Powerlifting

Буудлага, бодибилдинг, усан спорт, уулын спорт...

Moderator: Их спортын модууд

Powerlifting

Postby Erchis » Sat Jan 09, 2016 10:43 am

Манайхан нилээд хэдэн спортын төрлийн нэрийг орчуулж хэрэглэдэг ч рowerlifting -г орчуулаагүй. Weightlifting-г хүндийг өргөлт гэж орчуулсан. Powerlifting-г хүчний өргөлт гэж орчуулж болох юм?

https://en.wikipedia.org/wiki/Powerlifting


https://www.facebook.com/notes/%D1%86%D ... 458902112/
Erchis
 
Posts: 171
Joined: Mon Nov 17, 2014 9:14 pm

Re: Powerlifting

Postby Erchis » Sat Jan 09, 2016 10:46 am

Д.Анхбаяр: Дараагийн олимпын медальтан пауэрлифтингээс төрөхгүй гэх газаргүй
| +
Д.Анхбаяр: Дараагийн олимпын медальтан пауэрлифтингээс төрөхгүй гэх газаргүй
2016 оны 1 сарын 4


Оман улсад болсон хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээний +120 кг-ын жинд аваргалсан Д.Анхбаяраас тэмцээний сонин хачин сонирхлоо.

-Юун түрүүнд баяр хүргэе. Явсан газрын сонин дуулгаач?
-Баярлалаа, Оман улсын Мускант хотноо болсон хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд яваад ирлээ. Сонин болгож ярихад Оман улс газар нутгийн хэмжээ бага, хүн амын тоо манайхтай ойролцоо юм билээ. Гурван сая хүн амтай, султан буюу хаант засаглалтай улс. Хаан нь нас 80 гарсан, 45 жил төр барьж байгаа хүн байсан. Нефть давамгайлсан байгалийн ашиг малтмал ихтэй гээд ер нь л манай улстай олон юмаар адил төстэй. Ашигт малтмалдаа тулгуурлан хөгжсөн, эдийн засаг нь жилээс жилд өсч буй орон.
Сонирхолтой байх болов уу, Оман улс ард иргэдээсээ ямар нэг татвар татаас авдаггүй. Жишээ нь, манайхан машин оруулж ирэхэд үндсэн өртөгөөс нь хоёр дахин давсан татвар төлдөг шүү дээ, тэнд харин эсэргээрээ. Гадаад, дотоодын ямар ч таксгүй. Тиймдээ ч машин нь хямдхан. Дээр нь бензин нь худалч хүнд үнэгүй шахуу, 320 төгрөг.Мөн Оманы иргэн л бол байр сууц ч тэр бараг үнэгүй юм билээ.
Оманд байх хугацаандаа анзаарч байхад манайх ч гэсэн Оман дайны ашигт малтмалтай улс. Гурван сая хүнийг оманчууд шиг байлгаад байж болохоор л санагдсан. Хэд хонохдоо Оманы иргэд хар бор ажил хийж байхыг харсангүй. Хар ажлыг нь гадныхан, ихэвчлэн Энэтхэг, Бангладешийн хөлсний ажилчид хийдэг юм билээ. Тиймдээ ч оман хүн үндэснийхээ хувцсыг өмсөөд том жийп унаад явж байх нь үндсэн ажил нь ч юм шиг л. /инээв/ Лалын шашинтай болохоор яг мөргөлийнхөө үеэр том сүмүүддээ овоорчихно. Тэр нь бас нэг ажил нь.

-Улс орны эдийн засгийн хөгжлөөр спортын хөгжил цэцэглэлтийг дүгнэдэг. Зохион байгуулагч орны тамирчдын тухайд?
-Оманы тамирчид насанд хүрэгчдийн ангиллаас бусад төрөлд буюу өсвөрийн болон ахмадын төрлүүдээр медаль авсанаа сайхтар амжилт гаргасан нь ховор. Ер нь тэгээд нэг их нялхарсан, эрхэлсэн тэр хэрээрээ зөөлөн, эв түнжинтэй хүмүүс байдаг юм билээ.

-Таны хүч үзсэн хэвтээ шахалтын аваргад хэчнээн орны тамирчид оролцов?
-20-иод орны 200 гаруй тамирчин оролцсон.

-Хэдэн жинд өрсөлдөв?
-Зургаа, долоон ч жинд аварга шалгаруулсан. Миний жин +120 буюу хамгийн хүнд жинд ордог. Тэмцээний сүүлийн өдөр болдог, мөн оролцож буй тамирчдын тоо ч олон учраас хамгийн сонирхолтой, өрсөлдөөнтэй жинд тооцогддог.

-Таныг Азийн хэвтээ шахалтын дээд амжилтыг эвдэх дөхсөн тухай дуулсан?
-Миний хамгийн сүүлийн захиалга 300 кг байсан юм. Захиалснаа ч өргөсөн, гэвч гурван шүүгчийн хоёр нь тэнцүүлээгүй юм. Хэрэв тооцсон бол Азид дээд амжилт тогтоох байв. Яахав, хүмүүс алга ташаад дэмжээд байхаар нь болчихлоо л гэж бодсон ч хоёр шүүгч нь татгалзсан байсан. Гэхдээ өөр оронд зохиогдсон бол тооцох байсан болов уу гэж бодож байгаа.

-Азийн рекорд хэд байдаг юм бэ?
-Яг сайн санахгүй байна. Гэхдээ саяын тэмцээнд өргөсөн хамгийн хүнд жин миний захиалга байсан.

-Манай баг тамирчид нийлбэр дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн. Энэ хүртэл хүчтэй өрсөлдөгч олон байсан биз?
-Тэгэлгүй яахав. Энэ спорт өндөр хөгжсөн Англи, Герман, Гүрж зэрэг орны хүчирхэг багуудын дээр гарсан. Зохион байгуулагчид болоод хааны гэр бүлийнхэн хаалтын ажиллагааны дараа манайхантай тусгайлан уулзаж баяр хүргэсэн нь бидний чансааг илэрхийлсэн хэрэг болсон.

-Манай орон нүүдлийн соёл иргэншил бүхий мал аж ахуйн орон. Дээр нь монгол хүний биеийн онцлог энэ спорттой их нийцтэй санагддаг. Пауэрлифтингийн төрлийг 2020 оны олимпод орох магадлал өндөр гэж харж байгаа?
-Тийм, монгол хүний биеийн онцлогтой их нийцдэг. Дээр нь удамшлын шинжтэй нэг тийм бяр гэх юмуу даа монгол эр хүн бүрт байдаг. Ер нь тэгээд мал дээр өссөн хүүхдүүд тэнхээтэй байдаг даа. Тиймдээ ч энэ спортод манайхан өндөр амжилт үзүүлэх боломжтой харагддаг. Техникээ сайн эзэмшсэн хүн алзахгүй санагддаг. Манай улсад энэ спорт ид хөгжлийнхөө шатанд байгаа нь хүүхэд залуусын сонирхлыг их татаж байгаа. Олимпын тухайд орох магадлал өндөр. 2020 оны олимпоор манай тамирчдын ид үе тохионо гэж харж байгаа. Тиймдээ ч дараагийн олимпын алтан медальтан пауэрлифтингээс төрөхгүй гэх газаргүй.
Сая болсон хэвтээ шахалт дангаар салж зохиогддог ньүзэгч, оролцогчийн тооноос шалтгаалж байгаа хэрэг. Олимпод оруулахад үзэгч, сонирхогчдын тоог гол болгодог. Улмаар ретинг, драфтаар жагсааж олимпын төрөлд оруулах эсэх нь шийдэгддэг юм. Энэ жагсаалтад хэвтээ шахалт нэлээн дээгүүр байдаг болохоор салгахаас өөр аргагүй. Жишээ нь, ихэнх эрчүүд фитнесст явдаг, явдаг хүн бүр цээжний шахалт хийж түүгээрээ өрсөлддөг. Эл натурал зарчмаасаа шалтгаалж сонирхогч, хичээллэгч их байдаг.

-Хараад байхад ихэнх спортын тамирчид ажлынхаа зав чөлөөгөөр бэлтгэл хангадаг гэж ярьдаг. Та бүхний хувьд?
-Үнэн л дээ. Гэхдээ юу сайхан дур сайхан гэгчээр өөрсдөө хүсч хийж буй зүйл болохоор хэндээ эрхэлхэв. Дэмжиж туслах нь байхгүй ч өдий хүртэл болоод л байна.

-Ямартай ч Монголын пауэрлифтингийн спортыг төлөөлж тив, дэлхийд тэргүүллээ. Танд дахин баяр хүргэе?
-Баярлалаа. Энд хэлэхэд бусад спортоос ялгаатай нь пауэрлифтингээр хичээллэх бүх л боломж манай оронд бий. Тиймдээ ч манай холбооны гишүүнчлэл өргөн хүрээг хамардаг. Тамирчдын тоо жил ирэх тусам өсч байгаа нь амжилт гаргах боломж төдий чинээ өсөхийг илэрхийлэх биз.
Эх сурвалж: www.assa.mn
Erchis
 
Posts: 171
Joined: Mon Nov 17, 2014 9:14 pm

Re: Powerlifting

Postby Erchis » Sat Jan 09, 2016 10:48 am

Powerlifting олимпод орж магадгүй гэж манай тамирчид найдаж байгаа юм байна лээ.
Erchis
 
Posts: 171
Joined: Mon Nov 17, 2014 9:14 pm

Re: Powerlifting

Postby AG » Sat Jan 09, 2016 11:58 am

Үзээд суухад ч хийморь сэргэхээр сайхан спорт байналээшүү
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls


Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests