Монголын Регби

Буудлага, бодибилдинг, усан спорт, уулын спорт...

Moderator: Их спортын модууд

Монголын Регби

Postby Саруулбаатар » Tue Sep 15, 2009 5:51 pm

А.Амгалан: Монголд регби хөгжих бүрэн боломжтой
Ярилцсан Г.ДОЛГОРСҮРЭН, Т.ТӨГС (2008-09-15)

Манай оронд шинэ тутам хөгжиж байгаа спортын нэг бол регби билээ. Монголын регбийн холбоо байгуулагдаад дөрвөн жил гаруй болж байгаа ч энэ хугацаанд олон улсын тэмцээн уралдаануудад оролцож чамгүй амжилт үзүүлээд байгаа. Ирэх аравдугаар сард болох дэлхийн АШТ-ий урьдчилсан тоглолт (А5)-ын тэмцээнд манай тамирчид оролцох юм байна. Энэ талаар Регбийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Амгалантай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байна?
-Ирэх аравдугаар сарын 7-нд Катарын Доха хотод болох ДАШТ-ий урьдчилсан тоглолт (А5)-ын тэмцээнд оролцох бэлтгэл сургуулилтаа хийж байна. Энэ нь багуудын зэрэглэл тогтоох тэмцээн бөгөөд манай баг одоогоор Иордан, Катар, Макао зэрэг орнуудтай тоглохоор оноолт таараад байгаа.

-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явах вэ?
-14 тамирчин, албаны таван хүний бүрэлдэхүүнтэй явна.

-Манай регбичид урьд нь олон улсын ямар тэмцээнд орж байсан бэ?
-Анх 2005 онд Хонконг, Манилад болсон олон улсын тэмцээнд IV байрт орж До.Ганхуяг (улсын арслан) шилдэг хамгаалагч болж байлаа. Мөн тус тэмцээнд 2006 онд амжилттай оролцсон. 2007 онд Хөх хотод болсон Азийн орнуудын нөхөрсөг тэмцээнд II байрт, 2008 оны гуравдугаар сард Бээжинд болсон олон улсын клубуудын нээлттэй тэмцээнд Монгол улсын шигшээ баг III байрт орж хүрэл цомын эзэн болсон. Тус тэмцээнд 13 орны 17 багийн тамирчид хүч чадлаа сорьсон юм.

-Томоохон тэмцээн уралдаанд явахад манайханд санхүүгийн асуудал их тулгардаг шүү дээ?
-Бидэнд бол санхүүгийн талын асуудал бараг гардаггүй гэж хэлж болно. Манай холбооны ерөнхийлөгчөөр үүрэн холбооны “G Моbile” ХХК-ийн харилцаа холбоо зохицуулалтын газрын дарга Ж.Болдбаатар, ивээн тэтгэгчээр “Жем интернэйшнл” ажилладаг. Эдгээр байгууллагуудын тусламжтайгаар манай холбооноос өнгөрсөн хугацаанд олон зүйлийг хийсэн. Цаашид ч олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна.

-Регбийн холбоо цаашид юу хийхээр төлөвлөөд байна вэ?
-2005-2006 оны хичээлийн жилд “Аварга” Биеийн тамирын дээд сургууль, 2006-2007 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийн БТС-д регбийн дасгалжуулагчийн анги нээж анхны боловсон хүчнүүдийг бэлдэж байна. Мөн 2007 онд Ерөнхий боловсролын дунд сургуулийн 9, 10, 11-р ангийн биеийн тамирын хичээлийн сургалтын хөтөлбөрт оруулж, багш нарт нь жилд гурван удаа регбийн сургалт семинар зохион байгуулах анхан шатны гэрээ хийгдсэн байгаа. Үүний зорилго нь тамирчдыг багаас нь бэлдэж шинэ үеийг гаргаж ирэх юм. 2008 оны зун Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвтэй хамтран зуны сургалтыг хүүхдүүдийн дунд зохион байгуулсан. Үүнээс хойш жил бүр уламжлал болгон явуулахаар төлөвлөж байгаа. Цаашдаа энэ спортыг эмэгтэйчүүдийн дунд хөгжүүлэхээр ярьж байна.

-Одоогийн байдлаар манайд хичнээн хүн хичээллэж байгаа вэ?
-Регбийн зургаан клубт 300 гаруй тамирчид хичээллэж байна.

-Манайд энэ спорт хөгжих хэр боломжтой вэ?
-Регбийн спорт бол эртний Английн язгууртнуудаас гаралтай тоглоом бөгөөд бие бялдрыг тэгш хөгжүүлдгээрээ онцлогтой. Тиймээс ч хүмүүс ихээр сонирхон хичээллэж байна. Манайд жилийн дөрвөн улиралд хичээллэхэд тохиромжтой учраас хурдан хөгжих бүрэн боломжтой.

-Монголын регбийн холбоо Дэлхийн холбоонд элссэн үү? Хамтран ажилладаг уу?
-Дэлхийн регбийн холбоо 205 гишүүнтэй. Одоогоор манай холбоо Азийн холбоонд жинхэнэ гишүүнээр элссэн. Манай улс 2004 онд Дэлхийн сонирхогчдын регбийн холбооны жинхэнэ гишүүнээр элсэж хамтран үйл ажиллаагагаа явуулж байна. Анх 2005 онд Канад, 2006 онд Хонконгоос мэргэжилтнүүдийг урьж авчран сургалт явуулж анхны багш дасгалжуулагчдийг бэлтгэсэн. Одоо регбийн холбооны гишүүн орнуудын Монголд суугаа элчин сайдын яамдтай хамтран ажиллахаар төлөвлөн заримтай нь гэрээ хийгээд байна.

-Дотооддоо тэмцээн уралдаан зохиож байсан уу?
-Томоохон тэмцээн явуулж байгаагүй. Клубуудын дунд л тэмцээн болж байсан. Харин ирэх жил улсын аваргын анхдугаар тэмцээнийг зохиохоор төлөвлөөд байна.

-Ярилцсанд баярлалаа. Оролцох тэмцээнд чинь амжилт хүсье!

Image
Image

Image
User avatar
Саруулбаатар
 
Posts: 12
Joined: Tue Sep 15, 2009 5:08 pm

Re: Монголын Регби

Postby Bold9 » Tue Sep 15, 2009 5:59 pm

2 залууг таних юм байна..Молиго, Дашдэндэв 2-г.. Саяхан Узбекстанд болсон тэмцээнд хүрэл аваад ирлүү..Цаашдын тэмцээн уралдаанд амжилт
Bold9
RED ARMY
 
Posts: 2581
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Монголын Регби

Postby LeMoN » Tue Sep 15, 2009 6:01 pm

Манайхан уг нь энд л амжилт гаргахаар харагдаад байдын сайхан эр бяраа гайхуулсан монгол эрчүүд :smile:
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5587
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: Монголын Регби

Postby Norman_Whiteside » Tue Sep 15, 2009 6:06 pm

Долгионыг Молиго гээд байгаамуу хаха. Регбигийн холбооны СЕО , багийн ахлагчтай нэг өрөөнд жил гаран сууж ажиллсан чинь Регбид дуртай болсон шүү нэг сэдэв нээнэ гэж бодоод байсан нээчихсэн байна ш дээ
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3771
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Монголын Регби

Postby Саруулбаатар » Thu Sep 17, 2009 11:03 am

Регби ёстой гое шүү Жинхэн Монголчуудын спорт

Азид Регбигээр Монголтой Узбекууд Японууд өрсөлдөх байх аа
Image

Image
User avatar
Саруулбаатар
 
Posts: 12
Joined: Tue Sep 15, 2009 5:08 pm

Re: Монголын Регби

Postby Taaga » Thu Sep 17, 2009 11:46 am

харахаар гайгүй хурдтай барилддаг нөхдүүд давгүй явах юм шиг санагдаад байгаан. Япончууд гайгүй байж чадах уу, Азид бол Австраличууд л сайн гэж бодоод байна шд. Шинэ Зеланд байна бас, аварга биетэй нөхдүүд
"There is no I in a team".
User avatar
Taaga
 
Posts: 266
Joined: Thu May 10, 2007 11:24 am

Re: Монголын Регби

Postby Villa_Bayaraa » Thu Sep 17, 2009 1:09 pm

Taaga wrote:харахаар гайгүй хурдтай барилддаг нөхдүүд давгүй явах юм шиг санагдаад байгаан. Япончууд гайгүй байж чадах уу, Азид бол Австраличууд л сайн гэж бодоод байна шд. Шинэ Зеланд байна бас, аварга биетэй нөхдүүд


Хэхэ юу ярина вээ? Австрали, Шинэ Зеландын багууд бол одоохондоо Азийн ямар ч багийг зүгээр арчаад хаяна шд.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 5648
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Монголын Регби

Postby Gooner » Thu Oct 01, 2009 4:59 pm

Австрали, Шинэ Зеланд чинь юун Ази, дэлхийн хэмжээний багууд.
Six Nation Cup эдэрт бол алалцдаг л юм даа.
Англи, Франц бас их сайн юм билээ.
Image
User avatar
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 21903
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Монголын Регби

Postby avarga » Thu Oct 01, 2009 5:39 pm

Taaga wrote:харахаар гайгүй хурдтай барилддаг нөхдүүд давгүй явах юм шиг санагдаад байгаан. Япончууд гайгүй байж чадах уу, Азид бол Австраличууд л сайн гэж бодоод байна шд. Шинэ Зеланд байна бас, аварга биетэй нөхдүүд

Манай бөхчүүд маань ОУ-ын тэмцээнд ороод түрүүлээд ирсэн байна лээ ш д бүүр дээр.
Д.Ганхуяг начин байхдаа шилдэг тоглогчийн шагналыг нь аваад. Цэрэнпунцаг л бүгдий нь авч явсан гэсэн.
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 2948
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Монголын Регби

Postby erka2 » Fri Oct 02, 2009 3:26 pm

Gooner wrote:Австрали, Шинэ Зеланд чинь юун Ази, дэлхийн хэмжээний багууд.
Six Nation Cup эдэрт бол алалцдаг л юм даа.
Англи, Франц бас их сайн юм билээ.



6nationd bol England,Wales, Scotland,ROIreland, France,Italy ordog.
Rugby bol enlglishtei ulsuudad mash sain hogjson englisheer l yaridag bol rugby toglodog uls bgaa
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Монголын Регби

Postby white » Fri Oct 02, 2009 3:45 pm

Гантулга залууг таних юм байна. МУБИС-БДС-ийг төгссөн залуу байгаа. Би тийшээ ор гэж зөвлөж байлаа гэж. Зун 97 дээр бэлтгэл хийгээд байсан уу, Дани мэргэжилтэнүүд ирсэн гээд байсан. Дүрмийг нь тайлбарлаад өгөх хүн байна уу. Ер нь их **н** спорт шиг санагддаг. Хүчний спорт байхаа, өөр нарийн ур чадвар бага шаардагдах байх :mrgreen:
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2481
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Монголын Регби

Postby Бамбууш » Sat Oct 03, 2009 2:28 am

Бага ангийн багш чи их буруу бодолтой явж байна шүү. Зүгээр л хүчтэй мунагууд хоорондоо мөргөлддөг гэвэл том эндүүрэл.. Наадах чинь бас тактик , хувийн ур чадвар, сийрэг толгой энэ тэр гээд бүгд орно..
Дараа завтай үедээ сайхан тайлбарлаж өгнөө..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Монголын Регби

Postby mig28 » Sat Oct 03, 2009 8:25 am

Gooner wrote:Австрали, Шинэ Зеланд чинь юун Ази, дэлхийн хэмжээний багууд.
Six Nation Cup эдэрт бол алалцдаг л юм даа.
Англи, Франц бас их сайн юм билээ.

Австрали, Шинэ Зеланд,Өмнөд Африктай Tri Nation Cup д алалцдагийн мөө
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1315
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: Монголын Регби

Postby white » Sat Oct 03, 2009 10:26 am

Бамбууш wrote:Бага ангийн багш чи их буруу бодолтой явж байна шүү. Зүгээр л хүчтэй мунагууд хоорондоо мөргөлддөг гэвэл том эндүүрэл.. Наадах чинь бас тактик , хувийн ур чадвар, сийрэг толгой энэ тэр гээд бүгд орно..
Дараа завтай үедээ сайхан тайлбарлаж өгнөө..



Бага ангийн багш уу хэ хэ би уг нь IT ш дээ. :mrgreen: Дараа дүрмийг тайлбарлаарай :eek:
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2481
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Монголын Регби

Postby avarga » Sat Oct 03, 2009 4:10 pm

За бага ангийн багш аа
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 2948
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Монголын Регби

Postby sound of CFC » Sun Apr 04, 2010 12:49 pm

:-o :-o :-o
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Монголын Регби

Postby Мянхай » Wed Nov 10, 2010 3:30 pm

Манайханы талаар мэдээлэл маш хомс байх юм. Уул нь хэвлэл мэдээллээр явсан тэмцээнийх нь талаар бичээд, олон нийтэд жаахан танилцуулаад өгвөл...
Мянхай
 
Posts: 92
Joined: Thu Feb 25, 2010 7:09 pm

Re: Монголын Регби

Postby Tomroo_Kop » Wed Nov 10, 2010 4:00 pm

Цэндээг л таних юм байна...Өнгөрсөн зун АНУ-д зуны хэдэн сар цуг ажиллаж амьдарсан даа...Регби тоглодог гэж харагдахгүй ч яг тулаад үзэхээр үнэхээр шөрмөстэй,ямар ч хүнийг мөргөөд унагаачихаар юм билээ...

