Буудлагын спорт

Буудлага, бодибилдинг, усан спорт, уулын спорт...

Moderator: Их спортын модууд

Postby Жавхлан » Sat May 12, 2007 5:04 am

Д.Мөнхбаяр: Олимпод зөвхөн алтын төлөө л зүтгэнэ дээ

Ц.ЭНХТҮВШИН (ТЦ-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч) (2007.05.10)
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт Доржсүрэнгийн Мөнхбаяртай “Дэлхийн цом”-ын үеэр хийсэн ярилцлага.

-Таныг Финландад амьдарч байгаа сураг сонссон. Яагаад нутаг сэлгэв?
-Финландын нийслэл Хельсинк хотоос 300 км орчим зайтай нэгэн жижиг хотод амьдарч байгаа. Найз залуу маань тэндхийн буудлагын багийг дасгалжуулахаар гэрээгээр очсон юм. Би ч тэндхийн клубт бэлтгэлээ хийж байна. Найз залуу, охиныхоо хамт тэндээ нэг хэсэг амьдрах байхаа.

-Германы шигшээгийн тамирчин, тэр тусмаа цэргийн хүн тэгж гадаадад амьдарч болдог юм уу?
-Бололгүй яах вэ. Бэлтгэл сургуулиа л тэнд хийж буй болохоос Германы шигшээгийн тамирчны цалин мөнгөө аваад, уралдаан тэмцээндээ ч оролцоод явж байна. Би цэргийн гэрээт албан хаагч биш болохоор нэг их бэрхшээл гардаггүй юм.

-Цэргийн ямар цолтой билээ?
-Германы армийн ахлах түрүүч цолтой.

-“Дэлхийн цом”-ын тэмцээнд хэд удаагаа оролцож байна?
-Яг тоог хэлж мэдэхгүй байна. Анх 1990 онд Сөүл хотноо болсон “Дэлхийн цом”-д оролцож, дөрөвдүгээр байр эзэлж байсан. Тэгэхээр 17 дахь жилдээ оролцож байгаа юм байна.

-Энэ хугацаанд “Дэлхийн цом”-оос нэлээд олон медаль хүртсэн биз?
-“Дэлхийн цом”-ын цуврал болон шигшээ тэмцээн гээд хоёр өөр тэмцээн байдаг. Цуврал тэмцээн жилдээ 4-5 удаа зохиогддог бөгөөд цуврал тэмцээнд үзүүлсэн амжилтаар найман шилдэг тамирчныг “Дэлхийн цом”-ын шигшээ тэмцээнд оролцуулдаг юм. Миний хувьд “Дэлхийн цом”-ын цувралаас 6 алт, 2 мөнгө, 3 хүрэл, шигшээ тэмцээнээс 3 мөнгө, нэг хүрэл медаль аваад байна.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ямар онцлогтой вэ?
-Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн жилд ганц удаа зохиогддог, босго өндөртэй тэмцээн. Тиймээс нэр хүнд, өрсөлдөөнөөр олимпийн дараа ордог. Би 1998 онд Испанийн Барселонд болсон ДАШТ-ээс буудлагын спортоор Монголдоо анхны дэлхийн аварга цолыг авчирч байсан. Мөн тэр тэмцээнээс багаараа (О.Гүндэгмаа, Д.Оюун) манайхан хүрэл медаль зүүж байлаа. 2002 онд Финландад болсон ДАШТ-д дэлхийн аварга цолыг хоёр дахь удаагаа хүртсэн. Гэхдээ Германы нэрийн өмнөөс. Миний алтан медаль авсан төрөлд Германы тамирчид алтан медаль түүхэндээ авч байгаагүй юм билээ. Өнгөрсөн онд Хорватад болсон ДАШТ-д медаль авч чадсангүй. Гэхдээ V байрт шалгарч “Бээжин-2008” Олимпийн наадамд оролцох эрхээ авсан.

-Тамирчин хүний эрхэм зорилго болсон Олимпод тав дахь удаагаа оролцох нь. Ямар зорилт тавьж байна?
-“Барселон 1992”, “Атланта 1996”, “Сидней 2000”, “Афин 2004” олимпийн наадмуудад оролцсон. Барселонаас хүрэл медаль авч, Афины олимпод шагналт тав, зургадугаар байрт орсон. Тамирчин хүн болгон ялалтын төлөө, аварга болохын төлөө өрсөлддөг. Бээжинд зөвхөн алтын төлөө л зүтгэнэ дээ.

-Уралдаан тэмцээн дээр Монголынхоо тамирчидтай өрсөлдөхөд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Спортын дэвжээн дээр бол бүгд өрсөлдөгч шүү дээ. Найз нөхөд, нутгийн маань тамирчин гээд байвал яаж ялалт байгуулах вэ. Харин бусад үед Монголынхоо тамирчдын байр руу өөрийн эрхгүй л гүйчихдэг юм.

-Та өөрөө гадаадад, өндөр хөгжилтэй Германд олон жил бэлтгэл хийж байгаа. Монголын буудлагын тамирчдын амжилтын талаар гаднаас нь харахад ямар бодолтой явдаг вэ?
-Би энэ халуун ам бүлд өсч торниж, амжилтад хүрсэн болохоор дандаа л санаа тавьж, бодож явдаг. Манай буудлагын, ялангуяа эмэгтэй гар бууны тамирчид үнэхээр дэлхийн шилдгүүдэд тооцогдож, өндөр амжилт гаргаж байна. Байр сууриа баттай олсон гэж болно. Тиймээс би урт бууны тамирчдадаа жаахан анхаарлаа хандуулъя гэж бодож байна. Зохих хүмүүстэй уулзаж ярьж тохирсон зүйл бий. Болж өгвөл буудлагынхаа хэдийг Германд болдог “Дэлхийн цом”-д байнга оролцуулаад байх юмсан гэж хөөцөлддөг. Мюнхены “Дэлхийн цом” бол үнэхээр дээд хэмжээнд болдог тэмцээн. Манайханд бас өөрсдийн хүсэл эрмэлзэл, сэтгэл зүйн бэлтгэл их хэрэгтэй санагддаг.

-Монголын эмэгтэй тамирчдаас олимпийн медаль авсан ганцхан тамирчин нь та. Олимпийн аварга болно гээд найдлага ч их тавьдаг байсан. Гэтэл та Германы иргэн болчихсон...
-Би сүүлийн 10 гаруй жил Германд бэлтгэлээ хийж, хажуугаар нь суралцаж, бас жаахан охиноо өсгөх гээд ажиллаж амьдарч ирсэн. Нэгэнт энд их сургууль төгсөж, мэргэжил эзэмшсэн, бас охин маань энд өсч бойжсон болохоор амьдралын шаардлагаар л энэ улсын иргэний харьяалалтай болсон. Баруунд, ялангуяа Германд гадаадын хүмүүс ажиллаж амьдрахад их бэрхшээлтэй. Иргэндээ бол их өөр хандана. Тэгээд л өөрийн болон охиныхоо ирээдүйн амьдралын баталгааг бодоод энэ замыг сонгосон. Германы иргэн ч гэсэн би монгол хүн хэвээрээ л дуусна шүү дээ. Нөгөөтэйгүүр би Монгол Улсынхаа нэрийг дэлхийд, олимпод олон удаа гаргасан. Олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, хүрэл, Дэлхийн цомын медалиуд, Ази тивийн хошой аварга, Азийн наадмын мөнгө, хүрэл медалийг Монгол эх орондоо авчирч байлаа. Энэ бүгдэд л Монголын Мөнхбаяр гээд дуудуулж явсан. Иргэний үүргээ хангалттай биелүүлсэн гэж боддог. Намайг зарим нь бараг “урвагч” гэх нь холгүй муулж байсан үе бий. Тэр хүмүүс өөрсдөө Монголынхоо төлөө юу хийж, эх орныхоо нэрийг яаж гаргасан юм бол гэж асуумаар санагддаг юм.

-Таныг Германы тамирчин болоод маш их мөнгө авч байгаа байх гэсэн харддаг хүмүүс ч цөөнгүй байгаа байх шүү!
-Манай монголчууд ер нь нэг нэгнийгээ хардаж, өөрийнхөө бодлоор ярьж байдаг улсууд юм даа. Би 1998 онд Дэлхийн АШТ-ээс алт, хүрэл, Дэлхийн цомоос алт, мөнгө, хүрэл медаль авахад Монгол Улсаас 90 гаруй сая төгрөгөөр шагнаж байсан. Их мөнгө шүү дээ. Тэгвэл 2002 онд дэлхийн аварга болоход Герман улс 10000 гаруй дойч маркаар шагнасан. Тэгэхээр мөнгө хөөсөн бол харин ч Монголдоо байсан нь дээр байгаа биз дээ. Хүн сайхан амьдрахад учиргүй их мөнгө хэрэггүй гэж би боддог. Хамгийн гол мэргэжлээрээ ажлаа хийгээд, айх, санаа зовох юмгүй тайван амьдрах нийгмийн баталгаа л чухал. Манай Монголд нийгэм, улс төр, хууль хяналтын систем нь тэр чигээрээ буруу явж байна. Тэгэхээр мөрөөрөө тайван амьдрах баталгаа байхгүй байгаа юм. Тиймээс л би гадаадад амьдрахаас өөр аргагүй болсон.

-Сайхан ярилцсанд баярлалаа! Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд олимпийн аварга болоорой!
-Ерөөлөөр болог! Маш их баярлалаа!

mongolnews.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 10 » Fri May 25, 2007 4:43 am

ЛУС гишүүн болон бусад форумчид Спортын цонх сэтгүүлийн хэлэлцүүлэг сэдэвт сая нээгдсэн топикт орж том тус хүргэнэ үү :help:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sat Jun 02, 2007 11:12 pm

Буудлагын дэлхийн цомын сүүлийн буюу 4 дэх цуврал Германы Мюнхен хотод энэ өдрүүдэд болж байгаа билээ. Энэ тэмцээнд 12 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн Монголын багийнхан одоогийн байдлаар олимпийн нэмэлт эрх аваагүй байна. Өмнөх тэмцээнүүдээс гавьяат тамирчин Гүндэгмаа, Мөнхзул, Батхуяг нар Бээжин зорих эрхээ кармаалсан байгаа.

Мюнхены тэмцээнд манайхны оролцсон байдал:
Эмэгтэй:
50м-ийн 3 байрлалаас буудах урт бууны төрөлд Батхуяг 98 тамирчнаас 574 оноогоор 38-р байр.
10 м-ийн хийн гар буунд 118 тамирчнаас 383 оноогоор Мөнхзул, Гүндэгмаа нар 11, 12-р байр, Баярцэцэг 376 оноогоор 50-р байр.
10 м-ийн хийн урт буунд орсон 131 тамирчнаас Лхамсүрэн 391 оноогоор 75, Батхуяг 390 оноогоор 85-р байр.

Эрэгтэй:
10 м-ийн хийн гар буунд Золбоо 139 буудагчаас 568 оноогоор 89-р байр.
50 м-ийн хэвтээ буудлагын төрөлд Энхбаатар 586 оноогоор 80 хүнээс 71-р байр.
50м-ийн 3 байрлалаас буудах урт бууны төрөлд Мөнх-Эрдэнэ 1137 оноогоор 81-р байр.

Маргааш манайхны медалийн гол найдвар болсон эмэгтэй 25 м-ийн гар бууны тэмцээн болно. Бусад тамирчид маань ч хэрхэн оролцохыг тэмцээний дараа мэдээлэх болно.

Газар дээрээс нь бичсэн Номер 10, Жавхлан нар.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Jun 03, 2007 6:51 pm

Өчигдөр 25м-ийн суурь онооны буудалтад 104 тамирчин орсноос Мөнхзул 292 оноогоор 4, Гүндэгмаа 287 оноогоор 31, Баярцэцэг 277 оноогоор 89-р байрт орсон юм. Дөнгөж сая финалд орох эрхийн төлөө үзэхэд Мөнхзул гараагаа сайхан эхэлж эхний 10 сумаараа 100 оноо авсан ч дараагийн 20 сумдаа 189 оноо авснаар нийлбэр дүнгээр 581 оноогоор финалд хүрч чадсангүй. Харин Гүндэгмаа нийлбэр оноогоор 586-д хүрснээр 2-р байранд жагслаа. Цагийн дараа финалын буудалт болно. Гүндэгмаагийн өмнө хятадын тамирчин байгаа ч финал дээр алтны хувь заяа хаашаа ч шийдэгдэж болдог билээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby kayo » Mon Jun 04, 2007 12:32 pm

Gundagmaa hurel midali hurtejjee,fianld muu buudsan bololtoi,urdaa 2c hitad-g oruulsan baina.gehdee Gundegmaadaa enehuu delhiin avargaas mongoliin gants hurel midaliig avchirsand bayar hurgeye :-D
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby Жавхлан » Tue Jun 05, 2007 12:26 am

О.Гүндэгмаа хүрэл медаль авлаа

Буудлагын дэлхийн цомын төлөө ээлжит цуврал тэмцээн тавдугаар сарын 28-нд Германы Мюнхен хотноо эхэлсэн билээ. Тус тэмцээнд манай мэргэн буучид цэц сорьж буй. Манай шилдэг буудагч, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар хийн гар бууны 10 м-ийн дасгалд дараах амжилтыг үзүүллээ.

Уг дасгалд 118 тамирчин өрсөлдсөнөөс Ц.Мөнхзул 383 оноогоор 11, О.Гүндэгмаа мөн 383 оноогоор 12 дугаар байрт оржээ. Харин Беларусь бүсгүй В.Чайка 488,4 (390+98,4) оноогоор тэргүүлсэн байна. Манайхны гол найдлага тавьдаг спорт гар бууны 25 метрийн дасгалд 104 тамирчин оролцсоноос О.Гүндэгмаа гавьяат урьдчилсан буудлагад 585 оносноор шигшээд хоёрдугаарт шалгарсан юм.

Тэрбээр шигшээ буудлагад 785 оноо авснаар (585+200) хүрэл медалийн болзол хангав. Харин Ц.Мөнхзул урьдчилсан буудлагад 581 оноо авснаар 13 дугаар байрт оржээ. Гавьяат тамирчин, Германы иргэн Д.Мөнхбаяр 579 оноогоор 15 дугаар байр эзэлсэн байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Thu Jun 14, 2007 5:52 pm

Мэргэн бууч Лхамаа

Монголын урт бууч бүсгүйчүүдийн чансааг тодорхойлж яваа тамирчны нэг бол ОУХМ Дамдинсүрэнгийн Лхамсүрэн юм. Тэр буудлагын спортод шинэ хүн биш. Улсын дээд амжилтыг хэд хэдэн удаа шинэчилж, ДАШТ-д хоёр, тивийн АШТ-д нэжгээд удаа онч сорьсон эмэгтэй.

Азийн аваргын багийн мөнгөн медальтай. Өдгөө тэрбээр наймдугаар сард болох оюутны Универсиад болон олимпийн эрх олгох Азийн АШТ-д оролцохоор бэлтгэлээ эрчимтэй хийж байна. Тодруулбал, Лхамаа “Бээжин-2008” олимпийн наадамд оролцох эрхэм зорилготой. Долоо хоногийн дөрвөн өдөрт бэлтгэл хийдэг, бусад өдрийг боловсролоо дээшлүүлэхэд зориулдаг аж. Түүнийг буудлагын спортод авга ах нь “уруу татжээ”. Нэг л өдөр буудлагын секцэнд шалгаруулах “зарлан” ирж, улмаар мэргэн бууч болох ирээдүйтэй гэсэн дүгнэлт авсны дагуу тэр галаар наадагчдын эгнээнд багтсан түүхтэй.

Гавьяат дасгалжуулагч Ц.Өлзийбаяр Лхамсүрэнг шалгаад гар бууны секцэнд бүртгэж. Шинэ тамирчин долоо хоног шагайлга хийлээ. Урт бууны төрөлд илүү амжилт гаргах боломжтой гэсэн өөр нэг дүгнэлтээр С.Адилбиш багшийн удирдлагад шилжжээ. Ийнхүү түүний хоёр дахь гэр Техник спортын төв клуб болсон юм. Урт буугаар хичээллэснээс хойш жилийн дараа Лхамаа спортын мастер боллоо. 1998 оны Азийн наадамд оролцон, ОУХМ-ийн болзол хангав.

Өөрөөр хэлбэл, хийн урт бууны төрөлд 387 оноогоор дээрх цолд хүрсэн байна. Тэр үед урт буучдын хангамж одоогийнхтой харьцуулбал эрс ялгаатай байсан гэж тамирчид ярилцдаг. 2000 оны Азийн АШТ-д онч сорихдоо гадаадын тамирчдын буутай өөрсдийн зэвсгээ харьцуулаад ичиж байснаа Лхамаа өгүүлсэн юм. Гэвч манай урт буучид өндөр амжилт гарган, Азийн АШТ-д багаараа мөнгөн медаль авсан билээ. Өөрийгөө муу буудлаа хэмээн чамлаж байсан ч багаараа дээгүүр “давхисан”-аа мэдээд маш их баярласан гэнэ.

Малайзаас хөөр баяр дүүрэн эх орондоо ирсэн тэр дурсамж сэтгэлээс нь гардаггүй. Энэ бол манай урт бууч бүсгүйчүүдийн Азийн анхны медаль. Цаашид эл медалиа арвижуулахыг тэрбээр хүсч буй нь лавтай. Өдгөө Лхамсүрэн залуучуудын шигшээ багт бэлтгэл хийдэг. Хилийн чанадын тэмцээнд оролцох зардлыг улсаас гаргаж, хувцас хэрэглэлийн хувьд нүүр улайхааргүй болсонд их баяртай байгаа. “Энэ нь өндөр хариуцлага. Мөн Төмөр замын “Замчин”-ы удирдлага, хамт олон намайг дэмждэг.

Монголчууддаа амжилт ялалтаар бэлэг барихыг хүсч байна” хэмээн Лхамаа өгүүлсэн юм. Урт бууны дасгалуудад авсан түүний хамгийн өндөр оноог сонирхоё. Хэвтээ байрлалаас буудах дасгалд 600 онооноос 595, хийн урт бууны төрөлд 400-гаас 397, 3 х 20м-ийн дасгалд 600-гаас 581 оноо авчээ.
Тэрбээр гадаадын арав гаруй оронд очиж үзсэн. Эдгээр орноос Финланд ихэд таалагдсан гэнэ. Аялал жуулчлалын чиглэлээр мэргэшсэн учраас гадаад харилцааны талаар боловсрол дээшлүүлэхийг чухалчилдаг бөгөөд “англиар өөрийнхөө хэмжээнд ярьдаг” хэмээн өгүүлсэн юм.

Солонгост гурван сар бэлтгэл хийхдээ “хангүг” хэлээр ойр зуурхан харилцдаг болсон гэнэ. Түүний зургийн цомогт урт бууны төрөлд дэлхийн дээд амжилт тогтоож явсан Тайландын Таварид хэмээх мэргэн буучтай авахуулсан зураг байдаг. Цаашид алдартай тамирчидтай зураг татуулах хүсэл залуу бүсгүйд бий гэнэ. Түүнчлэн Лхамаа О.Гүндэгмаа гавьяатыг ихэд хүндэлдэг. “Тамирчныхаа хувьд үлгэр дууриал авмаар бүсгүй” гэж өгүүлсэн юм. Амжилтаа дээшлүүлэхийн төлөө тэрбээр эрчимтэй бэлтгэж байна. Сумны асуудал удахгүй шийдэгдэх болохоор бэлтгэлийн хувьд санаа зовох зүйлгүй гэнэ.
Сонирхуулахад Лхамаа төрөл бүрийн хоол хийх хообийтой. Бэлтгэлийн чөлөө заваараа гэр бүлийнхнээ гарынхаа хоолоор дайлах дуртай нэгэн.

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby L.U.S » Thu Jul 05, 2007 3:49 pm

Lkhamaagiin talaar bas ingej gardag um baijee. bid 2 anh sektsend burtguulj bj bilee. Lkamaadaa udah boloh Oyutnii universad d amjilt husei.
Сэтгэл зvрхээ дага...
User avatar
L.U.S
Гоо марал
 
Posts: 104
Joined: Tue Dec 13, 2005 1:29 pm
Location: ~Хvй Мандал~ дэвжээ

Postby traffic » Mon Aug 13, 2007 6:12 pm

Lhamaa shalisangui. Harin gar buund Munhzul mungu avlaa.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby Yes Man » Sat Aug 18, 2007 4:17 am

Oyutnii universad d M.Batmonh gej minii tanidag 21tei zaluu 5d orj irsen suragtai.Tun udahgui Mongoliin shildeg buudagch bolno oo
Yes Man
 

Postby M.Bibby-10 » Sat Aug 18, 2007 4:10 pm

Дэлхийн Оюутны Их наадамд Манай буудлагын тамирчин Мөнхзул хоёрдугаар байранд орж мөнгө медалийг авчирчээ...
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby tody » Tue Nov 20, 2007 12:41 pm

sain baitsgaan uu? bi buudlagiin sportiin tamirchidiig haraad ih baharhaj hundelj ywdag ym. Tegeed bi ene sportod mash ih sonirholtoi uzeh durtai ym l daa. Tgd ta buhnees neg zuil asuuh gesen ym. Bi odoo 2-r kursiin oyutan. Ene spotoor hicheelleh gesen ym. Ynz buriin sekts duguilan boldog ym bolow uu? Boldog bol haana boldog ym bol. Hicheellehed ih mungu shaardlagatai baidag uu?
Do it
tody
 
Posts: 1
Joined: Tue Nov 20, 2007 12:16 pm

Re: Buudlagiin Sport

Postby L.U.S » Tue Jun 24, 2008 9:36 pm

Hi Tody d ene sportoor hicheelleh sonirholtoi bol, Technic sportiin tow gej bdag medeh uu? Tend Mongoliin Buudlaga sportiin tow bdag yumaa. 1-p horoololiin gurwaljingiin guur dawaad yawaad bhaar zamiinhaa baruun gar tald bgaa.Tend ochood dasgaljuulagch nartai uulzaad uzeerei. amjilt husei :D
Сэтгэл зvрхээ дага...
User avatar
L.U.S
Гоо марал
 
Posts: 104
Joined: Tue Dec 13, 2005 1:29 pm
Location: ~Хvй Мандал~ дэвжээ

Re: Buudlagiin Sport

Postby Eny » Fri Aug 08, 2008 4:04 pm

Үзэх дуртай ч тамирчидаа сайн мэдэхгүйээ. Гүндэгмаа, Мөнхцзул -г л сайн мэднэ. Гүндэгмаад их дуртай. Даанч 3 олимпод дараалж шагналт байранд шалгарсан. Энэ удаа заавал медал авна гэдэгт итгэлтэй :-D
За админаа (^___^)
User avatar
Eny
 
Posts: 335
Joined: Fri Aug 08, 2008 3:25 pm

Re: Buudlagiin Sport

Postby Чуугий » Sun Oct 05, 2008 6:24 pm

буудлагынхан ирэх сард “Дэлхийн цом”-ын шигшээ тэмцээнд оролцох ажээ. Дэлхийн шилдгийн шилдэг мэргэн буучид өрсөлдөх шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 1-6-ны өдөр Тайландын Бангкок хотноо болох юм байна. “Дэлхийн цом”-д Бээжингийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, шагналт наймдугаар байрт шалгарсан, ОУХМ Ц.Мөнхзул нар өрсөлдөнө.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Buudlagiin Sport

Postby munkhbayar_AC » Mon Oct 13, 2008 12:36 pm

Ц.Мөнхзул мөнгөн медаль хүртлээ
БНХАУ-ын Бээжин хотноо аравдугаар сарын 8-11-ний өдөр Дэлхийн оюутны аварга шалгаруулах буудлагын II тэмцээн амжилттай явагдаж өндөлөлөө. Бээжингийн зуны олимпийн буудлагын тэмцээн болсон “Цэнхуа” их сургуулийн спортын ордонд болсон тус тэмцээнд манай улсаас нийт 15 тамирчин оролцсоноос эмэгтэйчүүдийн шигшээ багийн мэргэн буучид 10 метрийн эмэгтэй хийн гар бууны дасгалд багаараа мөнгөн медалийн эзэн болсон бол ОУХМ Ц.Мөнхзул эмэгтэй 25 метрийн спорт гар бууны дасгалд дахин мөнгөн медаль хүртсэн байна. Манай тамирчин 582 оноогоор гуравдугаар байраар шигшээ буудлагад шалгарч, 203,6 оноо авч нийлбэр дүнгээр 785,6 оноо авснаар мөнгөн медалийн эзэн болжээ.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Buudlagiin Sport

Postby kayo » Mon Oct 13, 2008 1:12 pm

Мөнхзул ч мундаг юмаа,манай эмэгтэй буудлага аргагүй сайн юмаа :-D
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Buudlagiin Sport

Postby Bibby » Sun Nov 16, 2008 3:31 am

Олимпод гаргасан амжилтаа бататгана гэдэг хатуу даваа ...

http://tserenbat.blogspot.com/

Image

Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртэж Монголчуудаа “эчнээ” баярлуулсан нэгэн хүн бол Монгол улсын гавъяат тамирчин Герман улсын шигшээ багийн гишүүн Доржсүрэнгийн Мөнхбаяр. Д.Мөнхбаяр 1992 oны Барселоны Олимпийн хүрэл медаль хүртэж Монгол эмэгтэйчүүдээс анх удаа олимпийн медальтан болж тодорч байсан бол өдгөө хоёр Олимпоос медаль авсан анхны Монгол болов. Тэрээр буудлагын 10 метрийн хийн болон 25 метрийн спортын гар

бууны төрлийн дэлхийн аварга болж байсан анхны хошой аварга монгол эмэгтэй. Мөнхбаяр гавъяатын бий болгосон буудлагын спортын амжилт ялалтын замаар Монгол охид замнаж дэлхийн тавцанд гарч ирээд байгааг хэн бүхэн мэдэх болжээ

Ингээд Монголчууд маань Олимпийн алт мөнгөн медалтнуудынхаа амжилт ялалтаар бахархасаар, тэмдэглэсээр буй энэ агшинд хүрэл медаль хүртсэн гавъяаттайгаа хэдэн хором хөөрснөө толилуулъя.
--------------------------------------------------------------------------------

Юуны өмнө танд Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Барселоны Олимпоос хойш 16 жилийн дараа амжилтаа давтлаа. Бээжингийн Олимпийн онцлог танд юу байв. Медалийнхаа өнгийг энэ удаа арай л өөрчилж барсангүй.

Олимпийн дэвжээ гэдэг чилийсэн дөрвөн жилийн бие сэтгэлийн бэлтгэлийн торгон ирийг шалгасан тун хатуу даваа, нэг агшин л даа. Барселоны Олимпоос хойш оролцсон олимп бүрдээ л амжилтаа бататгах, ахиулахаар зорьж бэлдэж оролцож байсан. Харин энэ удаа өнгийг нь өөрчилж чадаагүй ч амжилтай бататгаж чадлаа. Ер нь олимпод гаргасан амжилтаа бататгана гэдэг тамирчин хүнд маш хатуу даваа байдаг юм байна. Бээжингийн Олимпийн онцлог гэвэл миний хувьд Ази тивд оролцсон анхны Олимп, бас хоёр дах удаагаа медаль хүртсэн Олимп байлаа.

Таныг медаль авахад хэдийгээр Германы далбаа намирч байсан ч Монголчууд маань Монгол охиноороо бас л бахдан баярлаж байсан. Олимпийн медалийн тавцанд хоёр Монгол зогсож байх бас сайхан харагдаж байсан шүү. Медалийн тавцан дээр зогсож шагналаа гардаж байх үеийн сэтгэгдэл

Олон юм бодогдолгүй яахав. 3 зүйлийг онцолж хэлье. Монгол хүнийхээ хувьд Монголынхоо далбааг харж их баярлаж байлаа. Германы далбааг бас мандуулж чадсандаа баяртай байлаа. Түүнээс гадна тамирчин хүний хувьд олимпийн дэвжээн дээр хүсэл зоригоо биелүүлж медалийн тавцан дээр зогсож байгаадаа их баярлаж байлаа

Гүндэгмаа өөрийн тань амжилт ялалтаар бахархах сэтгэл нь энэ спортоор хичээллэхэд нөлөөлсөн нэгэн хүчин зүйл байсан тухайгаа нэгэнтээ хэлсэн байсан. Одоо таны хүчтэй өрсөлдөгч болжээ. Таны энэ спортод анх орсон түүх ямар байдаг юм бол

Гүндэгмаагийн өөрийн хүсэл тэмүүлэл зориг тэвчээрийг Монголын буудлагын спортын aрга барил хөгжүүлж чадсаны хүчинд тэрээр өнөөдөр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн шилдэг 3 тамирчны нэг болжээ. Тамирчин хүчтэй өрсөлдөгчтэй байж улам хөгжиж сайжирч байдаг. Бид нэг нэгнээ хөгжүүлж байдаг. Гүндэгмаа буудлагын спортод орж ирээд ийм өндөр амжилт гаргаж байгаад баяр хүргэж би мөн түүний амжилтаар бахархаж байгаагаа хэлье. Бээжингийн олимпоос Монголын анхны медалийг авч улс орныхоо далбааг мандуулсанд нь дахин баяр хүргэе.

Би өөрөө 1985 oны намар тэр үеийн “Өсвөрийн мэргэн бууч” гэдэг тэмцээнд оролцож түүнээсээ их урам аван энэ спортод анх хөл тавьсан.

Олимпоор Гүндэгмаагийн буу нь гацсан нь медалийн өнгө хувирахад нөлөөлсөн. Түүнийг харж л буудлага бас олон хүчин зүйлээс хамаарсан спорт юм гэдгийг ухаарч билээ Ер нь иймэрхүү бусдад шууд ил харагддаггүй онцлог буудлагад их байх. Танд бас иймэрхүү сургамжтай магадгүй бүр хөгжөөнтэй ч гэмээр юм тохиолдож байв уу.

Буудлага спортод оюун санааны нөлөөлөл маш өндөр л дөө. Жишээ нь шигшээ буудлагад хэддүгээр байраар орохоос эхэлнэ. Хэрэв буудагч хүн 7-8-р байраар шалгарч шигшээд буудах нь 1-3-р байраар шалгарч буудахаас дарамт бага байх тал бий. Бас тухайн тэмцээний хэр зэрэг нэр хүндтэй, хариуцлагатай байхаас шалтгаалан тэмцээнд хандах хандлага өөр байх жишээтэй.

Түүнчилэн цаг агаарын байдал тухайлбал халуун, хүйтэн, бүрхэг эсвэл хэт хурц нартай өдрийн гэрэл гэгээнээс овоо харааны тод бүдэг нь нүдний хараанд ихээр нөлөөлдөг. Зарим өдөр хүчтэй салхитай бол гар саваад огт тогтдоггүй байх жишээтэй. Спортын гар бууны төрөлд тухайлбал 5 сумыг 5 минутанд буудах учиртай тул салхи намдахыг удаан хүлээж болохгүй цаганд хавчигдах нь элбэг.

Хөгжилтэй гэх үү нэг явдал надад тохиолдож байсан. Дэлхийн цомын тэмцээний хурдан буудлаганд эхний сумны дараа сумны халуун тортог нүд рүү үсэрч ороод бараг овоо хараагаа олж харж чадахгүй чиглүүлээд л багцаагаар буудаж билээ.

Герман улс медаль авсан тамирчдаа урамшуулах тогтолцоо нь ямар байдаг вэ? Манай медальтнууд алдар цол хүртэцгээж бас үнэн худал нь мэдэгдэхгүй баахан эд хөрөнгө амлуулав. Ер нь манайх шиг спортын гавъяат тамирчин гэх мэт цол байна уу? Эсвэл өөр хэлбэрээ урамшуулдаг уу?

Албан ёсны шагналын хувьд Германы спортыг дэмжих сангаас алтан медальд 15.000 евро, мөнгө медальд 10.000 евро, хүрэл медальд 7.500 евроны шагнал тус тус олгодог. Мөн спонсорууд нь тухайн спортын төрөл болон тамирчнаас шалтгаалан спонсорддог. Цол хэргэмийн хувьд спортын уралдаан тэмцээнд амжилттай оролцсон багуудад тамирчдад Германы Олимпийн Хорооноос тодорхойлсныг, улсын спортын асуудлыг хариуцдагаараа Дотоод Хэргийн Яам, түүн дээр нэмэгдэн Ерөнхийлөгчийн тамгын газар/ ажлын албанаас хянаж шалгаруулсаны дүнд Ерөнхийлөгчөөс олгодог Германий "Silbernes Lorbeerblatt"(1) буюу орчуулбал “Мөнгөн Мөчир” гэдэг нэг өвөрмөц шагнал бий. Миний хувьд Олимпийн өмнө энэ шагналыг авсан байсан. Одоо бас Олимпод медаль авсан бүх тамирчиддаа энэ шагналыг өгөх юм билээ. Тэгэхээр дахиад л авах байх. Германий шигшээ багийн тамирчдад үзүүлдэг нийтлэг хөнгөлөл гэх үү урамшуулал бас бий . Тухайлбал нэр хүндтэй хоёр ч машин үйлдвэрлэдэг компани (Audi, VW) өөрсдийнх нь үйлдвэрлэсэн машиныг худалдаж авбал 15-аас 20 хувийн хямдрал үзүүлнэ гэж амласан байдаг.

Дасгалжуулагч, тухайн тамирчин уг амжилтыг гаргахад хүчин зүтгэсэн ар талыг тэд хэрхэн урамшуулдаг вэ? Одоо манайд чинь сонин хэвлэлээр энэ талаар ид шуугиж байна шүү дээ.

Тухайн спортын холбоо нь урьдчилан гаргасан хөдөлмөрийн гэрээн дэх урамшууллын тарифийн дагуу мөнгөн шагнал олгодог гэсэн.

Олимпоос ирэнгүүтээ Германий улсын аваргын тэмцээнд оролцож аваргалан улсын рекордыг нь шинэчлэн тогтоолоо. Дахин баяр хүргэе. Олимпийн уяагаа жаахан дутуудуулаад Германий улсын аваргаар уяа ханаа юу даа.

Баярлалаа. Дээр хэлсэнчлэн дөрвөн жилд ганц болдог, таван тивээрээ нааддаг Олимпийн дэвжээ гэдэг маш их хариуцлагатай, сэтгэл зүйн хувьд онцгой их ачаалал өгдөг өндөр даваа. Тэр давааг ганзага хоосонгүй давсан болохоор Германд ирээд улсын аваргын тэмцээнд оролцоход их урамтай, сэтгэлийн хамаг ачаа алга болчихсон байсан тул сайн буудсан. Буудлагын спорт гар бууны төрөлд 2005 онд өөрийнхөө тогтоосон улсын рекорд 584+204,1 байсныг сая 588+ 204 болгон шинэчлэн тогтоолоо.

Та саяхан ярихад фeнуудаасаа ирсэн захиануудад хариу өгч буй тухай дурдсан.

Миний харъяалагддаг клубууд холбоогоор дамжин фeнүүдээс захиа ирэх нь олшироод байна. Голдуу миний гарын үсэг, фeнүүдийн маань ирүүлж байгаа миний өөрийн янз бүрийн зурагнууд дээр нь би оргиналаар мутраа татах эсвэл миний автограмм карт хүссэн мөн энэ карт дээр тухайн хүний нэрийг бичиж өөрт нь зориулсан дурсгалын үгтэй зурвас хүссэн захианууд их ирдэг. Зарим нэг нь нэг ч үггүй буцах маркгүй дугтуй илгээсэн байхад зарим нь бүтэн нүүр дүүрэн баяр талархал урамшлын үгтэй захиа зурагнууд илгээсэн байх жишээтэй. Түүнийг нь би өөртөө сонирхолтой санагдсан хэдийг шилэн хадгалж эхэлсэн.

Та одоо ямар клубт харьяалгддаг вэ?
Frankfurt Oder, Grafing, Kelheim Gmünd гэдэг багуудад харъяалагдан бууддаг.

Олимпийн болоод улсын аваргын тэмцээний дараа урилга заллагад их оролцов уу? Яаж амарч сэргээлт авч байна даа.

Клубууд болон тухайн хотын дарга нарын 2-3 хүлээн авалтууд, мөн Берлин хотноо Холбооныi кaнцлер/ Bundeskanzlerin Angela Merkel-ийн хүлээн авалтад оролцсон.11 сарын 17-нд Батлан Хамгаалах Яамны сайдын хүлээн авалт болно. 11 сарын 20-нд дээр өгүүлсэн “Silvernes Lorbeerblatt” шагнал гардуулалт Берлинд болно.

Олимпийн медаль авсан бүх тамирчид болон өвлийн спортын тив дэлхийн аваргын медальтнууд нийт зуугаад тамирчин Мароккод далайн эргийн “Agadir dahi” амралтын газар 9 сарын 23-наас 30-ны хооронд Германы Спортыг дэмжих сангийн урилгаар амарсан. Тэнд олон сарын турш өөрсдийгөө сойсон тaмирчдын бие сэтгэлийн алжаалаа тайлахад нь чиглэгдсэн янз бүрийн арга хэмжээнүүдийг зохиож байлаа. Их сайхан амраад ирсэн.

Та Германы Спортыг дэмжих сан гэж байгууллагын тухай дурьдаад байна. Энэ байгууллагын талаар танилцуулвал?

Энэ нь төрийн бус байгууллага, Санхүүжилтийн хувьд 65% өөрийн зохион байгуулсан үйл ажиллагаа, арга хэмжээнүүдээсээ олсон орлого, 20 % TV Lottorie, 15 % энэ байгууллагын тусгай захиалж хийлгэсэн спортын загвартай шуудангийн маркны орлого ус тус байдаг. Энэ сан нь 1967 онд үндэслэн байгуулагдсан. Түүнээс хойш 40.000 гаруй тамирчдийг тэтгэн дэмжиж ирсэн ба өнөөдөр Олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтнуудын 90 хувь энэ сангаас тусламж авдаг. Сангийн зарлагын 73% тамирчдыг дэмжин тэтгэх, 15% төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохион явуулах, 6% орон тооны ажилтнуудаа цалинжуулах, 5% маркетингийн үйл ажиллагаанд үлдсэн хувь нь татварт тус тус зарцуулагддаг. “Sporthilfe” нь 500 спортын төрлийн 3.600 тамирчид болон 600 спортын дотуур байруудыг ивээлдээ авч тэтгэдэг.

Лондонгийн Олимпод медалийн өнгөө хувиргахаар уралдаж таарна. Германтай ойр тул газар нутаг, уур амьсгалын таатай нөлөө үзүүлэх талтай байж болох юм даа

Лондонгийн олимпод оролцох бодол тэмүүлэл байлгүй яахав. Мэдээж амжилтаа ахиулахын төлөө өрсөлдөнө.

Буудлагын спорт харьцангуй нас нөлөөлдөггүй спортуудын нэг. Гэхдээ л олон жил ингэж өөрийгөө сойж тэмцэлдэнэ гэдэг бие сэтгэлийн том шалгуур байж таараа. Энэ спортоор Монголд олон залуус, бүр 30 гарсан залуус хичээллэж эхэлж байна гэж сонссон. Ер нь энэ спортын өвөрмөц онцлог энэ спортоор анхлан хичээллэгч нарт захиж хэлэх зүйл?

Тэсвэр тэвчээр онцгой чухал. Буудах амархан онох хэцүү гэж бид ярьдаг юм. Хүч тамираас илүү оюуны төвлөрөл, сэтгэлийн хүч, тэмүүлэл их хэрэгтэй. Зөвхөн нэг сумаар буудахын тулд маш олон зүйлийг анхаарна. Буудлага гэдэг зөвхөн зогсоод буудах асуудал биш. Буудахын тулд бие сэтгэлийн их бэлтгэл хэрэгтэй. Тэсвэр тэвчээр сургах спорт юм даа. Гар бууны төрөлд гэхэд 1 кг гаруй жинтэй бууг тэмцээн дээр 40-60 удаа өргөж, 1кг гаруй даралттай гохоор буудахад биеийн зөв байрлал, буудахад амар чөлөөтэй байх мэдрэмж зэргээ олж тогтоох, хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Биеийн тэнцвэрийг хадгалах, биеийн болон гарын хөдөлгөөнийг багасгахтай холбоотой тусгай хүчний бэлтгэлүүд хийдэг. Мөн зөвхөн буутай дасгал сургуулиас гадна холын зайн гүйлт, цанаар холын зайд явах, сунгалт, чийрэгжүүлэлтийн дасгал гимнастик хийдэг. Мөн зарим нэгэн тамирчид сэтгэл зүйн тусгай бэлтгэлүүд ч бас хийнэ. Ингээд дэлгэрүүлвэл их олон жижиг зүйлс гарч ирнэ.

Монголдоо буудлагын спортыг улам бүр хөгжүүлэх талаар зүгээр суудаггүй гэдгийг тань Ундралбат дасгалжуулагчийн ярилцлагаас харсан. Ямаршуухан төслүүд хэрэгжүүлж байна даа......

Буудлага спортыг Монгол улсад нэр хүндээ олох цаашид улам цэцэглэн хөгжүүлэхэд олон залуу халаа тамирчдыг хамруулан спортын амжилтыг нь олон улсын тавцанд гаргаж ирэхийн тулд Герман улс дахь болон олон улсад байгаа энэ спортын үйлдвэрлэл, худалдааны байгууллагуудтай улам нягт хамтран ажиллана.

Тамирчид харилцан солилцох, хамтарсан бэлтгэл, уралдаануудыг зохион байгуулах зэрэг хамгийн энгийн зүйлсийг дурьдаж болно. Энгийн боловч эндээс маш их өгөөж гардаг.

Мөн Герман улсаас Монголын буудлага спортод оруулсан хувь нэмэр их. Цаашид ч туслах болно гэдгийг Германы буудлага спортын хороо илэрхийлсэн ба хэд хэдэн туслалцаа өгөөжийг нь манай тамирчид эдэлж хэрэглэж байгааг харж сонсож суухад бахархалтай байдаг.

Та дандаа л буудаад байдаггүй байх. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ.

Найз нартайгаа биечлэн болон цахим ертөнцөөр уулзаж, хууч хөөрч суух сайхан байдаг. Гэртээ тухлан суугаад DVD үзэн, оройг тавтай өнгөрөөх дуртай. Xарамсалтай нь тийм орой нь ховорхон юм даа.

Хэвлэл мэдээллийн хуудсуудаас Таныг гадаад улсын иргэн болсоныг, Гадаад улсыг төлөөлөн уралдаан тэмцээнд оролцож буйг олон янзаар хүлээж авч бичиж байгаа нь харагддаг. Ер нь хэнийг Монгол хүн гэх вэ? Монгол хүн байна гэдэг таныхаар?

Хүн хүний Монгол байх, бусдыг Монгол гэж үзэх янз бүр байдаг биз дээ. Янз бүрээр бичсэн л харагддаг. Миний хувьд - Би Монгол хүн - Монголд төрсөн өссөн хүн болгон л Монгол - Түүнчлэн олон үеэрээ гадаадад төрж өссөн Монгол биш нэрээр дуудуулж яваа ч хэл соёлоо хадгалж үлдсэн хүмүүс ч Монгол. Монголоороо бахархаж Монгол хэлээ марталгүй хэрэглэж яваа Монгол туургатнуудтайгаа 2006 онд Улаанбаатар хотноо анх уулзалдахад сонин сайхан байсан. Монгол хүн зоригтой, шийдэмгий хөгжилтэй зочломтгойгоороо алдартай шүү дээ.

Moнгол руугаа хэр ойр ойрхон явж байна даа. Олимпоос хойш ухасхийж амжаагүй байгаа байх аа?

Нутагтаа жилдээ нэг очоод байдаг даа. Олимпоос хойш очиж амжаагүй яваа. Одоо энэ 11 сарын эхээр очоод хэд хоноод ирнэ дээ. Тэнд бас медалиа угаана. Хөлс хүч шингэсэн энэ медалиа найз нөхөд, хөгжөөн дэмжигч нартайгаа хамтдаа тэмдэглэнэ дээ.

Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Нутагтаа сайхан амраад эрч хүч аваад ирэхийг ерөөе.

Баярлалаа. Та бүхэнд ч бас энэ дэлхийн хаана ч юу ч хийж явлаа өөрийгөө Монгол гэдгээ мэдэрч бахархаж ихийг хийж бүтээхийн ерөөл дэвшүүлье!


(1). Silberne Lorbeerblatt (Silver Bay Laurel Leaf-Мөнгөн Мөчир) шагнал нь Германы спортын хамгийн дээд шагнал. 1950 онд Германий ерөнхийлөгч Теодор Хоисс санаачлан бий болгосон, спортын өндөр амжилт удаа дараа гаргасан баг, тамирчдад олгодог. Мөн спортод хувь нэмрээ оруулсан үлгэр дуурайл болохуйц хүнд хүндэтгэл үзүүлэх байдлаар олгож болно. Олон улсын тэмцээнүүдэд олон удаа медаль авах гэсэн заалтаас ангид тооцогддог нэг зүйл нь Олимпийн болон Параолимпийн тоглолтод алт болон бусад медаль авсан тамирчдад олгох нөхцөл юм. Мөн дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн гэх мэт онцгой нэр хүндтэй спортын төрөлд түрүүлсэн бол өгч болно.

Германий Олимпийн хорооны ерөнхийлөгч тухайн тамирчныг тодорхойлон Герман улсын ерөнхийлөгчид өргөн барьдаг. Энэхүү хүсэлтийг Германий ерөнхийлөгчийн төлөөний алба, Германы Спортын асуудлыг хариуцдаг үүднээсээ Холбооны Дотоод Хэргийн Яам тус тус нягталж үзнэ. Холбооны Дотоод ХэргийнЯам нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн Хуулийн 58 дах зүйлийг үндэслэн батламжлан гарын үсэг зурснаар шагнал эзэндээ очих боломж нээгдэнэ.
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re:

Postby Expert » Thu Feb 12, 2009 6:26 pm

L.U.S wrote:Та єєрєє хичээллэдэг байсан уу? Би буудагч байсан. СМ цолтой.

namayg buudchivaa!
User avatar
Expert
 
Posts: 162
Joined: Sun Mar 19, 2006 9:29 pm

Re: Re:

Postby Чуугий » Wed Apr 29, 2009 5:48 pm

Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатарын тушаалаар үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг томилжээ.

Дасгалжуулагч С.Энхжаргал /Спортын мастер/

Дасгалжуулагч С.Адилбиш /Олон улсын хэмжээний мастер/
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Buudlagiin Sport

Postby skelot » Wed Jan 06, 2010 10:05 pm

Forum-д буудлагын спортоор хичээллэдэг хүн байвал жаахан мэдээлэл тавиач.Сүүлийн үед сонирхол татах боллоо.
User avatar
skelot
England United
 
Posts: 1046
Joined: Sat Aug 08, 2009 8:00 pm
Location: Neverland

Re: Buudlagiin Sport

Postby Чуугий » Mon Apr 19, 2010 10:10 pm

Д.Мөнхбаяр буудлагын дэлхийн цомд аваргаллаа

Манай урд хөрш БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо буудлагын спортын дэлхийн цомын тэмцээн энэ сарын 16-наас 25-ны өдрүүдэд үргэлжилж байна. Тус тэмцээнд дэлхийн 57 улс орны 640 гаруй тамирчид цэц мэргэнээ сорьж байгаагаас манай улсаас Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй 19 тамирчин оролцож байгаа юм.
Манай мэргэн буудчын салхийг хагалж, өчигдөр Б.Бишрэл, Д.Ганзориг, Н.Баяраа нар эрэгтэйчүүдийн хийн урт бууны төрөлд онч мэргэнээ сорьсноос Б.Бишрэл 57 тамирчнаас 591 оноогоор 27, Д.Ганзориг 588 оноогоор 36, харин Н.Баяраа 583 оноогоор 43-рт бичигджээ. Энэ төрөлд ОХУ-ын тамирчин Денис Соколов 597 оноогоор алт, БНХАУ-ын Жү Цинань мөнгө, Энэтхэгийн Гаган Наранг хүрэл медалийн болзол хангасан байна.
Харин өнөөдөр манай тамирчдаас Э.Даваахүү эрэгтэйчүүдийн 50 метрийн спорт гар бууны төрөлд өрсөлдөж, 533 оноогоор 47-р байрт бичигдсэн бол Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа нар эмэгтэйчүүдийн 10 метрий хийн урт бууны төрөлд цэц мэргэнээ сорьж, 37 болон 51-р байрт шалгарчээ. Мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд медальтнууд тодорсон бөгөөд Герман улсын нэр дээр оролцсон Д.Мөнхбаяр 787 оноогоор аваргын алтан медаль хүртжээ. Энэ төрөлд манай улсаас О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нарын тамирчид өрсөлдсөн бөгөөд ОУХМ Ц.Мөнхзул урьдчилсан буудлагад 584, шигшээ буудлагад 200,9 оноо авснаар 784,9 оноогоор шагналт тавдугаар байрт шалгарчээ. Харамсалтай нь О.Гүндэгмаа урьдчилсан буудлагад 578 оноо авч, 13-р байрт бичигдсэнээр шигшээ буудлагад өрсөлдөх боломжгүй болсон бол Т.Баярцэцэг 569 оноогоор 32-рт бичигдсэнээр мөн шигшээ наймд багтсангүй.

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Buudlagiin Sport

Postby Gunnerz » Tue Apr 20, 2010 10:47 am

амаржаад удаагүй биз дээ ийм хурдан орж болдог л юм байхдаа манай хүн угаасаа бэлтгэлгүй байгаа
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Buudlagiin Sport

Postby Чуугий » Sun May 30, 2010 10:43 pm

Ц.Мөнхзул “Дэлхийн цом”-оос хүрэл медаль хүртлээ

АНУ-ын Форт Беннинг хотноо болж буй буудлагын спортын “Дэлхийн цом”-ын тэмцээн өндөрлөх шатандаа ороод байна. Энэ сарын 22-нд эхэлсэн тус тэмцээнд дэлхийн 53 улсын 400 орчим мэргэн буучид өрсөлдөж байгаагаас манай улсаас Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярмаа нарын гурван тамирчин 10 метрийн хийн гар буу болон 25 метрийн спорт гар бууны төрөлд өрсөлдсөн юм.

Өчигдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд манай гурван тамирчин цэц мэргэнээ сорьсноос Ц.Мөнхзул хүрэл медалийн эзэн болжээ. Урьдчилсан буудлагад манай тамирчин 583 оноо цуглуулснаар шигшээ наймд багтсан бөгөөд О.Гүндэгмаа мөн ижил оноотой шигшээ буудлагад шалгарсан байна. Харин финалын буудлагад Ц.Мөнхзул 206,2 оноо цуглуулснаар нийт 789,2 оноотой болж, хүрэл медалийн болзол хангажээ. Энэ төрөлд Болгарын Мария Гроздева алтан медаль, ОХУ-ын Кира Климова мөнгөн медаль тус тус хүртсэн юм. Харин Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа шийдвэрлэх буудлагад 204,4 оноо авч, нийт 787,4 оноогоор долдугаар байрт бичигдсэн байна. Мөн энэ төрөлд цэц сорьсон Т.Баярмаагийн тухайд урьдчилсан буудлагад 558 оноо авч, 50 тамирчнаас 42-р байрт жагсчээ. Мөн энэ ангилалд Герман улсын нэр дээр оролцож буй Д.Мөнхбаяр есдүгээр байрт бичигдсэн юм.

С.Цэлмэг
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Re:

Postby Light » Fri Oct 22, 2010 6:44 am

Чуугий wrote:Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатарын тушаалаар үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг томилжээ.

Дасгалжуулагч С.Энхжаргал /Спортын мастер/

Дасгалжуулагч С.Адилбиш /Олон улсын хэмжээний мастер/


Chuugi yamarch medeelelgui bj

Dasgaljuulagch S.ENHJARGAL OLON ULSIIN HEMJEENII MASTER SHUU UDUUD BAIGAARAI MANAI BAGSHIIG AMJILTIIG NI DURIDAH YUM BOL ZUNDUU МОNGOL ULSIIN NERIIG DELHIIN TAVTSAND GARGAJ YVSAN HUN BGA YUM
:mongol:
Өдөр бүр одоогоор үргэлжилдэг

Үдэш бүр маргаашийг эхлүүлдэг.
User avatar
Light
 
Posts: 1
Joined: Fri Oct 22, 2010 6:36 am

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests