Агуу өрсөлдөөн - Эль Классико

Буудлага, бодибилдинг, усан спорт, уулын спорт...

Moderator: Их спортын модууд

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Moza » Sun Nov 29, 2009 9:52 pm

Realist wrote:Прьмьершип өнөө шөнийн тулааныг гаргана гэнэдээ. Үзэх хүн байна уу хүмүүсээ?

Үнэн юм уу... Яадаг юм билээ байз... :smile:
Үзвэл үзье... :eek:
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Тэгшээ » Sun Nov 29, 2009 11:31 pm

Тоглолт ойртсоор л... Халуухан юм болох нь дээ...
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5414
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Tomroo_Kop » Mon Nov 30, 2009 1:59 am

NTV шууд дамжуулж байна гээд Хөхөө өвлийн хүйтэнд гадаа Барса Риал гээд ярицан зогсож байна ш дээ.Монголчууд гэж юм юм дуулгана шүү.
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby ABC » Mon Nov 30, 2009 2:18 am

link bnau zaluusa
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby ABC » Mon Nov 30, 2009 2:27 am

zaluusa tuslalda gj
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby TraP » Mon Nov 30, 2009 2:53 am

1-р үе Риал илүү олон боломж гаргалаа
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Finalist » Mon Nov 30, 2009 2:58 am

Trapper wrote:1-р үе Риал илүү олон боломж гаргалаа

Гэхдээ гаргахаасаа ашиглах нь илүү чухал байнаа...
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Bayara » Mon Nov 30, 2009 4:00 am

Сайхан тоглолт боллоо. Реал илүү олон боломж гаргасан ч гоолдож чадсангүй. Ибрагимович сайхан гоол хийлээ. Мундаг тоглогч шүү.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby У.Тэмүүжин » Mon Nov 30, 2009 4:04 am

сүүлд алвэс мэссид бас л ганган хаяж бна лээ шүү. мэсси алдцан л болхоос биш...
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6194
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby messi10 » Mon Nov 30, 2009 4:26 am

“Эль Классико” биднийх.....барса барса барса....
User avatar
messi10
 
Posts: 472
Joined: Thu Feb 19, 2009 2:41 am

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Finalist » Mon Nov 30, 2009 4:32 am

Харамсалтай л хожигдлоо :sad:

Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Бээгий » Mon Nov 30, 2009 8:17 am

Ёстой харин нойр боллоодоо 8+)
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Цэнгүүн » Mon Nov 30, 2009 7:11 pm

Сүүлийн 3-н Эль Классико биднийх.. :beer
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby fcb » Mon Nov 30, 2009 7:26 pm


Сүүлийн 4,5,6,7 ... Эль Классико биднийх болох болтугай
Өөр өөр дахин давтагдашгүй авъяасуудыг нэг хэмжүүр, нэг дүнгээр хэмжих нь утгагүй зүйл
User avatar
fcb
Culé
Culé
 
Posts: 866
Joined: Thu Oct 01, 2009 10:08 am

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Seikoni » Tue Dec 01, 2009 8:54 am

тэрний өмнөх 4 нь биднийх байсан юм байна шүү.. капелло шустер ирээд муу Райкаардыг гаргаахаа байж билээ.. одоо гэхдээ хавар хариугаа сайхан авнаа..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Lucifer » Tue Dec 01, 2009 9:25 am

Seikoni wrote:тэрний өмнөх 4 нь биднийх байсан юм байна шүү.. капелло шустер ирээд муу Райкаардыг гаргаахаа байж билээ.. одоо гэхдээ хавар хариугаа сайхан авнаа..


Шустер гаргаахаа болих нь хайшаа юм бэ. манай хямрал таараад хожигдоо биз.
Хичнээн хожигдлоо гээд 3 дараалж хожигдож байгаагүй юм шүү.

Миерда нар гэж нэг л их хаварт найдсан хүмүүс байнаа.
Хавар гэхэд СЛ-ийн шөвгийн 16-с уламжлалт ёсоор хасагдаад,
Пелегрини ажлаасаа халагдаад, Перезийн 250 сая еврогийн хөрөнгө оруулалт
шаталтанд орсон моралгүй үедээ дахиад нэг тоосоо гүвүүлнэ дээ.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Seikoni » Tue Dec 01, 2009 12:33 pm

хямрал гэж Мэсси байхгүй байсныг хямрал гэх гээд байна уу.. 2007 оны 12 сард нухуулахад Мэссигээс бусад нь байсан.. мөн түүнчлэн тэр үед лигтээ танайх овоо гайгүй байсан байх шүү.. 2008 оны хавар нухуулахыг чинь бол ойлгож болж байна аа..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby kayo » Tue Dec 08, 2009 3:04 pm

http://v.goalhi.com/v1446.html
Сүүлийн 15н жилийн шилдэг 10н эл классико, манайхны амттай ялалт нь илүү их байна шүү, хэхэ, гэхдээ өнгөрсөн 2-6 ороогүй байгаа л даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Реал Мадрид » Tue Dec 08, 2009 8:31 pm

Урвагч Дүлзэнгийн үр сад Барса Реалд-2

Испаний лигийн хоёр аварга Барселона Мадридийн Реал багуудын өрсөлдөөн тулаан хөл бөмбөгийн түүхийн нэгэн чимэг баялаг нь болсоор ирсэн билээ.
Барсагаас Реал руу эсвэл Реалаас Барса руу шилжинэ гэдэг тухайн тоглогчийн хувьд амьдралых нь хамгийн том алхам болох үе ч бий. нэг багаас нөгөөрүү шууд шилжин орсон улсууд бол энэ удаа өөр гуравдагч багийг дамжин явж байгаад дайсныхаа багт орсон урвагчдын тухай өгүүлье.


1. Рикардо «Эль Дивино» ЗАМОРА


Яс үндэс: испани
Байрлал: хаалгач


«Барселон»-д 1919 – 1922/ Испании цом 2 удаа/ 1920 оны олимпийн тоглолтын мөнгөн медаль.
«Реал»-д 1930 – 1936/ Испании 2 удаагийн аварга/Испании цом 2 удаа


Түүх: 1901 онд төрсөн Рикардо Замораг үнэхээр гайхалтай хувь заяа хүлээж байлаа. 14 настайдаа л тэр Барселоны их сургуулийн багт тоглож байв. Тэр тусмаа довтлогчийн байрлал дээр. 15 тай байхдаа багаасаа шүтдэг байсан «Эспаньол»-д орсон байна. 1919 онд Замора «Барселон»-д орж, ирэх жил нь олимпийн мөнгөн медаль авсанаар дэлхий даяараа Барсад супер хаалгач гарж ирлээ хэмээн шуугиж эхэлсэн. Барсад Испаний цомын 2 удаагийн эзэн болсон тэр цагаас эхлэн Замора дээдсийн амьдралаар амьдрах болж, сонин хэвлэл түүний хайр дурлалын түүхээр дүүрж байв. Хүссэнээрээ амьдрахад нь мөнгө илт дутагдаж ирсэн Замора цалингаа нэмэхийг шаардаж эхэллээ. Гэвч дөнгөж шинэ цэнгэлдэх бариад байсан Барса ямар ч мөнгөгүй болоод байв. Энэ үед «Эспаньол»-ийн ерөнхийлөгч Женаро де ла Рива 25000 песетээр Замораг авах санал тавьж, хаалгачад өөрт нь сарын 1000 песетийн цалин олгох санал тавьсан нь тэр үед хөл бөмбөгийн ертөнцөд дуулдаж байгаагүй их мөнгө байв. Замора ч саналыг дор нь хүлээн авлаа. Барсад тэрээр 111 тоглолт хийсэн юм. «Эспаньол»-д дэлхийн шилдэг хаалгачийн цол хүртсэн Замора 1930 онд ерөнхийлөгчтэйгээ муудалцаад Мадридийн Реалд шилжин орсоноор хэрэв чи Барсад байсан бол хэзээ ч Реалын цамц өмсөх ёсгүй гэсэн бичигдээгүй хуулийг зөрчсөн анхны тоглогч болсон байна. Өстөн хоёр багийн тоглолт улам хурц болон Замораг бөмбөг хаах болгонд хашгаран уурлаж байсан Барсагийн дэмжигчид түүнийг алахад бэлэн байлаа. 1933 онд Испаний улс төрийн байдал хурцдан иргэний дайн эхлэх нь ойлгомжтой болж байсан үед Испаний хөл бөмбөгийн холбооноос шигшээ багийн тоглолтыг Барселонд явуулахаар анх удаагаа шийдсэн байна. Энэ тухай мэдсэн Барселоны балиашгууд холбоонд захиа бичин хэрэв тоглолт Барселонд болбол Замора тэргүүтэй Реалынхныг амьд үлдээхгүй гэж сүрдүүлсэн байна. 1930 , 1934 оны ДАШТ ээр Замора үнэхээр гайхалтай тоглосон тул шилдэг хаалгачаар өрсөлдөгчгүй шалгарж байв. Зодог тайлаад Замора радио телевиз, сонин хэвлэлд ажиллаж байсан бөгөөд өөрийн залгамжлагчаар Лев Яшиныг нэрлэж байв. Гэвч хөл бөмбөггүй удаан тэссэнгүй. «Эспаньол»-ийг удирдан ажиллаж эхэлсэн ч амжилт олсонгүй. Харин ч бүр түүхэнд анх удаагаа доод лийгрүү унагааж орхисон тул дороо халагдлаа. Заморагийн хүү Рикардо «Рикардиньо» Замора муугүй хаалгач байсан бөгөөд хүүгээ Барсад оруулах санаатай ирсэн боловч Барса түүхэн дэх анхны урвагчийг балиашгууд мартаагүй байгаа. Хүү чинь энд тайван байж чадахгүй хэмээн татгалзсан байна. Замора удаан хугацаагаар хүнд өвдсөний эцэст 1978 онд Барселон хотноо нас баржээ. Холбооноос Испаний шилдэг хаалгачид олгодог шагналыг түүний нэрээр нэрлэсэн ба 1989 онд Барселона хотын зөвлөлөөс «Сарриа» цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох нэгэн гудмыг Заморагийн нэрэмжит болгосон бөгөөд чухам энд л Барсагийн балиашгууд Эспаньолынхныг урхидан ангуучилдаг аж. Урвагчид өршөөл байхгүй.


2. Георге ХАЖИ


Яс үндэс: румын
Байрлал: хагас хамгаалагч


«Реал»-д 1990 – 1992/ Испаний супер цом
«Барселон»-д 1994 – 1996/ Испаний супер цом


Түүх: Румыний хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг хөл бөмбөгч хэмээн албан ёсоор зарлагдаж, «Карпатын Марадона» гэж нэрлэгдэж явсан Хажи 8 настайгаасаа л Барселоныг шүтдэг байлаа. Гэвч хувь заяа өөрөөр шийдсэн юм. Румыний «Фарул», «Спортул», «Стяуа» -д найман жил олныг бишрүүлсэнийх нь дараа Реал Хажиг авахаар хөөцөлдөж эхлэн гартаа оруулж авсан. Реалд Хажид бүтэлтэй юм юу ч байсангүй. Дасгалжуулагч нар түүний хувиа хичээсэн тоглолтыг гайхаж, сэтгүүлч нар хаанаас ч юм Хажигийн Барсаг шүтдэг хэмээн ярьж байсан ярилцлагуудыг ухаад гаргаад ирсэн байв. Карпатын Марадонагийн амьдрал там болж эхэллээ . Ингээд Хажи сэтгүүлчдэд – Хүссэн газраа тоглох завшаан хүн болгонд оногддоггүй. Яг үнэнээ хэлбэл би Барсагийн анхаарлыг татах гэж л Реалд орсон гэж хэлсэнийхээ дараа «Бреши»-д бага зэрэг мөнгөөр худалдагдав. Италид ирээд Хажи баруун зүүнгүй дамжуулалт өгөн дахиад л гялалзаж эхэллээ. 1994 оны ДАШТ-ээр шилдэг гоолын шагнал авж, бэлгэдлийн шигшээд багтлаа. 28 нас хүрж байсан Хажиг авахаар Европын шилдэг багууд дугаарлан зогсож байв. Барсагаас урилга авсан Хажи тэр дороо л зөвшөөрсөн юм. Кройф түүнээр Реал руу уравсан Михаэль Лаудрупыг орлуулах бодолтой байсан бөгөөд Хажи 10 дугаарын цамц аван найруулагчийн ажилд томилогдлоо. Харамсалтай нь олон удаагийн гэмтэл бэртэл Хажиг Барсад бүх авьяас чадвараа гаргахад нь саад болсон юм. Мэдээж хэрэг сайн сайхан зүйл ч байсан. Энд л Хажи хуримаа хийсэн бөгөөд Барсагийн түүхэнд үлдэх хэд хэдэн гайхамшигт бөмбөгөөр өрсөлдөгч багаа мялаасан билээ. Испаний лигийн түүхэн дэх шилдэг арван гоолд Хажигийн гоол байдаг. Дурсан саная. «Сельта» — «Барселона» тоглолтын 2-р үе эхлэх гэж байв. Талбайн төвд Барсагийхан бөмбөг тоглолтод оруулахаар зогсож байсан энэ үед өтгөн манан татсан байлаа. Шүгэл дуугаран Ромарио Хажи рүү дамжуулаад Сельтагийн хаалга руу харсанаа гэнэт Хажи цохь хэмээн хашгарсан гэдэг. Өрсөлдөгч багийн хаалгач хаалганаасаа хол гараад ирсэн байсныг ажигласан хэрэг. Хажи ч удаан бодсонгүй зүүн хөлийн дархан цохилтоо хийв. Бөмбөг хөөрөн манан дунд орж, хэдхэн секүндийн дараа гарж ирэн хаалганд орсон байна. Хажи Румыний шигшээд 125 тоглож, 35 бөмбөг оруулжээ. 3 ДАШТ д оролцсон. Румыний 4, Туркийн 4 удаагийн аварга. УЕФА гийн цом болон Европын супер цомын эзэн. Бухарест хотод Хажигийн гудамж байхаас гадна Констанцад Хажигийн нэрэмжит цэнгэлдэх бий.


3. Фернандо «НАНДО» Муньос Гарсия


Яс үндэс: испани
Байрлал: Хамгаалагч


«Барселона»-д 1990 – 1992/ Аваргуудын лийг,Испаний хоёр удаагийн аварга. Испаний супер цом.
«Реал»-д 1992 – 1995/Испаний аварга.


Түүх: Нандо «Севилья»-гийн багачуудын багаас эхлэн зүтгэсэн ба 18 насандаа үндсэн багт багтан, 19 тэйдээ гарааны тоглогч болсон байв. Нандо бусад урвагчдаас ялгаатай нь өөрийн хүслээр биш тоглож байсан багийхаа тушаалаар урвасан хүн юм. «Севилья»-д хоёр жил 70 тоглолт хийсэн залуухан мөртлөө найдвартай хамгаалагч мэдээж Барса, Реал, Атлетико гэсэн Испаний томчуудын анхаарлыг татаж байлаа. Томчуудын өрсөлдөөнд Барса ялсанаар Нандо 23 настайдаа Каталонд ирлээ. «Севилья» түүнийг Барсагийн хаалгач Унсуег 3 жилийн дотор худалдаж авах эрхээр сольсон тул бараг үнэгүй орж ирсэн юм. Кройф Нандог Рональд Куманыг довтолгоонд оролцох үед нь байрлалыг нь хааж , ар талаа батлан даалгах зорилгоор авсан бөгөөд Нандо ч үүргээ сайн биелүүлж байлаа. Тэрээр Барсад хоёр том шигшээ тоглолтод оролцсон. 1991 онд Цомтонгуудын цомын тэмцээний финалд «Манчестер Юнайтед»- тэй тоглоход Нандо улаан картаар торгуулсанаас болж Барса 2-1 ялагдсан. Гэвч жилийн дараа Аваргуудын лийгийн шувтаргад Сампдоритой учирахад Нандо үнэхээр хамгаалалтаа авж явсаны ачаар хожиж чадсан билээ. Барселонд олимпийн тоглолт болж байсан 1992 онд «Севилья» дампууралд орон Барсад хаалгач Унсуег авахаа больсоноо мэдэгдэн Нандогийн төлбөр хэмээн 500 сая песет нэхэмжилж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ үед «Камп Ноу»-д засвар хийж байсан «Император» Нуньес тийм их мөнгө алга. Тэгээд ч Унсуегээр солих гэрээ байснаас биш худалдаж авах гэрээ байгуулаагүй хэмээн хариулсан байна. Мадридийн Реалтай Нандог зарах талаар нууц гэрээ хэдийн байгуулаад байсан «Севилья» Испаний Хөл бөмбөгийн Холбоонд хандан зарга үүсгэсэн бөгөөд гайхалтай нь холбоо Барсаг буруутан хэмээн үзэж торгон Нандо нутаг буцлаа. Нутагтаа удсангүй 4 хоноод л Реалд худалдагдсан байна. Мадридад Нандо сайн тоголж чадаагүй. 3 жилд тавь гаруйхан удаа талбай дээр гараад «Эспаньол»-д очсон. Одоо ч Барселонд амьдардаг.