Сэдэвтэй холбоогүй ч нэг болсон явдал...

АНУ-д байхдаа тэнд байсан Монгол залуучууд ажилгүй өдрөө Монгол тоглоомоо тоглоно гээд Баавгайн чих тоглосон чинь Цэндээ ганцаараа дайрсаар байгаад бүгдийг нь түлхээд гаргачихна...Охидууд бол тээр хол үсэрнэ...Нэлээн олон хүний цамцыг нь сунгаж, захыг нь ханзалсан даа :ногоон:
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3766
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Монголын Регби

Postby Г.Баяраа » Sat Dec 11, 2010 11:56 am

Image

Rugby Sevens төрлөөр анх удаа олон улсын тэмцээнд оролцсон манай регбичид ялалт авч чадалгүй тэмцээнээ дуусгалаа. Хэсэгтээ Япон, Хонконг, Тайланд гэсэн Азийн мэргэжлийн лигтэй орнуудын багуудтай хамт орсон тул манайхан туршлага аргагүй дутаж нэг ч оноо авч чадсангүй. Гэхдээ шигшээ багийн дасгалжуулагч, холбооны дэд захирал Г.Дашдэндэв энэ үр дүнд төдийлөн харамсахгүй байгаа гэдгээ Азийн наадмын өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан байв. Тэрээр “Бусад орнууд шиг байнга бэлтгэл хийх боломж манайд байдаггүй. Одоо л гэхэд манай оронд хасах хэмийн хүйтэнтэй байгаа. Тийм болохоор оролцож туршлага судлах нь бидний зорилго байсан. Энд тоглож байгаа залуус бол монголын регбийн ирээдүй болсон тамирчид. Тэд энэ тэмцээнээс сурсан зүйлсээ дараагийн дүү нартаа зааж сургах болно” хэмээн ярьсан байна. Мөн “Монголд үндэсний спорт нь бөх болохоор хүчтэй залуусаас бид багаа бүрдүүлсэн. Гэхдээ энэ төрөл их хурд шаарддаг болохоор энэ тал дээр сайн тамирчныг хайж олох хэрэгтэй байна’ гэжээ. Хэсэгтээ хийсэн 4 тоглолтдоо манай баг оноо авч чадалгүй 195 оноо алдсан. Шигшээ багийн ахлагч Г.Хосбаяр Хонконглд регбийн лигт тоглож байсан. Мөн Э.Гансайхан, Ц.Дэлгэрхүү нар Солонгос, Англид тоглож байсан туршлагатай. Харин шигшээ багийн дасгалжуулагч Уэльсийн Кардиффийн их сургуульд суралцаж байхдаа регби тоглодог байсан аж. Азийн 16-р наадмын Регби-7 төрлийн хасагдах шатны тоглолтууд өнөөдөр үргэлжилж байна.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7426
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Монголын Регби

Postby eNk » Fri May 27, 2011 5:46 pm

Рэгби бол жинхэнэ эр хүний спорт. Бөх шиг хүчирхэг, гүйлтийн хүн шиг хурд, тэсвэр, Хөлбөмбөгчин шиг мэдрэмж гээд л олон чадвар шаарддаг. Монголын Рэгбичид ганц 2 хон чадвартай юм шиг харагддаг.
User avatar
eNk
 
Posts: 279
Joined: Sat Jan 26, 2008 5:02 pm
Location: Дэлхийн гадарга дээр, далайн төвшнөөс дээш 2000

Re: Монголын Регби

Postby MGT » Sun Jul 15, 2012 2:47 pm

Image

Манайхаан очиж багаа дэмжих үү :mongol: :mongol: :mongol:
[gifv]https://media.giphy.com/media/xThtavMQZtCbNZo2WY/giphy-downsized.gif[/gifv]
User avatar
MGT
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 1588
Joined: Fri Feb 25, 2011 8:32 pm

Re: Монголын Регби

Postby Dondogoo » Wed Apr 29, 2015 2:16 pm

eNk wrote:Рэгби бол жинхэнэ эр хүний спорт. Бөх шиг хүчирхэг, гүйлтийн хүн шиг хурд, тэсвэр, Хөлбөмбөгчин шиг мэдрэмж гээд л олон чадвар шаарддаг. Монголын Рэгбичид ганц 2 хон чадвартай юм шиг харагддаг.

Маш гоё спорт санагддаг шдээ сүүлийн үед овоо энд тэнд тэмцээнд оролцоод гайгүй амжилттай байгаа юм шиг
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин


Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest