::::Snooker 2009-2010::::

Буудлага, бодибилдинг, усан спорт, уулын спорт...

Moderator: Их спортын модууд

Re: ::::Snooker 2009-2010::::

Postby Эрдэ » Mon Sep 06, 2010 5:01 pm

Image

Шанхайд нөхөр тоглохгүй болсон гэнэ. Аваргаа хамгаалах жил байсан юм даа. :sad:
Гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрүүлмээр байна гэж.
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4391
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: ::::Snooker 2009-2010::::

Postby Dorjoo » Wed Sep 22, 2010 10:07 am

Ронни О’Салливан агуу амжилт гаргав
Image
Снукер бильяардын үнэмлэхүй амжилт болох нэг цохиураар шууд 147 оноо авах буюу бүх 15 улаан шаарыг шагналын хар шаараар авч, өнгийн 27 оноог алдалгүй гүйцэтгэх тохиолдол тэр болгон мэргэжилийн тэмцээний үеэр харагдаад байддагүй. Снукерийн хамгийн дээд оноо авсан тохиолдол нийтдээ 73 бүртгэгдсэнээс хамгийн сүүлчийнх нь даваа гаригт гарлаа.
Мэргэжлийн снукерчдийн World open тэмцээний гуравдугаар шатанд дэлхийн гурван удаагийн аварга, Английн снукерч Ронни О’Салливан нутаг нэгт Марк Кингтэй учраа тааран тоглосон байна. Эхний хоёр фреймд өрсөлдөгчөө буулган аваад байсан тэрбээр сүүлийн фреймд нэг цохиураар 147 оноо авч, дараагийн шатанд шалгарсан байна.
Мэргэжлийн тамирчин болсон цагаасаа хойш Ронни О’Салливан нийтдээ 10 дахь удаагаа 147 оноо авсан нь энэ бөгөөд өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч “Ноён 147” хочит Стивен Хендригээс илүү гарч чадлаа. Өнгөрсөн жил хоёр снукерчний амжилт тэнцүү байсан бол энэ мөчөөс эхлэн дэлхийн гурван удаагийн аварга Ронни О’Салливан снукерийн хамгийн дээд оноог хамгийн олон удаа гүйцэтгэсэн эрхэм болж, бас нэгэн дээд амжилтыг тогтоогоод байна.
Нийт 502 мянган фунтын шагналын сантай World open тэмцээний аварга ням гаригт тодорно.
Эх сурвалж: http://sport.news.mn
CHAMP19NS
User avatar
Dorjoo
 
Posts: 476
Joined: Sat Sep 01, 2007 4:07 pm
Location: UB

Re: ::::Snooker 2009-2010::::

Postby avarga » Thu Nov 18, 2010 12:15 pm

Эрдэ нэг цохих уу яах уу? Хөдөө явах гэж байгаа гэл үү? Хэзээ ирэхийн?
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 2948
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: ::::Snooker 2009-2010::::

Postby Эрдэ » Thu Nov 18, 2010 12:18 pm

Маргааш явлаа
12 сар гаргаад ирэх байх.
Ер нь тэгээд ирлээ гэхэд цаг гараач уу
Гарсан ч чи олдооч уу гээл байвал :ногоон:

Тоглолгүй удлаа Бадруул та 2 санаачлагатай байл даа залуу хүмүүс байж :RD
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4391
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: ::::Snooker 2009-2010::::

Postby avarga » Thu Nov 18, 2010 12:19 pm

За за. Тэгвэл ирэхээрээ мэдэгдээрэй. Мань амарчихсан. Завтай байна.
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 2948
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: ::::Snooker 2009-2010::::

Postby buree » Tue Dec 07, 2010 2:53 pm

Dorjoo wrote:Ронни О’Салливан агуу амжилт гаргав
Image
Английн снукерч Ронни О’Салливан нутаг нэгт Марк Кингтэй учраа тааран тоглосон байна. Эхний хоёр фреймд өрсөлдөгчөө буулган аваад байсан тэрбээр сүүлийн фреймд нэг цохиураар 147 оноо авч, дараагийн шатанд шалгарсан байна.
Мэргэжлийн тамирчин болсон цагаасаа хойш Ронни О’Салливан нийтдээ 10 дахь удаагаа 147 оноо авсан нь энэ бөгөөд өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч “Ноён 147” хочит Стивен Хендригээс илүү гарч чадлаа. Өнгөрсөн жил хоёр снукерчний амжилт тэнцүү байсан бол энэ мөчөөс эхлэн дэлхийн гурван удаагийн аварга Ронни О’Салливан снукерийн хамгийн дээд оноог хамгийн олон удаа гүйцэтгэсэн эрхэм болж, бас нэгэн дээд амжилтыг тогтоогоод байна.
Нийт 502 мянган фунтын шагналын сантай World open тэмцээний аварга ням гаригт тодорно.
Эх сурвалж: http://sport.news.mn


Энэ мэдээний амттай зүйл нь байхгүй байгаа тул нэмэрлэе гэж бодлоо. Яг бичлэгийг дараа олоод үзээрэй ютюб дээр байна лээ. Улаанууд маш гоё задарсан байж байхад аягүй амархан улаан Марк Кинг алдсны дараа Ронни цохилтоо хийж эхэлсэн. Тэгээд 2-3 аваад шүүгчээд МАХ хийхэд хэдийг өгч байгаа вэ? гэж асуусан. Шүүгч хүмүүсээс асууж байснаа Энэ тэмцээнд МАХ зориулсан шагналын сан байхгүй гэдгийг хэлээд хамгийн өндөр нэг ээлжийн шагнал 4000 Фунт гэж хариулсан. Тэгсэн Ронни бүх хараа улаантай, аваад өнгийн шааруудыг ягаан хүртэл аваад хар дээр тавиур болгоод шууд Марк Кинг дээр очоод гар барьсан. Дүрмийн дагуу бол болох л зүйл дээ. Гэхдээ шүүгч Роннийг хар шаарыг цохихгүй юм уу гэснээр дуртай дургүй цохиод авсанаар МАХ хийгдсэн юм. Харин тоглолтын дараа хэрвээ 147 илүү мөнгө гаргаагүй юм чинь би 147 хийх хэрэг юу байна. гэж хээвнэг хариулаад сууж байсан гар даа. Үнэхээр снукер дээ Месси л гэсэн үгдээ. Сая бас Нэгдсэн вант улсын нээлттэй тэмцээн дээр Стюард Бингем гэж гартай 6-6 тоглож байгаад нэг шаар цохиод бухаа хүссэн газар нь тавигдаагүйгээс болоод тоглолтоо хамаагүй болгож шууд 9-6 хожигдол хүлээж байна лээ. Хэрвээ хүсэхгүй бол тоглохгүй. Хүсвэл харин хожиход бэрх гар даа. Мөн түүний аав хэдхэн хоногийн өмнө хүн алсан ялаа үүрч дуусаад гэртээ гарсан. 1992 онд нэг хар гарыг хутгалж алаад шоронд орсон байсан энэ жил гарч ирсэн юм. Тэгэхээр Ронни аавдаа зориулж дараагий тэмцээнүүдэд гайгүй тоглох байх л гэж найдаж байнай.
GEPRO FC since 2012; ONLINE FC 2008, 2009; DELTA FC 2006, 2008, 2009; MANDAKH FC 2010, TDB 2006 - 2012, OT FC since 2012
User avatar
buree
 
Posts: 137
Joined: Tue Aug 22, 2006 12:43 pm

Re: ::::Snooker 2009-2010::::

Postby Shaggy » Tue Dec 07, 2010 3:24 pm

Уул нь 10 дахиа энэний өмнө хийсэн юм бнлээ... 2007 оны нэг трофид 147г авсан харамсалтай нь ширээг нь хүлээн зөвшөөрөгдсөн ширээ биш гээд албан ёсны тэмцээн бсн ч гэсэн тоолоогүйн бнлээ...

http://v.youku.com/v_show/id_XMjEyNjY4NzQw.html

энэ 10 дахь ийх нь бичлэг бна...
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9558
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ::::Snooker 2009-2010::::

Postby Ганзо » Mon May 16, 2011 8:20 pm

Снукерийн хоёр сэдэв байгаа юм байна. Нөгөө дээр нь тавьсан бичлэг маань энд байх нь илүү зохилтой шиг тул энд бас хууллаа. Хойшдоо үүгээр гайгүй эргэлдэж байхыг хичээнээ.


Энэ жилийн ДА-ын хоёр л тоглолтыг үзсэн нь хоёул Хиггинсийнх байлаа. 2-р шатанд нэг нөхрийг хусч, бага шөвөгт байхаа Ронниг 8-5-р хожигдож яваад буулгаж харагдана лээ. Мэдээ уншихад сүүлийн шатуудад дандаа хожигдож яваад барьж хуссан байна. Мундаг юмаа. Трамп гэдэг мундаг залуу гарч ирж байгаа юм байна. Хиггинс ч түүнийг нэг бус дэлхийн аварга хүртэнэ гэж их үнэлжээ. Харин муу Хендри минь 2-р тойрогт М.Сэлбид хол хожигдсоныхоо дараа снукерээ орхих эсэхээ ойрын хугацаанд шийднэ гэж байснаа шинэ чансаагаар шилдэг 16-д дөнгөж багтсанаа мэдээд:

"I still love playing the game. I want the chance to come back here," said the 42-year-old, who is back in Sheffield as a pundit and commentator for BBC. "I'm going to play all the tournaments. There's no point being half-hearted.
"I don't put in the same amout of time as I did in the 1990s when I was dominating," he said. "Your life is different when you have a family and it can be pretty boring practising the same shot for six hours a day.
"I am going to start having more competitive practice sessions with other players rather than playing on my own. I feel that could help me compete more in matches.
"I still feel I have something to give. I have got the game but I need the belief and hopefully I can get that back by practising more with other players, but certainly staying in the top 16 was a big incentive in my decision." гэжээ.
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Previous

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest