Агуу өрсөлдөөн - Эль Классико

Буудлага, бодибилдинг, усан спорт, уулын спорт...

Moderator: Их спортын модууд

Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Realist » Sat Apr 11, 2009 3:38 pm

За Эль Классикоо ч ойртлоо. Хөлбөмбөгийн хамгийн агуу 2 түүхт багийн цуст өрсөлдөөний тухай хүүрнэлдий.
Ааа бас манайхаан хамгийн шилдэг тоглолтыг нэрлээрэй. Миний хувьд хамгийн сайхан тоглолтоор 2005 оны хавар Барсаг талбайдаа 4-2 р хождог тоглолтийг нэрлэмээр байна. Тэр тоглолтонд орсон гоолууд, тоглогчдын тэмцэл гээд л үнэхээр гоё тоглолт болсондоо. Рауль Пуольд хөмсөгөө сэт цохиулсаныхаа дараахан гоал хийгээдл, Бекхэмийн тасархай дамжуулалтаар Оуэн маань сугарч гарч ирээл......
Image

Image

Image

Image

Image
Last edited by Realist on Thu Apr 30, 2009 2:55 pm, edited 2 times in total.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15669
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Realist » Sat Apr 11, 2009 3:40 pm

Дэлхий дээр хөлбөмбөгийн агуу өрсөлдөөнүүд олон байдаг. Бока Хуниорс - Ривер Плеит , Реинжерс - Селтик , Милан - Интер , Челси - Арсенал гээд л... Гэвч алдарт Классико буюу сонгодог тулаантай эн зэрэгцэх нь үгүй. Үүх түүх , хамрагдах хүрээ , дэмжигч фенүүдийнхээ тоогоор хэн хэнээсээ дутахгүй хоёр супер багийн тулааныг ‘сонгодог’ гэхээс өөр яах вэ. Тэр тусмаа хөлбөмбөгөөс гадна Барса - Реалийн өрсөлдөөнийг улам хурцалдаг зүйл нь Каталон - Кастильчуудын сөргөлдөөн. Испани орон дотроо олон мужтай хэдий ч засгийн эрх баригчдын толгойны өвчин болсон хоёрхон муж байдгийн нэг нь Каталон (нөгөөх нь Баск) юм.
Халуун цустай , үндсэрхэг үзэлтэй тэд өөрсдийгөө ”биеэ даасан үндэстэн” ”улс доторх улс” хэмээн байнга нотлодог бөгөөд , үүнийхээ төлөө ч тэмцсээр ирсэн. Хэдийгээр Каталончуудын энэ тэмцэл үр дүнд хүрээгүй ч , дэлхий дээр өөрсдийг нь байдаг юм шүү гэдгийг харуулдаг алдарт Барсагаараа үргэлж бахархдаг. Mes que un club буюу ”багаас ч илүү зүйл” гэсэн нь ийм учиртай.
1940 -с 70-аад оны үед Испанийг дарангуйлж байсан Генерал Франко Барса - Реалийн хагаралд тун их нөлөөлсөн. Тэрээр Реалийг дэмждэг байсан учир мэдээж Барсаг үзэн яддаг байв. Дээрээс нь дарангуйлагчийн цэргийн дэглэмийг Каталончууд хүчтэй эсэргүүцэж байснаас Франко засгийн эрхэнд гармагцаа л эрх мэдлээ ашиглан тэдний өөртөө засах эрхийг нь хүчингүй болгож , удирдагчдыг нь устгаж ,хэл соёлыг нь үгүйсгэсэх ажлыг эхлүүлсэн юм. Гэвч энэ бүх дарлал хавчлага хүнд жилүүдэд Каталончууд өөрсдийн итгэл найдвар Барсагаа авч үлдэж чадсан билээ.

Сонирхолтой баримтууд

1899 онд Швеицарийн иргэн Хуан Гампер Барселонд хөлбөмбөгийн клуб байгуулахаар шийдэн зарлал гаргасан бөгөөд тэр оны 11 сарын 29нд FC Barcelona хэмээх баг мэндэлжээ.
Үүнээс 3 жилийн дараа ирээдүйн заналт дайсан нь болох Реал Мадрид байгуулагдсан түүхтэй.

Хоёр багийн лиг дэх анхны тулаан 1929 оны 2 сарын 17-нд тохиосон ба Морера -н хоёр гоолоор Реал ялсан юм. Харин Барса лигтээ түрүүлж ,анхны аврагаар тодорсон эжээ.

1959 оны Ла лиг сонирхолтой болсон. Бараг сүүлийн тойрогт аварга нь тодорсон энэ улиралд Барса түрүүлсэн бөгөөд Ладислао Кубала ,Шандор Кочиш ,Золтон Цибор тэргүүтэй тэд цомыг хүртсэнээр , дийлдэшгүй хэмээгдэж байсан Реалийн ноёрхлийг зогсоосон юм.
Эзэн хааны баг 1955-1960 оны хооронд Европын цомд 5 дараалан түрүүлснийг та бүгд мэдэх байх.

1959/60 оны Европын цомын хагас шигшээд алдарт хоёр учраа таарлаа. Барса -н дасгалжуулагч Эрерра тоглолты өмнө ‘Би та нарт Реалийн хуйхийг авчирна’ хэмээн том амласан ч хэлсэндээ хүрсэнгүй. Мадридад болсон эхний тулаанд Барса 3 -1 дүүлж ,дараа нь талбайдаа энэ тоогоороо ялагдав. Мэдээж Каталончууд ийм гутамшгийг яаж тэвчих билээ. Эрерра -г тэр дор нь ‘зайлуулав’. Бүр түүний аминд халдах хүртэл оролдлого гарч байсан гэхээр ямар их уур хилэн ,тэмцэл Классико -г тойрч байдгийг ойлгосон байх.


Гэтэл дараа жилийнх нь Европын цомд дахид л таарчихлаа. Энэ удаа Каталончуудын хүсэл биелэж заналт дайснаа сөхрүүлсэн ба Сантьяго -д 2 -2 -р тэнцэж ,харин талбайдаа 2-1 -р ялснаар Барса ‘хариугаа’ авчээ. Хожлын гоолыг оруулсан Луйс Суварес -г үндэсний баатар болж ,дасгалжуулагч Брочич -г магтсан үгс сонин хэвлэлээр цувж байв. Харамсалтай нь Барса ‘Европын цомд’ түрүүлж чадаагүй бөгөөд Бенфика-д 3-2р дийлдсэн аж.


2001/2002 оны Аваргуудын лигийн хагас шигшээн тоглолт олон хүний анхаарлыг татаж байв. Алдарт Классико энд тохиосон ба үр дүн нь эзэн хааны багт шийдэгджээ. Барса Ноу Кампдаа 2 : 0 -р ялагдаж фенүүдээ гонсойлгосон юм.

1994 оны Классико -д хүчирхэг бүрэлдэхүүнтэй Барса өрссөлдөгчөө 5 : 0 -р бутниргэв. Бразил эр Ромариа Хэттрик хийсэн ба Куман ,Иглесиас нар хоёрийг нэмэрлэж ‘бах таваа хангажээ’
Үүнээс жилийн дараа Реал яг энэ тоогоор Барсаг буулган авахад Чилли довтлогч Замориа хэттрикдэж ,Луйс Энрике ,Амависко нар гоолдож дэмжигчиддээ бэлэг барисан гэдэг. . Сонирхуулахад хоёр багийн түүхэн дэх хамгийн олон гоолтой тулаан 1935 ,1943 онуудад тохиосон ба эхнийхэд нь Реал талбайдаа Барсаг 8 : 2 -р ниргэж даажигнав. Харин 1943 онд Барса талбайдаа Кастильчуудыг хүлээн авч 5 : 5 -р тэнцжээ.

Мөн Барса -с Реалд , Реалаас Барсад шилжсэн ‘урвагчид’ эдгээр жилүүдэд цөөнгүй гарсан бөгөөд энэ урвагч хэмээх үг Мадрид , Барселона хотуудад өөр утгатай байдаг. Реалаас Барса-д урвасан бол хөлбөмбөгөөс гадуур амар тайван байж болох бол Барсагаас урвасан бол хэзээ ч сайнаа үзэхгүй. Бүр амиа алдаж ч болох аюултай гэгддэг.



Түүхэн дэх хамгийн анхны урвагчыг Альфонсо Албуниз гэдэг бөгөөд 1902 онд Барсагаас урвасан юм. Харин хамгийн их шуугиан тарьсан ‘урвагч’ -г Луйш Фигү гэдэг. Португал эр 2000 оны зун асар их мөнгөөр Мадридад газардахаасаа хэдхэн цагийн өмнө ‘би яалаа гэж Реалд очих билээ’ гэж байсан гэдэг. Тиймээс түүнийг одоо дэлхий дээрх Барсагийн фенүүд нэг нүдээрээ ч үздэггүй.
Харин хамгийн сүүлд ‘молтогчин туулай’ Хавьер Савиола урвагчдыг тоог нэгээр нэмсэн билээ.



Өнөөг хүртэл хоёр баг нийт 156 удаа ‘тулалдахад’ Реал 68 , Барса 58 удаа ялалт байгуулж байж. Харин 30 удаа хоёр тал эвийн гэрээ байгуулж байсан байна.
Эдгээр тулаануудад нийт 496 гоол орсон ба Барса -д 236 нь ,Реалд 206 нь хамаарагдана.

Ингээд та бүхэнд 1929 оноос хойшхи хоёр багийн тулааны бүх үр дүнг танилцуулья. (энд зөвхөн
лигийн тоглолтын үр дүнг дурьдсан болно)


1 17 February 1929 2 Барселона Реал Мадрид 1-2 (0-1) Парера (70) Морера(10, 55)
2 9 May 1929 11 Реал Мадрид Барселона
0-1 (0-0)
Састре (83)
3 26 January 1930 9 Барселона Реал Мадрид 1-4 (0-3) Бестит (63) Рубио (10, 37), Ф.Лопез (17), Лазкано (71)
4 30 March 1930 18 Реал Мадрид Барселона 5-1 (3-0) Рубио (5, 23), Лазкано (42, 68, 72) Гойбуру (84)
5 1 February 1931 9 Реал Мадрид Барселона 0-0 (0-0)


6 5 April 1931 18 Барселона
Реал Мадрид 3-1 (2-1) Рамон (12, 35, 73) Эүгениө (38)
7 31 January 1932 9 Реал Мадрид Барселона 2-0 (2-0) Оливерэс (26, 40)

8 3 April 1932 18 Барселона Реал Мадрид 2-2 (1-1) Самитьер (20), Арачо (p 87) Лазкано (43), Рекуеро
(70)
9 1 January 1933 6 Барселона Реал Мадрид 1-1 (0-0) Арачо (68) Рекуеро (p 78)
10 5 March 1933 15 Реал Мадрид Барселона 2-1 (1-0) Самитьер (35, 68) Гойбуру (89)
11 26 November 1933 4 Барселона Реал Мадрид 1-2 (0-2) Морера (46) Оливaрэс (9), Рекуеро (26)
12 28 January 1934 13 Реал Мадрид Барселона 4-0 (3-0) Валле (7), Самитьер (20), Рекуеро (30), Еугенио (50)

13 3 February 1935 10 Реал Мадрид Барселона 8-2 (5-1) Лазкано (14, 42, 73), Санудо (21, 35, 47, 81), Рекуеро (29) Ескола (17), Гузман (68)
14 21 April 1935 81 Барселона
Real Madrid 5-0 (1-0) Вантолра (43, 62, 68, 82), Ескола (48)

15 26 December 1935 7 Барселона Реал Мадрид 0-3 (0-2)
Рекуеро (21), Диз (40), Лецуэ (47)
16 22 March 1936 18 Реал Мадрид Барселона 3-0 (2-0) Лецуэ (10, 47), Эмилин (43)

17 28 January 1940 9 Реал Мадрид Барселона 2-1 (1-1) Алонсо (1′), Лецуэ (75′) Паскуал (3′)
18 14 April 1940 20 Барселона Реал Мадрид 0-0 (0-0)


19 1 December 1940 10 Барселона
Реал Мадрид 3-0 (0-0) Соспедро (49, 69), Валле (53)

20 23 February 1941 21 Реал Мадрид Барселона
1-2 (0-0) Баринага (49) Браво (60′), Мартин (63′)
21 19 October 1941 4 Реал Мадрид Барселона 4-3 (2-1) Арбиза (17′, 70′), Бенито (o.g. 35′), Белмар (55′) Калвет (25′), Райч (60′), Грациа (87)
22 25 January 1942 17 Барселона Реал Мадрид 0-2 (0-0)
Алдай (63′, 78′)
23 27 September 1942 1 Реал Мадрид Барселона 3-0 (1-0) Арбиза (7′, 89′), Алсуа (52′)

24 10 January 1943 14 Барселона Реал Мадрид 5-5 (4-1) Мартин (25′, 40′), Ескола (31′), Валле мас (32′, 62′) Алонсо (10′), Алдай (27′, 51′), Ботелла (74′), Мардонез (87′)
25 2 January 1944 13 Реал Мадрид Барселона
0-1 (0-0)
Валле мас (50′)
26 9 April 1944 26 Барселона Реал Мадрид 1-2 (1-0) Ескола (31′) Алсуа (62′), Росаленч (o.g. 71′)
27 9 November 1944 8 Реал Мадрид Барселона 1-0 (1-0) Молеиро (21′)

28 25 March 1945 21 Барселона
Реал Мадрид 5-0 (1-0) Цезар (41′, 46′), Браво (52′), Ескола (77′), Гонзалво (86′)

48 26 October 1958
Барселона
Реал Мадрид 4-0 (1-0) Еваристо (22′, 68′, 70′), Тежада (84′)

49 15 February 1959
Реал Мадрид Барселона 1-0 (0-0) Херрера (79′)

50 29 November 1959
Реал Мадрид Барселона 2-0 (1-0) Матеос D(5), Ди Стифано (82)

51 20 March 1960
Барселона
Реал Мадрид 3-1 (0-0) Кочиш (50), Мартинез (60), Виллаверде (62) Ди Стифано (58)
89 7 October 1973
Барселона Реал Мадрид 0-0 (0-0)


90 17 February 1974
Реал Мадрид Барселона
0-5 (0-2)
Асенси (30, 54), Круйфф (39), Перез (65), Сотил (69)

100 8 October 1986
Реал Мадрид Барселона 1-1 (1-1) Уго Санчез (p 27) Педраза (6)
101 31 January 1987
Барселона Реал Мадрид 3-2 (2-0) Линекер (2, 5, 47) Валдано (61), Уго Санчез (p 80)
102 12 April 1987
Реал Мадрид Барселона 0-0 (0-0)


103 23 May 1987
Барселона
Реал Мадрид 2-1 (1-0) Линекер (39), Роберто (p 60) Уго Санчез (53)
119 8 January 1994
Барселона
Реал Мадрид 5-0 (1-0) Ромарио (24, 56, 81), Куман (47), Иван Игласиас (86)

120 7 May 1994
Реал Мадрид Барселона
0-1 (0-0)
Амор (77)
121 7 January 1995
Реал Мадрид Барселона 5-0 (3-0) Заморано (5, 21, 39), Луйс Энрике (68), Арнависка (70)

122 27 May 1995
Барселона Реал Мадрид 1-0 (0-0) Надаль (62)

143 7 December 2003 15 Барселона Реал Мадрид 1-2 (0-1) Клуйверт (83) Роберто карлос (37), Роналдо (75)
144 25 April 2004 34 Реал Мадрид Барселона
1-2 (0-0) Солари (54) Клуйверт (58), Чави (85)
145 20 November 2004 12 Барселона Реал Мадрид 3-0 (2-0) Эт’о (28), Ван Бронкхорст (42), Роналдиньо (p 76)

146 10 April 2005 31 Реал Мадрид Барселона 4-2 (2-1) Зидан (7), Роналдо (20), Раул (46), Овен (66) Эт’оЭт’о (29), Роналдиньо (73)
147 19 November 2005 12 Реал Мадрид Барселона
0-3 (0-1)
Эт’о (14), Роналдиньо (59, 77)
148 1 April 2006 31 Барселона Реал Мадрид 1-1 (1-1) Роналдиньо (p 20) Роналдо (36)
149 22 October 2006 7 Реал Мадрид Барселона 2-0 (1-0) Раул (3), Ван Нистелрой (50)

150 10 March 2007 26 Барселона Реал Мадрид 3-3 (2-2) Месси (10, 27, 88) Ван Нистелрой (4, p 12), Серхио Рамос (72)
151 23 December 2007 17 Барселона Реал Мадрид 0-1 (0-1)
Баптиста (36)
152 7 May 2008 36 Реал Мадрид Барселона 4-1 (2-0) Раул (12), Роббен A (20), Игуайн (62), Ван Нистелрой (p 77) Анри (86
Хамгийн сүүлд юу болсныг бүгд мэдэжгаа болохоор дурьдсангүй.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15669
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Realist » Sat Apr 11, 2009 3:56 pm

Архив ухаж 2 жилийн өмнө уншиж байсан нийтлэлээ оллоо. Энэ хэдийгээр Барсагийн тухай ч гэсэн миний сэтгэлийг их хөдөлгөсөн шүү. Эргэн нэг уншихад зүгээр байх тэгээд шинэ гишүүдээс уншаагүй байгаа. Би манай өрсөлдөгчид тэр дундаа Барсаг хүчтэй байхад дуртай, тэгж байж бүх юм сонирхолтой хожиход ч амттай шүүдээ.


Каталонийн нэр төр! "Барса" энэ бол зүгээр ч нэг баг биш ээ!
Өдгөө 108 насныхаа ойг тэмдэглэх гэж байгаа ФЦ Барселона'г хүндэтгэх шалтгаан нь бусад багийнхаас тэс өөр. Яагаад Челси'г Лондоны баячуудын дүүргийн, Реал'ыг АЛ болон Испанийн Лигт хамгийн олон түрүүлснээр нь, мөн Манчестерийг дэлхийд хамгийн олон хөгжөөн дэмжигчтэйгээр нь ч юм уу нэр төр гэж дууддаггүй юм бэ? Нэр төр хэмээх энэ цол зүгээр ч нэг багт олдоод байдаг зүйл биш ээ. Барса аль нэг лигийн тэргүүн баг байхын төлөө, АЛ-т түрүүлэх гэж эсвэл Цомынхоо тоог нэмэхийг гол зорилгоо хэзээ ч болгож байгаагүй. Түүхэндээ ийм юм байгаагүй. Барса - Хүрэн, хөх өнгөтнүүд Каталонийн ард түмний бахархал, дуу хоолой нь болж дэлхий нийтэд Каталон үндэстэн байдаг юм шүү гэдгийг харуулдаг бараг цорын ганц хайрт зэвсэг нь юм аа. Каталонийн нэр төр гэдгийн утгыг ярихын тулд бага зэргийн тайлбар хэрэгтэй болов уу...
Каталони нь хэзээнээс Испанийн нутаг дэвсгэрт харъяалагдсаар ирсэн. Андалуз, Кастиль, Майорчуудаас тэднийг ялгах зүйл гэвэл Франц улстай хил залгаж байсан бөгөөд Испани, Францын олон арван дайнаас шалтгаалж 14-өөс 18-р зууны хооронд аль нэгэн талд нь ээлжлэн эзлэгдсээр ирсэн. Энэ нь Каталони үндэстний түүх, соёлд яах аргагүй нөлөөлсөн. 18-р зууны сүүл үеэс 2 улсын дайн намжирсан бөгөөд Испанийн талд харъялагдах болсон.
Каталончууд үргэлж эрх чөлөөнийхоо, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсээр ирсэн. Одоо ч тийм байгаа. Энэ тэмцэл нь 20-р зууны эхэн болон 1936 оноос өрнөсөн Испанийн иргэний дайнаас Каталончуудад бүр ч ээдрээтэй хүнд хэцүү болж ирсэн. Иргэний дайны үр дүнд түрэмгийлэгч, дарангуйлагчийн суудалд суусан генерал Франко Каталончууд - мөнхийн босогчдыг дарах, дарамтлах бодлогоо тууштай баримталж байсан. Эрх ашгийнхаа төлөө, амь насныхаа төлөө, нэр төрийнхөө төлөө орилсон нэг хүн 100 хүнээс ч илүү хүчтэйг, аюултайг тэрээр сайн мэдэж байсан. Тиймээс ч халуун цустай Каталончуудыг дарах нь амар биш гэдэг нь ойлгомжтой байсан юм. Тэгхээр тэдний зүрх сэтгэл, гал цогтой дайчин чанарын илэрхийлэл бамбай нь болсон ФЦ Барселона багруу дайрч зүрхийг нь мохойх аргыг сонгожээ. Түүний гол зэвсэг нь цэрэг арми, эрх мэдэл бус харин Барсаг талбай дээр номхруулах баг - Реал байсан. Тиймээс өөрийн бяцхан хүүхдээ тордож, бусад багуудаас илүү эрх мэдэл, мөнгөөөр дутаагаагүй. Энэ үеэс эхлэн Барса түүхэндээ туулж байгаагүй хүнд хэцүү цагийг туулж эхэлсэн. Энэд л ФЦ Барселона багийн үнэн чанар, нэр хүнд, үнэ цэнэ харагдсан юм. Тийм ээ, Барсаг дээрээс дарамтлах, тэдний хөгжөөн дэмжигчдыг хомроглон алан хядаж байсан түүх олоход амархан. Өөрсдийн хайртай багаа дэмжих гэж, бид Каталон үндэстэн шүү гэж уухайлан орилолдох гэж ирсэн олон мянган хөгжөөн дэмжигч Каталончуудыг цэнгэлдэхэд дэлбэлэн хороож байсан. Реалын талбай дээр айлчилж эхний үед 1:0-ээр хожиж байсан Каталонийн багийн хувцас солих өрөөнд Мадридийн цагдаа нар айлчиллаа. Зодуулж нүдүүлсэн бүр нэг нь хөлөө хугалуулж бусад нь дарамтанд орсон Барса 2-р үед 5 гоол алдаж хариуд нь өрсөлдөгчийнхөө хаалганд нэг ч гоол хийж "чадаагүй" түүх нэг биш байгаа. Гэхдээ! энэ нь ч Каталончуудад, багаа гэсэн тэдний тэмүүлэлд саад болох хүчин зүйл яагаад ч байгаагүй юм. Франкогийн энэ зэвүүцмээр ширүүн бодлого харин ч Каталончуудыг улам нэгтгэж хүчтэй болгосон сайн талтайг түүх гэрчилнэ.
1954 он. Барсагийн болон Реалын түүхэнд тод мөрөөр бичигдэн үлдсэн он. Хожим нь 2 багийн хооронд өнөөг хүртлэх амьдарсаар байгаа маргааны эхлэл тавигдсан он байжээ. Аргентин гаралтай ди Стефано хэмээх хөлбөмбөгийн нэгэн домог дэлхий нийтийг өөрийн ур чадвараар шагшруулж байсан үе. Энэ амьд алтын төлөөх анд мэдээж хамгийн хүчтэй, баян багууд гарсан. Гэлээ ч ноён ди Стефано Каталонийн багийг сонгожээ. 2 талын гэрээ ч хийгдчихсэн байна. Энэ нь Реалд таалагдсангүй. Их мөнгө, эрх мэдэл, өвдөг сөгдөн гуйлт тус болдоггүй юм бол Франкогийн урт гар тус болсон. Домог болон үлдсэн ярианд ди Стефано толгойндоо буу тулгуулж амь нас эсвэл...шийдвэрээ гаргасан гэдэг. Ингээд Эзэн Хааны баг түүхэнд байгаагүй хамгийн авъяаслаг агуу хөлбөмбөгчөө гэртээ авчирлаа. Өдгөө ч хөгжөөн дэмжигчид ярьдаг, нэг нь Пеле бол агуу тоглогч, хөлбөмбөгийн хаан гэж. Харин хариуд нь нөгөө нь: Пеле симфони найрал хөгжмийн удирдаач нь байж болноо, гэхдээ _гоцлол хийлчин нь ди Стефано шүү дээ! гэж. Үүнд хэтрүүлэг байхгүй ээ. 1955 - 1960 онуудад Реал АЛ-т торолгүй түрүүлсэн нь энэ эрхмийн гавъяа. Мэдээж түүнтэй мөр зэрэгцэн бусад домгууд тоглож байсан, гэхдээ ди Стефано бол тэдний генерал нь байсан. Хожим нь энэ эр Испанийн үнэмлэх авч Аргентиний шигшээ багийн өмсгөлийг өмсөж талбай дээр гараагүй ээ.
Реал, Барса 2ийн тулаан бол зүгээр ч нэг 2 агуу хүчтэй багын тулаан, үзүүлэн тоглолт биш ээ. Түрэмгийлэгч, дарангуйлагч хөдөлгүүрийн эсрэг босогчид, тэмцэгчдын хоорондох зөвхөн хөлбөмбөгийн талбай дээрх бус сонгодог тулаан юм аа. Тиймээс ч дэлхий дээр энэ 2 талын дуусашгүй тулаан, гайхамшигт тоглолт шиг тоглолт хаа ч байдаггүй. Энэ түүх, үзэл бодлын, ард түмний эрх ашгийн тулаан Гран Дерби хэмээх нэгэн нэрийн дор өнөөг хүртэл амьдарч завшаанд нь бид агуу үзвэрийн гэрчүүд болж байна. Реал түүхэндээ(Франко тэднийг ивээлдээ авч багийн утга зорилгыг ойлгомжтой гаргаснаас хойш!) ядуу баг байгаагүй. Яагаад гэвэл нийслэл(үүний цаана эрх мэдэлтнүүд, хаан болон Засгийн газар тэр чигээрээ) байсан, байсаар ч байгаа. Барса ч ядуу, сул дорой баг байгаагүй ээ. Яагаад гэвэл тэдний ард Каталончуудын зүрх цохилж байдаг юм! Тиймээс ч тэд энэ олон арван жилийн хүнд хэцүүг, дарамт шахалтыг туулж давж гар ч ирсэн. Тиймээс ч Каталончууд Барсадаа хайртай байдаг. Барсагаараа тэд бахархдагаа. Барса байхгүй байсан бол дэлхий дээр Каталон үндэстэн байдаг аа гэсэн цуурай байх ч үгүй. Каталон байгаагүй бол Барса байх ч үгүй байсан. Blaugrana энэ бол зүгээр ч нэг багийн өмсгөлийн өнгө, бэлгэ тэмдэг биш ээ. Энэ бол Каталончуудын нэр төр, дээдлэх ёстой өнгө. Тиймээс 106 жилийг энэ өнгөн дээрээ ямар нэг зар сурталчилгааг мөнгөний төлөө тавьж зүрхлээгүй. Энэ бол агуу түүх, соёл, шүтээн мөн.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15669
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Realist » Sat Apr 11, 2009 3:58 pm

Гэхдээ би энэ хоёр багийн тоглогчидод энэхүү тэмцэл хамаардаггүй л байх гэж бодож байна. Тэдэнд хөлбөмбөгийн ялалт л чухал болов уу. Түүнээс биш энэхүү түүхэн тэмцэл бол Каталоны иргэд болон Мадридын төр хоорондын л асуудал байх. Гэвч энэ нь их нөлөөлдөг. Мадридийн сургуулийг төгссөн авъяаслаг хөлбөмбөгчинг Мадридиста гэж цоллон, хар багаас нь босогчдыг, Socios'ийг дарах сайн талаар болон багийн үүх түүхийг шингээсэн байдаг. Барсад ч мөн адил иймэрхүү маягийн зүйл явагддаг нь нэгэнт ойлгомжтой зүйл болсон. Залуу авяаслаг хөлбөмбөгнөөс асуухдаа чиний хүсэл гэж асуудаг: мэдээж хайртай багтаа тоглох. харин энэ багтаа боломж олохгүй бол өөр ямар багруу явах вэ? гэж асуудаг нь уламжлал болсон бага зэргийн улс төртэй хөөрхөн түүх. хэхэ. хариулт мэдээж би хэзээ ч Барсагийн(нөгөөх нь би Реалын)өмсгөлийг өмсөхгүй гэдэг. Өөрөөр хэлбэл тэднийг хар багаас нь түүх соёл нь хүмүүжүүлсэн байдаг. 2 багийн аль нэгд нь сураагүй өөр нутгийн хүн байж болно л доо. Тэд ч ялгаагүй дээ. Гран Дербин үеэр Испани улс 2 тал болж хуваагддаг гэж сонссон байлгүйдээ. Энэ тоглолтыг тоохгүй, аль нэг талд нь дэмждэггүй хүн гэж байхгүй. Тэгхээр энэ бол зүгээр ч нэг халуун тулаан, хөлбөмбөг байдаггүй. шүүгч, улс төрийнхөн дандаа орж бужигнуулж байдаг. Мэдээж олны анхаарлын төвд байх гэж зарим нь ордог бол ихэнх нь энэ 2 хүчтэй талын салхинд нэрвэгдэж үзэл бодлоо илэрхийлж хамт амьсгалдаг. Гаднаас легионер ирлээ гэхэд Гран Дербин талаар өрсөлдөгчдийн талаар асуудаг. Барсад Ривалдо ирлээ гэхэд: Реалыг хожхуу, чи чадхуу, тэднийг хэр сайн мэдэх вэ? тэр тоглолт л хамгийн чухал гэдгийг мэднэ биз дээ?...г. мэтээр хүмүүжүүлнэ дээ. хэхэ. Миланаас Интерлүү шилжсэн Одыг хэзээ ч тэгч харааж зүхэж үзэн яддаггүй. Яагаад гэвэл Реал, Барсагийн хоорондох тэр олон арван жилийн түүх, дайн, үзэн ядалт, улс төр тэнд байдаггүй. Тиймээс энэ 2 багийн хооронд шилжсэн хэнбгуайг ч хамгийн хатуугаар шийтгэхэд аль аль тал нь(Каталончууд арай илүү үзэн ядалттай байдаг)бэлэн байдаг. Фиго үлдсэн амьдралдаа Барселонд айлчлахыг ч хүсэхгүй байна гэсэн нь амь наснаасаа айж байна гэсэн үг. Өөрөө ч үүнийг мэдэж байгаа, тиймээс ч дэлхий дээрх хамгийн гоё гэж үздэг хотдоо очиж чадахгүйдээ харамссан байдаг. Эсрэг багийнхаа хөлбөмбөгчнийг тэгч аймаар үзэн яддаг гэж би бодоогүй. 2001 оны Гран Дербин бичлэг миний архивт байдаг юм аа.(Хүсвэл зээлдүүлж болно шүү!)сантъягод Барса зочилсон тоглолт. талбайн буланд бөмбөг очдог үе бий. Бөмбөгөнд Arnau гүйж очтол гарцан. Тэгээд Рауль Arnau'г хаалгандаа амжиж очхоос өмнө бөмбөгийг түүнээс авч тоглолтон оруулах сэргэлэн санааг агуулж бөмбөгний төлөө ноцолдоно. Арнау ч юу гэж бөмбөгөө өгөхөв, аваад л хаалгаруугаа гүйхийг оролдоно. Энэ үед тоглолтондоо шатсан Рауль Арнауг рекламны самбарлуу шахна. Цаахнана сууж байсан нэг баагий(50. 60 гарцан гэмээр) боломж гарсан дээр Арнауг хэд сайн нуруу түрүйгүй цохиод л байна. Арнау ч ***өг болно доо. Яг хэдэн өлсгөлөн нохойнуудад уруулж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлхээр дүр зураг. Тэр хөгшин гөлөгийн царай нь...бүр нэг тийм үзэн ядалтын, хорслын царайтай цохиод л байна. уур хүрмээр. Арнауг ч өрөвдсөндөө. Дараа энэ зориулалтынхаа төлөө Арнау Каталончуудын хайртай хаалгач нэг хэсэг байлаа. хэхэ. Фигог Камп Ноуд 2002 онд тоглоход Каталончууд гартаа таарсан бүхнээ шидиж байсан. Цаас энээ тэрээгээс өөр юу л олдоо аж. Шил мил оруулахгүй юм чинь. Гэтэл талбай дээр Фигоруу шидсэн тэр олон хогон дотор гар утаснууд хүртэл байсан гээд бодхоор. Тэр гар утсын хайран үнэхээр байгаагүй. Гол нь тэр муу новшийг л нэг олигтойхон авчих л санаатай. Тэгтлээ үзэн ядалт, уур нь хүрдэг. хэхэ. Гран Дерби бол үнэхээр том сэдэв шүү. Испани улс дампуурчаагүй цагт Реал мөхөхгүй. Каталон үндэстэн сүйрээгүй цагт Барса мөхөхгүй гэдэг юм. Үүнээс үнэн гэж байхгүй ээ. Барса мөнгөний гачигдалд орвол Социос өргөөд л яаж ийгээд гаргаад ирдэг. Реал асуудалд орвол төрөөс энэ асуудлыг нь арилгаж өгдөг. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд л 2002 онд Реал асуудалд орсон. Перезийн алдаатай бодлогын(жил дарааллан олон супер оддыг багтаа авсан) үр дүнд 250 сая еврогийн өрөнд унасан. Гэтэл сантъягогийн хажууд байдаг бэлтгэлийн талбайг 350 саяар улс худалдаж авсан. Уг н тэр газрын бодит үнэ нь...үсрээд л 150 сая байсан гэдэг. Реалыг Мадридын өлгийтэй хүүхэд гэж ч хочилдог. Барса бол зүгээр л Каталонийн нэр төр!!! болоо
архиваас авлаа.....
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15669
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Realist » Sat Apr 11, 2009 4:11 pm

Харин Реал Мадрид маань "Сантьяго Бернабеу"-даа Барсатай тулахдаа 50 хожиж 14 тэнцэж 13 хожигдож байжээ... Мөн урьд нь 2 дараалж хожигдож байгаагүй юм байна...
Одоо гэртээ заавал хожих ёстой. Рамос Барсаг аргалчих байлгүйдээ. Севилльтэйгээ Барсаг Европын цомд болон тэр улиралд гэртээ 2ланд нь 3-0дож байсан юм чинь одоо Реалтай дахиад 3-0 дож болохгүй гэж...
Image

2007—08 Real Madrid 4-1 Barcelona

2006-07 Real Madrid 2-0 Barceleona

2005-06 "Реал Мадрид" 0-3 "Барселона"

2004-05 "Реал Мадрид" 4-2 "Барселона"

2003-04 "Реал Мадрид" 1-2 "Барселона"

2002-03 "Реал Мадрид" 1-1 "Барселона"

2001-02 "Реал Мадрид" 2-0 "Барселона"

2000-01 "Реал Мадрид" 2-2 "Барселона"

1999-00 "Реал Мадрид" 3-0 "Барселона"

1998-99 "Реал Мадрид" 2-2 "Барселона"

1997-98 "Реал Мадрид" 2-3 "Барселона"

1996-97 "Реал Мадрид" 2-0 "Барселона"

1995-96 "Реал Мадрид" 1-1 "Барселона"

1994-95 "Реал Мадрид" 5-0 "Барселона"

1993-94 "Реал Мадрид" 0-1 "Барселона"

1992-93 "Реал Мадрид" 2-1 "Барселона"

1991-92 "Реал Мадрид" 1-1 "Барселона"

1990-91 "Реал Мадрид" 1-0 "Барселона"

1989-90 "Реал Мадрид" 3-2 "Барселона"

1988-89 "Реал Мадрид" 3-2 "Барселона"

1987-88 "Реал Мадрид" 2-1 "Барселона"

1986-87 "Реал Мадрид" 0-0 "Барселона"

1986-87 "Реал Мадрид" 1-1 "Барселона"

1985-86 "Реал Мадрид" 3-1 "Барселона"

1984-85 "Реал Мадрид" 0-3 "Барселона"

1983-84 "Реал Мадрид" 2-1 "Барселона"

1982-83 "Реал Мадрид" 0-2 "Барселона"

1981-82 "Реал Мадрид" 3-1 "Барселона"

1980-81 "Реал Мадрид" 3-0 "Барселона"

1979-80 "Реал Мадрид" 3-2 "Барселона"

1978-79 "Реал Мадрид" 3-1 "Барселона"

1977-78 "Реал Мадрид" 4-0 "Барселона"

1976-77 "Реал Мадрид" 1-1 "Барселона"

1975-76 "Реал Мадрид" 0-2 "Барселона"

1974-75 "Реал Мадрид" 1-0 "Барселона"

1973-74 "Реал Мадрид" 0-5 "Барселона"

1972-73 "Реал Мадрид" 0-0 "Барселона"

1971-72 "Реал Мадрид" 1-1 "Барселона"

1970-71 "Реал Мадрид" 0-1 "Барселона"

1969-70 "Реал Мадрид" 3-3 "Барселона"

1968-69 "Реал Мадрид" 2-1 "Барселона"

1967-68 "Реал Мадрид" 1-1 "Барселона"

1966-67 "Реал Мадрид" 1-0 "Барселона"

1965-66 "Реал Мадрид" 1-3 "Барселона"

1964-65 "Реал Мадрид" 4-1 "Барселона"

1963-64 "Реал Мадрид" 4-0 "Барселона"

1962-63 "Реал Мадрид" 2-0 "Барселона"

1961-62 "Реал Мадрид" 2-0 "Барселона"

1960-61 "Реал Мадрид" 3-2 "Барселона"

1959-60 "Реал Мадрид" 2-0 "Барселона"

1958-59 "Реал Мадрид" 1-0 "Барселона"

1957-58 "Реал Мадрид" 3-0 "Барселона"

1956-57 "Реал Мадрид" 1-0 "Барселона"

1955-56 "Реал Мадрид" 2-1 "Барселона"

1954-55 "Реал Мадрид" 3-0 "Барселона"

1953-54 "Реал Мадрид" 5-0 "Барселона"

1952-53 "Реал Мадрид" 2-1 "Барселона"

1951-52 "Реал Мадрид" 5-1 "Барселона"

1950-51 "Реал Мадрид" 4-1 "Барселона"

1949-50 "Реал Мадрид" 6-1 "Барселона"

1948-49 "Реал Мадрид" 1-2 "Барселона"

1947-48 "Реал Мадрид" 1-1 "Барселона"

1946-47 "Реал Мадрид" 2-1 "Барселона"

1945-46 "Реал Мадрид" 3-2 "Барселона"

1944-45 "Реал Мадрид" 1-0 "Барселона"

1943-44 "Реал Мадрид" 0-1 "Барселона"

1942-43 "Реал Мадрид" 3-0 "Барселона"

1941-42 "Реал Мадрид" 4-3 "Барселона"

1940-41 "Реал Мадрид" 1-2 "Барселона"

1939-40 "Реал Мадрид" 2-1 "Барселона"

1935-36 "Реал Мадрид" 3-0 "Барселона"

1934-35 "Реал Мадрид" 8-2 "Барселона"

1933-34 "Реал Мадрид" 4-0 "Барселона"

1932-33 "Реал Мадрид" 2-1 "Барселона"

1931-32 "Реал Мадрид" 2-0 "Барселона"

1930-31 "Реал Мадрид" 0-0 "Барселона"

1929-30 "Реал Мадрид" 5-1 "Барселона"

1928-29 "Реал Мадрид" 0-1 "Барселона"
Last edited by Realist on Thu Apr 30, 2009 3:23 pm, edited 1 time in total.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15669
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Мөөжө » Mon Apr 13, 2009 11:42 pm

Гое сэдэв бнаа! Үргэлжлүүлэд байгаарай!! тэр сүүлийн Рамос аргална гэдэг xарин xудлаа шүү :RD :RD кк
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Realist » Fri Apr 24, 2009 1:29 pm

Юу юугүй бороошихнээ гэдэг шиг юу юугүй тоглолт дөхчихлөө. Ядахад Роббен, Шнайдэр 2 гэмтчихдэг балай юм аа. Севвильтэй хийх тоглолтоос манайхан элдэв гэмтэл торгуулгүй гарч ирээсэй л гэж найдхаас. Рамост ч уг нь их л найдаад байгаа Барсагийн эсрэг яаж тоглохоо мэдэж л байгаадаа.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15669
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Mr S » Fri Apr 24, 2009 3:58 pm

Realist wrote:За Эль Классикоо ч ойртлоо. Хөлбөмбөгийн хамгийн агуу 2 түүхт багийн цуст өрсөлдөөний тухай хүүрнэлдий.
Ааа бас манайхаан хамгийн шилдэг тоглолтыг нэрлээрэй. Миний хувьд хамгийн сайхан тоглолтоор 2005 оны хавар Барсаг талбайдаа 4-2 р хождог тоглолтийг нэрлэмээр байна. Тэр тоглолтонд орсон гоолууд, тоглогчдын тэмцэл гээд л үнэхээр гоё тоглолт болсондоо. Рауль Пуольд хөмсөгөө сэт цохиулсаныхаа дараахан гоал хийгээдл, Бекхэмийн тасархай дамжуулалтаар Оуэн маань сугарч гарч ирээл......


Зидан тэр тоглолт дээр халзан толгойгоороо шон мөргөөл....... гоол хийж бгаад.......
гоол хийхийн төлөө аймаар шүү.....
Зидан ч агуу бсаан.......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Чуугий » Fri Apr 24, 2009 6:07 pm

Роналдо Зизуд дамжууллуу......
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18334
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Realist » Sat Apr 25, 2009 12:50 am

тэгсээн Роналдо баруун жигүүрээс өгсөн 16н яг гаднаас дамжуулж байлаа. Өөрөө ч бас гоал хийж байсан.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15669
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby CR7 » Sat Apr 25, 2009 1:02 am

Энэ ч аймар юм болно шүү зодоон нүдээн бүү болоосой хэзээ билээ хөө
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2611
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Realist » Sat Apr 25, 2009 10:54 am

Дээхэн үед бол сайхан зодолддог л байсан. Одоо ч тэгээд байна гэж юу байхав. Сүүлд Клувэйрт байхдаа нэг ширүүхэн юм болж байсан тэдний талбай дээр 2002 оны улиралд юмуудаа.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15669
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Realist » Sat Apr 25, 2009 10:55 am

Рауль баатар, тємєр тэрэгтэй цэргээ авч яваад Каталоны Барсалоны Этү Месси Поуоль зэрэг хєвүүдийг нэхэн довтолж, Мадрид хотын Сантьяаго цайзад гүйцэж сєнєєгєєд ирэхийг Их Хаан зарлигдав.

Image

Image
Last edited by Realist on Sat May 02, 2009 11:13 pm, edited 2 times in total.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15669
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby haka » Sat Apr 25, 2009 10:59 am

Сантьяаго цайз чинь танай уугуул нутаг биздээ. Бодвол эхнэр хүүхэд хамаг юмаа Барсагийн цэргүүдэд алдаад хээрээр гэр хийж яваа улс байна даа. :RD
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3346
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Realist » Tue Apr 28, 2009 6:42 pm

Тоглолт хагас сайны шөнө 2 цагаас эхлэнэ. Янзтай тоглолт болох нь ч тодорхой. 3 оноогоо аваад гараад ирэх болтугай.

Image
Last edited by Realist on Sat May 02, 2009 11:56 am, edited 2 times in total.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15669
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Mr S » Thu Apr 30, 2009 2:04 pm

Twelve reasons to believe

Image

1. This Real Madrid has turnaround experience
Casillas, Salgado, Raul, Guti, Cannavaro, Ramos, Torres, Javi Garcia, Diarra, Van Nistelrooy, Gago, Marcelo and Higuain; thirteen players who know what it feels like to overcome adversity against Barcelona with less than ten matches to play. Two seasons ago the Whites came back from a five-point deficit to win their 30th league title.

2. Real Madrid have more points than Barcelona since the arrival of Juande
The Whites would sit at the top of the table had the season begun in week 15, which just happens to coincide with Juande’s arrival as head coach. The Madridistas hold a five-point lead over Barcelona since then, 52 to 47.

3. Unstoppable visitors
- Highest scoring visitors in 2009
Real Madrid have scored more goals than any team is Spain’s pro leagues this year.
- Most consecutive road victories in club history
Never in the history of Real Madrid had a team won eight straight matches as visitors.
- Five goals away from equaling the most goals scored as visitors
The Whites are six goals (31) away from breaking the record of 36 goals set in three consecutive years: 85/86, 86/87 and 87/88.
- Most road victories in one season
Real Madrid have three matches to surpass the record of 11 victories as visitors set in 86/87 and 06/07.
-Victory at Sevilla for the first time in six years
Real Madrid defeated Sevilla (2-4) on their home turf for the first time in six years.

4. Their current point total would situate them as leaders in every past season of La Liga
Every team that had 78 points after 33 weeks of La Liga sat at the top of the table.

5. Scandalous stats in the second half of the season
- Three points away from the club’s best ever
In 85/86 Molowny guided Real Madrid to 25 points in the first nine matches, which were followed up by six victories and two defeats… A total of 43 points in 17 matches.
*All estimates take into account that three points are awarded per victory and one per draw.
-Five points away from La Liga’s best ever
Barcelona twice set the record twice in 98/99 and 03/04 by notching 45 points. Real Madrid are now just five points away from equaling it.
- Ten points away from the best ever in Primera and Segunda Division
Barcelona’s current season is the best of all time. They tallied 50 points in the first leg (16 wins, two draws and one defeat). Ten points and five matches separate Madrid from tying the mark.

6. More points than any other team in Europe in 2009
No other team in Europe has come close to the 49 points tallied by Real Madrid in 2009.

7. Undefeated in 2009
Along with Alcorcon and Arsenal, Real Madrid are the only team who has yet to lose this year.

8. Most La Liga victories at home
Real Madrid and Barcelona top the chart with 14 victories in 17 matches. Valencia, Villarreal, Atletico Madrid and Almeria are four wins behind.

9. Most steals in La Liga
Real Madrid have stolen the ball from their opponents 1913 times. Getafe are second with 1893 and Barcelona third with 1873.

10. Second fewest goals conceded in Europe
Having conceded only nine goals in 2009, Real Madrid are the second-least scored upon team in Europe after Marseille.

11. An incredible streak
- Second-best streak in club history over a 13-match span
The Whites have won 12 matches and drawn just one, a circumstance only bested by Miguel Muñoz’s side in 60/61 when they won 15 straight matches.
- The best run after 16 straight matches
A draw against Oviedo ended the aforementioned 15-match winning streak in 60/61. This season Juande Ramos’ men equaled the 16-match run after defeating Recreativo Huelva.
- Two wins away from breaking the club’s best record after 20 matches
In 60/61 Real Madrid won 18 matches and drew two in 20 consecutive games. This season’s squad is now just two victories away from surpassing that mark.

12. Never in club history has the team conceded five goals in 16 matchesIn more than 100 years of history, Real Madrid has never conceded only five goals in 16 straight matches.
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Seikoni » Thu Apr 30, 2009 2:09 pm

манай сайт руу ордог л юм байна... :beer
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10878
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby G@naa » Fri May 01, 2009 12:39 pm

CCTV гаргах байгаа.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Realist » Fri May 01, 2009 11:23 pm

Тэгэлгүй яахав гаргахгүй бол алдас болно. Өөөр ямар илүү тоглолтыг гаргахавдээ. Янзтай юм болноооо.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15669
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Hartsaga » Sat May 02, 2009 4:58 pm

Реал одоо болно ш дээ. Би бодлоо реал барсаг хождог цаг одоо арай бишээ. Барсагийнхан ингэж бодсон байх: 2 тоглолтонд хожих гэж хамаг хүчээ барснаас 5-2нд реалийг л хожчихьё. Реал талбай дээр гараад тоглоход том багыг хождоггүй ч нэг л гоё харгадаад байдаг юм. Бусад жилийг бодвол энэ жил илүү гоё өрсөлдөөнтэй болж байна аа.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Мөөжө » Sat May 02, 2009 7:37 pm

За өнөө шөнө ч гоё юм болнодоо!
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby soccer » Sat May 02, 2009 10:11 pm

за тоглолт орой нэтээр үзнэ... мессенжерээр санал бодолоо солилцох хүн байна уу?... id -гаа фм-дээрэй
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Цэнгүүн » Sat May 02, 2009 10:45 pm

"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10245
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby poseidon » Sun May 03, 2009 4:30 am

гоё сэдэв байна :mrgreen:
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6195
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Агуу өрсөлдөөн - Эль Классико

Postby Yes Man » Sun May 03, 2009 5:26 am

Реалын хувьд хамгийн гутамшигтай хожигдол болвоо.... кака..... Арай ч дээ, ингэж ч тоглож байж бас эзэн хааны баг маг гээд байгаамаа....
Yes Man
 

Next

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest