:::Snooker:::

Буудлага, бодибилдинг, усан спорт, уулын спорт...

Moderator: Их спортын модууд

Re: :::Snooker:::

Postby Khosoo » Sat Apr 18, 2009 8:28 pm

:eek: :beer :)(
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: :::Snooker:::

Postby Gooner » Sat Apr 18, 2009 11:21 pm

erde wrote:Жаахан юм уншлаа. Ронни Хиггинс л хүчтэй өрсөлдөгч байх болуу

Мартина Хингис биш үү
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: :::Snooker:::

Postby 21Grams » Sun Apr 19, 2009 12:45 am

Хендри сая Виллиамсыг 4-1-р хожиж явснаа 4дараалаад тавиулчихлаа. 4-5 Маргааш гүйцээх юм байна.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: :::Snooker:::

Postby Эрдэ » Sun Apr 19, 2009 2:09 pm

Gooner wrote:
erde wrote:Жаахан юм уншлаа. Ронни Хиггинс л хүчтэй өрсөлдөгч байх болуу

Мартина Хингис биш үү


Үгийн өө андахгүй шүү. Бүтнээр нь иш тат л даа. ингэж:
Ронни "Хиггинс л хүчтэй өрсөлдөгч байх болуу гэж байна" тэгсэн Хиггинс "Түүний тэгж хэлсэнд таатай байна гэжээ"
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: :::Snooker:::

Postby Эрдэ » Sun Apr 19, 2009 2:19 pm

21Grams wrote:Хендри сая Виллиамсыг 4-1-р хожиж явснаа 4дараалаад тавиулчихлаа. 4-5 Маргааш гүйцээх юм байна.


Роннигийн тоглолт үзээд бусдыг нь чадсангү ээ. Ронни холын цохилтод тааруу байна лээ. Тоглолтын сүүлрүүү харин дажгүй болж ирсэн. 10-5аар Бингхам мултарлаа даа. Ронни 2 тойрогт
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: :::Snooker:::

Postby Эрдэ » Mon Apr 20, 2009 1:14 pm

Saturday 18 Apr 2009

Ronnie O'Sullivan 10-5 Stuart Bingham

Sunday 19 Apr 2009

Graeme Dott 10-8 Barry Hawkins

Stephen Hendry 10-7 Mark Williams

Allister Carter 10-5 Gerard Greene

Mark King 10-6 Rory McLeod
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: :::Snooker:::

Postby 21Grams » Mon Apr 20, 2009 9:08 pm

Хэндри, Виллиамсыг 5-7-с барьсан. Хуучин бууны хугархайнууд гоё байна лээ. Сүүлдээ Виллиамс шатаад ирсэн, азаар хусаад л, азгүйтэж алдаад л.. Хэндри юм үзсэн дух, тоглолт дууссаны дараа хүмүүс шуугилдаад баяр хүргэсэн чинь аман дотроо wow гээд л өнгөрөөж байсан. 2р тойрогт Фү эсвэл нөгөө хужаатай нь тоглох юм байна лээ. 2хужаа нэгдүгээр тойрогт хоорондоо таарчихсан юм байна.

Бас нэг хар нөхөр тоглож харагдсан. Тэр хэн бэ, erde?
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: :::Snooker:::

Postby Эрдэ » Mon Apr 20, 2009 10:12 pm

Эхийг: Wikipedia.com, prosnookerblog.com

Нэр: Rory McLeod

Яс үндэс: English

Turned Pro: 1991

Өндөр чансаа: #44 (2008/9)

Одоогийн чансаа: #44

Өндөр оноо: 145 (2007 World Championship)
38тай юм байна.

Снукерийн ДА-д оролцож байгаа хамгийн анхны хар арьтай тамирчин юм байна. Ерөөсөө харж байгаагүй хүн байсийн тэгсэн ерөнхийдөө олон тэмцээнд оролцож байжээ.
2008 оны Английн аваргын урьдчилсан шатанд Жимми Ваяйт, Дэйв Харолд хоёрыг хожиж 32т Ронни О'салливанд 9-6аар хожигдож байж. Түүний энэ гайхамшигтай цуврал тоглолтууд он даван үргэлжилж энэ ДА-ын урьдчилсан тоглолтуудад Энди Хикс, Яан Маккулоч нарыг хожиж шилдэг 32-т шалгарсан хэдий ч Дэлхийн чансааны 15 Марк Кингид 1-р тойрогт хожигдлоо.


Уилльямсийн хожигдол нь түүний цохиурын наклад гэмтсэнтэй шууд холбоотой гэж бодож байна. 7-5-аар хожиж байхад наклад нь гэмтээд балай юм. Наалдан паддахгүй. :RD
Үргэлжлүүлээд тоглоё гэсэн ч Хендри "Би ямар нэг давуу талтай тогломооргүй байна" гэж л дээ. Накладаа солиод тэгээд л нөхрийн цохилт нь болж өгөхгүй байсаар байгаад. Муухай нервтсэн. Ерөнхийдөө наклад солисон нөхцөлд түүндээ дасах гэж нэлээн бэлтгэл хийх ёстой л доо. Бух нь зогсох газартаа зогсохгүй балайрч өгсөн юм байна. Нервтхээс ч биш яахав. Гай модон дотроос гэж.........

1-р тойрог дуусахаар тойм бичихийг оролдоно доо.
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: :::Snooker:::

Postby 21Grams » Mon Apr 20, 2009 10:50 pm

Би хар хараад гайхсан чинь снүүкэр хартай болоод удаж байгаа юм байна, тэгвэл.. Уг нь снүүкер, усан сэлэлт, уран гулгалт, воллеубол гээд спортын цөөхөн хэдэн төрөлд л харууд харагддаггүй. Чөлөөт бөхөөр хар барилдаж байгааг анх хараxад сонин л юм билээ. За халуурах ч яахав. Би Хендриг Фүтэй таарах байх гэж андуурч. Динг Жaнхүй, Лианг Вэнбо нарын хожсонтой нь үзэх юм байна.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: :::Snooker:::

Postby Эрдэ » Tue Apr 21, 2009 9:35 pm

Ронни О'Салливан максимум оноо авах боломжоо алдлаа.

О'Салливан Betfred.com ДА-ын тэмцээний эхний өдөр максимум оноо авах сайхан болмжийг алдлаа.Тэр 1996 оноос хойш тохиолдоогүй аваргаа хамгаалах анхны тамирчин болохоор хичээж байна. т
Өнгөрсөн жилийн аварга маань эхний тойрогтоо өөрийн хамтрагч, бэлтгэл хангагч Стюарт Бингхамыг10-5 харьцаагаар хожиж 2р тойрогт шалгарсан эхний тамирчин боллоо.

Тоглолтын явцад Ронни 3 удаа зуугаас дээш оноо авсан бөгөөд нэгэнд нь максимум оноо авах боломжтой байлаа.
Хэрэв тэр 147 оноо авсан бол 157,000 паунд шагналд нь авах байлаа. 10,000 нь зуугаас дээш оноо авны шагнал, 147,000 нь максимум оноо авсных болох байлаа.
Ронни 10 улаан, 9 хар авсны дараа 10 дахь хар шаарыг цохисон боловч оролгүй үзэгчдийг шуугиулаад авч , өөрөө ч сэтгэл гонсойж.
Түүний дараагийн учраа нь Марк Аллен байх болно.

Картер ДА-ын 1 тойрогт Жерард Грийнийг хожиж дараагийн шатанд шалгарлаа.

Өнгөрсөн жил Крусийблд үзүүрт үлдэж байсан залуу энэ удаад өөртөө нэлээн итгэлтэй байгаа бололтой. Грийн ДА-д урьдчилсан шатанд ДА Кен Дохертийг хожиж ДА-д оролцох эрхээ авч байсан ч Картерийн эсрэг яаж ч чадалгүй 10-5 харьцаагаар ялагдлаа.
хэдийгээр 6-1 байхад 3 өрөг дараалаг хожиж тоог дөхүүлсэн ч сүүлийн 5 тоглолтуудаас ердөө ганцыг авснаар ялагдлаа.

ДА Грем Дотт, Барри Хаукинсийг 10-8 харьцаагаар ялав.

Дотт хэдийгээр бугуйндаа авсан гэмтлээсээ болж урьдчилсан шатнаас хасагдах аюултай тулгарч байсан ч ДА-ын 1 тойрогт өрсөлдөгчөө хожлоо.
2006 оны аварга маань өөрийн өөрийн шилдэг тоглолтуудыг гаргахад ойрхон байна гэж итгэж байна гэжээ.
манай АСА аварга шиг юм уу хаашаа юм. Тоглолтон дундаа формондоо ордог.

Марк Селби 1 тойргийн өрсөлдөгч Рики Валденийг хожлоо

Лийстерээс гаралтай тоглогч 2 жилийн өмнө Жон Хиггинст хожигдож үзүүрлэж байсан ч энэ удаа хожсоор явах юм бол О'Салливантай хагас шигшээд тоглох боломжтой юм.

Селби 2 удаа зуугаас дээш оноо авсан бөгөөд 127-г эхний өрөгт, 117-г 4 өргийн дараа авч 16 үлдэх эрхээ авчээ.

Тэр хэлж байна: Би ер нь тэмцээний эхний тойргийн тоглолтуудад сайн тоглож чаддаггүй.
Энэ бол хүндхэн тоглолт байлаа тэр сайн тоглогч ч , миний сайн найз.
Энэ бас жаахан хэцүү байсан. (аргагүй дээ найзыгаа хасчихаж байгаа юм чинь. Хендри бас Уильямсийг хассан бас л сайн найзууд гэсэн.)

Валден улиралын эхэнд Шанхайн матер тэмцээнд түрүүлж байжээ.
Тэр бас хэлж байна: Би зарим нэг сайхан боломжуудыг алдсанд харамсаж байна. Би 4 эсвэл 5 алдаж боломгүй шааруудыг алдсан.
Би өөрийнхөө хүсч байсан хэмжээнд хүртэл тоглож чадаагүй ч энэ хожигдлоос их юм сурлаа гэж.

Хойд ирландын Марк Аллен Пуужинтай тоглохоор боллоо

Зүүн гараар тоглодог тоглогч маань Мартин Гүүлдийг 10-6 хожсон билээ.
Тэрээр өнгөрсөн жилийн аваргыг хожих итгэлтэй байгаагаа хэлсэн байна:

Надаас муу тоглогчид өмнө нь РОнниг хожиж л байсан. Би яагаад чадахгүй гэж. Хичээх л юм бол боломжгүй зүйл гэж байхгүй гэжээ. Тиймээс би сайн тоглож сайн үр дүн гаргахыг хичээх болно гэж.
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: :::Snooker:::

Postby Эрдэ » Tue Apr 21, 2009 10:56 pm

Марк Кинг төлөвлөгдөөгүй 3дахь ээлжийн тоглолтыг гаргаж 10-4 харьцаагаар хожсоноор Рори МкЛойдийг жагсаалаас гаргалаа.

Энэ 2 гар хэтэрхий удаан тоглосон. Нэлээн задгай, бухимдуу тоглолт үзүүлж байж. За ямар ч байсан хар арьст мэргэжлийн снукерчин маань ийнхүү тэмцээнээ дуусгалаа. Рори МкЛойд нь ДА-д оролцож байгаа анхны хар арьст залуу бөгөөд энэ улирал үнэхээр сайн байж урьдчилсан шатнаас гараагаа эхлүүлсэн ч ийнхүү харамсалтай хожигдлоо. Энэ нь түүний анхны бөгөөд сүүлчийнх ДА нь ч байж магадгүй учир тэр энэ жил 38тай тэгээд бас Дэлхийн чансааны 44 бичигдэж байгаа юм. Дараа жил дахин уулзахын ерөөл тавья. Юмыг яаж мэдэх вэ?

7 удаагийн аварга Хендри Хятадын тамирчин Жунхуйтай тоглохоор боллоо.

Эхний ээлжийн тоглолт 2 удаагийн аварга Уильямсийн ялалтаар өндөрлөсөн ч 2 дахь ээлжийн тоглолт эхлээд л түүний азгүйтэл эхэлсэн гэхэд болно. Уильямсийн цохиурын наклад асуудалтай байсан ч тэрээр тоглолтыг үргэлжлүүлэх хүсэлтэй байж. Гэвч Хендри зөвшөөрсөнгүй. Уильямсийн цохиурын наклад бараг унах гэж байсан гэнэ. Тэрээр завсарлагаагаар накладаа янзалсан боловч түүндээ дасаж өгөхгүй байсаар 10-7 оор хожигдов. Харамсалтай. Уул нь накладаа солисон бол түүндээ дасах гэж хэд хоног дасгал хийх хэрэгтэй байдаг. Нөхөр шууд тоглосон болохоор гарт нь орж өгөхгүй бух нь хаа хамаагүй давхиад нэлээн бухимдуулсан бололтой. Нөхөр ч бас эмоцитой гар л даа. Цохиураа савна ер нь л ууртай байрын. Азгүй л байна даа.

Хендри 10 жилийн өмнө аварга авахдаа Уильямсийг хохирогчоо болгож байсан бол 3 жилийн дараа өөрөө ДА-ын финалд 2002 онд П.Эбдоны хохирогч болж байж.

Уильямс 2000, 2003 онд аварга авч байсан бөгөөд дэлхийн чансааны 22т бичигдсний гайгаар урьдчилсан шатнаас тоглож энэ удаагийн ДА-д оролцох болсон ч сайн найзынхаа ээлжит золиос нь боллоо. Гэхдээ энэ удаад финалд биш дөнгөж нэгийн даваанд.

Марко Фу
Фуг бараг л Свейлийн дээгүүр шуураад өнгөрлөө гэж байна.

Шиффильд хотын Круусийлд болж байгаа ДА-д М.Фу Жо Свейлийг 10-4 харьцаагаар буулган авлаа.
Дэлхйин чансааны 14, Марко Фу эхний ээлжийн тоглолт дуусахад тооны харьцааг 5-4 болгож 2 ээлжийн тоглолтоор өрсөлдөгчдөө ямар ч боломж олгохгүй байсаар дараалан 5 өрөг авч 2 тойрогт тоглохоор боллоо.Жо Свейл №20, 13 дахь өрөг дээр 62 оноотой хожих сайхан боломжтой байсан хэдий ч улаан шаар дээр алдав. Үүний хариуд Фу өргийг авч тоог тэнцүүлсэн ч хар шааран дээр бухаа зогсоож чадсангүй. Свейл хар шаарыг оруулах 2 ч боломжийг алдаж сүүлийнх нь бараг л аман дээр нь тавичихав. Булшныхаа нүхийг өөрөө ухав :RD
Одоо Фу Алан Хиггинсон болон Шон Мөөрфигийн аль хожсонтой тоглоно. Мөөрфи гэж нэг дэгдээхэй шиг юм гараал ирэх байхаа. Мөөрфи сая 2-1 болголоо. Анхныхаа тоглолтоор сентури хийж байх юм.

За за муусайн хятадуудыг бичихээс залхуурлаа. Муухай зан гаргалаа. Тэр хүүхдийн хятад болж төрсний буруу гэж юу байх вэ? Жунхуй нь гарсан одоо Хендритэй тоглоно.
Сүүлийн 16ийн тоглолт 24-27 хооронд болно. Эхэлж 13 хожсон нь тэмцээнээ цааш үргэлжлүүлнэ. (Best of 25)
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: :::Snooker:::

Postby mick » Wed Apr 22, 2009 10:17 am

Хужаа сувгаар л гарах юм. Тэгээд жаахан жаахан үзэж байгаа.
Хендригээ л дэмжинэ дээ... :mrgreen:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: :::Snooker:::

Postby Эрдэ » Fri Apr 24, 2009 8:45 pm

Шөвгийн 16 тоглолтууд эхэллээ.

1-р тойрогт 2009 хятадын нээлттэйгийн аварга Питер Эбдон Найжел Бондод 10-5 хусуулав.

2-р тойргийн оноолт:

Ronnie O'Sullivan
Mark Allen

Nigel Bond
Ryan Day

John Higgins MBE
Jamie Cope

Graeme Dott
Mark Selby

Shaun Murphy
Marco Fu

Ding Junhui
Stephen Hendry MBE

Allister Carter
Neil Robertson

Mark A King
Stephen Maguire


2-р тойргийн тоглолтын дүн.

1.Динг Жунхуй (Хятад) 8-8 Стивен Хендри (Шотланд)

2.Ронни О'Салливан (Англи) 4-4 Марк Аллен (Х.Ирланд)

3.Найжел Бонд (Англи) 2-6 Райн Дей (Уэльс)

Өнөөдөр Шон Мөөрфи Марко Футай тоглох бол Д.Жунхуй С.Хендри, Н.Бонд Р.Дейтэй тоглолтоо үргэлжлүүлэх юм байна.
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: :::Snooker:::

Postby Эрдэ » Fri Apr 24, 2009 9:10 pm

Стив Дэвис(51), зодог тайлах болоогүй гэнэ. 1р тойрогт 10-2оор Н.Робертсонд хожигдсон ветеран маань бараг Дэлхийн чансаанд настайгаа чацуу тоотой бичигдсэн тохиолдолд зодог тайлна гэж байна. Гэхдээ энэ удаагийн ДА түүний хувьд сүүлийн байх магадлалтай. 29 жил Круусийблд тоглосон түүний хувьд 6 удаа аварга авч байсан байна. Миний мэдэхийн 1985 оны ДА-ийн финалд Деннис Тейлорт хожигдсон хожигдол нь хамгийн азгүй байсан нь. Яагаад гэхээр хамгийн сүүлийн хар шаарийг Девис хэрчээд алдаж байсан. Бараг аман дээр байсан :sad:
Деннис Тейлорын хувьд энэ түүний эхний болоод сүүлийн ДА байж билээ.
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: :::Snooker:::

Postby 21Grams » Sat Apr 25, 2009 11:13 pm

Rocket is out. :help:

Mark Allen, Ryan Day, Shaun Murphy гээд залуус сайн байна. Хендри Динг Жингхуйг хожлоо. Одоо шөвөгт Шон Мөрфиг хусах хэцүүхэн даваа хүлээж байна даа. Мөрфи л битгий түрүүлээсэй.


Шигтгээ:
Code: Select all
Hendry has won the world title seven times before at the Crucible and was the undoubted king of the venue during the 1990s.

He said: "I know what it takes to win here but there's so many great players still involved.

Although he turned 40 in January and has not won a world title since 1999, Hendry stressed that will not be a factor.

"Age means nothing," he said.

"People talk about age but it's complete nonsense.

"You perhaps don't put the practice in to the level you used to, but in terms of being able to play the game it doesn't matter at all.

"The form was there and it was great to be in such a high-standard match.

"You can't win it from your living room, and I'm still here."

Hendry was intending to practise this morning before heading to Old Trafford to watch Manchester United's Premier League match against Tottenham.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: :::Snooker:::

Postby Эрдэ » Sun Apr 26, 2009 12:42 pm

2-р тойргийн тоглолтуудын үр дүн.

Ronnie O'Sullivan (Eng) 11-13 Mark Allen (NI)
(Салливаны гаргасан байж боломгүй алдаа түүнийг энэ тойргоос хасагдахад хүргэв. Нуултнаас улаан шаарыг цохихдоо дэндүү зузаан цохиж Алленд тоглолтооо үргэлжлүүлэх боломжийг олгожээ.)

Nigel Bond (Eng) 5-13 Ryan Day (Wal)


John Higgins (Sco) v Jamie Cope (Eng)

Graeme Dott (Sco) v Mark Selby (Eng)


Shaun Murphy (Eng) 13-3 Marco Fu (HK)

Stephen Hendry (Sco) 13-10 Ding Junhui (Chn)
С.Хендри 40 настай мөн энэ улиралыг тааруу формтой эхлүүлсэн ч гэсэн М.Уилльямсийг 1-р тойрогт, Д.Жунхуйг 2-р тойрогт хожсон. (Хүнд учраанууд байсан) 10 жил Крусийблээс цом авч чадаагүй байгаа Хендри энэ удаа цом өргөж чадах болов уу. Түүний дараагийн учраа Ш.Мөөрфи 27 настай 2005 оны ДА англи залуу маань 40 настай Шотланд эрийн хувьд хүндхэн учраа байх болно.

Ali Carter (Eng) v Neil Robertson (Aus)

Mark King (Eng) v Stephen Maguire (Sco)
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: :::Snooker:::

Postby buree » Tue Apr 28, 2009 11:55 am

Erde Гоё постууд тавьсан байна. Чи Лондонд байгаа юм уу? BBC2 байнга гардаг гэж боддог. Сонин мэдээлэл байвал бичээрэй. Энд бид интернэтээр уншиж л байна.

Улаанбаатарт зөвхөн CCTV5 харж байна. ихэнхдээ орой 10.30 - 12.30 мөн шөнө 02:00 - 04:00 хүртэл гарч байна.
Сайчуулаас Ronnie O'Sullivan, Ali Carter, нар хасагдлаа. Ронни нэг ч их хичээсэнгүй дээ. Гэхдээ ууг нь Аав даа зориулж аваргална гэж байсан бүтсэнгүй. Харин Ali-г Neil хасаж орхилоо. Эхний хэсэгт л Али боломжуудаа алдсан юм шиг байгаа юм. Нэйл 4 хожил сүүлийн хар шаар дээр хожсон гэхээр хоорондоо нилээн ойрхон тоглосон юм шиг. Нэйл 4 удаа clearance хийсэн гэнэ. Нэйл энэ жил анх гоё тоглож байсан шигээ зоригтой тоглох хэрэгтэй гэж тоглолтоо зассан нь үйлчилж байх шиг байна. Холоос бол айхгүй л тоглож байна лээ. Харин сүүлрүүгээ Али барьц алдаад амархан шаар 2-3 алдаад шуударсан даа. Ууг нь би John Higgins - Jamie Cope харъя гэж бодож байсан чинь CCTV5 үзүүлээгүй. Тэр 2 үнэхээр алаан болсон байна лээ. Жоон сүүлийн 3 хожлыг авч байж даваа авсан байна. Би Жоон Хиггинсийг дэмждэг болохоор түүнийг одоо Марк Селбийг хожоосой гэж бодож байна. За за одоо гоё учраанууд байгаа. Надад дээрх 2 мөн, Stephen Maguire - Neil Robertson хоёр алаан болох байх гэж бодож байна. Би Нэйлийг хожих байх гэж бодож байна.
Мөн Amrk Allen - Ryan Day хоёроос гоё тоглолт гарна. Миний бодлоор Райн хожих болов уу. Марк сэтгэлээ барьж чадвал өрсөлдөх л байх.
Харин Hendry - Murphy бол Мёрфи нэг их зовохгүй хожих байх даа. Хэндри гайгүй тоглож байгаа гэхдээ л нэг л биш болсон л доо. Бүгдээрээ сайхан үзэж сонирхоцгооё. Дэлхийн аварга дандаа л гоё болдог доо.
GEPRO FC since 2012; ONLINE FC 2008, 2009; DELTA FC 2006, 2008, 2009; MANDAKH FC 2010, TDB 2006 - 2012, OT FC since 2012
User avatar
buree
 
Posts: 137
Joined: Tue Aug 22, 2006 12:43 pm

Re: :::Snooker:::

Postby buree » Tue Apr 28, 2009 5:49 pm

Ene http://www.worldsnooker.com/ws_champion ... tm?tid=124 site deer live toglolt ehelsen baina. Odoogoor
Mark Allen 1 - 1 Ryan Day
Shaun Murphy 1 - 1 Stephen Hendry

Mark Allen 2 - 2 Ryan Day
Shaun Murphy 1 - 3 Stephen Hendry

Миний бодсоноос эсрэг болоод байдаг байна шүү дээ. Алаан болж байна даа.
GEPRO FC since 2012; ONLINE FC 2008, 2009; DELTA FC 2006, 2008, 2009; MANDAKH FC 2010, TDB 2006 - 2012, OT FC since 2012
User avatar
buree
 
Posts: 137
Joined: Tue Aug 22, 2006 12:43 pm

Re: :::Snooker:::

Postby 21Grams » Tue Apr 28, 2009 11:26 pm

Steven Hendry 147. :-D

Энэ бол Крусиблийн хааны дэлхийн аваргад авсан 2дах максимум бреак юм байна. Анх 14жилийн өмнө хийж байжээ. 1977оноос зохиогдож эхэлсэн энэхүү тэмцээнд түүний өмнө Cliff Thorburn (1983), Jimmy White (1992), Steven Hendry (1995, 2009) Ronnie O'Sullivan (1997, 2003, 2008), Mark Williams (2005), Ali Carter (2008) энэхүү нэр хүндтэй, өндөр шагнал дагадаг амжилтыг үзүүлж байжээ.

эх сурвалж(бичлэгтэй): http://www.sportgeschiedenis.nl/2008/05 ... cible.aspx


----------------


Энэ жилийн дэлхийн аварга миний үзэж байсан тэмцээнүүдээс хамгийн аймаар нь болж байна. Тамирчидын форм тасарчихжээ. Аваргаа хамгаалж буй Ронни де Роккет залуу тоглогч пистол хочит Марк Алленд сөхөрсөнөөр энэ тэмцээнд тэр түрүүлнэ гээд ам бардам хэлчих хүнгүй болсон нь тэмцээнийг улам сонирхолтой болгож байна. Ингээд бөхөөр ярьвал их шөвөгт дархан аварга Стивен Хэндри, даян аварга Жон Хиггинс, залуу арслан Шон Морфи тэгээд дандаа шижигнисэн залуу заан начингууд шалгарч үлдээд байна. Эндээс ёстой хэн нь ч магадгүй. Нөгөө Хасар нь давна, Басар нь давна гээд дуу байдаг санаанд орж байгаа юм.

Сая 3тойргийн тоглолт эхлээд Стивен 147 авч эхний үедээ 5-3-р Мөрфиг илүүрхсэн бол Селби шууд 3 өрөг дараалж 100+ оноо аваад Хиггинсийг буланд шахаж байх жишээтэй. Хашир тамирчин амархан сөхөрчихгүй, энэ тоог ойртуулах нь лавтай. Ядаж байхад шөнө гараад нойр хасаад байх юм. За за явж үзлээ.

Орой 20:00-с Хендри - Мөрфи, Дэй - Аллен нарын 2үеийг зурагтаар гаргах юм байна лээ. Тайван хөл бөмбөг харуулахгүй нь дээ. :beer
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: :::Snooker:::

Postby meesh » Wed Apr 29, 2009 4:16 pm

Хендри чинь миний шүтээн дээ...Урагшаа аварга авчаасай...

Баярлалаа 21грамм, болон бусад мэдээ оруулсан хүмүүст... :eek:
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9095
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: :::Snooker:::

Postby buree » Thu Apr 30, 2009 9:54 am

За нээрээ ёстой гоё болж байна даа.

Би 3 тоглолтыг тааж нэгийг таасангүй. Марк Аллен сайн байна шүү. Жаахан хамаагүй юм шиг мөртлөө сайн тоглоод байгаа харагдах юм.
Харин Жоон Хиггинс яг санаж байснаар хамгийн сүүлд 75 оноо хийж хожсон байна. өглөө 5 цагт CCTV5 дуусахад 11-11 үлдсэн болохоор интернэтээс л уншлаадаа.

Одоо Mark Allen - John Higgins
Shaun Murphy - Neil Robertson

Миний бодлоор finald John Higgins - Neil Robertson uldene gej bodoj baina.
GEPRO FC since 2012; ONLINE FC 2008, 2009; DELTA FC 2006, 2008, 2009; MANDAKH FC 2010, TDB 2006 - 2012, OT FC since 2012
User avatar
buree
 
Posts: 137
Joined: Tue Aug 22, 2006 12:43 pm

Re: :::Snooker:::

Postby Gooner » Thu Apr 30, 2009 11:29 am

Kim In Ha хэр тоглож байна?
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: :::Snooker:::

Postby Эрдэ » Thu Apr 30, 2009 11:40 am

Уаадах чинь сайн шүү дээ. 2025 онд аварга аваагүй юу хаха

Хөдөө яваад юун тэмцээн. Мяарч мяарч ирлээ гэж.
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: :::Snooker:::

Postby Gooner » Thu Apr 30, 2009 3:14 pm

Хөдөө явж хадлангаа бэлдээ юу
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: :::Snooker:::

Postby Эрдэ » Thu Apr 30, 2009 9:00 pm

юун хадлан бэ? Хавар хадаад байгаарай. :-o :-o
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 20 guests