4. Роберт ПРОСИНЕЧКИ


Яс үндэс: хорват
Байрлал: Төвийн хагас хамгаалагч


«Реал»-д 1991 – 1994
«Барселон»-д 1995 – 1996


Түүх: Хорват аав, Серб ээжийн хүү Роберт Просинечки Германы Швенинген хотод төржээ. Багаасаа хөл бөмбөгийн вундеркинд хэмээн нэрлэгдэж байсан Просинечки 19 тэйдээ залуучуудын дэлхийн аварга болж, тэмцээний шилдэг хөл бөмбөгчөөр шалгарж байв. 22 хүртэлх насныхны Европын аваргаар Миятович, Шукер нарын хамт мөнгөн медаль хүртэж, Европын шилдэг багууд Просинечкиг авахын мөрөөдөл болж байв. 1990 онд «Црвена Звезда» марселийн «Олимпик»-ийг хожин Аваргуудын лийгийг авсанаас хойш Просинечкиг багтаа тоглож байна гэсэн зүүдлэх хүн ч улам олширж эхэллээ. Тэр үеийн Олимпикийн эзэн нь Бернар Тапи. Тухайн үедээ Абрамович болж байсан хүн бөгөөд дуртай тоглогчоо авдаг босс байлаа. 1990 оны ДАШТ-ээр ч Югославууд Испанийг хожин амжилттай тоглосон. Жилийн дараа Реал «Црвена Звезда»-д асар их мөнгө төлж байж нэг юм Робертийг багтаа авж, санаа амрав. Реалийг дасгалжуулж байсан Радомир Антич серб хүнийг хэлэх үү, нутгийн залуудаа их найдвар тавьж байв. Гэвч элдэв бэртэлээс болоод Просинечки эхний жилээ дөнгөж 3 удаа тоглосон байна. Ирэх жил нь дасгалжуулагч солигдож, шинээр ирсэн Бенито Флоро түүнийг сэлгээнд л гаргаж байлаа. 1993–94 оны улирал арай гайгүй эхэлсэн ч дахин хүнд гэмтэл аван удаан хугацаагаар талбайг орхилоо. Буцаж ирсэн Просинечки Реалд хэрэггүй болсоноо ойлгоно. Реалын ээлжит шинэ дасгалжуулагч Хорхе Вальдано Робертийг хэрэггүй гэж үзсэн ч энэ үед «Овьедо»-г дасгалжуулж байсан Радомир Антич өөр бодолтой байв. Зээлээр «Овьедо»-д орсон Просинечки энд Испани дахь хамгийн амжилттай тоглолтуудаа үзүүлсэн билээ. Реалтай хийсэн тоглолтод Просинечки гайхамшигтай тоглолт үзүүлэн 3-2 оор хожиж чадсан. Энэ улиралд Просинечки лийгийн шилдэг дамжуулагчдын нэг болсон байна. Гэвч Реалыхан түүнд итгэл хүлээлгэсэнгүй, гэрээгээ цуцлахыг санал болгосныг тэр зөвшөөрлөө. Энэ үед Барса Просинечкиг урихад мэдээж хэрэг тэр дороо л за хэмээн толгой дохисон байна. Харамсалтай нь Каталонд ч Роберт байр сууриа олж чадсангүй. 1995 оны Барсад легионерууд биш нутгийн хөл бөмбөгчид цөм болж байснаас гадна Просинечкигийн удаа дараагийн гэмтэлүүд тогтвортой тоглох боломж олгосонгүй. Испаний аваргаар Барсад 19 хэн тоглохдоо сэлгээгээр гарж, эсвэл тоглолтын дундаас солигдож байв. Испаний цомын шигшээ тоглолтод Просинечки талбайгаас хөөгдсөнөөр Барса ялагдсан нь түүний Барса дахь сүүлийн тоглолт болсон юм. Улирал дуусаад Барсагаас халагдсан Просинечки «Севилья»-д очсон ч доод лийгэд унасан билээ.


5. Мигель Сарасолс СОЛЕР


Яс үндэс: испани
Байрлал: хамгаалагч


«Барселона»-д 1988 – 1991, 1992 – 1993/ Испаний 2 удаагийн аварга,Испаний цом,Испаний супер цом, Цомтонгуудын цом,Европийн супер цом.
«Реал»-д 1995 – 1996


Түүх: Дэлхий дахинд алдаршаагүй ч Солер хэд хэдэн дээд амжилт тогтоосон хөл бөмбөгч. Тэрээр Испаний лийгэд 19 улирал тоглосон зургаан тоглогчийн нэг. Мөн Ла Лийгийн 7 багт тоглосон нь ч реклрд амжилт юм. Солер 19 улиралд «Эспаньол», «Барселона», «Атлетико», «Севилья», «Реал», «Сарагоса», «Мальорка» багуудад тоглосон төдийгүй Барселона Мадрид хотуудын шилдэг 4 багийн хувцсыг өмссөн цорын ганц тоглогч юм. «Эспаньол»-д анх төвийн хамгаалагч байсан Солерийг Хавьер Клементе зүүн жигүүррүү шилжүүлсэнээр тэр шинэ төвшинд гарсан. Тэрээр «Эспаньол»-ийн солигдошгүй тоглогч болж хувиран, 1988 онд УЕФА гийн цомын шувтаргад шалгарсаныхаа дараагаар Испаний шигшээ багт багтаж, мөн Барсад шилжсэн байна. Барсад 3 жил тоглон шагнал цом нилээд хуримтлуулсан ч Кройф түүнийг гарааны тоглогч гэж үзэхгүй хэвээр л байлаа. Нэг жил Атлетикод зээлээр яваад эргэн ирсэн Солерийг Барсад хэн ч хүлээж байсангүй. Пеп Гвардьоло тэргүүтэй Барсагийн залуус нэгдүгээр багт гуядан орж ирж байсан тэр үед үндсэн багт орно гэдэг хялбар зүйл биш байв. Нэг жил сэлгээнд суугаад Солер «Севилья»-д очно. Талбайд үргэлж гарж байсан ч амжилттай гэхэд хэцүү байлаа. Испаний шигшээд ч уригдахаа больж байтал гэнэт Реалаас урилга ирэх нь тэр. Баярлан Мадрид явсан ч найдвар мөрөөдөл нь биелээгүй. Дасгалжуулагчтай ч, багийхантайгаа ч хэл амаа ололцоогүй Солер Барсаруугаа зайл хэмээн хашгарсан балиашгийг зодоод Реалын бүрэлдхүүнд 14 хэн тоглосон дүнтэйгээр Сарагоса руу явсан.


6. Даниэль «ДАНИ» Гарсия Лара


Яс үндэс: каталон
Байрлал: довтлогч


«Реал»-д 1994, 1997 – 1998/ Аваргуудын лийг
«Барселона»-д 1999 — 2001


Түүх: Дани Реалд орсон хоёрхон каталон тоглогчийн нэг. Каталоний шар айрагны Estrella Damm пүүсийн хүүхдийн багт тоглож байсан Дани үнэхээр авьяаслаг довтлогч байлаа. Даниг 15 нас хүрэхэд нь Испаний шилдэг багууд ангуучилж эхэлсэн. Каталончуудын мөрөөдөл Барсад тоглох явдал байдгаас болсон уу Барса их л тайван байлаа. Данигийн менежер болох аавтай нь гэрээ байгуулалгүй алгуурлаж байтал гэнэт Реал гарж ирэн каталон хүүг Барсагийн хамар доороос аваад арилж өгөх нь тэр. Реал Даниг өөрийн залуучуудын багтаа оруулж, аавд нь багийхаа скаут болох санал тавьсан нь гэрээ байгуулах хүчин зүйл болсон байна. 1992 – 1995 онуудад Реалын залуучуудын баг өрсөлдөгчдөө бут ниргэн мэргэн буудагч Дани нь бүх багийн атаархалыг төрүүлж байв. Барсагийхан хайран тоглогч алдлаа хэмээн харамсаж байх хооронд Дани Реалын залуусын багт Гарсия Ремон, Гарсия Эрнандес, Рафаэль Бенитес гэсэн мэргэжилтнүүдийн гар доор өсөн хүмүүжиж байлаа. 1994 онд Дани Испаний лийгэд анхныхаа тоглолтыг хийсэн. Ирэх жил нь Дани нэгдүгээр баг, залуусын багийн хооронд ирэн очин тоголж байсан боловч Хорхе Вальдано нэгдүгээр багт Даниг биш Раулийг авах болсоноо зарлав. Ингээд тэр 1995 онд Сарагосад зээлээр очно. Сарагосад 2 жил маш амжилттай тоглон үнэ нь ч хэд дахин өссөн Дани Реалд буцан ирсэн боловч үндсэн бүрэлдхүүнд орох өрсөлдөөнд ялагдлаа. Аваргуудын лийгийн эзэн болсон боловч бараг талбай дээр гараагүй болохоороо гавьяа байхгүйгээ ойлгож байв. 1998 онд Дани Мадридаас яван Эктор Куперийн удирдаж байсан «Мальорка»-д орлоо. Купер Данигийн бүх авьяас чадварыг нээж өгсөн гэхэд болох юм. Дани Купер нараар толгойлуулсан «Мальорка» Испаний аваргаар гуравт шалгарж, Испаний супер цом авлаа. Супер цомын эзэн болохдоо Барсаг талбай дээр нь 1-0 хожсон ба тэр бөмбөгийг Дани хийсэн байна. Дани шигшээ багт уригдах болж Йохан Кройф боссуудаа Даниг худалдаж авахыг шаардсан байна. Ирэх жил нь Дани Барсад ирлээ. Төрсөн нутаг нь түүнийг өврөө дэлгэн угтаж авсангүй. Реалыг илүүд үзсэнийг нь мартаагүй балиашгууд алга ташихын оронд шүгэлдэн эсэргүүцэж байлаа. Нуньесийн оронд Гаспар гарж ирэн удирдлага солигдсон Барсагийн хувьд ч хэцүү үе байлаа. Шинэ дасгалжуулагч Лоренцо Серра Феррер Даниг багтаа хэрэггүй гэж үзэж байснаас гадна Дани хүнд бэртэл авж орхив. Бэлтгэл дээр багийх нь нөхөр Херард Лопес Сегу Данигийн хөлийг хугалж орхилоо. Ингээд л их мөнгөний төлөө төрөлх нутгийхаа багийг орхин өстөн дайсных нь эгнээнд шилжиж, Реалдаа ад үзэгдэн, «Камп Ноу»-д шүгэлдүүлсэн Дани Барсаг орхисон юм. Урвагчид өршөөлт байхгүй. 15 хан настайдаа урвасан байлаа ч тэр.


7. Альберт СЕЛАДЕС Лопес


Яс үндэс: андорра
Байрлал: Хагас хамгаалагч


«Барселона»-д 1995 – 1999/Испаний 2 удаагийн аварга,Испаний цом 2 удаа, Цомтонгуудын цом,Испаний супер цом,Европийн супер цом
«Реал»-д 2000 – 2003, 2004 – 2005/ Аваргуудын лийг,Испаний 2 удаагийн аварга,Испаний супер цом 2 удаа, Тив хоорондын цом.


Түүх: Андоррад төрсөн Селадес Барселоны бүх шатны багт тоголсон хөл бөмбөгч. Barca-alevin (нялхчууд), Barca-infantil (хүүхдүүд), Barca-cadete (хөвгүүд), Barca-juvenil (идэрчүүд) болон залуучуудын «Барселона-С», «Барселона-Б» тэгээд үндсэн Барсад тоголжээ. Тэр үед Барсагийн залуучууд дээд лийгэд ч тоголж чадахаар хүчтэй байсан ба 19 хүртэлх настнуудын Испаний эзэн хааны цомын тэмцээнд Реалын залуусыг ялан түрүүлж байв. Энэ залуус ирэх жил нь нэгдүгээр багт дуудагдан шуугиан тарьж байсан түүхтэй. Олон янзын байрлалд тоглох чадвартай Селадесийг Кройф төвийн хамгаалагчаас гадна найруулагч гээд л газар сайгүй тоглуулж байлаа. Гэвч удалгүй Европод Босманы хэрэг гаран Нэгдсэн Европын хөл бөмбөгчид хязгаарлалт байхгүй хөгшин тивээр хэсэх болсоноор том багууд баруун солгойгүй наймаа хийж эхэллээ. Бобби Робсоны Барса ч дутсангүй олон үндэстний интернационал баг болж хувирлаа. Селадес бараг талбайд гарахаа байж түүнийг дунд зэргийн багууд л сонирхож байв. 1997 онд голландын Луи ван Галь Каталонд ирэв. Олон байрлалд тоглох чадвартай хөл бөмбөгчид дуртай ван Галь ирсэнээр Альберт Селадес 36 тоглолтод оролцон амьдрал дахь хамгийн амжилттай улирлаа үдэв. Зун нь Мадридийн бүсгүйтэй гэр бүл болсон Селадес бал сарын аялалд яваад ирэхдээ ямар ч формгүй болсон байв. Хилэгнэсэн ван Галь түүнийг хоёрдугаар баг луу явууллаа. Нөхрийхөө ирээдүйд санаа зовсон эхнэр нь Селадесийг Атлетикод очихийг ятгаж эхэлнэ. Барсагийн үндсэн бүрэлдхүүнд бараг гарахаа больсон Селадестэй Барса гэрээгээ сунгах бодол байгаагүй тул тэр «Сельта»-д очлоо. Яагаад Сельтаг сонговоо гэдэг талаар ярьвал урвагч Дүлзэнгийн төрх тодрон гарж ирнэ. Үнэн хэрэгтээ Барсад байраа алдсандаа уурласан Селадес эхнэрийхээ үгэнд орон 1999 оны хавраас эхлэн Реалтай нууц хэлэлцээ хийж эхэлсэн байна. Бага зэрэг гэмтэлтэй байсан Селадес 4 сард Мадридад эхнэрийхээ гэрт очиж амран эмчлүүлэхийн тулд долоо хоногийн чөлөө өгөөч хэмээн хүссэн тул Барса зөвшөөржээ. Харин тэр Мадрид очоод эмнэлэг явсангүй Реалтай гэрээ байгуулсан байна. Тэр үед хоёр багийн ерөнхийлөгчийн аман гэрээгээр эсрэг багийхаа тоглогчийг авах нь хориотой байсан тул Реал далд явуулга хэрэглэв. Тэд нэг жил Селадесийг Сельтад тоглуулаад, цалинг нь Реалаас өгөж, Сельтаг явуулгадаа оролцсоны төлөө сая доллар өгсөн байна. Селадес нэг жил тоглоод л Реалд орсон бөгөөд тэр дороо л урвагчдын эгнээнд нэр нь бүртгэгджээ. 11 жилийн өмнө Гильермо Аморагийн залгамжлагч хэмээн нэрлэгдэж явсан Андоррагийн вундеркинд Альберт Селадес Лопесийн Дүлзэн болсон түүх ийм ажгуу.


8. АЛЬФОНСО Перес Муньос


Яс үндэс: испани
Байрлал: довтлогч


«Реал»-д 1990 — 1995/Испаний аварга,Испаний цом,Испаний супер цом
«Барселона»-д 2000 – 2002


Түүх: Мадридийн ойролцоохь Хетафе хэмээх жижигхэн хотод төрсөн Альфонсо Перес Муньос хар багаасаа Реалын хөгжөөн дэмжигч байлаа. 1989 онд 17 тойдоо Альфонсо Реалын залуусын багт ороод хоёр жилийн дараа үндсэн багт тоглож эхэлсэн байна. 1992 оны олимп. Висенте Миера , Ладислао Кубалогийн удирдсан Испаний шигшээ баг олимпийн аварга болж, Альфонсо багтаа их хувь нэмэр оруулсан. Ганц сарын дараагаас л тэр нэгдүгээр шигшээд уригдан тоголж эхлэв. Реалд Альфонсо гурав дахь довтлогч байсан бөгөөд хоёр довтлогчтой тоголж байсан Реалын хувьд дайралтаа сайжруулах гэсэн үед Альфонсо гарж ирдэг байлаа. Гэвч шигшээ багийн довтлогчийн хувьд сэлгээнд суугаад байх нь нэр хүндэд муу. 1995 онд 23 нас хүрсэн Альфонсо жилийн зээлээр «Бетис» явлаа. Амжилттай тоголж 12 бөмбөг оруулсан тэрээр зээлийн хугацаа дууссан ч Реалд буцаж очихыг хүссэнгүй. Аргагүй болсон Реал түүнийг Бетист зарав. 1996/97 оны улиралд Альфонсо 25 гоол хийж сүүлийн мөч хүртэл Рональдотой шилдэг бомбардирийн төлөө өрсөлдлөө. 2000 оны Европын аваргаар ч гоолоо хийснээр томчууд түүний хойноос хөөцөлдөж эхлэв. Хамгийн идэвхтэй байсан нь Барса бөгөөд Альфонсо ч Барсаг сонгов. Барсагийн ерөнхийлөгч Жоан Гаспар Фигуг урвуулсан Реалаас бага ч гэсэн хариугаа авах гэж Альфонсог сонгосон гэх яриа байдаг ба юун хариу авахтай манатай болж дууссан билээ энэ наймаа. Их мөнгөөр ирсэн Альфонсо Барсад дөнгөж 32 тоглож, тавхан бөмбөг хийсэн билээ.


9. РОНАЛЬДО Луис Назарио да Лима


Яс үндэс: бразил
Байрлал: довтлогч


«Барселона»-д 1996 – 1997/Испаний цом, цомтонгуудын цом, Испаний супер цом, Пичичи (34 гоол), Дэлхийн шилдэг хөл бөмбөгч.
«Реал»-д 2002 — ???/Испаний 2 удаагийн аварга,Испаний супер цом.


Түүх: Хөл бөмбөг гэдэг шүтэн бишрэгчид, хөгжөөн дэмжигчдийн төлөөх тоглоом юм. Ялалтын цом, нэр алдар гэдэг балиашгуудын хайр хүндлэлийн хажууд юу ч биш билээ. Өнгөцхөн харахад авж болох бүх шагналыг хамж, дутуу юмгүй мэт санагдах энэ хөл бөмбөгчинд харин хөгжөөн дэмжигчдийн хайр гэсэн хамгийн чухал юм байхгүй. 17 настайдаа Рональдо Бразилийн аваргийн 60 тоглолтод 58 гоол хийн хөл бөмбөгийн шинэ од хэмээн нэрлэгдэж байв. 1994 оны ДАШТ-д явсан Рональдо ганц ч минут талбайд гараагүй ч алтан медальтай буцаж ирсэн. Европын багууд түүнийг сонирхож байх үед хамгийн шуурхай загнасан нь Өмнөд Америкад нөлөө ихтэй голландын концерн «Филипс» байлаа. Рональдо «Филипс»-ийн эзэмшил баг ПСВ «Эйндховен»-д очив. Голландад бразилийн шинэ од улам гялалзан 2 жилийн дотор 56 тоглон 54 бөмбөг оруулж, Европын шилдэг багуудын нэгэнд тоглох хэмжээнд хүрсэнээ харуулсан. Энэ шилдэг баг нь Барселона болсон юм. Барса «Эйндховен»-д 15 сая, дасгалжуулагч Дик Адвокаатад 1 сая, Рональдогийн менежерүүдэд 3 сая, өөрт нь 2 сая доллар төлсөн нь нийтдээ 20 сая ногоон болсон ба тэр үеийн рекорд амжилт байв. Довтлох хөл бөмбөг гэдэг юу болохыг харуулж байсан Бобби Робсоны Барсад ганц жил болоод л Рональдо дэлхийн нэг ноймерийн од болон хувирсан. 34 гоол хийж Пичичи аван, далайн эрэг дээр багаас байр авж, балиашгууд шүтэн бишрэж, Барселонд аз жаргалтай байх шиг байсан боловч гэнэт байдал өөрчлөгдөж эхлэв. Рональдогийн төлөөлөгчид ерөнхийлөгч Нуньестэй уулзан хэрэв цалинг нь нэмэхгүй бол тэрээр Каталоноос явах болно хэмээн мэдэгдэв. Тэр тусмаа 3 дахин нэм гэсэн шаардлага тавьжээ. «Барселона» шинэ гэрээ бэлтгэн Рональдогийн бүх шаардлагийг биелүүлэхээр болж байсан боловч Италийн «Интер» гарж ирлээ. «Интер»-ийн ерөнхийлөгч Моратти Рональдод 5 дахин их цалин амлаж, 7 менежерт нь ч багагүй мөнгө хаяна гэдгээ хэлжээ. 21 настай Рональдо тэр үед долоон менежертэй байлаа. Барса шинэ гэрээгээ бэлтгэн ирэхэд Рональдо 10 хоног бодох хугацаа хүсэж, энэ хоорондоо Интертэй ярилцсаар найм дахь хоног дээрээ Итали явахаар шийдсэн байна. Ингээд Миланы Интер 30 сая доллар төлөөд Рональдог авлаа. Хэвлэлийн бага хурал дээр Рональдо яагаад ч юм урьд өмнө ер ярьж байгаагүй нэгэн түүх ярьсан нь тэр хар багаасаа Интерийг шүтдэг байсан. Италид тоглох мөрөөдөлтэй байсан гэнэ. Барсагийн балиашгууд галзууртлаа уурлаж байсан бол зурагт радиогоор Интеийн фэнүүдийн аз жаргалтай царайг харуулж байлаа. «Интер» дэх эхний жилээ 25 , хоёр дахь жилдээ 19 гоол хийн амжилттай эхэлсэн ч гэмтэл аван гурав дахь улиралд 7 тоголсон бол ирэх жил нь ганц ч талбайд гарсангүй. Хэдийгээр ажлаа хийхгүй байсан ч Интерийн балиашгууд түүнийг бишрэн шүтэж, ерөнхийлөгч Моратти хүүгээ хэмээн нэрлэн, жил бүр цалинг нь нэмэж байв. Италид багтаа эмчлүүлэлгүй эх орондоо эмчлүүлэхийг хүртэл зөвшөөрсөн ч Рональдо элдэв шоу БАР, диско хэсэн сонин хэвлэлээр гарж байлаа. Энэ нь дасгалжуулагч Эктор Куперт мэдээж таалагдсангүй. Хүйтэн дайны байдалд орсон хоёр тааралдахдаа мэндчилдэггүй байсан гэнэ. Купер надад багийн бүх тоглогчийн нэр бий. Тэнд Рональдо гэсэн нэр байгаа. Гэхдээ би түүнийг хоёрхон удаа харсан. Багийн эмч нараар эмчлүүлэлгүй дуртай газраа явж байдаг тоглогч надад хэрэггүй хэмээн мэдэгдсэн байна. Рональдо чимээгүй суусангүй. Надад Моратти ч, Купер ч, Интер ч хэрэггүй хэмээн зарласан нь балиашгуудийг шоконд оруулав. Энэ үед Реалын Перес ерөнхийлөгч гарж ирэн Рональдог сонирхож байгаагаа илэрхийллээ. Рональдо Интерээс гарна хэмээн Мораттид мэдэгдэж, Моратти золтой л ухаан алдсангүй. Реал болон Перест дургүй Моратти Барсад хандан Рональдог худалдан авахыг санал болгосон ч хоёр дахь удаагаа Каталонд ирээд Ривальдог дөнгөж хөөж явуулчаад байсан ван Галь татгалзсан хариу өгжээ. Шилжилт солилцооны сүүлийн өдөр болох 8 дугаар сарын 31 нд телевизийн камер Миланы нэгэн зочид буудлын арын хаалгаар нуугдан гарж байгаа Рональдог авж чадсан байна. Яагаад арын хаалгаар гэж. Яагаад гэвэл гол хаалган дээр урвагчийг шийтгэхээр Интерийн фэнүүд хүлээж байлаа. Рональдо Реал явахаар болж, өөрийг нь хайрлаж биширж байсан балиашгуудаа, хэдэн жил гэмтэлтэй байхад нь үргэлж дэмжиж байсан ерөнхийлөгчтэй нь цуг гол гаргаад зугтаж байгаа нь энэ. Интер 35 сая евро, дээр нь нэг тоглогч худалдан авах эрх авсан байна. Мадридийн Реалд Рональдо одоо ч тоголж байгаа. Аваргуудын лийгээс бусад бараг бүх шагналыг авсан. Жилдээ ямар ч байсан хориод гоол хийчээд л байна. Гэсэн ч Мадридад түүнийг өөрийн хүн хэмээн үзсэнгүй. „Сантьяго Бернабеу" даа ч шүгэлдүүлэн элдвээр хэлүүлсээр. Удалгүй балиашгуудын хөндий хүйтэн харьцаанд уурласан Рональдо хэрэв ийм байдал үргэлжлэх юм бол би буцаад явж чадна шүү хэмээн мэдэгдсэн. Буцаад гэдэг нь Интер гэсэн үг. Интерчүүд ч тэр дороо эсэргүүцэл илэрхийлэн Рональдог авахгүй байхыг шаардаж, Миланы хэд хэдэн компани хэрэв Рональдо буцаж ирвэл хайртай багийхаа тоглолтыг үзэхээ болино хэмээн зарлалаа. Өнгөрсөн дэлхийн аваргаар язарталаа таргалсан Рональдог хувийн рекорд тогтоох гээд хувиа яаж хичээж байгааг харсан Бразилийн балиашгууд ч түүнээс нүүрээ буруулсан. Нэг бодлоор өөрийн балиашгууддаа шүгэлдүүлэн доромжлуулна гэдэг их хачирхалтай зүйл. Гэвч нөгөө талаас нь бодоод үзвэл хэрэв чи хэнийг ч хайрлахгүй байгаа бол хэн нэг нь яахаараа чамайг хайрлах ёстой гэж. Чи сайхан машин, их мөнгөнд дуртай байж болно. Тэгвэл тэр мөнгө машин гэдэг чинь чамайг хайрлах чадвар байдаггүй юм. Чамайг үхэхэд дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт сая сая хүн уйлахгүй. Чамайг хэзээ ч цагтаа хамаг чадлаа зориулж явсан цэнгэлдэхэд оршуулахгүй. Чамайг хэзээ ч домог гэж нэрлэхгүй.

Нэгэн удаа Барселона хот тэр чигээрээ гашуудлын өнгөөр будагдсан. Каталоны далбаагаар бүтээсэн шарилийг бүх хотоор авж яван, том том эрчүүд ичиж зоволгүй уйлж байлаа. Ихэр татан уйлах хүүхэд залуус энэхүү домгийн тоглолтыг үзэж байгаагүй ч энэ нь чухал биш. Тэр өдөр Барселона хот өөрийхөө агуу хүү, алдарт цыгантай салах ёслол хийсэн юм. Цонх болгоноос гашуудлын хар алчуур хийсэж, Каталоны нийслэлийн 6 төв гудманд хөдөлгөөн зогсоосон байв. Барселона хот Ладислао Кубалог эцсийн замд нь үдэж байгаа нь энэ.



М.Сугар-Эрдэнэ
User avatar
Реал Мадрид
 
Posts: 43
Joined: Mon Dec 07, 2009 8:54 pm
Location: Ниппон

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby CAHAKA » Tue Dec 08, 2009 11:17 pm

Хэдэн жилийн өмнө ТЦ цувралаар гараад байлуу. Гарчиг нь яг мөн байна. Үргэлжлэлийг нь оруулаарай хө. Яагаад ч юм Л.Энрикэг үзэн ядий гэхээр чаддагүймаа. Гоё тоглогч шүү. Манайхаас жинхэнэ утгаараа урвасан ганц гар даа гэхдээ л.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Г.Баяраа » Wed Dec 09, 2009 12:27 am

энэ бичлэг чинь Mes Que Un Club дотор байгашдээ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Khuluge » Mon Apr 05, 2010 12:45 am

Энэ хоёрын тулаан ч ойртож байна даа... Энэ удаад Сантиаго Бернабоад болно биз дээ...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby o_baatar316 » Mon Apr 05, 2010 2:52 am

Тэхх Реал-ын талбай дээр болно.
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Moza » Mon Apr 05, 2010 12:29 pm

Image
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby nice.numberone » Mon Apr 05, 2010 12:37 pm

гоё юм болно доо.удахгуй боллоо доо.доо л хожихгуй юм бол хэзээ хожихийн
User avatar
nice.numberone
 
Posts: 357
Joined: Wed Mar 24, 2010 12:25 pm
Location: santiago bernebau

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 14 guests