Үүрэн телефоны 3G систем

Moderator: Адмирал

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Captain » Sun Apr 19, 2009 12:44 am

4ж нь яадаг юм?
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Gooner » Sun Apr 19, 2009 3:40 am

Тийн.
Наад 4ж чинь Японд нэвтрээд эхэлцэн гэсээн.
Хурд эдэр нь бол лайтай л юм гэсэн шдээ. 3ж-гийн сайжруулсан хувилбар илүү олон үйлдэл хийх чадвартай болж байгаам байлгүй дээ.
Гэснээс 3жигээ ашиглаж утаснаасаа нэт ордог хүмүүст хандаж мөнгөө хэмнэж арга зааж өгий.

Нэтээс Опэра Миниг татаад утсандаа суулгачих. Утаснаасаа сайт ороход хамаагүй бага КБ ачааллана.
Жишээ нь би Нокиатай. Форум руу ороход нэг цонх ачааллахад 300-500 КБ өмнө нь Нокиагийн тэр нэг прогоор нь ачаалладаг байсан. Опэрагийн тэр прог бол үсрээл 60КБ ачаалж байна лээ. Тэхээр бараг 6-8 дахин төлбөр хэмнэгдэнэ гэсэн үг. Энэ Прогоор ямар ч сайт маш хурдан яг байгаагаараа нэг хуудсыг дээд тал нь 60 КБд ачаалж байна лээ. Нэтээр хайлгаад л үнэгүй татаад ав.

Бас www.brothersoft.com гэж ороод утасны дурын аппликэшн татаад ав. Яамий эдэр бол яг ЖАР өргөтгөлтөйгөө л байгаа...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Amgaa » Wed May 06, 2009 3:08 pm

Өчигдөр утсаа(Mobi 3.5G) модем болгоод холбогдсон чинь уг нь хурдан юмаа aiax -нь 384 -өөс л хурдан байна лээ. нэг асуудал тулгарсан 3 цаг гаран холбогдсон чинь утас цэнэглэгдээд баттериан бүүр болхоо байсан бараг нурчихсан. яаж утсаа usb -р холбосон байх үед цэнэгнүүлэхгүй байх вэ
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3857
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Gooner » Thu May 07, 2009 10:02 am

Утсаа холбож байгаад нэт орвол төлбөр үнэндээ л талийдгийн байлээ дээ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Amgaa » Thu May 07, 2009 11:22 am

Uuganaa wrote:device manager лүүгээ ороод Universal serial Bus гэж ороод утас чинь холбогдож байгаа Порт ийг нь ол тэгээд Properties нуу нь ороод power management гэж байгаа. тэрний чагтийг нь аваад хая.

Thanks :eek:
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3857
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Аагий » Fri May 08, 2009 1:47 am

Ойрын үед моби гажигтаад байгаа биз? Тасараад л, ярьж байх үед аль нэг хүний яриа нь сонсогдохоо болиод л, сүлжээ нь орж гарч савлаад л, утас асаалттай байхад дугаар хадгалах үйлчилгээний мсж ирээд л.... Ийм асуудалтай байгаа хүмүүс 3жи, 3,5жи-г идэвхижүүлсэнийг нь болиул. Тэгээд ок болж байна. Моби худлаа яараад 3,5 энэ тэр оруулаад, тэр нь гажигтаад байгаам шиг байна лээ.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Gooner » Fri May 08, 2009 11:42 am

Харин тэгээл байна лээ шдээ.
Ярьж байгаад гэнэт таг болчихож бгйаад байна лээ. Тэгээл дахиал залгаад л...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby white » Wed Aug 19, 2009 12:08 pm

Үүрэн телефоны операторууд Жи-Мобайлын утаснаас дуудлага хүлээж авах боломжгүй болголоо

Үүрэн телефоны үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн хэрэглэгчид урд шөнөөс /наймдугаар сарын 18-19-нд шилжих шөнө/ эхлэн “Мобиком”, “Скайтел”, “Юнител” компанийн хэрэглэгчид рүү яриа хийх боломжгүй болжээ. Учир нь эдгээр үүрэн телефоны оператор компаниуд “Жи-Мобайл” компанийн Монголын цахилгаан, холбооны сүлжээ, нисэх, төмөр замын холбоо зэрэг суурин утас руу O төгрөгөөр ярих боломж олгосон үйлчилгээг эсэргүүцэж, ийнхүү “Жи-Мобайл”-ын хэрэглэгчдийг өөрсдийн сүлжээнд хамрагдах утсанд холбогдож, ярих эрхийг хаасан бололтой. Ямартай ч одоогийн байдлаар Жи-Мобайл компанийн 200 мянга гаруй хэрэглэгчид “Мобиком”, “Скайтел”, “Юнител” компанийн утсанд холбогдох боломжгүй хэвээр байна.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby white » Wed Aug 19, 2009 5:14 pm

Uuganaa wrote:Тэр хэдэн төг өгөөд сүлжээндээ, энгийн утасруу үнэгүй ярьдаг нь ууг нь гоё юм билээ шд.

Би нэг дүүгийнхээ утасаар нэг охинруу шөнөжин ярьсан. аймар гоё....

Моби, Скайтэл тэгнэлдэ угасаа.

Тэр нэг хэсэг бүр Интернэт дугараас нь бас яриулку болгоод байсан биздэ

Тийн ш дээ. Юун сайн уу карт юун Монголкомийн карт энэ тэр вэ аймаар хямд ярьдаг ш дээ. Хүмүүс хятадын хөрөнгө оруулалттай гээд цуураад байна тийм биш шүү, яг эзэн 2 байсан одоо нэг хүн байгаа би ажиллаж байсан болохоор мэдэж байна. Яахав ZTE -гээс тоног төхөөрөмжөө авдаг нь үнэн. Хятадаас нэг ч зоосны хөрөнгө оруулалт байхгүй нь үнэн.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby CAHAKA » Thu Aug 20, 2009 12:13 am

бусад компаниуд нь хогийн юм тэ .
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Gooner » Thu Aug 20, 2009 10:18 am

Сард 12,000-г төлөөд үнэгүй ярьдаг дүндээ дүн...
Шал худлаа далий үйлчилгээ. Тэрийгээ хүмүүст огтоос үнэгүй гэж сурталчилдаг... Огт үнэгүй юм гэж байдаггүй юм. Зүгээр л сардаа хэдэн төгрөг тоншчоол сүлжээндээ үнэгүй хэн ч яриулышд. Жижгхэн шинээр эхэлж байгаа зах зээлээ олох гэж ядаж байгаа газарт бол.... Цаад том боссууд нь дээд УИХ ЗГ хавьцаа байдгийн гэсэн. Тэгээд цах холбоо эдэр лүү үнэгүй яриулдаг болгочиж байгаан... тэгээд дандаа төсвийн байгууллагад хөгийн нохой утсаа шахна. Тэд нар нь дандаа цэрэг цагдаа эмнэлэг гэсэн цалин багатай газруудын хүмүүсээс сар болгон 12,000 хусна дээр нь өөр сүлжээ руу ярьсан төлбөр гарна... Сүүлдээ бүр нэг жилээр үнэгүй өгж байгаа юм. 12,000*12=144.000 төгрөг төсвөөс төлнө... маниусын хармаанаас л гарч байгаа. Дээр суугаа хүмүүс чинь дахиад л бидний халаасыг тоншоод эхэлсэн бус ууу...
Сая 3-н оператор сүлжээгээ хаангуут тэр дээр суугаа "бурхад" нь зангарагдаж нээлгүүлсийм гэнэ лээ.
Би лав Анти-Жимобайл.

Шударгаар өрсөлдөж чаддагүйм. Дандаа шахаас наацан...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby poseidon » Fri Aug 21, 2009 12:52 am

бүсдаасаа хямдхан л байгаам даа... Чи ер нь хэний тэлд байнаа? бидэнд хямд л байвал барав шд...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby ..::Affictor::.. » Fri Aug 21, 2009 1:37 am

Ойрд энийг ашиглаж байгаа
http://share.gogo.mn/DTwXN4NFtH21431250 ... TODPAD.rar
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby RBK » Fri Aug 21, 2009 8:15 pm

Харин Моби л эвгүй даварцан байдийм бишүү... Харилцан холболтын гэрээ бүрд ярианы төлбөрийн 60-70% нь Мобигийн талд... Энэ бол арай л үлгэрийн...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Барнаба » Fri Aug 21, 2009 8:24 pm

Би утас барьдаггүй, жил хагасын өмнөөс барихаа больсон...одоо бол таксфоноор л ярьдаг .... 10 мянгын карт авчихад бол тэгээд л дураараа ярийштээ...

Гэснээс энэ ЖиМобайл шударгаар өрсөлдөж чадахгүй байгаа нь үнэн л дээ... АААА гэхдээ бас энэ үүрэн холбоодууд чинь яс юман дээрээ бол 1 мин-г 10, 20 н төгрөгөөр ярьдаг болгочихсон ч буруудахгүй, хангалттай их ашиг олох юм байгаам штээ....
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby ТӨӨГӨӨ » Fri Aug 21, 2009 9:37 pm

Жи мобайл баридаггүй ээ. Гэхдээ тэр Моби этэр бол ёстой ху* л бна! Чадаж бгаа юманд арга алга л бна.
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Gooner » Sat Aug 22, 2009 4:11 pm

Uuganaa wrote:Баясаатай бол санаа огт нийлэхгүй байна.

Сард 12,000-г төлөөд үнэгүй ярьдаг дүндээ дүн...

Чи сардаа хэдийг төлж байна. тэгээ бас хязгаартай чи нэг охинруу 30 минут тасралтай ярьж чадку шд. гэтэл Жимобайл бол хязгааргүй боломж өгч байна. 12000 бол сардаа утсандаа хангалттай шдэ. манай дүү лав өдөрт нэг 2500 гаар нэгж авч байдан би бол сардаа нэг утсанд 40-50 мянга төлдөг. одоо боломж гаруул Жи Мобайл угасаа авна. ээждэ нэгийг өөртө нэгийг. хязгааргүй гэдэг чинь сайхан шдэ.

Хэхэ.
Тэгээд чи гэрийнхантайгаа нэг дор 30 минут яг ярих уу :lol:
Үсрээл 2 минут ярих байх.
Чи гэрийнхантайгаа ярих ярианы төлбөр чинь өөр оператороор ярьвал 12000 ч хүрэхгүй дээ. :lol: Тэгээд одоо чинийхаар би нэг охинтой ярих гэтэл тэр нь өөр утастай би одоо үнэгүй ярих гээд гэртээ харихыг нь хүлээх үү. Тэр охин Жи Мобайлтай байна гэдэг ховор тохиолдол :mrgreen:

Тэр Нохой утас чинь хөөрхий минь станц тай. тэгээ хэдэн замын цагдаа, мөрдөнгийн болон, кабел ТВ гийн хүмүүс гээл хоорондоо байнга ярьдаг улсууд чинь энэ Станц тай тэгээд утастай аппарат ямар хэрэгтэй байдаг гэж санана. Бараг тэр нохой утасны чинь Антен аар Боргио онгойлдог гээл чанарыг нь гайхаад байдаг юм шүү.

PTT үйлчилгээ + Багц Хязгааргүй 17500₮ Сүлжээндээ хязгааргүй үнэгүй ярианы эрх
Сардаа 17,500-г тэр цагдаа чинь төлхийм байна. Тэгсэн дор 100,000-аар холбооны станцтай байвал зүгээр л батэрэйгаа цэнэглээд л үнэгүй холбогдоод л явна даа.

Оператор компани уудын өрсөлдөөн бол ҮНЭ л байна шдэ. тэрнээс гоё хүүхэтэй реклам байна уу, гоё М-Клуб байна уу хамаа байхгүй. бид л ингээд нэт д суугаал юм хум ун*a*л байгаа болхоос нийт ард иргэдийн 80 хувь ядуу байна. өдөрт нэг нэгэнрүүгээ ганц минут ярих гэж нэгжээ яаж хайрлаж байгааг чи мэдэхгүй. Цалингаар буухар хэдэн цаас өгчихдөг 9911/9909/9908 л барьдаг хэдэн залуус. Гэтэл цаана чинь цээжлэхийн аргагүй дугаар барьдаг бараг 1 САЯ гарам хүн байна. Тэдэнд юу хэрэгтэй юм бээ... Зүгээр л хямд үнэ, Моби гийн цагаан утасаар амьдардаг хэдэн зуун мянган хүн байдын гэсэн чаваас. Гэтэл бид яаж байна. Сардаа 70/80 мянга төлөөл хамаагүй,

Бусад сүлжээ
Мобиком (99, 95, 55)
Скайтел (91, 96)
Юнител (88)
60₮

Тэр чиний хэлээд байгаа хямд үйлчилгээ авах сонирхолтой хүмүүс тэгээд сард 12,000-ийг төлөөл одоо тэгээд ганцхан жи мобайл руу залгана гээл горойгоод суух хэрэг үү :lol:
Ядаж л орй зуур ажил хөөцөлдөж залгана гээл өөр оператор луу ярих хэрэг гарна.
Үнэ нь 50-60 төг. Энэнээс хямд юм байж л байна шдээ. Скайтэл 50-55 төгрөгөөр суурь хураамжгүй яриулж л байна даг.

Бас Жи-Мобайл ийн тэр Интернэт утас бол үнэндээ дийлцэн үйлчилгээ. яахын бээ тийм биздэ. Монголд байгаа өөрийн станцаа ашиглаад интернэтээр дамжуулж Монгол Оператор уудтай энгийн тарифаар яриулж байна.

Моби гийн 3000 ийн глобус картнаас бол хэд дахин хямд, тэр олон улсын ярианы картнуудыг бол будаа болгосон үйлчилгээ.
.

Энэн дээр бол юү гэхэв дээ.
Энэ их зүгээр юм байгаан. Энийг чинь харин дэмжнээ...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Izzy Slevin » Sat Aug 22, 2009 4:35 pm

nadaas hen ch asuugaaguy ch gesen bi G-Mobile barij baigaa. sard ulgeriin ih yariad 60, 70 myangiig toldog. 100 huvi oor suljee ruu yariad ingej baigaa ym. yer n bol aray hyamd gedeg ni unen. ta nar ingej hereldej baihaar bugdeeree G-Mobile bari.
Izzy Slevin
Expert
 
Posts: 1374
Joined: Tue Oct 16, 2007 6:30 am

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Gooner » Sat Aug 22, 2009 6:12 pm

Асуудал ийм байгаан. Минут нь 50-60 төг байдым шиг байгаан. гэтэл Скайтел бүрэн бус минутыг бүрэн бусаар нь тооцдог бол Моби бүрэн бусыг бүтнээр тооцдог нь төлбөр их гархад их нөлөөлдөг. Учир нь чи 10 секунд ярьсан ч нэг минутар төлдөг. За энэ ч яахуу. гүйэ чи үнэгүй ярина гээл бодолдо. танай найз, тэр охин, ангийн охин, ажлын охин хэн ч өөр утастай байх нь хамаагүй тэр бол тухайн хүний л эрх, Ж-Мобайл л үнэгүй ярих эрх өгч байна. Үнэгүй яримаар байвал ав л гэж байна. АВДАГ л газар шдэ.
ямар ч оператортой харьцуулаад, жишээд, маргаад үнэгүй гэдэг бол үнэгүй. яаж ч бодсон хямд. чамайг үнэгүй яриулж байгаагийн төлөө сардаа 10 хэдэн цаас өгчихөө гэж байна. үйлчилгээний хөлс өгч л таара, манайх бусад сүлжээтэй гэрээ байхгүйэ, харин суурин утастай гэрээтэй суурин утасруу үнэгүй яриарай гэж байна.

чиний хэнрүүгэ яаж, ямар дугаарлу залгах нь хамаагүй зүгээр л үнэгүй л үйлчилгээ байна л гэж байгаа асуудал

үнэхээр үнэгүй ярих нь шал утгагүй, хэнд ч хэрэггүй юм бол юунд нь энэ 3 оператор боож үхэх гээд бор шийдэмсээ хайгаад сүлжэгээ таслаад байгаа юм бэ....

ямар бурхан тэнгэр нь Монголд нэг минут нь заавал 60 төг байна гээд заацын бээ. Ж-Мобайл бол шудрага л өрсөлдөж байгаа гэж бодож байна.
Би бол удахгүй тэр үнэгүйд нь орно. яадын гоё утасаа хайлтал нь чалчийлда

Hehe shudarga bus ursulduun gedeg chini l ene bhgui yu daa.

Anh ene G Mobile chini Hyatdiin zasgiin gazriin 100 say yuanii huduu oron nutgiig holboojuulah tusloor boshc irsen operator yum bn lee. Yaj yavaad ter Tserenpuntsagtai holbogdtson yum. Tsaad boss ni l zugeer Tserenpuntsagt l hariutsuulaad ugtsniig ni l humuus P8untsgaiinh gej anduurdiim blgui, tegeed ene operator huduu oron nutagt l uil ajillagaa yauulah erh avaad tegeed ene tusliig heregjuulsen ch yumuu ene operatoriin tsaad boss ni UB-d shuud hucheer suljeeg ni zoogood l orood irsen. Uul ni hotod bol uil ajillagaa yavuulah erhgui zugeer l gants antenn ch yumuu bh l bsiim bn lee. Tegeed l orj ireed dandaa tusviin bguulagad utsaa shahaj bj neg yum 200.000 hursen yum blgui.
Yag tsever hucheeree Unitel shig tsever marketingiin hucheer bol ingej bodch irj chadah ch ugui. Hen tooj avdiin... Utas n yamar ch hereg bhgui function muutai, yadaj hotdoo ch oligtoi suljee bhgui...

Zaa tegeed ene neeh chuhal asuudal bish l dee.

Gehdee neg yum helehed G Mobile bas l manai ajild utsaa shahaj bgaa. Bi odoo barih l bh daa. G Mobiliin hereglegch neg iimerhuu mayagtai burddeg yum shig bgaan...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby Барнаба » Sat Aug 22, 2009 6:20 pm

Гүүнэр яг зөв хэлжээ..... одоо гэхдээ чи Жи-Мобайл барих нь дээ... :mrgreen:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby poseidon » Sun Aug 23, 2009 7:43 pm

хэхэ Гэхдээ надад бол утасны олон фунцктэй байх нь нэг их чухал биш санагддаг шд... Хэзээ ч ашиглах юм билээ. Тэр лон юмнуудыг нь. бас байнга ашиглаа ч уу үгүй ч үү?

Утасны гол зорилго бол ярих, мэссэж бичих л биз дээ. Энэ нь хямд байна. энэ чинь л чухал шд... Дизайн функц энэ тэр муутай ч гэсэн ямар ч байсан тэди энэ тэрээс утас авснаас хавьгүй баталгаатай, найдвартай байдгийшд. Миний бодол л доо...

Хөдөө орон нутагт сүлжээтэй газар энэ тэрд бол сайн барьдаг л юм байна лээ. Бас ч гүй 128 кбайтаар сүлжээ орж байгаа газар болгоноосоо нэтэд орно шд... Аймгийн төвүүддээ бол 5-600 кб хурдаар ордгийм байна лээшд...

Моби балиар үнэтэй тэгсэн... 3,5 жи гэнүү нэг юм нь...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby white » Mon Aug 24, 2009 10:00 am

Gooner wrote:Hehe shudarga bus ursulduun gedeg chini l ene bhgui yu daa.

Anh ene G Mobile chini Hyatdiin zasgiin gazriin 100 say yuanii huduu oron nutgiig holboojuulah tusloor boshc irsen operator yum bn lee. Yaj yavaad ter Tserenpuntsagtai holbogdtson yum. Tsaad boss ni l zugeer Tserenpuntsagt l hariutsuulaad ugtsniig ni l humuus P8untsgaiinh gej anduurdiim blgui, tegeed ene operator huduu oron nutagt l uil ajillagaa yauulah erh avaad tegeed ene tusliig heregjuulsen ch yumuu ene operatoriin tsaad boss ni UB-d shuud hucheer suljeeg ni zoogood l orood irsen. Uul ni hotod bol uil ajillagaa yavuulah erhgui zugeer l gants antenn ch yumuu bh l bsiim bn lee. Tegeed l orj ireed dandaa tusviin bguulagad utsaa shahaj bj neg yum 200.000 hursen yum blgui.
Yag tsever hucheeree Unitel shig tsever marketingiin hucheer bol ingej bodch irj chadah ch ugui. Hen tooj avdiin... Utas n yamar ch hereg bhgui function muutai, yadaj hotdoo ch oligtoi suljee bhgui...

Zaa tegeed ene neeh chuhal asuudal bish l dee.

Gehdee neg yum helehed G Mobile bas l manai ajild utsaa shahaj bgaa. Bi odoo barih l bh daa. G Mobiliin hereglegch neg iimerhuu mayagtai burddeg yum shig bgaan...

Чи энэ тал дээр ямар ч мэдээлэл муутай бололтой. Анх 450Ghz-ийг Холбооны сургуулийн Анар гээд залуу оюутан цагаасаа судалж эхэлжээ. Сүүлдээ найзуудаа татан оролцуулж хамтрах болсон. Тэгээд ивээн тэтгэгч хайх ажилдаа орсон.Цэрэнпунцаг гуайг олоод ажилаа эхлэх байтал хөрөнгийн асуудал босч ирчээ. Дараа нь нэг банктай хамтрах болжээ. Дараа нь яг одоогийн эзэн нь Ганзориг гэж хүн байгаа. Тэр Ж-гээс гадна маш том компани-тай 1000 гаруй хүнийг ажиллуулдаг групп компаниудтай. Одоо Цэрэнпунцаг гуайн хувь байхгүй болсон гэж сонссон.

450Ghz ер бол саяханы болтол цэргийн зориулалтай ашиглагдаж байгаад иргэний зориулалтай болсон. Хамгийн их хэрэглэж байгаа нь зүүн өмнөд ази. Утасны хувьд шинээр гарч ирж байгаа сүлжээ учраас утасны аппарат үйлдвэрлэх үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжөөс эхлээд нийтээрээ асуудалтай байгаа. Одоо гол үйлдвэрлэгч нь Юбикум, ЖОА, Кейсора болоод байгаа, ер нь Япон, Солонгос, Хятадад үйлдвэрлэдэг. Цаашид функц болон 3G-тэй утаснууд үйлдвэрлэгдэж байгаа. Нэвтлэх чадвар бага учраас хотод сүлжээ байсан. Одоо харьцангуй тогтвортой байгаа.

Хятадын компани гэж бодсон үндэслэл.
1. Төв байрных нь 4 давхарт ZTE байрладаг.
2. Анх ZTE -гээс тоног төхөөрөмжөө авдаг. Шалтгаан нь 450GHz-ийн тоног төхөөрөмжийг ZTE үйлдвэрлэж байна.
3. Тоног төхөөрөмжийг ZTE -гийнхэн угсарч өгсөн.
4. PPT үйлчилгээний утас Гота нь ZTE-д үйлдвэрлэгдсэн. Хятадын нэг юан ч хөрөнгө оруулаагүй.

Монголчууд яагаад Ж Мобайлийг барих ёстой вэ.
1. Хямд
2. Үндэсний оператор. Хөрөнгө Монголоос гарахгүй.
3. Монголын өргөн уудам нутагт алс хол хүрэх чадвартай. Хотондоо байхтай хонины бэлчээрт байгаа хүүтэй ярих боломжтой.
4. Интэрфон үйлчилгээ. Гадаадаас Монгол рүү ямар нэмэгдэл төлбөргүйгээр ярьдаг. Ямарч хотын код бүсийн код хийхгүй.
5. Утаснууд Монгол хэлтэй. Энэ чухал шүү. Бид утас гэдэг юмтай танилцсан цагаас хойш латин үсэг гэдэг юмтай ялтчгүй танилцах суралцах болсон. Одоо түүний нөлөө гажигаар далий далий ярьсан бацаанууд, хэн ч ойлгохгүй хаягтай, нэртэй дэлгүүр баарнуудтай боллоо. Эцэст нь Ж Мобайль барьцгаая.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby shinoda » Mon Aug 24, 2009 10:35 am

white wrote:

Чи бодвол Жи-Мобайлп ажилдаг юм шиг байна. Мэдээж дотор нь ажиллаж байгаа юм чинь өөрийнхөө компанийг өмгөөлөх нь зөв л дөө.

Гэхдээ үндэсний 100% хөрөнгө оруулалттай гэдэг хамгийн худлаа зүйл гэдгийг үүрэн холбооны салбарынхан бол бүгд л мэдийшдээ. Яахав өөрийн компанийн имижийг хэрхэн гаргах вэ гэж бодож байгаад өнгөрсөн жилээс л гэнэт маш хүчтэйгээр Үндэсний оператор гээд л байдаг болцноос биш анх гарч ирсэн 1-2 жилдээ хэзээ үндэсний оператор, 100% Монгол шүү гээд байсын. Анх 450Ghz дээр системээ шахах гээд наад ZTE чинь гурван оператораар 3-уулан дээр нь очиж байсан юм гэсэн, тэгээд наад систем нь дэлхийд шинээр гарч ирж байгаа яадаг яадаг эд юм ч гэлээ нилээн дутагдалтай талуудтай, хамгийн муу үзүүлэлт нь юу вээ гэхээр ямар нэгэн юм болно шууд 100% хятадын ZTE компаниас хамааралтай, өөр ямарч улсаас, ямарч газраас техник технологи сайжруулах боломжгүй, зөвхөн хятадаас хамааралтай учраас аль ч оператор хамтарч ажиллаагүй гэсэн, маш олон жил ZTE Монголд өөрийн системээ оруулж ирэх гэж хөөцөлдөж байгаад оруулах боломж гарч ирсэн нь алслагдмал орон нутгийг холбуужуулах гэсэн төсөлд ороод одоогийн Жи-Мобайл үүссэн гэсэн. тэгээд орчихоод бид хөрөнгө оруулалтаа нөхөх ямарч үндэслэл алга гээд УБ-д орох зөвшөөрөл хүсээд авсан, тэгээд мэдээж ингэхийн тулд уч болсон байж болох талтай... Тэгээд үндсэндээ хятадуудын арганд орчихсон гэсэн үг. ZTE нь технологийн хувьд мэдээж дэлхий дээрх хамгийн хямд, тэр хэмжээгээрээ утаснууд нь ч маш хямд, энэ мэтчилэн ямарч аргаар хамаагүй одоо монголын хэрэглэгчдийг өөртөө татах бодлого явуулж байна, Мэдээж монголчуудад хямд ярьдаг, сүлжээндээ үнэгүй ярьдаг нь маш сайшаалтай, энэ бол маш гоё, гэхдээ энэ тийм ч удаан үргэлжилж чадах эсэхэд л эргэлзээтэй, мөн цаашид маш сөрөг үзүүлэлтүүд байгааг хүмүүс ерөөсөө ойлгохгүй байна.

1. 450GHZ долгион дээр байгаа энэ сүлжээндээ ингэж үнэгүй ярих, мессэж бичихээс өөр олон давуу талууд гарч ирэхгүй
2. Хятадын хамгийн хямд утаснуудаас өөр төрлийн утас хэзээ ч ашиглаж чадахгүй
3. Монголын бас нэг салбарын 20-30%-г хятадаас хараат болох
4. Хүн болгонд өөрийн утсаа өгөөд сард 12К төлөөд үнэгүй яриарай гэж бүх утсаа өгчихөөд хэрэглэгчдийнх нь тоо маш их болоод ирэхийн цагт үнэгүй ярьдаг энэ зүйл байхгүй болнл, эсвэл үнэ нь нэмэгдэнэ. Юм бүхэнд хязгаар, лимит гэж байгаа мэдээж, Эдийн засгийн онолоор бол бүх зүйлд хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр яаж хангах вэ гэдгйиг л судалдаг.

Би өөрийнхөө бодлыг бичлээ. Баясааг нэг зүйл бичсэний төлөө яасан ч их зүхэнэ вэ. Баясаа шиг бодолтой цаашид дэлхийн жишигт нийцсэн технологийг ашиглаж амьдрах сонирхолтой олон хүн байгаа, мөн зүгээр л үнэгүй яриад байх сонирхолтой хүмүүс ч байгаа, хэн хаашаа гэнэ би тийшээ гэсэн өөрийн толгойгүй ч хүмүүс байгаа, нээрээ аль нь ч үнэн юм бол гэсэн юу болоод байгааг ойлгохгүй ч хүн байгаа тиймээс өөрөө өөрсдийнхөө хүссэн сонголтыг л хийцгээгээд амьдарцгаая, тэртээ тэргүй зах зээлийн хуулийн дагуу энэ салбар хөгжөөд л явж байна. Юу болохыг харж л байя.

Зарим жишээ дурьдахад, одоо захаасаа хөдөөнийх үнэгүй ярьсаар байгаад уйдаад, одоо өөр зүйл хйидэг болгож өгөөч гэж гуйж эхэлж байгаа... 3,5Жи үнэтэй байна гээд байна, мэдээж шүүдээ энэ чинь дэлхийн том улсуудад ч гэсэн зарим хотуудад нь ороогүй байгаа систем, их хөрөнгө оруулалт, арчилгаа шаардана, гэхдээ тэр хэмжээгээрээ олон давуу талыг хэрэглэгчдэд олгоно шд, Өнөөдөр Скайтелийн утсаар амралт ч юмуу байрныхаа гадаа ч юуу С1-р премьер лиг үзнэ, удахгүй Юнителийн гол замын уулзварууд дээр замын хөдөлгөөн ямар байгааг шууд харах боломжтой нэмэлт үйлчилгээг LIVE гээд 3,5Жи-рээ оруулах гэж байна, Моби дээр та нар гар утсаа модем болгож интернэт орохдоо багцууд худалдаж аваад нэт орж болно. Мэдээж дэлхий нийтээрээ ашиглаж байгаа Iphone, Blackberry, Nokia гээд л утсуудыг ашиглана. Энэ мэдээж хэрэглэгчдийн өөрийнх нь л сонголт, тиймээс өөрөө өөрсдөө сонголтоо хийгээд л амьдарцгаая гэж уриалмаар байна.
User avatar
shinoda
 
Posts: 1882
Joined: Sat May 20, 2006 7:43 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby shinoda » Mon Aug 24, 2009 10:42 am

Uuganaa wrote:Унитэл чинь албан ёсоор MCS ийн охин болцон биздээ.
MCS бас гадаад хөрөнгө оруулалттай юмуу?

Өчигдөр энэ Чөтгөрийн Жомуул надаа Ж-Мобайл үнэн миа гээл мэссэнжэр ээр ухуулах сурталчилгаа хийгээд байна лэ. Ер нь аппарат нь л их муу гэж би ойлголоо.

Гайгүй нь тэгээд тэнгэрт хадсан үнэтэй юм байгаа юу...

Жи-мобайл барьдаг хүний утсыг оролдоод л үзэхгүй юу, эсвэл нэг мөсөн худалдаж аваад үзэхгүй юу, чи лав одоо барьж байгаа дугаараа хаяхгүй, давхар ашиглана гэдэгт би 100% итгэлтэй байна, одоогийнх чинь ямарч оператор байж болно. Хүнд чинь эгэл жирийн сүлжээндээ үнэгүй, тэгээд өөр ч ямарч зүйлгүй, хааяа нэг шинэ жилийн урамшуулал гээд урамшуулал ч байхгүй болохоор уйтгартай л байх болвуу. Хүнд ямар нэгэн байдлаар ашиглаж байгаа зүйлээрээ дамжуулаад сэтгэл ханамж авч байх хэрэгтэй биздээ:-)
User avatar
shinoda
 
Posts: 1882
Joined: Sat May 20, 2006 7:43 pm

Re: Үүрэн телефоны 3G систем

Postby shinoda » Mon Aug 24, 2009 10:48 am

Uuganaa wrote:Унитэл чинь албан ёсоор MCS ийн охин болцон биздээ.
MCS бас гадаад хөрөнгө оруулалттай юмуу?

Энэнд нэг тайлбар хэлэхэд, яагаад бүх оператор гадны хөрөнгө оруулалттай вэ гэхээр цаад систем сүлжээ оруулж байгаа компаниуд нь дандаа гадаадын ямар нэгэн операторууд байдаг, тэгээд манайхан зүгээр худалдаа авья гэвэл бид нарт ямарч Ноу-Хау байхгүй учраас энд суурилуулж энтэр бла бла болж чадахгүй, тэгээд зүгээрээ авья гэлээ гэж бодоход тэнгэрт хадсан үнэ хэлнэ, ямар нэгэн засвар үйлчилгээ, өөрчлөлт шинэчлэлт хийх бүртээ гадныхныг царайчилж маш өндөр үнээр хийнэ. Ийм л байдаг учраас гадны операторууд манайд хөрөнгө оруулалт хийж Үндэстэн дамнасан Корпораци болдог юмдаа эдийн засгийн онолоор хэлбэл. Маш ойрхоны хүн бүр ойлгохоор жишээ гэвэл, КоКа кола, Таван толгойн ордууд гэх мэт зөндөө юм байна. Монголчууд бүгд мөнгөө төрд өгөөд төр Таван толгойг яагаад ашиглаж чадахгүй байгаан, яг л адилхан нь бид нарт гадаадууд олон зуун жил зарцуулж олсон Ноу-Хаугаа өгөхгүй гэдэгт л байгаа байхгүй юу
User avatar
shinoda
 
Posts: 1882
Joined: Sat May 20, 2006 7:43 pm

PreviousNext

Return to Kомпьютер, гар утас, технологи

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron