МУ-ын Засгийн газраас тодорхой хэмжээний санхүүжилт хийж үүрэн холбоо очоогүй бүх сумдыг 4 оператор маань холбоожуулсан нь энэ салбарт хийсэн томоохон дэвшил юм. Харин манай ашиглаж буй радио долгионы хүчин чадал, технологийн онцлогоос болоод хамгийн алсдаа 70-80 км-ын тойрогт сүлжээ маань хүрдэг давуу талтай тул манай сүлжээ ороогүй бараг бүх сум суурин газрын иргэд, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нараас хүсэлт их ирдэг. Гэвч энэ нь ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, цаг хугацааны асуудал тул бид ойрын 3 жилдээ багтааж Монгол Улсынхаа бүх сум суурин газарт сүлжээгээ хүргэх зорилт тавин ажиллаж байна.

-Танай хөрөнгө оруулагчдын талаар хүмүүс янз бүрийн ойлголттой байдаг. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу
-Хардлага, эсвэл санаатайгаар ч юмуу сөрөг мэдээлэл байнга гардагт эмзэглэх зүйл алга. Манай компани өөр өөрийн салбартаа тэргүүлэгч “Жем Интернэйшнл” ХХК болон “Магнай Трэйд” ХХКомпаний 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай компани.

-Танай үйлчилгээнүүдийн онцлог, үнэ тарифын талаар мэдээлэл өгөөч?
-Манай компани олон үйлчилгээгээрээ анхдагч болж чадсан. Дунд болон түүнээс доош орлоготой хэрэглэгчдийн хувьд ярианы эрхийн хугацаа дуусчихдаг том зовлон байсан. Сунгахгүй бол бүр гаднаас дуудлага авах эрх нь хаагдана. Иймд бид Жи-30 үйлчилгээний урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийгээ нэгжээр цэнэглэх бүрт тухайн өдрөөс эхлэн 365 хоног ярих эрхтэй болгосон нь хугацааны хязгааргүй нөхцлийг бүрдүүлсэн мөн маш бага суурь хураамжтайгаар сүлжээндээ хязгааргүй ярих үйлчилгээг монголд анх удаа нэвтрүүллээ. Энэ маань урьдчилсан төлбөрт Жи-10, дараа төлбөрт Жи-1 үйлчилгээ юм. Өнгөрсөн оны мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарын үзэсгэлэнгээс Жи-10 үйлчилгээ маань “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шилдэг үйлчилгээ” гэрчилгээ авсан.

Түүнчлэн монголдоо анх удаа Жи-Интернэтфон үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ нь дэлхийн аль ч цэгээс интернэтээр дамжин дотоодын тарифаар ярих боломжийг бүх хэрэглэгчдэд олгосон. Үүнийг хууль зөрчсөн, олон улсын ярианы үнийг унагасан, олон улсын ярианы үйлчилгээ үзүүлэгч компаниудын орлогыг бууруулсан, энэ зах зээлд давамгайлал нөлөөлөл үзүүллээ гэх мэтээр бусад операторууд болон ХХЗХорооноос их шүүмжилж, манай зарим дугаарлалтыг хаасан. Миний бодлоор, нэгдүгээрт: интернэтээр хийгдэж байгаа яриаг стандартын хувьд олон улсын яриа гэж үзэх тодорхой үндэслэл байхгүй. Ийм төрлийн үйлчилгээг гадаадад огт хориглодоггүй.

хоёрдугаарт: Энэ үйлчилгээний хэрэглэгчид зөвхөн гадаадад сурч, амьдарч байгаа монгол хэрэглэгчид бус монголоос ч тэдэнтэй харьцаж байгаа олон мянган иргэд хэрэглэгчид байгаа. Тэдэнд заавал өндөр үнээр ярихыг тулгах нь төрийн бодлого мөн эсэх.

гуравдугаарт: Бид хэний ч эрхийг хөндөөгүй. Ийм үйлчилгээ гаргасан нь монгол улсын иргэдэд ашигтай, хэрэгцээнд нь нийцсэн үйлчилгээ болсон. Өөрөөр хэлбэл хохирсон этгээд байхгүй хэн ч биднээс төлбөр нэхээгүй.

-Танай хэрэглэгчид МЦХ уруу ТЭГ төгрөгөөр ярих боломжтой үйлчилгээ нь хууль зөрчсөн учир хаасан гэж тайлбарладаг?
-Энд харилцан холболтын үнэ гэдэг ойлголтыг жаахан тайлбарлах хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж холбооны үйлчилгээ үзүүлэгч операторууд бие биеэнтэйгээ холбогдож хэрэглэгчдээ холбох ёстой. Үүнд зарцуулагдаж байгаа өртөгийг хэрхэн тооцох, яаж эх үүсвэрээ олох ёстой юм бэ гэх мэт олон асуудал зохицуулагдаагүй, мөрдөж буй журам заавар нь ч тодорхой биш байсан. Харин бид хэрэглэгчдийн нуруун дээрх нэмэлт өртөгийг бууруулах зорилгоор тухайн үед харилцан холболтоор манайд төлбөр төлдөг байсан Төрийн холбоо, МЦХ, Төмөр зам, Нисэхийн холбоонд дээрх төлбөрийг тэглэх санал тавьж, улмаар МЦХ-компанитай гэрээ байгуулсаны дагуу ЖИ-10, ЖИ-1 үйлчилгээний хэрэглэгчид суурин сүлжээд рүү тэг төгрөгөөр ярих болсон юм. Манай энэ үйлчилгээг хууль зөрчсөн мэт ойлголтыг хэвлэл мэдээллээр цацаж, үүрэн холбооны бусад 3 оператор маань сүлжээгээ хүртэл тасалж байсныг бүгд мэднэ. Тухайн үед биднийг дэмжиж байсан бүх хүнд болон хамт олонд энэ завшааныг ашиглан талархалаа илэрхийлж байна.

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо асуудлыг судалж үзээд өнгөрсөн оны эцсээр 61 тоот тогтоол гаргасан ба харилцан холболтын үнийг компаниуд тохиролцож бус тодорхой үнэтэй байхаар хатуу тогтоосон тул цаашид дээрх үнийг мөрдөх боломжгүй болсон. Энэхүү тогтоол оператор компаниудын хоорондох харилцан холболтыг зохицуулах талаар дэвшилттэй зүйл нилээд агуулсан ч хэрэглэгчдэд ашигтай байх талаар төгс хувилбар болж чадахгүй байна.

Хэрэглэгчдийн нуруун дээрх өртөгийг багасгах, бодит бус өртөгийг арилгахын төлөө манай компаний явуулж буй бодлогыг ойлгож МЦХ-компани руу тэг төгрөгөөр ярихыг зогсоосныг нааштайгаар хүлээн авсан нийт хэрэглэгчдэдээ талархаж байгаагаа дахин илэрхийлье.

Манай хэрэглэгчдийн 50 гаруй хувь нь төрийн албан хаагчид байдаг, тэдний холбооны зардлыг багасгах нь бидний бас нэг эрмэлзэл. Иймд Төрийн холбоо, Төмөр замын холбоо руу ярих тарифийг тэг төгрөг хэвээр нь үргэлжлүүлэх бодлоготой байгаа. Төрийн болон Төмөр замын албан хаагчдын хувьд маш таатай энэ нөхцлийг тухайн холбооны удирдлагууд дэмжихгүй бол, мөн ХХЗХороо зөвшөөрөхгүй тохиолдолд харилцан холболтын үнийг тогтоож бусдын жишиг үнээр ярихаас аргагүйд хүрнэ.

-Сүүлийн асуултыг Танд үлдээе.
-Манай компани төрийн бодлогын дагуу бий болсон. Тэр ч утгаараа хийхээр төлөвлөсөн зүйл их байна. Ойрын хугацаанд хөдөлгөөнт телевизийн үйлчилгээгээ нэвтрүүлнэ. Эхний ээлжинд бид Улаанбаатар хотын станцуудаа нэмэх, ачаалал их зарим станцынхаа өргөтгөлийн ажлаа нэн даруй дуусгахаар шамдан ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн Газрын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу эх орныхоо өргөн уудам нутгийг бүрэн хамарсан интернэт үйлчилгээний сүлжээ бий болгох зорилгоор сүлжээнийхээ хамрах хүрээг алслагдсан нутгуудад өргөжүүлнэ. Дээр хэлсэнчлэн харилцаа холбооны салбар маань асар их хөрөнгө оруулалт шаардагддаг болохоор тодорхой цаг, хугацаа бидэнд хэрэгтэй байна, мөн хүндрэлтэй асуудлууд ч их байна.

-Баярлалаа, Та бүхний ажилд амжилт хүсье.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

PreviousNext

Return to Kомпьютер, гар утас, технологи

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests